15. Жойгийн түүх

Жой, Филиппин

Өнөөдрийн түүхийн гол дүрийн нэрийг Жой гэдэг. Жой бол Филиппин эгч юм. Урьд нь Жой хүмүүст үргэлж сэтгэл хөдлөлөөр хандаж, хүн өөрт нь сайн хандвал хэнд ч тэр сайн хандаж, хүмүүсийг ялган таньдаггүй, ямар ч зарчимгүй байжээ. Тэрээр нэг зүйлийг туулсныхаа дараа л хүмүүстэй эв зүйгээ олж, бусдыг харж байсан зарчим нь хоёулаа буруу болохыг ойлгосон юм даа. Бид бусдад зарчимтайгаар хандахын тулд хүмүүс, юмсыг Бурханы үгэнд үндэслэн харах ёстой гэдгийг онцгой нэгэн туршлага, онцгой хэдэн зүйл Жойд ойлгуулжээ. Жой, Эмма хэмээх коллежийн нэг ангийн найзтай, тэр хоёр сайн найзууд байв. Бэрхшээл тулгарах бүрд Жой Эммагаас тусламж хүсдэг, найзын харилцаагаа эрхэмлэдэг байлаа.

2021 оны 2-р сард Эмма, Жойг Төгс Хүчит Бурханы Чуулганы цуглаанд урьжээ. Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, цуглаан дээр нөхөрлөл сонсоод Жой Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн гэж тодорхойлж, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг баяртайяа хүлээн авчээ. Хэдэн сарын дараа Жой чуулганы усалгааны санваартнаар сонгогдсон юм.

Гэтэл нэг өдөр, Эмма Бурханд эргэлзэж, чуулганыг дайрч давшилсан төөрөгдөл, бас удирдагч, санваартнуудын талаарх өрөөсгөл ойлголтыг цуглааны бүлэгт тарааж байгааг Жой гэнэт анзаарчээ. Эммагийн үгэнд сэтгэл дундуур байдал, егөөдөл байв. Бас Эмма эдгээр зүйл өөрийнх нь бодол биш, харин бусдын санаа гэж хэлсэн бөгөөд удирдагчид цуглаан хийж эдгээр асуултад хариулна гэж найдаж байлаа. Эммагийн утгагүй үг, төөрөгдлийг хараад Жой цочирдож, үүний зэрэгцээ бас санаа зовж байлаа. Учир нь тэр цуглааны бүлгийн хүн бүр Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг дөнгөж хүлээн авсан ах, эгч нар байсан болохоор тэр мессежийг бүлэгт илгээх нь гарцаагүй үймээн тарьж, тэр ч бүү хэл, өнгөц суурьтай, ялган таних чадваргүй зарим хүн бүдэрч магадгүй байв. Эмма яагаад ингээд байгааг Жой мэдсэнгүй. Хэрвээ Эмма асуултдаа хариулт авахыг үнэхээр хүссэн бол энэ асуултуудаа удирдагчид руу шууд илгээж болох байтал яагаад шинээр ирэгсдийн дунд тарааж байгаа юм бол? Жой үнэхээр гайхшаа барав. Удалгүй, Жойгийн айж байснаар Эммагийн хэлсэн үг чуулганд будилаан, үймээн тарьж, зарим ах, эгчид нөлөөлж, тэднийг удирдагч, санваартнуудын эсрэг өрөөсгөл ойлголттой болж, зөрчилдөхөд хүргэлээ. Бүлгийн удирдагчдын нэг нь Жойгоос “Эммагийн хэлсэн үнэн юм уу?” гэж асуухад энэ нөхцөл байдлыг хараад Жой бүр ч их санаа зовсон учир юу болоод байгааг, яагаад тийм юм хэлснийг нь асуухаар хурдхан шиг Эмма дээр очлоо. “Би чиний тараасан тэр цуу яриаг сонссон, тэр чинь чуулганд эмх замбараагүй байдал үүсгэж, зарим хүн бүр удирдагч, ажилчдын эсрэг өрөөсгөл хандлагатай болж. Эмма, чи яагаад тийм үг хэлж байгаа юм бэ? Тэр үг хаанаас гарсан юм бэ?” “Тэр чинь миний хэлсэн зүйл биш ээ. Удирдагчид цуглаан хийж, тэдгээр асуултад хариулахад л болно шүү дээ.” “Тэгвэл чи тэр асуултуудаа удирдагчид руу шууд явуулаад, өөртэйгөө нөхөрлөл хийлгэх ёстой шүү дээ. Эмма, чи үнэхээр тэр үгийг бодож олоогүй гэж үү?” “Мэдээж, би биш! Надад Бурханы ажлын талаарх үзэл байхгүй.” “Тэгвэл яагаад хэн асуусныг нь хэлэхгүй байгаа юм бэ? Эмма, тэр цуу яриа хаанаас гарсныг л надад хэлчих.” Тэр үгийн талаар Эммагаас асуугаад Жой ямар ч хариулт авсангүй. Жой юу ч асуусан, Эмма хариулахаас татгалзлаа. Жой энэ асуудлыг удирдагчид мэдээлэхэд удирдагч ч бас тэр асуултыг хэн асуусныг мэдэж, асуудлыг уг үндсээр нь хурдан шийдвэрлэхийг хүсэв. Гэхдээ Эмма амаа үдүүлсэн мэт, тэдэнд хэлсэнгүй. Сүүлд нь шалгаж дуусахад бусад ах, эгч нарын хэн нь ч тэдгээр асуултыг тавиагүй, харин Эмма өөрөө Бурханы ажлын талаар үзэлтэй болж таарлаа. Эмма интернэтээс зарим нэг цуу яриа цуглуулаад, тэдгээрийгээ асуулт болгон тавьчхаад, тэрийгээ хүлээн зөвшөөрөхөөс татгалзжээ. Хэрэг явдлын үнэн мөнийг олж мэдсэнийхээ дараа удирдагч хурдхан цуглаан зохион байгуулж, Эммагийн төөрөгдөлд нэг бүрчлэн хариулахын тулд нөхөрлөлөө, тэгснээр ах, эгч нар Эммагийн хэлсэн зүйлийг ялган таньж чадах байв. Гэсэн ч Эмма өөрийнхөө үйлдлийг огт мэдэхгүй, гэмшихгүй байлаа.

Энэ явдлын дараа удирдагч Жойгоос “Эмма зөв хүн биш бол та яах вэ? Та Эммад үнэний зарчмын дагуу хандаж чадах уу?” гэж асуув. Удирдагчийн эдгээр асуулттай тулгараад Жой юу гэж хариулахаа мэдсэнгүй. Дараа нь удирдагч, Жой хоёр хамтдаа Бурханы үгийн нэг хэсгийг уншсанаар Жойгийн зүрх сэтгэл цэлмэж, Эммад яаж хандахаа мэдэхийн зэрэгцээ урьдчилсан чиглэлтэй болжээ. “Хүмүүсийг бусдад ямар зарчмаар ханд гэж Бурханы үг шаарддаг вэ? Бурханы хайрладаг зүйлийг хайрлаж, Бурханы үзэн яддаг зүйлийг үзэн яд: Энэ нь баримтлах ёстой зарчим юм. Үнэнийг эрэлхийлж, Өөрийнх нь хүслийг дагаж чаддаг хүмүүсийг Бурхан хайрладаг. Бид ч бас тэднийг хайрлах ёстой. Бурханы хүслийг дагаж чаддаггүй, Бурханыг үзэн яддаг, Бурханд тэрсэлдэг хүмүүсийг Бурхан жигшдэг бөгөөд бид ч бас жигших ёстой. Үүнийг л Бурхан хүнээс шаарддаг… Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс ‘Хэн Миний эх, хэн Миний дүү нар юм бэ?’ ‘Тэнгэр дэх Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хэн боловч Миний эх, ах, эгч дүүс мөн’ (Матай 12:48, 50) гэж хэлсэн. Энэ үгийг тэртээ Нигүүлслийн эрин үед аль хэдийн хэлсэн байсан, харин одоо Бурханы үг бүр ч оновчтой байдаг: ‘Бурханы хайрладаг зүйлийг хайрлаж, үзэн яддаг зүйлийг үзэн яд.’ Эдгээр үг гол санааг шууд хэлдэг ч ихэнхдээ хүмүүс жинхэнэ утгыг нь ойлгож чаддаггүй(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Эндүү ташаа үзэл бодлоо танин мэдсэнээр л хүн үнэнээсээ өөрчлөгдөж чадна). Бурханы үгийг сонссоныхоо дараа Жой Бурханы хүслийг бага зэрэг ойлголоо. Хүмүүст зарчмын дагуу хандахыг Бурхан биднээс шаардаг, Бурханы үгэнд хэлснээр “Бурханы хайрладаг зүйлийг хайрлаж, үзэн яддаг зүйлийг үзэн яд.” Зарчмын ямар ч асуудал дээр, хэн байх нь хамаагүй, бид “Бурханы хайрладаг зүйлийг хайрлаж, үзэн яддаг зүйлийг үзэн яд” гэж Бурханы хэлсэнд үндэслэн тэр хүнд хандах ёстой. Эмма зориуд утгагүй төөрөгдөл тарааж байсан нь Бурханы талаарх үзэл, буруу ойлголт, Бурханы ажлын талаарх эргэлзээг хүмүүст өгсөн. Энэ нь чуулганы амьдралыг үймүүлсэн нь уг чанартаа ёрын муу байв. Бурхан мууг үйлдэгчдийг үзэн яддаг тул цуглаан хийх, Бурханы үгийг уншихад нь бусдад тасралтгүй саад болохоос сэргийлэхийн тулд хүмүүс Бурханы талд зогсож, мууг үйлдэгчдийг голж, хорон муу үйлийг нь зогсоох ёстой. Үүнийг ойлгомогцоо Жой удирдагчид хандан “Хэдий Эмма ёрын мууг үйлдсэнийг хүлээн зөвшөөрөх хэцүү байгаа ч эцсийн эцэст энэ бол баримт. Би Эммагаас болж сатаарахгүй, боогдохгүй, Бурханы өгсөн зарчмын дагуу Эммад хандана. Чуулган Эммаг тусгаарлавал би ч бас Эммаг гэх сэтгэлээ орхиод, Бурханыг буруутгахгүй” гэж хэлжээ. Удирдагч нь Жойд “Одоо ах, эгч нарыг Эммад хууртахаас хамгаалахын тулд чуулган Эммаг тусгаарлах ажлыг зохицуулахаар шийдсэн” гэлээ. Жой Эммагийн нөхцөл байдлын талаар санаа зовж байсан ч Эмма Сатаны зарц шиг авирлаж, чуулганы амьдралыг үймүүлсэн учир удирдагчид ингэж зохицуулсан нь ах, эгч нарыг төөрөгдөлд хууртах юм уу дарамтлуулахаас хамгаалахын төлөө гэдгийг мэдэж байсан тул Жой юу ч хэлсэнгүй. Гэвч хэдхэн өдрийн дараа Эмма, Жойг ахин олжээ… “Жой, тэд намайг өөрийгөө тусгаарлахаар зохицуулж! Удирдагч намайг цуглааны бүлгээс минь гаргаагүй ч бусадтай хамт цуглахыг надад зөвшөөрөхгүй байгаа. Надад яг л орхигдсон юм шиг санагдаж байна.” “Чи цуглааны бүлэгт төөрөгдөл, цуу яриа тарааж, буруу юм хийсэн болохоор өөрийгөө эргэцүүлэх хэрэгтэй. Үнэхээр гэмшмэгцээ чи цуглаанд буцаад ирж болно шүү дээ.” “Удирдагч намайг цуглааны бүлгээс гаргах вий гэж би санаа зовж байна. Гэхдээ намайг бүлгээс гаргасан ч гэсэн зүгээр ээ. Би өөр бүртгэлээр өөр бүс нутгийн Төгс Хүчит Бурханы Чуулганд нэгдэнэ. Угаасаа ч энд намайг хүлээн авахгүй!” “Чи хуурамч нэрээр чуулганд элсэх гэж байгаа юм уу? Энэ чинь ах, эгч нарыг хуурч байгаа биш үү?” “Тэгээд юу гэж?” Эммагийн үгийг сонсоод Жой гайхжээ. Эммад гэмших санаа зорилго байсангүй, бүр хуурамч бүртгэл үүсгэж чуулганд нэвтрээд үймүүлж, хорлохыг хүсэж байв. Эмма зүгээр л Сатаны зарц биш гэж үү? Эммагийн үг бас үнэнч шударга хүн биш гэдгийг нь харуулж байлаа. Эмма ах, эгч нар болон Бурханы гэрийг мэхлэхээр төлөвлөж байв. Энэ үед Жой усалгааны санваартны хариуцлагынхаа талаар бодлоо: “Асуудал олж илрүүлмэгцээ үнэнийг эрж хайснаар даруй шийдвэрлэх хэрэгтэй; чуулганы удирдагчидтай нөхөрлөл хийх замаар томоохон асуудлыг шийдвэрлэх ёстой. Үнэн баримтыг огт нуун дарагдуулах ёсгүй” (Үнэнийг хэрэгжүүлэх 170 зарчим). Усалгааны санваартны хувьд үнэний зарчмыг даган мөрдөж, ах, эгч нараа үймж, мэхлэгдэхээс хамгаалах ёстой гэж Жойд санагдсан тул удирдагчдаа энэ тухай хэлжээ. “Эмма хуурамч бүртгэл үүсгэх гэж байна гэсэн үү?” “Бид хоёрын чатын скрийншот энэ байна, би харуулъя.” “Эмма чуулганыг ингэж үймүүлсээр байвал хөөгдөнө! Гэхдээ Эмма миний найз, надад сайн мэдээ номлосон. Яах вэ…” “Эгч ээ, Эммаг цуглааны бүлэгтээ үлдээх боломжтой юу? Тэгвэл Эмма бусад чуулганыг үймүүлэхээр хуурамч бүртгэл үүсгэхгүй.” “Мууг үйлдэхгүй, үймээн тарихгүй гэвэл үлдэж болно. Гэхдээ яг одоо бол Эмма мууг үйлдэж, үймээн тарьснаа ойлгохгүй, худал хэлж, хууран мэхэлж, өөр чуулганд шургалахыг хүссээр байгаа нь гэмшээгүй гэдгийг нь харуулж байна. Эмма үнэхээр мууг үйлдэгчийн мөн чанартай бол гэмшиж, өөрчлөгдөхгүй, мууг үйлдэхээ болихгүй.” Удирдагчийнх нь үг Жойд сануулж, тэр үед л Жой, Эммаг чуулганд үлдээхийг хүссэнээрээ сэтгэл хөдлөлөөр үйлдэж байгаагаа ухаарчээ. Эмма өөрийгөө огт мэддэггүй, хэзээ нэгэн цагт мууг үйлдэж, чуулганыг үймүүлж магадгүй байв. Хэрвээ Жой Эммагийн төлөө дахиад гуйх юм бол тийм үг ямар ч зарчимгүй байх байлаа.

Сүүлд нь удирдагчийн шалгаж, олж мэдсэнээр, Эмма үзэл тээдэг, асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайгаагүй, оронд нь Бурханыг дайрч давшлах зүйлсийг зориуд ашиглан, ах эгч нарыг Бурханы ажлын талаар үзэлтэй болгохын тулд зөв бурууг хольж хутган, төөрөгдөл тарааж, хууран мэхэлжээ. Бас Эмма эерэг байдлыг нь сулруулахын тулд бүлгийн удирдагчдыг үүрэгтээ тэнцэхгүй гэж цуглаан дээр үргэлж хэлж, тэднийг сөрөг болгосон нь удирдагчдын гүйцэтгэлд нөлөөлсөн юм. Өөрийнх нь үйлдэл нь чуулганд ноцтой саад учруулсан ч Эмма гэмшээгүй учраас үнэхээр мууг үйлдэгч мөн байв. Эцэст нь чуулган хүмүүсийг цэвэрлэх зарчмын дагуу Эммаг хөөж, Жой Эммэг хамгаалахаа болилоо. Гэхдээ дараа нь тохиолдсон зүйл Жойг шаналалд автуулжээ.

“Чи яагаад чатныхаа скрийншотыг хүмүүс рүү илгээж байгаа юм бэ! Би чамтай дахиж хэзээ ч ярихгүй. Жой, чамайг ингэнэ чинээ огт санасангүй. Чи итгэлийг минь эвдэж, байдлыг улам дордуулчихлаа!” Жой хэд хэдэн удаа уйлж, Эмматай найзалсан найзын харилцаа нь дуусах гэж байгааг мэдэрч, Эмматай өнгөрүүлсэн мөчүүдээ дурсан санаж эхлэв. Жойд бэрхшээл тулгарах үед Эмма санаа олоход нь тусалж, тэд бие биетэйгээ бодлоо үргэлж хуваалцдаг байлаа… Гэтэл одоо Жой Эммагийн нүүрийг яаж харахаа мэдэхгүй, юу ч хийлээ гэсэн сэтгэлээ тайвшруулж чадахгүй, бүр цуглаан хөтлөхдөө ч хангалттай удаан төвлөрч чадахгүй байв. Жой оюун ухаандаа, “Би үнэхээр байдлыг дордуулсан гэж үү? Эммаг хуурамч бүртгэлтэй болж, чуулганыг үймүүлэхийг нь болиулах илүү дээр арга зам байсан байж магадгүй…” гэж өөрийгөө буруутгасаар байлаа. Өөрийнх нь шийдвэр зөв байсан уу гэж Жой эргэлзэж эхэлжээ. Түүний сэтгэл гонсойж, тэр ч бүү хэл, бүртгэлээ идэвхгүй болгоод, ах эгч нараасаа дөлж, бүх юмнаас зугтахыг хүссэн ч үүргээ орхиж болохгүй, асуудлаас зайлсхийх ёсгүй, идэвх санаачилгатайгаар шийдэл эрж хайх ёстойгоо сэтгэлдээ мэдэж байлаа. Иймээс Жой удирдагчдаа өөрийнхөө байдлын талаар хэлж, удирдагч нь Жойд Бурханы үгийн нэг хэсгийг явуулжээ. “Чи эерэг талаас орж, идэвхгүй бус, идэвхтэй байх ёстой. Ямар ч нөхцөлд, хэнд ч, юунд ч ганхахгүй байх учиртай, бас хэний ч үгийн нөлөөнд автаж болохгүй. Чи тогтвортой зан чанартай байх ёстой ба хүмүүс юу ч гэсэн, үнэн гэж мэддэг зүйлээ даруй хэрэгжүүлэх учиртай. Хэнтэй ч нүүр тулж байсан, дотор чинь үргэлж Миний үг ажиллаж байх ёстой; Надад хийсэн гэрчлэлдээ бат зогсож, Миний ачаанд анхаарал хандуулж чаддаг байх ёстой. Чи өөрийн гэх санаа бодолгүйгээр хүмүүстэй сохроор санаа нийлж болохгүй; харин ч бат зогсож, үнэнтэй нийцдэггүй зүйлсээс татгалзах зоригтой байх ёстой. Хэрвээ чи ямар нэг зүйл буруу байгааг тодорхой мэдсэн ч илчлэх зориг хүрдэггүй бол үнэнийг хэрэгжүүлдэг хүн биш. Чи ямар нэгэн зүйл хэлэхийг хүссэн ч шууд хэлж зүрхэлдэггүй тул тойруулан яриад, дараа нь сэдвийг өөрчилдөг; Сатан дотроос чинь чамд саад хийж, чамайг ямар ч үр нөлөөгүй ярьж, эцсээ хүртэл тууштай байж чадахгүйд хүргэдэг. Чи зүрх сэтгэлдээ айдас тээсээр байгаа нь зүрх сэтгэл чинь Сатаны санаа бодлоор дүүрэн хэвээр байгаагаас болдог биш үү?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 12-р бүлэг). “Бурханы үг маш тодорхой байна. Хэрвээ та Бурханы гэрийн ажлыг хохироож, ах эгч нарыг чинь шархлуулсан зүйл олж илрүүлбэл, эсвэл Сатаны үймээн байвал өндийн босоод, энийг илчилж, болиулах зоригтой байж, чуулганы ажлыг хамгаалах ёстой. Зөвхөн энэ л үнэнийг хэрэгжүүлдэг хүн юм. Ямар нэг зүйл буруу байгааг мэдсэн ч сэтгэл хөдлөлдөө захирагдаж, бусадтай харилцах харилцаагаа таслахаас айж, үнэний зарчмыг мөрдөж чадахгүй бол бид Сатаны талд орж, Бурханы хүслийн эсрэг явж байна. Найзыгаа төөрөгдөл тарааж байгааг мэдээд та найзыгаа илчилж, болиулж, ах эгч нараа хөнөөлөөс хамгаалсан. Та зөв сонголт хийсэн, өөрийгөө буруутгах, гуниглах хэрэггүй.” “Миний биеийн хэмжээ жаахан хэвээр, бас ялган таних чадвар дутмаг. Би зарчимд нийцүүлэн үйлдсэн ч Эммаг гомдоллож, намайг буруутгахад сэтгэл үймэрч, миний буруу байж уу гэж эргэлзсэн. Миний сонголт, хэрэгжүүлэлт зөв байж гэдгийг одоо мэдлээ. Чуулганы ажил, ах эгч нарын амьтай холбоотой хэрэг явдал дээр би зарчимтай байж, бат зогсох ёстой. Зөв бурууг ялган таньж, сэтгэл хөдлөлд автахгүй байж сурах ёстой.”

Бурханы хүслийг ойлгосныхоо дараа Жой өөрийгөө тайвшруулж, үүрэгтээ анхаарлаа төвлөрүүллээ. Гэвч юм үүгээр дууссангүй. Эмма гэнэт Жойд өөр нэг зурвас илгээж, “Намайг бүлгээс хассан. Одоо чи баярлаж байна уу? Энэ бүгд чиний л ач” гэжээ. Тэр үгэнд ёжлол, егөөдөл байлаа. Жой Эммад юу гэж хариулахаа нэг хэсэгтээ мэдсэнгүй. Тухайн хоромд найзын харилцаа нь төгссөн гэдгийг мэдэж байсан тул маш их гуниглаж байлаа. Тэгээд Жой: “Бидний харилцаа маш сайн байсан, Эмма л надад сайн мэдээ номлосон. Гэтэл би Эммагийн асуудлыг удирдагчид мэдээлсэн. Би Эммагаас урвасан биш үү? Эмма намайг юу гэж бодох бол? Би яах ёстой вэ? Эммагаас уучлалт гуйх ёстой юу? Би Эммагийн итгэлийг эвдлээ. Би найзын харилцаагаа нандигнаж чадсангүй юу? Би үнэхээр зөв юм хийсэн үү?” гэж бодлоо. Жой будилж, шаналж байхдаа Бурханы үгийн нэг хэсгийг уншжээ. “Надад туйлын дуулгавартай байж чадахгүй үйлдэл бол урвалт. Надад үнэнч байж чадахгүй үйлдэл бол урвалт. Намайг хуурч, Намайг мэхлэхийн тулд худал хэлэх нь урвалт. Олон үзэл өвөрлөж, тэдгээрийг хаа сайгүй тараах нь урвалт. Миний гэрчлэл, ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй байх нь урвалт. Зүрх сэтгэлээрээ Надаас хол байх үедээ хуурамч инээмсэглэл тодруулах нь урвалт. Эдгээр нь бүгд та нарын үргэлж хийж чаддаг байсаар ирсэн урвалтын үйлдлүүд бөгөөд та нарын дунд түгээмэл байдаг. Та нарын хэн нь ч үүнийг асуудал гэж бодохгүй байж болох ч, Би тэгж бодохгүй байна. Хүн Надаас урвах нь Миний хувьд ялихгүй асуудал биш, үүнийг хайхрахгүй орхиж Би яавч чадахгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Тун ноцтой асуудал: Урвалт 1). Бурханы үгийг уншсаныхаа дараа Жой гэгээрч, ингэж боджээ, “Тийм ээ. Би найзаасаа урвасан уу, үгүй юу гэж үргэлж боддог мөртөө бодол санаа, зан авир минь үнэнд нийцэж байгаа эсэхийг, Бурханаас урвасан эсэхээ яагаад боддоггүй юм бэ? Би найзынхаа л сэтгэлийг бодоод, Бурханы хандлагыг үл тоох ёсгүй. Бурханы үг маш тодорхой байна. ‘Миний гэрчлэл, ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй байх нь урвалт.’” Бас Жой: “Эмма Бурханы ажлын талаар үзэл тарааж, ах эгч нарыг мэхэлж, чуулганы амьдралыг үймүүлсэн, бусдын мэхлэхийн тулд хуурамч бүртгэл үүсгэхийг хүссэн. Энэ нь бүгд Сатаны үйлдэл, эдгээр нь Бурханы гэрийн ажлыг нураадаг. Би Эммагийн талд зогсож, үнэнийг хэрэгжүүлэхгүй байх сонголт хийвэл энэ нь Сатаны талд зогсож, Бурханаас урваж буй хэрэг!” гэж боджээ. Жой бас Бурханы үгийг бодов: “Юу болсон ч хамаагүй, Надад үнэнч байж, зоригтойгоор урагшил; Би бол чиний бат бөх хад, тиймээс Намайг түш!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 10-р бүлэг). Жой Бурханд чин сэтгэлээсээ залбирч, Бурханд итгэх ёстой гэдгээ мэдэрчээ. Зөв бурууг ялгаж, хүмүүсийг ялган таньж сурч, энэ хэрэг явдал дээр зарчим, байр сууриа алдахгүй байхад нь Бурхан залж чиглүүлнэ гэж Жой итгэлээ.

Сүүлд нь Жой “Эмма буруу зүйл хийж байгааг олж мэдээд би удирдагчид мэдээлсэн. Энэ нь харваас Бурханы гэрийн ажлыг хамгаалахын төлөө байхад би яагаад үргэлж Эммаг өрөвдөөд байгаа юм бол?” гэж гайхширлаа. Бурханы үг түүний асуултад хариулт өгсөн юм. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Хэрвээ чи Бурхантай хэвийн харилцаагүй бол бусад хүмүүстэй харилцах харилцаагаа хадгалахын тулд юу ч хийсэн бай, хэр шаргуу ажиллаж, эсвэл хэр их эрч хүч гаргасан ч бай, энэ нь бүгд хүний амьдралын гүн ухаанд л хамаарна. Чи хүмүүсээр магтуулах гэсэндээ хүний үзэл бодол, хүний гүн ухаанаар дамжуулан хүмүүсийн дундах байр сууриа хадгалж байгаа боловч хүмүүстэй хэвийн харилцаа тогтоохын тулд Бурханы үгийг дагаж байгаа биш. Хэрвээ чи хүмүүстэй харилцах харилцаандаа анхаардаггүй, харин Бурхантай хэвийн харилцаатай байдаг бол, хэрвээ чи зүрх сэтгэлээ Бурханд өгч, Түүнд дуулгавартай байж сурахыг хүсдэг бол бүх хүнтэй харилцах харилцаа чинь аяндаа хэвийн болно… Хүмүүсийн хоорондох хэвийн харилцаа нь Бурханд зүрх сэтгэлээ өгөх суурин дээр тогтдог болохоос хүний хүчин чармайлтаар тогтдоггүй. Зүрх сэтгэлд нь Бурхан үгүй бол хүмүүсийн хоорондох харилцаа нь ердөө махан биеийн харилцаа юм. Тэдгээр нь хэвийн бус, харин ч хүсэл тачаалд автсан байдаг. Тэр нь Бурханы жигшиж, үзэн яддаг харилцаа юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхантай хэвийн харилцаа тогтоох нь маш чухал). “Чи хийдэг, хэлдэг бүхэндээ зүрх сэтгэлээ зөв байлгаж, үйлдэлдээ зөв шударга байж чаддаг бөгөөд сэтгэл хөдлөлдөө автдаггүй, өөрийн хүслийн дагуу ч үйлддэггүй байх ёстой. Эдгээр нь Бурханд итгэгчдийн биеэ авч явах ёстой зарчим юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхантай харилцах харилцаа чинь ямар вэ?). Жой бусадтай харилцах харилцаагаа хэт их анхаарч, харилцаагаа хадгалахын тулд дэндүү их хичээснээ Бурханы үгээс ойлгосон байна. Тэрээр Бурхантай харилцах хэвийн харилцаагаа үл ойшоож, махан биеийн сэтгэл хөдлөлөөр амьдарчээ. Үнэн хэрэгтээ бусадтай харилцах харилцаагаа хадгалах нь ерөөсөө ашиг сонирхол, дүр төрх, байр сууриа хамгаалахын төлөө байдаг. Энэ нь махан биеийн хэрэгцээнээс үүдэн гардаг. Бас үүнд сэтгэл хөдлөл, хувийн санаа зорилго холилддог, үнэний зарчимтай нийцдэггүй. Эммагийн энэ асуудал дээр сэтгэл хөдлөлдөө захирагдсан нь зөв зүйл хийхэд нь саад болсон учраас ганхаж, ямар ч байр суурьгүй байсан гэдгээ Жой бас ухаарчээ. Жой найзын харилцаа, хүмүүсийн зүрх сэтгэл дэх дүр төрх, байр сууриа хадгалах талаар л бодож, үр дүнд нь сэтгэл хөдлөлдөө автсан тул хүмүүст үнэний зарчмаар хандаж чадаагүй, Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодолцон үзэж чадаагүй. Бүр үүргээ орхиж, ах эгч нараас хол байж, Бурханаас урвахыг хүссэн. Тэр үед л Жой сэтгэл хөдлөл бол аминч гэдгийг олж харжээ. Сатан хүмүүсийг хянаж, үнэн болон Бурханаас урвуулахын тулд сэтгэл хөдлөлийг ашигладаг. Үнэндээ Эмма өөрт нь сайн мэдээ номлож, цуглаанд урьсан нь Бурханы дээд эрх зохицуулалт гэдгийг Жой бас ухаарчээ. Бурхан Жойг Өөрийнхөө өмнө авчрахын тулд Эммаг ашигласан тул Жой, Эммад биш, Бурханд талархах ёстой байв. Эдгээр зүйлийг ухаармагцаа Жойгийн сэтгэл ихэд амарч, хавьгүй бага шаналах болжээ.

Хожим нь цуглаан дээр Жой хэдэн эгчийн хамт Бурханы үгийн уншлагын видео үзсэн нь Эммагийн уг чанарыг Жойд тодорхой харуулсан юм. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Ах эгч нарын дунд сөрөг байдлаа үргэлжид гаргагчид нь Сатаны боолууд бөгөөд тэд чуулганыг үймүүлдэг. Тийм хүмүүс нэг л өдөр хөөгдөж, таягдан хаягдах ёстой. Хүмүүс Бурханд итгэхдээ Бурханыг хүндлэх сэтгэл өвөрлөдөггүй, Бурханыг дуулгавартай дагах зүрх сэтгэлгүй бол Түүний төлөө ямар ч ажил хийж чадахгүйгээр үл барам, харин ч эсрэгээрээ Түүний ажлыг үймүүлж, Түүнийг эсэргүүцдэг хүмүүс болно. Бурханд итгэдэг боловч Түүнд дуулгавартай байж, Түүнийг хүндлэлгүй, харин ч Түүнийг эсэргүүцэх нь итгэгчийн хувьд асар их гутамшиг юм. Хэрвээ итгэгчид, үл итгэгчдийн адилаар үг хэл, үйл хөдлөл нь ямагт хайхрамжгүй, цадиггүй байдаг бол тийм хүмүүс үл итгэгчдээс ч илүү ёрын муу юм; тэд бол жинхэнэ чөтгөр мөн. Чуулган дотор хорт, хорон муу яриагаа дэгдээдэг, ах эгч нарын дунд цуу яриа тарааж, зөрчил үүсгэж, бүлэглэл бий болгодог хүмүүс чуулганаас хөөгдсөн байх ёстой. Гэвч одоо Бурханы ажлын өөр эрин үе тул энэ хүмүүсийг хязгаарласан, учир нь тэд таягдан хаягдах нь гарцаагүй. Сатаны завхруулсан бүх хүн завхарсан зан чанартай байдаг. Зарим хүн завхарсан зан чанараас цаашгүй байхад бусад нь тийм биш: Тэд завхарсан сатанлаг зан чанартайгаар зогсохгүй, уг чанар нь ч бас туйлын хорон муу байдаг. Тэдний үг, үйлдэл завхарсан сатанлаг зан чанарыг нь илчилдгээр үл барам, энэ хүмүүс бол жинхэнэ диавол Сатан юм. Тэдний зан авир Бурханы ажилд саад болж, үймүүлэн, ах эгч нарын амийн оролтыг үймүүлж, чуулганы хэвийн амьдралд саад хийж байдаг. Хонины арьс нөмөрсөн энэ чононуудыг эрт орой хэзээ нэгэн цагт цэвэрлэх ёстой; Сатаны энэ боолуудад өршөөлгүй хандаж, голж харьцах ёстой. Ингэх нь л Бурханы талд зогсож буй хэрэг; ингэж чаддаггүй хүмүүс Сатантай хамт намаг балчигт хөлбөрч байна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга). Энэ хэсэг бол Бурханы анхааруулга. Үнэнийг хэрэгжүүлдэггүй, цуу яриа тарааж, хагарал үүсгэдэг хүмүүс бол Бурханы эсрэг тэрсэлж, Бурханыг эсэргүүцдэг хүмүүс гэдгийг би ойлголоо. Тийм хүмүүс бол Бурханы сонгосон хүмүүс биш, Сатаны зарц, мууг үйлдэгчид. Тэдний хийдэг юм бүхэн Бурханд дайсагнадаг, чуулганы дүрэм журмаар бол тийм хүмүүсийг хөөх ёстой. Бурханд талархъя! Одоо зүрх сэтгэл минь цэлмэж, ялган таних чадвартай боллоо. Гаргасан үйлдэлд нь үндэслэн Эмма мууг үйлдэгч мөн гэдэгт нь би итгэлтэй байна. Жой “Бусдад мөн чанарынх нь дагуу хандах зарчмууд”-д ингэж хэлсэн байдгийг саналаа: “Мөн чанартаа ёрын муу хүн, муу ёрын сүнс, антихрист, үл итгэгч гэдэг нь батлагдсан цагт тэр хүнийг чуулганы тогтоосноор хөөж, зайлуулах ёстой; Эндүү ташаа үзэл бодлыг ахин дахин илчилдэг, үе үе Бурханы талаар үзэл өвөрлөдөг, Бурханаас хамгаалдаг хүмүүсийг үл итгэгчдийн тоонд оруулдаг. Тэднийг хөөж, зайлуулах учиртай” (Үнэнийг хэрэгжүүлэх 170 зарчим). Зарчмын дагуу бол мууг үйлдэгчдийг чуулганаас хөөн зайлуулж, чуулганд үймээн үүсгэхээс сэргийлэх ёстой, ингэснээр бусад хүн цугларч, үүргээ гүйцэтгэхэд саад болохгүй. Бас Жойгийн ойлгосноор, Бурхан мууг үйлдэгчдэд чуулганыг үймүүлэх боломж олгодог, ингэснээр Бурханы сонгосон хүмүүс үнэнийг ойлгож, хүмүүсийг ялган таньж сурч, хүмүүст Бурханы үгийн дагуу хандаж чадна. Үүний зэрэгцээ энэ нь бидэнд жинхэнэ биеийн хэмжээгээ мэдэж, үнэнийг хэрэгжүүлж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалж сурах боломж олгодог. Үүнийг ухаарсныхаа дараа Жой Бурханд талархлаа. Бурханы хамгаалалт, Бурханы үгийн удирдамж байгаагүй бол Жой сэтгэл хөдлөлдөө автсаар, мууг үйлдэгчийг өмгөөлж, Эммад хууртах байсан юм. Энэ нь нэлээд аюултай зүйл шүү! Үүнийг ухамсарлаад Жой энэ явдлаас болж зовохоо болиод, асар их чөлөөлөлтийг мэдэрчээ.

Дараа нь Эмма хэд хэдэн удаа Жойд хандсан боловч Жой Эммагийн нөлөөнд орж, үймрэхээ больжээ. Энэ туршлагын дараа Жой Бурханд ихэд талархлаа. Бурхан л Жойд зарим үнэнийг ойлгуулж, тодорхой хэмжээнд ялган таньдаг болгож, сэтгэл хөдлөлийн хүлээсээс түүнийг чөлөөлсөн юм. Үнэн хүмүүст дэндүү чухал гэдгийг Жой олж харлаа. Бид хүмүүс, хэрэг явдлыг үнэнд үндэслэн харах үедээ л зарчимтай байж чадах бөгөөд Сатанд мэхлэгдэж, ашиглагдахгүй. Бурханд талархъя!

Өмнөх:  14. Эцэст нь үл ойлголцлоос ангижирсан нь

Дараах:  16. Ов мэхтэй байдлаа шийдвэрлэсэн минь

Холбогдох контент

85. Харгис эрүү шүүлтийн өдрүүд

Чэнь Хуй, ХятадБи Хятадын жирийн нэг гэр бүлд өссөн юм. Аав минь цэргийн хүн байсан бөгөөд бага балчраас минь л намайг төлөвшүүлж, надад...

88. Шоронгийн зовлон бэрхшээл

Шяо Фань, Хятад2004 оны 5 дугаар сарын нэгэн өдөр зарим ах эгч нартай хамт цуглаанд оролцож байтал 20 гаруй цагдаа дайран орж ирсэн юм. Тэд...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger