11  Бурханд би хоргоддог

I

Бурхан надаас хагацахад

нүдэнд нулимс цийлгэнэдэг.

Бурхан инээмсэглэн, над руу далладаг.

Түүнд хэлмээр зүйл маш их байвч

яг энэ мөчид хэлэх үг олдохгүй нь.

Бурхантай хамт байсан үе санаанд орж

инээж, хөөрөх дүр зураг сэтгэлд буудаг.

Бурхан биднийг аврахаар хэр ихийг зориулсныг марташгүй.

Түүний чин сургаал бүхэн найдвар тээдэг.

Зүрхэнд минь тэд сийлэгдэж, намайг урагш хөтөлдөг.

Төгс Хүчит Бурханыг бодохоор

зүрх сэтгэлдээ би жаргал мэдэрдэг.

Түүнтэй дахин уулзахыг

өө, Түүнтэй дахин уулзахыг

Түүнтэй дахин уулзахыг яасан их хүснэ вэ!


II

Бурхан надаас хагацах үед

Түүнийг би явуулмааргүй байна.

Тэр эргэж хараад, над руу далладаг.

Түүнээс надтай үлдээч гэж гуймаар байвч

хэлж чадалгүй, зүрхэндээ асар их шаналдаг.

Өдрөөс өдөрт Түүний сургаал

намайг урагш хөтөлж байна.

Сэтгэлд минь тэд бат оршиж, Түүнийг дагахад чиглүүлдэг.

Өдөр бүр би Бурханы үгийг туулна,

Түүний хайрыг хариулахын тулд үүргээ биелүүлнэ.

Төгс Хүчит Бурханыг бодохоор

зүрх сэтгэлдээ би жаргал мэдэрдэг.

Түүнтэй дахин уулзахыг

өө, Түүнтэй дахин уулзахыг

Түүнтэй дахин уулзахыг яасан их хүснэ вэ!

Өмнөх:  9  Өдөр бүр Бурхантай хамт байх юм сан гэж би хүсдэг

Дараах:  13  Чуулганы амьдрал үнэхээр сайхан

Холбогдох контент

154  Салхи бороон дундуур

IБи Таны үгэнд өдөр бүр умбадаг; бодитой Бурхан Та хамгийн хайр татам гэдгийг би харсан.Та Өөрийгөө даруу болгон махбодод нуугдан ирж, хүн...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger