286  Бурханы хайр биднийг нэгдүүлж ойртуулдаг

I

Тоолшгүй олон уулс, далайгаар тусгаарлагдсан ч,

бидэнд ямар ч үндэстний ялгаа, биднийг зааглах хязгаар байхгүй.

Арьс өнгө маань өөр, ярьдаг хэл маань ялгаатай.

Төгс Хүчит Бурханы үг биднийг дуудаж,

Бурханы сэнтийн өмнө бид өргөгддөг.

Цал буурал үстэй хөгшид ч тэнд байна,

Гэрэлтэж гялалзсан залуус ч байна.

Гар гараа атган, мөр зэрэгцэн,

салхи бороон дунд бид цуг алхаж, гай зовлон дунд бие биедээ урам хайрладаг.

Бид нэгэн санаагаар үүргээ гүйцэтгэдэг.

Зүрх сэтгэл маань холбогдож, бид амийн дотор дотнын хүн болдог.

Бурханы хайр ба үг биднийг нэгдүүлж ойртуулдаг.


II

Бурханы үг бол амийн усны эх булаг.

Бурханы үгийг таашаан,

зүрх сэтгэл маань сайн сайхнаар бялхдаг.

Түүний үгийн гэсгээлт, Түүний үгийн шүүлт

завхарсан зан чанарыг маань цэвэрлэдэг.

Засагдсанаар бид хүний төрхийг амьдран харуулдаг.

Сөрөг, сул дорой байдалд бие биеэ дэмждэг.

Гай зовлон дунд бид хамтдаа байдаг.

Гэрчлэлдээ бат зогссоноор бид Сатаныг ялдаг.

Бурханы үг биднийг зоригжуулан үргэлж урагшлуулдаг.

Шаналал, шалгалт байдаг ч бидний итгэлийг төгс болгодог,

Бурханы зөвт байдал, гоо үзэсгэлэн, сайн сайхныг бид мэддэг.

Бидний амь зан чанар өөрчлөгдсөн, бид Бурханы өмнө амьдардаг.

Бурхантай байснаар л хайр байдаг, хайр байснаар л гэр бүл байдаг.

Бурханыг хайрладаг бүх хүн нэгэн гэр бүл болдог.

Бурханы хайранд бид ойртон нэгддэг.

Өсөхөд маань Бурханы үг бидэнтэй л хамт байдаг.

Үзэмжит сайхан хаанчлалд бид амьдран

Төгс Хүчит Бурханд үүрд мөнхөд шүтэн мөргөдөг.

Ла, ла, ла, ла.

Өмнөх:  285  Эндхийн тэнгэр гүн хөх өнгөтэй

Дараах:  287  Бурхан бидний дунд байна

Холбогдох контент

154  Салхи бороон дундуур

IБи Таны үгэнд өдөр бүр умбадаг; бодитой Бурхан Та хамгийн хайр татам гэдгийг би харсан.Та Өөрийгөө даруу болгон махбодод нуугдан ирж, хүн...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger