77  Төгс Хүчит Бурхан, хамгийн хайр татам Нэгэн

I

Бодитой Бурхан болох Төгс Хүчит Бурхан, хамгийн хайр татам Нэгэн!

Та тэнгэрээс газарт бууж, бие махбодтой болжээ.

Хүнтэй хамт амьдрахад тань хэн ч Таныг мэдээгүй.

Даруу, далд байдлаар Та үгээ айлдан, мөнх амийн замыг авчирдаг.

Хүнийг аврахын төлөө л Та зовлон, доог тохуу туулдаг.

Амиа Та хүнд өгч, хэчнээн хайр татам гэдгээ харуулдаг.

Хамгийн хайр татам Төгс Хүчит Бурхан минь!

Газар дээрх хамгийн хайр татам Таныг бид үүрд хайрлана.


II

Бодитой Бурхан болох Төгс Хүчит Бурхан хамгийн хайр татам!

Таны хайр, зүрх сэтгэл дэлхий ертөнцийнхөөс давдаг.

Та хүнийг шүүж гэсгээн, янз бүрээр туршиж, цэвэршүүлдэг.

Таны ажил, айлдвар бүхэн хүнийг ариусгаж, аврахыг л зорьдог.

Та бидэнд бүхий л үнэнийг хайрлаж, бүх хайраа өгдөг.

Таны шүүлт ба хайр зүрх сэтгэлийг маань бүрэн эзэмджээ.

Хамгийн хайр татам Төгс Хүчит Бурхан минь!

Газар дээрх хамгийн хайр татам Таныг бид үүрд хайрлана.


III

Бодитой Бурхан болох Төгс Хүчит Бурхан, хамгийн хайр татам Нэгэн!

Таны шүүлтээр дамжуулан бидний завхрал цэвэрлэгддэг.

Мэргэн ухаан, төгс хүчинд тань бид талархаж, зөвт, ариун байдлыг тань мэддэг.

Таны хайрыг бид мэдэрдэг, энэ хамгийн жинхэнэ, бодитой байдаг.

Биднийг аврахын тулд Та ийм уйгагүй төлөөс төлдөг.

Та маш хайр татам, Танаас хагацахыг бид үзэн ядахаас өөр яалтай.

Хамгийн хайр татам Төгс Хүчит Бурхан минь!

Газар дээрх хамгийн хайр татам Таныг бид үүрд хайрлана.

Өмнөх:  76  Миний Бурхантай хайр татам дотно байдал

Дараах:  78  Бидний хайрт

Холбогдох контент

152  Сайхан хайрын дуу

IЗүрхний минь угт Таны хайр оршдог,Танд би ойртоно гэдэг юутай сайхан.Танд санаа тавихад зүрх минь уярна,бүх оюун бодлоороо Тандаа...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger