174  Би дахин босно

I

Бурханы зөвт зан чанарыг мэдээд Түүнийг гэх хайр минь үндэслэсэн.

Ерөөл хүртэх үү, гай зовлон амсах уу гэдгийг минь Бурхан тогтоодог.

Шүүлт, гэсгээлт, шалгалт миний хайрыг ариусгадаг.

Хүмүүс бүтэлгүйтэх нь хэвийн зүйл; сүйд болоод байх шалтгаан биш.

Бурханы үг илд мэт хурц ч Бурханы зүрх сэтгэл үргэлж сайхан байдаг.

Сайн эм гашуун байдаг—аминд минь тустай зүйлээс би яаж татгалзах билээ?

Бурханы шүүлт, гэсгээлтийг туулж, Бурханы хайр ямар бодитойг амталсан.

Хүнийг аврах Бурханы ажил бодитой, би чин зүрхнээсээ Бурханыг магтдаг.


II

Биеэ тоосон, ихэрхүү зан, шударга бус, ов мэхтэй би бүдрэх нь гарцаагүй.

Бурханд үйлчилдэг атлаа Түүнийг эсэргүүцвэл би гэсгээлт хүртэх зохистой.

Шүүгдэх нь зовлонтой ч энэ бол миний аминд хэрэгтэй зүйл.

Бурхан зөвт гэдэгт итгэлтэйгээр, би Түүнийг зүрх сэтгэлээсээ магтдаг.

Шүүгдэж, гэсгээгдэх нь үнэхээр Бурханы өргөмжлөл юм.

Хэрэв би гомдоллож, эсэргүүцэл өвөрлөвөл Бурханы хайрыг хүртэх зохисгүй.

Хүний завхрал маш гүн, зүрх сэтгэл нь сатанлаг зан чанараар дүүрэн.

Бурханы цагаа олсон авралаар л би өнөөдөр энд зогсож байна.


III

Жинхэнэ агаад үнэн Петрийн зориг санаа бол хүний биеэ авч явах үндэс суурь юм.

Хүн Бурханыг хайрлах нь маш гүн утга учиртай—би түүнийг эрэлхийлэхээр чармайдаг.

Ерөөлийг хүсэмжилж, Бурхантай наймаацахыг оролдвол би бүдрэх нь гарцаагүй.

Үнэнийг ойлгож, цэвэрлэгдсэнээр зүрх сэтгэл минь амар тайван байдаг.

Бурханд итгэх, Бурханыг хайрлах, Бурханыг дуулгавартай дагах нь

тун жам ёсны, үндэслэлтэй зүйл.

Шүүлт, гэсгээлт нь зовлон авчирдаг ч Бурханыг гэх хайрыг минь бэхжүүлдэг.

Бурхан надад яаж ч хандсан бай, би Түүний зөвт байдлыг магтах болно.

Бурханыг мэдэх нь чин зүрхний минь хүсэл; өөр юуг ч би хүсэхгүй.


IV

Шүүлт туулж, Бурханы хайрыг амссан би дахин босно.

Харууслаар дүүрсэн би Бурхантай нүүр тулахаас дэндүү ичнэ.

Хамаг хүчээрээ би зүтгэнэ.

Би Бурханы санаа зорилгыг ойлгосон, Түүний хайр намайг урамшуулдаг.

Шалгалт хэчнээн хүнд, гай зовлон хэчнээн их байвч би цангинасан гэрчлэл хийнэ.

Би ерөөл, золгүй явдалд цаашид санаа зовохгүй—Бурханы алдар суу эн тэргүүнд.

Би Петрийг дуурайж, Бурханыг дээд зэргээр хайрлана.

Үхсэн ч би амар тайван байна.

Бурханы шүүлтийг хүлээн авах нь тун жам ёсны, үндэслэлтэй хэрэг;

Бурханыг сэтгэл хангалуун байлгах нь л чухал.

Бурханыг хайрлаж, гэрчлэх нь миний хувьд хамгийн агуу нэр төрийн хэрэг.

Өмнөх:  173  Би Бурханы алдрын өдрийг харахыг хүснэ

Дараах:  175  Бурханы үг бол гэрэл

Холбогдох контент

154  Салхи бороон дундуур

IБи Таны үгэнд өдөр бүр умбадаг; бодитой Бурхан Та хамгийн хайр татам гэдгийг би харсан.Та Өөрийгөө даруу болгон махбодод нуугдан ирж, хүн...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger