213  Эцэст нь би Бурханыг хайрлаж чадах боллоо

I

Чин сэтгэлийн, ариун хайр, эелдэг, үнэн сэтгэлээр

хүмүүсийг аврах гэж Та махбод болсон.

Даруу, нуугдмал байдал тань хайр татам болохыг би харж;

хэчнээн хэмжээлшгүйг тань мэдэрдэг.

Айж, эмээх сэтгэлээр би Таныг ойрхон дагадаг;

Таны үг надад тайтгарал авчирдаг.

Зовлонгийн үеэр Та надтай хамт байдаг,

Таны үгийн шүүлтээр би цэвэрлэгдэж, аврагддаг.

Эцэст нь би Таныг хайрлаж чаддаг боллоо;

өдөр шөнөгүй Тантай хамт байж, санаа зорилгыг тань одоо ойлгодог боллоо.

Хайр татам байдлыг тань улам их хараад

Төгс Хүчит Бурхан Таныг би мэдэж авдаг.

Та надтай хамт байдаг, би маш ихийг олж авдаг;

би үргэлж баярлан гайхширдаг.

Бүх хайраа Та надад өгдөг;

Тантай өнгөрүүлсэн цаг хугацаа маш эрхэм.


II

Таны хайр намайг сэрээж, зүрх сэтгэлийг минь бадраасан;

би Таныг хайрлаж, Танд үнэнч байхыг хүсдэг.

Үгээ ашиглан Та намайг шүүж, ариусгадаг,

Сатаны нөлөөнөөс авардаг.

Таны хайрыг би маш их эдэллээ;

үнэнийг ойлгож, зүрх сэтгэлдээ Таныг хайрлаж,

Танаас эмээдэг боллоо.

Шаналал, цэвэршүүлэлт намайг Танд ойртуулдаг,

Таныг гэрчилж алдаршуулахаа би тангараглая.

Өдийг хүртэл би Таныг дагаж, үнэн ба амийг олж авсан,

зам улам гэрэлтэй болж байна.

Зөвт, ариун зан чанарыг тань хараад

Төгс Хүчит Бурхан Таныг би мэдэж авсан.

Таны нигүүлслээр би өнөөдөр ариусгагдаж, аврагдсан;

Танд хэрхэн талархахаа мэдэхгүй байна.

Таны үгийг хэрэгжүүлж, гэрэлд амьдраад би

Таныг хайрлахаар эрэлхийлэхийн тулд улам их чармайх ёстой.

Өдийг хүртэл би Таныг дагаж, үнэн ба амийг олж авсан,

зам улам гэрэлтэй болж байна.

Зөвт, ариун зан чанарыг тань хараад

Төгс Хүчит Бурхан Таныг би мэдэж авсан.

Таны нигүүлслээр би өнөөдөр ариусгагдаж, аврагдсан;

Танд хэрхэн талархахаа мэдэхгүй байна.

Таны үгийг хэрэгжүүлж, гэрэлд амьдраад би

Таныг хайрлахаар эрэлхийлэхийн тулд улам их чармайх ёстой.

Өмнөх:  212  Бурханы зүрх сэтгэл хамгийн сайхан

Дараах:  214  Бурханы зүрх сэтгэлийг хэн анхаардаг вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger