9-р зүйл: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (I хэсэг)

Нэмэлт: Үнэн гэж юу вэ

Өнөөдөр бид өнгөрсөн удаагийн агуулгын талаар үргэлжлүүлэн нөхөрлөх болно. Өнгөрсөн удаа бид ямар сэдвээр нөхөрлөсөн бэ? (“Хал үзэж, халуун чулуу долоох” гэдэг нь үнэн биш.) Тэгвэл та нар өмнө нь үүнийг үнэн гэж боддог байсан уу? Хүмүүс өмнө нь үүнийг үнэн, эсвэл ядаж л нэлээд эерэг, урам зориг өгдөг, хүмүүсийг идэвх санаачилгатай, өөдөө тэмүүлэлтэй байхад зоригжуулж чадах зүйл гэж өөрийн мэдэлгүй боддог байсан. Ийм утгаар нь хараад хүмүүс үүнийг үнэнд нэлээд ойр, эерэг зүйлд нэлээд ойр гэж боддог байв. Тиймээс олон хүн “хал үзэж, халуун чулуу долоох” гэх энэ үгийг нэлээд эерэг илэрхийлэл, эсвэл ядаж л сөрөг бус, эерэг утга агуулдаг, хүмүүсийн амьдрал, биеэ зөв авч явахад туслах үүрэг рольтой гэж өөрийн мэдэлгүй үздэг байсан. Гэвч энэ талаар нөхөрлөсний дараа бид энэ нь огтхон ч тийм биш, харин ч үүнд том асуудал байгааг харсан. Та нар энэ хэллэгтэй төстэй юм уу холбоотой, эсвэл ижил үүрэг роль гүйцэтгэдэг, хүмүүсийн өөрийн эрхгүй нэлээд эерэг юм уу нэлээд сайн гэж боддог илэрхийллүүдийг цааш нь хайж, задлан шинжилсэн үү? (Үгүй.) Надад хэл дээ, “Нэг тохиолдлоос олон дүгнэлт хийх” гэх илэрхийлэл энд тохирох уу? (Тийм.) Үнэнийг эрж хайх, үнэнийг хэрэгжүүлэх тухайд энэ илэрхийлэл бодит хэрэглээтэй гэдгийг хэлэх ёстой. Өнгөрсөн удаа бид “хал үзэж, халуун чулуу долоох” талаар нөхөрлөсөн. Ийм төрлийн өөр ямар илэрхийлэл байна вэ? Өөр ямар илэрхийлэл бараг ижил утгатай, эсвэл ижил үүрэг роль гүйцэтгэж чадах вэ? Та нар Миний арга замын дагуу “хал үзэж, халуун чулуу долоох” гэх мэт илэрхийллийг задлан шинжилж, тэдгээрийн талаар өөр хоорондоо нөхөрлөж, зарим нэг шинэ ойлголт олж авахад буруудах зүйлгүй. Тэдгээрийн төөрөгдлийг нэвт харж чадвал та нар тийм илэрхийллийг хаяж, дараа нь бүхэлдээ Бурханы үгэнд үндэслэн үнэнийг хэрэгжүүлэх, үнэнийг эрэлхийлэх замаар алхах болно.

Өмнөх хоёр удаагийн нөхөрлөсөн сэдвээ үргэлжлүүлье. Тэр ямар сэдэв байсан бэ? (Үнэн гэж юу вэ.) Тийм ээ, үнэн гэж юу вэ. Тэгвэл үнэн гэж яг юу вэ? (Үнэн бол хүмүүсийн биеэ авч явах, аливааг хийх, Бурханыг шүтэн мөргөх шалгуур юм.) Та нар энэ өгүүлбэрийг онол, тодорхойлолтын хувьд цээжилчихсэн бололтой. Тэгвэл өмнөх хоёр нөхөрлөлийн дараа та нарын зүрх сэтгэлийн гүн дэх, үнэний талаарх тодорхойлолт, мэдлэг, ойлголтыг өмнөхтэй нь харьцуулахад одоо ямар нэгэн ялгаа байна уу? (Тийм ээ, байгаа.) Энэ ялгаа яг юу вэ? Хэдийгээр та нар богино хугацаанд бодит туршлагын мэдлэггүй байж болох ч хамгийн наад зах нь ойлгоцод хамаарах зарим нэг мэдлэгтэй болсон. Өөрсдийн туршлага, мэдлэг, ойлголтод үндэслэн Надад хэл дээ. (Надад ямар нэг зүйл тохиолдох бүрд Бурханы үгийн үнэний дагуу хэрэгжүүлэх ёстойгоо би өмнө нь мэддэг байсан ч хэзээ ч хэрэгжүүлж чаддаггүй байсан. Би ихэвчлэн адгуу зан гаргах хандлагатай байдаг бөгөөд адгуу зан гаргах нь буруу гэдгийг Бурханы үгээс мэддэг, хүмүүст тавьдаг Бурханы шаардлагыг мэддэг хэр нь үүнийг гаргасаар байдаг байсан ба уг шалтгааныг нь хэзээ ч олж чадаагүй. Өнгөрсөн удаа Бурханы нөхөрлөлийг сонссоныхоо дараа л хүмүүс сатанлаг бодолд хянуулдгаасаа болоод ихэвчлэн завхрал харуулдгийг, мөн миний дотор “Над руу дайрахгүй л бол би дайрахгүй; над руу дайрвал би гарцаагүй хариу дайрна” гэх сатанлаг логик байдгаас болоод адгуу зан гаргадгаа ухаарсан. Би энэ үгийг зөв гэж боддог бөгөөд өөрийгөө хамгаалах арга зам болгож ийм маягаар үйлддэг. Энэ сатанлаг бодол, үзэл санааны нөлөөгөөр би үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй. Гэвч үнэндээ, эдгээр сатанлаг зүйл гаднаа зөв мэт харагддаг ч бодит байдал дээр илэрхийлдэг утга нь Бурханы үгийн шаарддаг зүйлд харшилдаг бөгөөд буруу байдаг. Бурханы үг л үнэн, Бурханы үгийн дагуу үйлдэх нь л туйлын зөв.) Үнэхээр сайн байна. Үүн дээр нэмж хэлэх хүн байна уу? (Би нэг зүйл нэмж хэлмээр байна. Надад ямар нэг зүйл тохиолдох бүрд би үнэнийг эрж хайж, хэрэгжүүлэх ёстойгоо өмнө нь бас мэддэг байсан ч хэрхэн хэрэгжүүлэх талаар бага зэрэг будилсаар байсан. Бурханы нөхөрлөлийг сонсоод би үнэн маш бодитой бөгөөд амьдралын бүх талтай холбоотойг мэдэрч байна. Бурханы дурдсан зарим жишээг авч үзье. Хятадууд барууны орнуудад очсоныхоо дараа бас кофе ууж сурдаг. Энэ нь хүний дадал хэвшлийн асуудал биш, харин хүмүүсийн бодол, үзэл санааны асуудал бөгөөд энэ нь үнэнтэй холбоотой. Түүнчлэн, хүмүүсийн зөв гэж боддог нийтлэг зарим үг хэллэг, хэлц үгийг Бурхан задлан шинжилсний дараа би зөв мэт санагддаг өөрийн зан авир, хэрэгжүүлэлт, эдгээр зан авирын цаадах санаа зорилго, бодол санаа, үзэл бодол, мөн эдгээр зүйлд түшиглэн яг юу амьдран харуулж байгаагаа эргэцүүлэх ёстой юм байна гэж бодох болсон. Надад ямар нэг зүйл тохиолдох бүрд үнэнийг яаж эрж хайж, хэрэгжүүлэх вэ гэдэг нь одоо илүү тодорхой болсон бөгөөд энэ нь тийм ч хийсвэр байхаа больсон.) Энэ хоёр нөхөрлөлөөр дамжуулан ихэнх хүн үнэн гэж юу болох тухай болон үнэнтэй холбоотой зарим сэдвийн талаар үндсэн ойлголттой болж, өөрсдийнх нь зан байдал, үйлдэл үнэнтэй холбоотой эсэх, түүнчлэн Бурханд итгэх итгэлдээ баримталдаг, сонсдог зүйлсийнх нь яг аль нь үнэн, аль нь үнэн биш болох, өөрсдийнх нь зөв гэж боддог зүйлс үнэндээ үнэн мөн эсэх, ийм зүйлс үнэнтэй ямар холбоотой болохыг зүрх сэтгэлийнхээ угаас аль хэдийн эргэцүүлж эхэлсэн бололтой. Эргэцүүлснийхээ дараа хүмүүс үнэн гэж яг юу болохыг, мөн яг ямар зүйлс үнэн болох, ямар зүйлс үнэн биш болохыг тодорхойлж чадна. Өдий олон жил номлол сонсож, ийм олон жил Бурханы үгийг идэж, уусныхаа дараа ихэнх хүн зарим зүйлийг олж авсан бөгөөд Бурханы үг үнэхээр үнэн, Бурханы шаардлага бол үнэн, Бурханаас ирдэг бүхэн үнэн гэх нэг баримтыг тодорхой харж чаддаг. Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг хүмүүс энэ баримтыг зүрх сэтгэлээсээ аль хэдийн хүлээн зөвшөөрч, хүлээн авсан байдаг ч бодит амьдрал дээр тэд үнэнтэй ямар ч хамаагүй, эсвэл үнэнтэй зөрчилддөг зүйлсийг ихэвчлэн өөрийн мэдэлгүй хэлдэг. Зарим нь бүр хүмүүсийн зөв, сайн гэж боддог зүйлсийг үнэн хэмээн үздэг бөгөөд ялангуяа Сатанаас ирдэг хуурамч гажууд онол болон диаволын үгийг ялган танилгүй, тэдгээрийг зүрх сэтгэлдээ аль эрт хүлээн аваад зогсохгүй, бүр эерэг зүйл гэж үздэг. Жишээ нь, “Шүдийг шүдээр, нүдийг нүдээр”, “Ачийг ачаар, бачийг бачаар”, “Мэдрэмжтэй хүмүүс өөрсдийгөө сайн хамгаалж, гагцхүү алдаа гаргахаас зайлсхийхээр хичээдэг”, “Над руу дайрахгүй л бол би дайрахгүй; над руу дайрвал би гарцаагүй хариу дайрна” гэх мэт олон сатанлаг гүн ухааныг хүмүүс үнэн болон амьдралын уриа хэмээн үзэж, бүр эдгээр сатанлаг гүн ухааныг баримталдагтаа тун сэтгэл хангалуун байдаг ба Бурханы үгийг уншсаныхаа дараа л тэд Сатанаас ирдэг эдгээр зүйл үнэндээ үнэн биш, харин хүмүүсийг төөрөлдүүлдэг хуурамч тэрс үзэл, төөрөгдөл болохыг ухаардаг. Эдгээр зүйл хаанаас гаралтай вэ? Зарим нь сургуулийн боловсрол, сурах бичгээс, зарим нь гэр бүлийн хүмүүжлээс, зарим нь нийгмийн нөлөөллөөс гаралтай. Товчхондоо, тэдгээр нь бүгд уламжлалт соёлоос гаралтай бөгөөд Сатаны боловсролоос эхтэй. Эдгээр зүйл үнэнтэй ямар нэгэн холбоотой юу? Тэдгээр нь үнэнтэй огтхон ч холбоогүй. Гэвч хүмүүс эдгээр зүйл юу болохыг ялган таньж чаддаггүй, үнэн гэж үзсээр байдаг. Энэ асуудал хэтэрхий ноцтой болсон уу? Сатанаас ирдэг эдгээр зүйлийг үнэн гэж үзэхийн үр дагавар юу вэ? Эдгээр зүйлийг баримталснаар хүмүүс завхарсан зан чанараа хаяж чадах уу? Тэдгээрийг баримталснаар хүмүүс хэвийн хүн чанарыг амьдран харуулж чадах уу? Тэдгээрийг баримталснаар хүмүүс мөс чанар, эрүүл ухааны дагуу амьдарч чадах уу? Тэдгээрийг баримталснаар тэд мөс чанар, эрүүл ухааны стандартад хүрч чадах уу? Тэдгээрийг баримталснаар хүмүүс Бурханы сайшаалыг хүртэж чадах уу? Тэд алийг нь ч хийж чадахгүй. Тэд алийг нь ч хийж чадахгүйгээс хойш, хүмүүсийн баримталдаг эдгээр зүйл үнэн мөн үү? Тэдгээр нь хүний амь болж чадах уу? Хүмүүс өөрсдийнхөө зөв, сайн гэж боддог ертөнцийн гүн ухаан, амьд үлдэх стратеги, амьд үлдэх хууль, тэр ч байтугай уламжлалт соёл гэх мэт эдгээр сөрөг зүйлийг үнэн гэж үзэж, баримтлахын үр дагавар юу вэ? Хүн төрөлхтөн олон мянган жилийн турш эдгээр зүйлийг баримталсаар ирсэн. Тэд ер нь өөрчлөгдсөн үү? Хүн төрөлхтний өнөөгийн нөхцөл байдал ер нь өөрчлөгдсөн үү? Завхарсан хүн төрөлхтөн улам бүр хорон муу болж, Бурханыг улам бүр эсэргүүцдэг болж байгаа биш үү? Бурхан ажлаа хийх бүрдээ олон үнэнийг илэрхийлдэг, эдгээр үнэн эрх мэдэл, хүч чадалтайг хүмүүс харж чаддаг, тэгвэл хүмүүс яагаад Бурханыг үгүйсгэж, эсэргүүцсээр байж чаддаг юм бэ? Яагаад тэд Бурханыг хүлээн авч, дуулгавартай дагаж чадахгүй хэвээр байна вэ? Хүн төрөлхтнийг Сатан хэтэрхий гүн завхруулсан, завхарсан хүн төрөлхтөн сатанлаг зан чанараар дүүрэн, үнэнд зэвүүцэж, үнэнийг үзэн яддаг, огтхон ч хүлээн авдаггүй гэдгийг энэ нь хангалттай харуулдаг. Энэ асуудлын уг үндэс нь хүмүүс хэтэрхий олон сатанлаг гүн ухаан, хэтэрхий их сатанлаг мэдлэгийг хүлээн авсанд оршдог. Хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнд элдэв янзын сатанлаг бодол санаа, үзэл бодолд нэвчсэн байдаг бөгөөд тиймээс тэд үнэнд зэвүүцэж, үнэнийг үзэн яддаг зан чанартай болсон. Бурханд итгэдэг маш олон хүнээс бид, хэдийгээр тэд Бурханы үг эрх мэдэл, хүч чадалтай гэдгийг хүлээн зөвшөөрдөг ч үнэнийг хүлээн авдаггүй гэдгийг харж болно. Өөрөөр хэлбэл, хүмүүс Бурханы үгийг идэж, уух үедээ “Бурханы үг бол үнэн, үнэнээс дээгүүр юу ч байхгүй, үнэн бидний зүрх сэтгэлд байдаг, бид үнэнийг эрэлхийлэхийг оршин тогтнолынхоо зорилго болгодог” гэж амаараа хэлдэг хэдий ч бодит амьдрал дээр тэд Сатаны алдартай үг хэллэг, сатанлаг гүн ухаанаар амьдарсаар байдаг бөгөөд Бурханы үг болон үнэнийг хойш тавьж, хүний теологийн мэдлэг, сүнслэг хоосон сургаал зэрэг зүйлийг үнэн мэт баримталж, хэрэгжүүлдэг. Энэ нь Бурханд итгэдэг ихэнх хүний бодит байдал мөн үү? (Мөн.) Хэрвээ та нар ийм маягаар үргэлжлүүлэн баримтлаад, сатанлаг уламжлалт соёлоос үүдэлтэй эдгээр гүн үндэслэсэн зүйлийг Бурханы үгэнд үндэслэн задлан шинжилж, ойлгохгүй бол, хэрвээ тэдгээрийг уг үндсээр нь ялган таньж, тэдгээрийн талаар нэвт шувт ойлголттой болж, эсвэл тэдгээрийг хаяж чадахгүй бол үр дүн нь юу байх вэ? Нэг үр дүн лавтай: хүмүүс Бурханд олон жил итгэдэг хэр нь үнэн гэж юу болох, эсвэл ямар замаар явахаа мэддэггүй, эцэст нь тэд бүгд амандаа хэсэг сүнслэг хоосон сургаал, теологийн онолтой болж, тэдний хэлдэг бүхэн чихэнд чимэгтэй сонсогддог бөгөөд бүгд үнэнд нийцдэг хоосон сургаал юм. Гэвч үнэн хэрэгтээ, хэрэгжүүлж, амьдран харуулдаг зүйлийнхээ тухайд энэ хүмүүс бол хоёр нүүрт фарисайчуудын жишээ юм. Үүний үр дагавар юу вэ? Тэд маргаангүй Бурханд яллагдаж, Түүнд хараагддаг. Бурханд итгэдэг боловч үнэнийг хүлээн авдаггүй хүмүүс фарисайчууд бөгөөд Бурханы сайшаалыг хэзээ ч олж авч чадахгүй.

Жишээ нь, хүүхэд хүмүүжүүлэх асуудал дээр зарим эцэг хүүхдүүдээ дуулгаваргүй байж, зүй ёсны үүргээ биелүүлэхгүй байхыг хараад, “Эртний хүмүүсийн ‘Зааж сургахгүйгээр тэжээвэл эцгийн буруу’ гэж хэлсэн нь зөв байжээ” гэдэг. Ийм эцгүүд ийм хэрэг явдалд Бурханы үгэнд үндэслэн ханддаггүй. Тэдний зүрх сэтгэлд Бурханы үг биш, харин хүмүүсийн үг л байдаг. Тэгвэл тэдэнд үнэн-бодит байдал бий юу? Үгүй, байхгүй. Хэдийгээр тэд Бурханд итгэж, зарим үнэнийг ойлгодог бөгөөд эцгийн хариуцлагаа биелүүлэхийн тулд хүүхдүүдээ хүмүүжүүлэхдээ үнэнийг ашиглах учиртайгаа мэдэх ёстой ч ингэж хэрэгжүүлдэггүй. Хүүхдүүд нь буруу замаар орж байгааг хараад тэд санаа алдаж, “Зааж сургахгүйгээр тэжээвэл эцгийн буруу” гэж хэлдэг. Энэ ямархуу илэрхийлэл вэ? Хэний алдартай үг вэ? (Сатаны алдартай үг.) Бурхан хэзээ нэгэн цагт энэ илэрхийллийг хэлж байсан уу? (Үгүй.) Тэгвэл энэ илэрхийлэл хаанаас гарсан бэ? (Сатанаас.) Энэ нь Сатанаас, энэ ертөнцөөс гаралтай. Хүмүүс үнэнийг тэгтлээ их “эрэлхийлж”, үнэнийг тэгтлээ их “хайрлаж”, үнэнийг тэгтлээ их “өргөмжилдөг” атлаа ийм хэрэг явдалтай тулгарах үедээ яагаад иймэрхүү сатанлаг илэрхийлэл хэлдэг юм бэ? Тэд бүр үүнийг хэлэх нь шударга, зөв зүйтэй хэрэг гэж боддог. Тэд: “Би үнэнийг болон Бурханыг хэчнээн их хүндэлж, дээдэлдгийг хар даа. ‘Зааж сургахгүйгээр тэжээвэл эцгийн буруу’ гэж би аяндаа л хэлдэг—энэ ямар агуу үнэн бэ! Хэрвээ би Бурханд итгэдэггүй байсан бол энэ илэрхийллийг хэлж чадах байсан гэж үү?” гэдэг. Энэ нь үүнийг үнэн болгон харагдуулах гэсэн хэрэг биш үү? (Тийм.) Тэгвэл энэ илэрхийлэл үнэн үү? (Үгүй.) “Зааж сургахгүйгээр тэжээвэл эцгийн буруу” гэдэг нь ямархуу илэрхийлэл вэ? Энэ нь юугаараа буруу вэ? Энэ илэрхийллийн утга нь, хэрвээ хүүхдүүд дуулгаваргүй эсвэл төлөвшөөгүй бол энэ нь эцгийн хариуцлага, өөрөөр хэлбэл эцэг эх нь тэднийг сайн хүмүүжүүлээгүй гэсэн үг юм. Гэвч үнэхээр тийм байдаг уу? (Үгүй.) Зарим эцэг эх биеэ зөв авч явдаг хэр нь хөвгүүд нь танхай балмад, охид нь биеэ үнэлэгч байдаг. Эцгийн үүрэг роль гүйцэтгэж буй хүн маш их уурлаж, “Зааж сургахгүйгээр тэжээвэл эцгийн буруу. Би тэднийг эрхлүүлжээ!” гэдэг. Ингэж хэлэх нь зөв үү, үгүй юу? (Үгүй, энэ нь буруу.) Энэ нь юугаараа буруу вэ? Хэрвээ чи энэ илэрхийллийн юу нь буруу байгааг ойлгож чадвал энэ нь үнэнийг ойлгодог, мөн энэ илэрхийлэлд оршиж буй асуудлын юу нь буруу болохыг ойлгодог гэдгийг чинь нотолно. Хэрвээ чи энэ хэрэг явдал дахь үнэнийг ойлгохгүй бол энэ явдлыг тодорхой тайлбарлаж чадахгүй. Та нар үнэний тайлбар болон тодорхойлолтыг сонссон болохоор “Энэ илэрхийлэл буруу, энэ бол ертөнцийн илэрхийлэл. Бурханд итгэдэг бид ийм зүйл хэлдэггүй” гэж бодож, хэлж чадна. Чи ердөө л энэ явдлын талаар ярих арга замаа өөрчилсөн. Энэ нь чи үнэнийг ойлгодог гэсэн үг биш—үнэндээ чи “Зааж сургахгүйгээр тэжээвэл эцгийн буруу” гэх илэрхийллийн юу нь буруу болохыг мэддэггүй. Иймэрхүү хэрэг явдалтай тулгарах үедээ чи үнэнд нийцэлтэй юу хэлэх ёстой вэ? Чи үнэн-зарчмын дагуу хэрхэн үйлдэх ёстой вэ? Ийм явдлыг хэрхэн зөвөөр ойлгож, тайлбарлах талаар эхлээд ярилцъя. Энэ талаар Бурхан юу гэж хэлдэг вэ? Ийм явдлын талаар Бурханы үгэнд тодорхой хэлсэн зүйл байдаг уу? Бурхан маш олон үнэнийг илэрхийлсэн бөгөөд энэ бүхэн нь хүмүүс тэдгээрийг хүлээн авч, амиа болгохын төлөө юм. Тэгвэл хүүхдээ хүмүүжүүлэхдээ хүмүүс Бурханы үгийг ашиглан сургах ёстой биш үү? Бурханы үг бүх хүн төрөлхтөнд хандан хэлэгдсэн. Насанд хүрсэн хүн байна уу, хүүхэд байна уу, эрэгтэй байна уу, эмэгтэй байна уу, хөгшин байна уу, залуу байна уу хамаагүй, хүн бүр Бурханы үгийг хүлээн авах ёстой. Бурханы үг л үнэн бөгөөд хүмүүсийн амь болж чадна. Бурханы үг л хүмүүсийг амьдралын зөв зам руу хөтөлж чадна. Бурханд итгэдэг хүмүүс энэ хэрэг явдлыг нэвт шувт ойлгож чаддаг байх ёстой. “Зааж сургахгүйгээр тэжээвэл эцгийн буруу” гэх илэрхийллийг хэрхэн тайлбарлах вэ? (Хүний явах зам уг чанар-мөн чанараар нь тодорхойлогддог. Үүнээс гадна, энэ насандаа амсах шийтгэл эсвэл хүртэх ерөөл нь тэдний өнгөрсөн амьдралтай холбоотой байдаг. Тиймээс “Хэрвээ хүүхдүүд зөв замаар явахгүй бол эцэг эх нь тэднийг сайн хүмүүжүүлээгүйгээс болсон” гэх мэдэгдэл хүчингүй бөгөөд Бурхан хүн төрөлхтний хувь заяаг захирдаг гэх баримтыг бүхэлд нь үгүйсгэдэг.) Чиний хэлснээр бол хүүхдүүд зөв замаар явахгүй байх нь Бурханы дээд эрхтэй ямар нэг холбоотой юу? Бурхан хүмүүст өөрсдийн сонголтыг хийж, зөв замаар явах сонголт хийх боломж олгодог. Гэвч хүмүүс сатанлаг уг чанартай бөгөөд бүгд өөрсдийн сонголтыг хийж, бүгд өөрсдийн илүүд үзсэн замыг сонгодог ба Бурханы дээд эрхийг дуулгавартай дагахыг хүсдэггүй. Хэрвээ чиний хэлж байгаа зүйл үнэнд нийцэж байвал хүмүүсийг үнэмшүүлэхийн тулд чи үүнийг тодорхой тайлбарлах ёстой.

Одоо бид “Зааж сургахгүйгээр тэжээвэл эцгийн буруу” гэх илэрхийллийн талаар нөхөрлөх болно. Хамгийн түрүүнд тодорхой болгох зүйл бол “Хүүхдүүд зөв замаар явахгүй байх нь эцэг эхтэй нь холбоотой” гэж хэлэх нь буруу юм. Хэн ч байх нь хамаагүй, хэрвээ тэр тодорхой нэг төрлийн хүн бол тодорхой нэг замаар л алхана. Энэ нь лавтай биш гэж үү? (Тийм.) Хүний явдаг зам ямар хүн болохыг нь тодорхойлдог. Тэдний явах зам болон ямар хүн болох нь өөрсдөөс нь шалтгаалдаг. Эдгээр нь урьдаас тогтоогдсон, төрөлхийн зүйл бөгөөд тухайн хүний уг чанартай холбоотой. Тэгвэл эцэг эхийн хүмүүжил ямар хэрэгтэй юм бэ? Энэ нь хүний уг чанарыг захирч чадах уу? (Үгүй.) Эцэг эхийн хүмүүжил хүний уг чанарыг захирч чадахгүй, хүн ямар замаар явах тухай асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Эцэг эхчүүдийн олгож чадах цорын ганц хүмүүжил юу вэ? Хүүхдүүдийнх нь өдөр тутмын амьдрал дахь зарим энгийн зан авир, нэлээд өнгөц зарим бодол болон биеэ авч явах дүрэм журам—эдгээр нь эцэг эхтэй бага зэрэг холбоотой зүйлс юм. Хүүхдүүдээ насанд хүрэхээс өмнө эцэг эхчүүд зүй ёсны хариуцлагаа биелүүлэх ёстой бөгөөд энэ нь хүүхдүүдээ зөв замаар явж, хичээнгүйлэн суралцаж, өсөж том болсон хойноо бусдаас илүү дээр байж чаддаг байхын төлөө чармайж, муу зүйл хийхгүй, муу хүн болохгүй байхад сургах явдал юм. Эцэг эхчүүд мөн хүүхдүүдийнхээ зан авирыг зохицуулж, эелдэг боловсон байж, ахмад настантай тааралдах бүрдээ мэндэлж байхыг зааж, зан авиртай холбоотой бусад зүйлийг зааж сургах ёстой—энэ бол эцэг эхчүүдийн биелүүлэх учиртай хариуцлага юм. Хүүхдийнхээ амьдралд санаа тавьж, биеэ авч явах зарим үндсэн дүрмийг зааж сургах—эцэг эхийн нөлөө ердөө үүгээр л хязгаарлагддаг. Харин хүүхдийн зан төлөвийн тухайд гэвэл, эцэг эхчүүд үүнийг зааж сургаж чадахгүй. Зарим эцэг эх тайван амгалан, бүх зүйлийг аажуу тайван хийдэг байхад хүүхдүүд нь маш тэвчээргүй, хэсэгхэн зуур ч зүгээр сууж чаддаггүй. Тэд 14, 15-тайгаасаа л биеэ даан амьдралаа авч явж, бүх зүйлд өөрсдөө шийдвэр гаргадаг, тэдэнд эцэг эх нь хэрэггүй бөгөөд маш бие даасан байдаг. Үүнийг эцэг эх нь зааж сургасан уу? Үгүй. Тиймээс хүний зан төлөв, зан чанар, тэр ч байтугай мөн чанар, түүнчлэн ирээдүйд сонгох зам нь эцэг эхтэй нь ямар ч хамаагүй. Зарим хүн үүнийг няцааж, “Яаж тэдэнтэй ямар ч хамаагүй байх юм бэ? Зарим хүн эрдэмтний гэр бүлээс, эсвэл үе дамжсан тодорхой нэг мэргэжилтэй гэр бүлээс гаралтай байдаг. Жишээ нь, нэг үе нь уран зураг судалдаг бол дараагийн үе нь ч бас уран зураг судалдаг, түүний дараагийн үе нь ч мөн адил. Энэ нь ‘Зааж сургахгүй тэжээвэл эцгийн буруу’ гэх илэрхийлэл зөв болохыг баталж байна” гэдэг. Ингэж хэлэх нь зөв үү, буруу юу? (Буруу.) Энэ асуудлыг тайлбарлахын тулд энэ жишээг ашиглах нь буруу бөгөөд оновчгүй, учир нь эдгээр нь хоёр өөр зүйл юм. Үе дамжсан мэргэжилтэй гэр бүлийн нөлөө нь зөвхөн мэргэжлийн нэг талыг л хамардаг бөгөөд энэ гэр бүлийн орчноос болоод хүн бүр ижил зүйлийг сурдаг байж болох юм. Гаднаа хүүхэд нь бас л энэ ижил зүйлийг сонгодог боловч уг үндсээр нь авч үзвэл энэ бүхэн Бурханы урьдаас тогтоосон зүйл юм. Тэр хүн яаж энэ гэр бүлд дахин төрсөн бэ? Энэ нь бас л Бурханы захирдаг зүйл биш гэж үү? Эцэг эхчүүд хүүхдээ насанд хүртэл нь өсгөж хүмүүжүүлэх л хариуцлага хүлээдэг. Хүүхдүүдийн гаднах зан авир болон амьдралын хэв маягт л эцэг эх нь нөлөөлдөг. Гэвч тэдний өсөж том болмогцоо амьдралдаа эрэлхийлдэг зорилго, амьдралын хувь заяа нь эцэг эхтэй нь ямар ч хамаагүй байдаг. Зарим эцэг эх мөрөөрөө амьдардаг жирийн л тариачид байхад хүүхдүүд нь албан тушаалтан болж, агуу зүйлсийг хийж чаддаг. Тэгтэл эцэг эх нь хуульч, эмч, тус бүрдээ чадварлаг хүмүүс байдаг ч хүүхдүүд нь хаашаа ч явсан ажилд орж чаддаггүй арчаагүй амьтад байх нь ч бий. Эцэг эх нь тэднийг ийм болгож сургасан уу? Эцэг нь хуульч байвал хүүхдүүдээ хүмүүжүүлж, нөлөөлөхдөө хойрго хандах магадлалтай юу? Яавч үгүй. Ямар ч эцэг “Би амьдралдаа маш амжилттай байлаа, ирээдүйд хүүхдүүд минь над шиг амжилттай битгий байгаасай, тэр нь хэтэрхий ядаргаатай. Тэд ирээдүйд зүгээр л үхэрчин байхад хангалттай” гэж хэлдэггүй. Тэр мэдээж хүүхдүүдээ өөрөөс нь суралцаж, ирээдүйд өөр шиг нь болоосой гэж хүмүүжүүлэх нь гарцаагүй. Түүнийг хүмүүжүүлж дууссаны дараа хүүхдүүдэд нь юу тохиолдох вэ? Хүүхдүүд нь юу болох ёстой, тийм л болно, тэдний хувь заяа ямар байх ёстой, тийм л байна, үүнийг хэн ч өөрчилж чадахгүй. Эндээс та нар ямар баримтыг ухамсарлаж байна вэ? Хүүхдийн явах зам эцэг эхтэй нь ямар ч хамаагүй. Зарим эцэг эх Бурханд итгэдэг бөгөөд хүүхдүүдээ Бурханд итгэхэд сургадаг боловч юу ч хэлсэн хүүхдүүд нь итгэдэггүй, энэ тухайд эцэг эхийн хийж чадах зүйл юу ч байдаггүй. Зарим эцэг эх Бурханд итгэдэггүй байхад хүүхдүүд нь Бурханд итгэдэг. Хүүхдүүд нь Бурханд итгэж эхэлмэгцээ Бурханыг дагаж, Түүний төлөө өөрсдийгөө зарлагаддаг, үнэнийг хүлээн авч, Бурханы сайшаалыг хүртэж чаддаг, ийнхүү хувь заяа нь өөрчлөгддөг. Энэ нь эцэг эхийн хүмүүжлийн үр дүн үү? Огтхон ч үгүй, энэ нь Бурхан урьдчилан тогтоож, сонгосонтой холбоотой. “Зааж сургахгүйгээр тэжээвэл эцгийн буруу” гэх илэрхийлэлд асуудал бий. Хэдийгээр эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэх хариуцлага хүлээдэг ч хүүхдийн хувь заяаг эцэг эх нь биш, харин хүүхдийн уг чанар тодорхойлдог. Хүмүүжил хүүхдийн уг чанарын асуудлыг шийдвэрлэж чадах уу? Огт шийдвэрлэж чадахгүй. Хүний амьдралдаа явах замыг эцэг эх нь тодорхойлдоггүй, харин Бурхан урьдаас тогтоодог. “Хүний хувь заяаг Тэнгэр тодорхойлдог” гэж ярьдаг бөгөөд энэ үг нь хүний туршлагаас гарсан дүгнэлт юм. Хүнийг насанд хүрэхээс өмнө чи ямар замаар явахыг нь хэлж чадахгүй. Тэд насанд хүрч, өөрийн гэсэн бодолтой болж, асуудлыг эргэцүүлэн бодож чаддаг болмогцоо өргөн уудам нийгэмд юу хийхээ сонгох болно. Зарим хүн өндөр албан тушаалтан болохыг хүсдэг, зарим нь хуульч болохыг хүсдэг, зарим нь зохиолч болохыг хүсдэг гэж хэлдэг. Хүн бүрд өөрийн гэсэн сонголт, өөрийн гэсэн үзэл санаа бий. Хэн ч “Би зүгээр л эцэг эхээ намайг хүмүүжүүлэхийг хүлээнэ. Эцэг эх минь намайг юу болгож хүмүүжүүлнэ, би тэр нь болно” гэж хэлдэггүй. Хэн ч ийм тэнэг биш. Насанд хүрсний дараа хүмүүсийн сэтгэлгээ задарч, аажмаар төлөвшиж эхэлдэг бөгөөд ингэснээр тэдний өмнөх зам, зорилго улам бүр тодорхой болдог. Энэ үед тэд ямар төрлийн хүн болох, аль бүлэгт харьяалагддаг нь бага багаар тодорхой, илэрхий болдог. Энэ үеэс эхлэн хүн бүрийн зан төлөв аажмаар тодорхой болж, зан чанар, эрэлхийлж буй зам, амьдралын зүг чиг, харьяалагддаг бүлэг нь ч бас тодорхой болдог. Энэ бүхэн юун дээр үндэслэдэг вэ? Эцсийн эцэст энэ бол Бурханы урьдаас тогтоосон зүйл юм—энэ нь эцэг эхтэй ямар ч холбоогүй. Та нар одоо үүнийг тодорхой харж байна уу? Тэгвэл ямар зүйлс эцэг эхтэй холбоотой байдаг вэ? Хүний гадаад төрх, өндөр, ген болон гэр бүлийн зарим өвчин эцэг эхтэй нь бага зэрэг холбоотой байдаг. Яагаад Би бага зэрэг гэж хэлж байна вэ? Яагаад гэвэл, 100 хувь тийм байдаггүй. Зарим гэр бүлд үе болгон нь өвчинд нэрвэгддэг ч нэг хүүхэд нь тийм өвчингүй төрдөг. Энэ яаж ийм байж болох вэ? Зарим хүн: “Тэр хүүхэд сайн зан төлөвтэй учраас тэр” гэж хэлдэг. Энэ бол хүмүүсийн санал бодол, гэхдээ энэ хэрэг явдал хаанаас эхтэй вэ? (Бурханы урьдаас тогтоосон зүйлээс.) Яг тийм. Тэгвэл “Зааж сургахгүйгээр тэжээвэл эцгийн буруу” гэх илэрхийлэл үнэндээ зөв үү, буруу юу? (Буруу.) Та нар одоо үүнийг тодорхой ойлгосон биз дээ? Хэрвээ та нар хэрхэн ялган танихаа мэдэхгүй бол бүтэхгүй. Үнэнгүйгээр та нар ямар ч хэрэг явдлыг тодорхой харж чадахгүй.

Өдөр тутмын амьдралд хүн бүрийн оюун санаанд Сатаны ийм хуурамч үзэл бодол багагүй байдаг. Тэдгээр нь дотор нь хадгалагдаж, хуримтлагдсан байдаг бөгөөд ямар нэг зүйл тохиолдох бүрд гарч ирдэг. Зарим хүн: “Сайн эр эмэгтэй хүнтэй зодолддоггүй. Намайг ямар эрхэмсэг болохыг хар. Би бол эршүүд, хүч тэнхээтэй эр хүн, харин чи бол ичимхий хулчгар хүн, тиймээс би чамтай зодолдохгүй” гэж хэлдэг. Тэд энэ илэрхийллийг юу гэж үздэг вэ? (Үнэн.) Тэд үүнийг үнэн, мөн үнэнийг хэрэгжүүлэх зарчим гэж үздэг. Түүнчлэн, үнэхээр царайлаг, шулуун шударга эр шиг харагддаг боловч зальтай, үргэлж дүр эсгэдэг, бусадтай харилцахдаа тун ов мэхтэй, дотуур тамиртай хүнийг хараад олон хүн түүнийг ойлгож чаддаггүй тул тэрээр: “Би зүгээр л биеэ авч явахдаа шулуун шударга, сайхан сэтгэлтэй байж, бусдад дайсагнах биш, нөхөрсөг хандахын тулд л Бурханд итгэдэг. Энэ нь ‘Хуурамч эр байснаас жинхэнэ хорон санаатан байсан нь дээр’ гэдэг үгтэй адилхан. Бурханы зарим үг ч бас ийм утгатай байдаг” гэж хэлдэг. Энэ хүмүүсийн хэлж байгаа зүйлийг та нар юу гэж бодож байна вэ? “Хуурамч эр байснаас жинхэнэ хорон санаатан байсан нь дээр.” Хараач, хүмүүст ямар нэг зүйл тохиолдонгуут тэдний дотор байдаг эдгээр нийтлэг үг хэллэг, зүйр цэцэн үг, хэлц үг бүгд гарч ирж, нэгэн зэрэг асгардаг бөгөөд тэнд нэг ч үнэн үг байдаггүй. Эцэст нь тэр хүмүүс бүр “Намайг гэгээрүүлснийх нь төлөө Бурханд талархъя” гэж хэлдэг. “Хуурамч эр байснаас жинхэнэ хорон санаатан байсан нь дээр” гэх үг зөв үү, буруу юу? (Буруу.) Энэ нь буруу гэдгийг бүгд мэднэ, гэхдээ юу нь буруу вэ? Хуурамч эрчүүдийн юу нь буруу вэ гэвэл тэд хуурамч байдаг. Хэн ч хуурамч эр байхыг хүсдэггүй, тэд жинхэнэ хорон санаатан байхыг хүсдэг. Хүмүүс жинхэнэ хорон санаатны юуг сайшаадаг вэ? Тэд хорон санаатан хэдий ч ердөө л жинхэнэ байдгаараа хүн бүрийн сайшаалыг хүртдэг. Тэгвэл та нар юу байхыг хүсэж байна вэ, жинхэнэ хорон санаатан уу, эсвэл хуурамч эр үү? (Аль нь ч биш.) Яагаад энэ хоёр төрлийн хүн байж болохгүй гэж? (Аль нь ч үнэнд нийцдэггүй, Бурханы үгэнд энэ талаар хэлсэн зүйл байхгүй.) Бурхан хүмүүст хуурамч эр, эсвэл жинхэнэ хорон санаатан бай гэж хэлээгүй гэдгийг батлах холбогдох үндэслэлийг та нар олж чадах уу? (Бурхан хүмүүсийг үнэнч шударга хүмүүс байгаасай гэж хүсдэг.) Бурхан хүмүүсийг үнэнч шударга хүмүүс байгаасай гэж хүсдэг. Тэгвэл үнэнч шударга хүмүүс болон жинхэнэ хорон санаатнуудын хооронд ямар ялгаа байдаг вэ? “Хорон санаатан” гэдэг үг сайн биш боловч тэд нэлээд жинхэнэ байдаг. Яагаад жинхэнэ хорон санаатнууд сайн биш вэ? Та нар тодорхой тайлбарлаж чадах уу? Жинхэнэ хорон санаатан ч, хуурамч эр ч сайн хүн биш гэдгийг батлах үндэслэл юу вэ? Хорон санаатан гэж юу вэ? Хорон санаатан гэдэгтэй ихэвчлэн ямар үг холбогддог вэ? (Жигшүүртэй.) Тийм ээ. Энэхүү “жигшүүртэй” гэдэг нэр томъёог Бурханы үгэнд хэрхэн дүрсэлж, тодорхойлдог вэ? Бурханы үгэнд “жигшүүртэй” гэдгийг сайн үг гэж тодорхойлдог уу, муу үг гэж тодорхойлдог уу? (Муу үг.) Муу үг, Бурханы ялладаг үг. Жигшүүртэй үйлдэл, жигшүүртэй үзэл бодолтой хүмүүс бол хорон санаатнууд юм. Хорон санаатны зан чанар, мөн чанарыг өөр хэрхэн тодорхойлдог вэ? Аминч, тийм биз дээ? (Тийм.) Ийм төрлийн хүн аминч, жигшүүртэй байдаг. Хэдийгээр тэдний харуулдаг зүйл жинхэнэ бөгөөд жинхэнэ ааш араншин нь байсан ч тэд хорон санаатан хэвээр л байдаг. Хуурамч эр бол ов мэхтэй, хорон муу бөгөөд үргэлж дүр эсгэж, бусдад хуурамч сэтгэгдэл төрүүлж, бусдад өөрийнхөө гэрэлтсэн, гялалзсан, нөхөрсөг талыг харуулдаг. Тэрээр жинхэнэ зан чанар, санал бодол, үзэл бодлоо үргэлж нуун дарагдуулдаг, ингэснээр хэн ч тэдгээрийг нь харж, ухамсарлаж чаддаггүй. Ийм хүмүүс ямар зан чанартай байдаг вэ? (Ов мэхтэй, хорон муу.) Тэд ердөө л хорон муу хүмүүс юм. Тиймээс хорон санаатан ч, хуурамч эр ч сайн хүн биш. Нэг нь дотроо муу, нөгөө нь гаднаа муу. Тэдний зан чанар үнэндээ адилхан—тэд аль аль нь туйлын хорон муу, аминч, ов мэхтэй. Энэ хоёр төрлийн туйлын хорон муу, ов мэхтэй хүмүүс үнэнч шударга хүмүүс байхыг эрж хайдаг уу? (Үгүй.) Тийм учраас чи энэ хоёр төрлийн хүний аль нь ч болсон бай, Бурханы шаарддаг сайн юм уу үнэнч шударга хүн биш юм. Чи бол Бурханы зэвүүцдэг хүн бөгөөд Бурханы шаарддаг хүн биш. Тэгвэл Надад хэл дээ, “Хуурамч эр байснаас жинхэнэ хорон санаатан байсан нь дээр” гэх илэрхийлэл үнэн үү? (Үгүй.) Энэ өнцгөөс харвал энэ илэрхийлэл үнэн биш. Олон хүн өөрсдийгөө сайн хүн болгон харагдуулахын тулд хуурамч эрчүүд рүү дайрч давшилж, яллах зорилготойгоор “Хуурамч эр байснаас жинхэнэ хорон санаатан байсан нь дээр” гэж хэлдэг бөгөөд эдгээр хорон санаатны “хорон санаа” өөрсдийг нь ямар нэгэн шударга ёсны хүч мэт онцгой шударга, жинхэнэ болгодог мэт байдаг. Чи хорон санаатан байж яаж өөрийгөө шударга гэж хэлж болох юм бэ? Чи бол яллагдвал зохих хүн юм.

Хүн бүрийн оюун санаанд ийм төрлийн хэллэг болон зүйлс нэлээд их байдаг, тиймээс олон хүн ийм төрлийн үзэл бодол баримталдаг. Уламжлалт соёл, ардын зүйр үг, гэр бүлийн уриа, гэр бүлийн дүрэм журам, эсвэл улс орны хууль эрх зүйн тогтолцооны аль нь ч бай, нийгэмд удаан хугацаанд, өргөн тархсан, тэр ч байтугай нийгэм болон хүн төрөлхтний дунд эерэг зүйл хэмээн урт удаан хугацаанд тунхаглагдаж, сурталчлагдсан эдгээр зүйлийг хүмүүс үе үеийнхнийг хүмүүжүүлэхдээ ихэвчлэн ашигладаг. Зарим илэрхийллийг хүмүүс зүрх сэтгэлийнхээ гүнд хэрэгжүүлэлтийн зарчим болон хүний оршин тогтнолын зарчим гэж үздэг. Зарим хэллэгийн үзэл бодолтой хүмүүс санал нийлдэг боловч заавал хэрэгжүүлэхийг хүсдэг байх албагүй. Чи тэдгээрийг хэрэгжүүлэхийг хүсдэг эсэхээс үл хамааран, зүрх сэтгэлийнхээ гүнд үнэндээ эдгээр үг хэллэгийг биеэ авч явах хэрэгжүүлэлтийн зарчмаа болгодог. Товчхондоо, эдгээр зүйл хүмүүсийн Бурханд итгэх итгэл болон үнэний эрэлхийлэлд асар их саад болдог. Тэдгээр нь хүмүүст ашиг тус өгөхийн оронд зөвхөн хор хөнөөл л учруулдаг. Жишээ нь, орчин үеийн хүмүүсийн ихэвчлэн ярьдаг нэг сэдэв бол “Амь нас эрхэм, хайр бүр ч эрхэм. Гэвч эрх чөлөөний төлөө би энэ хоёрыг хоёуланг нь өгнө” гэдэг. Энэхүү үг хэллэг нь эрх чөлөөг эрэлхийлдэг, уламжлалт феодалын тогтолцооноос салахыг хүсдэг, өндөр дээд хүсэл эрмэлзэлтэй Дорно, Өрнийн хүмүүсийн сурталчилж, дээдэлдэг алдартай үг юм. Энд хүмүүсийн эрэлхийллийн гол зорилго нь юу вэ? Амь уу? Эсвэл хайр уу? (Үгүй, эрх чөлөө.) Яг зөв, эрх чөлөө. Тэгвэл энэ үг хэллэг үнэн үү? Энэ үгийн утга нь, эрх чөлөөг эрэлхийлэхийн тулд амийг хаяж, хайрыг бас орхиж болно—өөрөөр хэлбэл, тэрхүү сайхан эрх чөлөө рүү тэмүүлэхийн тулд хайртай хүнээ ч бас орхиж болно гэсэн үг юм. Ертөнцийн хүмүүсийн хувьд энэ эрх чөлөө ямархуу харагддаг вэ? Тэдний эрх чөлөө гэж боддог энэ зүйлийг хэрхэн тайлбарлах вэ? Уламжлалыг эвдэх нь нэг төрлийн эрх чөлөө, хуучин ёс заншлыг эвдэх нь нэг төрлийн эрх чөлөө, феодалын хаант засгийг нураах нь бас нэг төрлийн эрх чөлөө юм. Өөр юу байна? (Зарим улс төрийн дэглэмийн хяналтад орохгүй байх.) Өөр нэг нь засаглал юм уу улс төрийн хяналтад орохгүй байх явдал юм. Тэдний эрэлхийлдэг зүйл бол ийм төрлийн эрх чөлөө юм. Тэгвэл тэдний ярьдаг эрх чөлөө жинхэнэ эрх чөлөө мөн үү? (Биш.) Энэ нь Бурханд итгэдэг хүмүүсийн ярьдаг эрх чөлөөтэй төстэй юү? (Үгүй.) Бурханд итгэдэг зарим хүн ч бас зүрх сэтгэлдээ ийм үзэл бодол тээж байж магадгүй: “Бурханд итгэх нь гайхалтай, энэ нь чамайг чөлөөлж, эрх чөлөөтэй болгодог. Чи ямар ч ёс заншил, уламжлалт зан үйлийг дагаж мөрдөх шаардлагагүй, хурим, оршуулгын ажил зохион байгуулах юм уу оролцох талаар санаа зовох хэрэггүй, ертөнцийн бүх зүйлийг орхидог. Үнэхээр маш их эрх чөлөөтэй!” Тийм гэж үү? (Үгүй.) Тэгвэл эрх чөлөө гэж яг юу вэ? Та нар одоо эрх чөлөөтэй байна уу? (Бага зэрэг.) Тэгвэл та нар энэ багахан эрх чөлөөг яаж олж авсан бэ? Энэ эрх чөлөө юу гэсэн үг вэ? (Үнэнийг ойлгож, Сатаны харанхуйн нөлөөг эвдэн гарах.) Сатаны харанхуйн нөлөөг эвдэн гарсныхаа дараа та нар бага зэрэг чөлөөлөлтийг мэдэрч, тодорхой хэмжээнд эрх чөлөөтэй болдог. Гэхдээ хэрвээ Би үүнийг задлан шинжлээгүй бол та нар өөрсдийгөө үнэхээр эрх чөлөөтэй гэж бодох байсан ч үнэн хэрэгтээ тийм биш юм. Жинхэнэ эрх чөлөө бол хүмүүсийн боддог шиг орон зай, материаллаг байдлын хувьд махан биеийн эрх чөлөө, чөлөөлөлт биш юм. Харин ч хүмүүс үнэнийг ойлгомогцоо янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлс болон ертөнцийн талаар зөв үзэл бодолтой болж, амьдралын зөв зорилго, чиг баримжааг эрэлхийлж чаддаг болох бөгөөд хүмүүс Сатаны нөлөө болон сатанлаг үзэл санаа, үзэл бодлын хүлээсэнд автахгүй байх үед зүрх сэтгэл нь чөлөөлөгддөг—энэ бол жинхэнэ эрх чөлөө юм.

Эрх чөлөөнд дуртай, шувуу шиг хаа сайгүй нисэж, эрх дураараа амьдрах дуртай гэж боддог нэгэн шүтлэггүй залуу байдаг бөгөөд тэрээр гэр бүлийнхээ тэрхүү өөдгүй дүрэм журам, үг хэллэгийг жигшдэг байв. Тэрээр найзууддаа байнга ингэж хэлдэг: “Хэдийгээр би маш олон дүрэм журам, уламжлалтай, одоог хүртэл үе үеийнхний дурсгалын пайзыг байрлуулсан өвөг дээдсийн шүтээнтэй, хамгийн уламжлалт, маш өнөр өтгөн гэр бүлд төрсөн ч би өөрөө энэ уламжлалыг эвдэж, эдгээр гэр бүлийн дүрэм журам, тогтсон заншил, нийтлэг зан үйлд автаагүй. Намайг үнэхээр уламжлалт бус хүн гэдгийг та нар харахгүй байна уу?” Түүний найзууд: “Үнэхээр уламжлалт бус гэдгийг чинь бид анзаарсан” гэж хэлдэг. Тэд үүнийг яаж анзаарсан бэ? Тэр хэлээ цоолж, хамартаа цагариг зүүж, хоёр чихээ дөрөв, тав цоолж, хүйсдээ ээмэг зүүж, гартаа могойн шивээс хийлгэсэн байв. Хятадууд могойг муу ёр гэж үздэг ч тэрээр зүтгэсээр байгаад биен дээрээ шивүүлсэн бөгөөд хүмүүс үүнийг хараад айдаг байлаа. Энэ нь уламжлалт бус байгаа биз дээ? (Тийм.) Энэ нь маш уламжлалт бус бөгөөд үг хэллэг нь ч авангард хүний өнгө аястай. Түүнийг харсан хүн бүр “Энэ залуу мундаг юм аа! Тэр уламжлалт бус, үнэхээр уламжлалт бус юм!” гэж хэлдэг. Уламжлалт бус гэдгээ зөвхөн ийм байдлаар илэрхийлэх нь хангалтгүй, харин арай илүү бодитой болгож, хэчнээн уламжлалт бус болохынхоо тэмдгийг хүмүүст илүү сайн анзааруулах ёстой гэж тэр бодов. Тэрээр бусад нь ерөнхийдөө шар арьстай, Хятад найз охинтой байгааг хараад, өөрийгөө үнэхээр уламжлалт бус гэдэгт хүн бүрийг илүү үнэмшүүлэхийн тулд зориуд гадаад, цагаан арьст найз охинтой болжээ. Үүний дараа тэрээр нөхцөл байдал бүрд найз охиноо дуурайж, найз охин нь юу гэж хэлнэ, яаж хий гэж шаардана, тэр бүгдийг нь хийдэг байв. Түүний төрсөн өдөр болоход найз охин нь түүнд том хайрцагт савласан нууцлаг бэлэг худалдаж авсан бөгөөд тэрээр баяр хөөртэйгөөр бэлгийг задалж эхэллээ. Бүх давхар боодлыг нь задалсны дараа тэр дотор нь ногоон малгай байхыг харав. Бүх Хятад хүн “ногоон малгай”-н далд утгыг мэддэг биз дээ? Энэ нь гарцаагүй маш уламжлалт зүйл юм. Тэр үүнийг хармагцаа уурлаж, “Энэ ямар гээч бэлэг вэ? Чи энэ бэлгийг хэнд зориулж авсан юм бэ?” гэлээ. Найз охин нь түүнийг баярлана гэж бодсон байв—тэр яагаад үүнд ингэтлээ уурлав? Найз охин нь яагаад гэдгийг нь бодоод ч олж чадаагүй тул “Энэ ногоон малгайг олоход амар байгаагүй. Чамд сайхан зохино гэдгийг би батлан хэлье” гэлээ. Тэрээр: “Энэ малгай юуг төлөөлдгийг чи мэдэх үү?” гэхэд найз охин нь: “Энэ зүгээр л малгай биш гэж үү? Ногоон малгай зүгээр л гоё харагддаг” гээд түүнд өмсүүлэхээр зүтгэв. Тэр үүнийг яагаад ч өмсөхгүй байлаа. Барууныхан “ногоон малгай”-н ёгт утгыг мэддэг үү? (Үгүй, мэддэггүй.) Тэгвэл энэ хэргийг тодорхой тайлбарлаж, ил болгох ёстой биш үү? Та нарын хэн нь ч үүнд хариулж чадахгүй байна—яагаад үүнийг тодорхой тайлбарлаж зүрхлэхгүй байна вэ? Энэ мэдээж сүртэй хэрэг биш биз дээ? Та нар яг л энэ залуутай адилхан—уламжлалт бус байх, уламжлалыг орхих, үнэн болон эрх чөлөөг эрэлхийлэхийн тулд сатанлаг уламжлалт соёлын үзлийг хаях гэсэн далбаа намируулдаг хэр нь энэ ногоон малгайд гүн автсан байдаг. Найз охин нь тэр залууг уг малгайг өмсөөсэй гэж хүссэн ч тэр яагаад ч өмсөхгүй байсан бөгөөд эцэст нь “Чи надад үүнийг өмсүүлэх гэж зүтгээд байна. Хэрвээ би үүнийг өмсвөл бусдад доромжлуулах болно!” гэжээ. Энэ бол асуудлын гол цөм, асуудал үүнд л оршиж байгаа юм—энэ бол уламжлал. Энэхүү уламжлал нь ямар нэг зүйл ямар өнгөтэй, эсвэл ямар төрлийн зүйл болох тухай биш, харин энэ зүйл хүмүүст ямар бэлгэдэл, үзэл бодол төрүүлдэг тухай юм. Энэ зүйл буюу ногоон малгай яг юуг бэлгэддэг вэ? Юуг төлөөлдөг вэ? Хүмүүс ийм өнгийн малгайг муу гэж үздэг тул ийм өнгийн малгайг голдог. Хүмүүс яагаад үүнийг голдог вэ? Яагаад тэд ийм зүйлийг хүлээн авч чаддаггүй вэ? Яагаад гэвэл, тэдний дотор нэг төрлийн уламжлалт сэтгэлгээ байдаг. Энэхүү уламжлалт сэтгэлгээ нь өөрөө үнэн биш; энэ нь материаллаг зүйл мэт боловч энэ нийгэм болон энэ арьс өнгөний хүмүүс үүнийг аажмаар сөрөг зүйл болгон хувиргасан. Жишээлбэл, хүмүүс цагаан өнгийг ариун байдлын бэлгэдэл, хар өнгийг харанхуй болон хорон муу байдлын бэлгэдэл, улаан өнгийг баяр ёслол, цус урсалт, хүсэл тачаалын бэлгэдэл болгодог. Урьд цагт хятадууд гэрлэхдээ улаан хувцас өмсөж, үүнийг баяр ёслолын шинжтэй гэж үздэг байв. Барууныхан гэрлэхдээ ариун байдлыг бэлгэдсэн, сайхан, цэвэрхэн цагаан хувцас өмсдөг. Энэ хоёр соёлын гэрлэлтийн талаарх ойлголт өөр. Нэгэнд нь улаан өнгөөр, нөгөөд нь цагаан өнгөөр төлөөлүүлдэг. Энэ хоёр өнгө хоёулаа гэрлэлтийг ерөөх хандлагыг төлөөлдөг. Янз бүрийн угсаатан, арьстнууд ижил зүйлийг өөр өөр зорилгоор ашигладаг бөгөөд тэдний соёлын үндэс суурь ингэж бий болдог. Эдгээр соёлын үндэс суурь бий болсны дараа үүнийг дагаад соёлын уламжлалууд үүсдэг. Ийм маягаар, өөр өөр нийгэм, өөр өөр арьстнууд өөр өөр зан заншилтай болж, ийм зан заншил нь тухайн арьстны хүмүүст нөлөөлдөг. Тиймээс, Хятадууд ногоон малгайн энэхүү ёгт утгын нөлөөнд автдаг. Үүнийг тэдэнд суулгаснаар ямар үр дүн гардаг вэ? Эрэгтэйчүүд ногоон малгай өмсөж болохгүй, эмэгтэйчүүд ч бас өмсдөггүй. Чи ийм малгай өмссөн эмэгтэйчүүдийг хардаг уу? Үнэндээ энэхүү соёлын уламжлал нь зөвхөн эрэгтэйчүүдэд чиглэдэг, эрэгтэй хүн ногоон малгай өмсөх нь муу ёр гэсэн үг бөгөөд энэ нь эмэгтэйчүүдтэй ямар ч холбоогүй байдаг. Гэсэн хэдий ч, энэхүү соёлын уламжлал бий болмогц, ямар нөхцөлд үүссэнээс үл хамааран энэ нь тухайн арьстны хүн бүрд энэ зүйлийн талаарх нэг төрлийн ялгаварлалыг бий болгодог. Ийм ялгаварлал бий болсны дараа энэ зүйл нэг л мэдэхэд маш гэм зэмгүй, материаллаг зүйлээс сөрөг зүйл болон хувирдаг. Үнэн хэрэгтээ, энэ нь гэм зэмгүй бөгөөд ямар ч эерэг эсвэл сөрөг шинжгүй юм. Энэ нь зүгээр л материаллаг зүйл, өнгө, хэлбэр дүрстэй эд зүйл юм. Гэвч уламжлалт соёлын ийм тайлбар, нөлөөнд автсаны дараа эцсийн үр дүн нь юу болдог вэ? (Сөрөг.) Энэ нь сөрөг болдог. Сөрөг болсных нь дараа хүмүүс энэ зүйлд зүй зохистой хандаж, ашиглаж чаддаггүй. Бодоод үз—Хятадын зах зээл дээр улаан, ягаан, шар гэх мэт янз бүрийн өнгийн малгай байдаг ч ногоон малгай байдаггүй. Хүмүүс энэхүү уламжлалт сэтгэлгээнд хазаарлагдаж, нөлөөнд нь автдаг. Энэ бол уламжлалт соёлын тодорхой нэг зүйлийн хүмүүст үзүүлдэг үр нөлөө юм.

Хэдийгээр зарим хүн хилийн чанадад гарч, Европ болон Азийн бусад орны зарим соёл, уламжлал, дүрэм журам, түүнчлэн амьдралын үндсэн хэрэгцээ зэрэг материаллаг зүйлстэй танилцаж, бусад улс орны зарим хууль, нийтлэг мэдлэгтэй танилцдаг ч өөрийн улс орны тэдгээр уламжлалаас салахад хэцүү байдаг. Хэдийгээр чи төрөлх нутгаа орхиж, өөр улс орны өдөр тутмын амьдралын хэв маяг, тэр ч байтугай хууль, тогтолцоог нь хүлээн авсан ч чи өдөр бүр юу бодож байгаагаа, эсвэл чамд ямар нэг зүйл тохиолдох үед асуудалтай хэрхэн нүүр тулдгаа, эсвэл чиний үзэл бодол, баримталдаг өнцөг юу болохыг мэддэггүй. Зарим хүн “Би Баруунд байгаа юм чинь Барууны хүн үү?” эсвэл “Би Японд байгаа юм чинь Япон хүн үү?” гэж боддог. Ийм байдаг уу? (Үгүй.) Япончууд: “Бид сүши, удон гоймон идэх хамгийн дуртай. Энэ нь биднийг эрхэмсэг болгож байгаа биш гэж үү?” гэж хэлдэг. Өмнөд Солонгосчууд: “Бид будаа, кимчи идэх дуртай. Бидний агуу Өмнөд Солонгос үндэстэн эрхэмсэг биш гэж үү? Хятадууд та нар өөрсдийн соёлыг эртнийх бөгөөд манайхаас хэдэн мянган жилээр эртнийх гэж ярьдаг ч та нар бидэн шиг ахмад настнууддаа ачлал үзүүлдэг үү? Та нар бидэн шиг уламжлалт уу? Та нарт биднийх шиг олон дүрэм журам байдаг уу? Та нар өнөө үед эдгээр зүйлийн талаар ярьдаггүй, та нар хоцрогдсон; бид бол жинхэнэ уламжлалт хүмүүс, манай соёл бол жинхэнэ соёл!” гэдэг. Тэд өөрсдийн уламжлалт соёлыг дээд зэргийнх гэж боддог бөгөөд дараа нь маш олон зүйлийг Дэлхийн Өвд бүртгүүлэхээр өрсөлддөг. Яагаад ингэж их өрсөлддөг вэ? Улс орон бүр, арьстан бүр, тэр ч байтугай жижиг угсаатан бүр өөрсдийн өвөг дээдсийн үлдээсэн зүйлс, дүрэм журам, уламжлал, зан заншил, тогтсон ёсыг сайн, эерэг бөгөөд хүн төрөлхтөн түгээн дэлгэрүүлэх боломжтой гэж үздэг. Тэдний энэхүү бодол, үзэл санаа нь эдгээр нь үнэн, эдгээр нь сайн, эерэг зүйл бөгөөд энэ хүн төрөлхтөн үүнийг уламжлуулан үлдээх ёстой гэдгийг илтгэж байгаа биш гэж үү? Тэгвэл уламжлагдан ирсэн эдгээр зүйл эрх чөлөөтэй зөрчилддөг үү? Гэр бүлийнхээ дөнгөнөөс мултарсан, хамаг биедээ ээмэг, цагариг зүүсэн, дүүрэн шивээстэй, тэр ч бүү хэл гадаад найз охинтой нэгэн залуугийн жишээг Би сая дурдсан. Гадаад төрх, махан биеийнх нь хувьд тэрээр гэр бүлийн дүрэм журмыг дагаж мөрддөггүй, уламжлалыг хаясан мэт харагддаг. Зан үйл болон зан авирын хувьд, тэр ч байтугай субьектив хүсэл зоригийн хувьд тэрээр гэр бүл, уламжлал, зан заншил зэрэг зүйлсийг хаясан. Гэвч төрсөн өдрийн бэлэг түүнийг ил болгож, өөрийгөө “үнэхээр уламжлалт бус” гэх итгэл үнэмшлийг нь илчилж, ялладаг. Тэгвэл энэ хүн үнэндээ уламжлалт уу, үгүй юу? (Тэр уламжлалт.) Уламжлалт байх нь сайн уу, муу юу? (Муу.) Тийм учраас чи өөрийгөө уламжлалт, эсвэл уламжлалт бус гэж үздэг эсэхээс үл хамааран, мөн чиний арьс өнгө—эрхэмсэг гэгддэг арьс өнгө, эсвэл жирийн арьс өнгө байхаас үл хамааран дотоод бодол санаа чинь баригдмал байдаг. Чи эрх чөлөөг хэчнээн их эрэлхийлж, дээдэлдэг байлаа ч, уламжлалын хүч болон гэр бүлийн уламжлалт зан үйлээс мултрах чиний шийдвэр, дур хүсэл, амбиц хэчнээн их байлаа ч, эсвэл чиний бодитой үйлдэл хэчнээн урам зоригтой, хүчтэй байлаа ч хэрвээ чи үнэнийг ойлгохгүй бол Сатаны чамд суулгадаг сургаал, төөрөгдөл дунд л эргэлдээд, тэндээс гарч чадахгүй. Зарим хүн уламжлалт соёлын нөлөөнд автдаг, зарим нь үзэл суртлын боловсролын нөлөөнд автдаг, бусад нь байр суурь, албан тушаалын нөлөөнд автдаг, харин зарим нь ямар нэгэн үзэл суртлын тогтолцооны нөлөөнд автдаг. Жишээлбэл, улс төрд оролцдог хүмүүс, тухайлбал коммунизмыг дэмжиж байсан бүлэг хүмүүсийг аваад үзье. Тэд анх пролетари нарын бүлэг болж, коммунист тунхаг, онолуудыг хүлээн авч, уламжлалаас салж, феодалын хаант засаглалаас салж, зарим хуучин зан заншлаас салж, дараа нь Марксизм-Ленинизм болон коммунизмыг хүлээн авсан. Эдгээр зүйлийг хүлээн авсныхаа дараа тэд эрх чөлөөтэй байсан уу, эсвэл үргэлж хязгаарлагдмал байсан уу? (Тэд үргэлж хязгаарлагдмал байсан.) Тэд хуучин зүйлээс шинэ зүйл рүү шилжсэнээр эрх чөлөөг олж авна гэж бодсон. Энэ санаа буруу биш гэж үү? (Тийм ээ, буруу.) Энэ бол буруу. Хүмүүс хуучин зүйлээс ямар ч шинэ зүйл рүү шилжиж болох ч энэ нь үнэн биш л бол тэд үүрд Сатаны торонд урхидуулах болно—энэ нь жинхэнэ эрх чөлөө биш юм. Зарим хүн коммунизмд эсвэл тодорхой нэг үйл хэрэгт өөрийгөө зориулдаг, зарим нь тангарагт өөрийгөө зориулдаг бол, бусад нь ямар нэг онолд өөрийгөө зориулж, харин зарим нь “Найзынхаа өмнөөс зовлон туулах”, “Үнэнч албат хоёр эзэнд үйлчилдэггүй”, эсвэл “Улс орон хэцүүдвэл хүн бүр хариуцлага хүлээх ёстой” гэх мэт үг хэллэгийг дагаж мөрддөг. Эдгээр нь уламжлалт соёлд хамаарах уу? (Тийм.) Гаднаа эдгээр зүйл хүн төрөлхтний дундах маш эерэг, маш зөв зүйтэй, онцгой дээд, эрхэмсэг зүйл мэт санагдаж болох ч үнэн хэрэгтээ өөр өнцгөөс, өөр арга ашиглан хүмүүсийн сүнсийг хүлж, хүмүүсийг хязгаарлаж, жинхэнэ эрх чөлөөнд хүрэхэд нь саад болдог. Гэвч хүмүүс үнэнийг ойлгохоосоо өмнө төөрөлдөхөөс цаашгүй байдаг тул хүн төрөлхтний дунд харьцангуй эерэг гэж тооцогддог эдгээр зүйлийг оршин тогтнох арга замаа болгон хүлээн авдаг. Тиймээс, уламжлалт соёл гэгддэг эдгээр зүйлийг—ертөнцөд нэлээд сайн гэж хүмүүсийн боддог эдгээр зүйлийг хүмүүс аяндаа хүлээн зөвшөөрдөг. Тэдгээрийг хүлээн авсныхаа дараа хүмүүс өөрсдийгөө амьдрах хөрөнгөтэй, өөртөө итгэлтэй, урам зоригтой амьдарч байна гэж боддог. Жишээлбэл, зарим хүн мэдлэг, боловсролын зэрэгтэй холбоотойгоор энэ нийгэм болон энэ хүн төрөлхтний байр суурийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ байр суурь юу вэ? (Мэдлэг хувь заяаг чинь өөрчилж чадна.) (Эрдэм ном эрхэм дээд.) Хүмүүс зүрх сэтгэлийнхээ угаас эдгээр зүйлтэй санал нийлж, мөн эдгээрийг хүлээн авч, сайшаадаг. Тэдгээрийг хүлээн авч, сайшаахын зэрэгцээ хүмүүс энэ нийгэмд гай зовлон дунд хэдий чинээ удаан тэмцэнэ, эдгээр зүйлийг төдий чинээ их нандигнадаг. Яагаад тэр вэ? Хүмүүс амьдралдаа бүгд мэдлэгт найддаг. Мэдлэг, боловсролын зэрэггүйгээр нийгэмд хөлөө олж чадахгүй мэт санагддаг. Бусад нь чамайг дээрэлхэж, чамайг ялгаварлан гадуурхах тул чи эдгээр зүйлийн хойноос цөхрөлтгүй хөөцөлддөг. Чиний боловсролын зэрэг өндөр байх тусам нийгэмд, эсвэл өөрийн чинь арьс өнгө, нийгмийн бүлэг дундах нийгмийн байр суурь чинь төдий чинээ өндөр байж, хүмүүсийн чамайг шүтэх, чамд хандах хандлага болон янз бүрийн бусад зүйл илүү их, илүү сайн байх болно. Нэг утгаараа, хүний боловсролын зэрэг нь тэдний нийгмийн байр суурийг тодорхойлдог болсон.

Өмнө нь их сургуулийн долоо найман профессор Бээжин рүү мэргэжил дээшлүүлэхээр явжээ. Тэр үед унаагаар тосох үйлчилгээ хараахан байгаагүй тул тэд Бээжинд очоод автобусанд суух хэрэгтэй болов. Үнэн хэрэгтээ, тэдэн шиг профессорууд Бээжинд хаа сайгүй байдаг байлаа. Тэднийг ямар нэгэн онцгой хүн биш, зүгээр л жирийн хүмүүс гэж үздэг байв. Гэвч тэд өөрсдөө үүнийг мэдээгүй бөгөөд асуудлын ноцтой байдал үүнд оршиж байсан юм—энэ хэрэг явдал уг асуудлын үндсэн дээр тохиолджээ. Яг юу болсон бэ? Эдгээр профессор автобусны буудал дээр автобус хүлээж байв. Тэднийг хүлээх зуур улам олон хүн цугларч, хүмүүс олшрох тусам хүн бүр сандарч түгшиж эхэллээ. Тэгээд автобус ирэхэд доторх зорчигчдын буухыг ч хүлээлгүйгээр бүгд тийшээ дайрч, бие биенээ түлхэж, тохойлдон ихээхэн шуугиан дэгдээжээ. Маш эмх замбараагүй дүр зураг үүсэв. Профессорууд энэ талаар бодож үзээд, “Бээжингийн ард иргэдэд өдөр бүр ажилдаа автобусаар явах амаргүй байдаг нь илт байна. Их сургуулийн профессоруудын хувьд бид ард иргэдийнхээ нөхцөл байдлыг бодолцох ёстой. Өндөр түвшний сэхээтнүүд байж бид жирийн ард иргэдтэй өрсөлдөж болохгүй. Бид Лэй Фэнгийн аминч бус сэтгэлийг харуулж, тэднийг эхлээд энэ автобусанд суулгах ёстой, тиймээс чихэлдэхээ больё” гэцгээв. Тэд бүгд үүнтэй санал нийлж, дараагийн автобусыг хүлээхээр шийдлээ. Гэвч дараагийн автобус ирэхэд ялгаагүй л олон хүн байсан бөгөөд хүмүүс дахин эмх замбараагүй байдлаар автобус руу чихэлдэв. Профессорууд мэл гайхаж хоцорчээ. Тэд автобус дүүрч, хөдлөн явахыг харсан бөгөөд дахиад л чихцэлдэн сууж дөнгөсөнгүй. Тэд дахин ярилцаж, “Бидэнд яарах зүйл алга. Бид эцсийн эцэст өндөр түвшний сэхээтнүүд шүү дээ, автобусанд суухын тулд жирийн ард иргэдтэй тэмцэлдэж болохгүй. Яарахгүй байцгаая, дараагийн автобусыг хүлээж байгаа хүмүүс тийм ч олон биш байж магадгүй” гэцгээв. Гурав дахь автобусыг хүлээх зуураа эдгээр профессор бага зэрэг сандарч түгшиж эхэллээ. Тэдний зарим нь нударга зангидан, “Хэрвээ энэ автобусанд ялгаагүй олон хүн байвал бид чихцэлдээд суух уу? Хэрвээ бид чихцэлдэхгүй бол тав дахь, тэр ч бүү хэл зургаа дахь автобусанд ч сууж чадахгүй байх гэж би бодож байна, тиймээс чихцэлдээд суусан нь дээр байх!” гэв. Харин зарим нь: “Өндөр түвшний сэхээтнүүд автобус руу чихцэлдэн орж болох уу? Энэ нь бидний нэр хүндэд сэв суулгана! Бидэн шиг өндөр түвшний сэхээтнүүд автобус руу чихцэлдэн орсныг хэзээ нэгэн цагт хүмүүс мэдвэл ямар ичгэвтэр байх бол!” гэцгээв. Тэдний санал хоёр хуваагдлаа. Тэднийг ийнхүү ярилцах зуур хүлээж буй хүмүүсийн бас нэгэн бөөгнөрөл үүсэв. Энэ үед профессорууд маш их сандарч, ярилцахаа больжээ. Автобус ирж, хаалга нээгдмэгц доторх хүмүүсийг нь бууж ч амжаагүй байхад профессорууд өмнөх хүмүүсийг дуурайн хамаг хүчээрээ чихцэлдэн оров. Тэдний зарим нь чихцэлдэн орж дөнгөсөн бол цөөн хэдэн боловсон сэхээтнүүд—боловсон эрдэмтэд—тийм хүсэл зориг, тэмцэх сэтгэлгүй байсан тул чихцэлдэн орж дөнгөсөнгүй. Энэ хэргийг ингээд орхиё. Надад хэл дээ, энэ нь бодит баримт биш гэж үү? (Мөн.) Автобус руу ингэж чихцэлдэх нь маш түгээмэл үзэгдэл бөгөөд энэ сэхээтнүүд дүр эсгэхдээ дэндүү гаргууд байжээ! Надад хэл дээ, энд ямар асуудал байсан бэ? Эхлээд, дээд боловсрол эзэмшиж, хүмүүст зааж сургаж, боловсрол олгодог профессор болж, өндөр түвшний сэхээтэн болсон энэ сэхээтнүүдийн талаар ярилцъя. Өөрөөр хэлбэл, тэдний эзэмшсэн боловсрол, мэдлэг нь жирийн хүмүүсийн хүрсэн түвшнээс дээгүүр байсан бөгөөд тэдний мэдлэг нь хүмүүсийн багш, сурган хүмүүжүүлэгч байж, хүмүүст боловсрол олгож, мэдлэг олгоход хангалттай байсан—тиймээс л тэднийг өндөр түвшний сэхээтнүүд гэж нэрлэдэг. Энэ өндөр түвшний сэхээтнүүдийн бодол санаа, үзэл бодолд ямар нэгэн асуудал байсан уу? Гарцаагүй асуудал байсан. Тэгвэл тэдний асуудал хаана байсан бэ? Энэ хэрэг явдлыг задлан шинжилцгээе. Ийм их мэдлэг, дээд түвшний боловсрол эзэмшсэн тэдний сэтгэлгээ баригдмал байсан уу, эсвэл эрх чөлөөтэй байсан уу? (Баригдмал.) Тэдний сэтгэлгээ баригдмал байсныг та нар яаж мэдэж байна вэ? Тэдний асуудал хаана оршиж байсан бэ? Юуны өмнө, тэд өөрсдийгөө өндөр түвшний сэхээтнүүд гэж тунхагласан. Энэ үгэнд ямар нэгэн буруу зүйл байсан уу? (Тийм.) Энэ үгэнд асуудал байсан. Дараа нь тэд: “Бидэн шиг өндөр түвшний сэхээтнүүд автобусанд суухдаа бусад хүмүүстэй тэмцэлдэж, түлхэлцэн суух ёсгүй” гэсэн. Энэ үгэнд асуудал байсан уу? (Тийм.) Энэ нь хоёр дахь асуудал байсан. Гурав дахь асуудал нь тэд: “Бидэн шиг өндөр түвшний сэхээтнүүд дараагийн автобусыг хүлээж болно” гэж хэлсэн явдал байв—энэ зүйлд ямар нэгэн асуудал байсан уу? (Тийм.) Энэ бүх зүйлд асуудал байсан. Ямар асуудал байсныг харахын тулд энэ гурван зүйлээр дамжуулан уг хэрэг явдлыг задлан шинжилцгээ. Хэрвээ та нар асуудлыг нэгд нэггүй ойлговол, нэгдүгээрт, өндөр түвшний сэхээтнүүдийг шүтэхээ болино, хоёрдугаарт, өндөртүвшний сэхээтэн болохыг хүсэхээ болино.

Эхний зүйл юу байсан бэ? Тэд өөрсдийгөө өндөр түвшний сэхээтнүүд гэж тунхагласан. Энэ үгэнд ямар нэгэн асуудал байсан уу? (Тийм.) “Өөрийгөө тунхаглах” гэсэн нэр томъёонд ямар ч буруу юм байхгүй, энэ тохиолдолд энэ нь өөрийгөө өндөр түвшний сэхээтэн хэмээн зарлах гэсэн утгатай. Тэгвэл “өндөр түвшний сэхээтний хувьд” гэсэн хэллэгт асуудал байна уу? Үнэн хэрэгтээ их сургуулийн профессорууд бол нийгэм дэх өндөр түвшний сэхээтнүүд юм. Энэ нь бодит баримт байхад яагаад энэ хэллэгт асуудал байсан бэ? (Тэд мэдлэг олж авснаа бусдаас илүү гэж бодсон.) Бусдаас илүү—үүний ард гарцаагүй нэг зан чанар байсан. (Тэд илүү их мэдлэг олж авсан учраас өөрсдийгөө бусдаас илүү гэж бодсон. Үнэн хэрэгтээ эдгээр зүйл хүний зан чанарыг өөрчилж чадахгүй.) Энэ нь зарим талаараа зөв боловч үүнийг тодорхой тайлбарласангүй. Хэн юм нэмж хэлэх вэ? (Бурхан минь, тэд ихэрхэж, өөрсдийгөө зөвтгөж байсан биш үү?) Энэ зөв, гэхдээ чи мөн чанарыг нь тодорхой тайлбарласангүй, арай илүү дэлгэрэнгүй тайлбарла даа. (Тэд жаахан мэдлэг олж авмагцаа өөрсдийгөө бусдаас илүү дээд, илүү эрхэмсэг гэж бодсон тул өөрсдийгөө жирийн хүмүүс гэж үзэж чадаагүй. Энэ нийгэмд амьдарч буй жирийн хүмүүсийн хувьд автобусанд чихцэлдэн орох нь тэдний бодит амьдралын орчноос шалтгаалдаг, хэвийн зүйл юм. Гэвч энэ сэхээтнүүд өөрсдийгөө маш дээд, эрхэмсэг гэж үздэг болмогцоо жирийн хүмүүс шиг авирлаж чадахаа больж, жирийн хүмүүсийн үйл ажиллагаа өөрсдийнх нь ялгамж чанарт хор хөнөөлтэй гэж бодсон тул би тэднийг хэвийн бус байсан гэж бодож байна.) Тэд хэвийн бус байсан. Өөрсдийгөө өндөр түвшний сэхээтнүүд гэж тунхагласан тэдний үгийн далд утга нь хэвийн бус байсан. Өөрөөр хэлбэл, тэдний хүн чанарт ямар нэгэн гажуудсан зүйл байсан. Тэд өөрсдийгөө бусдаас илүү дээд, илүү үнэ цэнтэй гэж үзэж байв. Тэдний хувьд үүний үндэслэл нь юу байсан бэ? Тэд маш их боловсрол эзэмшиж, мэдлэгээр бялхаж байсан бөгөөд хэнтэй ч уулзсан ярих зүйл нь хэзээ ч дуусдаггүй, тэдэнд ямар нэгэн зүйл зааж чаддаг байсан явдал юм. Тэд мэдлэгийг юу гэж үзсэн бэ? Тэд үүнийг хүний биеэ авч явах байдал, үйлдэл, түүнчлэн ёс суртахууны шалгуур гэж үзсэн. Одоо тэд мэдлэгтэй болсон тул ёс жудаг, зан араншин, ялгамж чанар нь эрхэмсэг, нандин, үнэ цэнтэй бөгөөд өндөр түвшний сэхээтнүүд бол ариун хүмүүс гэсэн далд утгатай гэж тэд үздэг байв. Тийм биз дээ? (Тийм.) Тэд өндөр түвшнийх гэдгийг ингэж ойлгодог байсан тул автобус руу чихцэлдэн орох хэрэгтэй болох үед тэд тэгээгүй. Яагаад тэд чихцэлдээгүй вэ? Тэд юунд захирагдаж байсан бэ? Тэд ямар хязгаарлалт, хазаарлалтад өртсөн бэ? Автобус руу чихцэлдэн орох нь тэдний ялгамж чанар, нэр хүндэд сэв суулгана гэж тэдэнд санагдсан. Тэдний ялгамж чанар, нэр хүндийг мэдлэг тэдэнд олгосон гэж тэд үзэж байсан тул өөрсдийгөө өндөр түвшний сэхээтнүүд хэмээн тунхагласан. Энэ дүн шинжилгээнд үндэслэвэл, тэдний хэлсэн зүйл ой гутам биш гэж үү? Энэ нь нэлээд ой гутам юм. Гэсэн ч тэд “бид бол өндөр түвшний сэхээтнүүд” хэмээн хаа сайгүй сайрхаж байв. Үнэн хэрэгтээ, бусад хүн тэднийг, хүмүүс хүртэл дорд үздэг ядуу тарчиг, номчирхсон маягтай зүгээр л сэхээтнүүд гэж бодож байсан ч тэд өөрсдийгөө тун эрхэмсэг гэж бодсоор байлаа. Энэ нь асуудалтай биш гэж үү? Тэд өөрсдийгөө маш эрхэмсэг, дээд ялгамж чанартай гэж үзэж байсан бөгөөд тэр ч бүү хэл өөрсдийгөө ариун хүмүүс хэмээн цоллохыг хүсэх хэмжээнд хүрсэн. Энэ үзэл бодол нь тэдний хувьд хязгаарлалт байсан уу? Мэдлэгийн тухайд тэдний байр суурь ямар байсан бэ? Хүмүүс мэдлэгтэй болмогц ёс жудаг нь илүү өндөр болж, нэр хүндтэй, эрхэмсэг болдог бөгөөд тэднийг хүндлэх ёстой гэдэг байр суурьтай байсан. Тиймээс жирийн ард иргэдийн хийдэг харьцангуй хэвийн зарим үйлдлийг тэд жигшиж, ялладаг байв. Жишээлбэл, сэхээтнүүд найтаахдаа эргэн тойрныхоо хүмүүс рүү харж, яаран уучлалт гуйдаг байхад жирийн хүмүүс найтаахдаа үүнийг юман чинээ боддоггүй. Үнэн хэрэгтээ хэхрэх, найтаах нь амьдралд хэвийн зүйл боловч тэр сэхээтнүүдийн нүдээр бол эдгээр нь бүдүүлэг, соёлгүй зан авир тул тэд үүнийг жигшиж, басамжилсан байдлаар харж, “Энэ бүдүүлэг энгийн иргэдийг хараач, тэдний найтааж, сууж, зогсож байгаа нь ямар зохисгүй юм бэ, автобус ирэх үед тэд чихцэлдэн ордог бөгөөд боловсон байдлаар зам тавьж өгөхөө огт мэддэггүй!” гэж хэлдэг. Мэдлэгийн тухайд тэдний байр суурь энэ: Мэдлэг бол ялгамж чанарын бэлгэдэл, мэдлэг нь хүмүүсийн хувь заяаг, түүнчлэн тэдний ялгамж чанар, үнэ цэнийг өөрчилж чадна.

Хоёр дахь зүйл юу байсан бэ? (Өндөр түвшний сэхээтнүүд бусадтай чихцэлдэн автобусанд сууж болохгүй.) Тэд автобусанд суухын тулд бусадтай чихцэлдэж болохгүй. Автобус руу чихцэлдэн орох нь тэдний амьдралд тохиолдсон зүгээр л нэг жижиг зүйл байв. Энэ зүйл юуг төлөөлдөг вэ? Тодруулбал, тодорхой хэмжээний мэдлэгтэй хүмүүсийн үг яриа, биеэ авч явах байдал нь боловсон байх ёстой бөгөөд ялгамж чанартай нь нийцэх ёстой гэж тэд үздэг байв. Жишээлбэл, тийм хүмүүс зөөлөн алхах ёстой, хүмүүстэй харилцахдаа бусдад найрсаг, нийтэч, хүндлэл хүлээхүйц гэсэн мэдрэмж төрүүлэх ёстой, тэдний үг яриа, биеэ авч явах байдал боловсон байх ёстой. Тэд жирийн хүмүүстэй адил байж болохгүй, өөрсдийнх нь болон жирийн хүмүүсийн хоорондох ялгааг хүмүүст анзааруулах ёстой—ийм маягаар л тэд өөрсдийнх нь ялгамж чанар нэр хүндтэй, бусдаас өөр гэдгийг гайхуулж чадна. Эдгээр профессор зүрх сэтгэлийнхээ угаас, автобус руу чихцэлдэн орох зэрэг зүйлийг нийгмийн доод давхаргын хүмүүс болон дээд түвшний боловсрол эзэмшээгүй хүмүүс хийдэг, мөн гүнзгий мэдлэггүй, эсвэл өндөр түвшний сэхээтэн гэх мэт ялгамж чанаргүй хүмүүс хийдэг гэж үздэг байв. Тэгвэл эдгээр өндөр түвшний сэхээтэн ямар зүйл хийдэг байсан бэ? Индэр дээр зогсож хоосон сургаал номлож, мэдлэг олгож, хүмүүсийн эргэлзээг тайлах—эдгээр нь тэдний үүрэг бөгөөд тэдний ялгамж чанар, нэр хүнд, мэргэжлийг төлөөлж байв. Тэд зөвхөн эдгээр зүйлийг л хийж чаддаг байсан. Жирийн хүмүүсийн өдөр тутмын аар саар ажил, хэвшил нь эдгээр “бүдүүлэг, дорд дур сонирхлоос” ангид давхаргын хүмүүс болох тэдэнтэй ямар ч хамаагүй байх ёстой байв. Тэд жирийн хүмүүсийн өдөр тутмын аар саар ажил, хэвшлийг, тэр ч бүү хэл автобус руу чихцэлдэн орох зэрэг үйлдлийг хэрхэн тодорхойлсон бэ? (Бүдүүлэг.) Тийм ээ, бүдүүлэг, соёлгүй. Энэ бол өөрсдөөс нь доогуур түвшний жирийн, эгэл хүмүүст өгсөн, тэдний зүрх сэтгэлийн гүн дэх тодорхойлолт байв.

Гурав дахь зүйлийн талаар ярилцъя—“Бидэн шиг өндөр түвшний сэхээтнүүд дараагийн автобусыг хүлээж болно”—энэ нь ямар гээч сэтгэл вэ? Энэ нь уламжлалт соёлд өгүүлдэг Кон Рон том лийрээ бусдад өгсөн гэдэгтэй адил сэтгэл биш гэж үү? Уламжлалт соёлын сэхээтнүүдэд үзүүлэх нөлөө тун гүн гүнзгий байдаг. Тэд уламжлалт соёлыг хүлээн аваад зогсохгүй, уламжлалт соёлын олон санаа, үзэл бодлыг зүрх сэтгэлдээ хүлээн авч, тэдгээрт эерэг зүйл мэт ханддаг, тэр ч бүү хэл зарим алдартай үг хэллэгийг уриа лоозон мэт үздэг бөгөөд ингэснээрээ амьдралын буруу замаар замнадаг. Уламжлалт соёлыг Күнзийн хоосон сургаал төлөөлдөг. Күнзийн хоосон сургаал нь үзэл суртлын цогц онолтой, голчлон уламжлалт ёс суртахууны соёлыг сурталчилдаг ба түүхийн туршид эзэнт гүрнүүдийн эрх баригч ангиуд үүнийг дээдэлж, Күнз, Мэнз нарыг ариун хүмүүс хэмээн хүндэтгэдэг байв. Күнзийн хоосон сургаал нь хүн нинжин сэтгэл, зөв шударга байдал, ёс зүйтэй байдал, мэргэн ухаан, итгэл даахуйц байдлын үнэт зүйлсийг эрхэмлэж, ямар нэгэн зүйл тохиолдох үед эхлээд тайван, хянамгай, хүлээцтэй байж сурах, уураа барьж, асуудлыг ярилцан шийдвэрлэх, аливаа зүйлийн төлөө тэмцэлдэж, булаацалдахгүй байх, мөн эелдгээр буулт хийж суран, хүн бүрээс хүндлэл хүлээх ёстой хэмээн сургадаг—энэ бол биеэ ёс зүйтэй авч явах явдал юм. Эдгээр сэхээтэн өөрсдийгөө эгэл ардаас дээгүүр байр сууринд тавьдаг бөгөөд тэдний нүдээр бол бүх хүн тэдний тэвчээртэй, хүлээцтэй хандах объект юм. Мэдлэгийн “үр нөлөө” нэлээд их! Энэ хүмүүс хоёр нүүртэнтэй маш төстэй биш гэж үү? Хэт их мэдлэг олж авсан хүмүүс хоёр нүүртэн болдог. Хэрвээ энэ бүлэг боловсон эрдэмтдийг нэг үгээр дүрсэлбэл энэ нь боловсон эрдэмтний намбалаг байдал юм. Эдгээр боловсон эрдэмтний бие биетэйгээ харилцах зарчим юу вэ? Ертөнцийн хэрэг явдалд хандах тэдний хандлага юу вэ? Жишээлбэл, жирийн ард иргэд Ли овогтой эрчүүдийг “Хөгшин Ли” эсвэл “Бяцхан Ли”[a] гэж дууддаг. Сэхээтнүүд тэднийг ингэж дуудах уу? (Үгүй.) Тэд хэрхэн дуудах вэ? (Ноён Ли.) Хэрвээ тэд эмэгтэй хүн харвал түүнийг Хатагтай Хэн гуай гэж дуудах бөгөөд яг л боловсон эрчүүд шиг онцгой хүндэтгэлтэй, цэмцгэр байдаг. Тэд боловсон эрчүүдийн гаргадаг боловсон, цэмцгэр байдлыг сурч, дуурайхдаа гаргууд. Тэд хоорондоо ямар өнгө аяс, арга барилаар ярилцаж, хэлэлцдэг вэ? Тэдний нүүрний хувирал онцгой зөөлөн байдаг бөгөөд тэд эелдгээр, биеэ барьсан байдалтай ярьдаг. Тэд зөвхөн өөрсдийн үзэл бодлыг илэрхийлдэг бөгөөд бусдын үзэл бодол буруу гэдгийг мэдэж байсан ч юу ч хэлдэггүй. Хэн ч хэний ч сэтгэлийг шархлуулдаггүй бөгөөд тэдний үг хэллэг нь хэнийг ч гомдоож, уурлуулахгүйн тулд хөвөнд боосон мэт туйлын зөөлөн байдаг тул зүгээр л сонсоход дотор муухайрч, бухимдаж, эсвэл уур хүрдэг. Үнэн хэрэгтээ хэний ч үзэл бодол тодорхой биш, хэн ч бусдад буулт хийдэггүй. Ийм төрлийн хүмүүс дүр эсгэхдээ маш гаргууд байдаг. Хамгийн ялихгүй асуудалтай тулгарах үедээ ч тэд дүр эсгэж, өөрсдийгөө халхавчилдаг бөгөөд тэдний хэн нь ч тодорхой тайлбар өгдөггүй. Жирийн хүмүүсийн өмнө тэд ямархуу байр байдал гаргаж, ямархуу дүр төрхтэй байхыг хүсдэг вэ? Тодруулбал, жирийн хүмүүст өөрсдийгөө даруу боловсон эрчүүд гэж харуулахыг хүсдэг. Боловсон эрчүүд бусдаас дээгүүр бөгөөд хүмүүсийн хүндэтгэлийг хүлээдэг. Хүмүүс тэднийг жирийн хүмүүсээс илүү их мэдлэгтэй, жирийн хүмүүстэй харьцуулахад аливаа зүйлийг илүү сайн ойлгодог гэж боддог тул хүн бүр ямар нэгэн асуудал гарах үед тэдэнтэй зөвлөлддөг. Энэ бол яг л эдгээр сэхээтний хүсэж буй үр дүн бөгөөд тэд бүгд ариун хүмүүс хэмээн хүндлэгдэхийг хүсдэг.

Бидний сая задлан шинжилсэн гурван зүйлээс харахад эдгээр профессор “өндөр түвшний сэхээтэн” гэх цол хүртмэгцээ сэтгэлгээ нь илүү эрх чөлөөтэй болсон уу, эсвэл илүү баригдмал болсон уу? (Баригдмал.) Баригдмал болсон байж таарна. Юунд баригдсан бэ? (Мэдлэгт.) Мэдлэг бол тэдний мэргэжлийн хүрээн дэх зүйл юм. Үнэн хэрэгтээ мэдлэг тэднийг үнэхээр хязгаарлаагүй. Юу тэднийг хязгаарласан бэ? Энэ нь мэдлэгт хандах тэдний хандлага, тэдний сэтгэлгээнд мэдлэгийн үзүүлсэн нөлөө, түүнчлэн мэдлэгийн суулгасан үзэл бодол байв—энэ л асуудал юм. Тиймээс тэд хэдий чинээ өндөр түвшний мэдлэг олж авна, тэдний ялгамж чанар, байр суурь бусдаас төдий чинээ өөр санагдаж, өөрсдийгөө эрхэмсэг, агуу гэдгийг төдий чинээ их мэдэрч, сэтгэлгээ нь төдий чинээ хашигдмал болсон. Энэ өнцгөөс харвал, илүү их мэдлэг олж авсан хүмүүс эрх чөлөөтэй болсон уу, эсвэл эрх чөлөөгөө алдсан уу? (Эрх чөлөөгөө алдсан.) Тэд үнэндээ эрх чөлөөгөө алдсан. Мэдлэг нь хүмүүсийн сэтгэлгээ болон нийгэм дэх тэдний байр сууринд нөлөөлдөг бөгөөд хүмүүст үзүүлдэг нөлөө нь эерэг биш юм. Чи хэдий чинээ их мэдлэг олж авна, биеэ авч явах тал дээр өөрт чинь байх ёстой зарчим, чиглэл, зорилгыг төдий чинээ сайн ойлгоно гэсэн үг ерөөсөө биш. Харин ч эсрэгээрээ, чи мэдлэгийн хойноос хэдий чинээ их хөөцөлдөж, хэдий чинээ гүнзгий мэдлэг эзэмшинэ, хэвийн хүн чанартай хүмүүст байх ёстой бодол, үзэл санаанаас төдий чинээ холдох болно. Энэ нь ихээхэн мэдлэг, боловсрол эзэмшсэн хэр нь амьдралын наад захын хар ухааныг ч ойлгоогүй тэр бүлэг сэхээтэнтэй яг адилхан юм. Тэр амьдралын хар ухаан нь юу вэ? Олон хүн байх үед чи автобусанд суухын тулд чихцэлдэн орох ёстой. Хэрвээ чи чихцэлдэн орохгүй бол хэзээ ч автобусанд сууж чадахгүй—тэд энэ хамгийн энгийн дүрмийг ч мэддэггүй байв. Надад хэл дээ, тэд ухаантай болсон уу, эсвэл тэнэг болсон уу? (Тэд тэнэг болсон.) Үнэн хэрэгтээ тэд бөөн тэнэгүүд байв. Жирийн хүмүүс тийм гүнзгий мэдлэг, эсвэл дээд түвшний боловсрол эзэмшээгүй, ийм байр суурьгүй ч үүнийг ойлгодог бөгөөд “Автобусанд суух үед олон хүн байвал чихцэлдээд орох ёстой, хамаг хүчээ дайчлах ёстой, учир нь хэрвээ чи өчүүхэн төдий л хүчээ сулруулбал, чиний тархи нэг алхам удаан хариу үйлдэл үзүүлбэл чи олны ард үлдэж, дараагийн автобусанд суух хэрэгтэй болж магадгүй” гэж хэлдэг. Энэ бол амьдралын наад захын хар ухаан бөгөөд жирийн хүмүүс үүнийг сайн мэддэг боловч эдгээр сэхээтэн ойлгоогүй тул дараа дараагийн автобусыг хүлээсээр байсан. Тэд юунд хязгаарлагдсан бэ? Тэд “бид бол өндөр түвшний сэхээтнүүд” гэх үгэндээ бат бөх хүлэгдсэн байв. Ийм л байсан. Тэд бодит амьдралын ийм энгийн асуудалтай хэрхэн нүүр тулж, хэрхэн зохицуулахаа ч мэддэггүй байв. Тэд бөөн тэнэгүүд байсан! Мэдлэг тэдэнд юу авчирсан бэ? Үүний тэдэнд авчирсан зүйл нь гэвэл, тэд бусад хүнээс тасарч, хэрхэн амьдрахаа мэддэггүй, бодит амьдралд тохиолддог зүйлсийг хэрхэн зохицуулахаа мэддэггүй болсон явдал байв. Тэд жирийн хүмүүст бодит амьдрал дээр тохиолддог хамгийн нийтлэг асуудлын нэгийг зохицуулахын тулд зарим сүржин онолыг ашигласан бөгөөд үүнийг ингэж зохицуулсны дараа ямар үр дагавар гарахыг мэдээгүй—магадгүй тэд өнөөг хүртэл ойлгоогүй хэвээр байгаа байх. Магадгүй тэд хөгшрөх үедээ л энэ хэргийг тунгаан бодож чадах байх. Тэр үед тэд ямар ч алдар нэргүй байх бөгөөд насан туршдаа өндөр түвшний сэхээтэн гэх эрхэм нэр хүндийг эдлээд бараг л ханасан байх болно. Нэгэн өдөр тэд автобусанд байхдаа ямар өрөвдмөөр дүр төрхтэй байснаа санаж магадгүй бөгөөд тийм ч эрхэмсэг, эсвэл тийм ч өндөр дээд биш гэдгээ гэнэт ухаарч, “Миний эрдэмтний боловсон байдал намайг тэжээж чадах уу? Би жирийн хүмүүс шиг өдөрт гурван удаа хооллох шаардлагатай хэвээр биш гэж үү? Би бусад хүнээс ялгаагүй. Хөгшрөөд би ч бас бөгтийж алхдаг биш гэж үү? Аюултай тулгарах үедээ би ч бас айн чичирч, айдаст автдаг биш гэж үү? Хайртай хүнээ алдах үедээ эсвэл баяртай үйл явдалтай нүүр тулах үедээ би ч бас зүй ёсоор гуниглаж эсвэл баярладаг биш гэж үү? Би зүгээр л жирийн хүмүүс шиг амьдарч байгаа биш үү? Би бусдаас ялгаагүй!” гэдгээ гэнэт ухаарна. Тэр үед энэхүү ухаарал тэдний хувьд хэтэрхий оройтсон байх болно. Эдгээр нь үнэнийг ойлгохгүй байх үедээ эерэг гэгддэг зарим үг хэллэг, үзэл бодлыг хүлээн авдаг хүмүүсийн харуулдаг янз бүрийн муухай байдал юм. Хүмүүс эдгээр үзэл бодол зөв эсэхийг мэдэхгүй байх үедээ ихэвчлэн эдгээр үзэл бодол, үг хэллэгийг баримталж, хэрэгжүүлэх ёстой үнэн гэж үздэг бөгөөд тэдгээрийг хэрэгжүүлэх үед янз бүрийн үр дагавар гарч, элдэв янзын эвгүй явдал тохиолддог. Энэ нь хүмүүст ямар үр дагавартай байдаг вэ? Хүмүүс эрх чөлөөг байнга эрэлхийлж байх зуураа нэг эргүүлгээс нөгөө рүү, нэг төрлийн хүлээсээс нөгөө төрлийн хүлээс рүү байнга хэлбийж байдаг. Тийм биз дээ? Тиймээс, чи үнэнийг ойлгохгүй байх үед—чиний баримталдаг зүйл үзэл бодол, уламжлалт соёл, эсвэл нэг төрлийн дүрэм журам, тогтолцоо, онол байхаас үл хамааран, эдгээр зүйл нийгэмд харьцангуй хоцрогдсон, эсвэл нэлээд шинэлэг, орчин үеийн байхаас үл хамааран—эдгээр зүйл хэзээ ч үнэнийг орлож чадахгүй, учир нь тэдгээр нь үнэн биш юм. Чи тэдгээрийг хэчнээн сайн баримталж, эсвэл хэчнээн сайн хэрэгжүүллээ ч эцсийн эцэст тэдгээр нь чамайг үнэнийг олж авахад бус, харин үнэнээс холдоход л хүргэнэ. Чи эдгээр зүйлийг хэдий чинээ их баримтална, үнэнээс төдий чинээ холдож, Бурханы замаас болон үнэний замаас төдий чинээ хазайх болно. Нөгөөтээгүүр, хэрвээ чи эерэг гэгддэг эдгээр зүйл, онол, хуурамч үнэнийг идэвхтэйгээр, санаачилгаараа орхиж чадвал үнэнд харьцангуй хурдан орж чадна. Ингэснээр хүмүүс уламжлалт соёл гэгддэг эдгээр зүйл болон эдгээр хуурамч үнэнийг үнэн болон Бурханы үгийн оронд өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэлтийн зарчим болгон ашиглахгүй бөгөөд энэ эвгүй байдал аажмаар хөнгөрч, аажмаар шийдвэрлэгдэх болно.

Зарим хүн гэр бүл, улс орныхоо уламжлалт соёлыг хаяж, гадаадын уламжлалт соёлыг хүлээн авснаар үнэнийг олж авсан гэж боддог; зарим хүн хуучин, уламжлалт соёл болон хуучин үзэл санаа, үзэл бодлыг хаяж, арай илүү дэвшилтэт, арай илүү орчин үеийн үзэл санааг хүлээн авснаар үнэнийг олж авсан гэж боддог. Одоо харахад энэ хүмүүсийн зөв үү, буруу юу? (Буруу.) Тэд бүгд буруу. Хүмүүс зүгээр л хуучин зүйлсийг хаяснаар эрх чөлөөтэй болно гэж боддог. Эрх чөлөөг олж авахын утга нь юу вэ? Энэ нь үнэнийг болон хүнд байх ёстой амьдрах жинхэнэ арга замыг олж авсан гэсэн үг юм. Хүмүүс үнэн замыг ингэж олж авдаг гэж боддог. Энэ нь үнэндээ тийм гэж үү? Энэ зөв үү? Үгүй. Хүн төрөлхтөн орчин үеийн, дэвшилтэт ямар ч соёлыг хүлээн авлаа гэсэн, эцсийн дүндээ энэ нь уламжлалт соёл хэвээр бөгөөд мөн чанар нь өөрчлөгддөггүй. Уламжлалт соёл хэзээд уламжлалт соёл хэвээрээ л байна. Энэ нь цаг хугацааны шалгуурыг юм уу баримтын шалгуурыг давж чадах эсэх, эсвэл хүн төрөлхтөнд хүндлэгддэг эсэхээс үл хамааран эцсийн эцэст уламжлалт соёл хэвээр байдаг. Яагаад эдгээр уламжлалт соёл нь үнэн биш вэ? Гол нь эдгээр зүйл бол хүн төрөлхтнийг Сатан завхруулсны дараа бий болсон үзэл санаа юм. Тэдгээр нь Бурханаас гардаггүй. Тэдгээрт хүмүүсийн зарим төсөөлөл, үзэл холилдсон байдаг, түүнчлэн тэдгээр нь Сатан хүн төрөлхтнийг завхруулснаар бий болсон үр дагавар юм. Хүмүүсийн сэтгэлгээг хүлж, завхруулахын тулд Сатан завхарсан хүн төрөлхтний үзэл санаа, үзэл бодол, бүх төрлийн үг хэллэг, үндэслэлийг ашигладаг. Хэрвээ Сатан хүмүүсийг төөрөлдүүлэхийн тулд илэрхий утгагүй, ор үндэсгүй, буруу зүйлсийг ашигласан бол хүмүүс ялган таних байсан; тэд зөв, бурууг ялган салгаж чадах байсан бөгөөд энэхүү ялган таних чадвараа ашиглан тэдгээр зүйлийг үгүйсгэж, яллах байсан. Тиймээс эдгээр сургаал нь хүчин төгөлдөр биш байх байв. Гэвч Сатан хүмүүсийг сургаж, нөлөөлж, ятган үнэмшүүлэхийн тулд хүмүүсийн үзэл, төсөөлөлд нийцдэг, мөн чангаар хэлэхэд хүчин төгөлдөр байна гэж өөрийнхөө боддог зарим үзэл санаа, онолыг ашиглах үед хүн төрөлхтөн амархан төөрөлдөж, эдгээр үг хэллэгийг ч хүмүүс амархан хүлээн авч, тараадаг тул эдгээр үг хэллэг үеэс үед уламжлагдсаар өнөөг хүрсэн. Жишээлбэл, Юэ Фэй, Ян гэр бүлийн жанжнууд, Вэнь Тяньшян зэрэг Хятадын баатруудын эх оронч түүхийг авч үзье. Эдгээр үзэл санаа яагаад өнөөг хүртэл уламжлагдан ирсэн бэ? Хэрвээ бид үүнийг хүмүүсийн үүднээс харвал, эрин үе бүрд эдгээр жишээг байнга ашиглаж, энэ хүмүүсийн үзэл санаа, хийморийг ашиглан үе үеийн хүмүүст зааж сургадаг нэг төрлийн хүн, эсвэл нэг төрлийн эрх баригч байдаг, ингэснээр үе үеийн хүмүүс тэдний засаглалыг дуулгавартай, номхон даруухнаар хүлээн авч, ингэснээр тэд үе үеийн хүмүүсийг амархан захирч, засаглалаа илүү тогтвортой болгож чаддаг. Юэ Фэй болон Ян гэр бүлийн жанжнуудын муйхар үнэнч байдал, мөн Вэнь Тяньшян, Чюй Юань нарын эх оронч сэтгэлийн талаар ярьснаар тэд албат нартаа боловсрол олгож, хүн үнэнчээр биеэ авч явах ёстой гэх нэг дүрмийг тэдэнд ойлгуулдаг бөгөөд энэ нь эрхэм дээд ёс суртахуунтай хүнд байх ёстой зүйл юм. Хэр зэрэг үнэнч байх вэ? “Хаан түшмэддээ үхэхийг тушаавал тэд үхэхээс өөр сонголтгүй”, мөн “Үнэнч албат хоёр эзэнд үйлчилдэггүй, сайн эмэгтэй хоёр эртэй гэрлэдэггүй” гэх хэмжээнд үнэнч байх бөгөөд энэ бол тэдний дээдэлдэг өөр нэг үг хэллэг юм. Тэд мөн эх орноо хайрладаг хүмүүсийг хүндэлдэг. Эх орноо хайрлах нь юуг, эсвэл хэнийг хайрлана гэсэн үг вэ? Газар нутгийг хайрлах уу? Тэнд байгаа ард түмнийг хайрлах уу? Улс орон гэж юу вэ? (Эрх баригчид.) Эрх баригчид бол улс орны төлөөлөгчид юм. Хэрвээ чи “Эх орноо хайрлах миний хайр бол үнэндээ төрсөн нутаг, эцэг эхээ хайрлах хайр юм. Би эрх баригчид та нарыг хайрладаггүй!” гэж хэлбэл тэд уурлана. Хэрвээ чи “Эх орноо хайрлах миний хайр бол зүрх сэтгэлийнхээ угаас эрх баригчдыг хайрлах хайр юм” гэж хэлбэл тэд үүнийг хүлээн авч, тийм хайрыг сайшаана; хэрвээ чи хайрладаг хүн чинь тэд биш гэдгийг тэдэнд ойлгуулж, тодорхой болговол тэд сайшаахгүй. Үе үеийн эрх баригчид хэнийг төлөөлдөг вэ? (Сатаныг.) Тэд Сатаныг төлөөлдөг, тэд бол Сатаны бүлэглэлийн гишүүд бөгөөд диаволууд юм. Тэд хүмүүст Бурханд шүтэн мөргөх, Бүтээгчид шүтэн мөргөх боловсрол олгож яавч чадахгүй. Тэд ингэх ямар ч боломжгүй. Харин оронд нь тэд эрх баригч бол тэнгэрийн хүү гэж хүмүүст хэлдэг. “Тэнгэрийн хүү” гэж юу гэсэн үг вэ? Энэ нь Тэнгэр хэн нэгэнд эрх мэдэл олгодог, тэгээд энэ хүнийг “тэнгэрийн хүү” гэж нэрлэдэг ба тэрээр тэнгэрийн доорх бүх хүнийг захирах эрх мэдэлтэй байдаг гэсэн үг юм. Энэ нь эрх баригчдын хүмүүст суулгасан үзэл санаа мөн үү? (Мөн.) Хүн тэнгэрийн хүү болох үед энэ нь Тэнгэрээр тодорхойлогддог бөгөөд Тэнгэрийн хүсэл түүнтэй хамт байдаг тул ямар ч төрлийн засаглал байлаа гэсэн ард түмэн тэр хүний засаглалыг болзолгүйгээр хүлээн авах ёстой. Тэдний хүмүүст суулгадаг зүйл бол энэхүү үзэл санаа бөгөөд энэ нь Тэнгэрийн оршин тогтнолыг хүлээн зөвшөөрсөнд чинь үндэслэн тэр хүнийг тэнгэрийн хүү гэж хүлээн авахад чамайг хүргэдэг. Тэр хүнийг тэнгэрийн хүү гэж чамаар хүлээн авхуулах зорилго нь юу вэ? Энэ нь Тэнгэр байдаг, эсвэл Бурхан байдаг, эсвэл Бүтээгч байдаг гэдгийг чамаар хүлээн зөвшөөрүүлэх бус, харин энэ хүн бол тэнгэрийн хүү гэх тэрхүү баримтыг чамаар хүлээн зөвшөөрүүлж, тэрээр Тэнгэрийн хүсэл оршин байсны үр дүнд бий болсон тэнгэрийн хүү учраас ард түмэн түүний засаглалыг хүлээн авах ёстой гэдгийг хүлээн зөвшөөрүүлэх явдал юм—эдгээр нь тэдний суулгадаг нэг төрлийн үзэл санаа юм. Хүн төрөлхтний эхэн үеэс өнөөг хүртэл хөгжиж ирсэн энэ бүх үзэл санааны ард—бидний задлан шинжилж буй зүйл битүү утга агуулсан үг хэллэг, хэлц үг байна уу, эсвэл битүү утга огт байхгүй ардын зүйр үг, түгээмэл үг хэллэг байна уу гэдгээс үл хамааран—Сатан хүн төрөлхтнийг хүлж, төөрөлдүүлсэн явдал, түүнчлэн эдгээр үзэл санааны талаарх завхарсан хүн төрөлхтний эндүү ташаа тодорхойлолт оршдог. Энэхүү эндүү ташаа тодорхойлолт нь хойч үеийн хүн төрөлхтөнд ямар нөлөө үзүүлдэг вэ? Энэ нь сайн, эерэг үү, эсвэл сөрөг үү? (Сөрөг.) Энэ нь үндсэндээ сөрөг байдаг. Жишээлбэл, “Хал үзэж, халуун чулуу долоох”, “Чимээгүй байж хүчээ нөөх”, “Доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрэх”, “Хэзээ ч бууж өгдөггүй тэмцэгч сэтгэл”, түүнчлэн “Хүний нүд хариулах” зэрэг хэллэгийг аваад үзье—эдгээр үг хэллэг хойч үеийн хүн төрөлхтөнд ямар нөлөө үзүүлдэг вэ? Тухайлбал, хүмүүс уламжлалт соёлын эдгээр үзэл санааг хүлээн авмагц дараа дараагийн үеийнхэн нь Бурханаас улам бүр холддог бөгөөд Бурхан хүмүүсийг бүтээж, аварсан явдлаас болон Бурханы удирдлагын төлөвлөгөөний ажлаас улам бүр холддог. Хүмүүс уламжлалт соёлын эдгээр буруу үзэл бодлыг хүлээн авмагцаа хүний хувь заяа өөрсдийнх нь гарт байх ёстой, аз жаргалыг өөрсдийн гараар бүтээх ёстой, бэлтгэлтэй хүмүүст боломж олддог гэж улам бүр боддог бөгөөд энэ нь хүн төрөлхтнийг Бурханыг улам бүр үгүйсгэж, Бурханы дээд эрхийг үгүйсгэж, Сатаны эрхшээл дор амьдрахад хүргэдэг. Хэрвээ орчин үеийн хүмүүсийн ярих дуртай зүйлсийг хоёр мянган жилийн өмнөх хүмүүсийн ярих дуртай байсан зүйлстэй харьцуулж үзвэл, эдгээр зүйлийн ар дахь сэтгэлгээний утга учир үнэндээ адилхан байдаг. Гагцхүү өнөө үеийн хүмүүс тэдгээр зүйлийн талаар илүү тодорхой, илүү илэн далангүй ярьдаг болсон. Тэд Бурханы оршин тогтнол, дээд эрхийг үгүйсгээд зогсохгүй, улам бүр ноцтой түвшинд Бурханыг эсэргүүцэж, ялладаг.

Жишээлбэл, эрт дээр үед хүмүүс “Улс орон хэцүүдвэл хүн бүр хариуцлага хүлээх ёстой” гэж хэлдэг байсан бөгөөд энэ хэллэг өнөөг хүртэл уламжлагдан иржээ. Хүмүүс энэ үгийг нандигнадаг, ялангуяа эх орончид үүнийг уриагаа болгодог. Одоо та нар хилийн чанадад ирсэн болохоор хэрвээ өөр хүн Хятадад ямар нэгэн хэрэг гарсан гэж хэлбэл энэ нь та нарт хамаатай юу? (Үгүй.) Яагаад та нар өөрсдөд чинь хамаагүй гэж хэлж байна вэ? Зарим хүн: “Би тэр улсыг үзэн яддаг. Яг одоо тэр хорон муу улс төрийн нам болох Коммунистууд засгийн эрхэнд байгаа. Коммунист нам бол диавол Сатан, энэ бол дарангуй дэглэм бөгөөд надад ямар ч хамаагүй. Тэд биднийг хавчиж, Бурханд итгэхэд саад болдог. Би тэднийг үзэн яддаг” гэж хэлдэг. Нэгэн өдөр тэр улс мөхөх гэж байлаа гэе—чи зүрх сэтгэлдээ юу ч мэдрэхгүй байж болох ч чиний төрөлх муж гаднын бүлэглэлүүдийн довтолгоонд өртөж, эзлэгдсэн гэдгийг сонсох үедээ яг л дүрвэгч, очих газаргүй тэнүүлч болсон мэт санагдаж, сэтгэл чинь хямарч, унасан навч мэт үндэс угсаа руугаа буцаж очиж чадахгүй нь гэж санагдана. Унасан навч мэт үндэс угсаа руугаа буцах—энэ бол бас нэг уламжлалт үзэл санаа юм. Тэгээд түүнээс хойш нэгэн өдөр чиний төрж өссөн газар болох төрөлх нутаг чинь гаднын бүлэглэлүүдийн довтолгоонд өртөж, эзлэгдсэн, өдөр бүр сургууль руугаа явдаг байсан замыг чинь гаднын бүлэглэлүүд эзэлсэн, мөн гэр орон, гэр бүлийн чинь газрыг гаднын бүлэглэлүүд булаан авсан гэдгийг чи гэнэт сонслоо гэж бодъё. Нэгэнтээ чинийх байсан зүйл алга болно—оюун ухаанд чинь гүн шингэсэн тэр жижигхэн газар, чиний хамгийн ойр дотно холбоотой байсан тэр газар алга болж, тэнд байсан бүх хамаатан садан чинь алга болно. Тэр үед чи: “Эх орон байхгүй бол би яаж гэр оронтой байж чадах юм бэ? Одоо би үнэхээр дүрвэгч болж, үнэхээр орон гэргүй болж, тэнүүлч боллоо. ‘Улс орон хэцүүдвэл хүн бүр хариуцлага хүлээх ёстой’ гэдэг үг зөв бололтой!” гэж бодно. Тэр цаг ирэхэд чи өөрчлөгдөнө. Тэгвэл одоо чи яагаад энэ үгийг зөв гэж бодохгүй байна вэ? Үүнд суурь нөхцөл, угтвар нөхцөл бий, учир нь тэр улс орон чамайг хавчиж, чамд хэтэрхий их шаналал учруулдаг, чамайг хүлээн зөвшөөрдөггүй, мөн чи үүнийг үзэн яддаг. Үнэн хэрэгтээ чиний үнэхээр үзэн яддаг зүйл бол тэр газар нутаг биш. Чиний үзэн яддаг зүйл бол чамайг хавчдаг сатанлаг дэглэм юм. Чи үүнийг эх орноо гэж хүлээн зөвшөөрдөггүй, тиймээс энэ үед бусад хүн “Улс орон хэцүүдвэл хүн бүр хариуцлага хүлээх ёстой” гэж хэлэх бүрд чи “Энэ надад ямар ч хамаагүй” гэж хэлдэг. Гэвч нэгэн өдөр чиний төрж өссөн газар нутаг чамд харьяалагдахаа больж, төрөлх нутаггүй болох үед чамд тэнүүлч, харьяалалгүй хүн болсон мэт, мөн эх орноо үнэхээр алдсан мэт санагдах болно. Тэр үед чиний зүрх шимшрэх болно. Юуны төлөө зүрх чинь шимшрэх вэ? Чи одоо үүнийг гүн гүнзгий мэдрэхгүй байж болох ч нэг л өдөр энэ нь зүрх сэтгэлийн чинь гүнд хүрнэ. Ямар нөхцөл байдалд энэ нь зүрх сэтгэлийн чинь гүнд хүрэх вэ? Эх орон чинь мөхөж, чи эзлэгдсэн үндэстний гишүүн болох нь аймшигтай биш. Юу аймшигтай вэ? Чи эзлэгдсэн үндэстний гишүүн болж, дээрэлхүүлж, зүхүүлж, ялгаварлан гадуурхагдаж, гишгэлэгдэж, амар тайван амьдрах газаргүй болох үедээ “Эх оронтой байх нь маш үнэ цэнтэй юм. Эх оронгүй бол хүмүүст жинхэнэ гэр орон гэж байхгүй. Эх оронтой байж гэмээ нь хүмүүс гэр оронтой байдаг, тиймээс ‘Улс орон хэцүүдвэл хүн бүр хариуцлага хүлээх ёстой’ гэдэг үг яг онож хэлжээ” гэж бодно. “Хүн бүр хариуцлага хүлээх ёстой” гэх хэллэг дэх энэ “хариуцлага” нь юуны төлөө вэ? Өөрийн гэр орны амар тайван байдлын төлөө, өөрийн гэр орныг хамгаалж чаддаг байхын төлөө юм. Чи энэ талаар бодох үедээ, гаднын бүлэглэлүүдэд эсвэл харийн нутагт ялгаварлан гадуурхагдах үедээ, чамд харьяалагдах газар хэрэгтэй болох үед, мөн нэр төр, нүүр царай, ялгамж чанар, байр суурийг чинь түшиж тулах эх орон хэрэгтэй байх үед чи юу мэдрэх вэ? Чи “Хэрвээ харийн нутагт байгаа хүний ард хүчирхэг түшиг тулгуур байгаа бол тэр нь агуу эх орон нь байх ёстой!” гэж бодно. Тэр үеийн сэтгэл санааны байдал чинь одоогийнхтой харьцуулахад өөр байх уу? (Тэгнэ.) Одоо чи зүгээр л эгдүүцэж бухимдсандаа, эх оронд чинь юу ч тохиолдсон чамд хамаагүй гэж хэлж байгаа юм. Хэрвээ тэр цаг ирэхэд ийм зүйл хэлж чаддаг хэвээр байвал чи ямархуу биеийн хэмжээтэй байж таарах вэ? Энэ хорвоо дээр хүн бүрийн мэддэг нэг баримт байдаг гэвэл, хүчирхэг эх орны түшиг тулгуургүйгээр чи харийн нутагт гарцаагүй ялгаварлан гадуурхагдаж, дээрэлхүүлнэ. Үүнийг бодитоор туулах цаг ирэхэд чи хамгийн түрүүнд юу хүсэх вэ? Зарим нь: “Би еврей юм уу япон хүн байсан бол сайхан байх сан. Хэн ч намайг дээрэлхэж зүрхлэхгүй. Би очсон улс болгондоо хүмүүст өндрөөр үнэлэгдэх байсан. Би яагаад Хятадад төрчихдөг байна аа? Улс орон нь чадваргүй, хятад хүмүүс хаа ч очсон дээрэлхүүлдэг” гэж хэлнэ. Ийм зүйл тохиолдох үед та нар хамгийн түрүүнд юу бодох вэ? (Бид Бурханд итгэдэг, Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагадаг.) Энэ зөв. Гэвч ийм зүйл хэлж, үүнийгээ өөрийн биеийн хэмжээ болгож чаддаг байхын тулд хүн хэчнээн үнэнийг ойлгох ёстой вэ, ямар туршлагатай байх ёстой вэ, мөн хэдий хэрийн туршлагаар олсон ойлголттой байх ёстой вэ? Ийм зүйл тохиолдох үед сул дорой байхгүйн тулд чи ямар үзэл санаа, ойлголт, бодит туршлагатай байх ёстой вэ? Хэн нэгэн чам руу нулимж, чамайг эзлэгдсэн үндэстний гишүүн гэж дуудсан ч сэтгэлээр унахгүйн тулд яах ёстой вэ? Сэтгэлээр унаж, эдгээрт автахгүй байхын тулд чи ямархуу биеийн хэмжээтэй байх ёстой вэ? Одоо та нарт ийм биеийн хэмжээ бий юу? (Байхгүй.) Одоо та нарт байхгүй ч нэгэн өдөр бий болох болов уу? Та нар ямар үнэнээр зэвсэглэсэн байх ёстой вэ? Та нар ямар үнэнийг ойлгох ёстой вэ? Өнөө үед зарим хүн эх газрын Хятад дахь гэр бүлийнхэн нь Бурханд итгэснийхээ төлөө баривчлагдсан гэдгийг сонсмогцоо, бүх зүйл Бурханы гарт байдаг хэмээн зүрх сэтгэлдээ ойлгодог зүйл нь тэдний хувьд хоосон сургаал болж хувирдаг бөгөөд гэр бүлийнхэн нь баривчлагдсан гэх баримтад хүлэгдэж, үүргээ биелүүлэх хүсэлгүй болдог. Хэрвээ тэд хамаатан нь нас барсан гэж сонсвол газар дээрээ ухаан алдаж мэднэ. Хэрвээ тэр газар нутаг сүйрч, тэнд байсан бүх хүн үхвэл та нарт ямар санагдах вэ? Улс орон, гэр орон, төрөлх нутаг, эх орон зэрэг уламжлалт зүйлс, түүнчлэн эдгээр үгтэй холбоотой тодорхой уламжлалт үзэл санаа, соёл та нарын зүрх сэтгэлийн гүнд хэр их жин дардаг вэ? Аминд чинь эдгээр нь чиний бүх үйлдэл, бүх бодол санаа, зан авирыг ноёрхсоор байна уу? Хэрвээ зүрх сэтгэлийг чинь улс орон, арьс өнгө, үндэстэн, гэр бүл, төрөлх нутаг, газар шороо гэх мэт чамтай холбоотой байдаг уламжлалт зүйлс эзэмдсэн хэвээр байвал—өөрөөр хэлбэл, эдгээр зүйл зүрх сэтгэлд чинь уламжлалт соёлын тодорхой өнгө аясыг агуулсан хэвээр байвал—чиний сонсдог номлол, ойлгодог үнэн бүгд чиний хувьд хоосон сургаал юм. Хэрвээ чи маш олон номлол сонссон хэр нь хүмүүсийн хаяж, өөрсдөөсөө салгах ёстой хамгийн наад захын зүйлсийг ч тавьж явуулж чаддаггүй, тэдгээрт зөв хандаж чаддаггүй бол чиний ойлгодог тэр үнэн яг ямар асуудлыг шийдвэрлэдэг юм бэ?

Олон хятад хүн Баруунд ирснийхээ дараа өөрсдийн уламжлалт соёл болон зөв, сайн гэж боддог зүйлсээ Барууныханд суулгахыг хүсдэг. Үүнтэй адилаар, Барууныхан ч мөчөөгөө өгөхгүй бөгөөд тэдний уламжлалт соёл ч бас эртний түүхтэй гэж үздэг. Жишээлбэл, эртний Ром, эртний Египет, эртний Грек бүгд “эртний” гэдэг үгтэй бөгөөд тэдний соёл гурван мянга гаруй жилийн түүхтэй. Энэ тоонд үндэслэн харвал энд соёлын тодорхой өв байдаг бөгөөд энэ соёлын өвөөс бий болсон зүйлсийг хүн төрөлхтний дундах хүний бүхий л амьдралын охь шим, хүн төрөлхтний амьдрал, оршин тогтнол, биеэ зөв авч явах байдлаас гарч ирсэн хамгийн сонгодог зүйлсийн нийлбэр гэж үздэг. Хүн төрөлхтний уламжлан үлдээсэн хамгийн сонгодог зүйлсийг юу гэж нэрлэдэг вэ? Уламжлалт соёл. Үе үеийн хүмүүс энэхүү уламжлалт соёлыг уламжлан үлдээсэн бөгөөд хүн бүр үүнийг хамгийн сайн зүйл гэж зүрх сэтгэлдээ боддог. Хүмүүс үүнийг баримталж чадах эсэхээс үл хамааран, ерөнхийдөө бүх арьс өнгийн хүмүүс үүнийг бүхнээс дээгүүр зүйл гэж үзэж, үнэн гэж үздэг. Тиймээс арьс өнгө бүрд хүчин төгөлдөр, тун гүн гүнзгий нөлөө үзүүлдэг уламжлалт зүйлс байдаг бөгөөд тэд эдгээр зүйлийг ашиглан хоорондоо маргалдаж, харьцуулж, тэр ч байтугай бие биеэсээ илүү гарахыг хичээдэг. Жишээлбэл, хятад хүмүүс: “Манай Хятадын байжю архи сайн, спиртийн агууламж нь үнэхээр өндөр!” гэдэг. Барууныхан: “Танай архинд тийм сүртэй юм юу байна аа? Спиртийн агууламж нь маш өндөр болохоор уусны дараа согтоно, түүнээс гадна элгэнд үнэхээр муу. Манай Барууныхны уудаг улаан дарс спиртийн агууламж багатай, элгэнд бага хор хөнөөл учруулдаг, бас цусны эргэлтийг сайжруулдаг” гэдэг. Хятад хүмүүс: “Манай байжю ч бас цусны эргэлт сайжруулдаг, тэгэхдээ бүр маш сайн сайжруулдаг. Уунгуут л толгойд гарч, хамаг нүүр улайдаг. Та нарын тэр улаан дарс хангалттай хатуу биш, хэчнээн ихийг уусан ч согтдоггүй. Чи хар л даа, бидэнд архи уух архины соёл, цай уух цайны соёл бий” гэдэг. Барууныхан: “Бидэнд ч бас цай уух цайны соёл, кофе уух кофены соёл, архи уух архины соёл бий, өнөө үед бүр түргэн хоолны соёл ч байгаа” гэдэг. Хоорондоо харьцуулахдаа хэн нь ч бууж өгдөггүй, хэн нь ч хэнээсээ юу ч хүлээн зөвшөөрдөггүй. Тэд бүгд өөрсдийнхөө зүйлийг үнэн гэж боддог ч үнэн хэрэгтээ тэдгээрийн аль нь ч үнэн биш. Шүтлэггүй хүмүүсийг больё гэхэд хамгийн харамсалтай нь Бурханд итгэдэг хүмүүс ч—тэр ч бүү хэл энэ үе шатны ажлыг хүлээн аваад 20, 30 жил болсон хүмүүс ч—эдгээр зүйл огтхон ч үнэн биш гэдгийг ухаардаггүй. Зарим нь “Үүнийг үнэнтэй холбоотой гэж хэлж болох уу?” гэж асуудаг. Холбоотой гэж хэлж ч болохгүй. Энэ нь үнэн биш, үнэнтэй ямар ч хамаарал, холбоо байхгүй, тэдгээр нь төстэй биш, мөн нэг зүйл биш. Яг л зэсийг хэчнээн сайн алтаар бүрж эсвэл өнгөллөө ч зэс хэвээрээ л байдаг, харин өнгөлөөгүй, гялалзаагүй, гялбаагүй ч алт бол алт хэвээрээ л байдагтай адил—тэдгээр нь нэг зүйл биш юм.

Зарим хүн: “Харьцангуй сайн уламжлалт соёлын боловсрол эзэмшиж, хүмүүжсэн хүмүүс үнэнийг хүлээн авахад амархан байдаг уу?” гэж асуудаг. Үгүй, эдгээр нь хоёр тусдаа хэрэг юм. Зөвхөн амьдралын хэв маяг нь л бага зэрэг өөр байдаг болохоос биш, үнэнийг хүлээн авах хүмүүсийн хандлага, янз бүрийн бодол санаа, үзэл бодол, түүнчлэн бүх хүн төрөлхтний завхралын хэмжээ адилхан байдаг. Бурхан эцсийн өдрүүдийн ажлынхаа энэ үе шатанд үг хэлж эхлэхдээ хятад хүмүүсийн нөхцөл байдалд тохируулан ярьж, Өөрийн үгийг тэдэнд хаягласан. Гучин жил өнгөрч, эдгээр үг Азийн бусад хэсэг болон Европ, Америк зэрэг газруудын янз бүрийн арьс өнгийн хүмүүст түгэн дэлгэрэх үед хар, цагаан, бор, шар арьстай байхаас үл хамааран хүмүүс үүнийг уншсаныхаа дараа бүгд “Энэ үг бидний тухай ярьж байна” гэж хэлдэг. Бурханы үг бүх хүн төрөлхтний завхарсан зан чанарыг ил болгодог. “Энэ үг бүгд хятадууд та нарт хандсан байна. Эдгээр нь бидэнд байдаггүй, хятадууд та нарын завхарсан зан чанарын тухай ярьж байна” гэж хэлдэг хүн цөөхөн. Сүнслэг ойлголтгүй маш цөөхөн хүн л ийм зүйл хэлнэ. Урьд нь өмнөд солонгосчууд ийм буруу ойлголттой байсан. Өмнөд Солонгосын ард түмэн ардчилсан, чөлөөт нийгмийн тогтолцоон дор амьдардаг бөгөөд Христийн шашны соёл, түүнчлэн Солонгосын олон мянган жилийн соёлын нөлөөнд автсан тул тэдний арьс өнгө хятад хүмүүсээс илүү нэр хүндтэй, илүү эрхэмсэг гэж тэд үздэг байв. Тэд яагаад тэгж бодсон бэ? Учир нь олон хятад хүн Өмнөд Солонгост очсоны дараа очсон газар нь бохир заваан, илүү дуу чимээтэй болж, хулгай, гэмт хэрэг нэмэгдэж, энэ нь нийгмийн уур амьсгалд зарим талаар сөрөг нөлөө үзүүлсэн. Тиймээс Өмнөд Солонгос дахь ах эгч нар “Хятадууд бол агуу улаан лууны үр сад, Моабын үр удам. Өмнөд солонгосчууд бид агуу улаан лууны завхралд өртөөгүй” гэж үздэг байв. Тэд тэгж хэлсэн нь ямар утгатай байсан бэ? Энэ нь “биднийг агуу улаан луу завхруулаагүй, тиймээс бид хятадууд шиг завхарсан биш. Хятадууд биднээс илүү завхарсан. Бид хятадуудаас дээр” гэсэн үг байв. Тэд “дээр” гэдгээрээ юуг хэлсэн бэ? (Зан авир нь илүү сайн.) Нэг талаар энэ нь зан авирын тухай юм. Нөгөө талаар, түүхийн эхлэлээс хойш Өмнөд Солонгос үндэстний бий болгож, хүлээн авсан уламжлалт соёл нь Хятад үндэстний соёл, уламжлалаас илүү эрхэмсэг бөгөөд ийм төрлийн уламжлалт соёлоор төлөвшсөн ард түмэн, арьс өнгө бол Хятадын уламжлалт соёлоор төлөвшсөн хүмүүсээс илүү эрхэмсэг гэж тэд зүрх сэтгэлийнхээ угаас боддог байв. Тиймээс тэд Бурханы үгийг уншиж, Бурхан “Та нар хямдхан хог новш” гэж хэлснийг харах үедээ Түүнийг хятад хүмүүсийн тухай ярьж байна гэж бодсон. Хятад ах эгч нар: “Бурханы хэлсэн ‘та нар’ гэдэг нь хүн төрөлхтнийг хэлж байгаа юм” гэсэн. Өмнөд солонгосчууд: “Тэр чинь буруу, Бурхан бидний тухай биш, ‘та нарын’ тухай ярьж байна. Бурханы битүү утгаар хэлсэн зүйлд өмнөд солонгосчууд багтдаггүй” гэж хэлэв. Тэд тэгж боддог байсан. Өөрөөр хэлбэл, тэд ямар ч өнцгөөс харсан бай, тэдний үзэл бодол, харах өнцөг нь үнэний өнцгөөс байгаагүй, бодитой, шударга өнцгөөс бүр ч байгаагүй. Харин ч тэд аливааг арьс өнгө болон уламжлалт соёлын үүднээс авч үздэг байв. Тиймээс тэд аливааг яаж ч харсан бай, дараагийн үр дүн нь үнэнтэй зөрчилдөж байв. Учир нь тэд аливаа зүйлийг яаж ч харсан бай, тэдний эхлэлийн цэг үргэлж “Манай агуу Өмнөд Солонгос үндэстний бүх зүйл зөв, бүх зүйл нь стандарт, бүх зүйл нь зөв зүйтэй” гэдэг байв. Тэд бүх зүйлийг буруу өнцөг, эхлэлийн цэгээс харж, хэмжиж байсан тул тэдний ухамсарласан үр дүн зөв байсан уу, буруу байсан уу? (Буруу.) Тэд гарцаагүй буруу байсан. Тэгвэл бүх зүйлийг хэмжих стандарт нь юу байх ёстой вэ? (Үнэн.) Энэ нь үнэн байх ёстой—энэ бол стандарт юм. Тэдний стандарт өөрөө буруу байсан. Тэд бүх зүйл, бүх үйл явдлыг буруу өнцөг, үзэл бодлоор хэмжиж байсан тул хэмжсэн үр дүн нь гарцаагүй буруу, шударга бус, зөв зүйтэй биш, бодитой бүр ч биш байв. Тиймээс тэдний хувьд зарим гадаад зүйлийг хүлээн авахад хэцүү байсан, түүнээс гадна тэдний сэтгэлгээ маш туйлширсан, хаалттай, явцуу, адгуу байдалтай байв. Тэдний адгуу байдал хаанаас гарсан бэ? Тэд юу ч хэлсэн бай “манай агуу Өмнөд Солонгос үндэстэн” гэж дурдах ёстой байсан бөгөөд “агуу” гэдэг үгийг нэмэх гэж зүтгэдэг байв. “Агуу” гэж юу гэсэн үг вэ? Энэхүү “агуу” гэдэг үг нь биеэ тоосон занг төлөөлдөг биш үү? Хэрвээ чи дэлхийгээр аялбал, эсвэл газрын зураг харвал Өмнөд Солонгос хэр том бэ? Хэрвээ энэ нь үнэхээр бусад улсаас том, үнэхээр агуу гэж нэрлэгдэж болохоор байсан бол “агуу” гэж нэрлэхэд зүгээр. Гэвч дэлхий дээрх бусад улстай харьцуулахад Өмнөд Солонгос том газар нутагтай биш, тэгвэл тэд яагаад үүнийг “агуу” гэж нэрлэхээр зүтгэдэг вэ? Үүнээс гадна улс орон том, жижиг байхаас үл хамааран түүний бий болгодог дүрэм журам, уламжлалт соёл нь Бурханаас ирдэггүй, тэдгээр нь яавч үнэнээс ирдэггүй. Учир нь хүн үнэнийг хүлээн авч, Бурханы авралыг хүлээн авахаас өмнө түүний хүлээн авдаг бүх үзэл санаа Сатанаас гаралтай. Сатаны бий болгосон энэ бүх үзэл санаа, үзэл бодол, уламжлалт соёл хүмүүст юу хийдэг вэ? Тэдгээрийн хийдэг зүйл нь хүмүүсийг төөрөлдүүлж, завхруулж, хүлж, хязгаарлах явдал бөгөөд үүний үр дүнд завхарсан хүн төрөлхтөн явцуу, туйлширсан бодол санаатай болж, аливааг харах үзэл бодол нь өрөөсгөл, гажууд, тэр ч байтугай ор үндэсгүй, утгагүй болохдоо тулдаг—эдгээр нь Сатан хүн төрөлхтнийг завхруулсны үр дагавар юм. Тиймээс олон улс орны хүмүүс, тэр ч бүү хэл зарим арьс өнгө “Бурхан Хятадад бие махбодтой болсон” гэдэг үгийг сонсох үедээ хамгийн түрүүнд ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ? Ганцхан үг—боломжгүй! Тэд тэр газрыг хаана байж таарна гэж боддог вэ? (Израиль.) Тийм ээ, Израиль. Хүмүүс дүрэм журмыг дагаж, үзэл баримтлах хамгийн дуртай байдаг. Израиль бол Бурхан ажил хийсэн газар учраас Бурхан Израильд, эсвэл өөрсдийнх нь дээдэлдэг ямар нэгэн хүчирхэг эзэнт гүрэнд гарч ирэх ёстой гэж тэд боддог, эсвэл тэдний үзэл, төсөөллөөр нэгэнтээ эртний соёл иргэншилтэй байсан улсад Бурхан гарч ирэх ёстой гэж тэд боддог. Хятад бол яг тийм улс биш учраас Бурхан Хятадад бие махбодтой болсон гэх гэрчлэлийг хүлээн авахад тэдэнд хэцүү байдаг бөгөөд ганцхан энэ зүйл л тэднийг аврагдах энэ боломжоо алдахад хүргэхэд хангалттай байдаг. Үүнийг хэн бий болгосон бэ? (Тэд өөрсдөө.) Тэд тийм үзэл өвөрлөж, тэрслүү болсон бөгөөд асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг огт эрж хайдаггүй учраас өөрсдөдөө аймшигтай хор хөнөөл учруулж, авралд хүрэх энэхүү цор ганц боломжоо сүйтгэсэн.

Хүмүүс үнэнийг ойлгохгүй байх үедээ тээдэг олон төсөөлөл, үзэл, тэр ч байтугай хүмүүсийн шүтдэг зарим зүйл маш инээдтэй, утгагүй байдаг. АНУ-д байдаг, тэр улсад дуртай нэгэн өмнөд солонгос эмэгтэй америкчуудтай харилцаж байтал тэдний нэг нь түүнээс “Хаврын баяр хаяанд ирлээ. Хятад хүмүүс Хаврын баяраар юу иддэг вэ?” гэж асуужээ. Тэрээр: “Би хятад хүн биш, би өмнөд солонгос хүн” гэж хариулав. Америк хүн: “Тэгвэл өмнөд солонгосчууд бас Хаврын баярыг тэмдэглэдэггүй юм уу?” гэхэд тэрээр: “Өмнөд солонгосчууд бид Хаврын баяр тэмдэглэдэггүй” гэж хэлэв. Америк хүн: “Би өмнөд солонгосчуудыг хятадуудтай яг адилхан Хаврын баяр тэмдэглэдэг гэж бодсон шүү дээ” гэжээ. Тэрээр маш огцом өнгөөр “Бид хятадуудтай адилхан биш! Биднийг Хаврын баяр тэмдэглэдэг гэж бодож байгаа чинь зөв үү? Энэ нь өмнөд солонгосчууд бидний нэр төрийг ноцтой доромжилж байна!” гэж хариулав. Өмнөд солонгосчууд үнэхээр Хаврын баярыг тэмдэглэдэггүй гэж үү? (Тэд тэмдэглэдэг.) Үнэн хэрэгтээ өмнөд солонгосчууд ч бас Хаврын баярыг тэмдэглэдэг. Тэгвэл тэр яагаад өмнөд солонгосчуудыг тэмдэглэдэггүй гэж хэлсэн бэ? Энэ хэргийг хэлэлцэцгээе. Хаврын баяр тэмдэглэх нь зөв үү, үгүй юу? Та нар энэ явдлыг тодорхой тайлбарлаж чадах уу? Гадаадынхны хувьд Хаврын баяр тэмдэглэх нь өөрөө ичгэвтэр зүйл биш. Энэ бол хүмүүсийн амьдрал дахь чухал өдрийг дурсан тэмдэглэдэг онцгой зан үйл юм. Уламжлалт соёлын энэ ертөнцөд амьдарч буй хүмүүсийн хувьд Хаврын баяр тэмдэглэх нь буруу зүйл юм уу ичгэвтэр зүйл биш байтал тэр эмэгтэй яагаад Хаврын баяр тэмдэглэдгээ хүлээн зөвшөөрч зүрхлэхгүй байна вэ? Учир нь тэрээр Хаврын баяр тэмдэглэдгээ хүлээн зөвшөөрмөгцөө барууны хэв маягтай байхаа больж, маш уламжлалт Зүүн Азийн хүн гэж цоллуулах бөгөөд өөрийгөө уламжлалт Зүүн Азийн эмэгтэй гэж хүмүүст бодогдуулахыг хүсэхгүй байна. Тэрээр өөрийгөө Зүүн Азийн уламжлалгүй, Зүүн Азийн уламжлалыг ойлгодоггүй, тэр ч бүү хэл энэ талаар юу ч мэддэггүй гэж хүмүүст бодогдуулахыг хүсдэг. Мөн тэрээр өөрийгөө англиар ус цас шиг ярьдаг, үсээ шараар буддаг, цэнхэр контакт линз зүүдэг, барууныхан шиг хувцасладаг, барууны эмэгтэйчүүд шиг зоримог, баригдмал бус, эрх чөлөөтэй, хараат бус, хурц ухаантай гэдгээ тэдэнд мэдэгдэхийг хүсдэг—тэрээр хүмүүс өөрийг нь ингэж хараасай гэж хүсдэг. Тиймээс энэхүү сэтгэлгээний нөлөөн дор түүнд ямар нэгэн зүйл тохиолдох бүрд түүний биеэ авч явах байдал нь энэ сэтгэлгээтэй нийцэх болно. Хэн нэгэн түүнээс өмнөд солонгосчууд Хаврын баяр тэмдэглэдэг эсэхийг асуух бүрд тэрээр “Өмнөд солонгосчууд бид Хаврын баярыг тэмдэглэдэггүй” гэж хариулдаг. Хэрвээ түүний ойр дотнын хүмүүс “Бид Хаврын баярыг илт тэмдэглэдэг байтал чи яагаад биднийг тэмдэглэдэггүй гэж хэлж байгаа юм бэ?” гэвэл тэр юу гэж хариулах вэ? “Чи тэнэг юм аа. Хэрвээ би Хаврын баяр тэмдэглэдэг гэж хэлбэл тэд намайг уламжлалт өмнөд солонгос хүн гэдгийг мэдчих биш үү?” Тэрээр өөрийгөө АНУ-д төрж өссөн гэж хүмүүст бодогдуулахыг хүсдэг. Хэрвээ чи түүнээс “Чи энд төрсөн, гэхдээ чиний гэр бүл энд хэдэн үеэрээ амьдарч байгаа вэ?” гэж асуувал тэрээр: “Манай өвөг дээдэс энд өсөж торнисон” гэж хэлнэ. Тэр үүнийг ялгамж чанар болон байр суурийн бэлгэдэл гэж боддог тул ийм худал үг хэлэхэд хүрдэг бөгөөд худлаа ярьсан нь баригдахаас ч айдаггүй. Энэ ямархуу сэтгэлгээ вэ? Энэ хэргийн талаар худал хэлэх нь зохистой юу? Эрсдэл гаргах нь зохистой юу? Үгүй, тийм биш. Ийм жижигхэн явдал ч хүний бодол санаа, үзэл бодлыг ил болгож чаддаг. Ямархуу бодол санаа, үзэл бодол ил болдог вэ? Зарим хятад охин үнэхээр хөөрхөн хэр нь үсээ шараар будаж, буржийлгаж, нүднийх нь өнгийг өөрчилдөг янз бүрийн өнгийн контакт линз зүүж, өөрсдийгөө гадаад хүн мэт харагдуулах гэж зүтгэдэг—үүнийг харах үнэхээр эвгүй байдаг. Яагаад тэд заавал тийм хүн шиг байх гэж зүтгэдэг вэ? Тэднийг тэгж хувцаслаж эхэлсний дараа удам угсаа нь өөрчлөгдсөн үү? Тэдний удам угсаа өөрчлөгдөж, дараагийн амьдралдаа тэд цагаан арьстан, эсвэл өөрсдийнхөө өндрөөр үнэлдэг арьс өнгөний хүн болж дахин төрлөө ч гэсэн, тэгээд яах юм бэ? Та нар энэ хэргийг тодорхой харж чадаж байна уу? Хэрвээ хэн нэгэн тодорхой нэгэн хэв маяг, тодорхой нэгэн зан араншингаар биеэ авч явж, өөрийгөө өөрийнхөө дээдэлдэг үндэстэн эсвэл арьс өнгөний гишүүн мэт харагдуулах гэж зүтгэдэг бол яагаад тэр вэ? Үүнийг захирдаг ямар нэгэн далд сэтгэлгээ байна уу? Үүнийг захирдаг сэтгэлгээ юу вэ? Энэ нь яг л тэр өмнөд солонгос эмэгтэйтэй адил; Америкчууд түүнээс ширээний теннис тоглож чадах эсэхийг нь асуухад тэрээр “Ширээний теннис гэж юу вэ? Зөвхөн хятадууд л тэрийг тоглодог. Бид газрын теннис, гольф тоглодог” гэж хэлдэг. Ямар хүн ингэж биеэ авч явж, ингэж ярьдаг вэ? Энэ нь бага зэрэг хуурамч биш гэж үү? Түүний хийдэг бүхэн хуурамч, энэ нь амьдралыг нь маш ядаргаатай болгодог! Та нар ингэж биеэ авч явах уу? Баруунд хэдэн арван жил амьдарсан зарим хятад хүн төрөлх нутагтаа буцаж ирэх үедээ хятадаар ярьж чадахаа больсон байдаг. Энэ муу зүйл үү? (Тийм.) Зарим хүн: “Бид язгуур үндсээ мартаж болохгүй. Бурхан ч бас хүмүүсийг язгуур үндсээ мартаж болохгүй гэж хэлдэг. Бурхан бол хүмүүсийн язгуур үндэс юм. Хүмүүсийг Бурхан бүтээсэн, хүмүүстэй холбоотой бүхэн Бурханаас гаралтай, тиймээс бүтээгдсэн зүйлсийн хувиар хүмүүс Бурханд шүтэн мөргөх ёстой—энэ нь язгуур үндсээ мартахгүй байх гэсэн үг юм” гэж хэлдэг. Ийм биш гэж үү? Нөхцөл байдал бүрд эрж хайх үнэн байдаг боловч хүмүүс үнэнийг эрж хайдаггүй бөгөөд бүхэлдээ уламжлалт соёлыг баримталдаг. Яагаад тэр вэ? Зарим хүн: “Бид язгуур үндсээ хэзээ ч мартдаггүй. Бид хаашаа ч явсан хятад хүн гэдгээ хүлээн зөвшөөрдөг, мөн улс орон маань ядуу, хоцрогдсон гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Бид язгуур үндсээ хэзээ ч мартахгүй” гэж хэлдэг. Энэ зөв үү? Эдгээр бүх асуудал нь нэг талаар, эдгээр уламжлалт соёл гэгчийн хүн төрөлхтөнд үзүүлсэн хэтэрхий гүн гүнзгий нөлөө, боловсролын үр дүн юм. Нөгөө талаар, хүмүүс олон жилийн турш номлол сонссоныхоо дараа ч үнэн гэж юу болохыг анхааралтай тунгаан бодож, эрж хайдаггүй. Харин ч тэд өөрсдөд нь хэдийнээ байгаа, өөрсдийнхөө хэдийн сурч мэдсэн, улмаар бат бөх шингэсэн уламжлалт соёл болон доройтмол зүйлсийг ашиглаж, тэдгээрийг үнэн мэт харагдуулдаг. Энэ бол хоёр дахь тал юм. Гуравдугаарт, хүмүүс номлол сонссоныхоо дараа Бурханы үгээс үнэнийг эрж хайдаггүй. Үүний оронд тэд уламжлалт үзэл бодол болон өөрсдийн аль хэдийн мэддэг хүний үзэл дэх мэдлэг, сурсан эрдмээ ашиглан Бурханы үгийг хэмждэг. Тиймээс өнөөг хүртэл, хэдийгээр хүмүүс олон номлол сонссон ч хүмүүсийн ам дамжин ярьдаг биеэ авч явах зарчим гэгч болон үүргээ биелүүлж, Бурханд үйлчлэх зарчим гэгч нь мөн л тэдний зөв гэж үздэг зарим мэдлэг, зүйр үг, түгээмэл үг хэллэгт ихэвчлэн үндэслэсэн байдаг. Жишээлбэл, хэрвээ зарим хүн ямар нэг буруу зүйл хийгээд чуулганы удирдагчид юм уу ах эгч нар тэднийг засвал тэд “Хм, энэ нь ‘Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй’, мөн ‘Инээсэн хүний өөдөөс гар далайдаггүй’ гэдэг үгтэй л адилхан юм. Би өөрийнхөө энэ жижигхэн дутагдлыг инээмсэглэн тэвчээртэйгээр хүлээн зөвшөөрч байхад чи яагаад үүний төлөө намайг ил болгосоор байгаа юм бэ?” гэж бодно. Гаднаа тэд дуулгавартайгаар сонсож, захирагддаг боловч үнэн хэрэгтээ зүрх сэтгэлийнхээ гүнд тэд уламжлалт үзлийг ашиглан сөрж маргалдаж, эсэргүүцэж байдаг. Тэдний эсэргүүцлийн шалтгаан юу вэ? Энэ нь тэд “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй”, “Инээсэн хүний өөдөөс гар далайдаггүй” гэх хэллэгийг жинхэнэ үнэн бөгөөд зөв гэж боддог, мөн хэн нэгэн өчүүхэн төдий ч сэтгэл хөдлөлгүйгээр тэднийг тасралтгүй засаж, ил болгох нь буруу, энэ нь үнэн биш гэж боддогоос үүдэлтэй юм.

Бидний сая нөхөрлөсөн агуулгаас та нар үнэний талаар илүү гүнзгий ойлголттой болсон уу? (Тийм.) Зарим хүн: “Та бидэнд үүнийг хэлсэн болохоор бид хэрэгжүүлэхдээ ямар зарчим баримтлах ёстойгоо мэдэхээ болилоо. Эдгээр уламжлалт соёл болон эдгээр үзэл, мэдлэггүйгээр бид яаж амьдрах ёстой юм бэ? Бид хэрхэн үйлдэх ёстой вэ? Биднийг захирах эдгээр зүйлгүйгээр бид яаж ам нээж, Бурханы үгийг номлож чадах юм бэ? Эдгээр зүйлгүйгээр Бурханы үгийг номлох бидний үндэслэл алга болох биш үү? Тэгвэл бидэнд өөр юу үлдэх юм бэ?” гэж хэлж магадгүй. Тэгвэл Миний тэдэнд хэлэх зүйл бол, хэрвээ чамд эдгээр зүйл үнэхээр байхгүй бол үнэнийг эрж хайхад илүү амар байх болно, мөн үнэнийг хүлээн авч, Бурхан руу эргэн очиход илүү амар байх болно. Өмнө нь чи ам нээх үедээ “Ухаалаг хүн нөхцөл байдалд захирагддаг”, “Инээж буй хүн рүү гар бүү далай”, “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй” гэх мэт сатанлаг гүн ухаан, соёлын мэдлэг л хэлдэг байсан. Харин одоо чи тунгаан бодож, “Би тэгж хэлж болохгүй, эдгээр үг хэллэг бүгд буруу, тэдгээр нь няцаагдаж, яллагдсан, тэгэхээр би юу хэлэх ёстой вэ? Бурханы үгийг номхон даруухнаар, зүй зохистой уншиж, Бурханы үгээс үндэслэл олъё” гэж бодно. Хүмүүс үүргээ гүйцэтгэж, Бурханыг дагадаг боловч ам нээх болгонд нь эдгээр зүйр үг, үг хэллэг болон уламжлалт соёлоос олж авсан зарим зүйл, үзэл бодол л гарч ирдэг. Өөрсдөд нь ямар нэг зүйл тохиолдох үед хэн ч Бурханыг бүрэн өргөмжилж, гэрчилж, “Бурхан ингэж хэлдэг” эсвэл “Бурхан тэгж хэлдэг” гэж хэлж чаддаггүй. Хэн ч тэгж ярьдаггүй, хэн ч ам нээн Бурханы үгийг урсгадаггүй. Чи Бурханы үгийг урсгаж чаддаггүй атлаа тэрхүү түгээмэл үг хэллэгийг урсгаж чаддаг, тэгвэл чиний зүрх сэтгэл яг юугаар дүүрэн байдаг вэ? Сатанаас гаралтай тэр бүх зүйлээр дүүрэн байдаг. Зарим хүн багийн удирдагч нь ажлыг нь шалгах үед “Чи юу шалгаад байгаа юм бэ? Ажилд авсан хүндээ бүү эргэлз, эргэлзсэн хүнээ бүү ажилд ав. Хэрвээ чи надад үргэлж эргэлздэг юм бол яах гэж намайг ашигладаг юм бэ? Зүгээр л өөр хүн олоод хийлгэ” гэж хэлдэг. Тэд үүнийг биеэ авч явах зөв арга зам гэж боддог бөгөөд бусдаар хяналт тавиулж, шүүмжлүүлдэггүй. Үүргээ гүйцэтгэхдээ маш их зовлон зүдүүр туулсан боловч зарчмыг эрж хайлгүй, чуулганы ажилд саад болж, үймүүлснийхээ улмаас эцэст нь чөлөөлөгдөж, дээрээс нь засуулдаг хүмүүс бас бий. Зарим нэг ялласан үг сонссоныхоо дараа тэд эсэргүүцэж, “‘Би гавьяа байгуулаагүй ч бэрхшээл туулсан; бэрхшээл туулаагүй юм гэхэд ядарч зүдэрсэн’ гэдэг үг байдаг даа. Би зүгээр л энэ жижигхэн алдааг гаргасан, энэ ямар хамаа байна аа?” гэж боддог. Тэд энэхүү түгээмэл үг хэллэгийг анх сурсан бөгөөд энэ нь тэдний дотор бат шингэж, бодол санааг нь захирч, нөлөөлдөг учраас ийм нөхцөл байдалд, энэ явдал тохиолдсоны дараа Бурханы гэрийн хандлагыг эсэргүүцэж, дуулгавартай дагахгүй байх үндэслэл болгон уг үг хэллэгийг ашиглахад хүрдэг. Ийм байхад тэд дуулгавартай дагаж чадах уу? Тэдний хувьд үнэнийг хүлээн авах амархан хэвээр байх уу? Гаднаа дуулгавартай дагалаа ч гэсэн энэ нь өөр сонголт байхгүйгээс үүдэлтэй эцсийн арга хэмжээ юм. Хэдийгээр тэд гаднаа тэмцэлддэггүй ч зүрх сэтгэлд нь эсэргүүцэл байсаар байдаг. Энэ нь жинхэнэ дуулгавартай байдал мөн үү? (Биш.) Энэ бол зүгээр л аргацааж байгаа хэрэг бөгөөд жинхэнэ дуулгавартай байдал биш. Энд ямар ч дуулгавартай байдал байхгүй, зөвхөн логик үндэслэл, сөрөг байдал, эсэргүүцэл л бий. Энэхүү логик үндэслэл, сөрөг байдал, эсэргүүцэл хэрхэн бий болсон бэ? Эдгээр нь “Би гавьяа байгуулаагүй ч бэрхшээл туулсан; бэрхшээл туулаагүй юм гэхэд ядарч зүдэрсэн” гэх энэ үгээс бий болсон. Энэ үг хэллэг нь энэ хүмүүст ямар зан чанарыг бий болгосон бэ? Дуулгаваргүй байдал, гөжүүд байдал, эсэргүүцэл, логик үндэслэл. Энэхүү нөхөрлөлөөс та нар үнэний талаар илүү гүнзгий ойлголттой болсон уу? Эдгээр сөрөг зүйлийг тодорхой задлан шинжилж, ялган таньж, зүрх сэтгэлээсээ ухан гаргамагцаа чи өөрт чинь ямар нэг зүйл тохиолдох бүрд үнэнийг эрж хайж, үнэнийг хэрэгжүүлж чадна, учир нь хуучин зүйлс хаягдсан бөгөөд үүргээ гүйцэтгэх, Бурханд үйлчлэх, Бурханыг дагах үедээ чи цаашид тэдгээрт найдахгүй. Тэр зүйлс чиний биеэ авч явах зарчим байхаа больж, үүргээ гүйцэтгэх үедээ чиний баримтлах ёстой зарчим байхаа больсон бөгөөд тэдгээр нь хэдийнээ шүүмжлэгдэж, яллагдсан. Хэрвээ чи тэдгээрийг аваад, дахин ашиглавал чиний зүрх сэтгэлийн гүнд юу болох вэ? Чи баяртай хэвээр байх уу? Чи өөрийгөө зөв гэдэгт төдий чинээ итгэлтэй байсаар байх уу? Мэдээж тэгэх магадлал бага. Хэрвээ чиний доторх эдгээр зүйл үнэхээр алга болсон бол чи жинхэнэ зарчим гэж яг юу болох, Бурханы шаардлага гэж яг юу болохыг Бурханы үгээс эрж хайх ёстой. Зарим хүн ихэнхдээ “Эзнийхээ тушааснаар хий, эс бөгөөс чи уйгагүй хичээл чармайлт гаргаад юунд ч хүрэхгүй” гэж хэлдэг. Энэ үг зөв үү, буруу юу? Энэ нь гарцаагүй буруу. Энэ яагаад буруу вэ? “Эзнийхээ тушааснаар хий” гэх үгэнд буй “эзэн” гэдэг нь хэнийг хэлж байна вэ? Чиний ажил олгогч, чиний дарга, чиний удирдлага. Энэ “эзэн” гэдэг үг өөрөө буруу юм. Бурхан бол чиний ажил олгогч биш, чиний дарга ч биш, чиний менежер ч биш. Бурхан бол чиний Бурхан. Менежер, дарга, удирдлага зэрэг нь бүгд хүмүүстэй ижил төрлийнх, хүмүүстэй нэг түвшинд байдаг. Мөн чанартаа тэд адилхан; тэд бүгд завхарсан хүмүүс юм. Чи тэдний үгийг сонсож, тэднээс цалин авч, тэдний чамаар хийлгэхийг хүссэн юм бүхнийг хийдэг. Тэд чиний хийсэн ажлын хэмжээгээр чамд цалин өгдөг, тэгээд л тэр. “Эс бөгөөс чи уйгагүй хичээл чармайлт гаргаад юунд ч хүрэхгүй” гэх үгэнд буй “хүрэх” гэдэг нь юу гэсэн үг вэ? (Гавьяа.) Гавьяа болон шагнал. Чиний үйлдлийн сэдэл бол цалин авах явдал юм. Үүнд үнэнч байдал юм уу дуулгавартай байдал шаардлагагүй, үнэнийг эрэлхийлэх болон шүтэн мөргөх шаардлагагүй—энд ийм зүйлсийн аль нь ч байхгүй, энэ бол зүгээр л арилжаа наймаа юм. Энэ нь чухамдаа Бурханд итгэж, үүргээ гүйцэтгэж, үнэнийг эрэлхийлэх явцад чинь шүүмжлэгдэж, яллагддаг зүйл юм. Хэрвээ чи “Эзнийхээ тушааснаар хий, эс бөгөөс чи уйгагүй хичээл чармайлт гаргаад юунд ч хүрэхгүй” гэдэг үгийг үнэн гэж үздэг бол энэ нь ноцтой алдаа юм. Чи зарим хүнд үнэнийг ойлгуулахыг оролдох үед тэдний хариу үйлдэл удаан, хойрго байх бөгөөд тэд Бурханы үгийг хэчнээн их идэж, уулаа ч гэсэн ганц хоёр үнэнийг ч ойлгож чадахгүй, Бурханы үгийн нэг, хоёр өгүүлбэрийг ч тогтоож чадахгүй. Харин хүмүүсийн дунд байнга түгдэг хэлц үг, зүйр үг, түгээмэл үг хэллэг болон жирийн хүмүүсийн байнга хэлдэг эдгээр зүйлийн тухайд бол тэд маш хурдан хүлээн авдаг. Хүн хэчнээн тэнэг байлаа ч гэсэн эдгээр зүйлийг туйлын хурдан хүлээн авдаг. Яаж ингэдэг байна аа? Чи ямар ч яс үндэстэй, ямар ч арьсны өнгөтэй байсан хамаагүй, эцсийн дүндээ та нар бүгд хүн төрөлхтөн бөгөөд бүгд нэг төрлийнх юм. Зөвхөн Бурхан л хүмүүсээс өөр төрлийнх. Хүмүүс үүрд бусад хүмүүстэй нэг төрлийнх байх болно. Тиймээс Бурханыг ямар нэг зүйл хийх болгонд бүх хүн төрөлхтний хувьд үүнийг хүлээн авахад амаргүй байдаг, харин хүн төрөлхтний дундаас хэн нэгэн ямар нэг зүйл хийх үед, тэр хүн хэн байх, хэчнээн дорд байх нь хамаагүй, хэрвээ энэ нь хүн бүрийн үзэлд нийцэж байвал хүн бүр үүнийг хурдан хүлээн авна, учир нь хүмүүсийн санаа бодол, үзэл бодол, сэтгэхүй болон ойлголтын түвшин, арга зам үндсэндээ бүгд адилхан бөгөөд маш бага хэмжээгээр л ялгаатай байдаг. Тиймээс хэн нэгнийг үзлийн шинж чанартай, үнэнтэй нийцдэггүй зүйл хэлмэгц зарим хүн үүнийг хурдан хүлээн авдаг бөгөөд яг л ийм байдаг.

Үнэн гэж юу болох, ямар зүйлс үнэн биш атлаа үнэн мэт дүр эсгэдгийг та нар ерөнхийдөө ойлгов уу? Та нарын оюун ухаанд өөр ийм ямар зүйлс байна вэ? Та нар яг одоо тэдгээрийг цээжээр хэлж хараахан чадахгүй, учир нь тэдгээр нь мэдлэгт тооцогддоггүй, хуудсыг нь эргүүлээд л олж болдог номон доторх зүйл шиг биш. Харин ч тэдгээр нь ямар нэг зүйл тохиолдох үед та нарын өөрсдөө ч хянаж чадахааргүй маш жам ёсны байдлаар, өөрийн эрхгүй амнаас чинь гардаг зүйлс юм. Эдгээр зүйл та нарын амь болж, ясанд чинь гүн үндэслэснийг энэ нь нотолж байна. Та нараас санахыг хүсэх үед та нар тэдгээрийг санаж чаддаггүй боловч битгий хэл гэж шаардах үед хэлэхгүй байж ч бас чаддаггүй. Ямар нэг зүйл тохиолдох болгонд тэрхүү гажууд үзэл бодлууд гарч ирнэ—энэ бол баримт. Цаг гарган туршлагатай бол. Үүнээс хойш та нар хүмүүсийн байнга хэлдэг, зөв гэж боддог тэр зүйлсэд анхаарал хандуулах ёстой. Бид өмнө нь агуу улаан лууны зарим хор болон Сатаны ертөнцийн гүн ухааныг дурдсан. Тэр зүйлсийг үгчилсэн утгынх нь үүднээс ялган танихад амархан байж магадгүй, өөрөөр хэлбэл, тэдгээр нь гарцаагүй үнэн биш гэдгийг хүмүүс шууд ойлгож чадна, тэдгээр нь агуу улаан лууны хор гэдгийг, мөн тэдгээрийн ард овжин заль мэх байгааг тодорхой ялгаж чадна. Тэр зүйлсийг ялган танихад амархан бөгөөд тэдгээрийг задлан шинжил гэвэл та нар ерөнхийдөө ялган салгаж чадна гэж Би бодож байна. Та нар илт сатанлаг тэр зүйлсийг хаясан боловч та нарын зүрх сэтгэлд “Доромжлолыг тэвчиж, хүнд ачаа үүрэх”, “Хал үзэж, халуун чулуу долоох”, “Инээж буй хүн рүү гар бүү далай”, “Шударга үйлстэн олон дэмжигчтэй, шударга бус үйлстэн цөөн дэмжигчтэй”, “Эр хүн доромжлолыг тэвчдэггүй” гэх мэт олон үг хэллэг байсаар байна. Та нар зүрх сэтгэлийнхээ гүнд эдгээр үг хэллэгийг зөв гэж үзэж, “Эдгээр нь эрхэм нандин зүйлс. Энэ амьдралд биеэ хэрхэн зөв авч явах талаарх бүх дажгүй зүйл эдгээр үг хэллэгт бий” гэж бодсоор байж магадгүй бөгөөд эдгээр зүйлийг ухан гаргаагүй хэвээр байна. Тэдгээрийг бүрмөсөн ухаж гаргаад, ялган таньдаг болмогц ирээдүйд эдгээр уламжлалт соёлын зүйл гарч ирэх үед, энэ нь жам ёсны хариу үйлдэл байна уу, эсвэл бодитой нөхцөл байдлын тусгал байна уу гэдгээс үл хамааран, эдгээр зүйл буруу бөгөөд үнэн лавтайяа биш гэдгийг чи тэр даруй ухаарна. Тэр үед, үнэнийг танин мэдэх, хүлээн зөвшөөрөх чиний түвшин одоогийнхоос илүү өндөр байх болно. “Одоогийнхоос илүү өндөр” гэдгээр Би юу хэлж байна вэ? Чи тодорхой биеийн хэмжээнд хүрч, ялган таних чадвар чинь сайжирч, үнэний талаарх туршлага, ойлголт чинь одоогийнхоос илүү гүнзгий болж, үнэн гэж үнэндээ юу болохыг чи мэдэрнэ гэсэн үг юм. Одоо чи “Сатанаас гаралтай, энэ ертөнцийн бүх үндэстний соёлын хөрс суурин дээр хөгжсөн уламжлалт соёл бүгд буруу” гэж бодож магадгүй. Энэ бол ерөнхийд нь хэлж буй хэрэг, гэхдээ чи аль нь буруу, юугаараа буруу болохыг хараахан мэдэхгүй байж магадгүй. Тиймээс чи тэдгээрийг нэг бүрчлэн задлан шинжилж, ойлгох ёстой, тэгээд тэдгээрийг орхиж, яллаж, өөрийгөө тэдгээрээс бүрэн тусгаарлаж, тэдгээрээр бус, харин Бурханы үгээр амьдарч чадах хэмжээнд хүрэх ёстой. Яг одоо чи тэрхүү зүйр үг, түгээмэл үг хэллэг, алдартай сургаалт үг болон хүмүүсийн байнга ярьдаг тэдгээр үг нь Бурханы үгтэй ямар ч хамаагүй бөгөөд үнэн биш гэдгийг өөрийнхөө субьектив хүсэл зоригийн үүднээс л мэдэж байж болох юм, гэхдээ ямар нэг зүйл тохиолдох үед чи эдгээр үгийг бусдыг яллах, биеэ барих, зан авираа чиглүүлэх үндэслэл болгон өөрийн мэдэлгүй ашигласаар байдаг. Тэдгээр нь чиний бодол санаа, үзэл бодлыг хязгаарлаж, захирдаг бөгөөд энэ нь төвөгтэй байдал үүсгэж, үнэн рүү орох оролтод чинь нөлөөлнө. Хэдийгээр нэг л өдөр Сатанаас гаралтай эдгээр зүйл чиний зүрх сэтгэлд гарч ирсээр байж болох ч хэрвээ чи тэдгээрийг ялган таньж, тэдгээрт найдалгүйгээр амьдарч, үнэн-зарчмын дагуу хэрэгжүүлж чадвал үнэхээр биеийн хэмжээтэй байх болно. Чамд одоо ийм биеийн хэмжээ байна уу? Хараахан алга. Хэрвээ та нар бүгдээрээ зөв гэж үздэг нэг үг хэллэг байгаад, мөн үүнтэй төстэй үгс Бурханы үгэнд байвал—хэдийгээр тэдгээр нь яг адилхан байдлаар илэрхийлэгдээгүй байсан ч—чи энэ үг хэллэгийг бас л үнэн, мөн Бурханы үгтэй адилхан гэж эндүүрч магадгүй. Хэрвээ чи эдгээр асуудлыг тодорхой харж чадахгүй хэвээр, хүний үгтэй зууралдсаар, тэдгээрийг орхихыг хүсэхгүй байвал энэ үг хэллэг үнэн рүү орох оролтод чинь нөлөөлнө, учир нь энэ нь Бурханы үг биш бөгөөд үнэнийг орлож чадахгүй.

Өнөө үед Би үнэн гэж юу болох талаар байнга нөхөрлөж байна. Энэ нь Би та нартай нухацтай ярьж байна гэсэн үг юм. Та нарт үнэнийг ойлгуулахын тулд бид хүмүүсийн янз бүрийн бодол санаа, үзэл бодол, сайн зан авир, сайн санаа зорилго, хүмүүсийн найдан амьдардаг зарим зөв үг хэллэг, ухаалаг дадал, түүнчлэн уламжлалт соёлын зарим бодол санаа, үзэл бодлыг авч, тэдгээр нь үнэхээр үнэнтэй нийцдэг эсэх, үнэнтэй үнэхээр ямар нэгэн холбоотой эсэхийг харахын тулд бүгдийг нь задлан шинжилж, ялган таних ёстой. Хэрвээ чи тэдгээрийг үнэн гэж үздэг бол ингэж үзэх үндэслэл чинь юу вэ? Хэрвээ чи сатанлаг онол, сургаалд үндэслэн тэдгээрийг үнэн гэж тодорхойлдог бол чи Сатаных юм. Хэрвээ эдгээр зүйл үнэнтэй нийцдэггүй бол Сатанаас гаралтай тул мөн чанар нь яг юу болохыг чи задлан шинжлэх хэрэгтэй. Ялангуяа, уламжлалт соёлд байдаг, үеэс үед ам дамжин уламжлагдаж ирсэн олон үг хэллэг, үзэл бодлын талаар хүн зөв ойлголттой, зөв хандлагатай байх ёстой. Ийм маягаар л хүмүүс үнэн гэж чухамдаа юу болохыг үнэхээр ойлгож, мэдэж, Бурхан хүмүүсээс яг юу шаарддагийг ойлгож, “Бурханы хэлдэг бүхэн үнэн” гэх үг үнэндээ ямар утгатай болохыг ойлгож чадна. Үүний зэрэгцээ, энэ нь бас ёс суртахуун, хүн чанар болон нийгэмд хүмүүсийн харилцааны тогтсон заншилд нийцдэг гэгддэг эдгээр үзэл бодол, үг хэллэг байсаар байтал, мөн хүмүүсийн найдан амьдардаг эдгээр бодол санаа, үзэл бодол, үг хэллэг байсаар байтал Бурхан яагаад хүмүүсийг аврахын тулд үнэнийг илэрхийлсээр байдаг, түүнчлэн Бурхан яагаад зөвхөн үнэн л хүмүүсийг аварч, зөвхөн үнэн л хүмүүсийг өөрчилж чадна гэж хэлдгийг мэдэх боломжийг хүмүүст олгодог. Энд олж мэдэх үнэн байгаа нь тодорхой байна. Хамгийн наад зах нь нэг зүйл бол, хүмүүсийн найдан амьдардаг бодол санаа, үзэл бодол, үг хэллэг нь завхарсан хүн төрөлхтнөөс гаралтай, завхарсан хүн төрөлхтнөөс үүдэлтэй, хүмүүсийн үзэл, төсөөлөл юм, тэдгээр нь үнэнтэй ямар ч хамаагүй. Цаашлаад, эдгээр зүйл мөн чанартаа үнэнтэй зөрчилддөг, үнэнд дайсагнадаг. Тэдгээр нь үнэнийг орлож чадахгүй, гарцаагүй үнэн биш бөгөөд хэзээ ч үнэн болохгүй. Бурханы өнцгөөс бол эдгээр зүйлийг буруу гэж тодорхойлж, ялладаг бөгөөд тэдгээр нь огтхон ч үнэн биш юм. Бурханы үйлдэл болон Бурханы илэрхийлдэг үнэн нь эдгээр зүйлтэй ямар ч холбоогүй. Өөрөөр хэлбэл, Бурханы илэрхийлдэг үнэн нь завхарсан хүн төрөлхтний нийгэм дэх хүмүүсийн харилцааны тогтсон заншил, эсвэл хүмүүсийн уламжлалт соёл, тэдний бодол санаа, үзэл бодол, сайн зан авир, эсвэл ёс суртахуун, нэр төр болон эерэг зүйлсийн талаарх тэдний тодорхойлолттой өчүүхэн төдий ч холбоогүй. Бурхан үнэнийг илэрхийлэхдээ Өөрийн зан чанар, мөн чанарыг илэрхийлдэг; Бурхан үнэнийг илэрхийлдэг нь хүн төрөлхтний нэгтгэн дүгнэсэн, хүмүүсийн итгэдэг янз бүрийн эерэг зүйлс болон үг хэллэгт үндэслэдэггүй. Бурханы үг бол Бурханы үг; Бурханы үг бол үнэн. Тэдгээр нь хүн төрөлхтний оршин тогтнох цорын ганц суурь, хууль юм. Хүнээс гаралтай тэр бүх хуурамч итгэл үнэмшил гэгч нь буруу, утгагүй бөгөөд Бурханд яллагддаг. Тэдгээр нь Түүний сайшаалыг хүртдэггүй, Түүний айлдварын эх сурвалж юм уу үндэслэл бүр ч биш. Бурхан Өөрийн зан чанар, мөн чанарыг үгээрээ дамжуулан илэрхийлдэг. Бурханы илэрхийлсэн бүх үг бол үнэн, учир нь Бурхан Бурханы мөн чанартай бөгөөд Тэр бол бүх эерэг зүйлийн бодит байдал юм. Энэхүү завхарсан хүн төрөлхтөн Бурханы үгийг ямар байр сууринд тавьж, тодорхойлдог нь, эсвэл тэдгээрийг хэрхэн авч үзэж, ойлгодог нь хамаагүй, Бурханы үг үүрд үнэн бөгөөд энэ нь хэзээ ч өөрчлөгдөшгүй баримт юм. Бурхан хэчнээн их үг хэлсэн ч бай, энэхүү завхарсан, хорон муу хүн төрөлхтөн тэдгээрийг хэчнээн их яллаж, голсон ч бай, үүрд өөрчлөгдөшгүй нэг баримт бий: Бурханы үг үргэлж үнэн байх болно. Хүн үүнийг хэзээ ч өөрчилж чадахгүй. Эцэст нь бүх хүн төрөлхтөн Бурханы үг бол үнэн гэдгийг, хүн төрөлхтний дээдэлдэг уламжлалт соёл, шинжлэх ухааны мэдлэг хэзээ ч эерэг зүйл болж чадахгүй, хэзээ ч үнэн болж чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрнө. Энэ бол туйлын зүйл. Хүн төрөлхтний уламжлалт соёл, амьд үлдэх арга зам нь цаг хугацаа өнгөрөх тусам юм уу урт удаан хугацааны дараа үнэн болохгүй бөгөөд хүн төрөлхтөн ялласан, эсвэл мартсанаас болж Бурханы үг хүний үг болохгүй. Үнэн үргэлж үнэн байх болно; энэ мөн чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй. Энд ямар баримт оршин байна вэ? Хүн төрөлхтний нэгтгэн дүгнэсэн эдгээр түгээмэл үг хэллэг Сатанаас болон хүний төсөөлөл, үзлээс эх сурвалжтай байдаг, эсвэл хүний түргэн ууртай байдал, хүмүүсийн завхарсан зан чанараас үүдэн гардаг бөгөөд эерэг зүйлстэй огтхон ч хамаагүй. Нөгөөтээгүүр, Бурханы үг бол Бурханы мөн чанар, ялгамж чанарын илэрхийлэл юм. Тэр ямар шалтгаанаар эдгээр үгийг илэрхийлдэг вэ? Яагаад Би тэдгээрийг үнэн гэж хэлж байна вэ? Шалтгаан нь гэвэл, Бурхан бүх зүйлийн хууль, дүрэм, уг үндэс, мөн чанар, бодит байдал болон нууцыг захирч, гартаа атгаж байдаг. Тиймээс зөвхөн Бурхан л бүх зүйлийн дүрэм, бодит байдал, баримт болон нууцыг мэддэг. Бурхан бүх зүйлийн гарал үүслийг мэддэг, бүх зүйлийн уг үндэс яг юу болохыг Бурхан мэддэг. Зөвхөн Бурханы үгэнд дурдсан бүх зүйлийн тодорхойлолт л хамгийн үнэн зөв, зөвхөн Бурханы үг л хүмүүсийн амьдралын стандарт, зарчим, хүмүүсийн амьдарч болох үнэн, шалгуур юм, харин Сатанаар завхруулагдсанаасаа хойш хүний найдан амьдарч ирсэн Сатаны хууль болон онол нь Бурхан бүх зүйлийг захирдаг гэх баримттай болон Тэр бүх зүйлийн хууль, дүрмийг захирдаг гэх баримттай нэгэн зэрэг зөрчилддөг. Хүний янз бүрийн сатанлаг онол нь хүний үзэл, төсөөллөөс үүсдэг бөгөөд Сатанаас гаралтай. Сатан ямархуу үүрэг роль гүйцэтгэдэг вэ? Эхлээд тэр өөрийгөө үнэн мэт харуулдаг; дараа нь Бурханы бүтээсэн бүх зүйлийн хууль, дүрмийг үймүүлж, сүйтгэж, уландаа гишгэдэг. Тиймээс Сатанаас гаралтай зүйл Сатаны мөн чанартай дэндүү сайн таарч тохирдог бөгөөд Сатаны хорон муу зорилго, хуурамч, дүр эсгэсэн байдал болон Сатаны хэзээ ч өөрчлөгдөшгүй амбицаар дүүрэн байдаг. Завхарсан хүмүүс Сатанаас гаралтай эдгээр гүн ухаан, онолыг ялган таньж чадах эсэх нь хамаагүй, хэчнээн хүн эдгээр зүйлийг магтан сайшааж, дэмжиж, дагах нь хамаагүй, завхарсан хүн төрөлхтөн хэчнээн олон эрин үеийн турш тэдгээрийг биширч, шүтэн мөргөж, номлосон нь хамаагүй, тэдгээр нь үнэн болохгүй. Тэдгээрийн мөн чанар, уг үндэс, эх сурвалж нь Бурханд дайсагнадаг, үнэнд дайсагнадаг Сатан учраас эдгээр зүйл хэзээ ч үнэн болохгүй—тэдгээр нь үргэлж сөрөг зүйл байх болно. Харьцуулах үнэн байхгүй үед тэдгээрийг сайн, эерэг зүйл мэтээр өнгөлөн далдалж болох ч үнэнийг ашиглан тэдгээрийг ил болгож, задлан шинжлэх үед тэдгээр нь алдаа мадаггүй, хүчин төгөлдөр биш байдаг бөгөөд хурдан яллагдаж, гологддог зүйлс юм. Бурханы илэрхийлсэн үнэн Бурханы бүтээсэн хүн төрөлхтний хэвийн хүн чанарын хэрэгцээтэй яг таардаг бол Сатаны хүмүүст суулгадаг зүйлс нь хүн төрөлхтний хэвийн хүн чанарын хэрэгцээтэй яг зөрчилддөг. Тэдгээр нь хэвийн хүнийг хэвийн бус болгож, туйлширсан, явцуу, биеэ тоосон, мунхаг, хорон муу, гөжүүд, харгис, тэр ч байтугай тэвчихийн аргагүй давилуун болгодог. Нөхцөл байдал маш ноцтой болж, хүмүүс ухаанаа алдаж, өөрсдийгөө хэн болохыг ч мэдэхээ больдог үе бий. Тэд хэвийн юм уу жирийн хүн байхыг хүсдэггүй, харин ч супер хүн, онцгой хүч чадалтай хүн, эсвэл өндөр түвшний хүн байх гэж зүтгэдэг—эдгээр зүйл хүмүүсийн хүн чанарыг гажуудуулж, зөн совинг нь гажуудуулсан. Үнэн нь хүмүүсийг хэвийн хүн чанарын дүрэм, хууль болон Бурханы тогтоосон энэ бүх дүрмийн дагуу зөн совингоороо оршин тогтнож чаддаг болгодог, харин эдгээр түгээмэл үг хэллэг гэгч болон төөрөлдүүлсэн үгс нь хүмүүсийг хүний зөн совингийн эсрэг явахад хүргэж, Бурханы тогтоож, боловсруулсан хуулиас зайлсхийхэд хүргэдэг, тэр ч байтугай хүмүүсийг хэвийн хүн чанарын замаас хазайж, хэвийн хүмүүсийн хийх ёсгүй, эсвэл бодох ёсгүй зарим нэг туйлширсан зүйлийг хийхэд хүргэдэг. Сатаны эдгээр хууль хүмүүсийн хүн чанарыг гажуудуулаад зогсоогүй; үүнээс ч долоон дор нь, хүмүүсийг хэвийн хүн чанараа болон хэвийн хүн чанарын зөн совингоо алдахад хүргэдэг. Жишээлбэл, сатанлаг хуульд “Хүний хувь заяа өөрийнх нь гарт байдаг”, “Аз жаргалыг хүн хоёр гараараа бүтээдэг” гэж хэлдэг. Энэ нь Бурханы дээд эрхтэй зөрчилддөг, хүний зөн совингийн эсрэг байдаг. Хүмүүсийн бие махбод болон зөн совин хязгаартаа хүрэх үед, эсвэл хувь заяа нь эгзэгтэй үед очиход Сатанаас гаралтай эдгээр хуульд найддаг хүмүүс тэсвэрлэж чаддаггүй. Ихэнх нь дарамт шахалт хязгаараас нь давж, оюун ухааных нь тэсвэрлэж чадах хэмжээнээс хэтэрсэн гэдгийг мэдэрдэг бөгөөд эцэстээ зарим хүн шизофрени өвчтэй болдог. Яг одоо их сургуулийн элсэлтийн шалгалт өгч байгаа хүмүүс тэр шалгалтаас үүддэг асар их дарамт шахалтаас болж зовж байна. Хүмүүсийн бие бялдар, сэтгэцийн байдал өөр өөр байдаг; зарим нь энэ системд дасан зохицож чаддаг бол зарим нь чаддаггүй. Эцэст нь зарим хүн сэтгэл гутралд ордог, зарим нь шизофрени өвчтэй болж, тэр ч байтугай барилгаас үсэрч амиа хорлодог—янз бүрийн зүйл тохиолддог. Эдгээр үр дагавар хэрхэн үүсдэг вэ? Шалтгаан нь гэвэл, Сатан хүмүүсийг төөрөлдүүлж, алдар нэр, ашиг хонжоо хөөцөлдөхөд хүргэдэг бөгөөд энэ нь хүмүүсийг хорлодог. Хэрвээ хүмүүс Бурханы тогтоосон дүрмийн дагуу жам ёсоороо амьдарч, хүмүүст зориулан Бурханы тогтоосон замын дагуу амьдарч, Бурханы үгийг уншиж, Бурханы өмнө амьдарч чадвал тэд сэтгэцийн өвчтэй болох уу? Тэд тийм их дарамт шахалтыг амсах уу? Яавч тэгэхгүй. Хүмүүст үнэнийг ойлгуулж, завхарсан зан чанарыг нь хаяулж, Бурханы дээд эрх, зохицуулалтад дуулгавартай болгохын тулд Бурхан Өөрийн ажлыг хийдэг. Ингэснээр хүмүүс Бурханы өмнө дарамт шахалтгүйгээр амьдарч, зөвхөн эрх чөлөө, чөлөөлөлтийг л олж авч чадна. Хүн төрөлхтнийг Бурхан бүтээсэн бөгөөд зөвхөн Бурхан л хүний зөн совин болон хүмүүсийн талаарх бүх зүйлийг мэддэг. Бурхан Өөрийн боловсруулсан дүрмийг ашиглан хүмүүсийг залж чиглүүлж, хэрэгцээг нь хангадаг, харин Сатан яг үүнийг хийдэггүй. Сатан хүмүүсийг энэ бүх дүрмийг зөрчихөд хүргэж, супер хүн, мундаг хүн байхал хүмүүсийг албаддаг. Энэ нь хүмүүсийг хууран мэхэлж байгаа хэрэг биш үү? Хүмүүс үнэндээ хэвийн, жирийн хүмүүс юм—тэд яаж супер хүн, эсвэл онцгой хүч чадалтай хүн байж чадах юм бэ? Энэ нь хүмүүсийг сүйтгэж байгаа хэрэг биш үү? Чи хэчнээн их тэмцлээ ч, амбиц, хүсэл чинь хэчнээн их байлаа ч чи супер хүн, эсвэл онцгой хүч чадалтай хүн болж чадахгүй. Чи танигдахын аргагүй болтлоо өөрийгөө сүйрүүллээ ч супер хүн, эсвэл онцгой хүч чадалтай хүн болж чадахгүй. Хүн амьдралдаа ямар ажил мэргэжилтэй байх ёстойг Бурхан урьдчилан тогтоосон байдаг. Хэрвээ чи Бурханы боловсруулсан хууль, дүрмийн дагуу амьдрахгүй, харин Сатаны төөрөлдүүлсэн, диаволын үгийг сонгож, супер хүн юм уу онцгой хүч чадалтай хүн болохоор эрэлхийлбэл тарчилж, үхэх хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл, хэрвээ чи Сатанаар сүйтгүүлж, гишгэлүүлж, завхруулуулахыг сонговол чиний туулдаг бүхэн өөрийн чинь үйлдлийн үр дагавар бөгөөд чиний хүртэх ёстой зүйл, чиний өөрийн сонголт юм. Зарим хүн их сургуулийн элсэлтийн шалгалт өгч, хоёр, гурван удаа унаад, хэзээ ч тэнцэж дөнгөлгүй эцэст нь галзуурдаг. Энэ нь тэдний өөрсдөдөө авчирсан зүйл мөн үү? Чи яагаад их сургуулийн элсэлтийн шалгалт өгөхийг хүсдэг вэ? Зүгээр л бусдаас онцгойрч, өвөг дээдэстээ нэр төр авчрахын тулд биш гэж үү? Хэрвээ чи бусдаас онцгойрч, өвөг дээдэстээ нэр төр авчрах гэсэн энэ хоёр зорилгыг орхиж, эдгээр зүйлийн хойноос хөөцөлдөхгүй, харин зөв зорилго руу шилжвэл дарамт шахалт алга болох биш үү? Хэрвээ чи Сатанаас завхрал хүлээн авч, түүнээс энэ бүх бодол санаа, үзэл бодлыг хүлээн авбал чиний бие бүх төрлийн өвдөлтийг тэсвэрлэх хэрэгтэй болох ба энэ нь чиний хүртэх ёстой зүйлээс хэтрэхгүй! Энэ үр дагавар бол чиний өөрийн чинь сонголт, өөрийн чинь хийсэн зүйл юм. Үүнийг Бурхан урьдчилан тогтоогоогүй. Бурхан чамайг тэгж амьдрахад хүргэдэггүй. Бурханы үг хэдийнээ бүх зүйлийг маш тодорхой болгосон, чи л Бурханы үгийн дагуу хэрэгжүүлдэггүй. Хүний бие, хүсэл зориг, сэтгэцийн байдлын тэсвэрлэж чадах зүйл хязгаартай байдаг боловч хүмүүс өөрсдөө үүнийг ухаардаггүй, өөрөөр боддог, тэр ч байтугай хувь заяа нь өөрсдийнх нь гарт байдаг гэж хэлдэг атлаа эцэст нь хувь заяагаа хянаж чаддаггүй, харин ч өрөвдөлтэй, эмгэнэлт үхлээр үхдэг. Энэ нь яаж хувь заяагаа гартаа атгаж байгаа хэрэг байх юм бэ? Сатан хүмүүсийг завхруулахын тулд бүх төрлийн эндүү ташаа бодол санаа, бүх төрлийн тэрс үзэл, төөрөгдлийг ингэж ашигладаг. Хүмүүс өөрсдөө үүнийг мэддэггүй, тэр ч байтугай тэдгээрийн талаар сайхан мэдрэмж тээж, “Нийгэм байнга хөгжиж байна, бид цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, тэр бүх эерэг эрч хүчийг хүлээн авах ёстой” гэж боддог. Эдгээр нь тэр чигтээ диаволын үг юм. Чөтгөрлөг, үл итгэгч ертөнцөд яаж ямар нэгэн эерэг эрч хүч байж чадах юм бэ? Энэ нь бүгд сөрөг эрч хүч, бүгд хорт хавдар, бүгд цагтай тэсрэх бөмбөг юм. Хэрвээ чи эдгээр зүйлийг хүлээн авбал сөрөг үр дагаврыг нь үүрэх хэрэгтэй болж, Сатанаар тарчлуулж, сүйдлүүлэх хэрэгтэй болно. Үнэнийг эрэлхийлэхгүй байхын үр дүн энэ юм. Хэрвээ чи Сатаныг дагавал ямар сайн төгсгөл байж чадах юм бэ? Сатан чамайг хордуулж, чамд хор суулгахын тулд чадах бүхнээ хийнэ. Бурхан чамайг авардаг; Сатан чамайг хорлодог. Бурхан чиний өвчнийг эдгээдэг; Сатан чамайг өвчлүүлэхийн тулд чамд хор суулгадаг. Чи Сатанаас хэчнээн их хор хүлээн авна, үнэнийг хүлээн авахг; төдий чинээ хэцүү бэрх болно. Байдал яг л ийм байдаг. Үнэн гэж юу вэ гэх сэдвийн талаарх бидний нөхөрлөл үүгээр өндөрлөж байна. Дараа нь бид өөр сэдвээр нөхөрлөнө.

Антихристүүд өөрсдийгөө гайхуулж, өөрсдийн ашиг сонирхол, амбицыг хангахын төлөө л үүргээ гүйцэтгэдэг, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцдоггүй, тэр ч байтугай эдгээр ашиг сонирхлоос урваж, хувийн алдар суугаар сольдгийг задлан шинжлэх нь

I. Бурханы ашиг сонирхол, хүмүүсийн ашиг сонирхол гэж юу вэ

Энэ удаа бид антихристүүдийн янз бүрийн илрэлийн ес дэх зүйлийн талаар нөхөрлөнө—тэд өөрсдийгөө гайхуулж, өөрсдийн ашиг сонирхол, амбицыг хангахын төлөө л үүргээ гүйцэтгэдэг, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцдоггүй, тэр ч байтугай эдгээр ашиг сонирхлоос урваж, хувийн алдар суугаар сольдог. Өдөр тутмын амьдралдаа бид Бурханы болон Бурханы гэрийн ашиг сонирхлыг үргэлж онцолдог. Гэвч зарим хүн Бурханы гэрийн ашиг сонирхлыг ихэвчлэн бодолцохгүй байх хандлагатай байдаг бөгөөд оронд нь бүх зүйл дээр өөрсдийн ашиг сонирхлыг эн тэргүүнд тавьдаг. Энэ хүмүүс тун аминч байдаг. Түүгээр ч барахгүй, тэд ажил хэрэг зохицуулахдаа Бурханы гэрийн ашиг сонирхлыг хохироон байж өөрсдийн ашиг сонирхлыг байнга хамгаалан, өөрсдийн хүслийг хангахын тулд Бурханы гэрт тойруу замаар хүсэлт тавихдаа тулдаг. Энд буй гол үг нь юу вэ? Голчлон юуны талаар ярьж байна вэ? (Ашиг сонирхол.) “Ашиг сонирхол” гэж юу гэсэн үг вэ? Энэ нэр томьёонд юу багтдаг вэ? Юуг хүмүүсийн ашиг сонирхол гэж тооцох вэ? Хүмүүсийн ашиг сонирхолд юу багтдаг вэ? Байр суурь, нэр хүнд болон материаллаг ашиг сонирхолтой холбоотой зүйлс. Жишээ нь, хүн бусдыг төөрөлдүүлэн өөрийгөө хүндлүүлж, шүтүүлэх үедээ өөрсдийн сэтгэл зүйн ашиг сонирхлыг эрэлхийлж байдаг; мөн материаллаг ашиг сонирхол гэж байдаг бөгөөд хүмүүс бусдыг далимдуулан ашиглах, өөрсдөдөө ашиг тус хүртэх, эсвэл Бурханы гэрийн эд хөрөнгийг хулгайлах зэргээр үүнийг эрэлхийлдэг, хэдхэн жишээ дурдахад ийм байна. Антихристүүд үргэлж ашиг хонжоо л эрж хайдаг. Сэтгэл зүйн эсвэл материаллаг ашиг сонирхлын алиныг нь ч эрэлхийлж байсан хамаагүй, антихристүүд сувдаг шунахай, ханаж цаддаггүй бөгөөд эдгээр зүйлийг бүгдийг нь өөрсдөдөө авахыг оролддог. Хүний ашиг сонирхолтой холбоотой хэрэг явдлууд тэднийг хамгийн их илчилдэг. Ашиг сонирхол нь хүн бүрийн амьдралтай нягт холбоотой байдаг бөгөөд хүний өдөр бүр харьцдаг бүх зүйл тэдний ашиг сонирхолтой холбогддог. Жишээ нь, ямар нэг зүйл хэлэх юм уу ямар нэг явдлын талаар ярих үед ямар ашиг сонирхол хөндөгддөг вэ? Хоёр хүн ямар нэг асуудлыг хэлэлцэх үед хэн нь уран яруу ярьдаг, хэн нь уран яруу ярьдаггүй, хэнийг нь бусад хүн өндрөөр үнэлж, хэнийг нь бусад хүн дорд үздэг гэх асуудал гардаг бөгөөд энэ нь мөн ярих өөр өөр арга барилаас үүдэн гардаг өөр өөр үр дагаврын асуудал юм. Энэ нь ашиг сонирхлын асуудал биш гэж үү? Тэгвэл ийм асуудалтай тулгарах үедээ хүмүүс юу хийдэг вэ? Хүмүүс өөрсдийгөө гайхуулахын тулд чадах бүхнээ хийж, хэрэг явдлыг тодорхой тайлбарлахын тулд үгээ цэгцлэх гэж тархиа гашилгадаг, ингэснээр үгээ илүү уран яруу илэрхийлж, илүү аятайхан сонсогдуулж, бас тодорхой бүтэцтэй байлгаж, хүмүүст гүн сэтгэгдэл үлдээдэг. Ийм арга барил ашиглах буюу хүмүүсийн тааллыг олж, тэдэнд гүн сэтгэгдэл төрүүлэхийн тулд өөрийн уран яруу үг, уураг тархи, мэдлэгийг ашиглах нь нэг төрлийн ашиг сонирхол юм. Хүмүүсийн эрэлхийлдэг ашиг сонирхол өөр ямар талуудыг хамардаг вэ? Ажил хэргээ явуулахдаа хүмүүс байнга дэнсэлж, тооцоолж, оюун ухаандаа тунгаан бодож, ямар үйлдэл ашиг сонирхолд нь нийцэх, ямар үйлдэл ашиг сонирхолд нь нийцэхгүй, ямар үйлдэл ашиг сонирхлыг нь ахиулах, ямар үйлдэл ядаж л ашиг сонирхолд нь хохирол учруулахгүй байх, ямар үйлдэл хамгийн их алдар суу, хамгийн их материаллаг ашиг хонжоо авчирч, тэднийг хамгийн том ашиг хүртэгч болгож чадахыг бодох гэж тархиа гашилгадаг. Эдгээр нь асуудалтай тулгарах бүрдээ хүмүүсийн эрмэлздэг хоёр ашиг сонирхол юм. Хүмүүсийн эрэлхийлдэг ашиг сонирхол нь энэ хоёр тал дээр л төвлөрдөг бөгөөд үүнээс хэтрэхгүй: нэг талаар, материаллаг ашиг тус олж авах, эсвэл ядаж л хохирохгүй байх, мөн бусдыг далимдуулан ашиглах; үүнээс гадна, сэтгэл зүйн түвшинд, хүмүүсээр өөрсдийгөө хүндлүүлж, бишрүүлж, хүмүүсийн зүрх сэтгэлийг татах. Заримдаа эрх мэдэл, байр суурь олж авахын тулд хүмүүс материаллаг ашиг сонирхлыг ч орхиж чаддаг—өөрөөр хэлбэл, тэд хожим нь бусдаас бүр ч их давуу тал олж авахын тулд бага зэргийн хохирол амсана. Товчхондоо, хүмүүсийн нэр хүнд, байр суурь, алдар суу болон материаллаг зүйлстэй холбоотой эдгээр зүйл бүгд хүмүүсийн ашиг сонирхлын ангилалд багтдаг бөгөөд бүгд хүмүүсийн эрэлхийлдэг ашиг сонирхол юм.

Хүмүүс эдгээр ашиг сонирхлыг эрэлхийлэхийн уг чанар юу вэ? Хүмүүс яагаад эдгээр зүйлийг эрэлхийлдэг вэ? Тэдгээрийг эрэлхийлэх нь зүй ёсны хэрэг үү? Энэ нь үндэслэлтэй юу? Хүмүүст тавьдаг Бурханы шаардлагад нийцдэг үү? Энэ нь бүтээгдсэн зүйлсээс Бурханы шаарддаг стандарт мөн үү? Бурханы үгэнд Тэрээр “Та нар өөрсдийн ашиг сонирхлыг эрэлхийлж, өөрсдийн ашиг сонирхлыг дээд зэргээр нэмэгдүүлэх ёстой. Зүгээр л Бурханд итгэж, үүрэг гүйцэтгэж байгаагийнхаа төлөө өөрсдийн ашиг сонирхлыг бүү золиосол. Та нар байр суурь, нэр хүнд, эрх мэдлээ нандигнаж, эдгээр зүйлийг ямар ч үнээр хамаагүй хамгаалах ёстой. Хэрвээ Бурхан чамд байр суурь өгвөл чи үүнийг нандигнаж, өөрийн ичгүүр биш, харин алдар суу болгон хувиргах ёстой. Энэ бол Бурханаас чамд өгсөн даалгавар юм” гэж дурдсан уу—Бурхан хэзээ нэгэн цагт ингэж хэлж байсан уу? (Үгүй.) Бурханы үгэнд иймэрхүү зүйл байдаггүйгээс хойш Бурхан зүрх сэтгэлдээ бүтээгдсэн зүйлсээс юу шаарддаг вэ? Бурхан хүмүүсээс ашиг сонирхолд хэрхэн хандахыг шаарддаг вэ? Нэг талаар, Бурхан хүмүүсийг ашиг сонирхлоосоо татгалзаасай гэж хүсдэг—энэ нь ерөнхийд нь хэлж буй хэрэг юм; үүнээс гадна, Бурхан хүмүүст бүр ч олон тал дээр хэрэгжүүлэлтийн тохиромжтой замыг өгч, явах учиртай замаараа явахын тулд хэрхэн үйлдэхийг, бүтээгдсэн зүйлийн хувиар хэрхэн хэрэгжүүлэх ёстойг, материаллаг зүйлс, алдар нэр, ашиг хонжооны талаар ямар үзэл бодол, хандлагатай байх ёстойг, мөн хэрхэн сонголт хийх ёстойг хүмүүст хэлж өгдөг. Хэдийгээр Бурханы үг хүмүүст ашиг сонирхолд хэрхэн хандахыг шууд хэлдэггүй ч завхарсан хүн төрөлхтний ашиг сонирхлын талаарх Бурханы үзэл бодол яг юу болохыг Түүний үгийн утга нь илэрхийлдэг бөгөөд хүмүүс өөрсдийн үзэл бодлыг хойш тавьж, үнэн-зарчмын дагуу аливааг хийж, бүтээгдсэн зүйлийн байр суурийнхаа дагуу үйлдэж, өөрсдийн байрыг хадгалах ёстойг маш тодорхой заадаг гэдгийг хэлэх нь илүүц. Бурхан хүмүүсээс ингэж үйлдэхийг шаардахдаа зүрх сэтгэлдээ хүмүүсийн ашиг сонирхлыг зориуд үгүй хийдэг үү? Яавч үгүй. Зарим хүн: “Чуулганд үргэлж бурхны гэрийн ашиг сонирхол, чуулганы ашиг сонирхлын талаар ярьдаг мөртөө бидэн шиг хүмүүсийн ашиг сонирхлын талаар яагаад хэн ч ярьдаггүй юм бэ? Бидний ашиг сонирхолд хэн санаа тавьж байгаа юм бэ? Бидэнд бас хүний эрх байх ёстой биш үү? Бидэнд ч бас бага сага ашиг хонжоо өгөх ёстой. Яагаад бидэнд жаахан ч гэсэн юм өгдөггүй юм бэ? Яахаараа бүх ашиг сонирхол бурханд харьяалагддаг юм бэ? Бурхан ч бас аминч биш гэж үү?” гэдэг. Ингэж хэлэх нь туйлын тэрслүү, эсэргүү хэрэг юм. Энэ нь мэдээж буруу үг юм. Хүн чанартай хүн яавч ингэж хэлж чадахгүй, зөвхөн диаволууд л элдэв янзын тэрслүү зүйл хэлж зүрхэлдэг. Бусад нь: “Бурхан хүмүүст хувийн ашиг сонирхлоо бүү бодолц гэж үргэлж хэлдэг. Тэрээр өөрийнхөө төлөө бүү явуулга хий гэж үргэлж хэлдэг. Хүмүүс ямар нэг зүйл хийх юм уу ямар нэг зүйлд хүрч онцгойрон, хүн бүрээр өөрсдийгөө шүтүүлэхийг хүсдэг. Бурхан үүнийг амбиц гэдэг. Хүмүүс өөрсдийн ашиг сонирхлын төлөө тэмцэж, сайхан хоол идэж, амьдралыг таашааж, махан биеийн тав тухад ташуурч, хүн төрөлхтний дунд нэр төртэй амьдрахыг хүсдэг. Бурхан, хүмүүс ингэснээрээ зөвхөн өөрсдийн ашиг сонирхлыг л хангаж байгаа бөгөөд үүнийгээ хойш тавих ёстой гэж хэлдэг. Хэрвээ бид энэ бүх ашиг сонирхлыг хойш тавивал яаж илүү дээр амьдарч чадах юм бэ?” гэдэг. Хэрвээ хүмүүс Бурханы санаа зорилгыг ойлгохгүй бол Бурханы шаардлагыг үргэлж эсэргүүцэж, эдгээр хэрэг явдал дээр Бурхантай үргэлж маргалдах болно. Энэ нь яг л үр хүүхдээ өсгөх гэж амьдралынхаа хагаст шаргуу хөдөлмөрлөж, маш их ядарснаасаа болоод элдэв янзын өвчин хуучтай болсон зарим эцэг эхтэй адилхан. Эцэг эх нь өөрсдийнх нь бие муудаж, үр хүүхдийг нь түшиж тулах хүн байхгүй болно гэж санаа зовсондоо эрүүл мэндийн зарим бүтээгдэхүүн худалдаж авдаг. Хүүхдүүд нь үүнийг ойлгохгүй, эдгээр бүтээгдэхүүнийг хараад, “Би хэдэн жил ямар ч шинэ хувцас аваагүй байхад та яаж эрүүл мэндийн бүтээгдэхүүн авч чадаж байна аа? Та тэр мөнгийг намайг их сургуульд ороход зориулж хадгалах ёстой шүү дээ” гэж хэлдэг. Энэ үг эцэг эхийнх нь сэтгэлийг өвтгөх үү? Эцэг эх нь энэ бүхнийг өөрсдийн ашиг сонирхлын төлөө, махан биеийн тав тухад ташуурахыг хүссэндээ, эсвэл арай урт удаан, арай илүү тав тухтай амьдарч, ирээдүйд үр хүүхдийнхээ сайн заяанаас хуваалцахыг хүссэндээ хийдэггүй. Эдгээр шалтгааны улмаас биш. Тэд юуны төлөө үүнийг хийдэг вэ? Тэд үр хүүхдийнхээ төлөө л хийдэг. Хүүхдүүд нь үүнийг ойлгохгүй, тэр ч байтугай эцэг эхийгээ буруутгадаг—энэ нь тэрслүү хэрэг биш үү? (Тийм.) Хэрвээ хүүхдүүд эцэг эхийнхээ санаа зорилгыг ойлгохгүй бол эцэг эхтэйгээ санал зөрөлдөж, бүр маргаан үүсгэж, эцэг эхийнхээ сэтгэлийг шархлуулж магадгүй. Тэгвэл та нар Бурханы зүрх сэтгэлийг ойлгож байна уу? Энэ бол үнэнийг ойлгох асуудал юм. Өөрсдийн ашиг сонирхол, амбицыг хангах гэсэн хүмүүсийн хэрэгжүүлэлтийг яагаад Бурхан ялладаг вэ? Бурхан аминч болохоор тэр үү? Бурхан хүмүүсийг ядуу, өрөвдөлтэй болгохын тулд хувийн ашиг сонирхлыг бүү эрэлхийл гэж хэлдэг хэрэг үү? (Үгүй.) Мэдээж тийм биш. Бурхан хүмүүст хамгийн сайныг хүсдэг, Бурхан хүн төрөлхтөнд ерөөл хайрлаж, хүмүүсийг үзэсгэлэнтэй сайхан хүрэх газарт аваачихын тулд Өөрийн ажлыг хийж, хүмүүсийг аврахаар ирдэг. Бурханы хийдэг бүхэн нь хүмүүсээр үнэнийг олж авхуулж, амийг олж авхуулахын төлөө байдаг, ингэснээр тэд Бурханы амлалт, ерөөлийг хүртэх шалгуурыг хангаж чадна. Гэвч хүмүүс Сатанд гүнзгий завхруулагдсан, завхарсан зан чанартай байдаг бөгөөд үнэн болон амийг олж авахын тулд асар их зовох ёстой. Хэрвээ хүн бүр хувийн ашиг сонирхлыг эрэлхийлж, махан биеийнхээ хэрээс хэтэрсэн хүслийг хангахын тулд сайн сайхан амьдрахыг хүсдэг ч үнэнийг эрэлхийлэхэд хүчин чармайлт гаргахгүй бол үр дагавар нь юу байх вэ? Тэд үнэнийг олж авч чадахгүй, ариусгагдаж, аврагдаж чадахгүй. Тэд аврагдахгүй байхын үр дагавар юу вэ? Тэд бүгд гамшигт үхэх ёстой болно. Одоо махан биеийн зугаа цэнгэлд ташуурах цаг мөн үү? Биш. Үнэнийг олж аваагүй хэн боловч үхэх ёстой. Тиймээс үнэнийг эрэлхийлэхийн тулд махан биеийн ашиг сонирхлоо орхи гэсэн Бурханы шаардлага нь хүмүүсийн төлөө, тэдний амийн төлөө, тэдний авралын төлөө байдаг. Хүмүүс үнэнийг олж авч, аврагдмагц Бурханы амлалт, ерөөл хэдийд ч ирэх болно. Хүмүүст Бурханы өгдөг ерөөл нь хүмүүсийн төсөөлдөг махан биеийн зугаа цэнгэлээс хэдэн зуу, мянга дахин илүү их байхыг хэн мэдлээ. Хүмүүс яагаад үүнийг харж чаддаггүй юм бэ? Хүмүүс бүгд сохор байдаг хэрэг үү? Тэгвэл Бурхан яагаад хүмүүсээс өөрсдийн ашиг сонирхлыг хойш тавьж, Бурханы ашиг сонирхол болон Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаал гэж үргэлж шаарддаг вэ? Энэ хэргийг хэн тайлбарлаж чадах вэ? (Хүмүүс Сатанд завхруулагдсан, ашиг сонирхол нь үнэнд нийцдэггүй учраас Бурхан хүмүүсээс хувийн ашиг сонирхлоо орхихыг шаарддаг. Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалахыг хүмүүсээс шаардахдаа Бурхан хүмүүст биеэ хэрхэн авч явахыг зааж өгч байгаа юм. Мөн Бурханы хийдэг бүх ажил хүмүүсийг аврахын төлөө байдаг бөгөөд хэрвээ хэн нэгэн Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалж мэддэггүй бол хүн гэж нэрлэгдэхэд зохисгүйгээс тэр юм.) Хэлж байгаа зүйлд чинь зарим нэг бодит санаа байна. (Би нэг зүйл нэмж хэлмээр байна. Би алдар нэр, ашиг хонжоо, байр сууринд хэт автсан байсан. Би өөрийгөө жаахан билиг авьяастай, зааварлагчаар дэвших ёстой гэж боддог байв. Гэвч сонгууль болох болгонд би ялагдаж, зүрх сэтгэлдээ Бурханд гомдоллодог байсан—Бурхан яагаад миний энэ бяцхан хүслийг биелүүлээгүй юм бэ? Хожим нь зарим нэг бүтэлгүйтэл туулсныхаа дараа би Бурханы үгийг уншиж, өөрийгөө эргэцүүлээд, алдар нэр, ашиг хонжоо, байр суурийн эрэлхийллээсээ болоод би байнга атаархаж, тэмцэлдэж, ах эгч нартайгаа эв найртай хамтран ажилладаггүй байснаа ухаарсан. Миний аминд ямар ч ахиц дэвшил гараагүйгээр үл барам би бас Бурханы гэрийн ажилд зарим нэг хохирол учруулсан байсан. Алдар нэр, ашиг хонжоо, хувийн ашиг сонирхлыг эрэлхийлэх нь амьдралыг үзэх зөв үзэл, эсвэл эрэлхийлэх зөв зорилго биш, энэ бол хүмүүсийг төөрөлдүүлэхийн тулд Сатаны суулгадаг эндүү ташаа үзэл бодол бөгөөд тийм эрэлхийлэл маш аюултай гэдгийг би ухаарсан. Бурхан хүмүүст төвөг удахыг хүссэндээ, эсвэл тэдэнд хатуу хандахыг хүссэндээ алдар нэр, ашиг хонжоо, байр суурийг бүү эрэлхийл гэж хэлдэггүй, харин энэ нь маш аюултай зам бөгөөд тийм эрэлхийлэл эцэстээ хүнийг хоосон хоцроход л хүргэдэг болохоор тэр юм.) Түүний хэлсэн “хоосон хоцрох”, “маш аюултай” гэдэг нь ямар аюул гэж та нар бодож байна вэ? Энэ нь үнэхээр зүгээр л хоосон хоцрох төдий хэрэг гэж үү? Энэ ямархуу зам бэ? (Сүйрэлд хүргэх зам.) Энэ эрэлхийлэл бол Бурханыг эсэргүүцэх зам юм. Энэ нь үнэнийг эрэлхийлж байгаа хэрэг биш, харин байр суурь, нэр хүндийг эрэлхийлж байгаа хэрэг. Энэ нь антихристүүдийн замаар алхаж буй хэрэг юм. Чиний хүсэл, эрмэлзэл хэчнээн зүй ёсны санагдсан ч Бурханы хүсдэг зүйл энэ биш, ийм төрлийн эрэлхийлэл биш. Бурхан чамайг ингэж эрэлхийлээсэй гэж хүсдэггүй. Хэрвээ чи өөрийнхөөрөө зүтгэсээр байвал эцсийн төгсгөл чинь зүгээр л хоосон хоцрох төдийгүй, Бурханыг эсэргүүцэх замд орох болно. Үүний аюул нь юу вэ? Чи Бурханыг эсэргүүцэж, Түүнд дургүйцлээ илэрхийлж, Түүнтэй сөргөлдөж, Түүний эсрэг зогсох бөгөөд төгсгөл чинь сүйрэл байх болно. Нэмж хэлэх зүйл байна уу? (Бурхан минь, би нэг зүйл нэмж хэлмээр байна. Бурхан яагаад хүмүүсээр өөрсдийнх нь ашиг сонирхлыг биш, харин Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалуулахыг хүсдэг вэ гэж Бурхан сая асуулаа. Миний ойлгож байгаагаар, Бурхан бүх зүйлийг бүтээсэн, бүх зүйл Бурханаас гаралтай. Бурханы бүтээсэн зүйл бүр хүмүүсийн төлөө байдаг. Бурханы хийдэг юу ч бай—энэ бүх ажлыг хийхийн тулд хоёр дахь удаагаа бие махбодтой болсон нь ч бай, чуулганыг байгуулж байгаа одоогийн энэ бүх ажил нь ч бай—үнэндээ бүгд хүмүүсийг аврахын төлөө байдаг. Хүмүүс Бурханд итгэж, чуулганы амьдралаар амьдарч эхлэн, үүргээ гүйцэтгэж чадмагц авралын замтай болдог. Тиймээс, хувийн ашиг сонирхлоо хойш тавь гэсэн Бурханы шаардлага нь булаан авалт биш, учир нь Бурханы ашиг сонирхол болон Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалснаар эцэст нь бид л ашиг тус хүртдэг.) Маш сайн байна. Та нарын нөхөрлөсөн зүйлийн ерөнхий утга үндсэндээ зөв байна. Зарим хүн хувийн туршлагынхаа талаар ярьж, бусад нь онолын үүднээс ярьж байна. Үндсэндээ та нарын ойлгосон зүйл Бурханы ашиг сонирхол зүй ёсных, харин хүмүүсийн ашиг сонирхол зүй ёсны биш гэдэгтэй дүйж байна. Зөвхөн Бурханы ашиг сонирхлыг л ашиг сонирхол гэж нэрлэж болно, харин хүмүүсийн ашиг сонирхол оршин байх ёсгүй. Ялангуяа “хүмүүсийн ашиг сонирхол” гэх энэ хэллэг, энэ илэрхийлэл, энэ баримт нь хүмүүсийн эдлэх ёстой зүйл биш юм. Бурханы ашиг сонирхлыг юун түрүүнд тавьж, хамгаалах ёстой. Та нарын ойлгосон зүйл үндсэндээ энэ. Өөрөөр хэлбэл, хүмүүс Бурханы ашиг сонирхлыг хамгаалах хариуцлагатай, Бурханы ашиг сонирхолд зөвөөр хандах ёстой, харин хүмүүсийн ашиг сонирхол тийм ч алдар суутай биш учраас үүнийг басамжлан үзэж, үүнээс салах ёстой. Хүний үзэл бодлын үүднээс үзвэл—хүмүүс угаасаа завхарсан зан чанартай, дотор нь завхарсан зан чанар холилдсон байдаг учраас—хүмүүсийн бүх ашиг сонирхол, аль ч талаас нь харсан, мэдэгдэхүйц эсвэл үл мэдэгдэхүйц байсан ч зүй бус гэх ангилалд багтдаг. Тиймээс ашиг сонирхлоо хойш тавьж чадах эсэхээс үл хамааран хүмүүсийн ашиг сонирхлыг хойш тавьж, харин Бурханы ашиг сонирхлын төлөө тэмцэж, хамгаалах ёстой гэдгийг хүмүүс хэдийнээ субьектив байдлаар ухаарсан. Энэ тал дээр нийтлэг ойлголцол бий. Одоо бид зөвшилцөлд хүрсэн тул Бурханы ашиг сонирхол яг юу болох талаар нөхөрлөцгөөе.

Бурханы ашиг сонирхол яг юу вэ? Бурханы ашиг сонирхол, Бурханы гэрийн ашиг сонирхол, чуулганы ашиг сонирхлыг бүгдийг нь адилтгаж болох уу? “Бурхан” гэдэг нь цол хэргэм, мөн Бурханы мөн чанартай адил утгатай үг гэж хэлж болно. Тэгвэл “Бурханы гэр” болон “чуулган”-ы тухайд ямар вэ? Бурханы гэр нь цар хүрээгээрээ нэлээд өргөн, харин чуулган илүү тодорхой байдаг. Бурханы ашиг сонирхол, Бурханы гэрийн ашиг сонирхол, чуулганы ашиг сонирхол гурвыг адилтгаж болох уу? (Үгүй, болохгүй.) Зарим хүн болохгүй гэж хэлж байгаа ч үнэндээ болох уу? Бурханы гэрийн захиргааны зарлиг, чуулганы захиргааны зарлиг, Бурханы тунхагласан захиргааны зарлиг гурав ижил зүйл үү? (Тийм.) Тэдгээр нь ижил зүйл. Энэ өнцгөөс авч үзвэл, энэ гурвын ашиг сонирхлыг адилтгаж болно. Бурханы гэр нь зөвхөн Бурхан болон Түүний сонгосон хүмүүстэй хамт бий болдог бөгөөд чуулган нь зөвхөн Бурханы гэрийн энэ сонгогдсон хүмүүстэй хамт бий болдог. Чуулган бол Бурханы гэрийн илүү тодорхой “харьяа нэгж” юм. Бурханы гэр бол илүү өргөн хүрээтэй нэр томьёо, харин чуулган илүү тодорхой юм. Бурханы ашиг сонирхол, Бурханы гэрийн ашиг сонирхол, чуулганы ашиг сонирхол гурвыг адилтгаж болох уу? Та нар тэдгээрийг адилтгах ёстой гэж бодож байна уу? Та нар мэдэхгүй байна уу? Тэгвэл эхлээд тэдгээрийг задлан шинжлэхийн тулд адилтгах гээд оролдъё. Жишээ нь, Бурханы алдар суу бол Бурханы ашиг сонирхол юм. Үүнийг Бурханы гэрийн алдар суу гэж хэлбэл болох уу? (Үгүй.) Тэгж болохгүй. Бурханы гэр бол нэр бөгөөд энэ нь Бурханы мөн чанарыг төлөөлдөггүй. Бурханы алдар сууг чуулганы алдар суу гэж хэлбэл болох уу? (Үгүй.) Мэдээж тэгж бас болохгүй. Чуулганы алдар суу бол бүх ах эгч нарын алдар суу юм. Үүнийг Бурханы алдар суутай адилтгах нь хэрээс хэтэрсэн хэрэг болно. Хүмүүс энэ алдар сууг үүрч чадахгүй, Бурханы гэр болон чуулган ч бас чадахгүй. Энэ өнцгөөс авч үзвэл Бурханы ашиг сонирхол, Бурханы гэрийн ашиг сонирхол, чуулганы ашиг сонирхлыг адилтгаж болох уу? (Үгүй, болохгүй.) Үгүй, болохгүй. Өөр нэг өнцгөөс харвал, Бурханы хийдэг ажлын нэг хэсэг, Бурханы гэрийн ажлын нэг хэсэг, чуулганы ажлын нэг хэсгийг адилтгаж болох уу? Жишээ нь, Бурхан хүмүүст сайн мэдээ номло, Бурханы үгийг дэлгэрүүл гэж хэлдэг. Энэ бол Бурханы санаа зорилго, хүмүүст Бурханы өгдөг даалгавар юм. Энэхүү даалгаврыг Бурханы гэрт өгөх үед энэ ажлыг Бурханы хийхээр төлөвлөж буй ажилтай адилтгаж болох уу? Бурханы даалгавар ч бас Бурханы ажлын нэг хэсэг бөгөөд энэхүү тодорхой хэсгийг Бурханы хийхээр төлөвлөж буй ажилтай адилтгаж болно. Тэгээд энэ даалгаврыг чуулганд өгөх үед үүнийг Бурханы ажилтай адилтгаж болох уу? (Тийм.) Тийм ээ, болно. Энэ хоёр жишээний нэг нь Бурханы мөн чанартай холбоотой зүйлийг хамардаг бөгөөд энэ тохиолдолд Бурхан, Бурханы гэр, чуулганыг адилтгаж болохгүй. Нөгөө жишээ нь Бурханы хийдэг ажил, Бурханы даалгавар, илүү тодорхой хэлбэл Бурханаас хүн бүрд тавьдаг шаардлагыг хамардаг—эдгээр зүйлийг адилтгаж болно. Бурханы алдар суу, Бурханы ялгамж чанар, Бурханы мөн чанар, Бурханы гэрчлэлтэй холбоотой зүйлсийн тухайд Бурхан, Бурханы гэр, чуулганыг адилтгаж болох уу? (Үгүй.) Бурханы гэр болон чуулган нь энэхүү гэрчлэл, алдар сууг эзэмшиж чадахгүй бөгөөд Бурхантай адилтгах боломжгүй, харин тодорхой ажил эсвэл ямар нэгэн даалгаврын тухайд тэдгээрийг адилтгаж болно. Бид өмнө нь Бурханы гэр болон чуулганы ашиг сонирхлын талаар нөхөрлөж, энэ талаар нэлээд их ярьсан. Өнөөдөр бид Бурханы ашиг сонирхол яг юу болох, мөн хүмүүсийн мэддэггүй, хүмүүсийн хэзээ ч бодож байгаагүй, Бурхантай нягт холбоотой бөгөөд Бурханы ашиг сонирхол гэж тооцогддог зүйлс яг юу болох талаар голчлон нөхөрлөнө. Нэр үг, хэллэг, эсвэл Бурханы мөн чанар, ялгамж чанартай холбоотой зүйл байсан ч хамаагүй, ямар зүйлс Бурханы ашиг сонирхол вэ? (Бурханы алдар суу.) Бурханы алдар суу гарцаагүй мөн, энэ нь Бурханы хүмүүсээс олж авдаг гэрчлэл юм. Өөр юу байна вэ? Бурханы ажил, Бурханы удирдлагын төлөвлөгөө, Бурханы нэр, Бурханы гэрчлэл, Бурханы ялгамж чанар, Бурханы байр суурь—эдгээр нь бүгд Бурханы ашиг сонирхол юм. Бурханы хувьд, Түүний хамгаалахыг хүсдэг хамгийн эрхэм нандин зүйл юу вэ? Энэ нь Бурханы нэр, Бурханы алдар суу, Бурханы гэрчлэл үү, эсвэл Бурханы ялгамж чанар, байр суурь уу? Яг юу юм бэ? Хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөө бол Бурханы хамгаалахыг хүсдэг хамгийн эрхэм нандин зүйл юм. Бурханы 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөө бол энэхүү 6,000 жилийн хугацаанд Бурханы хийхээр төлөвлөсөн бүх ажил юм. Бурханы хувьд энэ бол хамгийн чухал зүйл. Энэ нь бүтээгдсэн хүмүүсийн нүдэнд харагдахуйц Бурханы ашиг сонирхол байх ёстой гэж хэлж болно. Бурханы ашиг сонирхлын талаар хүмүүсийн бага сага ойлгож чадах зүйл, мөн хүмүүсийн ойлгох ёстой зүйл үндсэндээ ингээд дуусаж болно. Дараа нь Бурханы гэрийн ашиг сонирхлын талаар ярилцацгаая. Бурханы гэрийн ашиг сонирхлын тухайд, Бурханы нэр, Бурханы алдар суу, Бурханы гэрчлэлийг хамгаалахаас гадна, хүмүүсийн хамгаалах ёстой өөр юуг Бурхан хүн төрөлхтөнд даалгасан бэ? (Бурханы удирдлагын төлөвлөгөө.) Зөв, хүн төрөлхтөнд өгсөн Бурханы хамгийн агуу даалгавар бол Бурханы гэрийн хамгийн том ашиг сонирхол юм. Тэгвэл энэ ашиг сонирхол нь юу вэ? Энэ нь Бурханы 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөө хүн төрөлхтний дунд хэрэгжих явдал бөгөөд энэ нь мэдээж бүх талыг хамардаг. Тэгвэл үүнд юу багтдаг вэ? Үүнд чуулган байгуулагдаж, бүрэлдэх, мөн чуулганы бүх түвшний удирдагч, ажилчид бий болж, улмаар чуулганы янз бүрийн ажил болон Бурханы сайн мэдээг түгээх ажил саадгүй урагшлах явдал багтдаг—энэ бүхэн чуулганы ашиг сонирхлыг хамардаг. Эдгээр нь бидний байнга ярьдаг Бурхан, Бурханы гэр, чуулганы ашиг сонирхол дахь хамгийн чухал зүйлс юм. Бурханы ажил түгэх, Бурханы удирдлагын төлөвлөгөө саадгүй урагшлах, Бурханы санаа зорилго, Бурханы хүсэл хүн төрөлхтний дунд саадгүй биелэх, Бурханы үг хүмүүсийн дунд илүү өргөнөөр түгж, тархаж, дэлгэрч, ингэснээр илүү олон хүн Бурханы өмнө очих—эдгээр нь Бурханы бүх ажлын зорилго, цөм юм. Иймээс Бурханы гэрийн ашиг сонирхол болон чуулганы ашиг сонирхолтой холбоотой юу ч байсан Бурханы хүсэл болон Бурханы удирдлагын төлөвлөгөөтэй гарцаагүй холбогдох ёстой. Тодруулбал, энэ нь эрин үе, үе шат бүрд Бурханы ажил саадгүй явагдаж, түгж чадах эсэх, мөн хүн төрөлхтний дунд саадгүй хэрэгжиж, саадгүй урагшилж байгаа эсэхтэй холбоотой юм. Хэрвээ энэ бүхэн хэвийн явагдаж байвал Бурханы гэр болон чуулганы ашиг сонирхол хамгаалагдаж, Бурханы алдар суу, Бурханы гэрчлэл хамгаалагдах болно. Хэрвээ Бурханы гэр болон чуулган дахь Бурханы ажил саатаж, саадгүй явагдаж чадахгүй, Бурханы санаа зорилго болон Бурханы хийхээр төлөвлөж буй ажилд саад учирвал Бурханы гэрийн болон чуулганы ашиг сонирхол ихээхэн хохирох нь лавтай—эдгээр зүйл хоорондоо холбоотой. Өөрөөр хэлбэл, Бурханы гэрийн болон чуулганы ашиг сонирхол ихээхэн хохирох юм уу саатах үед Бурханы удирдлагын төлөвлөгөө ноцтой тасалдах нь гарцаагүй бөгөөд Бурханы ашиг сонирхолд ч бас ихээхэн хохирол учирна.

Бурханы ашиг сонирхол гэж юу болох талаар нөхөрлөж дууссан тул дараа нь хүмүүсийн ашиг сонирхол гэж юу болох талаар ярилцацгаая. Бид сая хүмүүсийн ашиг сонирхлын талаар бага зэрэг ярьсан, одоо хүмүүсийн ашиг сонирхлын шинж чанарыг тодорхойлолтынх нь үүднээс ярилцаж, тэдгээрийг тодорхойлъё. Бурхан яагаад хүмүүсээс ашиг сонирхлоо хойш тавихыг шаарддаг вэ? Хүмүүст ийм эрх байдаггүй гэж үү? Бурхан хүмүүст энэ эрхийг өгдөггүй гэж үү? Хүмүүс ийм эрх эдлэх ёсгүй гэж үү? Тийм биш гэж үү? Бидний сая ярьсан хүмүүсийн ашиг сонирхлын тэр хэдэн талаас нь харвал, хүмүүс юуны төлөө ашиг сонирхлыг эрэлхийлдэг вэ? (Өөрсдийнхөө төлөө.) “Өөрсдийнхөө төлөө” гэдэг нь ерөнхийд нь хэлж байгаа хэрэг юм. Өөрсдөө гэж хэн бэ? (Сатанууд.) Хэрвээ хүмүүс үнэнийг ойлгож, үнэнээр амьдарч чаддаг болж, зан чанарын өөрчлөлтөд хүрч, аврагдаад, хүссэн зүйлээ эрэлхийлбэл энэ эрэлхийлэл Бурхантай нийцэлтэй байх биш үү? Гэвч өөрчлөгдөж, аврагдахаасаа өмнө хүмүүсийн эрэлхийлдэг цорын ганц зүйл бол алдар нэр, ашиг хонжоо буюу махан биетэй холбоотой үй буман тал юм; эдгээр нь үнэнд туйлын дайсагнасан, харш зүйлс бөгөөд үнэнийг зөрчиж буй хэрэг, үнэний яг эсрэг зүйл юм. Хэрэв хүн үнэнийг хайрлаж, үнэнийг эрэлхийлдэг гэж хэлдэг хэр нь мөн чанартаа нэрд гарах, онгирох, хүмүүст өндрөөр үнэлэгдэх, өөрсдийнхөө ашиг сонирхлыг хангах зорилгын араас хөөцөлддөг, Бурханыг дуулгавартай дагах, сэтгэл хангалуун байлгахын төлөө биш, алдар нэр, ашиг хонжоо, байр сууринд хүрэхийн төлөө үүргээ гүйцэтгэдэг бол тэдний эрэл хайгуул ёс бус байгаа хэрэг. Тийм тохиолдолд, тэдний үйлдэл чуулганы ажилд саад болдог уу, эсвэл урагшлахад нь тус болдог уу? Тэд харваас саад болдог; үүнийг урагшлуулдаггүй. Зарим хүн чуулганы ажил хийх нэрийдлээр хувийн алдар нэр, ашиг хонжоо, байр суурь хөөцөлдөж, өөрсдийнхөө ажил хэргийг явуулж, өөрсдийн гэсэн багахан бүлэг, бяцхан хаанчлалыг байгуулдаг—ийм хүн үүргээ биелүүлж байгаа юу? Тэдний хийдэг бүх ажил мөн чанартаа чуулганы ажлыг үймүүлж, саад хийж, хохироодог. Алдар нэр, ашиг хонжоо, байр суурь хөөцөлдөхийн үр дагавар юу вэ? Нэгдүгээрт, энэ нь Бурханы сонгосон хүмүүс Бурханы үгийг хэвийн идэж ууж, үнэнийг ойлгоход нөлөөлж, амийн оролтыг нь саатуулж, Бурханд итгэх зөв замд ороход нь саад болж, буруу замд оруулснаар Бурханы сонгосон хүмүүсийг хорлож, сүйрэлд хүргэдэг. Тэгээд энэ нь эцэстээ чуулганы ажлыг яадаг вэ? Үймүүлж, хохироож, нураадаг. Хүмүүс алдар нэр, ашиг хонжоо, байр суурь хөөцөлдөхийн үр дагавар энэ юм. Тэд ийм маягаар үүргээ биелүүлдгийг антихристийн замаар алхах явдал гэж тодорхойлж болох биш үү? Бурхан хүмүүсээс алдар нэр, ашиг хонжоо, байр суурийг хойш тавь гэж хүсэхдээ хүмүүсийн чөлөөт сонголт хийх эрхийг хасаж байгаа юм биш; харин алдар нэр, ашиг хонжоо, байр суурь хөөцөлдөж байхдаа хүмүүс чуулганы ажлыг болон Бурханы сонгосон хүмүүсийн амийн оролтыг саатуулж, үймүүлж, тэр ч бүү хэл илүү олон хүн Бурханы үгийг идэж, ууж, үнэнийг ойлгох, улмаар Бурханы авралыг хүртэхэд нөлөөлдөг учраас тэр юм. Энэ бол үгүйсгэхийн аргагүй баримт юм. Хүмүүс өөрсдийн алдар нэр, ашиг хонжоо, байр суурийн араас хөөцөлдөхдөө үнэнийг эрэлхийлэхгүй, үүргээ үнэнчээр биелүүлэхгүй нь лавтай. Тэд алдар нэр, ашиг хонжоо, байр суурийн төлөө л үг хэлж, үйлдэх бөгөөд хийж байгаа ажил нь бүгд ялгаагүй тэдгээр зүйлийн төлөө байдаг. Ийм маягаар авирлаж, үйлдэх нь мэдээж антихристүүдийн замаар алхаж буй явдал юм; энэ нь Бурханы ажлыг үймүүлж, саад болж буй хэрэг бөгөөд үүний янз бүрийн үр дагавар нь хаанчлалын сайн мэдээг түгээхэд, чуулган дотор Бурханы хүслийг хэрэгжүүлэхэд саад хийж байдаг. Тиймээс, алдар нэр, ашиг хонжоо, байр суурийг эрэлхийлдэг хүмүүс Бурханыг эсэргүүцэх замаар алхаж байна гэдгийг баттай хэлж болно; тэд санаатайгаар Түүнийг эсэргүүцэж, Түүнийг үгүйсгэж байгаа бөгөөд Бурханыг эсэргүүцэж, Түүний эсрэг зогсохдоо Сатантай хамтран ажиллаж байна. Энэ бол хүмүүс алдар нэр, ашиг хонжоо, байр суурийг эрэлхийлэхийн уг чанар юм. Хүмүүс өөрсдийн ашиг сонирхлыг эрэлхийлэхийн алдаа нь тэдний эрэлхийлдэг зорилго сатанлаг бөгөөд хорон муу, шударга бус зорилго байдагт оршино. Хүмүүс алдар нэр, ашиг хонжоо, байр суурь зэрэг хувийн ашиг сонирхлыг эрэлхийлэх үедээ өөрийн эрхгүй Сатаны хэрэгсэл, Сатаны гар хөл, үүнээс ч илүүтэйгээр Сатаны биелэл болдог. Тэд чуулганд сөрөг үүрэг гүйцэтгэдэг; чуулганы ажил, чуулганы хэвийн амьдрал, Бурханы сонгосон хүмүүсийн хэвийн эрэл хайгуулд үймүүлж, хохироох нөлөө үзүүлж, эсрэг, сөрөг нөлөөтэй байдаг. Хүн үнэнийг эрэлхийлэх үедээ Бурханы санаа зорилго болон Түүний ачааг бодолцон үзэж чаддаг. Тэр үүргээ гүйцэтгэхдээ чуулганы ажлыг бүх талаар хамгаалдаг. Тэрээр Бурханыг өргөмжилж, Бурханд гэрчлэл хийж чаддаг. Энэ нь ах эгч нарт ашиг тус авчирч, тэдэнд дэмжүүлэх, хангагдах боломж олгодог бөгөөд Бурханд алдар суу, гэрчлэл олж авах боломж олгодог. Энэ нь Сатанд ичгүүр авчирдаг. Түүний эрэлхийллийн үр дүнд, Бурхан үнэхээр Бурханаас эмээж, муугаас зайлж чаддаг, Бурханыг шүтэн мөргөж чаддаг бүтээгдсэн зүйлийг олж авдаг. Мөн түүний эрэлхийллийн үр дүнд Бурханы хүсэл гүйцэлдэж, Бурханы ажил урагшилж чаддаг. Бурханы нүдээр бол ийм эрэлхийлэл нь эерэг, гэрлээр дүүрэн байдаг. Ийм эрэлхийлэл нь Бурханы сонгосон хүмүүст асар их ашиг тустай бөгөөд чуулганы ажилд бүрэн ашиг тусаа өгч, бүх зүйлийг урагшлуулахад тусалдаг мөн Бурханаар сайшаагддаг.

Дараа нь бид Бурханы ашиг сонирхол, Бурханы гэрийн ашиг сонирхол, чуулганы ашиг сонирхлын талаар нөхөрлөнө. Энэ гурван ашиг сонирхлын дунд нийтлэг зүйл байж болох эсэх, өөрөөр хэлбэл, нэг ашиг сонирхлын талаар ярих үедээ үүнийг бусадтай нь адилтгаж болох эсэх талаар одоохондоо ярихаа азная. Эхлээд Бурханы ашиг сонирхлын талаар ярилцъя. Бурханы ашиг сонирхолд Бурханы алдар, Бурханы гэрчлэл, Бурханы нэр, хамгийн чухал нь Бурханы удирдлагын төлөвлөгөө болон Бурханы ажлын түгэлт багтдаг, эдгээр нь Бурханы хувьд хамгийн том, хамгийн чухал зүйлс гэдгийг Би сая дурдсан. Хүмүүсээс нэлээд хол хөндий байдаг Бурханы алдар, Бурханы нэр, Бурханы гэрчлэлийг одоохондоо хойш тавья. Эхлээд Бурханы ажлын талаар ярилцъя. Бурхан үнэндээ ямар ажил хийж байна вэ? Бурханы ажлын агуулга юу вэ? Бурханы ажлын шинж чанар юу вэ? Бурханы ажил хүн төрөлхтөнд юу авчирдаг вэ? Энэ нь хүн төрөлхтөнд яг ямар нөлөө үзүүлдэг вэ? Эхлээд эдгээр зүйлийн талаар ярилцъя. Тэгвэл Бурханы ажил гэж яг юу вэ? (Хүн төрөлхтнийг аврах.) Энэ сэдэв өөрчлөгдөх боломжгүй, ажлын зорилго өөрчлөгдөх боломжгүй, өөрөөр хэлбэл, энэ нь Сатаны эрхшээл дор байгаа, Сатанаар гүнээ завхруулагдсан хүн төрөлхтнийг аврах явдал юм. Энэ ажил нь ямар ч хүний төрхгүй болтлоо Сатанаар завхруулагдсан нэг бүлэг хүмүүсийг, Сатаны завхарсан зан чанар болон Бурханыг эсэргүүцдэг зан чанараар дүүрсэн нэг бүлэг хүмүүсийг аварч, тэднийг өөрчлөн хүний төрхтэй болгохын төлөө байдаг, мөн тэдэнд үнэнийг ойлгуулж, юу нь шударга, юу нь шударга бус болох, юу нь эерэг зүйл, юу нь сөрөг зүйл болох, жинхэнэ хүний төрхийг амьдран харуулахын тулд хүмүүс хэрхэн амьдрах ёстой, Бурханы урьдаас тогтоосон байр сууринд зогсохын тулд ямар байр сууринд зогсох ёстойг тэдэнд ойлгуулж, ухааруулахын төлөө байдаг. Эдгээр нь Бурханы ажлын үндсэн агуулга бөгөөд та нар бүгд үүнийг онолын түвшинд мэднэ. Хэрвээ та нар Бурханы санаа зорилгыг үнэхээр ойлгодог бол, Бурхан хүмүүсийг яллаж, устгахын тулд шүүдэг үү, эсвэл ариусгаж, төгс болгохын тулд шүүдэг үү гэдгийг, мөн Бурхан хүмүүсийг галт нүх рүү түлхэхийн тулд шүүж, гэсгээдэг үү, эсвэл аварч, гэрэл рүү аваачихын тулд шүүж, гэсгээдэг үү гэдгийг мэдэх ёстой. Бурхан маш олон үнэнийг илэрхийлж, хүмүүсийн янз бүрийн завхарсан байдлыг ил болгож, итгэл үнэмшил дэх хүмүүсийн гажуудал болон итгэлийн талаарх үзлийг нь засаж залруулан, хүмүүсийг үнэнийг ойлгож, Бурханы үгээр амьдарч, жинхэнэ хүний төрхийг амьдран харуулахад залж чиглүүлдэг бөгөөд Бурханы сонгосон хүмүүсийн дунд хэдийнээ зарим нэг үр дүнд хүрснийг бид бүгд харж болно. Бурхан хүмүүсийн биеэ тоосон зан чанарыг ил болгож, тэднийг супер хүн юм уу агуу хүн болохоос сэргийлэн, тэдэнд жинхэнэ бүтээгдсэн зүйлс, мөс чанар, эрүүл ухаантай хүмүүс болох боломж олгодог; Бурхан фарисайчуудын хоёр нүүрт мөн чанарыг ил болгож, фарисайчуудын хоёр нүүртэй царайг хүмүүст харуулж, хүмүүсийг Бурханы үгийн үнэн-бодит байдал руу аваачдаг; Бурхан уламжлалт соёлын утгагүй байдал болон хүмүүст зүүдэг дөнгө, учруулдаг хор хөнөөлийг нь ил болгодог, ингэснээр хүмүүс уламжлалт соёлын дөнгөнөөс салж, үнэнийг хүлээн авч, Бурханы үгээр амьдарч чаддаг… Энэ бүхнийг дараах байдлаар дүгнэж болно: Хүмүүсийг аврах Бурханы ажил бол хүмүүсийг ертөнцийн ёрын муу чиг хандлагаас Бурханы гэр лүү буцаан авчирч, дараа нь тэдэнд хичээнгүйлэн зааж, тэднийг үнэн болон амиар хангаж, ингэснээр тэд биеэ авч явах жинхэнэ зарчим юу болох, хүн биеэ хэрхэн авч явах ёстойг ойлгож мэдэн, Сатаны ёрын муу чиг хандлага болон төрөл бүрийн сатанлаг гүн ухаан, сатанлаг хорын хүмүүст учруулдаг хор хөнөөлөөс ангижрах явдал юм. Эхнээсээ одоог хүртэл Бурхан бүх төрлийн ажлыг хийсэн: Хуулийн эрин үе дэх ажил, Нигүүлслийн эрин үе дэх ажлаас эхлээд, одоо эцсийн өдрүүдэд хийж байгаа шүүлтийн ажил хүртэл. Та нар Бурханы ажлын энэ гурван үе шатыг тодорхой мэддэг болсон болохоор Бурханы 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөөн дэх Бурханы ажлын шинж чанар яг юу вэ? Үүнийг хэрхэн тодорхойлох ёстой вэ? (Энэ бол хүн төрөлхтний дундах хамгийн шударга үйл хэрэг юм.) Зөв. Хүн төрөлхтнийг удирдах, аврах Бурханы ажил 6,000 жилийн турш үргэлжилж байгаа бөгөөд энэ 6,000 жилийн хугацаанд Бурхан цуцалтгүй тэвчиж, хүлээж, үг хэлж, хүн төрөлхтнийг одоог хүртэл залж чиглүүлсэн. Бурхан бууж өгөөгүй бөгөөд Бурханы хийдэг энэ ажил бол хүн төрөлхтний дундах хамгийн шударга үйл хэрэг юм. Бурханы ажлын шинж чанарын өнцгөөс харвал Бурханы ашиг сонирхол хамгийн шударга, хамгийн зүй ёсны зүйл мөн үү? (Тийм.) Хэрвээ Бурханы ашиг сонирхол хамгаалагдвал хүн төрөлхтөнд юу тохиолдох вэ? Хүн төрөлхтөн үргэлжлүүлэн сайхан амьдарч, хүний төрхийг амьдран харуулж, Бурханы тогтоосон бүх зүйлийн хууль дотор амьдарч, Бурханы хүн төрөлхтөнд өгсөн бүхнийг эдэлж чадах бөгөөд хүмүүс тийнхүү бүх зүйлийн жинхэнэ эзэн болно. Бурханы удирдлагын ажил эцсийн эцэст хүмүүсийн хамгийн том ашиг сонирхлын төлөө байдаг гэдгийг та нар харах ёстой. Тэгвэл хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил хүн төрөлхтний дундах хамгийн шударга үйл хэрэг биш гэж үү? Үүнийг үгүйсгэх аргагүй, эргэлзээгүй—энэ бол хамгийн шударга үйл хэрэг юм. Тиймээс хэрвээ хэн нэгэн өөрийн ашиг сонирхлын төлөө Бурханы гэрийн ашиг сонирхлыг хорлож, Бурханы ажил түгэхэд саад болоход тулбал энэ ямар хүн бэ? Энэ бол мэдээж хорон муу этгээд, диавол юм. Бурхан хариуд нь юу ч нэхэлгүйгээр хүн төрөлхтнийг зөвхөн хангадаг. Бурхан хүн төрөлхтөнд хамгийн их ашиг тустай ажлыг хийж, хамгийн шударга үйл хэргийг гүйцэтгэж байхад хүмүүс Бурханы ач тусыг мэдэхгүй, талархахгүй, Бурханы ачийг хариулах талаар бодохгүйгээр үл барам, харин ч эсрэгээрээ Бурханы ажилд саад болж, үймүүлж, хорлож, өөрсдийн хувийн ашиг сонирхлыг эрэлхийлдэг. Ийм хүмүүст мөс чанар, эрүүл ухаан огт байхгүй. Тэд хүн гэж нэрлэгдэхэд зохистой гэж үү? Эд бол жинхэнэ диаволууд, Сатанууд юм! Энэ бүхнийг хийсэн ч гэсэн Бурхан хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж чадахгүй бол тэдэнд зүрх сэтгэл гэж байна уу? Үгүй, байхгүй. Зүрх сэтгэлгүй байна гэдэг нь мөс чанаргүй байна гэсэн үг. Ийм хүмүүст мөс чанарын мэдрэмж байдаггүй. Хүний хүн чанар мөс чанараар дутмаг байх үед тэрээр хүн байхаа больж, харин адгуус, диавол, Сатан болдог. Энэ бол маш илэрхий юм. Хүмүүсийг аврахын тулд Бурхан ямар ч төлөөс төлөхөөр шийдсэн бөгөөд цуцалтгүй ажилладаг. Хүмүүс хэчнээн их буруугаар ойлгож, эргэлздэг ч бай, Бурхан үргэлж тэвчээртэй байж, хүмүүсийг үргэлжлүүлэн хангаж, үнэний янз бүрийн талыг тэдэнд ахин дахин хэлж өгч, тэдэнд бага багаар ойлгуулж, тэднийг эргэцүүлж, шинжлэхэд хүргэж, Бурханы зүрх сэтгэлийг ойлгох, Бурханы зүрх сэтгэлийг ухамсарлах боломжийг тэдэнд олгодог. Хүмүүс Бурханы эдгээр үгийг сонсох үедээ сэтгэл нь хөдөлж, хэдэн дусал нулимс унагадаг. Гэвч тэд эргэж харангуутаа Бурханы санаа зорилгыг бодолцон үздэггүйгээр үл барам, өөрсдийн ашиг сонирхлыг эрэлхийлсээр, ерөөл эрэлхийлсээр байдаг. Надад хэл дээ, ийм хүмүүст мөс чанар, эрүүл ухаан алга уу? Ийм хүмүүст юу хамгийн их дутагддаг вэ? Тэдэнд мөс чанар, эрүүл ухаан хамгийн их дутагддаг, хүн чанар хамгийн их дутагддаг. Бурхан ажиллаж, хүмүүсийг аврахын тулд бүхий л төрлийн шаналлыг дээд зэргийн тэвчээртэйгээр туулдаг боловч хүмүүс Бурханыг буруугаар ойлгосоор, Түүний эсрэг байнга сөргөлдөж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг огтхон ч тоолгүйгээр өөрсдийн ашиг сонирхлыг байнга хамгаалж, үргэлж тансаг сайхан амьдрахыг хүсдэг хэр нь Бурханы алдар сууд хувь нэмрээ оруулахыг хүсдэггүй—энэ бүхэнд яриад байх хүн чанар байна уу? Хэдийгээр хүмүүс Бурханд гэрчлэл хийж байна гэж чангаар тунхагладаг ч зүрх сэтгэлдээ тэд: “Энэ бол миний хийсэн ажил бөгөөд үр дүнд хүрсэн. Би ч бас хүчин чармайлт гаргасан, би ч бас төлөөс төлсөн. Яагаад намайг гэрчилж болохгүй гэж?” хэмээн хэлдэг. Тэд үргэлж Бурханы алдар, гэрчлэлээс хуваалцахыг хүсдэг. Хүмүүс эдгээр зүйлийг хүртэхэд зохистой гэж үү? “Алдар” гэдэг үг хүмүүст харьяалагддаггүй. Алдар нь зөвхөн Бурханд, Бүтээгчид очих ёстой, бүтээгдсэн хүмүүст ямар ч хамаагүй. Хүмүүс хүчин чармайлт гаргаж, хамтран ажиллалаа ч гэсэн Ариун Сүнсний ажлын удирдлага дор байсаар байдаг. Хэрвээ Ариун Сүнсний ажил байхгүй бол хүмүүс юу хийж чадах вэ? “Гэрчлэл” гэдэг үг ч бас хүмүүст харьяалагддаггүй. “Гэрчлэл” гэдэг нэр үг ч бай, эсвэл “гэрчлэх” гэдэг үйл үг ч бай хамаагүй, энэ хоёр үг өөрсдөө бүтээгдсэн хүмүүстэй ямар ч холбоогүй. Зөвхөн Бүтээгч л гэрчлүүлэхэд зохистой, хүмүүсийн гэрчлэлийг хүртэхэд зохистой юм. Энэ нь Бурханы ялгамж чанар, байр суурь, мөн чанараар тодорхойлогддог бөгөөд Бурханы хийдэг бүхэн Бурханы хүчин чармайлтаас гардаг, мөн Бурхан үүнийг эзэмшихэд зохистой байдаг учраас тэр юм. Хүмүүсийн хийж чадах зүйл гарцаагүй хязгаарлагдмал бөгөөд бүгд Ариун Сүнсний гэгээрэл, удирдлага, удирдамжийн үр дүн юм. Хүний уг чанарын тухайд бол, хүмүүс зарим үнэнийг ойлгож, жаахан ажил хийж чадмагцаа биеэ тоодог. Хэрвээ тэднийг дагалдах Бурханы шүүлт, гэсгээлт байхгүй бол хэн ч Бурханыг дуулгавартай дагаж, Бурханыг гэрчилж чадахгүй. Бурханы урьдаас тогтоосны үр дүнд хүмүүс жаахан билиг авьяастай уу онцгой авьяастай байж магадгүй, зарим нэг мэргэжил, ур чадварт суралцсан, эсвэл бага зэрэг сэргэлэн байж магадгүй, тиймээс тэд тэвчихийн аргагүй биеэ тоож, Бурхан алдар, гэрчлэлээ өөрсөдтэй нь хуваалцаасай гэж байнга хүсдэг. Энэ нь ухаангүй хэрэг биш гэж үү? Энэ бол туйлын ухаангүй хэрэг. Тэд буруу байр сууринд зогсож байгааг энэ нь харуулдаг. Тэд өөрсдийгөө хүн биш, харин тусдаа үүлдэр угсаа, супер хүн гэж үздэг. Өөрсдийн ялгамж чанар, мөн чанар болон ямар байр сууринд зогсох ёстойгоо мэддэггүй хүмүүст өөрсдийгөө мэддэггүй. Хүмүүсийн даруу төлөв зан бол өөрсдийгөө дорд үзсэнээс үүдэн гардаг зүйл биш—хүмүүс анхнаасаа л даруу, дорд байдаг. Бурханы даруу төлөв зан бол Өөрийгөө дорд болгосноос үүдэн гардаг зүйл юм. Хүмүүсийг даруу гэж хэлэх нь тэднийг өргөмжилж байгаа хэрэг—үнэндээ тэд дорд байдаг. Хүмүүс үргэлж алдар нэр, ашиг хонжоо, байр суурийн төлөө өрсөлдөж, Бурханы сонгосон хүмүүсийн төлөө Бурхантай өрсөлдөхийг хүсдэг. Ийм маягаар тэд Сатаны дүрд тоглодог бөгөөд энэ бол Сатаны уг чанар юм. Тэд үнэхээр Сатаны үр удам бөгөөд өчүүхэн төдий ч ялгаагүй. Бурхан хүмүүст бага зэрэг эрх мэдэл, хүч чадал өгч, тэд тэмдэг, гайхамшиг үзүүлж, зарим нэг ер бусын зүйл хийж чадна гэж бодъё, мөн тэд бүх зүйлийг Бурханы шаардлагын дагуу, яг таг хийдэг гэе. Гэхдээ тэд Бурханыг давж чадах уу? Үгүй, хэзээ ч үгүй. Тэргүүн тэнгэрэлч Сатаны чадвар хүмүүсийнхээс илүү агуу биш гэж үү? Тэр үргэлж Бурханаас давахыг хүсдэг боловч эцсийн үр дүн нь юу вэ? Эцэст нь тэр ёроолгүй нүх рүү унах ёстой. Бурхан үүрд шударга ёсны биелэл байх болно, харин тэргүүн тэнгэрэлч, диавол Сатан үүрд хорон муу байдлын биелэл, хорон муу хүчний төлөөлөл байх болно. Бурхан үүрд шударга байна, энэ баримтыг өөрчлөх боломжгүй. Энэ бол Бурханы онцгой, ер бусын тал юм. Хүмүүс Бурханы бүх үнэнийг Бурханаас олж авлаа ч гэсэн ердөө л өчүүхэн бүтээгдсэн зүйлс бөгөөд Бурханаас давж чадахгүй. Энэ бол хүн төрөлхтөн болон Бурханы хоорондох ялгаа юм. Хүмүүс зөвхөн Бурханы тогтоосон бүх дүрэм, хуулийн дотор л дэг журамтай байдлаар оршин тогтнож чадна, эдгээр дүрэм, хуулийн дотор л Бурханы бүтээсэн бүх зүйлийг удирдаж чадна. Хүмүүс ямар ч амьд зүйлийг бүтээж чадахгүй, хүн төрөлхтний хувь заяаг ч өөрчилж чадахгүй—энэ бол баримт. Энэ баримт юуг илтгэж байна вэ? Бурхан хүн төрөлхтөнд хэчнээн их эрх мэдэл, чадвар өгсөн ч эцсийн эцэст хэн ч Бурханы эрх мэдлээс давж чадахгүй гэдгийг энэ нь харуулдаг. Хэчнээн олон жил, хэчнээн олон үе, эсвэл хэчнээн олон хүн байсан ч хүмүүс зөвхөн Бурханы эрх мэдэл, дээд эрх дор л оршин тогтнож чадна. Энэ бол үүрд хувиршгүй баримт, хэзээ ч, өөрчлөгдөхгүй баримт юм!

Эдгээр зүйлийг сонсоод та нарт юу мэдрэгдэж байна вэ? Зарим хүн: “Би урьд нь эдгээр зүйлийн талаар ухамсартайгаар боддог байсан ч өөрийн эрхгүй чадвар минь нэмэгдэж байгааг мэдэрдэг болсон. Нас ахих тусам бодол санаа минь ч бас төлөвшиж, олон асуудлыг илүү цогцоор нь бодож чаддаг болж, Бурханы үгийг илүү их сонсох тусам Түүний зарим санаа зорилгыг ойлгож чаддаг болсон учраас би өөрийгөө хүчтэй болсон, Бурханаар захируулах шаардлагагүй гэж санагдсан. Өөрийн мэдэлгүй би өөрийгөө чадвартай болсон, Бурханыг олж авсан гэж мэдэрсэн” гэж хэлдэг. Энэ сайхан мэдрэмж үү? (Үгүй.) Яагаад сайхан биш гэж? Энэ бол сайн шинж тэмдэг биш. Тэгвэл сайн шинж тэмдэг гэж юу вэ? Хүмүүс урт наслах тусмаа “Хүмүүс тоос шороо мэт бөгөөд шоргоолжноос ч дор юм. Хүмүүс хэчнээн хүчирхэг, эрхэмсэг байлаа ч, хэчнээн их хоосон сургаал ойлгодог байлаа ч, бодол санаа нь хэчнээн төлөвшсөн байлаа ч Бурханы дээд эрхийг даван гарч чадахгүй” гэдгийг улам их мэдэрдэг. Хүмүүс урт наслах тусмаа Бурханы эрх мэдлийн агуу байдал болон Бурханы эрх мэдлийн төгс хүчнийг улам их мэдэрдэг. Хүмүүс урт наслах тусмаа хүмүүсийн өчүүхэн байдлыг улам их мэдэрдэг. Тэд урт наслах тусмаа Бурханы ойлгошгүй байдлыг улам их мэдэрдэг. Ийм сэтгэл санааны байдал нь хэвийн юм. Одоо та нар ийм байдалтай байна уу? Хараахан үгүй, тийм биз? Та нар одоо ч гэсэн үргэлж тэмцэл дунд байж, ашиг сонирхлын ирмэг дээр дэнжигнэж, заримдаа бүр жижиг дохио илгээж, “Бурхан яагаад Өөрийн ашиг сонирхлоос надтай бага ч гэсэн хуваалцдаггүй юм бэ? Бурхан яагаад намайг магтдаггүй юм бэ? Бурхан яагаад эргэн тойрны минь хүмүүсээр намайг өндрөөр үнэлүүлдэггүй юм бэ? Бурхан яагаад хүмүүсээр намайг гэрчлүүлдэггүй юм бэ? Би төлөөс төлж, хувь нэмрээ оруулсан. Бурхан намайг хэрхэн шагнах вэ?” гэж хэлдэг. Та нар одоо ч гэсэн бардам, өөртөө сэтгэл хангалуун байдалд үргэлж умбадаг. Та нар ихэнхдээ өөрсдийгөө хэн болохыг мэддэггүй, ихэнхдээ өөрсдийгөө чадвартай гэж боддог. Энэ нөхцөл байдал хэвийн биш юм. Энэ бол амийн ахиц дэвшил биш. Үүнийг юу гэж нэрлэдэг вэ? Завхарсан зан чанар дахин нэмэгдэж байгаа хэрэг. Зарим хүн ямар нэгэн хувь нэмэр оруулаагүй байхдаа арай илүү даруу, чимээгүйхэн байдаг. Тэд ямар нэг чухал зүйл хийж, бага зэрэг хувь нэмэр оруулан, өөрсдийгөө хөрөнгөтэй болсон гэж бодох үедээ эргэн тойрныхоо хүмүүсийг хараад, “Та нар яагаад миний хувь нэмрийн талаар мэдээлдэггүй юм бэ? Та нар бүгд Бурханы нэр болон Бурханы мөн чанарыг гэрчилдэг атлаа яагаад миний талаар танилцуулга хийж болохгүй гэж? Намайг гэрчлэхгүй байлаа ч та нар зүгээр л миний талаар танилцуулж болно шүү дээ. Хэн гэгч эгч би Бурханд 25 жил итгэсэн. Би одоо 45 настай, гэрлээгүй, ганц бие хэвээр байгаа, өнөөдрийг хүртэл үнэн сүсэгтэй, урам зоригтойгоор эрэлхийлж ирсэн. Би чуулганы гол тулгуур учраас Хятадын Коммунист засгийн газрын эрэн сурвалжлах жагсаалтад олон удаа орж, мөшгөгдөж, элдэв янзын газарт нуугдаж, гадаад руу нүүхээсээ өмнө арав гаруй мужаар хэсүүчлэн амьдарсан. Энэ бүхний дараа би Бурханы гэрийн чухал ажлын зааварлагчаар үргэлжлүүлэн үйлчилж, энэ хугацаандаа Бурханы гэрийн тодорхой ажлуудад бүтээлч санал, санаачилга, үзэл баримтлал олныг дэвшүүлж, чуулганы ажлыг урагшлуулах, Бурханы хаанчлалын сайн мэдээг түгээхэд арилшгүй хувь нэмэр оруулсан. Та нар яагаад намайг тэгж танилцуулдаггүй юм бэ? Бурхан яагаад надад авьяас чадвараа харуулах орчин, боломж олгож, хүн бүрд миний талаар мэдэж авч, намайг таних боломж олгодоггүй юм бэ? Бурхан яагаад үргэлж биднийг дарж байдаг юм бэ? Бурханы гэрт бид тийм ч эрх чөлөөтэй биш, тийм ч тайван, чөлөөтэй, эсвэл жаргалтай биш байна!” гэж гайхдаг. Тэрээр бүр тайван, чөлөөтэй, жаргалтай байхыг хүсдэг. Бид чамайг яаж тайван, чөлөөтэй, жаргалтай болгох вэ? Чамайг жагсаалтын эхэнд тавих уу? Тэгээд чамайг хамгийн дээр тавьсныхаа дараа чиний талаар ингэж танилцуулах уу: Ертөнцөд энэ хүн алдартай эмч байсан, улсын алдартай эмч нарын тэргүүн байрын шагналыг хүртсэн, дараа нь түүний нэр “Дэлхийд алдартай эмч нарын нэвтэрхий толь”-д орсон. Тэр олон эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, Бурханы гэрт ирснийхээ дараа гол тулгуур, авьяастай хүн хэвээр байж, одоо ахлах удирдагч болсон. Тэгвэл тэр баярлахгүй гэж үү? Тэрээр “Би авьяастай хүн. Би өмнө нь алдартан байсан, Бурханы гэрт ирснийхээ дараа ч алдартан хэвээр байна. Би хаана ч тавьсан гялалздаг алт шиг, хэн ч миний гялбааг дарж чадахгүй. Миний энэ чадварууд хүн бүрийн нүдэн дээр ил байна! Бурхан гэрчлэл хийдэггүй хэдий ч эдгээр баримт надад цангинасан гэрчлэл хийж байна” гэж бодно. Энэ үзэл бодлын талаар та нар юу гэж бодож байна вэ? Хэрвээ чи алдар нэр, ашиг хонжооны эрэлхийллээсээ нэг өдөр салж чадахгүй бол алдар нэр, ашиг хонжоо, байр сууринд хүлэгдсэн хэвээр байх бөгөөд үнэхээр тайван, жаргалтай байж чадахгүй. Чи алдар нэр, ашиг хонжооны дөнгөнд хүлэгдэж, хязгаарлагдаж, дөнгөлүүлсэн цагт үнэний эрэлхийлэлдээ урагшлахгүй, харин байгаа газартаа л гацах болно. Зарим хүн: “Би ухрах уу?” гэж асууж магадгүй. Үнэн хэрэгтээ чи урагшлахгүй л бол байрандаа гацсан, эсвэл ухарч байгаа хэрэг юм. Энэ нь чиний уг чанар-мөн чанар ийм гэдгийг харуулдаг бөгөөд чи Бурханд хэчнээн олон жил итгэсэн ч хэзээ ч, ямар ч ахиц дэвшил гаргахгүй, тэр ч байтугай эцэс хүртлээ асар их мууг үйлдсээр байж магадгүй. Чамайг илчлэгдэнэ гэдгийг бүрэн баттай хэлж болно. Ийм хүн тохиромжтой орчинтой болмогц, байр суурь олж авмагц тэдний амбиц ил болно. Үнэндээ энэ орчин, байр суурьгүйгээр тэд амбицгүй байх уу? Тэд амбицтай байсаар л байх болно. Тэд зүгээр л ийм зүйл, ийм мөн чанартай бөгөөд тэдний амбицыг тогтоон барих боломжгүй. Тохиромжтой орчин бүрдмэгц тэд гэнэт “дэлбэрч”, ямар ч хориг хязгаарлалт тэднийг тогтоон барьж чадахгүй бөгөөд тэд мууг үйлдэж эхлэн, диаволын муухай царай нь бүрэн ил болно. Энэ бол илчлэгдэж байгаа хэрэг юм. Чи “илчлэх” гэдэг үгийг ингэж ойлгох ёстой: Бурхан чамайг илчлэх гээгүй, Бурхан чамд хэрэгжүүлэх боломж олгох гэсэн юм. Гэвч чи сайн зүйлийг хараад таниагүй, тэр ч байтугай өөрийгөө үнэхээр дөвийлгөсөн. Илчлэгдсэн нь чамд яг таарсан хэрэг биш үү? Энэ бол чиний өөрийн сонголт. Бурхан чамайг зориуд илчилж, таягдан хаях гэсэн юм биш. Чиний сэдэл, амбиц л чамайг илчилсэн. Чи өөр хэнийг буруутгаж чадах юм бэ?

Хүмүүсийн ашиг сонирхол болон Бурханы ашиг сонирхлын тухайд, бид энэ талын үнэний тухай бараг хангалттай нөхөрлөсөн үү? Хүмүүсийн хувийн ашиг сонирхол гэж юу вэ? Тэдгээр нь алдар нэр, ашиг хонжоо, байр суурь, ерөөл хүртэх амбиц, хүсэл, түүнчлэн хүмүүсийн нэрэлхүү, бардам зан, гэр бүл, хамаатан садан, материаллаг ашиг сонирхол зэрэг хүмүүсийн эрэлхийлдэг зүйлс юм. Хүмүүсийн ашиг сонирхлын мөн чанар нь аминч, жигшүүртэй, хорон муу, сатанлаг, үнэний эсрэг байдаг бөгөөд Бурханы гэрийн ажилд саад болж, үймүүлж, сүйтгэдэг, харин Бурханы ашиг сонирхол нь хүн төрөлхтнийг аврах хамгийн шударга үйл хэрэг бөгөөд Бурханы хайр, Бурханы ажил, Бурханы ариун, зөвт байдлыг төлөөлдөг. Тиймээс, Бурхан Өөрийн ашиг сонирхлыг хамгаалах нь зүй ёсны хэрэг юм. Тэрээр шударга үйл хэргийг хамгаалж байна. Энэ нь Бурхан аминч бөгөөд Өөрийн нэр төрийг хамгаалахыг хүссэн хэрэг биш юм. Энэ нь шударга, зүй ёсны хэрэг бөгөөд Бурханы авардаг хүн төрөлхтөнд хэмжээлшгүй их ашиг тустай. Бурхан Өөрийн ашиг сонирхлыг хамгаалсан цагт л хүн төрөлхтөн үүний үр дүнд аврагдаж, үүний үр дүнд илүү их ашиг тус хүртэж, үнэн, зам, амийг олж авч чадна, мөн тэр үед л хүмүүс эцэстээ жинхэнэ бүтээгдсэн зүйлс болж, Бурханы тогтоосон бүх хууль, дүрмийн дотор амьдарч, өөрсдөд нь зориулан Бурханы бүтээсэн бүх зүйлийн дунд амьдарч чадна, тэр үед л хүн төрөлхтөн баяр баясгалан болон үнэхээр сайхан амьдралыг олж авч чадна. Бурханы хийдэг энэ бүхэн шударга үйл хэрэг мөн үү? Энэ бол туйлын шударга юм! Бурханы энэ ажил, энэ удирдлага, түүнчлэн хүн төрөлхтнийг аврах Бурханы авралтай холбоотой чуулган дахь бүх ажил—сайн мэдээ номлох, кино зураг авах, гэрчлэлийн нийтлэл бичих, видео хийх, Бурханы үгийг орчуулах, чуулганы амьдралын хэвийн дэг журмыг хадгалах зэрэг—эдгээр ажил нь чухал бөгөөд баталгаатай байх ёстой. Мөн үүргээ гүйцэтгэдэг Бурханы сонгосон бүх хүний амьдралыг баталгаажуулах тал бий. Хэдийгээр энэ нь туслах үйлчилгээтэй төстэй хамгийн энгийн ажил бөгөөд Бурханы гэрийн үндсэн ажилтай төдийлөн хамаагүй мэт санагддаг ч мөн л маш чухал тул энд дурдах шаардлагатай. Хоол хүнс, хувцас хунар, орон байр, унаа тэрэг зэрэг хэвийн зүйлс бол Бурханы хүмүүст хангадаг зүйл бөгөөд хэвийн хүн чанартай хүмүүст байх ёстой хамгийн зүй ёсны бие махбодын хэрэгцээ юм. Бурхан хүмүүсийг эдгээр хэрэгцээнээс салгахгүй, харин ч тэдгээрийг хамгаалах ёстой байдаг. Хэрвээ чи Бурханы хамгаалахыг хүсдэг зүйлсийг үргэлж үймүүлж, саад болж, сүйтгэдэг бол, хэрвээ чи ийм зүйлсийг үргэлж басамжилж, тэдгээрийн талаар үргэлж үзэл, санал бодолтой байдаг бол Бурханыг үгүйсгэж, Бурханы эсрэг зогсож байна. Хэрвээ чи Бурханы гэрийн ажил болон Бурханы гэрийн ашиг сонирхлыг чухал гэж үздэггүй, үргэлж сүйтгэхийг хүсдэг, үргэлж устгахыг хүсдэг, эсвэл үргэлж үүнээс ашиг хонжоо олох, хууран мэхлэх, эсвэл шамшигдуулахыг хүсдэг бол Бурхан чамд уурлах уу? (Тэгнэ.) Бурханы уур хилэнгийн үр дагавар юу вэ? (Бид шийтгүүлнэ.) Энэ бол гарцаагүй. Бурхан чамайг уучлахгүй, яавч үгүй! Учир нь чиний хийж байгаа зүйл бол чуулганы ажлыг нурааж, устгах явдал бөгөөд энэ нь Бурханы гэрийн ажил, ашиг сонирхолтой зөрчилддөг. Энэ нь асар ёрын муу бөгөөд Бурхантай өрсөлдөж байгаа хэрэг, мөн Бурханы зан чанарт шууд халддаг зүйл юм. Бурхан чамд яаж уурлахгүй байх юм бэ? Хэрвээ зарим хүн хэв чанар муутай учраас ажилдаа чадварлаг бус байж, санамсаргүйгээр саад тотгор, үймээн учруулах зүйл хийвэл үүнийг уучилж болно. Харин чи өөрийн хувийн ашиг сонирхлын улмаас атаархал, тэмцэлд оролцож, Бурханы гэрийн ажилд саад болж, үймүүлж, устгах зүйлийг зориуд хийвэл энэ нь санаатай зөрчил бөгөөд Бурханы зан чанарт халдаж буй хэрэг юм. Бурхан чамайг уучлах уу? Бурхан Өөрийн 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөөний ажлыг хийж байгаа бөгөөд зүрх сэтгэлийнхээ бүх цусыг үүнд зориулдаг. Хэрвээ хэн нэгэн хүн Бурханыг эсэргүүцэж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг санаатайгаар хорлож, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хорлон байж хувийн ашиг сонирхол, хувийн нэр хүнд, байр суурийг санаатайгаар эрэлхийлж, чуулганы ажлыг нураахаас ч буцахгүй байж, Бурханы гэрийн ажилд саад учруулж, устгаж, тэр ч байтугай Бурханы гэрт материаллаг болон санхүүгийн асар их хохирол учруулбал ийм хүмүүсийг уучлах ёстой гэж та нар бодож байна уу? (Үгүй, уучлах ёсгүй.) Та нар бүгд тэднийг уучилж болохгүй гэж хэлж байна, тэгвэл Бурхан ийм хүмүүст уурладаг уу? Гарцаагүй уурладаг. Бурхан үнэнийг илэрхийлж, хүмүүсийг аврах ийм агуу ажил хийж, зүрх сэтгэлийнхээ бүх цусыг үүнд зориулсан. Бурхан энэхүү хамгийн шударга үйл хэргийг маш нухацтай авч үздэг; Түүний зүрх сэтгэлийн бүх цус Өөрийнх нь аврахыг хүсдэг энэ хүмүүсийн төлөө зарцуулагдсан, Түүний бүх хүлээлт ч бас энэ хүмүүст тавигдсан бөгөөд 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөөнөөсөө олж авахыг хүсдэг эцсийн үр дүн, алдар суу нь бүгд энэ хүмүүс дээр хэрэгжих болно. Хэрвээ хэн нэгэн хүн Бурханы эсрэг зогсож, энэ үйл хэргийн үр дүнг эсэргүүцэж, үймүүлж, эсвэл устгавал Бурхан тэднийг уучлах уу? (Үгүй.) Энэ нь Бурханы зан чанарт халддаг уу? Хэрвээ чи Бурханыг дагаж, аврал эрэлхийлж, Бурханы шинжилт, удирдамжийг хүлээн авч, Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, дуулгавартай дагадаг гэж үргэлж хэлдэг атлаа ийм үг хэлж байхдаа чуулганы янз бүрийн ажилд саад болж, үймүүлж, устгаж байвал, мөн үймүүлж, саад болж, устгаснаасаа болж, үүргээ үл тоомсорлож, цалгардуулснаасаа болж, эсвэл аминч хүсэл болон өөрийн ашиг сонирхлыг эрэлхийлэх зорилгоосоо болоод чи Бурханы гэрийн ашиг сонирхол, чуулганы ашиг сонирхол болон бусад олон талд хохирол учруулж, тэр ч байтугай Бурханы гэрийн ажлыг ноцтойгоор үймүүлж, устгахад хүрвэл Бурхан чиний амийн ном дахь төгсгөлийг чинь хэрхэн дэнслэх ёстой вэ? Чамайг хэрхэн тодорхойлох ёстой вэ? Шударга ёсоор бол чи шийтгүүлэх ёстой. Үүнийг шангаа хүртэх гэж нэрлэдэг. Та нар одоо юу ойлгов? Хүмүүсийн ашиг сонирхол гэж юу вэ? (Тэдгээр нь хорон муу байдаг.) Хүмүүсийн ашиг сонирхол бол үнэн хэрэгтээ тэдний хэрээс хэтэрсэн хүсэл юм. Шуудхан хэлэхэд, тэдгээр нь бүгд уруу таталт, бүгд хий хоосон зүйл, бүгд хүмүүсийг уруу татахын тулд Сатаны ашигладаг өгөөш юм. Алдар нэр, ашиг хонжоо, байр суурь эрэлхийлж, өөрийн ашиг сонирхлыг эрэлхийлэх нь—мууг үйлдэхдээ Сатантай хамтран ажиллаж байгаа хэрэг бөгөөд Бурханыг эсэргүүцэж байгаа хэрэг юм. Бурханы ажилд саад болохын тулд Сатан хүмүүсийг уруу татаж, үймүүлж, төөрөлдүүлэх, мөн хүмүүсийг Бурханыг дагахад нь саад болох янз бүрийн орчныг бүрдүүлдэг, ингэснээр тэд Бурханыг дуулгавартай дагаж чадалгүй, харин ч Сатантай хамтран ажиллаж, түүнийг даган, Бурханы ажлыг үймүүлж, устгахаар зориуд босдог. Бурхан үнэнийг хэчнээн их нөхөрлөсөн ч ийм хүмүүс сэхээрдэггүй. Бурханы гэр тэднийг хэчнээн их зассан ч тэд үнэнийг мөн л хүлээн авдаггүй. Тэд Бурханыг огтхон ч дуулгавартай дагадаггүй, харин өөрсдийнхөөрөө зүтгэж, дураараа аашилдаг. Үүний үр дүнд тэд чуулганы ажлыг үймүүлж, устгаж, чуулганы янз бүрийн ажлын ахиц дэвшилд ноцтой нөлөөлж, Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтод асар их хор хөнөөл учруулдаг. Энэ нүгэл хэтэрхий том бөгөөд ийм хүмүүсийг Бурхан гарцаагүй шийтгэх болно.

Яг одоо та нарын бодлоор чуулган дахь ямар ажил хамгийн чухал бөгөөд Бурханы удирдлагын төлөвлөгөөг өргөжүүлэхтэй холбоотой вэ? (Сайн мэдээ номлох.) Сайн мэдээний ажил бол томоохон ажил юм. Бурханы харж байгаагаар, Бурханы ажил бол ажил, харин хүмүүсийн хувьд энэ нь тэдний үүрэг юм. Сайн мэдээний ажлаас гадна кино продакшны ажил, орчуулгын ажил, магтан дууны ажил болон бичвэрт суурилсан янз бүрийн ажил бий. Өнөө үед бүтэн цагаар үүргээ гүйцэтгэдэг ихэнх хүн эдгээр ажилтай холбоотой үйл ажиллагаа эрхэлж байна. Надад хэл дээ, эдгээр ажлын алийг нь орхиж болох вэ? Зарим хүн: “Хөгжим бол ердөө хэдэн нотны л асуудал, би үүнийг чухал гэж боддоггүй. Тэр бүх аялгуугүйгээр ч Бурханы үгийг яг адилхан дэлгэрүүлж, түгээж болно, хүмүүсийг Бурханы өмнө яг адилхан авчирч болно” гэж хэлдэг. Ингэж хэлэх нь зөв үү? (Үгүй, буруу.) Яагаад буруу вэ? Янз бүрийн видео продакшн нь хөгжимгүйгээр сайн болж чадах уу? (Үгүй.) Чуулган дотор магтан дуу дуулахад хэрэгтэйгээс гадна, бүх кино, дууны клип, найрал дуу, тайзны жүжиг, түүнчлэн Бурханы үгийн уншлагын видео гэх мэтэд ч бас хөгжим шаардлагатай. Гаднаа хөгжим үнэхээр ердөө хэдэн нотны л асуудал хэдий ч хүмүүс энэ хөгжмийг сонсвол Бурханы үгийг дэлгэрүүлэхэд илүү үр нөлөөтэй байдаг бөгөөд энэ нь сайн мэдээ түгээх ажлыг урагшлуулахад үүрэг роль гүйцэтгэж чаддаг тул зайлшгүй шаардлагатай юм. Чи энд зүгээр л энгийн яриа өрнүүлж байлаа ч гэсэн арын хөгжимтэй байвал үр нөлөө нь өөр байх биш үү? Тиймээс энэ үүрэг маш чухал юм. Зарим хүн: “Тэгвэл бидний видеоны ажил чухал уу?” гэдэг. Та нар Надад хэл дээ, видеоны ажил чухал уу? (Тийм.) Жишээлбэл, тусгай эффектийн технологи ашиглан бүтээсэн дүрсийн ихэнх хэсгийг ямар ч боловсруулаагүй видео бичлэгээр орлуулах боломжгүй, мөн тэдгээрийг дүрсжүүлэх ч боломжгүй—энэ бол орчин үеийн урлаг юм. Зарим хүн: “Бурханы гэр хүртэл орчин үеийн урлагийн талаар ярьж байна. Энэ нь цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж байгаа хэрэг биш үү?” гэж хэлдэг. Энэ яахаараа цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж байгаа хэрэг байх юм бэ? Үүнийг Сатаныг ашиглан үйлчлэл үзүүлэх гэдэг юм. Мэдээж энэ нь ах эгч нарыг ашиглан үйлчлэл үзүүлж байгаа хэрэг биш. Үүгээр Би юу хэлэх гэсэн бэ гэвэл, хэрвээ чи техникийн болон урлагийн зарим мэргэжлээр суралцаж, энэхүү мэргэжлийн мэдлэгээ сайн мэдээ түгээх, Бурханы үгийг дэлгэрүүлэх ажилд ашиглаж чадвал чиний сурсан зүйл хэрэгтэй юм. Хэрвээ чи үүнийг сурч чадвал энэ нь Бурханы нигүүлсэл бөгөөд улмаар чи холбогдох үүргийг гүйцэтгэж чадна, бас ерөөгдөх болно. Энэ нь чиний хувьд ерөөл биш гэж үү? (Мөн.) Тиймээс, юу сурах чинь чухал биш, харин үүнийг үүрэгтээ ашиглах эсэх чинь чухал юм. Зарим хүн: “Бид бичвэрт суурилсан ажил хийдэг, гэхдээ бидний талаар хэн ч, хэзээ ч мэддэггүй, хэн ч биднийг дурддаггүй, биднийг олон хүн ч хардаггүй. Бид онц шаардлагагүй хүмүүс болсон” гэж хэлдэг. Энэ нь хэрэг явдлыг тодорхой харахгүй байна гэсэн үг. Хүмүүс чамайг харж чадахгүй ч Бурхан чамайг харж чадна, Бурхан чамайг шинжиж байгаа, Бурхан чамайг залж чиглүүлж байгаа, Бурхан чамайг ерөөж байгаа, чи яагаад үүнийг мэдэрч чаддаггүй юм бэ? Хүмүүс чамайг харах эсэх, эсвэл та нарыг дурдах эсэх нь хамаатай гэж үү? Ямар үнэнээр та нарыг хангаагүй вэ? Ямар номлол, нөхөрлөлөөс та нар хоцорсон бэ? Үнэн хэрэгтээ, бичвэрт суурилсан ажлын техникийн агуулга тийм ч өндөр биш, мэргэжлийн талуудыг төдийлөн их сайжруулах шаардлагагүй байдаг. Гэхдээ нэг зүйл зайлшгүй шаардлагатай. Чи үнэнийг ойлгох ёстой. Хэрвээ үнэнийг ойлгохгүй бол чи юу ч бичиж чадахгүй. Чи бичих мэдлэгтэй, хэл найруулгыг стандартчилж, цэгцэлж чадна, бичвэрийн бүтэц, санааг гаргаж чадна. Гэвч бүтэц өөрөө нийтлэл биш юм. Үүнийг агуулгаар дүүргэх хэрэгтэй. Агуулгын хувьд яг юу бичих ёстой, Бурханыг гэрчлэх үр дүнд хүрэхийн тулд яг хэрхэн бичих ёстой вэ гэдэг нь та нарын орох ёстой зүйл юм. Хэрвээ та нар Бурханы үгийг гэрчилж, Бурханы ажлын энэ үе шатыг дэлгэрүүлэх энэ суурин дээр л эргэлдээд байвал биеийн хэмжээ чинь хэзээ ч өсөхгүй. Бурханы шинэ ажлыг гэрчилж, хүмүүсийн үзлийг сөрж, үзэгдлийн тухай зарим үнэний талаар нөхөрлөхөөс гадна та нар бас амь-оролтын талаарх зарим үнэнийг нөхөрлөж, зарим баримт, түүх болон нэлээд тодорхой дүрсэлсэн нарийн ширийн зүйлсийг ашиглан хүмүүсийн зүрх сэтгэлийн гүн дэх янз бүрийн байдлыг илэрхийлж, ингэснээр хүмүүс завхралаа танин мэдэж, хүн төрөлхтөнд тавьдаг Бурханы шаардлага болон Бурханы санаа зорилго юу болохыг ойлгож, цаашлаад үнэн гэж яг юу болох, хүмүүсийн алхах ёстой зам юу болох, хүмүүсийн одоо алхаж буй буруу замын алдаа нь хаана оршиж байгаа, Бурхан хүмүүсээс ямар хүмүүс байхыг шаарддаг, Бурхан хүмүүсээс ямар замаар алхахыг шаарддаг гэх зэрэг хамгийн эгзэгтэй асуудлуудыг танин мэддэг болж чадвал—хэрвээ та нар үүн рүү алхам алхмаар ахиж чадвал та нарын гүйцэтгэдэг үүрэг туйлын үнэ цэнтэй байх болно. Гэвч энэ нь хэцүү хэсэг, энэ бол хамгийн хэцүү зүйл юм. Хүмүүсийн амь руу орох оролт ганц хоёрхон өдрийн дотор тохиолддоггүй. Олон хэрэг явдал дээр, эдгээр зүйлийг анх ярьснаас хойш хүмүүс ухамсарладаг болох хүртэл нэгээс хоёр жил шаардагддаг. Тодорхойгүй ухамсартай байхаас тодорхой ухамсартай болох хүртэл хоёроос гурван жил, эсвэл бүр гурваас таван жил шаардагддаг, ухамсар нь тодорхой болсноос тухайн хэрэг явдлын уг чанарыг ухаарах хүртэл хоёроос гурван жил шаардагддаг, тэгээд энэ асуудлын ноцтой байдлыг мэдэх хүртэл дахиад хоёроос гурван жил шаардагддаг. Хөшүүн, хэв чанар муутай хүмүүс энэ цэгт л хүрч чаддаг. Хэв чанар арай дээр, сүнс нь соргог хүмүүс үнэн гэж юу болохыг идэвхтэй эрж хайхаа мэддэг бөгөөд үүнд дахиад хоёроос гурван жил шаардагддаг... Нэг л мэдэхэд тэдний бүх амьдрал өнгөрөн одсон байдаг. Амь-оролт ийм л удаан байдаг! Хүмүүсийн үнэнийг ойлгох, санах хурд нь үнэнийг туулж, ухамсарлах хурдаас хавьгүй илүү байдаг. Үүгээр Би юу хэлэх гэсэн бэ? Туулах, ухамсарлах нь үргэлж удаан байдаг, учир нь энэ бол амь, харин ойлгох, санахад гагцхүү оюун ухаан л шаардагддаг гэж Би хэлж байна. Ой санамж сайтай, ойлгох чадвар сайтай, тодорхой хэмжээний хэв чанар, боловсролын суурьтай хүмүүс эдгээр зүйлд хурдан хүрч чаддаг. Гэхдээ ойлгосны дараа хүн мэдлэгтэй болдог уу? Үгүй. Ойлгосныхоо дараа хүн зүгээр л энэ хэрэг явдал юун тухай болохыг мэдэх төдийд зогсдог, тэгээд л тэр, гэвч үйлдэл хийх үед энэ нь бас л нэмэргүй байдаг. Яагаад нэмэргүй вэ? Ихэнхдээ чиний ойлгодог хоосон сургаал чамд тулгарсан хэрэг явдалд хэрэгжих юм уу тэдгээртэй холбогдож чаддаггүй. Үр дүнд нь олон удаа бүтэлгүйтэж, нэлээд их хохирол амсаж, нэлээд хэдэн тойруу замаар явж, олон шүүлт, гэсгээлт, засалт хүртсэний эцэст л чи эцэст нь үнэнийг ойлгож, өөрт тохиолдсон янз бүрийн зүйл дээр Бурханы үгийг хэрэгжүүлж, туулж чаддаг. Тэр үед маш олон жил нүд ирмэхийн зуур өнгөрч, чиний нүүр үрчлээгээр дүүрсэн байж магадгүй—энэ маш удаан биш гэж үү? Хүмүүсийн амийн ахиц маш удаан байдаг, учир нь хүмүүсийн ойлгодог үнэн нь хүмүүсийн уг чанар-мөн чанар, оршин тогтнол болон хүмүүсийн амьдралдаа дагаж мөрддөг зүйлстэй холбоотой байдаг бөгөөд энэ нь хүний зан чанарын өөрчлөлт, мөн амийн өөрчлөлтийг хамардаг. Чиний амь өөр амь болж өөрчлөгдөх нь яаж тийм амархан байх юм бэ? Нэг талаар, үүнд Бурханы ажил шаардлагатай, үүний зэрэгцээ хүмүүс идэвхтэй хамтран ажиллах хэрэгтэй; үүн дээр нэмээд гадаад орчны шалгалт, түүнчлэн чиний хувийн эрэлхийлэл гэж бий; үүнээс гадна, чи хангалттай хэв чанар, ухааралтай байх ёстой, тэгвэл Бурхан чамд нэмэлт гэгээрэл, удирдамж өгнө; цаашлаад, Бурхан чамд зарим нэг гэсгээлт, шүүлт, засалт оноож, ах эгч нар чинь чамайг шүүмжлэх бөгөөд чи өөдөө тэмүүлсээр байх ёстой, ингэснээр Сатанд харьяалагддаг тэр зүйлс таягдан хаягдана—тэгж байж л үнэний эерэг зүйлс бага багаар орж чадна. Зарим хүн: “Хүмүүс үнэнийг ойлгох үед амь нь өөрчлөгддөг” гэж хэлдэг. Ингэж хэлэх нь зөв үү, буруу юу? (Буруу.) Яагаад буруу вэ? Үнэнийг ойлгох нь үнэнийг эзэмшихтэй тэнцэхгүй бөгөөд үнэнийг ойлгомогц энэ нь чиний амь болдоггүй. Чи үнэнийг сонсож, ухамсарлаж, сонссон зүйлээ ойлгомогц энэ нь зүрх сэтгэлд чинь хэр удаан оршиж чадах вэ? Магадгүй нэг сарын дараа, тухайн үедээ чиний хамгийн чухал гэж бодож байсан тэр үг бүрмөсөн алга болж, дахин сонсох үедээ чи тэдгээрийг өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй мэт санагдана. Гэвч хэрвээ чи үнэхээр бодит биеийн хэмжээтэй бөгөөд чамд туршлагын гэрчлэлийн энэ тал байгаа бол чи тэдгээрийг ахин дахин сонсох шаардлагагүй. Хэрвээ чамд үнэн-бодит байдлын энэ тал байхгүй бол чи үнэн-бодит байдалд орох хүртлээ илүү ихийг сонсох ёстой; хэрвээ сонсохгүй бол чиний ойлгодог зүйл аажмаар багасаж, алга болсоор, эцэст нь чи яг л шүтлэггүй хүмүүс шиг болно. Тиймээс Бурханы үг болон үнэнийг байнга сонсож, унших ёстой. Тэдгээрийг хэт бага унших юм уу сонсох нь нэмэргүй. Та нар бүгд үүнийг гүн гүнзгий ухаарч байгаа, тийм биз дээ? (Тийм.) Заримдаа хоёроос гурван өдөр магтан дуу дуулахгүй, Бурханд залбирахгүй байх үед зүрх сэтгэл чинь хоосорч, Бурханд хүрч чаддаггүй тул тайвшрахын тулд хаашаа салхинд гарах вэ гэж боддог. Үр дүнд нь, чи амрах тусмаа улам сахилга батгүй болж, чуулганд очиж ах эгч нартайгаа үнэний талаар нөхөрлөх үедээ үүнд дасаагүй мэт санагдаж, чуулганы ажлын талаар дурдмагц чамд бага зэрэг эвгүй санагддаг. Хоёроос гурван өдрийн дотор чи өөрчлөгдөж, өөр хүн шиг болдог тул чи өөрийгөө ч танихаа байсан мэт санагддаг. Яагаад тэр вэ? Чи олон номлол сонссон болохоор үнэн чиний амь болсон, үнэнийг олж авсан гэж бүү бод. Чи үүнээс хол хэвээр байна! Чи гэрчлэлийн нийтлэл бичсэн, эсвэл тиймэрхүү туршлагатай учраас аль хэдийн аврагдсан гэж бүү бод. Чи тэнд хүрээгүй л байгаа! Энэ бол чиний амийн урт удаан туршлага дахь ердөө л нэг жижигхэн хэсэг юм. Энэ хэсэг нь зүгээр л түр зуурын сэтгэл санааны байдал, түр зуурын мэдрэмж, түр зуурын хүсэл юм уу амбиц байж болно, тэгээд л тэр. Нэг л өдөр чи сул дорой болж, эргэж хараад, нэгэнтээ хийж байсан гэрчлэл, нэгэнтээ өгч байсан тангараг, нэгэнтээ олж авсан ойлголтоо сонсох үед тэдгээр нь чамд танил бус санагдах бөгөөд чи “Энэ би мөн гэж үү? Би тийм том биеийн хэмжээтэй байсан юм уу? Би яахаараа мэддэггүй билээ? Тэр лав би биш байх, тийм үү?” гэж хэлнэ. Энэ үед чиний амь өөрчлөгдөөгүй хэвээр байгааг чи ухаарна. Хэрвээ амь чинь өөрчлөгдөөгүй бол энэ нь юуг илтгэж байна вэ? Чиний зан чанар өөрчлөгдөөгүй хэвээр байна гэсэн үг. Гэрчлэл хийж, тухайн үедээ өөрийгөө аль хэдийн том биеийн хэмжээтэй болсон гэж бодож байсан хэр нь одоогийнх шигээ сөрөг болж бас чадаж байгаагаа олж мэдэх үедээ чамд ямар санагдах вэ? Зан чанараа өөрчлөх нь хэтэрхий хэцүү юм байна гэж чи бодох бус уу? Үнэн бол хүмүүсийн дотор нэг шөнийн дотор хэвшүүлж болох зүйл биш. Хэрвээ хүмүүс үнэхээр үнэнийг амь болгон олж авбал тэд ерөөгдөж, амьдрал нь өөр болно. Тэд цаашид одоогийнх шигээ байж, завхарсан зан чанараа байнга харуулахгүй, харин Бурханыг туйлын дуулгавартай дагаж, үүргээ үнэнчээр гүйцэтгэж чадна, тэд бүрэн өөрчлөгдөнө.

Хүн төрөлхтөн маш их завхарсан учраас үнэнийг хүлээн авах нь амаргүй хэрэг, үнэн маш үнэтэй учраас Бурхан үнэнийг хүмүүсийн дотор хэвшүүлэх нь бүр ч амаргүй юм. Үнэний үнэ цэн, утга учир, түүнчлэн үнэний олон тал хүмүүсийн хувьд маш үнэ цэнтэй, утга учиртай байдаг. Гэвч хүмүүс Сатанаар маш гүнзгий завхруулагдсан бөгөөд дотор нь Сатаны маш олон зүйл байдаг тул үнэнийг хүмүүсийн дотор хэвшүүлж, тэдний амь болгох нь тийм ч амархан биш. Тэгвэл энэ нь үнэнийг хүмүүсийн дотор хэвшүүлэх боломжгүй гэсэн үг үү? Үгүй, тийм биш. Үнэнийг тэдний дотор хэвшүүлж болох ч хүмүүс зөв хандлага, үзэл бодолтой байж, зөв замаар алхах ёстой. Үүнийг хийхэд хэцүү гэдэг нь хийх боломжгүй гэсэн үг биш, яг л Бурханы ажлын эхний хоёр үе шаттай адил, тэр үед Бурхан төгс болгох ажил хийгээгүй, эдгээр үнэнийг илэрхийлээгүй, эсвэл эдгээр үгийг хэлээгүй ч зарим хүн төгс болгуулж, зарим нь ялгаагүй Бурханыг мэдэж авсан. Энэ баримтаас харахад, үнэнийг хүмүүсийн дотор хэвшүүлэх нь хүрч болохуйц бөгөөд энэ нь боломжгүй зүйл биш, зөвхөн хүмүүс үнэнийг эрэлхийлэх эсэхээс л шалтгаална. Тэгвэл хүн хэрхэн эрэлхийлэх ёстой вэ? Хамгийн энгийн арга бол өдөр бүр Бурханы үгийг уншиж, Бурханы сонгодог үгсийг цээжилж, өдөр бүр Бурханы үгийн нэг хэсгийг тунгаан бодож, тэдгээр үгийг ахин дахин залбиран-уншиж, нөхөрлөх явдал юм. Чамд зааж сургах зорилготой Бурханы үгэн дэх эдгээр үзэл бодол, үг хэллэг—түүнчлэн янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлд хандах хандлагыг чи залбиран-уншиж, ингэснээрээ тэдгээрийг ойлгож, тэдгээр нь зүрх сэтгэлд чинь ормогц нэг л мэдэхэд чи янз бүрийн зүйл тохиолдох үед эерэг бодол, үзэл бодол, хэрэгжүүлэлтийн зарчмуудыг амьдран харуулна. Та нар энэ түвшинд хараахан хүрээгүй. Иов юу хийснийг чи уншсан уу? Хүүхдүүд нь найрлаж байх зуур Иов юу хийж байсан бэ? Тэр Бурханы өмнө очиж залбиран, хүүхдүүдийнхээ төлөө тахил өргөсөн. Тэр хэзээ ч Бурханаас холдоогүй. Өөрөөр хэлбэл, зүрх сэтгэлийг чинь Бурханаас холдуулж болзошгүй аливаа зүйлээс зайлсхий; зүрх сэтгэлийг чинь Бурханаас холдуулж болзошгүй юу ч бүү хэл; чамайг Бурханаас холдуулах, эсвэл Түүний талаар үзэл, эргэлзээ төрүүлж болзошгүй зүйлсийг харахаас зайлсхий; чамайг сөрөг, дорой, дур зоргоороо болгож болзошгүй, эсвэл чамайг Бурханыг сэжиглэх, эсэргүүцэх, Бурханаас холдоход хүргэж болзошгүй хүмүүстэй бүү харилц, харин оронд нь ийм хүмүүсээс хол бай; өөрийг чинь босгон байгуулж, тусалж, хангаж чадах хэнтэй ч ойр бай; чамайг үнэнийг жигшин голох, үнэнд дургүйцэх, эсвэл үнэнд зэвүүцэхэд хүргэж болзошгүй зүйлсийг бүү хий. Чи өөрийнхөө оюун ухаанд эдгээр зүйлийн талаар ямар нэг ойлголттой байх ёстой. “Би хэр удаан амьдрах, эсвэл амьдрал минь яаж эргэх нь хамаагүй, би бүх зүйлийг зөнгөөр нь орхиж, Бурханы зохион байгуулалтад даатгана” хэмээн бодож, амьдралаа аргацааж бүү өнгөрөө. Бурхан чамд зориулсан орчныг зохион байгуулж, сонголт хийх чөлөөт хүслийг өгсөн боловч хэрвээ чи хамтран ажиллахгүй, ертөнцийн зүйлд дуртай, үргэлж махан биеэ өөгшүүлдэг, үүрэгтээ үнэнч бус, хариуцлагагүй хүмүүстэй байнга дур мэдэн харилцдаг бол, тийм хүмүүстэй үргэлж нийлдэг бол эцсийн үр дүн, төгсгөл нь юу байх вэ? Тэр хүмүүс хийх зүйлгүй байх үедээ идэж уух, зугаацах талаар ярьж, ихэвчлэн хов жив, цуу яриа хөөрөлддөг. Хэрвээ чи ийм уруу таталттай тулгарсан ч тэднээс холдохгүй, тэр ч бүү хэл эдгээр зүйлд автаж, ийм хүмүүстэй санаатайгаар нийлбэл чи аюулд орно, учир нь уруу таталт эргэн тойронд чинь хаа сайгүй бий! Ухаалаг хүмүүс ийм уруу таталтыг хараад холддог. Тэдний зүрх сэтгэлд “Надад тийм биеийн хэмжээ байхгүй, би сонсохгүй, тэдэнд анхаарал хандуулахыг ч хүсэхгүй байна. Энэ хүмүүс үнэнийг эрэлхийлдэггүй, үнэнийг хайрладаггүй. Би холдож, Бурханы үгийг ганцаараа унших чимээгүй газар олж, зүрх сэтгэлээ тайван байлгаад хэсэг хугацаанд тунгаан бодож, Бурханы өмнө очно” гэж тодорхой мэддэг. Эдгээр зарчим, зорилго нь бүгд: Нэгдүгээрт, Бурханы үгээс бүү холд; хоёрдугаарт, зүрх сэтгэлдээ Бурханаас бүү холд. Ийм маягаар чи үнэн гэж юу болохыг ойлгосны суурин дээр Бурханы өмнө үргэлж амьдарч чадна. Нэг талаар, Бурхан чамайг уруу таталтад орохоос хамгаална. Нөгөө талаар, Бурхан чамд туйлын нигүүлсэнгүй хандаж, үнэнийг хэрэгжүүлэхийн тулд юу хийх ёстойг чинь ойлгуулж, янз бүрийн үнэний талаар чамайг гэрэлтүүлж, гэгээрүүлнэ. Үүргийн чинь тухайд, Бурхан чамайг алдаа гаргахгүй байхаар оролдож, юмыг үргэлж зөв хийж, зарчмыг мэддэг байхад залж чиглүүлнэ. Ингэснээр чи хамгаалагдах биш үү? Мэдээж энэ нь хамгийн том, эцсийн зорилго биш. Тэгвэл эцсийн зорилго юу вэ? Чи янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлээс сургамж авч, Бурханы санаа зорилгыг ойлгож, Бурханы ажлыг мэдэж, Бурханы шаардсан зарчмын дагуу хэрэгжүүлж чаддаг байх явдал юм. Ингэснээр чиний амь, биеийн хэмжээ зогсонги байдалд орохын оронд үргэлжлүүлэн өсөж чадна. Хэрвээ чи үргэлж ажил хэрэг хөөцөлдөж, үүргээ гүйцэтгэхдээ үнэнийг хэрэгжүүлэх, амь-оролтын бэрхшээлийг шийдвэрлэхэд анхаардаггүй бол чиний амь өсөхгүй. Амь-оролтод үүргээ гүйцэтгэснээр хүрдэг. Хэрвээ хүн үүргээ гүйцэтгэхээ больж, Бурханы үгээс холдвол амийн ахиц дэвшил гарахгүй. Зарим хүн бусдын дэмий чалчиж байгааг хараад оролцож, хошуу дүрж, үргэлж хэрэгт дурлаж, байнга хов живд дурладаг—Бурхан ийм хүмүүст дургүй. Бурхан ямар хүмүүст дуртай вэ? Зүрх сэтгэлээ тайван байлгаж чаддаг хүмүүст дуртай. Өөрсдийгөө тайван байлгах нь яахын төлөө байдаг вэ? Юу ч боддоггүй утсан хүүхэлдэй болохын тулд уу? Үгүй, Бурханы өмнө чимээгүйхэн залбирч, Бурханы санаа зорилгыг эрж хайж, чамайг хамгаалахыг Бурханаас гуйж, чамайг гэгээрүүлэхийг Бурханаас гуйхын тулд юм. Түүнчлэн, үнэний энэ талын тухай ойлголттой болж, тодорхой мэддэг болохын тулд өөрийнхөө ойлгодоггүй үнэний зарим талын тухай гэгээрэл, гэрэлтүүлэлт хүртэхийг эрж хайх, эсвэл ажлынхаа асуудалтай аливаа талыг шийдвэрлэхийг эрж хайж, Бурханы удирдамжийг олж авахын тулд юм. Хүн Бурханы өмнө чимээгүй байх үед хэрэгжүүлэх шаардлагатай маш олон ажил, хийх шаардлагатай маш олон зүйл байдаг. Энэ нь завтай болох бүрдээ Бурханы өмнө ирж бүртгүүлээд, “Бурхан минь, би энд байна, зүрх сэтгэлд минь Та бий, надтай хамт байгаач, намайг уруу таталтад бүү оруулаач!” гэж хэлэх хэрэг биш юм. Хэрвээ чи ингэж аргацааж, Бурханд увайгүй хандвал жинхэнэ итгэгч биш бөгөөд Бурхан ийм хүмүүст үнэнийг өгөхгүй. Бурхан хүмүүст үнэнийг өгөхийн тулд хүмүүс эхлээд юу эзэмших ёстой вэ? Тэд зөвт байдлын төлөө өлсөж цангадаг зүрх сэтгэлтэй, чин сэтгэлтэй байх ёстой. Хэрвээ зүрх сэтгэл чинь чин үнэнч бол энэ нь юуг төлөөлдөг вэ? Энэ нь үнэнийг үнэхээр хайрладаг гэдгийг чинь төлөөлдөг. Хэрвээ чи Бурханд үргэлж увайгүй хандаж, огт чин сэтгэлгүй байж, бүх зүйл дээр үргэлж өөрөө шийдвэр гаргахыг хүсэж, Бурханы өмнө үргэлж очиж бүртгүүлж, мэндлээд, дараа нь өөрөө шийдэж, юмыг өөрөө хийхийг хүсдэг бол Бурхан чамд ажлаа даалгасан хэдий ч чи эцэстээ Бурхантай, эсвэл үнэнтэй ямар ч хамаагүй болно. Үүнийг юу гэж нэрлэдэг вэ? Үүнийг Бурханыг эсэргүүцэж, өөрийнхөө үйл хэргийг эрхлэх гэж нэрлэдэг. Бурхан чамайг ийм байдлаар гэгээрүүлж чадах уу? Үгүй. Та нар бүгд үнэнийг эрэлхийлж, үнэнийг ойлгох замыг ухаарсан уу? Чи Бурханы өмнө байнга ирж, үнэнийг эрж хайхын тулд зүрх сэтгэлээ тайван байлгаж, Бурханд залбирах ёстой, өөрийгөө тайван байлгаж сурах ёстой. Өөрийгөө тайван байлгана гэдэг нь хоосон оюун ухаантай байна гэсэн үг биш, харин зүрх сэтгэлдээ гуйлт, бодол санаа, ачаатай байж, чин сэтгэлээсээ, хүсэн тэмүүлсэн зүрх сэтгэлтэйгээр Бурханы өмнө ирж, үнэн болон Бурханы санаа зорилгыг хүсэн тэмүүлж, гүйцэтгэж буй үүрэг, хийж буй ажлынхаа төлөө ачаа үүрэх явдал юм—Бурханы өмнө ирж, өөрийгөө тайван байлгах үед чамд байх ёстой зүйл энэ юм.

Чуулганы бүх ажил Бурханы хаанчлалын сайн мэдээг түгээх ажилтай шууд холбоотой гэдгийг Би сая нөхөрлөлөө. Ялангуяа сайн мэдээ номлох ажил болон мэргэжилтэй холбоотой бүх ажил нь сайн мэдээ түгээх ажилтай чухал, салшгүй холбоотой байдаг. Тиймээс сайн мэдээ түгээх ажилд хамаарах юу ч байсан Бурханы ашиг сонирхол болон Бурханы гэрийн ашиг сонирхолд хамаатай байдаг. Хэрвээ хүмүүс сайн мэдээ түгээх ажлыг зөв ойлгож чадвал өөрсдийн болон бусдын гүйцэтгэдэг үүрэгт зөв хандах ёстой. Зөв хандах арга зам нь юу вэ? Хамаг чадлаараа хичээж, Бурханы шаардлагын дагуу үүргээ гүйцэтгэх явдал юм. Хамгийн наад зах нь, санаатайгаар хохирол, үймээн учруулах зан авир, хэрэгжүүлэлт бүү гарга, буруу гэдгийг нь мэдсээр байж санаатайгаар бүү хий. Хэрвээ хэн нэгэн чуулганы ажилд саад болж, үймүүлэхийг нь мэдсээр байж ямар нэг зүйл хийхээр зүтгэж, хэн ч түүнийг болиулж чадахгүй байвал тэрээр мууг үйлдэж, үхлээ эрж, диаволын үнэн төрхөө харуулж байна. Түүнийг ямар хүн болохыг ах эгч нараар яаралтай ялган таниулж, дараа нь тэр ёрын муу хүнийг чуулганаас зайлуул. Хэрвээ мууг үйлдэгч түр зуур мунхагласан бөгөөд санаатайгаар мууг үйлдээгүй бол ийм хэрэг явдалд хэрхэн хандах ёстой вэ? Тэр хүнийг сургаж, туслах ёстой юу? Сургаад байхад сонсохгүй хэвээр байвал яах вэ? Ах эгч нар хамтарч, түүнийг шүүмжилнэ. Хэрвээ тэр хүн ажилдаа чадварлаг хэр нь хамаг чадлаараа хичээдэггүй, гэхдээ тухайн нөхцөлд түүнийг орлох хүн байхгүй, хүн бүр түүнийг ажлаа хийгээсэй гэж хүссээр байвал яах вэ? Бүгд хамтдаа тэр хүнийг засаж, “Бурхан чамайг өргөмжилж, энэ үүргийг гүйцэтгэхийг чамаас шаардсан. Хэрвээ чи хамаг чадлаараа хичээж үүнийг хийхгүй, үргэлжлүүлэн үймээн дэгдээж, ажлаа дахин орхивол мөс чанаргүй чинь илт бөгөөд үүргээ гүйцэтгэхэд тохирохгүй” гэж анхааруулдаг. Энэ арга зам сайн уу, үгүй юу? Хэрвээ хэн нэгэн хүн түүнийг орлож чадахаар бол түүнийг явуул. Та нар тэгж зүрхлэх үү? Ихэнх хүн зүрхлэхгүй. Чуулганы ажлыг хамгаалах тухайд олон хүн босож, шударга ёсыг сахин хамгаалж зүрхэлдэггүй. Энэ нь үнэнийг баримталж зүрхлэхгүй байгаа хэрэг биш гэж үү? Зарим хүн чуулганы ажилд саад, үймээн тулгарч байгааг хараад толгойгоо элсэнд нууж, өөрсдөд нь ямар ч хамаагүй мэт хайхрамжгүй ханддаг бөгөөд нүдэн балай, чихэн дүлий өнгөрөөх хандлагатай байдаг. Гэвч хэрвээ хэн нэгэн хүн тэднийг ингэж болохгүй гэж шүүмжлэх юм уу тэднийг жигшиж, дорд үзвэл тэд уурлаж, дотроо “Чи өөрийгөө хэн гэж бодоо вэ? Намайг шүүмжилдэг чи хэн юм бэ? Намайг дорд үздэг чи хэн юм бэ? Бид энэ хэрэг явдлыг ярилцаж дуусгах ёстой” гэж боддог. Тэд энэ хэрэг явдлыг зүрх сэтгэлдээ авч үзэн, нухацтай ханддаг бөгөөд ямар нэгэн зүйл хэлэхгүй, байр сууриа илэрхийлэхгүй байж чаддаггүй. Чуулганы ажилд саад учирч, үймүүлэгдэж, хохирол амсаж байхад тэд юу ч мэдрээгүй, харин ч хараагүй царайлсан. Эдгээр нь ямар төрлийн хүмүүс вэ? (Аминч, жигшүүртэй хүмүүс.) Энэ нь зүгээр л аминч, жигшүүртэй байдал гэж үү? Энэ асуудал маш ноцтой тул ганцхан өгүүлбэрээр дүгнэх боломжгүй. Ийм хүмүүс хүн чанаргүй, огтхон ч сайн хүмүүс биш гэж л хэлж болно. Үнэндээ энэ бол антихристүүдийн хийдэг зүйл, мэдээж хуурамч удирдагчид ч бас ялгаагүй. Антихристүүд Бурханы гэрийн ашиг сонирхол гэж юу болохыг огт мэддэггүй. Чуулганы ажилд саад учирч байхад тэд үүнийг харж чаддаггүй. Зарим хүн чуулганы ажлыг үймүүлж, орвонгоор нь эргүүлдэг ч антихристүүд үүнийг хараад нухацтай авч үздэггүй. Тэд асуудлыг жижигрүүлж, буруутанг хэдхэн энгийн үгээр сулхан загнаж, өчүүхэн төдий ч эгдүүцсэн шинжгүйгээр товчхон сануулаад л өнгөрдөг. Ийм хүмүүст шударга ёсны мэдрэмж байдаг уу? Эдгээр нь ямар төрлийн хүмүүс вэ? Ийм хүмүүс ачийг бачаар хариулдаг урвагчид юм! Тэд бол хог шаарнууд!

Хүмүүсийн ашиг сонирхол гэж юу болох, хүмүүсийн ашиг сонирхлын мөн чанар юу болох, хүмүүс яагаад хувийн ашиг сонирхлыг эрэлхийлдэг, хүмүүс хувийн ашиг сонирхол эрэлхийлэхийн уг чанар юу болох, мөн Бурханы ашиг сонирхлын уг чанар юу болох, тэдгээрийг хэрхэн тодорхойлдог талаар Би сая ерөнхий тойм өглөө. Бурханы ашиг сонирхол бол хамгийн шударга үйл хэрэг бөгөөд үүнийг тэгж үзэх ёстой. Бурхан Өөрийн ашиг сонирхлыг хамгаалах нь огтхон ч аминч хэрэг биш, энэ нь зөвхөн Өөрийн нэр төр, алдар сууг хамгаалахын төлөө ч биш юм. Харин ч Тэрээр Өөрийн ажлын ахиц дэвшил, үр дүнг хамгаалж, шударга үйл хэргийг хамгаалахыг хүсдэг. Энэ бол хамгийн шударга, зүй ёсны зан авир, үйлдэл бөгөөд энэ бол Бурханы үйл хэрэг юм. Бүтээгдсэн зүйлс Бурханы энэ үйл хэргийн талаар ямар ч үзэл тээх ёсгүй, ямар нэгэн буруутгал, шүүлт тээж бүр ч болохгүй. Бурханы ашиг сонирхол бүхнээс дээгүүр гэж бид хэлж болох уу? (Болно.) Ингэж хэлэх нь аминч хэрэг үү? (Үгүй.) Хүмүүс үнэний энэ талыг ойлгодог бөгөөд үүн дээр үндэслэвэл энэ мэдэгдэл үндэслэлтэй юм. Энэ нь санаатайгаар тал зассан хэрэг биш, алагчлалгүй, зүй ёсны хэрэг юм. “Тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг”—энэ бол антихристүүдийн мөн чанар юм. Ашиг сонирхолд хандах тэдний хандлага, арга барил ийм уг чанартай бөгөөд тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй. “Хэзээ ч” гэдэг нь юу гэсэн үг вэ? Тодруулбал, тэд Бурханы ашиг сонирхлын талаар огт боддоггүй, тэдэнд тийм ойлголт ч байдаггүй, тэд зөвхөн өөрсдийн ашиг сонирхлыг л бодолцон үздэг—энэ нь ийм утгатай. Энэ нь хэр ноцтой вэ? Хувийн алдрын хариуд Бурханы гэрийн ашиг сонирхлоос урвана. Тэдний ашиг сонирхол хамгийн чухал бөгөөд Бурханы ашиг сонирхлыг орлож чадна. Ашиг сонирхол нь хэчнээн хорон муу, зүй бус, эсвэл сөрөг байсан ч тэд ашиг сонирхлынхоо төлөө тэмцэх бөгөөд ашиг сонирхлоо булаан авч, түүнийхээ төлөө тэмцэхийн тулд ямар ч үнээр, хэнийг ч хамаагүй золиослохдоо тулна. Энэ ямар төрлийн зан авир вэ? (Антихристүүдийн.) Антихристүүдийн зан авир—энэ бол Сатаны хийдэг зүйл юм. Сатан энэ хүн төрөлхтнийг захирч, улс орныг захирч, үндэстнийг захирдаг бөгөөд ноёрхлынхоо тогтвортой байдлын хариуд хэчнээн ч хүний амийг золиослоход бэлэн байдаг. Түүний ашиг сонирхол юу вэ? Эрх мэдэл болон ноёрхогч байр суурь. Тэгвэл тэр яаж ноёрхогч байр суурийг олж авч, энэ ноёрхлоо хэрхэн тогтворжуулдаг вэ? (Ямар ч үнээр хамаагүй.) Ямар ч үнээр хамаагүй. Өөрөөр хэлбэл, хэрэгжүүлэлт, арга барил нь олон нийтэд хууль ёсны, эсвэл хууль бус харагдах эсэхийг Сатан тоодоггүй бөгөөд аллага, дарангуйллаас эхлээд зөөлөн, хатуу арга мэх, албадлага, урхидалт гээд бүхнийг ашиглаж, байр суурийнхаа тогтвортой байдал, гартаа байгаа эрх мэдлийн хариуд хэний ч амийг, эсвэл хэчнээн ч хүний амийг золиослоход бэлэн байдаг—энэ бол Сатаны зан авир юм. Антихристүүд ч бас ингэж үйлддэг.

Өнөөдрийн нөхөрлөлийн эдгээр үг та нарын сонирхолд нийцэж байна уу? (Өнөөдөр сонсоод би ихийг олж авлаа, ялангуяа мэдлэг болон сэхээтнүүдийг задлан шинжилсэн нь сэтгэлийг минь ихэд хөдөлгөлөө. Урьд нь би сэхээтнүүд сүнслэг ойлголтгүй гэдэгтэй төдийлөн санал нийлдэггүй байсан ч энэ хугацаанд Бурхан мэдлэгийг задлан шинжилснээр дамжуулан би аажмаар харьцуулалт хийж, олон тохиолдолд би өөрөө Бурханы үгийг ухамсарлаж чаддаггүйгээ, сонсоод ч ойлгодоггүйгээ, мөн хүмүүс болон үйл явдлыг харахдаа сэхээтний өнцгөөс харж, задлан шинжилдэг, энэ нь гажууд ойлголтод хүргэдэг гэдгийг харж чадсан—энэ бол сүнслэг ойлголтгүй байдал юм. Одоо би сэхээтнүүдийн мөн чанарыг илүү тодорхой харж чадаж байна.) Өнөөдөр сэхээтнүүдийн талаар ярихдаа Би хэн нэг хүнийг огтхон ч онилоогүй, харин та нар өөрсдийгөө Миний үгтэй харьцуулан үзэж чадвал энэ нь сайн хэрэг бөгөөд та нар эргэлт хийж, орж чадна гэсэн найдвар байна. Та нар үнэнийг ойлгохгүй, ухамсарлахгүй байхаас эхлээд, зарим энгийн, бие даасан, төдийлөн гүн гүнзгий биш үнэнийг ар араас нь ойлгож чадах хэмжээнд аажмаар хүрэхийн тулд хичээнгүйлэн эрэлхийлэх ёстой, ингэснээр та нарын ойлгодог зүйл бичиг үсэг, хоосон сургаал биш, харин үнэн байх болно. Ингэснээр чи бага багаар сүнслэг ойлголттой болно. Хэрвээ чи үнэн-бодит байдалд төвлөрч аливааг ухаж ойлговол аажмаар үнэнийг ойлгоно; хэрвээ чи хоосон сургаалд төвлөрч, логик болон оюун ухаанаа ашиглан аливааг байнга задлан шинжилбэл чиний ойлгох зүйл зүгээр л хоосон сургаал юм уу онол байх бөгөөд энэ нь хэзээ ч үнэн болохгүй, чи хоосон сургаалын сууриас хэзээ ч цааш ахихгүй. Тийм биш гэж үү? (Тийм.) Зарим хүн: “Би уншсан Бурханы үгийнхээ заримыг яагаад ойлгож чаддаггүй юм бэ? Хэл зүйн дүрмээр хэмжиж, эсээний бүтцэд үндэслэх үед тэдгээр нь хүмүүст ойлгож, хүлээн авахад яагаад тийм ч амархан байдаггүй юм бэ?” гэдэг. Та нар энэ асуудлыг хэрхэн тайлбарлах вэ? Одоо та нар үүнийг ойлгож чадах уу? Би та нарт тайлбарлаж өгье. Хүн төрөлхтөн бий болсон цагаас хойш Бурхан хүмүүстэй ярьсаар ирсэн бөгөөд Түүний хэлсэн үг бүр, догол мөр бүр нь эсээ биш, зүгээр л хэл яриа юм. Өнөөдөр энд ярихдаа Би эсээ уншиж, илтгэл тавьж байна уу, эсвэл зүгээр л ярилцаж байна уу? (Ярилцаж байна.) Би та нартай ярилцаж, үнэнийг хэлж, та нарт хэрэгтэй сэдвүүдийн талаар ярьж байна. Би эсээ уншаагүй, харин ярьж байна. Тиймээс эсээ гэж юу болох, ярих гэж юу болохыг та нар ойлгох ёстой—энэ хоёрын хооронд ялгаа бий. Эсээнд шаардагддаг хэд хэдэн элемент нь хүн төрөлхтнөөс гаралтай мэдлэгийн талууд бөгөөд Бурхан ярих үедээ энэ мэдлэгийг мөрдөх шаардлагагүй. Тэрээр хэлэхийг зорьсон үнэнээ ойлгомжтой, тодорхой хэлэхэд л хангалттай бөгөөд хүмүүс сонссон үнэнээ ойлгож чадаж л байвал тэр нь хангалттай, цэг таслал ч ашиглах шаардлагагүй. Хүн төрөлхтөн цэг таслал, эсээг зохиосон, мөн хэл зүйн дүрэм болон эсээнд шаардагддаг элементүүдийг ч зохиосон. Эдгээр зүйл бүгд мэдлэгийн ангилалд багтдаг, Бурхан тэдгээрийг мөрдөх шаардлагагүй. Үүнээс гадна, хэл яриа Бурханаас гаралтай бөгөөд энэ бол эерэг зүйл юм. Тиймээс Бурхан юу ч хэлсэн бай, тэр нь зөв байдаг. Чи үүнээс хэл зүйн дүрмийн асуудал хайж шалгах, эсвэл дүрмийн асуудлыг харьцуулах юм уу задлан шинжлэх шаардлагагүй. Чи тухайн хэсэг, тухайн догол мөр, тухайн өгүүлбэрээс Бурханы санаа зорилго юу болох, үнэн гэж юу болох, хүмүүсээс шаарддаг Бурханы үнэн-зарчим юу болох, хүмүүст хэлдэг Бурханы хэрэгжүүлэлтийн зам юу болохыг ойлгоход л хангалттай. Энэ бол бүтээгдсэн зүйлс—хүмүүсийн эзэмших ёстой эрүүл ухаан юм. Бурханы үг, үйлдэл нь хүмүүсийн боловсруулсан энэ бүх тогтсон хэв маяг, хүрээ хязгаар, түүнчлэн мэдлэгт угаасаа байдаг эдгээр дүрэм журам, цэвэр сэтгэхүйн зүйлсийг мөрдөх шаардлагагүй, тэдгээрийг баримтлах хэрэггүй. Бурхан олон зүйл хэлсэн бөгөөд Бурхан юу ч хэлсэн бай, тэр нь үнэн байдаг. Сүнслэг ойлголттой хүмүүс болон туршлагатай хүмүүс Бурханы үгийг унших тусмаа Бурханы үг бол үнэн гэдгийг улам их мэдэрдэг. Эдгээр үгэнд агуулагдах үнэн гэж юу болохыг хүмүүс ухан ойлгож, эрж хайж, туулах шаардлагатай. Бурхан хүн төрөлхтөнд хандан ярьдаг—Бурханы хийдэг зүйл бол ярих явдал бөгөөд “ярих” гэдгийг хар ярианы хэлээр хууч хөөрөх, эсвэл юм ярих гэдэг. Бурханы энд хэлэхийг хүсэж буй зүйлд агуулагдах мөн чанар юу вэ? Энэ нь Бурханы санаа зорилго, үнэн, хүмүүст тавьдаг Бурханы шаардлага юм—энэ бол агуулга нь. Ярихын шинж чанар нь заримдаа ярианы хэл, аялгуу ашиглан, заримдаа бичгийн хэлний зарим үг ашиглан илэн далангүй, нүүр тулан хуучлах маягаар ойлгомжтой, тодорхой ярих явдал юм. Эсээ бичихийн тулд эхний догол мөрөнд оршил байх ёстой бөгөөд дунд хэсэгт нь асуудлын өрнөл, тайлбар, дараа нь оргил хэсэг болон төгсгөл гэж байдаг. Үүнийг эсээ гэж үзэхийн тулд яг энэ форматын дагуу бичигдсэн байх ёстой бөгөөд тэгсэн цагт л багш үүнийг уншиж, дунд, сайн, эсвэл онц гэж дүгнэнэ. Чи Бурханы үгийг ингэж дүгнэж чадах уу? Чи: “Энэ хэсэг сайн байна, хэл зүйн дүрэм сайтай, бурханлаг хэлээр ярьсан, эсээний бүтцэд бүрэн нийцэж байна; тэр хэсэг нь тийм ч сайн биш, бага зэрэг эмх цэгцгүй, бүтэц нь төдийлөн сайн биш юм. Зарим үг нь хэл зүйн дүрмийн хувьд тийм ч зөв биш, тэр ч байтугай зарим үгийг нь зөв газарт хэрэглээгүй мэт санагдаж байна” гэж хэллээ гэе. Бурханы үгийг ингэж уншиж болох уу? (Болохгүй.) Ингэж унших нь гажууд хэрэг бөгөөд чи хэзээ ч үнэнийг олж авахгүй. Бурхан чамаас юу шаардаж байгааг болон эдгээр үгэнд агуулагдах үнэн юу болохыг харахын тулд чи Бурханы үгийн цаад утгыг уншиж сурах ёстой—энэ бол ухаалаг хэрэг юм. Чи эдгээр зүйлийг хэрхэн харахаа ч мэддэггүй бөгөөд өдөржин “Бурханы үг яагаад бүр эсээ ч биш байдаг юм бэ? Бурханы үг илтгэл шиг байх ёстой, Бурхан уран яруу хэлээр ярих ёстой” гэж хэлсээр байдаг. Би тэгдэггүй. Тэгэх нь маш ядаргаатай, та нар сонсоод ядарна, ярьж байгаа хүн ч бас ядарна. Бурхан тэнгэрт ярьж, Иовтой ярьж, Петртэй ярьж, Мосе болон Ионатай ярьж байсныг бодоод үз—Бурханы үг энгийн, тодорхой байгаагүй гэж үү? Тэдгээр нь хэчнээн ер бусын, хийсвэр, эсвэл агуу болохыг, үг хэллэг нь хэчнээн нарийн нягт болохыг чи огт харж чадахгүй. Сатан Иовыг сорих үед Бурхан Сатанд: “Миний зарц Иовын талаар чи анзаарсан уу? Бурханаас эмээж, муугаас зайлдаг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй” (Иов 1:8), “Харагтун, тэр чиний гарт байна; харин түүний аминд л бүү хүр” (Иов 2:6) гэж хэлснийг хар. Бурханы үг энгийн, товчхон байсан бөгөөд хэрэг явдлыг маш тодорхой тайлбарласан. Энэ бол Бурханы зан чанар, Бурханы мөн чанар юм. Бурхан зориуд толгой эргүүлсэн учир битүүлэг үг ашигладаггүй бөгөөд Түүний агуу, ер бусын, эрхэмсэг байдал болон эрх мэдэл, хүч чадал нь хуурамч биш юм. Яагаад Би тэдгээрийг хуурамч биш гэж хэлж байна вэ? Тэр хүнтэй ярихдаа дүр эсгэдэггүй, Өөрийгөө өндөр дээд дүр төрхөөр өнгөлөн далддаггүй, эсвэл хүмүүс ойлгож чадахааргүй зүйл хэлдэггүй—Сатан л тэгдэг, Бурхан тэгдэггүй—нэгэнт Бурхан хэлж байгаа учраас Тэр чамд ойлгуулах болно. Хэрвээ чи хүүхэд бол Тэр чамтай хүүхдийн ойлгож чадах үгээр ярина. Хэрвээ чи өндөр настан бол Тэр чамтай өндөр настны хэлээр ярина. Хэрвээ чи эрэгтэй хүн бол Тэр чамтай эрэгтэйчүүдийн дадсан хэлээр ярина. Хэрвээ чи завхарсан хүн бол Тэр чамтай завхарсан хүмүүс ойлгож чадахуйц байдлаар, тийм хэлний бүтэцтэйгээр ярина. Бурхан олон янзын аргаар ярьдаг. Заримдаа Тэр хошигнодог, заримдаа егөөддөг, заримдаа ёжилдог, заримдаа задлан шинжилдэг, заримдаа илүү хатуу чанга байдаг, заримдаа илүү зөөлөн байдаг, заримдаа чамайг догдлуулдаг, заримдаа чамайг зассаныхаа дараа тайвшруулдаг... Бурханы хийдэг энэ бүх ажил болон Түүний илэрхийлдэг эдгээр үнэн нь хөшүүн биш, уян хатан байдаг. Бурхан бол амийн усны булаг бөгөөд үнэний эх сурвалж нь Бурхан юм. Бурханы хэлсэн юм бүхэн зүгээр, үүнд үнэн агуулагддаг бөгөөд Тэр ямар арга замаар ярих нь хамаагүй. Хэрвээ хэн нэгэн хүн Бурханы ярих арга барил, хэлнийх нь бүтэц гэх мэт зүйлийн талаар үргэлж үзэл тээж, тэдгээрийг байнга шинжиж, эргэлзэж, эдгээр зүйлийн талаар үргэлж бухимдан, “Миний итгэдэг бурхан нэг л бурхан шиг санагдахгүй байна, тэр яагаад ийм байдаг юм бэ? Тиймээс би түүнийг хүлээн авахыг хүсэхгүй байна, хэрвээ би түүнийг хүлээн авбал хэтэрхий ичгэвтэр байх болно, би өөр нэгэнд итгэсэн нь дээр байх” гэж боддог бол энэ ямар төрлийн хүн бэ? (Үл итгэгч.) Энэ бол үл итгэгч юм. Үл итгэгчдийн ихэнх нь ямар төрлийн хүмүүс байдаг вэ? Сүнслэг ойлголтгүй хүмүүс. Сүнслэг ойлголтгүй хүмүүс Бурханы үгийг уншихдаа нягтлан шинждэг бөгөөд үр дүнд нь бүрэн ухаж ойлгож чадахгүй хэвээр байдаг тул “Энэ нь үнэн зам юм чинь ингэж итгэснээр үнэхээр ерөөл хүртэх боломжтой юу? Маш олон хүн итгэж байгаа. Хэрвээ би итгэхгүй бол там руу явах биш үү?” хэмээн гайхдаг. Тэд тэр ч бүү хэл ялихгүй заль мэх өвөрлөдөг. Тэд “Бурханы үгэнд үнэн байдаг гэж тэд хэлдэг, тэгвэл үнэн гэж юу юм бэ? Би яагаад үүнийг хараагүй юм бэ? Би уншиж, сонсох ёстой!” гэж гайхширдаггүй. Нэг л өдөр тэд эцэст нь “сонссон зүйлээ ойлгож”, “Эдгээр үгийн илчилж байгаа зүйл бол жинхэнэ нөхцөл байдал, энэ бол үнэн. Гэвч хэллэг нь хэтэрхий энгийн, түгээмэл, маш жирийн бөгөөд сэхээтнүүдэд басамжлагдаж, гадуурхагдаж, хамгийн жирийн яриа гэж тооцогдож магадгүй, зарим үгийн хувьд бүр улиг болсон, мөн мэдлэгийн салбарын өндөр түвшний сэхээтнүүдийн хэрэглэж ч түвдөхгүй зарим үг үнэндээ бурхны амнаас гарч байна—энэ үнэхээр санаанд багтамгүй юм, ийм байх ёсгүй биз дээ?” гэж боддог. Ийм байнгын шинжилтийн үр дагавар юу вэ? Чи өөрийгөө Бурханаас илүү дээр гэж, Бурхан чамд итгэж, чамайг өргөмжлөх ёстой гэж бодох болно. Энэ нь асуудалтай биш гэж үү? Эдгээр нь сүнслэг ойлголтгүй хүмүүс юм. Бурханд хандах тэдний хандлага нь үргэлж Бурханыг сөрөн зогсож, Түүнийг шинжих явдал байдаг. Бурханыг шинжихийн зэрэгцээ тэд Бурханыг эсэргүүцдэг, Түүнийг эсэргүүцэхийн зэрэгцээ “Чи бурхан биш байсан нь дээр, учир нь чи маш өчүүхэн, чи бурхан шиг биш. Хэрвээ чи бурхан байсан бол би сэтгэл амар байж чадахгүй. Хэрвээ би чамайг басамжилж, шинжиж, чамайг цаашид бурхан биш болтол чинь задлан шинжилж, хэн ч чамд итгэхээ боливол би баяртай байх болно, би итгэх агуу бурхан хайвал сэтгэл амар байх болно” гэж боддог. Ийм хүмүүс бол үл итгэгчид юм. Үл итгэгчдийн ихэнх нь сүнслэг ойлголтгүй байдаг. Тэд Бурханы эдгээр хамгийн жирийн айлдвараас үнэнийг хэзээ ч ойлгож, олж авахгүй. Тэд ердөө л тэдгээрийг ахин дахин шинждэг бөгөөд үнэнийг олж авч чаддаггүйгээр үл барам өөрсдийнхөө авралын чухал хэргийг сүйтгэж, мөн өөрсдийгөө илчилж, таягдан хаядаг. Өнөөдрийн нөхөрлөлөө ингээд өндөрлөе. (Бурханд талархъя!) Баяртай!

2020 оны 1 дүгээр сарын 17

Тайлбар:

a. Хятад хэлэнд овгийн өмнө “Хөгшин”, “Бяцхан” гэх угтварыг нэмж дууддаг нь ярьж байгаа болон сонсож байгаа хүмүүсийн хоорондын дотно юм уу энгийн харилцааг илэрхийлдэг.

Өмнөх:  4-р зүйл: Тэд өөрсдийгөө өргөмжилж, гэрчилдэг

Дараах:  10-р зүйл: Тэд үнэнийг басамжилж, зарчмуудыг улайм цайм зөрчиж, Бурханы гэрийн зохицуулалтыг үл ойшоодог (I хэсэг)

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger