273  Үнэнийг олж автлаа би амрахгүй

Христ бол үнэн, зам, амь гэдгийг би бататгая. Бурханыг мэдэх хүртлээ би амрахгүй!

Үүрэх ёстой зовлонгоо үүрч чадахгүй бол би хүн гэж дуудуулах үнэ цэнгүй. Бурханы хайрыг хариулж чадахгүй бол Түүнтэй уулзах нэр нүүргүй.


I

Махбодоор илэрсэн Үг нь Бурхан Өөрөө билээ. Эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон бодитой Бурхан билээ.

Эцсийн өдрүүдэд төрнө гэдгийг минь Бурхан цаг хугацаа эхлэхээс өмнө урьдчилан тогтоожээ. Намайг байлдан дагуулж, аварснаар амиа надад хайрлалаа.

Хүн төрөлхтний нүгэлт уг чанарыг Бурхан шүүлээ. Хүний үзэшгүй муухай, Сатаны муу ёрын төрхийг ил болголоо.

Би нуугдах газаргүйгээр шившиг болж, туйлын их ичлээ. Хумхын тоосноос цаашгүй нэгэн гэдгээ би мэднэ.

Сайрхах юм надад үлдсэнгүй. Нүүрээрээ газар унан мөргөөд, зүрх сэтгэл минь байлдан дагуулагдлаа.


II

Бурханы шүүлтээр би өөрийгөө мэдэж авсан, гүн гүнзгий завхарснаа, Түүнд үйлчлэхэд зохихгүйгээ харсан.

Бурханы зөвт, ариун байдал миний дуулгаваргүй байдлыг илчилдэг, хорон санаа, булай байдлаа би улам ч их үзэн яддаг.

Бурханы өөрийн амь бол үнэн билээ. Зүрх сэтгэл минь үнэнээр цангадаг, би ахиц гаргахаар чармайх болно.

Бурханыг мэдсэнээр амийг эрэлхийлэх урам зориг төрдөг. Түүний үгээр амьдрах нь үнэхээр агуу ерөөл.

Бурханыг хайрлахад амьдралаа зориулахад би бэлэн; Түүнийг гэрчилж чаддагтаа би сэтгэл хангалуун.

Өмнөх:  272  Амьдрахын тулд хүн үнэнтэй байх ёстой

Дараах:  274  Христ үүрд үнэн гэдгийг танин мэд

Холбогдох контент

281  Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

254  Гэмшил

IЭцсийн өдрүүдийн сайн санаа зорилго,зөвлөгөө гүн нойрноос нь хүнийг сэрээдэг.Хөндүүрт дурсамж, сэтгэлийн сэв,мөс чанарыг минь...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger