9-р зүйл: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (VIII хэсэг)

II. Антихристүүдийн ашиг сонирхол

Г. Тэдний хэтийн ирээдүй, хувь заяа

Эхлээд сүүлийн цуглаанаар юуны талаар нөхөрлөснөө эргэн харцгаая. (Өнгөрсөн удаа Бурхан антихристүүд хэтийн ирээдүй, хувь заяандаа хэрхэн ханддагийн хоёр дахь зүйл болох антихристүүд үүрэгтээ хэрхэн ханддаг талаар нөхөрлөсөн. Антихристүүд үүрэгтээ гурван төрлийн хандлагаар ханддаг. Нэгдүгээрт, Бурхан хүн төрөлхтнийг хангаж, залж чиглүүлсээр ирсэн тул Бурханы өмнө бүтээгдсэн зүйлийн хувиар үүргээ гүйцэтгэх нь тун тохиромжтой, жам ёсны, үндэслэлтэй хэрэг бөгөөд хүн төрөлхтний дундах хамгийн шударга, сайхан зүйл юм, гэвч антихристүүд үүнийг нэг төрлийн наймаа мэт үзэж, үүргийн гүйцэтгэлийг сайн хэтийн ирээдүй, сайн хүрэх газраар солихыг хүсдэг. Хоёрдугаарт, Бурхан ажиллаж байх үедээ олон үнэнийг илэрхийлдэг; антихристүүд Бурханы үгийг үнэн гэж үздэггүй, аврагдахын тулд хүн төрөлхтний эзэмшиж, эрэлхийлж, хүлээн авч, орох ёстой зүйл гэж үздэггүйгээр үл барам, эсрэгээрээ хэтийн ирээдүй, хүрэх газар, нэр хүнд, байр суурийн эрэлхийлэл бол үнэн, өөрсдийнх нь баримталж, олж авах ёстой зүйл гэж үздэг. Гуравдугаарт, Бурхан хүн төрөлхтнийг удирдаж, аврахын тулд ажилладаг боловч антихристүүдийн өнцгөөс энэ нь ердөө л наймаа, тоглоом юм; хүмүүс шаргуу ажил, наймаагаар л дамжуулан тэнгэрийн хаанчлалын ерөөлийг олж авч чадна гэж тэд боддог. Хүмүүсээс үүргээ гүйцэтгэхийг шаарддаг Бурханы үнэнд хандах антихристүүдийн хандлагаас харахад тэдний зан чанар хорон муу юм.) Нэмж хэлэх юм байна уу? (Антихристүүд үүргээ гүйцэтгэхийг ерөөл эрэлхийлэх цорын ганц арга зам гэж үздэг. Ерөөл хүртэх хүсэл нь талаар болмогц тэд тэр даруй үүргээ орхиж, эсвэл бүр Бурханыг орхиж ч мэднэ. Энэ бол ерөөл хүртэх хүсэл нь талаар болох үеийн антихристүүдийн хандлага юм.) (Антихристүүд үнэнээсээ гэмшдэггүй. Тэднийг саад тотгор, үймээн учруулсан, эсвэл муу үйл хийснийхээ улмаас чөлөөлөгдөж, хөөгдөх үед Бурханы гэр тэдэнд үүргээ гүйцэтгэх дахин нэг боломж олговол тэд талархдаггүй. Харин ч тэд гомдоллож, шүүж, “Хэрэгтэй үедээ намайг буцааж дуудчихаад, хэрэггүй үедээ зүгээр л өшиглөөд хаячих юм” гэж хэлдэг. Энэ нь антихристүүд хэзээ ч гэмшихгүйг харуулж байна.) Товчхондоо, антихристүүдийн үүрэгтээ хандах хандлага болон Бурханы үгэнд хандах хандлагадаа харуулдаг мөн чанар нь үндсэндээ адилхан; тэд эдгээр өөр өөр зүйлд хандахдаа зүгээр л адилхан зан чанар, адилхан мөн чанар харуулдаг. Өнгөрсөн удаа бид антихристүүдийн үүрэгтээ хандахдаа харуулдаг бүх мөн чанарын талаар үндсэндээ нөхөрлөсөн. Нэгдүгээр зүйл, тэд Бурханы үг бол үнэн гэдэгт үл итгэж, хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг; хоёрдугаар зүйл, чи тэдэнтэй Бурханы үгийг нөхөрлөж, тэд үнэнийг ойлгож чаддаг байлаа ч үүнийг хүлээн авдаггүй; гуравдугаар зүйл, тэд Бурханы дээд эрх, зохицуулалтыг дуулгавартай дагахаас татгалздаг; дөрөвдүгээр зүйл, тэд хэзээ ч үнэнээсээ гэмшдэггүй. Эдгээр нь тэдний илрэлийн мөн чанар биш гэж үү? (Мөн.) Та нар энэ дөрвөн зүйлийг бодож олсон уу? (Үгүй.) Та нарын ярьсан зүйлсийн ихэнх нь өнгөрсөн удаа бидний нөхөрлөсөн зарим илрэл байсан боловч эдгээр илрэлийн ард ямар мөн чанар оршиж байгааг та нар нэвт харж чадаагүй л байна. Үнэний өмнө болон Бурханы өмнө антихристүүдийн харуулдаг мөн чанар нь үргэлж хүлээн зөвшөөрөх, хүлээн авах, дуулгавартай дагах эсвэл гэмшихээс татгалзах явдал байдаг. Антихристүүд Бурханы үг болон үүрэгтээ ингэж ханддаг юм чинь засалтад хэрхэн ханддаг вэ? Тэд дээр дурдсан мөн чанартай гэдгээ хүмүүст харуулж, тэд бол антихристүүд, Бурханы дайснууд, үнэний дайснууд мөн гэдгийг батлах өөр ямар илрэлүүд байдаг вэ? Энэ бол өнөөдөр бидний нөхөрлөх гурав дахь зүйл юм: антихристүүд засалтад хэрхэн ханддаг вэ. Энэ зүйл бол антихристүүд хэтийн ирээдүй, хувь заяандаа хэрхэн ханддаг тухай гурав дахь дэд сэдэв юм. Харж байна уу, үнэн бүрийн талаар нөхөрлөхөд ийм тодорхой нөхөрлөл, тодорхой эрэл хайгуул, эргэцүүлэл шаардлагатай байдаг. Хэрвээ Би зүгээр л ерөнхийд нь ярьсан бол чи үнэн бүрийн бодит байдлыг илүү тодорхой ойлгож чадахгүй байх байсан. За тэгэхээр, өнгөрсөн удаа нөхөрлөсөн агуулгыг бид цаашид авч үзэхгүй. Энэ удаа бид гурав дахь зүйлийн талаар албан ёсоор нөхөрлөнө.

3. Антихристүүд засалтад хэрхэн ханддаг вэ

Засалт бол Бурханд итгэдэг хүн бүрийн туулж болох зүйл юм. Ялангуяа үүргээ гүйцэтгэх явцад, засалт туулах туршлага нь нэмэгдэхийн хэрээр ихэнх хүн засалтын утга учрыг улам бүр ухамсарладаг. Тэд засалтад маш олон ашиг тус байдгийг мэдэрдэг бөгөөд засалтад улам бүр зөв хандаж чаддаг. Мэдээж, үүрэг гүйцэтгэж л чадаж байвал, ямар ч үүрэг гүйцэтгэдэг байсан хамаагүй, хүн бүрд засалт туулах боломж гарна. Хэвийн хүмүүс засалтад зөв хандаж чаддаг. Нэг талаар, тэд Бурханд дуулгавартай сэтгэлээр засалтыг хүлээн авч чаддаг, нөгөө талаар, өөрсдөд нь ямар асуудал байгааг эргэцүүлж, мэдэж авч чаддаг. Энэ бол үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийн засалтад хандах нийтлэг хандлага, үзэл бодол юм. Тэгвэл антихристүүд ч бас засалтад ингэж ханддаг уу? Яавч үгүй. Засалтад хандах хандлагын тухайд антихристүүд болон үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийн хандлага өөр байх нь гарцаагүй. Юун түрүүнд, засалтын тухайд гэвэл, анттхристүүд үүнийг хүлээн авч чаддаггүй. Тэд үүнийг хүлээн авч чаддаггүй нь шалтгаантай бөгөөд гол нь тэд засуулах үедээ нэр нүүрээ барж, нэр хүнд, байр суурь, нэр төрөө алдаж, хүн бүрийн өмнө толгойгоо өндөрт өргөж чадахгүй болсон мэт санагддаг. Эдгээр зүйл зүрх сэтгэлд нь нөлөөлдөг тул тэдэнд засалтыг хүлээн авах хэцүү байдаг бөгөөд өөрсдийг нь зассан хэнийг ч өөрсдөд нь дайсагнаж байна, өөрсдийнх нь дайсан мөн гэж тэд боддог. Энэ бол засуулах үеийн антихристүүдийн сэтгэлгээ юм. Үүнд эргэлзэх зүйлгүй. Үнэндээ хүн үнэнийг хүлээн авч чадах эсэх, үнэхээр дуулгавартай дагаж чадах эсэх нь засалт дээр л хамгийн их илчлэгддэг. Антихристүүд засалтыг ийм их эсэргүүцдэг нь тэд үнэнд зэвүүцдэг, үнэнийг өчүүхэн төдий ч хүлээн авдаггүйг хангалттай харуулдаг. Тэгэхээр асуудлын гол зангилаа энэ юм. Тэдний нэр нүүр гол асуудал биш; үнэнийг хүлээн авахгүй байх нь асуудлын мөн чанар юм. Засалт туулах үедээ антихристүүд үүнийг сайхан өнгө аяс, хандлагаар хийхийг шаарддаг. Засалтын өнгө аяс ноцтой, хандлага нь ширүүн байвал антихрист эсэргүүцэж, сөргөлдөж, ичиж байснаа уурлана. Тэд өөрсдийнх нь харуулсан зүйл зөв эсэхийг, энэ нь үнэн эсэхийг огт тоодоггүй, хаана алдаа гаргаснаа, эсвэл үнэнийг хүлээн авах ёстой эсэхээ эргэцүүлдэггүй. Өөрсдийнх нь нэрэлхүү зан, нэр нүүр хөндөгдсөн эсэхийг л боддог. Засалт нь хүмүүст тусалж, тэднийг хайрлаж, аварч, ашиг тусаа өгдөг гэдгийг антихристүүд огт ухамсарлаж чаддаггүй. Тэд үүнийг олж харж ч чаддаггүй. Тэд жаахан ялгаж салгах чадваргүй, эрүүл ухаангүй байгаа хэрэг биш үү? Тэгвэл засалттай тулгарах үедээ антихрист ямар зан чанар харуулдаг вэ? Энэ нь үнэнд зэвүүцдэг зан чанар, түүнчлэн биеэ тоосон, гөжүүд зан чанар мөн гэдэгт эргэлзэх зүйлгүй. Энэ нь антихристүүдийн уг чанар-мөн чанар бол үнэнд зэвүүцэж, үнэнийг үзэн яддаг мөн чанар гэдгийг илчилдэг. Тиймээс антихристүүд засуулахаас хамгийн их айдаг; засуулмагцаа тэдний муухай байдал бүрэн ил болдог. Антихристүүд засуулах үедээ ямар илрэл харуулдаг вэ, мөн антихристүүд бол антихристүүд, тэд жирийн завхарсан хүнээс өөр, уг чанар-мөн чанар нь үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийнхээс ялгаатай гэдгийг бусдад тодорхой харуулах ямар зүйл хэлдэг, хийдэг вэ? Би хэдэн жишээ хэлье, та нар тэр талаар бодож, нэмж хэлж болно. Антихристүүд засуулах үедээ эхлээд тооцоолж, “Намайг засаж байгаа хүн ямархуу хүн бэ? Тэр юу гэх гээд байна вэ? Тэр энэ талаар яаж мэдсэн юм бэ? Тэр яагаад намайг зассан юм бэ? Намайг дорд үзээд байгаа юм уу? Би түүнийг гомдоох ямар нэг зүйл хэлчихсэн юм болов уу? Надад нэг сайн зүйл байхад би түүнд өгөөгүй болохоор тэр надаас өшөө авч, энэ боломжийг ашиглан намайг сүрдүүлж байгаа юм болов уу?” гэж боддог. Тэд өөрсдийн гэм буруу, урьдын муу үйл, харуулсан завхарсан зан чанараа эргэцүүлж, мэдэж авахын оронд засалт туулах энэ хэрэг явдлаас сэжүүр олохыг хүсдэг. Үүнд ямар нэгэн сэжигтэй зүйл байна гэж тэд боддог. Тэд засалтад ингэж ханддаг. Энд жинхэнэ хүлээн зөвшөөрөлт байна уу? Жинхэнэ мэдлэг, эсвэл эргэцүүлэл байна уу? (Үгүй.) Ихэнх хүн засуулах үед энэ нь завхарсан зан чанар харуулсантай нь холбоотой байж болно. Түүнчлэн тэд мэдлэггүй байдлаасаа болж буруу зүйл хийж, Бурханы гэрийн ашиг сонирхлоос урвасантай холбоотой байж болно. Эсвэл үүрэгтээ хааш яаш хандаж, үүнээсээ болж Бурханы гэрийн ажилд хохирол учруулсантай ч холбоотой байж болно. Хамгийн үзэн ядмаар зүйл бол хүмүүс ямар ч хязгаарлалтгүйгээр улайм цайм дур зоргоороо авирлаж, зарчмыг зөрчиж, Бурханы гэрийн ажилд саад болж, үймүүлэх явдал юм. Эдгээр нь хүмүүс засуулдгийн үндсэн шалтгаан юм. Хэн нэгнийг засуулахад хүргэсэн нөхцөл байдал ямар байхаас үл хамааран, үүнд хандах хамгийн чухал хандлага юу вэ? Юун түрүүнд, чи үүнийг хүлээн авах ёстой. Хэн чамайг засаж байгаа, ямар шалтгаанаар засаж байгаа нь хамаагүй, энэ нь хатуу ширүүн санагдах эсэх, эсвэл өнгө аяс, үг хэллэг нь ямар байх нь хамаагүй, чи үүнийг хүлээн авах ёстой. Дараа нь чи юуг буруу хийснээ, ямар завхарсан зан чанар харуулснаа, үнэн-зарчмын дагуу үйлдсэн эсэхээ ухаарах ёстой. Юуны өмнө, энэ бол чамд байх ёстой хандлага юм. Тэгвэл антихристүүдэд ийм хандлага байдаг уу? Байдаггүй; эхнээсээ дуустал тэдний гаргадаг хандлага нь эсэргүүцэл, зэвүүцэл байдаг. Ийм хандлагатайгаар тэд Бурханы өмнө тайван байж, засалтыг даруухнаар хүлээн авч чадах уу? Үгүй, чадахгүй. Тэгэхээр тэд яах вэ? Юун түрүүнд тэд ширүүн маргаж, зөвтгөж, хүмүүст ойлгуулж, хүмүүсээр уучлуулах гэж найдсандаа хийсэн буруу зүйл, илчилсэн завхарсан зан чанараа өмгөөлж, маргалдана. Ингэснээр тэд хариуцлага хүлээх юм уу өөрт нь засалт хийдэг үгийг хүлээн авах хэрэггүй болно. Засалт туулахдаа тэд ямар хандлагатай байдаг вэ? “Би нүгэл үйлдээгүй. Би ямар ч буруу юм хийгээгүй. Хэрвээ би алдаа гаргасан бол шалтгаан байгаа; хэрвээ би алдаа гаргасан бол санаатай тэгээгүй, үүнийхээ төлөө хариуцлага хүлээх ёсгүй. Хэдхэн алдаа гаргадаггүй хэн байна?” Тэд ийм үг, хэллэг барьж аваад түүнээсээ тас зуураад тавьдаггүй боловч үнэнийг эрж хайдаггүй, гаргасан алдаагаа ч, эсвэл харуулсан завхарсан зан чанараа ч хүлээн зөвшөөрдөггүй, мууг үйлдэх санаархал, зорилго нь юу байсныг мэдээж хүлээн зөвшөөрдөггүй. Тэдний гаргасан алдаа хэчнээн илэрхий байсан ч, эсвэл хэчнээн их хохирол учруулсан ч тэд эдгээр зүйлийг хараагүй царайлдаг. Тэд өчүүхэн төдий ч гунигладаггүй, буруугаа мэдэрдэггүй, мөс чанартаа огт зэмлүүлдэггүй. Харин ч тэд хамаг хүчээрээ өөрсдийгөө зөвтгөж, аман тулаан хийж, “Хүн бүрд л зөвтгөж болохуйц үзэл бодол байдаг. Хүн бүрд өөрийн гэсэн шалтгаан бий; хэн нь илүү сайн ярьж чадахаас л шалтгаална. Хэрвээ өөрийнхөө шалтгаан, тайлбарыг олонход хүлээн зөвшөөрүүлж чадвал би ялна, тэгвэл чиний ярьж байгаа үнэн худал болж, чиний баримт ч хүчингүй болно. Чи намайг яллахыг хүсэж байна уу? Яавч бүтэхгүй!” гэж боддог. Антихрист засуулах үедээ зүрх сэтгэл, сүнснийхээ гүнд үүнийг бүрмөсөн, эрс шийдэмгийгээр эсэргүүцэж, зэвүүцэж, няцаадаг. Тэдний хандлага бол “Чи юу ч хэлсэн, хэчнээн зөв ч байсан би үүнийг хүлээн авахгүй, бас хүлээн зөвшөөрөхгүй. Би буруугүй” гэдэг юм. Завхарсан зан чанар нь баримтаар яаж ч илчлэгдсэн бай, тэд үүнийг хүлээн зөвшөөрдөггүй, хүлээн авдаггүй, харин ч тэрсэлж, эсэргүүцсээр байдаг. Бусад хүн юу ч хэлсэн бай, тэд үүнийг хүлээн авах юм уу хүлээн зөвшөөрдөггүй, харин ч “Хэн нь хэнээсээ илүү дээр ярьж чадахаа харъя л даа; хэн нь илүү сайн ярьдаг болохоо үзье л дээ” гэж боддог. Энэ бол засалт туулахдаа антихристүүдийн гаргадаг хандлага юм.

Хүн үнэнийг хүлээн авч чадах эсэх нь засуулах үед нь илчлэгддэг. Антихристүүд бичиг үсэг, хоосон сургаал ярихдаа бүгд маш тодорхой байдаг ч засуулах үедээ үргэлжлүүлэн эсэргүүцэж, маргалдаж, сөргөлддөг бөгөөд үнэнийг огт хүлээн авдаггүй. Тэд байнга чалчдаг бичиг үсэг, хоосон сургаалынхаа юуг ч хэрэгжүүлж чаддаггүй. Яагаад тэр вэ? Шалтгаан нь антихристүүд мөн чанартаа үнэнд зэвүүцдэг. Антихристүүдийн зан чанар туйлын харгис, биеэ тоосон байдаг. Үнэн болон баримтын өмнө тэд үргэлж гөжүүд, эсэргүүцсэн, зэвүүцсэн хандлагатай байдаг. Засуулах үедээ өөрсдийн нэр хүндийг хадгалахын тулд чадлынхаа хэрээр өөрсдийгөө зөвтгөж, тайлбарлахаас гадна антихристүүд “Би хүнд биш, бурханд итгэдэг. Бурхан бол зөвт, хүн намайг яаж ч зассан миний хувь заяаг шийдэж чадахгүй. Би үнэнийг хүлээн авахгүй, тэглээ гээд тэд намайг яаж чадах юм бэ?” гэх хамгийн бат бөх итгэл үнэмшилтэй байдаг. Тэд зүрх сэтгэлдээ эсэргүүцэж, “Газар дээрх хүний хэлж байгаа зүйл хэчнээн зөв, эсвэл үнэнд хэчнээн нийцэж байсан ч тэр нь үнэн биш, зөвхөн тэнгэр дэх бурхны шууд айлдвар л үнэн; газар дээрх хүн бусдыг яаж ч шүүж, гэсгээж, зассан тэр нь зөв шударга биш, зөвхөн тэнгэр дэх бурхан л зөвт” гэдэг. Тэдний хэлээгүй далд утга юу вэ? “Газар дээрх бурхны хэлж байгаа зүйл хэчнээн зөв, эсвэл үнэнд хэчнээн нийцэж байсан ч тэр нь үнэн биш. Зөвхөн тэнгэр дэх бурхан л үнэн, тэнгэр дэх бурхан хамгийн агуу нь. Газар дээрх бурхан үнэнийг илэрхийлж чаддаг байлаа ч тэнгэр дэх бурхантай харьцуулшгүй.” Тэдний хэлэх гэсэн санаа энэ биш гэж үү? (Тийм.) “Миний итгэдэг зүйл бол газар дээрх бурхан биш, тэнгэр дэх бурхан. Энэ жирийн хүн чиний хэлж байгаа үг хэчнээн зөв, эсвэл үнэнд хэчнээн нийцэж байсан ч чи тэнгэр дэх бурхан биш. Тэнгэр дэх Бурхан бүхнийг захирдаг. Тэнгэр дэх Бурхан миний хувь заяаг тодорхойлдог. Газар дээрх Бурхан миний хувь заяаг тодорхойлж чадахгүй. Газар дээрх бурхны хэлж байгаа зүйл үнэнд хэчнээн нийцэж байсан ч би тэдгээрийг хүлээн авахгүй. Би зөвхөн тэнгэр дэх бурхныг л хүлээн авч, дуулгавартай дагана. Тэнгэр дэх бурхан надад яаж ч хандсан, би түүнийг дуулгавартай дагана.” Эдгээр үг нь бүгд антихристүүдийн засуулах үедээ илчилдэг үгс юм. Эдгээр нь бүгд тэдний зүрх сэтгэлээс гардаг үгс юм. Тэдний чин сэтгэлийн эдгээр үг нь тэдний зан чанарыг бүрэн төлөөлж, үнэнд зэвүүцэж, үнэнийг үзэн яддаг уг чанар-мөн чанарыг нь илчилдэг. Антихристүүд эдгээр үгийг илчлэх үед тэдний жинхэнэ дүр төрх бүрэн ил болдог. Эдгээр үгийг хэлж чадах хэн боловч жинхэнэ антихрист, жинхэнэ диавол, Сатан гэж хэлж болно. Зарим антихрист засуулах үедээ хүлцэнгүй ч биш, ихэрхүү ч биш, үл бууж өгөх хандлага гаргадаг. Тэд үнэнийг хүлээн авдаггүй, засалтыг ч хүлээн авдаггүй, өөрсдийгөө ч үнэхээр танин мэддэггүй. Харин ч тэд өөрсдийнхөө тэр итгэл үнэмшил рүү ухарч, үүнийгээ ашиглан өөрсдийн нэр хүнд, байр суурь, оршин буй мэдрэмжийг хамгаалж, үл итгэгч мөн чанараа бүрэн ил болгодог. Тэд “Би хүнд биш, бурханд итгэдэг, бурхан бол зөвт” гэдэг үгийг ашиглан хүн бүрийг няцааж, ялж, үнэнийг үгүйсгэж, газар дээрх Бурханыг үгүйсгэдэг. Үүний зэрэгцээ, тэд эдгээр үгийг ашиглан өөрсдийн нүглийн хариуцлагыг нуун дарагдуулж, зайлсхийж, завхарсан зан чанар, уг чанар-мөн чанараа нуун дарагдуулдаг. Антихристүүд өөрсдийн муу үйлийг нуун дарагдуулахын тулд итгэл үнэмшил, онолоо ашигладаг, бас өөрсдийгөө тайвшруулж, өмгөөлж хамгаалахын тулд тэдгээрийг ашигладаг. Тэд өөрсдийгөө хэрхэн тайвшруулдаг вэ? Тэд “Зүгээр дээ, газар дээрх хүний хэлсэн зүйл тооцогдохгүй. Түүний хэлж байгаа зүйл хэчнээн зөв байсан ч би тэдгээрийг хүлээн авахгүй. Би түүний хэлж байгаа зүйлийг хүлээн авахгүй л бол тэдгээр нь баримт биш бөгөөд үнэнд нийцэхгүй. Тиймээс, би ямар ч алдаа, муу үйл, гэм буруу үйлдсэн, хариуцлага хүлээх шаардлагагүй, би зүгээр л өмнөх шигээ дур зоргоороо авирлаж, ихэмсгээр алхаж, аливааг өөрийнхөөрөө хийж чадна” гэж боддог. Тиймээс, антихристүүд ерөөл хүртэх хүсэл, санаархлаа эцсийг нь хүртэл тээсээр, ямар ч эргэлзээгүйгээр, ичгүүр сонжуургүйгээр өөрсдийн замаар үргэлжлүүлэн алхдаг. Энэ бол антихристүүдийн жинхэнэ дүр төрх юм.

Антихристүүд засуулах үедээ илчлэгддэг. Энэ бол тэдний уг чанар-мөн чанар хамгийн их ил болох магадлалтай үе юм. Нэгдүгээрт: Тэд муу үйлээ улайж чадах уу? Хоёрдугаарт: Тэд өөрсдийгөө эргэцүүлж, танин мэдэж чадах уу? Гуравдугаарт: Тэд засуулах үедээ үүнийг Бурханаас хүлээн авч чадах уу? Энэ гурван хэмжүүрээр хүн антихристийн уг чанар-мөн чанарыг харж чадна. Хэрвээ хүн засуулах үедээ дуулгавартай дагаж, өөрийгөө эргэцүүлж, улмаар завхрал харуулснаа болон завхарсан мөн чанараа танин мэдэж чадвал тэр бол үнэнийг хүлээн авч чаддаг хүн юм. Тэрээр антихрист биш. Энэ гурван хэмжүүр бол яг антихристэд байдаггүй зүйл юм. Үүний оронд антихрист өөр зүйл буюу хэний ч хүлээгээгүй зүйлийг хийдэг—өөрөөр хэлбэл, тэд засуулах үедээ өөдөөс нь дайрч гүтгэдэг. Тэд буруу үйлээ улайж, завхарсан зан чанараа хүлээн зөвшөөрөхийн оронд өөрсдийг нь зассан хүнийг ялладаг. Тэд үүнийг яаж хийдэг вэ? Тэд “Засалт бүр зөв байх албагүй. Засалт бол бүхэлдээ хүний яллалт, хүний шүүлт юм; энэ нь бурхны өмнөөс хийгддэггүй. Зөвхөн Бурхан л зөвт. Бусдыг ялладаг хэн боловч яллагдах ёстой” гэдэг. Энэ нь үндэслэлгүйгээр хариу дайралт хийж байгаа хэрэг биш гэж үү? Ямар хүн ийм байдлаар хариу дайралт хийдэг вэ? Зөвхөн эрүүл ухаангүй, учирлаад нэмэргүй төвөгтэй хүн л ингэж авирлах бөгөөд зөвхөн диаволууд болон Сатаны төрлийн хүн л тэгж авирлана. Мөс чанар, эрүүл ухаантай хүн хэзээ ч ийм зүйл хийхгүй. Тиймээс засуулах үедээ үндэслэлгүй хариу дайралт хийдэг хүмүүс ёрын муу хүмүүс байж таарна. Тэд бүгд диаволууд юм. Антихристүүд үндэслэлгүй хариу дайралт хийхдээ ихэвчлэн юу гэж хэлдэг вэ? “Би бурханд итгэдэг, бурхан бол зөвт! Би хүнийг биш, бурхныг дуулгавартай дагадаг! Засалт бүр заавал зөв байх албагүй. Хэрвээ бурхан намайг засвал би үүнийг хүлээн авна, харин хүмүүс намайг засвал би хүлээн авахгүй!” гэдэг. Антихристүүдийн хэлэх эхний зүйл бол “Бурхан бол зөвт!” гэдэг юм. Тэдний өнгө аяс хорлонтой сэтгэлгээ агуулж байгааг чи сонсож болно. Тэдний хэлдэг хоёр дахь зүйл бол “Би хүнийг биш, бурхныг дуулгавартай дагадаг!” гэдэг юм. Та нар энэ хоёр мэдэгдлийг сонсож байсан уу? (Тийм.) Та нар хэзээ нэгэн цагт эдгээрийг хэлж байсан уу? (Үгүй.) Ихэнх хүн энэ хоёр мэдэгдлийг хэлж зүрхэлдэггүй. Өөрсдийнх нь эерэг, хүлээн авах ёстой зүйл гэж үздэг ямар нэг зүйл тохиолдох үед л тэд: “Бурхан үнэхээр зөвт, би засалт, сахилгажуулалт туулсан нь зөв байсан” гэж хэлдэг. Тэд үүнийг эергээр хүлээн авдаг бөгөөд эдгээр үгийг өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалах, эсвэл өөрсдийгөө зөвтгөж, тайлбарлахын тулд огт ашигладаггүй. Тэд эдгээр үг болон энэ баримтыг зүрх сэтгэлийнхээ угаас үнэхээр хүлээн авч, хүлээн зөвшөөрдөг. Антихристүүдийн хандлага өөр байдаг. Засуулах нөхцөл байдалд тэд ийм өнгө аяс, эсвэл ийм төрлийн санаархал ашиглан “Би бурханд итгэдэг, бурхан бол зөвт! Би хүнийг биш, бурхныг дуулгавартай дагадаг!” гэж хэлж чадна. Энэ нь юу гэсэн үг вэ? Тэд үнэнийг хүлээн авдаг хүмүүс мөн үү? Тэд гарцаагүй биш. Тэд засуулах нь Бурханаас ирдэг бөгөөд Бурханаар зөвшөөрөгддөг гэдгийг үгүйсгэдэг. Үүнийг Бурханаас хүлээн авч чаддаггүй нь тэд Бурхан бүхнийг захирдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй, Бурханы үг бол үнэн гэдэгт итгэдэггүйг бүрэн баталдаг. Тэгвэл тэд Бурхан бол зөвт гэдгийг яаж хүлээн зөвшөөрч чадах юм бэ? Тэд өнгөн дээрээ зөв мэт харагддаг эдгээр үгийг ашиглан бусдыг яллаж, өөрсдөд нь таагүй ханддаг, өөрсдийг нь засдаг, завхарсан зан чанарыг нь ил болгодог хүмүүсийг яллаж байгаа нь тодорхой байна. Эдгээр нь ёрын муу хүмүүсийн үйлдэл биш гэж үү? Эдгээр нь ёрын муу хүмүүс юм. Ёрын муу хүмүүс эгзэгтэй мөчид Бурханыг эсэргүүцэж, үнэнийг сөрөхийн тулд зөв үг ашиглаж, өөрсдийн ашиг сонирхол, өөрсдийн дүр төрх, өөрсдийн нэр нүүр, нэр хүндийг хамгаалахын тулд зөв үг ашиглаж мэднэ. Энэ нь ичгүүргүй биш гэж үү? “Ёрын муу хүн нүүрээ хатууруулдаг” (Сургаалт үгс 21:29) гэх энэ өгүүлбэр ёрын муу хүмүүс болон антихристүүд дээр батлагддаг. Антихристүүд бол ийм төрлийн хүмүүс юм.

Антихристүүдийн хэлдэг өөр нэг зүйл бол: “Би хүнд биш, бурханд итгэдэг!” юм. Өнгөн дээрээ энэ өгүүлбэр буруу сонсогдож байна уу? (Үгүй.) Бурханд итгэх нь мэдээж зөв—хүн ямар нэг хүнд итгэж болохгүй. Эдгээр үг маш зөв зүйтэй, тэдгээрт буруу зүйл огт байхгүй. Харамсалтай нь, антихристийн амнаас гарах үедээ энэ өгүүлбэрийн утга өөрчлөгддөг. Энэхүү утгын өөрчлөлт нь юуг харуулдаг вэ? Антихристүүд өөрсдийгөө асуудлаас мулталж, өөрсдийгөө тайлбарлахын тулд зөв үг ашигладгийг харуулдаг. Эдгээр үгийг хэлж байгаагийн ар дахь тэдний санаархал юу вэ? Тэдний эдгээр үгийг хэлэх шалтгаан нь юу вэ? Энэ нь тэдний мөн чанарын ямар талыг нотолдог вэ? (Үнэнийг хүлээн авдаггүй, үнэнийг үзэн яддаг.) Зөв, тэд үнэнийг хүлээн авдаггүй. Тэгэхдээ тэд үнэнийг хүлээн авдаггүй ч “Би хүлээн авахгүй; чиний хэлсэн зүйл зөв байсан ч би хүлээн авахгүй” гэж ил тод хэлэх үү? Хэрвээ ингэж хэлбэл хүмүүс тэднийг ялган таньж, хүн бүр тэднийг голж, тэд хөл дээрээ бат зогсож чадахгүй болох тул тэд ингэж хэлж чаддаггүй. Тэд зүрх сэтгэлдээ эдгээр зүйлийг тодорхой ойлгодог. Антихристүүдийн ов мэхтэй, хорон муу байдал энд оршдог. Тэд “Хэрвээ би чамайг ил тод эсэргүүцэж, чиний эсрэг ил тод хашхичиж, сөргөлдвөл чи намайг үнэнийг хүлээн авдаггүй гэж хэлнэ. Тэгвэл би үнэнийг хүлээн авдаггүй гэдгээ чамд харуулахгүй. Би өөр арга хэрэглэн энэ хэрэг явдлыг шийдвэрлэж, өөрийгөө хамгаална” гэж боддог. Тиймээс тэд: “Би хүнд биш, бурханд итгэдэг” гэж хэлдэг. Тэд Бурханд итгэдэг үү, эсвэл ямар нэг хүнд итгэдэг үү гэдгээс үл хамааран, энд бидний задлан шинжилж байгаа зүйл бол антихристүүд үнэнийг хүлээн авдаг эсэх юм. Тэд ингэж хэлснээрээ ухагдахуунуудыг хольж хутгаж байгаа хэрэг биш гэж үү? Тэд ухагдахуунуудыг хольж хутгаж, хүмүүсийн нүдийг хуурахыг оролддог. Хүмүүст үнэнийг хүлээн авдаггүйгээ харуулахгүйн тулд тэд Бурханыг хүлээн зөвшөөрдөг, үнэнийг хүлээн зөвшөөрдөг, Бурханд итгэдэг, Бурхан бол үнэн гэдэгт итгэдэг, Бурхан бол үнэн учраас Бурхан хүн болж чадахгүй, хэрвээ Тэр хүн болбол Түүнд үнэн байхгүй, тэр хүн бол Бурхан биш гэж хэлдэг. Үүнд үндэслэн шүүвэл, тэд аль хэдийн антихристүүд гэдгээ харуулсан биш гэж үү? Тэд Бурхан Христ болж, жирийн хүн болж чадна гэдгийг ер хүлээн зөвшөөрдөггүй. Тэд зөвхөн тэнгэр дэх Бурхан, хүний нүдэнд харагддаггүй, гарт баригддаггүй, хүний дур зоргоороо төсөөлж, ашиглаж болох тэр Бурхан л Бурхан мөн гэж боддог. Энэ үзэл бодол болон Паулын үзэл бодлын хооронд ижил төстэй зүйл байна уу? (Тийм.) Газар дээрх Христэд хандах Паулын хандлага ямар байсан бэ? Тэр Түүнийг хүлээн зөвшөөрсөн үү? Тэр Түүнийг хүлээн авсан уу? (Үгүй.) Паул: “Христ бол амьд бурхны хүү, бид ч бас амьд бурхны хөвгүүд. Энэ нь бид бүгд христийн ах эгч нар, зиндааны хувьд бүгд эрх тэгш гэсэн үг. Бидний итгэдэг бурхан тэнгэрт байдаг. Газар дээр ямар ч бурхан байхгүй. Тиймээс битгий буруугаар ойлго, газар дээрх энэ хүн бол христ, тэр бол бурхны хүү. Тэр бурхантай адилгүй. Тэр тэнгэр дэх бурхныг төлөөлж чадахгүй, хүн түүнийг үнэн гэж үзэж болохгүй, хүн түүнийг дагах шаардлагагүй” гэж хэлсэн. Антихристүүдийн хэлдэг “Би хүнд биш, бурханд итгэдэг” гэх үгээс бид юуг задлан шинжилж болох вэ? Паулын адилаар тэд зөвхөн тэнгэр дэх тодорхойгүй Бурханыг л хүлээн зөвшөөрдөг бөгөөд Христ бол Бурхан гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Өөрөөр хэлбэл, тэд Бурхан махбод болж, жирийн хүн болсон гэх баримтыг хүлээн зөвшөөрдөггүй—энэ тал дээр антихристүүд Паултай яг адилхан байдаг. Тэдний хэлэх гэсэн санаа бол: “Хэрвээ чи бурханд итгэдэг бол ямар нэг хүнд биш, бурханд итгэ. Ямар нэг хүнд итгэх хэрэггүй, ямар нэг хүнд итгэснээр ерөөл хүртэж чадахгүй. Бурханд итгэхийн тулд чи тэнгэр дэх бурханд, үл үзэгдэх бурханд итгэх ёстой. Тэнгэр дэх бурхан тийм агуу, тийм төгс хүчит байхад газар дээрх бурхан юу хийж чадах юм бэ? Тэр ердөө зарим үнэнийг илэрхийлж, зарим зөв үгийг л хэлж чадна” гэдэг. Хэрвээ бид эдгээр үгэнд үндэслэн тэдний мөн чанарыг задлан шинжилж, шүүвэл тэд Христийг эсэргүүцэж, Христийг үл хүлээн зөвшөөрч, Бурхан махбод болсон гэх баримтыг үгүйсгэж байгаа юм. Тэд бол нэвт шувт антихристүүд мөн.

Антихристүүд засуулах үедээ, бүтэлгүйтэлтэй тулгарах үедээ, хэн нэгэн тэднийг илчлэх үед “Бурхан бол зөвт” гэх хэллэгийг ашиглан өөрсдийгөө хамгаалж, бусад хүн өөрсдийг нь ил болгосныг үгүйсгэж, бусад хүн өөрсдийг нь зассаныг үгүйсгэдэг. Юу ч болсон бай, засуулах үеийн тэдний үндсэн хандлага нь сөргөлдөж, эсэргүүцэж, үл хүлээн авах хандлага байдаг бөгөөд тэд өөрсдийгөө тайлбарлаж, хамгаалахын тулд чадах бүхнээ хийдэг. Зарим нь бүр: “Цаг хугацаа бүхнийг илчилнэ. Бурхан бол зөвт. Нэг л өдөр бурхан үүнийг миний өмнөөс илчлэг!” гэж хэлдэг. Завхарсан хүмүүс хэр нь тэд үүргээ гүйцэтгэх явцдаа Бурханы гэрийн ажилд хэчнээн их хохирол учруулсан ч үүнийгээ тоодоггүй, анхаардаг ч үгүй. Энэ баримт ил боллоо ч тэд эдгээр хохирлыг учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй, хариуцлага хүлээхийг хүсдэггүй. Эцэст нь тэд Бурхан тэдэнд үйлчлэхээр тэнд байгаа мэт, тэднийг алдаа гаргах үед өмгөөлж хамгаалах ёстой мэт, Тэр тийм төрлийн Бурхан мэт Бурханаар өөрсдийнхөө төлөө үүнийг илчлүүлэхийг хүссээр байдаг. Тэд үнэнийг хүлээн авдаггүй, засалтыг хүлээн авч чаддаггүй, өөрсдийгөө танин мэдэж чаддаггүйгээр үл барам, бүр Бурханаас өөрсдийнх нь өмнөөс тайлбар, шалтгаан хэлэхийг шаарддаг. Энэ нь ичгүүртэй хэрэг биш гэж үү? Энэ маш ичгүүртэй! Антихристүүд бүгд туйлын ичгүүргүй, бас туйлын хорон муу байдаг. Энэ бол нэг тал нь. Антихристүүд засуулах үедээ ямар хоёр үгийг байнга хэлдэг вэ? (“Би хүнд биш, бурханд итгэдэг!” “Бурхан бол зөвт!”) Эдгээр нь тэдний сурсан зангаараа ашигладаг хоёр үг юм. Тэд өөр ямар ч худал үндэслэл хэлж чаддаггүй, тэгж зүрхэлдэг ч үгүй. Тэд хоёр зөв мэдэгдэл ашиглан хүмүүсийг төөрөлдүүлж, өөрсдийгөө өмгөөлөн үндэслэлгүй маргаж, буруу зүйлийг зөв зүйл болгон хувиргахаар оролдож, хорон муу зүйлийг шударга зүйл болгон хувиргаж, өөрсдийн алдаа болон учруулсан хохирлыг шударга зүйл болгон хувиргадаг. Тэд энэ хоёр мэдэгдлийг ашиглан энэ бүх зүйлийг нэгмөсөн хэрэгсэхгүй болгож, бүрмөсөн арилгаж, байхгүй мэт дүр эсгэхийг хүсдэг бөгөөд үргэлж урьдын адил итгэсээр байдаг. Антихристүүдийн энэ илрэлд гэмшил байна уу? (Үгүй, байхгүй.) Тэд гэмшдэггүйгээр үл барам, антихристүүдийн өөр нэг тал болох үнэнд зэвүүцдэг, биеэ тоосон, хорон муу, харгис байдлыг харуулдаг. Тэдний биеэ тоосон байдал нь тэд өөрсдийг нь зассан хэнийг ч бай дорд үзэн, “Чи зүгээр л хүн, би чамаас айхгүй!” гэж боддог баримтаас нь харагддаг. Энэ нь биеэ тоосон хэрэг биш гэж үү? (Тийм.) Тэдний хорон муу байдал ямар байдлаар илэрдэг вэ? (Үндэслэлгүй хариу дайралт хийх.) Үндэслэлгүй хариу дайралт хийх нь нэг тал нь, нөгөө тал нь өөрсдийгөө тайлбарлах, зөвтгөх, хамгаалахын тулд зөв үг ашиглах явдал юм. Үүнд өөр ямар зан чанар оршдог вэ? Үндэслэлгүй хариу дайралт хийх нь бас харгис юм. Антихристүүд Бурханы үгийг үнэн гэж хүлээн зөвшөөрдөггүй. Хэрвээ хэн нэгэн тэдний энэ мөн чанарыг ил болговол тэд өөрсдийнхөө үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй гэх баримтыг хүлээн авахгүй хэвээр байдаг. Тэд өөрсдийгөө эргэцүүлж, танин мэдэхийг оролддоггүй; харин ч үндэслэлгүй хариу дайралт хийж, зөв зүйтэй, чихэнд чимэгтэй үг ашиглан бусдыг ялладаг. Бусдыг яллахын тулд тэдний ашигладаг арга барил, үг хэллэг дотуур тамиртай агаад хорон муу байдаг. Тэд бусдыг яллаж, амыг нь таглахдаа ямар үг ашиглахаа мэддэг, ингэснээр бусад хүн дараа нь юу хэлэхээ мэддэггүй, тэднийг яаж ч чаддаггүй. Энэ бол хорон муу байдал юм. Тэдний энэхүү арга барил, хэрэгжүүлэлт бол тэр чигтээ харгис зан чанар юм. Эдгээр нь антихристүүд засалт туулах явдлаас задлан шинжилж болох антихристүүдийн хэд хэдэн зан чанар юм. Антихристүүдийн эдгээр зан чанар, илчлэл өмнө нь бидний ярьсан дөрвөн зүйлтэй таарч байгаа биз дээ? (Тийм.) Тэр дөрвөн зүйл юу вэ? (Нэгдүгээр зүйл нь Бурханы үг бол үнэн гэдэгт үл итгэж, хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг; хоёрдугаар зүйл нь чи тэдэнтэй Бурханы үгийг нөхөрлөж, тэд үнэнийг ойлгож чаддаг байлаа ч үүнийг хүлээн авдаггүй; гуравдугаар зүйл нь Бурханы дээд эрх, зохицуулалтыг дуулгавартай дагахаас татгалздаг; дөрөвдүгээр зүйл нь хэзээ ч үнэнээсээ гэмшдэггүй.) Итгэдэггүй, хүлээн авдаггүй, дуулгавартай дагадаггүй, гэмшдэггүй, энэ “дөрвөн үгүй” нь антихристүүдийн мөн чанарыг төлөөлдөг. Антихристүүд хэзээ ч үнэнийг хүлээн авахгүй, баримтын өмнө хэзээ ч толгой бөхийхгүй. Энэ бол гөжүүд үл гэмшил бөгөөд антихристүүдийн уг чанараас харагддаг зүйл юм. Энэ бол антихристүүд засалтад хэрхэн ханддагийн эхний илрэл юм. Антихристүүд адилхан зан чанар-мөн чанартай байдаг ч тэдний амнаас гардаг алдартай үгс, агуу уриа лоозонгууд нь мэдээж яг адилхан байдаггүй. Заримдаа антихристүүд нэг юм хэлж магадгүй, заримдаа антихристүүд өөр юм хэлж магадгүй, гэхдээ тэдний амнаас ямар ч үг гарсан бай, шинж чанар, мөн чанар нь адилхан байх болно—тэдний үгийн мөн чанар нь үнэнийг хүлээн авдаггүй явдал юм. Хэрвээ тэд үнэнийг хүлээн авдаггүй бол тэдний энэ үг яг юу вэ? Тэдгээр нь үнэнд нийцдэг үг үү? Хүний үг үү, эсвэл ёс зүйд нийцдэг үг үү? Тэдгээр нь мөс чанар, эрүүл ухаанд нийцдэг үг үү? (Тэдгээр нь диаволын үг.) Зөв. Тэдгээрийг хоосон үг, эсвэл мунгинасан үг гэж нэрлэвэл төдийлөн зөв тодорхойлж чадахгүй, харин тэдгээрийг диаволын үг гэж хэлэх нь асуудлыг тайлбарладаг.

Антихристүүд засуулах үедээ, ах эгч нарт зэмлүүлж, ил болгуулах үедээ өөр ямар үг хэлдэг вэ? Зарим антихрист алдаа гаргадаг хийдэг, эсвэл хүмүүсийг төөрөлдүүлэх зарим нэг диаволын үг хэлдэг. Ах эгч нар үүнийг хараад тэднийг шүүмжилж, засаж, зальжин, ов мэхтэй гэдгийг нь ил болгодог. Тэд гаднаа эсэргүүцдэггүй ч дотроо сөргөлдөж, “Чи юу мэддэг юм бэ? Чи над шиг мэдлэгтэй юм уу? Чи над шиг олон жил бурханд итгэсэн юм уу? Чи бурханд хэдэн жил итгэсэн юм бэ? Би чиний түвшинд хүртлээ өөрийгөө доош оруулахгүй!” гэж хэлж байгаа мэт байдаг. Удирдагч, ажилчид тэднийг засах үед тэд зальжин хандлага гаргаж, гаднаа тэднийг аргалж, чихэнд чимэгтэй хэдэн үг хэлж магадгүй ч нууцхан дургүйцэж, эсэргүүцэж, өшөө авах боломжийг хайдаг. Хэрвээ жирийн ах юм уу эгч өөрсдийг нь засвал антихристүүд тийм ч хүмүүжилтэй байхгүй бөгөөд уурлаж бухимдан, хариу дайралт хийж, өс хонзон авна. Тэд хариу дайралт хийж, өс хонзон авах үедээ үргэлж “Намайг засахад чи арай л балчирдана! Хэрвээ би бурханд итгэдэггүй байсан бол хэнээс ч айхгүй байх байсан!” гэх мэтийн зүйл хэлдэг. Энэ үгэнд ямар нэг асуудал байна уу? Энэ бол шүтлэггүй хүмүүс болон асар өөдгүй хүмүүсийн ихэвчлэн хэлдэг үг юм. Чуулганд яахаараа ийм үг сонсогддог билээ? Ийм үг хэлж чаддаг хүмүүс бол өвөрмөц бүлэг хүмүүс бөгөөд энэ өвөрмөц бүлгийнхэн өвөрмөц зан араншинтай байдаг. Тэдний зан араншин юугаараа өвөрмөц вэ? Ийм хүмүүс чуулган доторх зиндааг үргэлж бодолцон үздэг. Тэд хүн бүрийг өөрсдөөс нь доор гэж үзэж, хүн бүрд дургүйцдэг ба хүн бүрд сургамжилж, хүн бүрийг тарчлааж, явуулга хийхийг хүсдэг. Хүмүүс Бурханд итгэдэг байлаа ч хэн ч өөрсдийнх нь хамтрагч байхад тэнцэхгүй гэж тэд боддог. Хүмүүс тэднийг ах эгч гэж үзэн зүрх сэтгэлээ нээн ярилцаж, тэдний завхарсан зан чанарыг ил болгож, тэдний харуулсан үнэнд нийцдэггүй зарим үг хэллэг, үйлдлийг засах үед тэд ийм биеэ тоосон үг хэлдэгт гайхах юмгүй. Тэд Бурханы гэрийг нийгэм, өөрсдийнх нь эзэмшил газар гэж үздэг бөгөөд чуулган дахь ах эгч нарыг өөрсдөөс нь доогуур гэж үздэг. Ах эгч нар нийгмийн хэрэг явдлын талаар маш бага мэддэг, өнгөц ойлголттой, нийгмийн доод давхаргад байдаг, бусдад дорд үзэгдэж, бусдын тоглоом болж, бусдад гишгэлэгддэг гэж тэд боддог. Ах эгч нарыг бүгдийг нь дээрэлхэж, тоглоход амархан, өөрсдөө бол тийм хүн биш гэж тэд боддог. Тиймээс өөрсдийг нь засаж, ил болгож буй хэн боловч өөрсдийг нь дээрэлхэж, дорд үзэж, гадуурхаж байгаа хэрэг гэж тэд боддог. Тэд зүрх сэтгэлдээ аль хэдийн үүнээс сэрэмжилж, “Намайг тарчлааж, дээрэлхэж чадна гэж бүү бод! Чи арай л балчирдана!” гэж боддог. Энэ нь “баатарлаг зориг”-той хүний хэлэх үг биш гэж үү? Харамсалтай нь энэ үг үнэн биш. Чи хэчнээн их зоригтой, эсвэл хэчнээн ёс суртахуунтай байсан ч Бурхан чамайг сайшаахгүй. Бурхан ийм зан чанар болон ийм үг хэлдэг хүмүүст зэвүүцдэг. Бурханы өмнө ийм үг хэлж чаддаг хүмүүсийг Бурхан яллаж, жигшин голдог. Энэ үгийг үнэн мэт баримталдаг хүмүүс хэзээ ч Бурханаар авруулж чадахгүй. Тэгвэл дахиад нэг харцгаая, энэ үгэнд ямар асуудал байна вэ? Үнэний өмнө хүн бүр эрх тэгш байдаг, Бурханы гэрт үүргээ гүйцэтгэдэг хүмүүсийн хувьд насны ялгаа юм уу дорд болон өндөр дээд байдлын ялгаа гэж байдаггүй. Үүргийн өмнө хүн бүр эн тэнцүү байдаг, тэд зүгээр л өөр өөр ажил хийдэг. Хэн нь илүү зиндаатай вэ гэсэн ялгаа тэдний хооронд байдаггүй. Үнэний өмнө хүн бүр даруу, дуулгавартай, хүлээн авдаг зүрх сэтгэлтэй байх ёстой. Хүмүүс ийм эрүүл ухаан, хандлагатай байх ёстой. Тэгвэл “Намайг засахад чи арай л балчирдана!” гэж хэлж чаддаг хүмүүсийн зүрх сэтгэл нийгмийн уур амьсгал, үзэл суртал, өөдгүй байдлаар дүүрэн байдаг биш гэж үү? Тэд Бурханы гэрийг нийгэм гэж үздэг, Бурханы гэрийн ах эгч нарыг нийгмийн доод давхаргын эмзэг бүлэг гэж үздэг, харин өөрсдийгөө бүх зүйлийн толгойлогч, хэний ч хүрч, эсвэл өдөж чадахгүй хүн, өөрсдийг нь ил болгож, зассан хүмүүсийг яасан ч сайнаар төгсгөхгүй хүн гэж үздэг. Тэд Бурханы гэр нийгэмтэй адилхан бөгөөд хэн нугаршгүй хатуу, захирангуй байна, тэр хүн бат зогсож чадна, хэн харгис, хэрцгий, ёрын муу байна, тэр хүнд хэн ч хүрч зүрхлэхгүй гэж боддог бөгөөд засалт хүлээн авдаг хүмүүс бүгд эв дүйгүй, чадваргүй гэж тэд үздэг. Жаахан чадвартай хүнд хэн ч хүрч зүрхлэхгүй, алдаа гаргасан ч гэсэн хэн ч тэднийг ил болгож зүрхлэхгүй, тэд л хугаршгүй хатуу эрчүүд гэж тэд боддог! Антихристүүд энэ ертөнцийн аль ч бүлэг хүмүүсийн дунд байсан хамаагүй, бусдад дээрэлхүүлэхгүй, бусдын санаан зоргоор албадуулахгүйн тулд эрх мэдэлтэй, хангалттай харгис, ёрын муу байх ёстой гэж боддог. Тэд үүнийг чадвар, чадамж гэж боддог бөгөөд энэ чадвараа ашиглан байр суурь, алдар нэр, ашиг хонжоо олж авч, эцэст нь сайн хүрэх газар олж авахыг хүсдэг. Энэ ямар зан чанар вэ? Энэ нь харгис, хорон муу юм. Антихристүүд хэчнээн олон номлол сонссон ч үнэнийг ойлгож чаддаггүй. Бурханы гэрт үнэн ноёрхдог гэдгийг тэд харж чаддаггүй. Үнэнийг хүлээн авдаг хүмүүст ямар өөрчлөлт гардгийг тэд харж чаддаггүй, үүнийг харсан ч гэсэн тэр нь өөрчлөлт гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэд эдгээр өөрчлөлт нь бүгд дүр эсгэж, биеэ барьсны үр дүн гэж боддог бөгөөд үүний төлөө биеэ барьж, доромжлол амсахгүй. Тэд ийм логиктой байдаг тул “Намайг тарчлааж, дээрэлхэнэ гэж бүү бод!” гэх мэт үг хэлж чаддаг. Энэ нь антихристүүдийн хорон муу байдал биш гэж үү? Ийм бодол санаа, үзэл бодол нь хорон муу юм. Тэд ийм үг хэлж, ингэж авирлаж чаддаг нь тэдний харгис зан чанарын илчлэл мөн. Чуулганд ийм хүмүүс байдаг уу? Ах эгч нар тэдэнтэй чин сэтгэлээсээ ярилцаж, тэднийг ил болгож, тэдний асуудал, дутагдал, завхралын илчлэлийн талаар яривал тэд үүнийг өөрсдийг нь дээрэлхэж, доромжилж, үл тоомсорлож байна гэж боддог. Тэгээд тэд “Намайг засахад чи арай л балчирдана!” гэж хэлдэг. Тэд хэн нэгэн засалт хүлээн авч байгааг харах бүрдээ үргэлж “Засалт хүлээн авснаар үнэнийг олж авч чадна гэж үү? Тэгэх боломжгүй!” гэж боддог. Тэд үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэд хүмүүсийг засах нь хүмүүсийг дээрэлхэж байгаа хэрэг, тэднийг тарчлаахын тулд барьц олж авч байгаа хэрэг, хүмүүс хэтэрхий заль мэхгүй учраас жаахан алдаа гаргах үедээ дээрэлхүүлдэг гэж боддог. Тэд засалт бол хүмүүсийг хайрлаж, тэдэнд тусалж байгаа хэрэг гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэд хүмүүс засалт хүлээн авах үедээ л үнэхээр гэмшиж, өөрчлөгдөж чадна гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй, Бурханы гэрт үнэн ноёрхдог гэх баримтыг бүр ч хүлээн зөвшөөрдөггүй. Тиймээс антихристүүд өөрсдөдөө үргэлж “Намайг зассан хэнийг ч би зүгээр орхихгүй. Намайг дээрэлхэхийг би хэнд ч, яавч зөвшөөрөхгүй!” гэж хэлдэг. Ямар төрлийн хүн ийм үг хэлж чадах вэ? Зөвхөн үнэнийг хүлээн авдаггүй, үнэнийг үзэн яддаг хүмүүс л ийм үг хэлж чадна. Ийм харгис зан чанартай, ийм үг хэлж чаддаг хэн боловч антихристийн уг чанар-мөн чанартай бөгөөд Сатаны төрөлд хамаардаг.

Засуулах үедээ антихристүүд өөр нэг үг хэлдэг: “Хэрвээ би бурханд итгэдэггүй байсан бол хэнийг ч тоохгүй байх байсан!” Энэ үг ямар утгатай вэ? Энэ бол нэг төрлийн антихристүүдийн хэлдэг нийтлэг үг юм. Тэд ингэж хэлдэг юм чинь үүнийг задлан шинжилцгээе. Тэд энэ үгийг хэлж чадаж байгаа болохоор энэ үг тодорхой утга агуулдаг байж таарна. Өнгөн дээрээ энэ үг нь энэ хүмүүс Бурханд итгэж эхэлснээсээ хойш асар их өөрчлөгдсөн гэж хэлж байгаа мэт санагддаг. Энэ үгэнд “Бурхан намайг өөрчилсөн, бурхан намайг байлдан дагуулсан. Хэрвээ бурхан намайг өөрчлөөгүй бол би тэвчихийн аргагүй биеэ тоосон хүн байх байсан” гэх талархлын мэдрэмж агуулагдаж буй мэт санагддаг. Өнгөн дээрээ энэ үг нь тодорхой хэмжээний талархлын сэтгэлгээ агуулж байгаа мэт сонсогддог ч өөр өнцгөөс задлан шинжилбэл энд том асуудал бий. Антихристүүд Бурханд итгэхээсээ өмнө хэнийг ч тоодоггүй байсан гэж хэлдэг. Энэ хүмүүс ямар зан чанартай вэ? (Биеэ тоосон, харгис.) Эдгээр нь туйлын биеэ тоосон, харгис хүмүүс бөгөөд хэрвээ тэд Бурханд итгэдэггүй байсан бол асар ёрын муу хүмүүс байх байсан. Хэнийг ч тоохгүй байна гэдэг нь хэнийг ч үл тоомсорлож, хүн бүрийг хөл доороо гишгэлдэг гэсэн үг бөгөөд бусад хүн хэчнээн агуу, хэчнээн сайн байсан ч тэдний нүдэнд юу ч биш гэсэн үг юм. Тэд хэнд ч буулт хийдэггүй, хүн бүрийг дорд үздэг, хэнд ч үйлчилдэггүй. Хэрвээ тэднээс нэг хүнд үйлчлэхийг шаардвал энэ нь тэдний нэр төрийг сэвтээх болно. Тэднээр үйлчлүүлэхэд зохистой хэн нэгэн байдаг гэвэл тэр нь зөвхөн тэнгэр дэх Бурхан юм. Одоо тэд Бурханд итгэдэг болохоор хэнийг ч тоодоггүй энэ илрэл, илчлэлээ дарсан бөгөөд Бурханы гэрт ирснийхээ дараа нэг бүлэг дотор бусадтай хамт ажиллахын тулд арай ядан буулт хийж, хэвийн хүмүүс шиг хэрэг явдлыг зохицуулж, бусадтай харилцдаг болсон. Гэхдээ тэднийг хэрэг явдлыг зохицуулж, бусадтай харилцах үед зарим зүйл тэдний хүссэнээр болохгүй нь лавтай бөгөөд энэ нь тэдний тэр зан чанарыг дахин өдөөж, энэ үг гарч ирдэг. Анх тэд ертөнцөд Бурханд итгэдэггүй байхдаа хэнд ч буулт хийдэггүй, хэн ч тэдэнтэй харилцахад тэнцэхгүй гэж боддог байсан. Тэгвэл тэд Бурханд итгэж эхэлснээсээ хойш Бурханы гэрийн аль нэг ах эгчид буулт хийсэн үү? (Үгүй.) Аль бүлэгт байхаас үл хамааран, хэвийн хүн чанартай, хэвийн ухаалаг байдалтай хүн ингэж биеэ авч явах уу? (Үгүй.) Шүтлэггүй хүмүүс хүртэл “Хамт алхаж буй ямар ч гурван хүний дунд надад багшилж чадах ядаж нэг хүн бий” гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл, ямар ч гурван хүний дунд чамаас илүү давуу талтай, чамаас илүү дээр, чиний багш болж, чамд тусалж чадах нэг хүн гарцаагүй байгаа. Шүтлэггүй хүмүүс ийм үг хэлдэг байхад биеэ тоосон энэ хүмүүс энэ үг зөв гэдгийг хүлээн зөвшөөрдөг үү? Тэд бүлэг доторх бусад хүмүүстэй эрх тэгш харилцаж чадах уу? Тэд ухаалаг байж чадах уу? (Үгүй.) Тэгвэл Бурханд итгэдэггүй шүтлэггүй хүмүүсийн дунд байхдаа энэ антихристүүд ямархуу хүмүүс вэ? (Тэд төвөгтэй хүмүүс.) Зөв, тэд бол өөдгүй амьтад, төвөгтэй хүмүүс юм. Хэн ч тэднийг яаж ч чадахгүй. Хэн ч тэднийг өдөөн хатгаж, уурлуулж, тэдэнд хүрч зүрхэлдэггүй. Тэд бол өөдгүй амьтад! Хэрвээ чи тэднийг уурлуулбал үр дагавар гарах бөгөөд энэ нь харгис чөтгөрийг уурлуулсантай адилхан. Ерөнхийдөө нийгэмд ийм хүмүүсийг хэн ч өдөөн хатгаж зүрхэлдэггүй. Тэдний зан чанар, аливаад хандах зарчим нь бүдүүлэг, эрүүл ухаангүй байх, алхам тутамдаа асуудал төвөг удах явдал юм. Хэн ч тэднийг уурлуулж зүрхэлдэггүй, хэн ч тэдэнд хүрч зүрхэлдэггүй, хэн ч тэднийг дээрэлхэж зүрхэлдэггүй; зөвхөн тэд л бусдыг дээрэлхдэг. Ингэснээр тэд зорилгодоо хүрдэг. Тэгвэл тэд Бурханы гэрт ирснийхээ дараа өөрчлөгдөж чадах уу? Тэд өөрчлөгдсөн үү? (Үгүй, өөрчлөгдөөгүй.) Тэд өөрчлөгдөөгүй, өөрчлөгдөж чадахгүй гэдгийг юу бидэнд харуулдаг вэ? (Тэдний “Хэрвээ би бурханд итгэдэггүй байсан бол хэнийг ч тоохгүй байх байсан!” гэж хэлдэг баримт.) Тэд ихэвчлэн энэ үгийг хэлдэггүй—тэд ямар нөхцөлд энэ үгийг хэлдэг вэ? Хэн нэгэн тэдний дутагдлыг хэлж, нэр төрд нь сэв суулгах зүйл хэлэх үед, эсвэл эмзэг цэгийг нь хөндөх үед тэд “Хэрвээ би бурханд итгэдэггүй байсан бол хэнийг ч тоохгүй байх байсан! Чи надтай тэмцэлдэж зүрхэлнэ гэнэ ээ, чи өөрийгөө хэн гэж бодоо вэ?” гэх үгийг палхийтэл хэлдэг. Энэ ямар зан чанар вэ? Тэд бүр энэ үгийн өмнө тодотгол нэмж, “Би бурханд итгэхээсээ өмнө хэнийг ч тоодоггүй байсан” гэж хэлдэг. Одоо чи Бурханд итгэдэг болсон ч хэнд ч буулт хийдэггүй, хэнийг ч сонсдоггүй хэвээрээ л байгаа биз дээ? Чи огт өөрчлөгдөөгүй диавол, Сатан хэвээрээ байгаа биз дээ? Тэд Бурханд итгэснийхээ дараа сайн болж өөрчлөгдсөн мэт санагддаг. Хэрвээ тэд сайн болж өөрчлөгдсөн юм бол яаж ийм үг хэлж чадаж байна аа? Тэд өчүүхэн төдий ч мөс чанар, эрүүл ухаангүй бөгөөд ил тод хашхичиж, “Би бол танхай этгээд, би хэнээс ч айхгүй!” гэдгээ бусдад мэдэгдэж зүрхэлдэг. Дарангуйлагч, өөдгүй амьтад, танхай этгээдэд гайхуулах юм юу байна? Сайрхах юм юу байна? Гэвч антихристүүд ингэж сайрхдаг. Тэд нэгэнтээ дарангуйлагч байсныгаа алдар цуут түүх мэт үзэж, Бурханы гэрт үүгээрээ бардамнадаг. Бурханы гэр ямархуу газар вэ? Энэ бол үнэн ноёрхдог газар. Энэ бол Бурхан хүмүүсийг авардаг ариун газар юм. Энэ нь ийм диаволын үг хэлэхийг чинь яаж тэвчиж чадах юм бэ? Антихристүүд ичих мэдрэмжгүй, эдгээр нь диаволын үг гэдгийг мэддэггүй бөгөөд тэдгээрийг сайн үг, үнэн мэт үзэж бардамнадаг. Тэд үнэхээр ичгүүргүй хүмүүс, ичихээ мэддэггүй, жигшмээр хүмүүс юм! Ийм хүн диаволын үг хэлэх үед та нарт тэднийг няцаах тохиромжтой үг байдаг уу? (Би нэг удаа ийм хүнтэй таарч байсан; тэрээр чуулганд хэнд ч буулт хийдэггүй байсан. Тухайн үед тэрээр намайг шүүмжлэхийн тулд иймэрхүү үг хэлсэн. Би ямар ч ялган таних чадваргүй байсан бөгөөд үүнийг хүлээн авч байна гэж түүнд хэлсэн.) Чи тэгж хариулжээ. Ингэж хариулсан чинь буруу; чи гэрчлэл хийгээгүй. Чи түүний асуудлыг хэлж өгч, түүнийг шившиглэх ёстой. Түүнийг диаволын үг хэлэх үед чи бууж өгч болохгүй, мөн энэ диаволын үгийг дуулгавартай дагаж болохгүй. Чи түүнийг ил болгох ёстой. Бурханы ялагчдын нэг болж, Бурханд гэрчлэл хийхийн тулд чи диаволууд болон Сатаныг шившиглэж чаддаг байх ёстой, Сатаныг шившиглэж чадах үг, үнэнд нийцдэг үг хэлэх ёстой. Тэр үүнийг хүлээн авахгүй байлаа ч гэсэн хэлэх үггүй болж, номхон, дуулгавартай болно. Ийм төрлийн хүнийг сүрдүүлбэл болох уу? Түүнийг яллавал болох уу? Түүнтэй зөвлөлдөж, түүнийг аргалбал болох уу? (Болохгүй.) Тэгвэл яавал болох вэ? (Хэрвээ хэн нэгэн хүн чуулганд ийм үг хэлбэл би: “Чи балмад авирлах гэж оролдож байна уу? Хэрвээ чи ах эгч нар үнэнийг нөхөрлөхийг хэвийн сонсож, үнэнийг хүлээн авч чадвал зүгээр, харин энд балмад авирлахыг хүсэж байвал яв. Бурханы гэр энд балмад авирлахыг чинь зөвшөөрөхгүй. Чиний энэ үг үнэнд нийцэхгүй байна. Энд битгий шившиг бол!” гэж хэлнэ.) Энэ үг нэлээд хатуу ч ийм хүмүүс бүгд дарангуйлагч, дээрэмчид байдаг. Тэд ийм үгээс айх уу? (Үгүй, айхгүй.)

Би та нарт нэг зүйл ярьж өгье. Өмнө нь Би нэг хүнтэй таарч байсан бөгөөд тэрээр Бурханд итгэж эхлэхээсээ өмнө тогооч байсан юм. Нэг удаа тэр Надад: “Ертөнцөд тогооч хийж байх үед минь тэр томчууд, албан тушаалтнууд архи уухаар ирэхэд би тэднийг тоохыг ч хүсдэггүй байсан. Би тэдэнд хоол хийж өгөхдөө нэг гараараа ташаагаа тулж, нэг хөлөөрөө өлмий дээрээ зогсоод, ганц гараараа хоол хийдэг байсан” гэсэн юм. Тэр ярьж байхдаа үйл хөдлөлөөр үзүүлж байсан бөгөөд түүний царай илт эсэргүүцэж, дургүйцсэн байдалтай харагдаж байв. Түүний хэлэх гэсэн санаа нь: “Шүтлэггүй хүмүүсээс хэн ч миний өрсөлдөгч биш, би хэнд ч буулт хийхгүй. Би маш чадварлаг, ертөнцөд над шиг хүмүүс шулуун шударга байдаг. Би албан тушаалтнуудыг огт тоодоггүй!” Тэр ярьж байхдаа дохиж зангаж, өөртөө маш сэтгэл хангалуун сонсогдож байсан бөгөөд тэр үйл хөдлөлийг маш чөлөөтэй хийж байсан. Тэр хөдөлгөөн, тэр царай, тэр дүр төрхийг тэрээр маш чадварлаг харуулж байсан бөгөөд үүнийгээ байнга хийдэг нь харагдаж байсан. Түүнийг ингэж жүжиглэж байгааг хараад Би түүнд гайхуулах санаархал байгааг, урьдын “алдарт түүх”-ээ гайхуулж, бусдаар бишрүүлэхийг хүсэж байгааг ойлгосон. Түүний ингэж авирлаж байгааг хараад Би инээмсэглэж, дараа нь түүнд: “Тэгвэл чи муу зан чанартай юм байна” гэж хэлсэн. Би инээмсэглэж байгаад ингэж хэлсэн бөгөөд өөр юу ч хэлээгүй. Түүний царай тэр даруй барайж, үйл хөдлөлөө шууд зогсоож, чимээгүй болсон. Тэр үеэс хойш тэр өөрийнхөө тэрхүү “алдарт түүх”-ийн талаар дахиж хэзээ ч яриагүй. Би түүнд юу гэж хэлсэн бэ? (Чи муу зан чанартай юм байна.) Энэ үг ямар утгатай вэ? (Түүний уг чанар-мөн чанарыг хэлж өгсөн тул тэр ичсэн.) Зөв. Би түүнийг уурлуулсан уу? Би түүнтэй маргалдсан уу? Би түүний нэр төрийг сэвтүүлсэн үү? (Үгүй.) Би түүнд адгуу зангаар хандаж, “Эндээс яв! Чи Бурханд итгэж яах гэж байгаа юм бэ?” эсвэл “Надад өөрийнхөө ‘гайхалтай түүх’-ийг ярихад чи арай л балчирдана!” гэж хэлсэн үү? Би эдгээр арга барилыг ашигласан уу? (Үгүй.) Ийм утга санаа агуулалгүйгээр Би зүгээр л “Тэгвэл чи муу зан чанартай юм байна” гэх ганцхан өгүүлбэр хэлсэн бөгөөд тэрээр ичиж, чимээгүй болсон. Би дахиж тайлбарлах шаардлагагүйгээр хэлэх гэсэн санаагаа ойлгуулсан. Ухаантай хүн үүнийг сонссон бол юу гэсэн үг болохыг шууд ойлгож, ирээдүйд илүү их биеэ барьдаг болно. Та нар энэ аргыг юу гэж бодож байна вэ? (Сайн.) Түүнтэй нүдээ бүлтийлгэн маргалдах нь тохиромжтой юу? (Үгүй, тохиромжгүй.) Хэрвээ хэн нэгэн “Хэрвээ би бурханд итгэдэггүй байсан бол хэнийг ч тоохгүй байх байсан!” гэж хэлбэл чи түүнд “Чи Бурханд итгэхээсээ өмнө хэнийг ч тоодоггүй байсан юм бол муу зан чанартай юм байна. Одоо чи Бурханд итгэдэг болсон ч хэнийг ч тоохыг хүсэхгүй хэвээр байгаа бол чиний зан чанар бүр ч муу, чиний мөн чанар асуудалтай юм байна” гэж хэлэх ёстой. Зүгээр л ингэж хэлээд, түүний хариу үйлдэл, зан авирыг хар. Үүнийг эмзэг цэгийг нь олж хатгах гэж нэрлэдэг. Ёрын муу хүмүүс энэ үгийг сонсоод гуниглах уу? Тэд бухимдана. Тэд “Би өөрийгөө бурханд итгэснээсээ хойш өөрчлөгдсөн гэж бодож байсан, тэр ч бүү хэл энэ үгийг ашиглан өөрийнхөө чадварыг гайхуулж, бурханд итгэхээсээ өмнөх алдарт түүхээрээ бардамнаж байсан. Ухаантай хүн энэ хэргийн ар дахь ичгүүрт нууцыг ил болгож, муу зан чанартай гэдгийг минь илчилнэ гэж би бодож байсангүй” хэмээн бодно. Муу зан чанарын утга учир юу вэ? Аятайхнаар хэлбэл хүн чанар нь сайн биш гэсэн үг; шулуухан хэлбэл тэд сайн хүн биш гэсэн үг. Нийгэмд ямар хүмүүс сайн биш байдаг вэ? (Гудамжны танхайрагч, танхай этгээд, дарангуйлагч, төвөгтэй хүмүүс.) Зөв, тэд бол тийм хүмүүс. Чамайг тэднийг сайн хүн биш, зан чанар нь муу гэж хэлмэгц тэд ойлгоно. Тэд гудамжны танхайрагч, танхай этгээд, дарангуйлагч, ёрын муу хүмүүс—ийм нэр томьёо, ийм төрлийн хүмүүсийг хэлж байна гэдгийг чинь ойлгоно. Өөрсдийгөө энэ ангиллын хүмүүст харьяалагдана гэдгийг сонсох үед тэдэнд сайхан санагдах уу? (Үгүй.) Тэдэнд огтхон ч сайхан санагдахгүй. Чи өөр юм хэлэх шаардлагатай юу? (Үгүй.) Ганцхан өгүүлбэр тэдний ичгүүрт нууцыг илчилсэн: “Тэгэхээр чи ийм төрлийнх байх нь. Чи энд өөрийгөө гайхуулж, сөрөг зүйлийг эерэг зүйл мэт бардамнасаар байна. Чи юу хийх гээд байгаа юм бэ? Энэ бол Бурханы гэр, энд битгий онгир. Энэ бол чиний онгирох газар биш. Хэрвээ чи онгирохыг хүсэж байвал яв. Бурханы гэр бол үнэн ноёрхдог газар болохоос чиний бардамнаж, муу үйлээ зарлах газар биш. Бурханы гэрт хорон муу, сөрөг зүйлийг гайхуулснаараа юу гэх гээд байгаа юм бэ? Чинийхээр бол Бурханы ажил чам дээр үр дүнд хүрсэн. Бурхан тэгж хэлсэн үү? Чи Бурханд талархаж байгаа юм биш; чи муу үйлээ гайхуулж байна. Чи энэ үгээрээ хэнийг хуурах гэж байгаа юм бэ? Чи гурван настай хүүхдийг хуурч чадах ч ах эгч нарыг хуурч чадахгүй. Чи үүгээрээ амжилт олж чадахгүй!” Тэд ингэж ил болдог. Антихристүүд үүнийг сонсмогцоо, нэгдүгээрт, тэдэнд хорлонтой санаа өвөрлөөгүй гэдгийг чинь мэдэрнэ; хоёрдугаарт, чиний үг яг голыг нь ононо; гуравдугаарт, чи тэднийг онилоогүй байх болно; дөрөвдүгээрт, эдгээр үг бол баримт бөгөөд үүнийг хэлж байгаа чинь ямар ч хэтрүүлэггүй байх болно. Тэд энэ үгийг сонсмогцоо тэр даруй биеэ барина. Тэд яагаад биеэ барих вэ? Чиний үг тэднийг эвгүй байдалд оруулж, нүүр хийх газаргүй болгоно. Тэд дахин чиний өмнө ирэх үедээ ийм үгийг давтан хэлэхээс ичнэ. Тэд ийм зүйлийг дахин хэлсэн ч гэсэн тохиромжтой завшааныг олж, хэн сонсож байгааг шалгах ёстой болно. Ямартай ч тэд чиний өмнө дахин хэлж зүрхлэхгүй. Энэ нь тэднийг буулган авсан хэрэг биш гэж үү? Хэрвээ та нар ийм хүнтэй таарвал түүнтэй ингэж ярьж зүрхлэх үү? (Тэгнэ.) Ийм хүнд хандах арга зам байдаг. Түргэн ууртай юм уу бүдүүлэг байх шаардлагагүй, зүгээр инээмсэглэж байгаад л тэднийг номхотгож болно. Үүнийг Сатаныг ил болгож, ичээх гэж нэрлэдэг. Үүнийг гэрчлэлдээ бат зогсох гэж нэрлэдэг. Тэднийг ил болгох чадвар чинь тэднийг нэвт харсан, тэдэн шиг хүмүүст дургүй, тэдэн шиг хүмүүсийг үзэн яддаг, тэдэн шиг хүмүүсийг дорд үздэг гэдгийг чинь нотолж байна. Энэ хүмүүс сөрөг дүрүүдийн эгнээнд багтдаг бөгөөд чи тэдний яг эсрэг байдаг. Тэд чиний өмнө дорд гэдгээ мэдэрнэ; чи тэднээс илүү хүчтэй, илүү шулуун шударга байдаг.

Антихристүүд засуулах үедээ, хааяа ах эгч нараар ил болгуулах үедээ ичгүүр сонжуургүй ямар хоёр өгүүлбэр хэлдэг вэ? (“Намайг засахад чи арай л балчирдана!” “Хэрвээ би бурханд итгэдэггүй байсан бол хэнийг ч тоохгүй байх байсан!”) Энэ хоёр өгүүлбэрийг ихэнх хүн хэлж чаддаггүй, тийм биз дээ? Энэ үг ямар онцлогтой вэ? Энэ нь дээрэмчний шинжтэй, өөдгүй бөгөөд Сатаны пээдэгнэсэн байдалтай, Сатаны хорон муу зан чанартай. Энэ үг мэдээж хэвийн хүний амнаас гарахгүй, ялангуяа үнэнийг эрэлхийлдэг хүний амнаас гарахгүй. Ийм үг хэлдэг хүмүүс Сатаны харгис зан чанартай байдаг нь ойлгомжтой. Тэд бол ёрын муу хүмүүс, антихристүүд юм. Тэд үнэнийг хайрладаггүй, хорон муу хүч, хүчирхийлэл, Сатаны харгис хүч, зан чанарыг дээдэлдэг. Тэдний хэлдэг энэ хоёрхон өгүүлбэрээс эдгээр мөн чанарыг харж болно. Тэднийг энэ үгийг хэлэх үед тэдний зан чанар, мөн чанар илчлэгддэг. Эгэл жирийн, хэвийн, завхарсан хүн төрөлхтний дунд эдгээр үгийг байнга хэлдэг хэн боловч сайн хүн биш, эдгээр үгийг сонссон хэр нь өөрөө хэлдэггүй, эдгээр үгийг хэлдэг хүмүүсийг ичгүүртэй, харгис гэж боддог, өөрөө ингэж ярьж чаддаггүй, хэн нэгнийг хэчнээн их үзэн ядаж, хорсож, дорд үзэж байсан ч энэ үгийг хэлж чадахгүй, ийм үг хэлдэг хүмүүсийг жигшдэг хэн ч бай—ийм хүмүүс бага ч болов ичгүүр сонжуурын мэдрэмжтэй байдаг бөгөөд хүн чанарт нь шулуун шударга тал байдаг. Гэхдээ энэ үгийг байнга хэлдэг, энэ үгийг хэрэг явдлыг зохицуулж, биеэ авч явах хамгийн дээд зарчмаа болгодог хүмүүс бол эргэлзээгүй Сатаны бүлэглэлийн антихристүүд юм. Зарим хүн: “Би Бурханд итгэхээсээ өмнө энэ үгийн сайн мууг мэддэггүй байсан. Би залуу байхдаа энэ үгийг ашиглаж байсан ч хожим нь нас ахиж, төлөвших үедээ хэлэхээ больсон” гэдэг. Эдгээр нь антихристүүд мөн үү? Биш. Хүмүүс залуу, мэдлэггүй байхдаа, нийгэм болон хүн ардтай анх тулгарах үедээ эдгээр үгийг сайн үг, ёс жудагтай үг гэж үздэг. Тэд зүгээр л хэтэрхий залуу, төлөвшөөгүй байгаа хэрэг. Тэд нас ахиж, сайн мууг ялгаж, сайн муу хүнийг ялган салгаж чаддаг болох үедээ эдгээр үгийг хэлэхээ больдог. Ийм хүмүүс бага ч болов мөс чанар, ухаалаг байдалтай байдаг. Энэхүү багахан мөс чанар, ухаалаг байдал хаанаас гардаг вэ? Энэ нь тэдний сайн мууг ялгадаг, юу үнэн, юу худал болохыг, юу зөв, юу буруу болохыг мэддэг, үйлдэл хийх, үг хэлэх, хэрэг явдлыг зохицуулах, биеэ авч явахдаа сонголттой, хил хязгаартай байх чадвараас үүдэн гардаг. Энэ нь Сатанууд биш, ёрын муу хүмүүс биш, адгууснууд биш байхаас, стандарт, зарчимтайгаар биеэ авч явах, шулуун шударга хүмүүс байхаас үүдэн гардаг.

Антихристүүдийг ил болгосноор тэдний “мэргэн үгс”, амьдралын уриа лоозон, байнга хэлдэг үгс нь бүгд илчлэгддэг. Эдгээр нь илчлэгдэхийн хэрээр тэдний уг чанар-мөн чанар ч бас ил гарч, бусдад улам бүр тодорхой харагддаг. Хэрвээ эдгээр зүйлийг ил болгохгүй бол, мөн хааяа, эсвэл байнга сонсогддог эдгээр үгийг хүмүүс энгийн үг гэж үзээд, ялган салгаж чадахгүй бол тэдгээрийг тодорхойлж чадахгүй. Хэрвээ чи тэдгээрийг тодорхойлж чадахгүй бол чиний ойлгодог үнэн, эсвэл чиний мэддэг зөв буруу чамд ямар хэрэгтэй юм бэ? Эдгээр нь чиний байр сууринд нөлөөлж чадах уу? Чиний үзэл бодолд нөлөөлж чадах уу? (Үгүй, чадахгүй.) Тэгвэл чи юу нь хэвийн завхралын илчлэл, юу нь антихристийн мөн чанарын илрэл болохыг ялгаж салгаж чадахгүй. Чи эдгээр мөн чанарыг тодорхой ялган салгаж, үнэн зөв тодорхойлж, ангилж, эерэг болон сөрөг, хэвийн болон хэвийн бус эдгээр янз бүрийн илрэл, илчлэл, зан чанар, мөн чанарыг тодорхой ялгаж салгаж чадах үедээ л хүмүүс, зүйлсийг илүү үнэн зөв ялган салгаж чадна. Эс бөгөөс чи антихристийн илрэлийг энгийн завхрал, эсвэл хэвийн илчлэл гэж андуурч, хааяа зарим нэг энгийн завхрал харуулах явдлыг антихристийн мөн чанарын илрэл гэж андуурах болно. Энэ нь хольж хутгаж байгаа хэрэг биш гэж үү? Чи удирдагч бөгөөд чиний хариуцлагын цар хүрээнд антихристүүд байна гэж бодъё. Хэрвээ чи тэднийг үлдээж, завхрал харуулдаг энгийн ах эгч нарыг хөөвөл энэ нь алдаа биш гэж үү? (Мөн.) Тиймээс эдгээр нарийн ширийн, тодорхой ялгааг ойлгох нь маш чухал юм.

Антихристүүд засалттай нүүр тулах үед тэдний илрэл бидний сая ярьснаас хамаагүй илүү байдаг. Тэд зүгээр л ганц хоёр эвгүй өгүүлбэр хэлэхгүй, эсвэл бага зэрэг дургүйцэхгүй. Тэд улам их зүйл хийж, улам таагүй үг хэлнэ. Үүнээс ч илүүтэйгээр, тэд Бурханы гэрийн ажил болон чуулганы хэвийн амьдралыг ноцтойгоор үймүүлдэг бүр ч ёрын муу зүйлсийг хийнэ. Одоо, антихристүүд тэр хэдэн үгийг хэлэхээс гадна өөр юу хийж болох талаар нөхөрлөөд үз, ингэснээр тэд бол антихристүүд гэдгийг, тэдний үйлдэл, зан авир антихристүүдийнх, зан чанар нь ч бас антихристүүдийнх гэдгийг хүмүүс тодорхой харж, ялган таньж чадна. Ингэснээр, энэ антихристүүдийг илүү их үймээн дэгдээхээс нь өмнө ах эгч нар тэднийг антихрист гэдгийг ялган таньж, тодорхойлж чадна. Ингэснээр, нэг талаар ах эгч нар амь-оролтдоо илүү их хохирол амсахаас зайлсхийж чадна, нөгөө талаар, энэ антихристүүдийн Бурханы гэрийн ажилд учруулдаг саад тотгор, үймээнээс сэргийлж чадна. Энэ асуудлыг арай эртхэн илрүүлж, шийдвэрлэж, сэргийлж, засаж залруулах нь дээр биш гэж үү? (Тийм ээ, тэр нь дээр.) Тэгвэл алив нөхөрлөцгөө. (Антихристүүд засалт туулах үедээ үнэнийг хүлээн авдаггүй бөгөөд хүмүүс рүү дайрч давшилсан үг хэлдэг. Хэн тэдэнд зөвлөгөө өгсөн ч бай, байр суурь юм уу нэр нүүрийг нь хөндөж л байвал антихристүүд чуулган дотор тэр хүнийг шүүж, байр суурь, нэр нүүрээ хамгаалахын тулд бүр үнэнийг мушгин гуйвуулна.) Өөр зүйл байна уу? (Би нэг удаа, өөрт нь ашиггүй зүйл хийсэн хэнийг ч хамаагүй сүйтгэнэ гэж сүрдүүлдэг ёрын муу хүнтэй таарч байсан. Тэр үед бид үнэнийг ойлгодоггүй, ялган таних чадваргүй байсан. Бид түүнээс айдаг байлаа. Тэр үүргээ гүйцэтгэхдээ дур зоргоороо, цадиггүй авирладаг байсан бөгөөд бид ажилд нь зарим нэг асуудал байгааг хараад, мэдээлэхийг хүсэхэд тэр биднийг хориглож, мэдээлэхийг зөвшөөрөөгүй. Бид үнэнгүй байсан тул тэр үед эсэргүүцэн маргаж зүрхлээгүй, түүнийг даруй мэдээлээгүй бөгөөд эцэст нь чуулганы ажилд асар их хохирол учруулсан. Энэ нь бид антихристүүдийг ялган таних чадваргүй байснаас болсон юм. Тэрээр илүү олон муу үйл үйлдсэнийхээ дараа л хөөгдсөн.) Энэ хэрэг явдал дээр та нар гэрчлэлдээ бат зогсож, Бурханы гэрийн эрх ашгийг хамгаалж чадаагүй бөгөөд Бурханы гэрийн ажилд хохирол учруулсан. Та нар үүнд хариуцлага хүлээх ёстой. Одоо харахад энэ хүнийг хөөсөн нь зөв, түүнд шударга бус хандаагүй байна. Хэрвээ ирээдүйд дахиад ийм төрлийн хүнтэй таарвал та нар түүнийг ялган таньж чадах уу? (Бурханы нөхөрлөлөөр дамжуулан би антихристүүдийг ялган таних тухай үнэний энэ талыг арай илүү ойлгосон гэж санагдаж байна.)

Бурханы гэр яагаад антихристүүдийг хөөхийг хүсдэг вэ? Тэднийг үлдээж, тэднээр үйлчлэл үзүүлүүлбэл зүгээр үү? Тэдэнд гэмших боломж олговол зүгээр үү? (Үгүй.) Тэд үнэнийг эрэлхийлэх боломжтой юу? (Антихристүүд үнэнийг эрэлхийлж чадахгүй.) Одоо та нар, антихристүүд бол Сатанд харьяалагддаг, гэмшиж чаддаггүй ёрын муу хүмүүс, тийм учраас л тэд хөөгддөг гэдгийг олж мэдлээ. Хэнийг ч хөнгөн хуумгай хөөдөггүй. Сайн хүмүүсийг хилсээр буруутгахгүйн тулд, хэнийг ч хөнгөн хуумгай хөөж, сүйрүүлэхгүйн тулд Бурханы гэр ахин дахин тэвчээр гаргаж, тэдэнд гэмших боломжийг удаа дараа олгож, чөлөөтэй хөдлөх орон зай үлдээдэг. Тэдний хувьд олон жил Бурханд итгэх нь амар зүйл биш; тэднийг бүрэн нэвт харах хүртлээ, тэднийг бүрэн илчлэгдэх хүртэл Бурханы гэр хүн бүрд хүлээцтэй ханддаг. Гэхдээ антихристүүд гэмшиж чадах уу? Тэд гэмшиж чадахгүй. Бурханы гэрт тэдний гүйцэтгэдэг үүрэг роль бол Бурханы гэрийн ажлыг нурааж, үймүүлж, саад болдог Сатаны зарц нарын үүрэг роль юм. Тэд жаахан билиг авьяас, чадвартай байсан ч гэсэн үүргээ сайн гүйцэтгэхийн тулд шаргуу ажиллах юм уу зөв замд орж ер чадахгүй. Антихристүүдэд зарим ашигтай тал байлаа ч гэсэн Бурханы гэрт Бурханы ажилд яавч эерэг хувь нэмэр оруулахгүй. Тэд Бурханы ажилд саад болж, үймүүлж, сүйтгэхээс өөрийг хийдэггүй, ямар ч сайн зүйл хийдэггүй. Чи тэднийг үлдээн ажиглаж, гэмших боломж олголоо ч гэсэн тэд гэмшиж чадахгүй. Эцэстээ гаргадаг шийдэл нь тэднийг хөөх явдал юм. Тэднийг хөөгдөхөөс нь өмнө чи ийм төрлийн хүн бол гэмшсэнээс үхэхийг илүүд үздэг, Бурхан болон үнэнтэй дайсагнадаг антихрист мөн гэдгийг нэвт хардаг. Тийм учраас тэд хөөгддөг. Хэрвээ тэд сайн хүн байсан бол хөөгдөх байсан уу? Үнэнийг хүлээн авч, гэмшиж чаддаг бол хөөгдөх байсан уу? Тэд сайндаа л үүргээсээ чөлөөлөгдөж, сүнслэг үйл ажиллагаа, эргэцүүлэл хийхээр илгээгдэх байсан, тэд хөөгдөхгүй байх байсан. Бурханы гэр хэн нэгнийг хөөхөөр шийдсэн гэдэг нь хэрвээ энэ хүнийг үлдээвэл тэрээр Бурханы гэрт гай болно гэсэн үг юм. Тэрээр сайн зүйл хийхгүй, зүгээр л саад тотгор, үймээн учруулж, элдэв янзын муу зүйл хийнэ. Тэрээр хаана ч байсан, уг чуулган элс мэт бутарч, ажил нь зогсонги байдалд орж, ихэнх хүн маш их сэтгэлээр унаж, Бурханд итгэх итгэлээ алдаж, зарим хүн бүр итгэхээ болихыг хүсэж, үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж чадахгүй болтлоо тэдэнд үймүүлэгдэнэ. Үүний шалтгаан юу вэ? Энэ нь антихристийн үймээнээс болдог. Антихристийг шийдвэрлэж, зайлуулж, хөөж байж л уг чуулганд найдвар төрж, чуулганы амьдрал хэвийн болж, Бурханы сонгосон хүмүүс Бурханд итгэх зөв замд орно. Зарим хүн: “Бурхан бол хайр, тиймээс бид антихристүүдэд ч гэмших боломж олгох ёстой” гэж хэлдэг. Энэ үг маш сайхан сонсогддог ч үнэхээр тийм байдаг гэж үү? Анхааралтай ажиглаад үз: Хөөгдсөн антихристүүд болон ёрын муу хүмүүсийн хэн нь хожим нь өөрийгөө танин мэдэж, үнэнийг эрэлхийлж, хайрлаж чадсан бэ? Хэн нь гэмшсэн бэ? Тэдний хэн нь ч гэмшээгүй, бүгд нүглээ улайхаас зөрүүдлэн татгалзсан бөгөөд хэчнээн олон жилийн дараа тэдэнтэй дахин уулзлаа ч тэд өнөөх л хэвээрээ байж, тухайн үед тохиолдсон зүйлстэй зууралдан, өөрсдийгөө зөвтгөж, тайлбарлахыг оролдсоор байдаг. Тэдний зан чанар огт өөрчлөгдөөгүй байдаг. Хэрвээ чи тэднийг буцаан авч, чуулганы амьдралаа үргэлжлүүлэхийг нь зөвшөөрч, үүрэг гүйцэтгүүлбэл тэд чуулганы ажилд саад болж, үймүүлсэн хэвээр байх болно. Яг л Паулын адилаар тэд өнөөх хуучин алдаагаа давтаж, өөрсдийгөө өргөмжилж, гэрчилнэ. Тэд үнэнийг эрэлхийлэх замаар алхаж огт чадахгүй бөгөөд хуучин замаараа, антихристийн замаар, Паулын замаар алхах болно. Энэ бол антихристүүдийг хөөх үндэслэл юм.

Хорлонтой уг чанараасаа болоод антихристүүд үнэнийг эрэлхийлдэг хэнд ч буулт хийдэггүй. Тэд бодитой ажил хийж чаддаг ямар ч удирдагч, ажилчдыг дорд үздэг, тэр ч байтугай зөвхөн өөрсдөө л зөв, бусад нь бүгд буруутай мэт бүх удирдагч, ажилчдыг хуурамч гэж нэрлэдэг. Тэдэнд үнэнийг яаж ч нөхөрлөсөн, тэд засалтыг огт хүлээн авахгүй бөгөөд өөрсдийн үзэл бодлыг баримталсаар байх болно. Тэднийг зассан хэн боловч тэднийг бүрэн үнэмшүүлж чадахгүй бол тэд үүнийг хүлээн авахгүй. Засалт туулах нь хэрэггүй, үнэнтэй ямар ч хамаагүй гэж тэд боддог. Энэ бол тэдний үзэл бодол юм. Тэд үргэлж өөрсдийн үзэл бодлыг баримталдаг тул үнэнийг хүлээн авах нь тэдэнд маш хэцүү байдаг, үүний зэрэгцээ тэд өөрсдийг нь засдаг хүмүүсийг шүүж, ялладаг. Засалтад хандах хандлагаараа антихристүүд ямар зан чанар харуулдаг вэ? Антихристийн уг чанар-мөн чанар юу болохыг та нар харж чадах уу? Антихристүүдийн уг чанарын гол шинжүүдийн нэг нь харгис байдал юм. “Харгис байдал” гэж юу гэсэн үг вэ? Энэ нь тэд үнэнд хандахдаа тун олиггүй хандлагатай байдаг гэсэн үг юм—тэд үнэнийг дуулгавартай дагадаггүй, үнэнийг хүлээн авахаас татгалздаг төдийгүй, бүр өөрсдийг нь зассан хүмүүсийг ялладаг. Энэ бол антихристүүдийн харгис зан чанар юм. Засалтыг хүлээн авдаг хэнийг ч дээрэлхэхэд амархан, мөн бусдыг үргэлж засдаг хүмүүс бол хүмүүсийг байнга шоглож, дээрэлхэхийг хүсдэг хүмүүс гэж антихристүүд боддог. Тиймээс, антихрист өөрийг нь зассан хэнийг ч эсэргүүцэж, тэр хүнд хүндрэл учруулна. Хэн нэгэн хүн антихристийн дутагдал юм уу завхралыг хөндөж, тэдэнтэй үнэн болон Бурханы санаа зорилгын талаар нөхөрлөж, эсвэл тэдэнд өөрсдийг нь танин мэдүүлэх үед тэд тухайн хүнийг өөрсдөд нь хүндрэл учруулж, өөрсдийг нь нүд үзүүрлэж байна гэж боддог. Тэд тэр хүнийг зүрх сэтгэлийнхээ угаас үзэн яддаг бөгөөд тэднээс өшөө авч, тэдэнд хүндрэл учруулах болно. Энэ бол антихристүүд засалтад хэрхэн ханддаг талаар бидний нөхөрлөх өөр нэг илрэл юм. Тэд өөрсдийг нь засаж, ил болгодог хэнийг ч үзэн яддаг. Энэ бол антихристүүдэд байдаг маш тодорхой илрэл юм. Ийм харгис зан чанартай хүмүүс ямар төрлийн хүмүүс вэ? Ёрын муу хүмүүс. Үнэн хэрэгтээ антихристүүд бол ёрын муу хүмүүс юм. Тиймээс зөвхөн ёрын муу хүмүүс болон антихристүүд л ийм харгис зан чанартай байдаг. Харгис хүн ямар нэгэн сайн санааны ятгалга, буруутгал, сургамж юм уу тусламжтай нүүр тулах үедээ талархах эсвэл даруухнаар хүлээн авах хандлага гаргадаггүй, харин ч ичсэндээ уурлаж хилэгнэн, дээд зэргээр дайсагнаж, үзэн ядаж, тэр ч байтгуай өшөө авдаг. Зарим хүн антихристийг засаж, ил болгохдоо “Чи сүүлийн үед дур зоргоороо авирлаж, зарчмын дагуу үйлдэхгүй, үүргээ гүйцэтгэхдээ байнга өөрийгөө гайхууллаа. Чи байр суурийн төлөө ажиллаж, үүргээ бүрмөсөн баллалаа. Чи Бурханы өмнө нүүр бардам байна уу? Чи үүргээ гүйцэтгэхдээ яагаад үнэнийг эрж хайгаагүй вэ? Яагаад зарчмын дагуу үйлдээгүй вэ? Ах эгч нар чамтай үнэний талаар нөхөрлөхөд чи яагаад хүлээж аваагүй вэ? Яагаад тэднийг үл тоосон бэ? Яагаад чи өөрийнхөөрөө хийсэн бэ?” гэж хэлдэг. Энэ хэдэн яагаад гэх үг, тэдний завхрал харуулсныг нь ил болгодог эдгээр үг тэдний уурыг хүргэдэг: “Яагаад аа? Ямар ч ‘яагаад’ байхгүй—би юу дуртайгаа л хийнэ! Намайг засах эрхийг чамд хэн өгсөн юм бэ? Чи тэгдэг хэн юм бэ? Би дур зоргоороо хүн; чи яах юм бэ? Би өдий насалсан болохоор хэн ч надтай ингэж ярьж зүрхэлдэггүй юм шүү. Зөвхөн би л бусадтай ингэж ярьж чадна; өөр хэн ч надтай ингэж ярьж чадахгүй. Хэн намайг сургамжилж зүрхлэх юм бэ? Надад сургамжлах хүн хараахан төрөөгүй байна! Чи надад сургамжилж чадна гэж үнэхээр бодоо юу?” Тэдний зүрх сэтгэлийн гүнд үзэн ядалт төрж, тэд өшөө авах боломж хайдаг. Тэд оюун ухаандаа ингэж тооцоолдог: “Намайг засаж байгаа энэ хүн чуулганд эрх мэдэлтэй юу? Хэрвээ би түүнээс өшөө авбал хэн нэгэн түүнийг өмөөрөх үү? Хэрвээ би түүнийг зовоовол чуулган надад арга хэмжээ авах уу? Надад нэг шийдэл байна. Би түүнээс өшөө авахгүй; би дээд зэргийн нууцлалтайгаар ямар нэг зүйл хийнэ. Би гэр бүлд нь ямар нэг зүйл хийж, түүнийг зовоож, эвгүй байдалд оруулна, тэгвэл би энэ хорслоосоо ангижирна. Би өшөөгөө авах ёстой. Би одоо энэ хэргийг зүгээр орхиж чадахгүй. Би бусдад дээрэлхүүлэхийн тулд бурханд итгэж эхлээгүй, хүмүүст хүссэнээр нь дээрэлхүүлэх гэж энд ирээгүй; би ерөөл хүртэж, тэнгэрийн хаанчлалд орох гэж ирсэн! Модонд холтос хэрэгтэйн адилаар хүнд нэр нүүр хэрэгтэй. Хүн нэр төрийнхөө төлөө тэмцэх ноён нуруутай байх ёстой. Чи яаж намайг ил болгож зүрхэлж байна аа. Энэ бол дээрэлхэж байгаа хэрэг! Чи намайг чухал хүн гэж үзэхгүй байгаа болохоор би чамд тамыг үзүүлж, үр дагаврыг нь амсуулах болно. Үзэлцээд, хэн нь илүү ширүүн болохоо харцгаая л даа!” Ил болгосон хэдхэн энгийн үг антихристүүдийг уурлуулж, тэдэнд асар их үзэн ядалт төрүүлж, өшөө авахын тулд юу ч хийхээс буцахгүй болгодог. Тэдний харгис зан чанар бүхэлдээ ил болдог. Мэдээж, тэд үзэн ядалтаас болж өөр хүнээс өшөө авах үед энэ нь тухайн хүнд хандах урьдын үзэн ядалт, эсвэл өс хонзонгоос болдоггүй, харин тэр хүн алдааг нь ил болгосноос болдог. Хэн байх нь хамаагүй, антихристтэй ямар харилцаатай байх нь хамаагүй, антихристийг ил болгох төдий үйлдэл л антихристийн үзэн ядалтыг төрүүлж, өшөө авалтад турхирч чадна гэдгийг энэ нь харуулж байна. Хэн байх нь хамаагүй, үнэнийг ойлгодог эсэх, удирдагч юм уу ажилчин, эсвэл Бурханы сонгосон энгийн нэг хүн байх нь хамаагүй, антихристийг ил болгож, засдаг л бол антихрист тэр хүнийг дайсан мэт үзэх болно. Тэд бүр “Намайг зассан хэнд ч би хатуу хандана. Намайг засаж, миний булхайг дэлгэж, намайг бурханы гэрээс хөөлгөсөн, эсвэл миний хүртэх ёстой ерөөлийг булаасан хэнийг ч би зүгээр орхихгүй. Би дэлхий ертөнцөд ч ийм л байдаг: Хэн ч надад төвөг удаж зүрхэлдэггүй. Надад төвөг удаж зүрхлэх хүн хараахан төрөөгүй байна!” гэж ил тод хэлнэ. Энэ нь засалттай нүүр тулах үедээ антихристүүдийн хэлдэг харгис үг юм. Тэд ийм харгис үг хэлдэг нь бусдыг сүрдүүлэх гэсэн хэрэг биш, өөрсдийгөө хамгаалахын тулд хэлж байгаа ч хэрэг биш. Тэд үнэхээр мууг үйлдэж чадах бөгөөд боломжтой бүр аргыг хэрэглэна. Энэ бол антихристүүдийн харгис зан чанар юм. Зарим удирдагч, ажилчин иймэрхүү антихристүүдтэй тулгарах үедээ тэднийг ил болгох, эсвэл тэдний эсрэг арга хэмжээ авах зориггүй байдаг бөгөөд эцэст нь антихристүүд улам бүр дордоход хүрдэг. Тэдний муу үйл бүр ч увайгүй болж, хүмүүсийг төөрөлдүүлж, үймүүлэхийг оролдсоор байдаг бөгөөд эцэст нь ихэнх хүнийг төөрөлдүүлж, хянадаг. Энэ нь гамшигт хүргэдэг. Зарим антихрист ах эгч нар муу үйлийг нь ил болгосон юм уу дээд тушаалтнуудад мэдээлснийг олж мэдмэгцээ өшөө авч, тэднийг агуу улаан лууд тушаадаг—тэднийг Сатаны дэглэмд барьж өгдөг. Энэ нь харгис зан чанар, тийм биз дээ? Антихристүүд ийм харгис байдгийг харгалзан үзвэл тэд Бурханд үнэхээр итгэдэг үү? Яавч үгүй. Тэд бол Сатаны зарц нар бөгөөд чуулганыг үймүүлэхээр ирсэн; тэд бол Бурханы гэрт шургалж, Бурханы ажилд саад болж, сүйтгэхээс өөрийг хийдэггүй ёрын муу чөтгөрүүд бөгөөд тэд Бурханыг эсэргүүцдэг. Тиймээс антихристүүд бол Бурханы болон Бурханы сонгосон хүмүүсийн дайснууд юм. Антихристүүд, ёрын муу чөтгөрүүдийг ах эгч нар мэт үзэх нь ноцтой алдаа болно; чи сохор бол л ийм зүйл хийнэ. Хэрвээ антихристийг ах юм уу эгч мэт усалж, тэжээж, дэмжвэл, эсвэл үнэнийг эрэлхийлдэг хүн мэт дэвшүүлж, чухал үүрэг роль өгвөл тэр удирдагч асар муу үйл үйлдэж байна. Тэд антихристийн муу үйлд оролцож байгаа бөгөөд таягдан хаягдах ёстой. Ийм хуурамч удирдагчид бол антихристүүдийн хамсаатнууд бөгөөд тэд өөрсдөө зайлуулагдаж, хөөгдөх ёстой антихристүүд гэж хэлж болно.

Антихристүүд засалт туулах үедээ хүлээн авч, дуулгавартай дагах хандлагатай байдаггүй. Харин ч тэд эсэргүүцэж, зэвүүцдэг бөгөөд энэ нь үзэн ядалт төрүүлдэг. Тэд өөрсдийг нь засдаг хүн бүрийг, булхайг нь дэлгэж, бодитой нөхцөл байдлыг нь ил болгодог хүн бүрийг зүрх сэтгэлийнхээ угаас үзэн яддаг. Тэд чамайг хэр их үзэн яддаг вэ? Тэд үзэн ядсандаа шүдээ хавирч, чамайг нүднээс нь далд ороосой гэж хүсдэг бөгөөд та хоёр зэрэгцэн орших боломжгүй гэж боддог. Хэрвээ антихристүүд хүмүүст ингэж ханддаг бол тэд өөрсдийг нь ил болгож, ялладаг Бурханы үгийг хүлээн авч чадах уу? Үгүй, чадахгүй. Өөрсдийг нь ил болгодог хэнийг ч тэд, зүгээр л өөрсдийг нь ил болгож, өөрсдөд нь тааламжгүй хандсаных нь төлөө үзэн ядаж, өшөө авна. Тэд өөрсдийг нь зассан хүнийг нүднээсээ далд оруулахыг хүсдэг. Энэ хүний сайн сайхан байхыг тэд харж тэвчдэггүй. Хэрвээ энэ хүн үхэх юм уу гамшигт өртвөл тэд баярлах болно; энэ хүн амьд байж, Бурханы гэрт үүргээ гүйцэтгэсээр, бүх зүйл хэвийн үргэлжилж байх үед тэд зүрх сэтгэлдээ зовж, тавгүйтэж, бухимддаг. Хэн нэгнээс өшөө авах аргагүй байх үедээ тэд тэр хүнийг нууцаар хараадаг, эсвэл бүр Бурханд залбирч тэр хүнд шийтгэл, цээрлүүлэлт авчирч, өөрсдийнх нь гомдлыг барагдуулж өгөхийг гуйдаг. Антихристүүдэд ийм үзэн ядалт төрмөгц энэ нь цуврал үйлдлүүдэд хүргэдэг. Эдгээр үйлдэлд өшөө авалт, хараал зүхэл багтах бөгөөд мэдээж үзэн ядалтаас үүдэлтэй бусдыг зохиомлоор буруутгах, гүжирдэх, яллах зэрэг зарим өөр үйлдэл багтдаг. Хэрвээ хэн нэгэн тэднийг засвал тэд ар хударгаар нь тэр хүнийг хорлох болно. Тэр хүн ямар нэг зүйлийг зөв гэж хэлэх үед тэд буруу гэж хэлнэ. Тэд тэр хүний хийсэн бүх эерэг зүйлийг мушгин гуйвуулж, сөрөг болгож, эдгээр худал хуурмагийг тарааж, ар хударгаар нь үймээн дэгдээх болно. Тэд аливааг нэвт харж чаддаггүй, эсвэл өөрсдөө ялган таньж чаддаггүй мэдлэггүй хүмүүсийг өдөөн турхирч, өөртөө татна, ингэснээр энэ хүмүүс тэдний талд орж, тэднийг дэмжих болно. Мэдээж өөрсдийг нь засаж буй хүн ямар ч муу зүйл хийгээгүй боловч тэд тэр хүнд бурууг тохохыг хүссээр байдаг, ингэснээр хүн бүр тэр хүнийг иймэрхүү зүйл хийдэг гэж эндүүрч, улмаар хүн бүр нэгдэн нийлж, тэр хүнийг голоход хүрдэг. Антихристүүд ийм маягаар чуулганы амьдралыг үймүүлж, үүргээ гүйцэтгэж буй хүмүүсийг үймүүлдэг. Тэдний зорилго юу вэ? Энэ нь өөрсдийг нь засаж буй хүнд хүндрэл учруулж, хүн бүрээр тэр хүнийг орхиулах явдал юм. Мөн “Чи намайг засаж, надад хүндрэл учруулсан болохоор би ч бас чамайг зүгээр байлгахгүй. Засуулж, хаягдах ямар байдгийг би чамд мэдрүүлнэ. Чи надтай яаж харьцана, би чамтай тэгж харьцана. Хэрвээ чи намайг зүгээр байлгахгүй бол өөрийгөө ч бас зүгээр байна гэж битгий бодоорой!” гэж хэлдэг зарим антихрист бий. Антихристүүд муу үйл хийх үед зарим удирдагч, ажилчин тэднийг дуудаж ярилцан, гэмших ёстойг нь хэлж, тэдэнд тусалж, дэмжихийн тулд Бурханы үгийг уншиж өгдөг. Тэд үүнийг хүлээн авдаггүйгээр үл барам удирдагч ямар ч бодитой ажил хийдэггүй, асуудлыг шийдвэрлэхийн тулд хэзээ ч Бурханы үгийг ашигладаггүй гэсэн үндэслэлгүй цуу яриа тарааж эхэлдэг. Үнэндээ удирдагч дөнгөж сая тийм ажил хийсэн байдаг ч тэд эргэж хараад л баримтыг мушгин гуйвуулж, өөрсдөд нь тусалж буй хүнийг гүтгэдэг. Энэ нь харгис биш гэж үү? Энэ ёрын муу хүмүүс, антихристүүд нүдээ том нээгээд эерэг зүйлсийг сөрөг, харин өөрсдийнх нь гэм буруу, алдаа, хорон муу үйл, хорлонтой үйлдэл бол үнэнд нийцдэг эерэг зүйл гэж хэлдэг. Тэд үүргээ гүйцэтгэхдээ хэчнээн том алдаа гаргасан ч бай, чуулганы ажилд хэчнээн их хохирол учруулсан ч бай, үүнийгээ хүлээн зөвшөөрдөггүй, эсвэл огт нухацтай авч үздэггүй. Тэд энэ талаар ярихдаа үүнийг үл чухалчилж, үл тоомсорлодог. Энэ хэрэг явдлаас болж өөрсдийг нь зассан хүн тэдний нүдэнд нүгэлтэн болж, харин ч шүүмжлэлийн бай болдог. Энэ нь цагааныг хар гэж байгаа хэрэг биш үү? Зарим антихрист удирдагч юм уу ажилчнаар засуулах үедээ бүр хуурамчаар сөрөг дайралт хийж, “Ах эгч нар бидний гаргасан ямар ч алдаа мэдлэггүй байдлаас, мөн удирдагч, ажилчид ажлаа сайн хийж чадаагүйгээс болсон. Хэрвээ удирдагч, ажилчид ажлаа яаж хийхээ мэдэж, бидэнд цаг тухайд нь сануулж, бүх зүйлийг сайн удирдсан бол бурхны гэрийн хохирол багасах байсан биш үү? Тиймээс бид ямар ч алдаа гаргасан бай удирдагч, ажилчид тэр чигтээ буруутай бөгөөд хамгийн их хариуцлага хүлээх ёстой” гэж хэлдэг. Энэ нь хуурамчаар хариу дайралт хийж байгаа хэрэг биш үү? Ингэж хуурамчаар хариу дайралт хийх нь цагааныг хар гэж байгаа хэрэг бөгөөд өшөө авалтын нэг хэлбэр юм.

Антихристүүд туйлын харгис зан чанартай байдаг. Хэрвээ чи тэднийг засах юм уу ил болгох гэж оролдвол тэд чамайг үзэн ядаж, яг л хорт могой мэт чамайг хатгана. Чи хэчнээн хичээгээд ч тэднээс салж, мултарч чадахгүй. Ийм антихристүүдтэй таарах үедээ та нар айдаг уу? Зарим хүн үнэхээр айж, “Би тэднийг засаж зүрхлэхгүй. Тэд хорт могой шиг маш догшин ширүүн, хэрвээ намайг ороогоод авбал би дуусна” гэж хэлдэг. Эдгээр нь ямархуу хүмүүс вэ? Тэд биеийн хэмжээгээр хэтэрхий жижиг, ямар ч хэрэггүй, Христийн сайн цэргүүд биш бөгөөд Бурханыг гэрчилж чадахгүй. Тэгвэл ийм антихристүүдтэй таарах үедээ та нар яах ёстой вэ? Хэрвээ тэд чамайг сүрдүүлж, амийг чинь авахаар оролдвол чи айх уу? Ийм нөхцөл байдалд чи ах эгч нартайгаа даруй нэгдэж, өндийн босож, мөрдөн шалгаж, нотлох баримт цуглуулж, антихристийг чуулганаас зайлуулагдах хүртэл нь ил болгох ёстой. Энэ нь асуудлыг бүрэн шийдвэрлэж байгаа хэрэг юм. Антихристийг олж илрүүлж, тэрээр ёрын муу хүний шинж чанартай, бусдыг тарчлааж, өшөө авч чадна гэдгийг тодорхой таньсан бол тэдний муу үйл хийхийг хүлээж, нотлох баримт цуглуулаад дараа нь арга хэмжээ авна гэж бүү хүлээ. Энэ нь идэвхгүй бөгөөд хэдийнээ тодорхой хэмжээний хохирол учруулсан байх болно. Антихристүүд ёрын муу хүний шинж чанартай гэдгээ харуулж, дотуур тамиртай, хорлонтой зан чанараа илчилж, үйлдэл хийх гэж байх үед нь тэднийг зохицуулж, шийдвэрлэж, зайлуулж, хөөх нь хамгийн сайн. Энэ бол хамгийн ухаалаг хандлага. Зарим хүн антихристүүдийн өшөө авалтаас айгаад тэднийг ил болгож зүрхэлдэггүй. Энэ нь мунхаг биш гэж үү? Чи Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй байгаа нь угаасаа Бурханд үнэнч бус гэдгийг чинь харуулж байна. Антихрист өөг чинь барьж аваад чамаас өшөө авна гэж чи айдаг—асуудал нь юунд байна вэ? Чи Бурханы зөвт байдалд итгэдэггүй юм гэж үү? Бурханы гэрт үнэн ноёрхдог гэдгийг чи мэддэггүй гэж үү? Антихрист чиний завхралын зарим асуудлыг барьж аваад сүр бадруулсан ч гэсэн чи айх ёсгүй. Бурханы гэрт асуудлыг үнэн-зарчимд үндэслэн шийдвэрлэдэг. Гэм буруу үйлдэх нь тэр хүн ёрын муу хүн гэсэн үг биш. Бурханы гэр түр зуурын завхрал харуулснаас нь болоод, эсвэл хааяа гаргасан гэм буруугаас нь болоод хүнд арга хэмжээ авдаггүй. Бурханы гэр байнга үймээн дэгдээж, мууг үйлддэг, үнэнийг өчүүхэн төдий ч хүлээн авдаггүй тэр антихристүүд болон ёрын муу хүмүүст арга хэмжээ авдаг. Бурханы гэр хэзээ ч сайн хүнийг хилсдүүлэхгүй. Бурханы гэр хүн бүрд шударга ханддаг. Хуурамч удирдагчид юм уу антихристүүд сайн хүнийг хилсээр буруутгасан ч гэсэн Бурханы гэр тэднийг цагаатгах болно. Антихристүүдийг ил болгож чаддаг, шударга ёсны мэдрэмжтэй сайн хүнийг чуулган хэзээ ч зайлуулж, арга хэмжээ авахгүй. Хүмүүс антихристүүд өөг нь барьж аваад өшөө авна гэхээс үргэлж айдаг. Гэхдээ чи Бурханд халдаж, Түүний жигшлийг төрүүлэхээс айдаггүй гэж үү? Хэрвээ чи антихрист өөг чинь барьж аваад чамаас өшөө авна гэхээс айж байгаа бол яагаад тэр антихристийн муу үйлийн нотлох баримтыг олж аваад мэдээлж, ил болгож болохгүй гэж? Ингэснээрээ чи Бурханы сонгосон хүмүүсийн сайшаал, дэмжлэгийг хүртэнэ, хамгийн чухал нь Бурхан чиний сайн үйл, шударга үйлсийг санах болно. Тэгвэл яагаад ингэж болохгүй гэж? Бурханы сонгосон хүмүүс Бурханы даалгаврыг үргэлж санаж явах ёстой. Ёрын муу хүмүүс болон антихристүүдийг цэвэрлэх нь Сатаны эсрэг тулааны хамгийн чухал тэмцэл юм. Хэрвээ энэ тэмцэлд ялбал энэ нь ялагчийн гэрчлэл болох болно. Сатанууд болон ёрын муу диаволуудын эсрэг тулалдах нь Бурханы сонгосон хүмүүст байх ёстой туршлагын гэрчлэл юм. Энэ бол ялагчдын эзэмших ёстой үнэн-бодит байдал мөн. Бурхан хүмүүст маш их үнэнийг өгч, чамайг ийм удаан хугацаанд залж чиглүүлж, чамайг маш их зүйлээр хангасны зорилго нь чи гэрчлэл хийж, чуулганы ажлыг хамгаалах явдал юм. Ёрын муу хүмүүс болон антихристүүд муу үйл хийж, чуулганы ажилд саад болох үед чи хулчийж, ухарч, толгойгоо бариад зугтдаг болж таарсан—чи бол хэрэггүй амьтан. Чи Сатануудыг ялж чадахгүй, ямар ч гэрчлэлгүй бөгөөд Бурхан чамайг жигшдэг. Энэ эгзэгтэй мөчид чи өндийн босож, Сатануудын эсрэг дайн хийж, антихристүүдийн муу үйлийг ил болгож, тэднийг яллаж, харааж, тэдэнд нуугдах газар үлдээлгүй, тэднийг чуулганаас цэвэрлэх ёстой. Зөвхөн үүнийг л Сатануудыг ялж, тэдний хувь заяаг эцэслэсэнд тооцож болно. Чи бол Бурханы сонгосон хүмүүсийн нэг, Бурханыг дагагч. Чи бэрхшээлээс айж болохгүй; чи үнэн-зарчмын дагуу үйлдэх ёстой. Ялагч байх гэдэг нь энэ юм. Хэрвээ чи ёрын муу хүмүүс юм уу антихристүүдийн өшөө авалтаас эмээсэндээ бэрхшээлээс айж, буулт хийдэг бол Бурханыг дагагч биш, Бурханы сонгосон хүмүүсийн нэг биш. Чи бол хэрэггүй амьтан, үйлчлэл үзүүлэгчдээс ч дор. Зарим хулчгар хүн: “Антихристүүд маш аймшигтай; тэд яахаас ч буцахгүй. Хэрвээ тэд надаас өшөө авбал яах вэ?” гэж хэлж магадгүй. Энэ бол мунгинасан яриа. Хэрвээ чи антихристүүдийн өшөө авалтаас айж байгаа бол Бурханд итгэх итгэл чинь хаана байна вэ? Амьдралын чинь олон жилийн турш Бурхан чамайг хамгаалаагүй гэж үү? Антихристүүд ч бас Бурханы гарт байдаг биш гэж үү? Хэрвээ Бурхан зөвшөөрөхгүй бол тэд чамайг яаж чадах юм бэ? Үүнээс гадна, антихристүүд хэчнээн ёрын муу байлаа ч тэд үнэндээ юу хийж чадах юм бэ? Бурханы сонгосон хүмүүс нэгдэж, тэднийг ил болгож, арга хэмжээ авах нь дэндүү амархан биш гэж үү? Тэгвэл яагаад антихристүүдээс айна гэж? Ийм хүмүүс бол хэрэггүй амьтад бөгөөд Бурханыг дагахад зохисгүй. Гэртээ хариад, хүүхдүүдээ өсгө, амьдралаа бод. Антихристүүд чуулганы ажилд саад болж, Бурханы сонгосон хүмүүсийг хорлож байгаатай тулгарах үедээ Бурханы сонгосон хүмүүс тэдний муу үйлд ямар хариу өгөх ёстой вэ? Бурханыг дагадаг хүмүүс хэрхэн гэрчлэлдээ бат зогсох ёстой вэ? Тэд Сатан болон антихристүүдийн хүчний эсрэг хэрхэн тэмцэх ёстой вэ? Бурханыг дуулгавартай дагаж, Бурханд үнэнч байх уу, эсвэл хөндлөнгөөс хараад, Бурханаас урвах уу гэдэг чинь антихристүүд үймээн дэгдээж, мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэх үед бүрэн илчлэгдэх болно. Хэрвээ чи Бурханыг дуулгавартай дагаж, Түүнд үнэнч байдаг хүн биш бол Түүнээс урвадаг хүн юм. Өөр сонголт байхгүй. Зарим мунгинасан, ялган таних чадваргүй хүмүүс дундыг баримтлах байр суурь сонгож, дундыг баримтлагчид болдог. Бурханы нүдээр бол энэ хүмүүс Бурханд өчүүхэн төдий ч үнэнч биш бөгөөд Түүнээс урвагчид юм. Зарим мунгинасан хүн хулчгар зангаасаа болоод антихристүүдийн тарчлаанаас айж, зүрх сэтгэлдээ “Би яах вэ?” гэж тасралтгүй асуудаг. Энэ бол чиний асуух ёстой асуулт биш. Чи яах ёстой вэ? (Үүргээ гүйцэтгэж, антихристүүдийн муу үйлийг бүрэн ил болгож, ах эгч нартаа ялган таних чадварыг хэрэгжүүлж сурахад нь тусалж, антихристүүдийг голох ёстой. Бид өөрсдийн аюулгүй байдалд санаа зовох ёсгүй. Бидний хамгийн түрүүнд бодолцох ёстой зүйл бол ёрын муу хүмүүс чуулганы ажлыг үймүүлэх үед үүргээ хэрхэн гүйцэтгэх вэ гэдэг юм.) Хэрвээ энэ нь гэр бүлд чинь нөлөөлбөл яах вэ? (Бид эргэлзэлгүйгээр үүргээ гүйцэтгэх ёстой. Гэр бүлийнхээ аюулгүй байдалд санаа зовсон сэтгэлээсээ болоод бид үүргээ орхих юм уу гэрчлэлдээ бат зогсож чадахгүй байж болохгүй.) Зөв. Юун түрүүнд, чи гэрчлэлдээ бат зогсож, антихристүүд болон ёрын муу хүмүүсийн эсрэг эцсийг нь хүртэл тэмцэж, тэдэнд Бурханы гэрт зогсох зай үлдээхгүй байх ёстой. Хэрвээ тэд хөдөлмөрлөх хүсэлтэй байвал дүрмийн дагуу тэгэхийг нь зөвшөөрч, хийж чадах бүхнийг нь хийлгэ. Хэрвээ тэд хөдөлмөрлөхийг хүсэхгүй бол хүн бүр нэгдэж, тэднийг хөөх ёстой, ингэснээр тэд Бурханы гэрт чуулганы ажилд саад болж, үймүүлж, сүйтгэж чадахгүй. Энэ бол чиний хийх ёстой эн тэргүүний зүйл, чиний бат зогсох ёстой гэрчлэл юм. Түүнчлэн, гэр бүл болон амь нас чинь бүгд Бурханы гарт байдаг бөгөөд Сатан хөнгөн хуумгай үйлдэж зүрхлэхгүй гэдгийг чи ойлгох хэрэгтэй. Бурхан ингэж хэлсэн: “Бурханы зөвшөөрөлгүйгээр газар дээрх дусал ус юм уу элсний ширхэгт хүрэх ч Сатанд хэцүү; Бурханы зөвшөөрөлгүйгээр Бурханы бүтээсэн хүн төрөлхтөн байтугай газар дээрх шоргоолжийг ч хөдөлгөх эрх чөлөө Сатанд байхгүй.” Чи энэ үгэнд хэр зэрэг итгэж чадах вэ? Антихристүүд болон ёрын муу хүмүүсийн эсрэг тэмцэх нь итгэлийн чинь хэмжээг илчилдэг. Хэрвээ чи Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг бол чамд жинхэнэ итгэл бий. Хэрвээ чи Бурханд жаахан л итгэдэг, тэр итгэл чинь тодорхойгүй, хоосон бол чамд жинхэнэ итгэл байхгүй. Хэрвээ чи Бурхан энэ бүхнийг захирч чадна, Сатан Бурханы ноёрхол дор байдаг гэдэгт итгэдэггүй бөгөөд антихристүүд болон ёрын муу хүмүүсээс айсаар, тэднийг чуулганд муу үйл үйлдэж, чуулганы ажлыг үймүүлж, сүйтгэхийг тэвчиж, өөрийгөө хамгаалахын тулд Сатанд буулт хийж, эсвэл Сатанаас өршөөл гуйж, өндийн босож тэдэнтэй тэмцэхээс зүрхшээж, оргодол, бялдууч, ажиглагч болсон бол чи Бурханд жинхэнээсээ итгэдэггүй юм байна. Бурханд итгэх итгэл чинь эргэлзээтэй болж, энэ нь итгэлийг чинь туйлын өрөвдөлтэй болгож байна! Чи антихристүүд болон ёрын муу хүмүүс Бурханы гэрт саад тотгор, үймээн учруулж байгааг харсан ч үл хайхрах үедээ; өөрийнхөө амь нас, гэр бүл болон өөрийн бүх ашиг сонирхлыг хамгаалахын тулд Бурханы гэрийн болон Түүний сонгосон хүмүүсийн ашиг сонирхлоос урвах үедээ урвагч, Иудас болдог. Энэ нь илэрхий, ойлгомжтой юм. Бид антихристүүд болон ёрын муу хүмүүсийн талаар нөхөрлөж, тэднийг задлан шинжилж, тэднийг хэрхэн ялган салгаж, таних талаар үргэлж нөхөрлөдөг нь бүхэлдээ үнэний талаар тодорхой нөхөрлөж, хүмүүсийг ёрын муу хүмүүс болон антихристүүдийг ялган таних чадвартай болгох зорилготой, ингэснээр хүмүүс тэднийг ил болгож чадна. Ийм маягаар, Бурханы сонгосон хүмүүс цаашид антихристүүдэд төөрөлдүүлэгдэж, үймүүлэгдэхгүй бөгөөд Сатаны нөлөөлөл, хүлээсээс ангижирч чадна. Гэвч зарим хүний зүрх сэтгэлд ертөнцийн гүн ухаан байсаар байдаг. Тэд ёрын муу хүмүүс болон антихристүүдийг ялган танихыг хичээдэггүй; харин ч бялдуучийн дүрд тоглодог. Тэд антихристүүдийн эсрэг тэмцдэггүй, тэдэнтэй тодорхой хил хязгаар тогтоодоггүй бөгөөд өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд зөөлрүүлсэн, дундыг баримтлах арга барилыг сонгодог. Тэд эдгээр диаволыг—энэ ёрын муу хүмүүс болон антихристүүдийг—Бурханы гэрт үлдээж, диаволуудыг тэжээн аюул дууддаг. Тэд эдгээр диаволд чуулганы ажлыг болон ах эгч нарыг үүргээ гүйцэтгэхэд нь дур зоргоороо үймүүлэхийг зөвшөөрдөг. Ийм хүмүүс ямар үүрэг роль гүйцэтгэдэг вэ? Тэд антихристүүдийн бамбай, хамсаатан нь болдог. Хэдийгээр чи антихристүүдтэй ижил зүйл хийхгүй, эсвэл адилхан муу үйл үйлдэхгүй байж болох ч тэдний муу үйлд оролцдог—чи яллагдана. Чи антихристүүдийг тэвчиж, хамгаалан, ямар ч арга хэмжээ авахгүй, юу ч хийхгүйгээр эргэн тойрныг чинь сүйтгэхийг зөвшөөрдөг. Чи антихристүүдийн муу үйлд оролцдог биш үү? Тийм учраас зарим хуурамч удирдагч болон бялдууч хүмүүс антихристүүдийн хамсаатан болдог. Антихристүүд чуулганы ажлыг үймүүлж байгааг харсан ч тэднийг ил болгодоггүй, эсвэл тэдэнд тодорхой хил хязгаар тогтоодоггүй хэн боловч тэдний гар хөл, хамсаатан болдог. Тэдэнд Бурханд дуулгавартай, үнэнч зан байдаггүй. Бурхан, Сатан хоёрын хоорондох тулааны эгзэгтэй мөчүүдэд тэд Сатаны талд зогсож, антихристүүдийг хамгаалж, Бурханаас урвадаг. Ийм хүмүүсийг Бурхан жигшдэг.

Антихристүүд засалттай тулгарах үедээ ихэвчлэн асар их эсэргүүцэл харуулдаг бөгөөд дараа нь өөрсдийгөө өмөөрөхийн тулд чадлынхаа хэрээр хичээж, хүмүүсийг төөрөлдүүлэхийн тулд уран яруу, цэцэн цэлмэг үг ашиглаж эхэлдэг. Энэ нь нэлээд түгээмэл байдаг. Үнэнийг хүлээн авахаас татгалздаг антихристүүдийн илрэл нь үнэнийг үзэн ядаж, үнэнд зэвүүцдэг сатанлаг уг чанарыг нь бүрэн ил болгодог. Тэд цэвэр Сатаны төрлийнх юм. Антихристүүд юу ч хийсэн бай, тэдний зан чанар, мөн чанар ил гардаг. Ялангуяа Бурханы гэрт тэдний хийдэг бүхэн үнэнд харшилдаг, Бурханд яллагддаг, мөн Бурханыг эсэргүүцдэг муу үйл байдаг бөгөөд тэдний хийдэг энэ бүх зүйл нь антихристүүд бол Сатанууд болон муу ёрын чөтгөрүүд гэдгийг бүрэн баталдаг. Тиймээс, засагдах тухайд тэд үүнийг баяртайгаар, дуртайяа хүлээн авдаггүй; харин ч эсэргүүцэж, сөргөлдөхийн зэрэгцээ засалтыг үзэн ядаж, өөрсдийг нь засдаг хүмүүсийг үзэн ядаж, уг чанар-мөн чанарыг нь ил болгож, муу үйлийг нь ил болгодог хүмүүсийг үзэн яддаг. Антихристүүд, өөрсдийг нь ил болгосон хэнийг ч зүгээр л өөрсдөд нь хүндрэл учруулж байна гэж боддог тул өөрсдийг нь ил болгодог хэнтэй ч өрсөлдөж, тэмцдэг. Антихристүүдийн ийм уг чанараас болоод тэд өөрсдийг нь зассан хэнд ч, хэзээ ч эелдэг хандахгүй, өөрсдийг зассан хэнийг ч тэвчихгүй, хүлцэхгүй, өөрсдийг нь зассан хүнд талархаж, магтах нь бүр ч үгүй. Эсрэгээрээ, хэн нэгэн тэднийг засаж, нэр төр, нэр нүүрийг нь барвал тэд зүрх сэтгэлдээ тэр хүнд өс санаж, тэднээс өшөө авах боломж олохыг хүсэх болно. Тэд бусдыг ямар их үзэн яддаг гээч! Тэд ингэж боддог бөгөөд бусдын нүдэн дээр ил тодоор “Өнөөдөр чи намайг заслаа, за яах вэ, одоо бидний өс хонзон чулуунд сийлэгдлээ. Чи өөрийнхөө замаар яв, би өөрийнхөөрөө явъя, гэхдээ би заавал өшөөгөө авна гэж тангараглаж байна! Хэрвээ чи надад буруугаа хүлээж, миний өмнө толгой бөхийж, эсвэл өвдөг сөгдөн гуйвал би чамайг уучилна, эс бөгөөс би үүнийг хэзээ ч зүгээр орхихгүй!” гэж хэлнэ. Антихристүүд юу ч хэлж, хийсэн бай, тэд хэн нэгний сайн санааны засалт юм уу чин сэтгэлийн тусламжийг Бурханы хайр, аврал ирж буй хэрэг гэж хэзээ ч үздэггүй. Харин ч тэд үүнийг доромжлолын тэмдэг, хамгийн ичгүүртэй мөч гэж үздэг. Энэ нь антихристүүд үнэнийг огт хүлээн авдаггүйг, тэдний зан чанар нь үнэнд зэвүүцэж, үнэнийг үзэн яддаг зан чанар гэдгийг харуулж байна. Та нар засуулснаасаа болоод бусдаас өшөө авдаг ёрын муу хүмүүс юм уу антихристүүдтэй таарч байсан уу? (Тийм.) Тэд хэрхэн өшөө авсан бэ? Тэдний өшөө авах арга аймшигтай байсан уу? (Тийм ээ, аймшигтай байсан. Би нэг удаа чуулганд зарим нэг муу үйл хийсэн антихристтэй таарсан бөгөөд чуулганы удирдагч түүний зан авирыг ил болгосны дараа тэрээр чуулганд үндэслэлгүй цуу яриа тарааж, энэ удирдагч ямар ч бодитой ажил хийдэггүй, хүмүүсийг өөрийнхөө өмнө авчрахын тулд бичиг үсэг, хоосон сургаал ярьдаг гэж хэлж эхэлсэн. Дараа нь бид энэ антихристийг ил болгохоор очиход эхэндээ тэр дүр эсгэж чадсан ч түүнийг үргэлжлүүлэн ил болгох үед биднийг сүрдүүлж, “Манай гэрийн ард цагдаагийн газар байдаг, тэд манайд байнга ирдэг” гэж хэлсэн. Түүний хэлсэн санаа нь, хэрвээ бид түүнийг дахиад ил болговол биднийг цагдаад мэдэгдэнэ гэсэн утгатай байв. Түүний харгис байдал илчлэгдсэн.) (Би нэг удаа нэг антихристтэй таарч байсан юм. Нэг эгч түүнийг мэдээлж захиа бичсэн бөгөөд түүнийг энэ захиаг үзэх үед яг тэр эгчийн амьдардаг газарт аюултай нөхцөл байдал үүссэн байж таарсан, тэгээд тэрээр чуулганы бүх гол хамтран ажиллагсдыг цуглуулаад, “Энэ эгч намайг мэдээлсэн захиа бичсэний дараа яагаад түүний амьдардаг газарт гэнэт аюултай нөхцөл байдал үүсэв? Бурхан лавтайяа хэрэггүй ажил хийдэггүй; магадгүй бурхан хэн нэгнийг илчлэх гэж байгаа байх!” гэсэн. Тэгээд тэр зарим нэг өдөөн турхирсан зүйл хэлсэн нь хүн бүрийг тэр эгч рүү хуруугаараа чичилж, түүнд асуудал байна гэж бодоход хүргэсэн. Эцэст нь энэ эгчийг чөлөөлж, явуулсан бөгөөд түүний захиаг хойш тавиад шийдвэрлээгүй. Дараа нь бид антихристийн хэлсэн зүйлийг эхнээс нь дуустал харьцуулж үзээд, тэрээр бидэнд тус бүрд нь өөр өөр зүйл хэлснийг олж мэдсэн. Бид түүнийг аймшигтай хорлонтой, ов мэхтэй байсныг харсан. Эцэст нь бид нөхөрлөлөөр дамжуулан түүнийг ялган таньж, энэ хэргийг шударгаар шийдвэрлэсэн.) Бүх антихрист бол ёрын муу хүмүүс бөгөөд ёрын муу хүмүүс эрх барих үедээ бүгд антихристүүд байдаг гэдэг нь одоо батлагдлаа.

Антихристүүд чуулганд үймээн дэгдээх үед энэ нь сайн зүйл үү, эсвэл муу зүйл үү? (Муу.) Юугаараа муу вэ? Бурхан алдаа гаргасан уу? Бурхан анхааралтай ажиглалгүй, антихристүүдийг Өөрийнх нь гэрт шургалахыг зөвшөөрсөн үү? (Үгүй.) Тэгвэл юу болоод байна вэ? (Бурхан биднийг ялган таних чадвараа нэмэгдүүлж, антихристүүдийн уг чанар-мөн чанарыг нэвт харж сурч, Сатанд дахин хэзээ ч хууртахгүй байж, Бурханы төлөөх гэрчлэлдээ бат зогсож чаддаг болгох гэсэндээ антихристүүдийг чуулганд шургалахыг зөвшөөрдөг. Энэ бол биднийг гэх Бурханы аврал юм.) Сатан хэчнээн хорон муу, харгис, хорлонтой болохыг, Сатан үнэнд зэвүүцэж, үнэнийг үзэн яддагийг бид үргэлж ярьдаг боловч чи үүнийг харж чадах уу? Сатан сүнсний ертөнцөд юу хийдгийг чи харж чадах уу? Тэр хэрхэн ярьж, үйлддэгийг, үнэн болон Бурханд хандах хандлага нь ямар байдгийг, түүний хорон муу байдал хаана оршдогийг—чи эдгээрийн алиныг нь ч харж чадахгүй. Тиймээс, Сатан хорон муу, Бурханыг эсэргүүцдэг, үнэнд зэвүүцдэг гэж бид яаж ч хэлсэн, чиний оюун ухаанд энэ нь ердөө л үг төдий юм. Үүнд ямар ч бодит дүр зураг байхгүй. Энэ нь дэндүү хоосон, бодит бус; энэ нь бодит лавлагаа болж чадахгүй. Гэвч хүн антихристтэй харилцах үедээ Сатаны хорон муу, харгис зан чанар, үнэнд зэвүүцдэг мөн чанарыг арай илүү тодорхой харж, Сатаны талаарх ойлголт нь арай илүү нарийн нягт, бодит болдог. Хүмүүсийн харилцаж, харах энэ бодитой хүмүүс, жишээнүүд байхгүй бол тэдний үнэний талаарх ойлголт гэгч нь бүдэг бадаг, хоосон, бодит бус байх байсан. Гэвч хүмүүс энэ антихристүүд болон ёрын муу хүмүүстэй бодитоор харилцах үедээ хэрхэн муу үйл хийж, Бурханыг эсэргүүцэж байгааг нь харж чадах бөгөөд Сатаны уг чанар-мөн чанарыг таньж чадна. Тэд энэ ёрын муу хүмүүс болон антихристүүд бол Сатаны хойд дүр—тэд бол амьд Сатанууд, амьд диаволууд гэдгийг хардаг. Антихристүүд болон ёрын муу хүмүүстэй харилцах нь ийм үр нөлөөтэй байж болно. Сатан ёрын муу хүн юм уу антихрист болон дахин төрөх үед махан биеийнх нь чадавх хязгаарлагдмал байдаг ч маш олон муу зүйл хийж, маш их төвөг удаж, үйлдэл нь маш хорон муу, ов мэхтэй байж чаддаг. Тиймээс, сүнсний ертөнцөд Сатаны хийдэг муу үйл нь махан биед амьдардаг бүх ёрын муу хүн болон антихристийн хийсэн муу үйлийн нийлбэрээс зуу эсвэл мянга дахин их байж таарна. Тиймээс ёрын муу хүмүүс болон антихристүүдтэй харилцах үедээ хүмүүсийн сурдаг сургамж нь ялган таних чадвартай болж, Сатаны нүүр царайг тодорхой харахад нь асар их тус болдог. Энэ нь хүмүүст ямар зүйл эерэг, ямар зүйл сөрөг болохыг, Бурхан юуг жигшиж, юуг таашаадгийг, юу үнэн, юу төөрөгдөл болохыг, юу шударга ёс, юу хорон муу байдал болохыг, Бурхан яг юуг үзэн ядаж, яг юуг хайрладгийг, Бурхан ямар хүмүүсийг голж, таягдан хаядаг, ямар хүмүүсийг сайшааж, олж авдгийг ялган таньж сурах боломж олгодог. Эдгээр асуултыг ганцхан хоосон сургаалын үүднээс ойлгохоор оролдоод нэмэргүй. Хүн олон зүйлийг, ялангуяа ёрын муу хүмүүс болон антихристүүдийн төөрөгдөл, үймээнийг туулах ёстой. Хүн жинхэнэ ялган таних чадвартай болсныхоо дараа л энэ олон үнэнийг ойлгож, Бурхан юу шаарддаг, юу олж авахыг хүсдэг талаар илүү гүн гүнзгий, илүү бодит ойлголттой болж чадна. Энэ нь Бурханы санаа зорилгыг илүү их ойлгоход хүргэдэг биш гэж үү? Энэ нь Бурхан бол үнэн, Тэр бол хамгийн хайр татам Нэгэн гэдэгт чамайг илүү итгэлтэй болгож чадах бус уу? (Тийм.) Бурхан хүмүүсийг аливааг туулах явцдаа сургамж авч, ялган таних чадвартай болоход хүргэдэг бөгөөд Тэрээр гарцаагүй хүмүүсийг сургахын сацуу төрөл бүрийн хүмүүсийг илчилж байдаг. Зарим хүн ёрын муу хүн юм уу антихристтэй таарах үедээ түүнийг ил болгож, таньж чаддаггүй, түүнтэй харилцаж зүрхэлдэггүй. Тэд айж, яг л хорт могой харсан мэт тэднээс зайлсхийхийг хичээдэг. Ийм хүмүүс сургамж авахад хэтэрхий хулчгар бөгөөд ялган таних чадвартай болохгүй. Зарим хүн ёрын муу хүн юм уу антихристтэй тааралдаад сургамж авахад, эсвэл ялган таних чадвартай болоход анхаарал хандуулдаггүй; тэд адгуу зангаараа тэдэнд ханддаг бөгөөд антихристийг ил болгож, таних цаг ирэхэд ямар ч нэмэр болдоггүй, эсвэл ямар нэг бодит зүйл ч хийж чаддаггүй. Зарим хүн антихрист асар их муу үйл хийж байгааг хараад, зүрх сэтгэлдээ үүнд зэвүүцдэг ч өөрсдөө юу ч хийж чадахгүй, гар хөл нь хүлээтэй мэт санагддаг. Улмаар тэд антихристэд дур зоргоор нь тоглуулж, үүнийг тэвчсээр, үүнд буулт хийдэг. Тэд антихристийг цадиггүй авирлаж, чуулганы ажлыг үймүүлэхийг зөвшөөрдөг бөгөөд тэднийг мэдээлж, ил болгодоггүй. Тэд хүний хувиар хариуцлага, үүргээ биелүүлж чадаагүй. Товчхондоо, ёрын муу хүмүүс болон антихристүүд гай тарьж, дур зоргоороо авирлах үед энэ нь бүх төрлийн хүмүүсийг илчилдэг бөгөөд мэдээж энэ нь бас үнэнийг эрэлхийлдэг, шударга ёсны мэдрэмжтэй хүмүүсийг сургаж, тэдэнд ялган таних чадвар, мэдлэгийн хүрээгээ нэмэгдүүлж, ямар нэгэн зүйл сурч, үүнээс Бурханы санаа зорилгыг ойлгох боломж олгодог. Тэд Бурханы ямар санаа зорилгыг ойлгож авдаг вэ? Бурхан антихристүүдийг авардаггүй, харин зүгээр л тэднийг ашиглан үйлчлэл үзүүлүүлдэг бөгөөд антихристүүд үйлчлэлээ үзүүлж дуусах үед Бурхан тэднийг илчилж, таягдан хаяж, эцэст нь шийтгэдэг гэдгийг тэдэнд харуулдаг, учир нь тэд бол ёрын муу хүмүүс ба Сатанд харьяалагддаг. Бурханы авардаг хүмүүс бол завхарсан зан чанартай ч гэсэн эерэг зүйлсийг хайрладаг, Бурхан бол үнэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг, Түүний дээд эрх, зохицуулалтыг дуулгавартай дагадаг, гэм буруу үйлдээд үнэхээр гэмшиж чаддаг бүлэг хүмүүс юм. Энэ хүмүүс засалт, шүүлт, гэсгээлтийг хүлээн авч чаддаг, үүнээс ч илүүтэйгээр бусад хүмүүс тэднийг ил болгох юм уу асуудлыг нь зааж өгөх үед үүнд зөв хандаж чаддаг. Бурхан яаж ч ажилласан үүнийг хүлээн авч, дуулгавартай дагаж, үүнээс ямар нэгэн зүйл сурч чаддаг хүмүүс—ийм бүлэг хүмүүс л Бурханыг үнэхээр дагаж, Түүний ажлыг туулж мэдэрч, Түүгээр авхуулдаг.

Засалтад хандах антихристүүдийн илрэлийн талаарх бидний нөхөрлөл үүгээр өндөрлөж байна. Хожим та нар биечлэн харсан юм уу туулсан зарим жишээг олж, мөн чанарт нь үндэслэн задлан шинжилж, нөхөрлөж болно, ингэснээр ах эгч нар ялган таних чадвартай болж чадна. Тэд ялган таних чадвартай болохын зорилго юу вэ? Энэ нь илүү олон хүнд антихристүүдийг жигшин голох, чуулган дахь тэдний муу үйлийг саатуулж, хязгаарлах, тэднийг чуулганд болон хүмүүсийн үүрэг гүйцэтгэдэг чухал газруудад саад тотгор, үймээн учруулах, эсвэл чуулганы ажилд ямар нэгэн хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх боломж олгох зорилготой. Үүнийг антихристүүд болон ёрын муу хүмүүсийг хүлэх гэж нэрлэдэг. Хэдийгээр ихэнх антихрист чуулганд Бурханыг ил тод шүүж, Бурханыг эсэргүүцээгүй ч нууцаар ихээхэн муу үйл үйлддэг. Тэд чуулганы амьдралыг үймүүлж, удирдагч, ажилчдыг үнэнийг нөхөрлөх, зарчмын дагуу үйлдэхэд нь саад болж, үймүүлдэг. Тэд Бурханы гэрийн ажлын талаар бодлогогүй үг хэлж, дур зоргоороо шүүдэг. Тэд бүр удирдагч, ажилчдыг яллаж, Бурханы сонгосон хүмүүсийг төөрөлдүүлж, чуулганы ажлыг үймүүлж, Бурханы сонгосон хүмүүсийн үүргээ гүйцэтгэх үр дүнд нөлөөлдөг. Энэ бол Бурханы ажлыг үймүүлэх асар муу үйл юм. Антихристүүдийн хийдэг муу үйл нь асар муу үйл, уучлахын аргагүй, зэмлүүштэй муу үйл гэдгийг Бурханы сонгосон хүмүүс бүгд мэдэх ёстой. Тиймээс антихристүүд Бурханы гэрт үргэлж хүлүүлж, хязгаарлуулах бай болдог. Антихристүүдийг чуулганаас хөөх ёстой—энэ нь Бурханы санаа зорилгод нийцдэг. Хэрвээ антихристүүдэд чуулганд дур зоргоороо, цадиггүй авирлаж, ах эгч нарыг хянаж, сүрдүүлэх, эсвэл төөрөлдүүлж, буруу чиглүүлэхийн тулд хүссэн уриа лоозон, нотолгоогоо хашхирахыг зөвшөөрч, удирдагч, ажилчид үүнийг үл тоон, ямар ч арга хэмжээ авахгүй, антихристүүдийг гомдоохоос айсандаа ил болгож, эсвэл хязгаарлаж зүрхлэхгүй, энэ нь тухайн чуулганы ах эгч нараар антихристүүд дураараа тоглож, үймүүлэхэд хүргэвэл тэр чуулганы удирдагчид нь бялдуучид, таягдан хаягдах ёстой хог шаар юм. Хэрвээ чуулганы удирдагчид антихристүүд болон ёрын муу хүмүүсийг ялган таних чадвартай бөгөөд Бурханы сонгосон хүмүүст өндийн босож, тэднийг ил болгох, Бурханы гэрийн ажлыг хамгаалахын тулд диаволуудыг зайлуулах боломж олгодог бол энэ нь диаволууд болон Сатаныг шившиглэх бөгөөд Бурханы санаа зорилгыг ч бас хангах болно. Энэхүү чуулганы удирдагчид бол стандартад нийцсэн, үнэн-бодит байдалтай удирдагчид юм. Хэрвээ чуулган антихристийн үймээнд өртсөн бөгөөд ах эгч нар түүнийг ялган таньж, жигшин голсны дараа антихрист ах эгч нараас улангасан өшөө авч, тэднийг дарамталж, яллаж байхад чуулганы удирдагчид юу ч хийхгүй, хараагүй мэт царайлж, хэнийг ч гомдоохгүй байхыг хичээвэл тэдгээр удирдагч нь хуурамч удирдагчид юм. Тэд бол хог шаар бөгөөд таягдан хаягдах ёстой. Чуулганы удирдагчийн хувиар хүн асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг ашиглаж чаддаггүй бол, антихристүүдийг ялган таньж, хязгаарлаж, зохицуулж чаддаггүй бол, антихристүүдийг чуулганд хүссэнээ хийж, хяналтаас гарах боломж олгодог бол, мөн Бурханы сонгосон хүмүүсийг төөрөлдөхөөс хамгаалж чаддаггүй, Бурханы сонгосон хүмүүсийг үүргээ хэвийн гүйцэтгэхэд нь хамгаалж чаддаггүй—түүгээр ч барахгүй, чуулганы ажлын хэвийн ахицыг хадгалж чаддаггүй бол тэр удирдагч хог шаар бөгөөд таягдан хаягдах ёстой. Хэрвээ чуулганы удирдагчид антихристийн харгис хэрцгийгээс болоод түүнийг ил болгож, засаж, хязгаарлаж, арга хэмжээ авахаас айж, улмаар түүнийг чуулганд ойворгон авирлаж, дарангуйлагч болж, хүссэн бүхнээ хийхийг нь зөвшөөрч, чуулганы ихэнх ажлыг саатуулж, зогсонги байдалд оруулбал энэхүү чуулганы удирдагчид ч бас хог шаар бөгөөд таягдан хаягдах ёстой. Хэрвээ чуулганы удирдагчид өшөө авалтаас айсандаа антихристийг ил болгож хэзээ ч зориглодоггүй, антихристийн муу үйлийг хязгаарлахыг хэзээ ч оролддоггүй бөгөөд үүнээс үүдэн чуулганы амьдрал болон ах эгч нарын амь-оролтод ноцтой саад тотгор, үймээн, хохирол учирвал энэ чуулганы удирдагчид ч бас хог шаар ба таягдан хаягдах ёстой. Та нар ийм хүмүүсийг үргэлжлүүлэн удирдагчаар ажиллахыг дэмжих үү? (Үгүй.) Тэгвэл та нар ийм удирдагчидтай таарах үедээ яах ёстой вэ? Чи тэднээс ингэж асуух ёстой: “Антихристүүд ийм их мууг үйлдэж, чуулганд ойворгон авирлаж, хаан мэт ноёрхож байхад чи тэднийг хязгаарлаж чадах уу? Чамд тэднийг ил болгох зориг байна уу? Хэрвээ чи тэдний эсрэг арга хэмжээ авч зүрхлэхгүй бол огцрох ёстой. Чи цаг алдалгүй албан тушаалаасаа буух ёстой. Хэрвээ чи махан биеийнхээ ашиг сонирхлыг хамгаалж, антихристүүдээс айсандаа ах эгч нарыг антихристүүд болон ёрын муу хүмүүст гардуулан өгвөл чи хараагдах ёстой. Чи удирдагч байхад тэнцэхгүй—чи бол хог шаар, чи бол үхдэл!” Ийм хуурамч удирдагчдыг ил болгож, чөлөөлөх ёстой. Тэд бодитой ажил хийдэггүй; ёрын муу хүмүүстэй нүүр тулах үедээ ах эгч нарыг хамгаалдаггүй, харин ёрын муу хүмүүст өвдөг сөгдөж, тэдэнд буулт хийж, өршөөл гуйн, үлгэн салган амь зуудаг. Ийм удирдагчид бол хог шаар юм. Тэд урвагчид бөгөөд гологдох ёстой.

Дараа нь бид антихристүүдийг засалт туулах үед хэтийн ирээдүй, хувь заяандаа хандах хандлага нь хэрхэн ил болдог тухай өөр нэг зүйлийн талаар нөхөрлөнө. Бурханы гэрт ажилладаг зарим антихрист нягт нямбай байж, алдаа гаргах, засуулах, Дээрхийг уурлуулах, эсвэл ямар нэг муу зүйл хийж байгаад удирдагчдадаа баригдахаас зайлсхийхээр нууцхан шийддэг бөгөөд сайн зүйл хийх үедээ хүмүүст харуулахыг хичээдэг. Гэхдээ тэд хэчнээн нягт нямбай байсан ч, тэдний сэдэл болон алхдаг зам нь буруу байдаг учраас, мөн тэд зөвхөн алдар нэр, ашиг хонжоо, байр суурийн төлөө ярьж, үйлддэг, үнэнийг хэзээ ч эрэлхийлдэггүй учраас байнга зарчмыг зөрчиж, чуулганы ажилд саад болж, үймүүлж, Сатаны зарц нар мэт авирлаж, бүр олон гэм буруу үйлддэг. Ийм хүмүүс байнга зарчим зөрчиж, гэм буруу үйлдэх нь маш түгээмэл, маш нийтлэг байдаг. Тиймээс мэдээж тэдний хувьд засалтаас зайлсхийхэд маш хэцүү байдаг. Зарим антихрист хатуу засуулснаасаа болоод илчлэгдэж, таягдан хаягдсаныг тэд харсан. Тэд эдгээр зүйлийг өөрийн нүдээр харсан байдаг. Антихристүүд яагаад ийм болгоомжтой үйлддэг вэ? Нэг шалтгаан нь тэд мэдээж илчлэгдэж, таягдан хаягдахаас айдаг. Тэд “Би болгоомжтой байх хэрэгтэй—эцсийн эцэст, ‘Болгоомж илүүдэхгүй’, ‘Сайн хүмүүс амар тайван амьдардаг’ шүү дээ. Би эдгээр зарчмыг дагаж, буруу зүйл хийх, асуудалд орохоос сэргийлэхийн тулд хором бүрд өөртөө сануулж, завхрал, санаа зорилгоо дарж, хэнд ч харуулахгүй байх ёстой. Би буруу зүйл хийхгүй, эцсээ хүртэл тууштай байж чадсан цагт л ерөөл хүртэж, гамшгаас зайлсхийж, бурханд итгэх итгэлдээ амжилтад хүрнэ!” гэж боддог. Тэд ихэвчлэн ийм маягаар өөрсдийгөө шавдуулж, урамшуулж, зоригжуулдаг. Зүрх сэтгэлийнхээ гүнд тэд буруу зүйл хийвэл ерөөл хүртэх боломж нь эрс багасна гэж боддог. Энэ нь тэдний зүрх сэтгэлийн гүнд байдаг тооцоолол, итгэл үнэмшил биш гэж үү? Антихристүүдийн энэ тооцоолол, итгэл үнэмшил зөв үү, буруу юу гэдгийг хойш тавиад, үүнд үндэслэн үзвэл тэд засуулах үедээ юунд хамгийн их санаа зовох вэ? (Өөрсдийнхөө хэтийн ирээдүй, хувь заяа.) Тэд засуулахыг хэтийн ирээдүй, хувь заяатайгаа холбодог—энэ нь тэдний хорон муу уг чанартай холбоотой. Тэд дотроо “Би таягдан хаягдах гэж байгаа болохоор ингэж засуулж байна уу? Намайг хэрэггүй гэж үзсэнээс болсон уу? Бурхны гэр энэ үүргийг гүйцэтгэхийг минь болиулах уу? Би итгэл даахуйц биш харагдаж байна уу? Намайг илүү сайн хүнээр солих гэж байна уу? Хэрвээ би таягдан хаягдвал ерөөгдөж чадах уу? Тэнгэрийн хаанчлалд орж чадах уу? Миний гүйцэтгэл нэг их хангалттай байгаагүй юм шиг байна, тиймээс би цаашид илүү болгоомжтой байж, дуулгавартай, томоотой байж сурах ёстой, ямар ч асуудал тарьж болохгүй. Би тэвчээртэй байж сурах ёстой, толгой бөхийж амьд үлдэх ёстой. Өдөр бүр юм хийх үедээ би өөрийгөө мөсөн дээр алхаж байгаа мэтээр төсөөлөх ёстой. Би сонор сэрэмжээ сулруулж болохгүй. Хэдийгээр би энэ удаад хайхрамжгүй байдлаасаа болж өөрийгөө илчилж, засуулсан ч тэдний үгийн өнгө тийм ч хатуу сонсогдсонгүй. Асуудал нэг их ноцтой биш юм шиг байна, надад боломж байгаа бололтой—би гамшгаас мултарч, ерөөгдөж чадах хэвээр байгаа тул үүнийг даруухнаар хүлээн авах ёстой. Би таягдан хаягдах юм уу хөөгдөх нь бүү хэл, чөлөөлөгдөхгүй юм шиг байна, тиймээс би ийм маягаар засуулахыг хүлээн авч чадна” гэж боддог. Энэ нь засалтыг хүлээн авч буй хандлага мөн үү? Энэ нь өөрийнхөө завхарсан зан чанарыг үнэхээр танин мэдэж байгаа хэрэг мөн үү? Энэ нь үнэхээр гэмшиж, шинээр эхлэхийг хүсэж байгаа хэрэг мөн үү? Үнэхээр зарчмын дагуу үйлдэхээр шийдсэн хэрэг мөн үү? Үгүй, тийм биш. Тэгвэл тэд яагаад ингэж авирладаг вэ? Гамшгаас мултарч, ерөөгдөж чадна гэсэн өчүүхэн найдвараас болоод. Тэр өчүүхэн найдвар байсаар байгаа цагт тэд өөрсдийгөө илчилж чадахгүй, жинхэнэ дүр төрхөө харуулж чадахгүй, зүрх сэтгэлийнх нь гүнд юу байгааг бусдад хэлж чадахгүй, дотроо ямар их өс хонзон тээж явдгаа бусдад мэдэгдэж чадахгүй. Тэд эдгээр зүйлийг нуух ёстой, тас нууцлах ёстой байдаг бөгөөд жинхэнэ дүр төрхөө бусдад харуулж болохгүй. Тиймээс тэд засуулсныхаа дараа огт өөрчлөгддөггүй, аливааг урьдын адилаар хийсээр байдаг. Тэгвэл тэдний үйлдлийн ар дахь зарчим юу вэ? Зүгээр л бүх зүйл дээр өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалах явдал юм. Тэд ямар ч алдаа гаргасан бусдад мэдэгддэггүй; эргэн тойрныхоо бүх хүнд өөрийгөө өө сэвгүй, дутагдалгүй төгс хүн, хэзээ ч алдаа гаргадаггүй гэж бодогдуулах ёстой байдаг. Тэд ингэж дүр эсгэдэг. Удаан хугацаанд дүр эсгэснийхээ дараа тэд гамшгаас мултарч, ерөөгдөж, тэнгэрийн хаанчлалд орох нь бараг л тодорхой боллоо гэсэн итгэлтэй болдог. Гэвч тэд үйлдлээрээ зарчмыг байнга зөрчдөг учраас гэнэтийн засалттай тулгардаг. Засуулах нь тэднийг шархлуулдаг: “Би маш их зовсон; та нар яаж намайг засаж чадаж байна аа? Ерөөл хүртэх агуу зүйл яагаад надад тохиолдохгүй байна вэ? Яагаад энэ нь надаас ийм хол байгаа юм бэ? Энэ зовлон хэзээ дуусах юм бэ?” Тэд засалтын үгийг сонсох үедээ “Хэрвээ би дахиад хааш яаш байж, үнэнийг эрэлхийлэхгүй, бурхны гэрийн ажилд саад болох муу зүйлсийг дур зоргоороо хийвэл таягдан хаягдаж, хөөгдөх болно. Тэгвэл би хэтийн ирээдүй, хувь заяагаа алдах биш үү? Бурханд итгэсэн энэ жилүүдэд миний туулсан бүх зовлон хий дэмий болох болно!” гэж боддог. Тэд удаа дараа тэвчиж, биеэ барьдаг бөгөөд зүрх сэтгэлдээ “Би үүнийг тэвчих ёстой! Би тэвчих ёстой! Хэрвээ би тэвчихгүй бол миний туулсан бүх зовлон, шударга бус байдал хий дэмий өнгөрнө. Би цөхрөлтгүй үргэлжлүүлэх ёстой. Хэрвээ би эцсийг нь хүртэл тууштай байвал аврагдах болно! Хэрвээ хэн нэгэн надад таагүй зүйл хэлбэл би зүгээр л сонсоогүй дүр эсгэнэ. Би түүнийг миний тухай биш, харин өөр хэн нэгний тухай ярьж байгаа мэт авирлана” гэж хэлдэг. Гэвч тэд яаж ч сонссон, өөрсдөд нь хүрэх газар байхгүй гэж байгаа мэт санагдсаар байдаг. Энэ удаа засуулснаар яллагдаж байгаа мэт тэдэнд санагдсаар байдаг; тэдэнд найдваргүй, гэрэл гэгээ харах боломжгүй, маргаашгүй, ирээдүйгүй мэт санагддаг. Энэ мөчид энэ ёрын муу хүмүүс болон антихристүүд тэвчээртэй хэвээр үлдэж чадах уу? (Үгүй, чадахгүй. Тэд ерөөгдөх найдвар нь нурсныг хардаг тул тэвчээртэй байж чаддаггүй.) Тэд зүгээр л тэвчээртэй байж чаддаггүй юу? Тэд ямар нэгэн арга хэмжээ авахгүй гэж үү? (Тийм ээ, тэд арга хэмжээ авна.) Тэд ямар арга хэмжээ авч болох вэ? (Тэд сөрөг зүйл тарааж, ялган таних чадваргүй зарим ах эгчийг төөрөлдүүлэн өөрсдийн талд оруулж, өөрсдийгөө өмөөрүүлж, өөрсдийнх нь гоморхлын талаар гомдоллоход хүргэнэ.) Зөв, тэд найдваргүй болмогцоо арга хэмжээ авах болно. Тэд “Та нар намайг хөгжүүлж, чухал албан тушаалд тавихаа больсон, бас та нар намайг таягдан хаяхыг хүсэж байна. Хэрвээ би ерөөгдөж чадахгүй бол та нар ч бас ерөөгдөнө гэж бүү бод! Хэрвээ энэ газар намайг байлгахгүй бол надад очих газар байгаа, гэхдээ би явахдаа хоёр хүнийг дагуулж явах болно. Та нар надад муухай хандсан болохоор би та нарт муу зүйл хийх болно! Та нар намайг таягдан хаяхыг хүсээ биз дээ? Та нар тэгж хэлснийхээ төлөөсийг төлнө дөө!” гэж бодно. Тэд багаа тайлж, хашхичиж эхлэх бөгөөд үнэнийг үзэн яддаг уг чанар-мөн чанар нь ил болно. Тэгээд ерөөгдөх найдвар нь нуран унах үед тэдний урам зориг, хаяж орхих байдал, зарлагадалт, зовлон зүдүүр, төлөөс төлөлт нь бүгд алга болно. Тэр үед хүмүүс Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадах гэсэн тэдний анхны урам зориг, зовлон зүдүүр, төлөөс төлөлт нь бүгд хуурамч, зүгээр л заль мэх байсныг харж чадна.

Антихристүүд чөлөөлөгдөж, эсвэл таягдан хаягдмагцаа багаа тайлж, эрээ цээргүй гомдоллодог бөгөөд диаволын тал нь ил болдог. Ямар диаволын тал ил болдог вэ? Урьд нь тэд үнэнийг эрэлхийлж, авралд хүрэхийн тулд биш, харин ерөөл хүртэхийн тулд л үүргээ гүйцэтгэсэн бөгөөд одоо тэд энэ үнэнийг ярьж, жинхэнэ нөхцөл байдлыг илчилдэг. Тэд: “Хэрвээ би тэнгэрийн хаанчлалд орж, эсвэл хожим нь ерөөл, агуу алдар суу олж авахыг хичээгээгүй байсан бол бааснаас ч дор та нартай нийлэх байсан гэж үү? Та нар надтай хамт байх зохистой гэж үү? Та нар намайг хөгжүүлдэггүй, эсвэл дэвшүүлдэггүй, намайг таягдан хаяхыг хүсэж байна. Нэг л өдөр би, намайг таягдан хаясныхаа төлөөсийг төлөх болно гэдгийг чинь, үүнээс болж ямар үр дагавар амсахыг чинь чамд харуулах болно!” гэж хэлдэг. Антихристүүд эдгээр санааг тараадаг бөгөөд ийм диаволын үг тэдний амнаас унадаг. Тэднийг багаа тайлмагц хорлонтой уг чанар, харгис зан чанар нь ил болж, тэд үзэл тарааж эхэлдэг. Тэд мөн шинээр итгэсэн, биеийн хэмжээ харьцангуй жижиг, ялган таних чадваргүй, үнэнийг эрэлхийлдэггүй, ихэвчлэн сөрөг, сул дорой байдаг хүмүүсийг өөртөө татаж эхэлдэг бөгөөд үүргээ гүйцэтгэхдээ байнга хааш яаш байдаг, Бурханд үнэнээсээ итгэдэггүй хүмүүсийг ч бас өөртөө татдаг. Тэдний хэлсэнчлэн “Хэрвээ чи намайг таягдан хаявал би өөр хэдэн хүнийг дагуулаад явна!” Тэдний сатанлаг уг чанар бүрэн ил болсон биш үү? Хэвийн хүмүүс ингэх үү? Ерөнхийдөө, завхарсан зан чанартай хүмүүс чөлөөлөгдөх үедээ зүгээр л гуниглаж, шархалж, өөрсдийгөө найдваргүй боллоо гэж боддог ч мөс чанар нь тэднийг “Энэ бол бидний буруу, бид үүргээ биелүүлээгүй. Ирээдүйд би илүү сайн байхаар чармайна, харин Бурхан надад хэрхэн хандаж, миний талаар ямар шийдвэр гаргах нь Бурханы хэрэг. Хүмүүс Бурханаас юм шаардах эрхгүй. Бурханы үйлдэл хүмүүсийн илрэлд үндэслэдэг биш үү? Хэрвээ хүн буруу замаар алхвал сахилгажуулагдаж, цээрлүүлэгдэх учиртай, энэ нь ойлгомжтой. Яг одоо миний хэв чанар муу, Бурханы санаа зорилгыг хангаж чадахгүй, үнэн-зарчмыг ойлгохгүй, завхарсан зан чанартаа үндэслэн дур зоргоороо, цадиггүй авирлаж байгаа минь л гунигтай байна. Би таягдан хаягдах ёстой ч ирээдүйд үүнийгээ засаж залруулах боломж олдоно гэж найдаж байна!” гэж бодоход хүргэдэг. Жаахан мөс чанартай хүмүүс ийм замаар алхах болно. Тэд асуудлыг ийм маягаар авч үзэхийг сонгодог, эцэст нь асуудлыг ийм маягаар шийдвэрлэхийг ч бас сонгодог. Мэдээж үүнд үнэнийг хэрэгжүүлэх элемент тийм ч их байхгүй ч энэ хүмүүс мөс чанартай учраас Бурханыг эсэргүүцэх, Бурханыг доромжлох, эсвэл Бурхантай сөргөлдөх хүртлээ доош орохгүй. Гэвч антихристүүд өөр. Тэд харгис уг чанартай учраас төрөлхөөсөө л Бурхантай дайсагнадаг. Тэдний хэтийн ирээдүй, хувь заяаг заналхийлэх юм уу булаан авах үед, тэд амьдрах ямар ч боломж олж харахгүй байх үедээ үзэл тараах, Бурханы ажлыг шүүх, өөрсөдтэй нь нийлсэн үл итгэгчидтэй хамтдаа Бурханы гэрийн ажлыг үймүүлэх сонголт хийдэг. Тэд бүр урьдын хийсэн муу үйл, гэм буруугийнхаа төлөө, мөн Бурханы гэрийн ажил юм уу эд хөрөнгөд учруулсан хохирлынхоо төлөө хариуцлага хүлээхээс татгалздаг. Бурханы гэр тэдэнд арга хэмжээ авч, тэднийг таягдан хаях үед тэд антихристүүдийн хамгийн их хэлдэг нэг өгүүлбэрийг хэлдэг. Тэр нь юу вэ? (Хэрвээ энэ газар намайг байлгахгүй бол надад очих газар байгаа.) Энэ нь өөр нэг диаволын өгүүлбэр биш гэж үү? Энэ бол хэвийн хүн чанартай, ичих мэдрэмжтэй, мөс чанартай хүний хэлж чадах зүйл биш юм. Бид үүнийг диаволын үг гэж нэрлэдэг. Эдгээр нь засалт туулж, байр суурь, нэр хүнд нь аюулд орлоо, байр суурь, нэр хүндэд нь заналхийлж байна, ялангуяа хэтийн ирээдүй, хувь заяагаа алдах гэж байна гэж бодох үедээ антихристүүдийн харуулдаг харгис зан чанарын янз бүрийн илрэл юм; үүний зэрэгцээ тэдний үл итгэгч мөн чанар ил болдог. Үнэн хэрэгтээ, Бурханы гэр хүмүүсийг үүргээ гүйцэтгэхдээ цадиггүй, дур зоргоороо авирлаж, улмаар Бурханы гэрийн ажилд саад болж, үймүүлдэг, мөн эргэцүүлж, гэмшдэггүйгээс нь болж л засдаг—зөвхөн тэр үед л Бурханы гэр тэднийг засдаг. Ийм нөхцөлд тэд засуулж байгаа нь таягдан хаягдаж байна гэсэн үг үү? (Үгүй, тийм биш.) Яавч үгүй, хүмүүс үүнийг эергээр хүлээн авах ёстой. Энэ нөхцөлд Бурханы ч бай, хүний ч бай, удирдагч, ажилчдын ч бай, ах эгч нарын ч бай ямар ч засалт хорлонтой биш бөгөөд чуулганы ажилд ашиг тустай байдаг. Хүн цадиггүй, дур зоргоороо авирлаж, Бурханы гэрийн ажлыг үймүүлэх үед тэр хүнийг засаж чаддаг байх нь шударга, эерэг зүйл юм. Энэ бол шударга хүмүүс болон үнэнийг хайрладаг хүмүүсийн хийх ёстой зүйл юм. Гэвч гэм буруу үйлдсэнээсээ болоод засуулсан хүмүүс үүнийг хүлээн авахгүй, харин ч эсэргүүцэж, үзэн ядалт, өшөө авах сэтгэлгээтэй болох үед энэ нь зүй бус, хорон муу байдаг. Бурханы гэрт маш олон хүн үүрэг гүйцэтгэдэг—тэдний дунд засалт туулаагүй хэн байна вэ? Хэчнээн хүн засуулснаасаа болоод сөрөг, тэрслүү болж, эсвэл бүр амиа хорлохоор оролдож, ерөөгдөхгүй, найдваргүй боллоо гэж санагдаж, улмаар үүргээ орхихыг хүсэж, бүдүүлэг авирлаж, уурлаж уцаарлан, бусдыг үзэн ядаж эхлэн, бүр тэднээс өшөө авахыг хүссэн бэ? Ийм хүн үнэндээ олон байдаггүй. Зөвхөн ёрын муу хүмүүс л ийм зүйл хийж чадна. Зөвхөн ёрын муу хүмүүс л засалтыг адгуу хүмүүс өөрсөдтэй нь буруу харьцаж буй хэрэг гэж үзэж чадна. Мэдээж, Бурханы гэрийн ярьдаг бүх засалт зүй ёсны байдаг, бүгд чуулганы ажил болон хувь хүмүүсийн амь-оролтын төлөө хийгддэг. Энэ нь Бурханы санаа зорилгод нийцдэг эерэг зүйл бөгөөд Бурханы үгтэй бүрэн нийцдэг. Антихристүүд засуулах үедээ нэр хүнд, байр суурь, нэр төрөө хамгаалахыг үргэлж хичээж, үүнийгээ өөрсдийн ашиг сонирхолтой холбодог, ялангуяа хэтийн ирээдүй, хувь заяатайгаа холбодог. Хэрвээ засуулах нь тэдний нэр хүнд, байр суурь, нэр төрд тааламжгүй байвал тэд үүнийг хүлээн авч чаддаггүй. Хэрвээ тэд хатуу засуулж, энэ нь нэр хүнд, байр суурь, нэр төрийг нь сүйтгээд зогсохгүй, хэтийн ирээдүй, хувь заяанд нь заналхийлбэл тэд үүнийг бүр ч хүлээн авч чаддаггүй. Товчхондоо, хэн өөрсдийг нь засахаас үл хамааран антихристүүд үүнийг Бурханаас хүлээн авч чаддаггүй, эргэцүүлж, өөрсдийгөө танин мэдэж чаддаггүй, засуулснаасаа сургамж авч чаддаггүй, жинхэнээсээ гэмшиж чаддаггүй, эсвэл үүргээ илүү сайн гүйцэтгэж чаддаггүй. Харин ч тэд зүрх сэтгэлдээ эсэргүүцдэг, мөн тэрсэлж, хүлээн авахаас татгалзах хандлага баримталдаг. Энэ бол засалтад хандах антихристүүдийн хандлага бөгөөд үнэнд хандах тэдний хандлагыг ч бас төлөөлдөг.

Засуулах тухайд хүмүүсийн ойлгох ёстой хамгийн наад захын зүйл юу вэ? Засуулах нь хүмүүс үүргээ стандартад нийцүүлэн гүйцэтгэж чаддаг болохоосоо өмнө туулах ёстой зүйл юм—энэ нь зайлшгүй шаардлагатай. Мөн энэ нь Бурханд итгэх итгэлдээ авралд хүрэхийн тулд хүмүүсийн өдөр бүр нүүр тулах ёстой, байнга туулж мэдрэх ёстой зүйл юм. Хэн ч засуулахгүй байж чадахгүй. Хэн нэгнийг засах нь тэдний хэтийн ирээдүй, хувь заяатай холбоотой юу? (Үгүй.) Тэгвэл хэн нэгнийг засах нь юуны төлөө хийгддэг вэ? Тэднийг яллахын тулд хийгддэг үү? (Үгүй, хүмүүст үнэнийг ойлгож, үүргээ зарчмын дагуу гүйцэтгэхэд нь туслахын тулд хийгддэг.) Тийм ээ. Энэ бол хамгийн зөв ойлголт. Хэн нэгнийг засах нь нэг төрлийн сахилгажуулалт, нэг төрлийн цээрлүүлэлт, мэдээж бас нэг төрлийн тусламж, аврал юм. Засуулах нь буруу эрэлхийллээ цаг тухайд нь засах боломжийг чамд олгодог. Энэ нь чамд одоо байгаа асуудлаа даруй танин мэдэх боломж олгож, харуулж буй завхарсан зан чанараа цаг тухайд нь таних боломж олгодог. Юмартай ч засуулах нь чамд алдаагаа танин мэдэх боломж олгож, үүргээ зарчмын дагуу гүйцэтгэхэд чинь тусална. Энэ нь чамайг гажуудаж, төөрөхөөс цаг тухайд нь аварч, ноцтой асуудал тарихаас чинь сэргийлдэг. Энэ нь хүмүүст үзүүлж буй хамгийн том тусламж, тэдний хамгийн агуу аврал биш гэж үү? Мөс чанар, эрүүл ухаантай хүмүүс засалтыг зөвөөр хүлээн авч чаддаг байх ёстой. Антихристүүд яагаад засалтыг хүлээн авч чаддаггүй вэ? Учир нь тэд засалтыг Бурханаас биш, хүнээс ирдэг гэж боддог. Тэд өөрсдийг нь зассан хэн боловч амьдралыг нь хэцүү болгож, өөрсдийг нь тарчлааж байна гэж боддог. Антихристүүдийн сэтгэлгээнээс харахад тэд голчлон үнэнийг хүлээн авдаггүй учраас л засалтыг хүлээн авахаас татгалздаг. Тэд засалтаас сургамж авч чаддаггүй, өөрсдийгөө танин мэдэж, үнэнийг эрж хайж чаддаггүй. Энэ бол тэд засалтыг хүлээн авдаггүйн эх сурвалж юм. Тэдний зүрх сэтгэлд ийм том асуудал оршдог нь антихристүүдийн уг чанар-мөн чанар үнэнд зэвүүцдэг, үнэнд дайсагнадаг болохыг баталдаг.

2020 оны 5 дугаар сарын 2

Өмнөх:  9-р зүйл: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (VII хэсэг)

Дараах:  10-р зүйл: Тэд үнэнийг басамжилж, зарчмуудыг улайм цайм зөрчиж, Бурханы гэрийн зохицуулалтыг үл ойшоодог (I хэсэг)

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger