129  Бурханы хайрыг би хэзээ ч хөсөрдүүлэхгүй

I

Христийг дагах нь хэчнээн хэцүү вэ гэдгийг би бодохгүй;

цорын ганц хүлээсэн үүрэг минь Бурханы хүслийг дагах билээ.

Ирээдүйд ерөөл хүртэх үү, гай зовлон амсах уу гэдгээ би бодохгүй,

Бурханыг хайрлахаар сонгосон болохоор хэзээ ч би эргэж буцахгүй.

Урдах зам хэчнээн бартаатай, аюултай байх нь хамаагүй,

хэр их зовлон намайг хүлээж буй нь хамаагүй,

Бурханы алдарших өдрийг угтахын тулд

би Бурханы мөрийг дагаж, эцсээ хүртэл үнэнч үлдэнэ.

Би үнэнийг ойлгодог тул Христэд гэрчлэл хийхээр тэмцэнэ.

Эрсдэл, бэрхшээлээс үл хамааран, би огт ухарч няцахгүй.

Үхэлтэй нүүр тулах байлаа ч гэсэн би Бурханы хайрыг хэзээ ч хөсөрдүүлэхгүй.

Христ бол үнэн гэдэгт би бат итгэдэг;

Бурханыг хайрладаг сэтгэл минь ер өөрчлөгдөхгүй.


II

Бурханы зүрх сэтгэл хэчнээн их түгшдэгийг би харж байна,

Би Бурханы санаа зорилгыг бодолцон үзэж, Бурханы даалгаврыг хүлээн авна.

Хаанчлалын сайн мэдээ түгээнэ гэдэг хүнд ачаа, явах зам урт хэвээр байгаа.

Бурхан намайг дэмжиж байхад юунаас би айх билээ?

Би үүргээ үнэнчээр сайн гүйцэтгэнэ, үүрэг даалгавраа нураахгүй,

Бурханы зүрх сэтгэлийг тайтгаруулахын тулд цангинасан гэрчлэл хийнэ.

Бурхан надад амь өгсөн, би Бурханы хайрыг хариулж,

чин сэтгэл, жинхэнэ хайраа Бурханд бүрэн өргөн барих ёстой.

Би үнэнийг ойлгодог тул Христэд гэрчлэл хийхээр тэмцэнэ.

Эрсдэл, бэрхшээлээс үл хамааран, би огт ухарч няцахгүй.

Би Бурханы даалгаврыг гүйцэлдүүлнэ;

тэгвэл энэ амьдралд харамсах зүйл үгүй.

Хайраа би бэлдэж, маргаашийн сайхныг угтан авна.

Өмнөх:  128  Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүс бол бүгд үнэнч хүмүүс юм

Дараах:  131  Харамсалгүйгээр Бурханыг хайрлах дуу

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger