301  Бүх үед Таныгаа зүрхэндээ амьдруулна

1  Та ээлжлэх дөрвөн улиралд намайг дагуулдаг. Таны ганцаардсан царайг хараад зүрхэнд минь гунигийн давалгаа оргилсон. Би хэзээ ч Таны гунигийг хуваалцаж, ганцаардахад тань санаа тавьж байгаагүй. Таны чин сэтгэлийн үгийг ахин дахин сонсдог ч би зөрүүдэлсээр байдаг. Үргэлж сэтгэлийг тань зовоож, дандаа урмыг тань хугалдаг. Сахилгажуулагдсаныхаа дараа би жаахан ухаардаг. Таны хажууд байгаа ч гэсэн ачаанаас тань үүрэлцэж чаддаггүй. Эрүүл ухаангүй би Таны бэрхшээлийг ойлгодоггүй.

2  Хүсэл тачаал, махан биеийн төлөө үнэн хийгээд ёс суртахууныг мартжээ. Харууслаар дүүрсэн үедээ би Таны зүрхийг хэдийн шархлуулсан. Уйтгар гунигтай санагддаг ч хэн ч үүнийг ойлгодоггүй. Завхралдаа шаналалтайгаар гасалж, шунахай гараа сунгасан. Таны зовнилыг багахан хуваалцах мөс чанар, мэдрэмжтэй хэн байх вэ? Таны зүрх сэтгэл хамгийн эелдэг, хайр тань эрхэм агаад жинхэнэ. Хэн Танаас илүү үзэсгэлэнтэй, хүндтэй байж чадах билээ! Би үүрд Тантай байж, дэргэдээс тань холдохгүй. Би үүрд Тантай байж, дэргэдээс тань холдохгүй. Баяр хөөр, баясал Таны царайд тодрог. Бүх үед Таныгаа зүрхэндээ амьдруулна.

Өмнөх:  299  Бурханы сайн мэдээг хүлээнэ

Дараах:  302  Бурханы үйл хэргийг ойлгох аргагүй

Холбогдох контент

154  Хайрт минь, намайг хүлээгээч

IМоддын дээгүүр саран намуухан хөвнө.Миний Хайр мэт үзэсгэлэнтэй еэ.Нүд минь нулимастай, миний уйлахыг сонсож байна уу?Оо Хайрт минь Та...

1029  Амийн усан гол

IАмийн усан гол, болор мэт тунгалаг,Бурхан ба Хурганы сэнтийгээс урсан гардаг.Тэр голын эрэг дээр амийн мод бий,арван хоёр төрлийн жимс,...

152  Сайхан хайрын дуу

IЗүрхний минь угт Таны хайр оршдог,Танд би ойртоно гэдэг юутай сайхан.Танд санаа тавихад зүрх минь уярна,бүх оюун бодлоороо Тандаа...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger