198  Үнэнийг ойлго, эрх чөлөөг ол

I

Эзэнд олон жил итгэхдээ би зүгээр л үг хэлж, хоосон сургаал ярьж, дүрэмтэй зууралдаж, шашны зан үйл хийжээ.

Залбирал бүрдээ хий хоосон сагсуурч, сэтгэл дэх үгээ Бурханд хэзээ ч хэлдэггүй байжээ.

Бурханы үгийг уншихдаа үнэнийг ч эрж хайсангүй; Бурханы хүслийг эргэцүүлэх чадвар ч байсангүй.

Библийн алдартай үг, эшлэлийг цээжилбэл үнэний бодит байдлыг эзэмшинэ гэж боддог байлаа.

Худал хэлэхээ болиход л анхаарч, өөрийгөө үнэнч болсон гэж боддог байлаа.

Тэнгэрийн хаанчлалд орж, шагнуулахын тулд олон жил баяртайгаар цуцалтгүй хөдөлмөрлөлөө.

Төгс Хүчит Бурханы үгээр дуудуулсан минь азтай; Бурханы дуу хоолойг сонсоод би Бурханд эргэн очлоо.

Бурханы үгээс олон үнэнийг ойлгож, Бурханы илрэлт, ажлыг олж харлаа.


II

Бурханы үгийн шүүлт намайг гэнэт сэрээсэн; үнэнийг эрэлхийлэх нь Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг.

Бурханд итгэдэг атлаа Бурханы шүүлт, гэсгээлтийг туулахгүй бол завхарсан зан чанар минь өөрчлөгдөх аргагүй.

Бурханыг мэддэггүй, Бурханаас эмээдэггүй бол сайн ааш авир минь заль мэхнээс цаашгүй.

Бурханы зөвт зан чанарт хүн халдашгүй, ов мэхтэй хүний хаанчлалд орох хүсэл нь мөрөөдлөөс өөрцгүй.

Бурханы үгийг хэрэгжүүлэн, туулж, үнэнийг олж аван, завхралаасаа ангижиръя гэж би шийдлээ.

Бүх зүйл дээр би үнэнийг эрж хайж, хэрэгжүүлдэг; зүрх сэтгэлдээ би тайван, амгалан байдаг.

Үүргээ би үнэнчээр биелүүлж, Бурханд баяртайгаар үйлчилдэг; би ерөөл гуйхгүй, Бурханыг хайрлахыг л хүснэ.

Үнэнийг ойлгосон тул би дүрэмтэй зууралдахаа больдог; Бурханы өмнө амьдран, би эрх чөлөөг оллоо.

Өмнөх:  197  Би Бурханыг хайрлахаар эрж хайхаар шийдсэн

Дараах:  199  Манан дунд сэрэхүй

Холбогдох контент

152  Сайхан хайрын дуу

IЗүрхний минь угт Таны хайр оршдог,Танд би ойртоно гэдэг юутай сайхан.Танд санаа тавихад зүрх минь уярна,бүх оюун бодлоороо Тандаа...

281  Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger