292  Бурханы хайр сэтгэлийг минь уяраасан

I

Өө Бурхан минь! Таны дуу хоолойг сонсоод би Таны өмнө буцаж ирсэн.

Таны үг намайг илчилж, шүүдэг, тэгээд би хэр гүн ялзарснаа харсан.

Шагнуулахын төлөө л би Эзэнд итгэсэн, тэнгэрийн хаанчлалын ерөөлийн хариуд би зовсон.

Таны авралаас би олонтоо татгалзсан; бүр Таныг шүүж, эсэргүүцсэн.

Гэсэн ч Та намайг уучилсан, харин би Танд маш их шаналал авчирсан.

Ямар хатуу сэтгэлтэй, хүн чанаргүй байснаа би жигшдэг.


II

Өө Бурхан минь! Таны үгийн шүүлт зүрх сэтгэлийг минь сэрээсэн.

Олон удаа Таны хайртай учраад сэтгэл минь шаналал, харууслаар дүүрсэн.

Намайг гэсгээгдэх үед Та дэргэд минь байдаг, цэвэршүүлэгдэх үед Таны зүрх миний төлөө өвддөг.

Дутагдаж байгаа зүйлийг минь Таны үг хангадаг; гунигтай байх үед минь Таны үг намайг тайтгаруулдаг.

Би маш бохир, ялзарсан тул Таны хайрыг хүртэхэд тохирохгүй гэдгээ гүнээ ухаардаг.

Дуулгаваргүй, тэрслүү би Таны шүүлт, цэвэршүүлэлтийг улам их хүртэх ёстой.


III

Өө Бурхан минь! Бие махбодтой болсноороо Та хайраа илчилдэг.

Хүн төрөлхтнийг аврахаар Та асар их доромжлолыг тэвчсэн.

Хүн төрөлхтөнд гологдох зовлон амсдаг атлаа Та хорвоогийн хоосролын талаар хэзээ ч гомдоллоогүй.

Толгой тавих ч газаргүй Та үг хэлж, ажиллан, бүх төрлийн хавчлагыг тэвчдэг.

Гэр бүлийн жаргалыг Та хэзээ ч эдлээгүй. Өчүүхэн халуун дулааныг хэн ч Танд өгдөггүй.

Даруу, нуугдмал Та хүмүүсийг ариусгаж, олж авахын тулд л үнэнийг илэрхийлдэг.


IV

Өө Бурхан минь! Таны хайр маш бодитой, миний зүрх сэтгэлийг хайлуулсан.

Хүний гэмшихийг Та тэвчээртэй хүлээдэг - дахин хойшлуулж би яаж чадах билээ?

Таны хайрыг би маш их эдэлсэн, Таны хүслийг улам их хайхрах ёстой;

үнэнийг эрэлхийлж, үүргээ сайн гүйцэтгэж, Таны хайрыг хариулахаар би шийдсэн.

Шалгалт, цэвэршүүлэлтийг тэвчиж, Таныг хангалуун байлгахын тулд гэрчлэлд зогсоход би бэлэн.

Би Таныг үнэхээр хайрлаж, Таны үгээр амьдардаг; Таныг үүрд дагаж, гэрчлэх болно.

Өмнөх:  291  Төгс Хүчит Бурханы хайр хамгийн ариун

Дараах:  293  Бурхан л хамгийн шилдэг нь

Холбогдох контент

85  Ямар ч үед Та надтай хамт

IБи ертөнцөөр хэрэн хэсэж,зүрх сэтгэлдээ төөрч, цөхөрсөн байсан.Таны тааламжит үгсээр сэргэж,би гэрлийг харсан.Би Таны үгээр шүүлтийг...

281  Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

420  Жинхэнэ залбирлын үр нөлөө

IҮнэнч байдал дотор алхаж,зүрхэн дэх мэхлэлтээсээ салахын тулд залбир.Өөрийгөө ариусгахын тулд, Бурхан хүрэхийн тулд залбир.Ингэснээр чиний...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger