259  Би ердөө өчүүхэн бүтээгдсэн зүйл

I

Өө Бурхан минь! Би байр суурьтай ч үгүй ч,

одоо өөрийгөө ойлгодог.

Байр суурь минь өндөрт байвал энэ нь Та өргөснийх.

Байрь суурь минь дорд байвал энэ нь Та тогтоосных.

Өө Бурхан минь! Надад сонголт байхгүй, гомдол ч үгүй.

Бүгд Таны гарт байна.

Энэ улсад, энэ хүмүүсийн дунд

намайг төрүүлэхээр Та тогтоосон.

Би зөвхөн Таны ноёрхолд дуулгавартай байна.

Бүтээлийн Эзэний амь оруулсан,

би ердөө өчүүхэн бүтээлээс өөрцгүй.

Та намайг бүтээсэн, одоо Та намайг

Өөрийнхөө гарт, бас эрхшээлд орууллаа.

Таны товойлгогч ба хэрэгсэл болохыг би хүснэ.

Учир нь Таны тогтоосон зүйлийг

хэн ч, хэзээ ч өөрчилж чадахгүй.

Бүх зүйл Таны гарт байдаг.


II

Өө Бурхан минь! Би байр сууринд анхаардаггүй.

Би бүтээлүүдийн нэг билээ.

Та намайг гал, хүхрийн нуурт,

ёроолгүй нүхэнд аваачвал би ердөө бүтээлээс өөрцгүй.

Бүтээлийн Эзэний амь оруулсан,

би ердөө өчүүхэн бүтээлээс өөрцгүй.

Та намайг бүтээсэн, одоо Та намайг

Өөрийнхөө гарт, бас эрхшээлд орууллаа.

Таны товойлгогч ба хэрэгсэл болохыг би хүснэ.

Учир нь Таны тогтоосон зүйлийг

хэн ч, хэзээ ч өөрчилж чадахгүй.

Бүх зүйл Таны гарт байдаг.


III

Та намайг ашиглавал би бүтээл.

Та намайг төгс болговол би бас л бүтээл.

Та намайг төгс болгохгүй бол

би Таныг хайрласаар байна,

учир нь би ердөө бүтээл билээ.

Бүтээлийн Эзэний амь оруулсан,

би ердөө өчүүхэн бүтээлээс өөрцгүй.

Та намайг бүтээсэн, одоо Та намайг

Өөрийнхөө гарт, бас эрхшээлд орууллаа.

Таны товойлгогч ба хэрэгсэл болохыг би хүснэ.

Учир нь Таны тогтоосон зүйлийг

хэн ч, хэзээ ч өөрчилж чадахгүй.

Бүх зүйл Таны гарт байдаг.

Өмнөх:  258  Бурханыг хайрлахаар би сэтгэл шулуудсан

Дараах:  260  Бурханыг зүрх сэтгэлдээ хайрлах гэж л би эрж хайдаг

Холбогдох контент

281  Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger