110  Өө Бурхан минь, Таныг санаж байгааг минь Та мэдэх үү?

I

Би Танд сэтгэл татагдаж, Таны эргэн ирэхийг хүсэн хүлээдэг.

Би Таны царайг харж чадахгүй, зүрх сэтгэл минь түгшүүрээр дүүрэн.

Ийм урт, харанхуй шөнө би гэрлийг хэзээ харах юм бэ?

Тантай удахгүй уулзахыг би тэсэн ядаж хүлээж байна.

Өө Бурхан минь! Эргэн ирэхийг тань хүлээж байгааг Та мэдэх үү?

Намайг битгий орхиоч, би Тангүйгээр байж чадахгүй!


II

Дуу хоолойг тань сонсоод сэтгэл минь баясдаг.

Тантай хамт найрын зоогт оролцож, Таны үгийг би таашаадаг.

Байгаа бүхнээ өргөхөөр би чимээгүйхэн зориг шулууддаг,

Таны санаа зорилгыг хангахын төлөө л Таны үгийг дэлгэрүүлж, гэрчилнэ.

Өө Бурхан минь! Хайрыг минь Та хүлээх болтугай!

Таныг хангалуун байлгахаар хамаг зүрх, сэтгэлээ өгье,

би Тангүйгээр байж чадахгүй!


III

Таны шүүлтийг туулахад шаналал, гунигтай байдаг.

Махан бие сул дорой ч Таныг би мартаагүй.

Махан биеийг би үзэн яддаг, Сатаныг бүр ч их зэвүүцдэг.

Завхралаас удалгүй ангижрахын тулд шүүлтийг дуртайяа хүлээн авдаг.

Таны чин зүрхний хүслийг хангахгүйгээр үхэхийг би хүсэхгүй.

Таны инээмсэглэсэн царайг харах үед л зүрх сэтгэл минь тайтгарлыг олно!


IV

Таны үг дэргэд минь байхдаа итгэл, хүч чадал өгдөг.

Би сөрөг байхаа болино, би Таныг үнэхээр хайрладаг.

Шалгалтад асар их шаналж, завхрал минь цэвэрлэгдсэн.

Хэчнээн их бэрхшээл учирлаа ч би Таныг хайрлаж, гэрчилнэ.

Шинэ хүн болж, Таны сайшаалыг хүртэхийг хүсэн хүлээнэ.

Ариун хайраа би Танд өгч, Танаас хэзээ ч хагацахгүй!

Өмнөх:  107  Бурханы хайр бидний дунд үүрд мөнх байдаг

Дараах:  113  Төгс Хүчит Бурханы хайр хамгийн ариун

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger