49. Алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцсэн өдрүүд

Жао Фань, Хятад

Би 2020 оны зургаан сард чуулганы усалгааны ажлыг хариуцах болсон юм. Услагчид дутмаг байсан нь бидний ажилд нөлөөлж байсан учраас би их санаа зовж, энэ дутууг нөхөхгүй бол удирдагчид намайг бодитой ажил хийгээгүй гэж үзэж магадгүй гэж бодсон. Намайг ингэж санаа зовж байтал нэг удирдагч надад нэг хүн санал болгож, саяхан шилжиж ирсэн Шяодань эгч усалгаа хийж чадна гэж хэлэв. Би ихэд баярлаж, санаа амран, шинээр ирэгсдийг услах ажлыг нь хамт зохицуулахаар Шяодань эгчтэй тэр даруй уулзалт товлосон юм.

Эгчийг сургаж, усалгааны ажлаа хурдан сайжруулахын тулд би эгчийг шинээр ирэгcдийн нөхцөл байдалтай танилцуулах хэдэн хүн оллоо. Удалгүй удирдагч надад мессеж илгээж, Жоу эгчийг видео хийхэд Шяодань эгч очиж туслах хэрэгтэй байна, Шяодань эгч ч зөвшөөрсөн гэлээ. Мессежийг хараад би мэл гайхав: Би Шяодань эгчтэй холбоо барихаас эхлээд үүргийг нь зохицуулах хүртэл бүхнийг хийж, ажлаа сайжруулахын тулд эгчийг даруйхан сургахыг хүссэн, гэтэл Жоу эгч дундаас нь ороод ирлээ. Шяодань эгч явбал би туслах өөр хүн олох хэрэгтэй болно, тохирох хүн олж чадахгүй бол шинээр ирэгсэд услагдахгүй гэж би бодлоо. Ийм юм болбол удирдагчид намайг юу гэж бодох вэ? Шяодань эгчийг сургасан минь ингээд талаар өнгөрөх гэж үү? Тэгж таарахгүй. Би эгчийг авч үлдэх арга олохыг хүссэн. Ингээд би удирдагч руу даруйхан хариу бичээд, бидэнд услагчид маш их хэрэгтэй байна, бас бид хүмүүсийг томилохдоо ажлын хэрэгцээ, хүмүүсийн давуу талд тулгуурлан үнэлж цэгнэх ёстой гэсэн. Цааш нь, Шяодань эгч өмнө нь усалгааны ажил хийж байсныг онцлоод, иймээс Шяодань эгчээр усалгааны ажил үргэлжлүүлэн хийлгэх талаар Жоу эгчтэй ярьж өгөхийг удирдагчаас хүслээ. Хоёр өдрийн дараа би, Шяодань эгч видео хийх суурьтай, өөрөө ч үүндээ сонирхолтой учир видео хийхэд илүү тохирно гэсэн хариу авлаа. Миний урам их хугарч, Жоу эгч гуйгаагүй бол Шяодань эгч хэзээ ч тэрийг хийе гэж бодохгүй байсан даа гэж бодогдсон ч нэгэнт шийдэгдсэн хэрэг байсан тул би хурдан өөр хүн олох ёстой болсон юм. Үгүй бол ажил цалгардаж, удирдагч намайг бодитой ажил хийхгүй байна гэх нь тодорхой байв. Би чуулганы бусад гишүүнийг ахин шалгаж үзээд, сайн эрж хайдаг, усалгааны ажилд тохирох сайн хэв чанартай хэдэн эгчийг оллоо. Тэдний дундаас Ян эгч элэгсэг дотно, яриа хөөрөөтэй, шинээр ирэгсэд Ян эгчтэй цуглаан хийх дуртай учир энэ ажилд яг тохирох хүн байв. Би үнэхээр их баярлаж, Ян эгчид онцгой анхааран, тэр эгч нарыг сургаж эхэллээ. Үүнд үнэхээр анхаарлаа хандуулж, Ян эгчийг аль болох хурдан сургах хэрэгтэй, тэгвэл хүн бүр намайг чадварлаг гэж харна гэж надад бодогдсон юм.

Усалгааны ажил гүйцэтгэх ахиад хэдэн эгчийг аль хэдийн олсон хэдий ч би Шяодань эгчийг буцааж авахыг хүссээр л байсан. Нэг өдөр цуглаан дээр өөр нэг удирдагч надаас Шяоданийн талаар асуухад би нууцхан гоморхож, “Жоу эгч Шяоданиар видео хийлгэхээр болсныг энэ удирдагчид хэлэх хэрэгтэй. Тэгвэл энэ удирдагч Жоу эгчтэй харьцаад, Шяоданийг буцааж авахад минь тусална. Тэгвэл би усалгаанд туслах өөр нэг хүнтэй болж, илүү сайн ажиллана” гэж дотроо бодсон. Ингээд Жоу эгч Шяоданиар видео хийлгэх болсныг тэр удирдагчид хэлээд, би эхлээд сургаж байтал Жоу эгч Шяодань эгчийг надаас булаасныг онцоллоо. Гайхмаар нь тэр удирдагч надад “Чуулган бол нэг л айл учир талцаж болохгүй. Шяодань хаашаа ч очсон, энэ нь бидний ажлын төлөө байдаг, видео хийхэд илүү олон хүн хэрэгтэй учир бид тэмцэх ёсгүй. Нэгэнт Шяодань эгч тэнд томилогдсон бол бид захирагдах ёстой” гэсэн. Тэр удирдагч миний талд орохгүй байгааг хараад миний урам хугарсан юм.

Сүүлд нь шинэ бэлтгэгдсэн хоёр эгч шинээр ирэгсдийг услах ажлыг бие даан гүйцэтгэсэнд би баярлаж, хичээл зүтгэл минь талаар болсонгүй, удирдагчид энэ ажлын талаар мэдэх үед би тэдний нүдэнд сайн харагдана гэж бодсон. Гэтэл гайхалтай нь, нэг өдөр миний хамтрагч Ли эгч, Жоу эгч Ян эгчээр видео хийлгэхийг хүсэж байна гэдэг байгаа. Би бухимдан, “Би аль хэдийн Ян эгчийг сургасан байтал Жоу эгч яагаад Ян эгчийг видео хийлгэхээр авна гэж? Эхлээд Шяодань эгчийг авсан, одоо Ян эгч. Жоу эгч миний ажилласан бүхнийг авч, надад хэнийг ч үлдээхгүй нь. Бүх хичээл зүтгэл минь талаар өнгөрөх гэж үү?” гэж хэлсэн. Тэгээд бүр цухалдсандаа “Ян эгч аль хэдийн усалгаа хийж байгаа, өөр хүн ол гэж Жоу эгчид та хэлж болдоггүй юм уу?” гээд Ли эгчийг аашилсан. Ичсэн Ли эгч “Видео үйлдвэрлэл, усалгааны ажил хоёулаа үнэхээр чухал ч гэлээ видео хийх ажилд хүн олох илүү хэцүү байдаг. Дараагийн ажлыг яаж зохицуулахыг бид цааш хэлэлцэх хэрэгтэй” гэсэн. Би дотроо “Юу цааш хэлэлцэх гэж? Жоу эгч миний хүссэн хүмүүсийг авч байна. Би дадлагажигчдаа хүртэл тогтоож чадахгүй байхад хүмүүс намайг юу гэж бодох юм бэ? Тэгж таарахгүй. Яадаг ч бай, энэ удаа би энэ талаар удирдлагуудтай ярьж, тэднээр шийдүүлнэ, эс бөгөөс нүүр хийх газаргүй болно” гэж бодсон.

Би харимагцаа удирдлагууд руу захиа бичих гэж байсан ч юу бичихээ ер мэдээгүй. Тэгээд “Захиагаа больё. Ян эгчтэй шууд ярих цаг товлоод, усалгааны ажлаа үргэлжлүүлэн хийгээч гэж гуйя, тэгээд эгчийг авч үлдэж болно” гэж бодсон ч яг Ян эгч рүү бичих гэтэл толгойд юу ч орж ирэхгүй, юу хэлэхээ мэдэхгүй байсан. Надад үнэхээр эвгүй санагдаж, болсон бүхнийг дахин тунгаан бодсон. Дадлагажигчдыг маань Жоу эгч рүү шилжүүлэхэд би яагаад ингэж их уурлаж, бүр удирдлагуудад гомдол гаргахыг хүсэв ээ? Би яагаад Ян эгчийг буцааж авахыг тэгтлээ их хүснэ вэ? Ингээд би Бурханд залбирч, өөрийгөө тайвшруулж эхлэн, дараа нь Бурханы үгийн нэг хэсгийг уншлаа: “Бурханы гэрт хүмүүс үнэнийг эрэлхийлж л байгаа бол Бурханы өмнө нэгдмэл байж, тархай бутархай биш байх бөгөөд үүргээ биелүүлж, ажлаа хийж, үнэний зарчим, Бурханы шаардлагын дагуу үйлдэж, Бурханы хүслийг хангах нэг зорилготой байдаг. Зорилго чинь үүнд чиглээгүй, харин өөрийнхөө төлөө, өөрийн аминч хүслийг хангахын төлөө байдаг бол энэ нь завхарсан сатанлаг зан чанарыг гаргаж байгаа хэрэг юм. Бурханы гэрт хүн үүргээ үнэний зарчмын дагуу гүйцэтгэдэг. Шүтлэггүй хүмүүсийн үйлдэл сатанлаг зан чанартаа захирагддаг. Энэ бол маш өөр хоёр зам юм. Шүтлэггүй хүмүүсийн дунд хүн бүр дуугүй байж, дор бүрнээ өөрийн гэсэн зорилго, төлөвлөгөөтэй, өөрийн ашиг сонирхлын төлөө амьдардаг. Тийм ч учраас тэд, аливаа давуу тал олж авахын төлөө тэмцэхэд хүрдэг. Тэд нэгдмэл зорилготой биш учраас хуваагдсан, нэгдмэл бус байдаг. Гэхдээ зорилгынх нь уг чанар ижилхэн—бүгд өөр өөрийнхөө төлөө үйлддэг. Үүнд үнэн ноёрхдоггүй, Сатаны завхарсан зан чанар эрх мэдэл, ноёрхлыг бүрэн атгаж, завхарсан зан чанар нь өөрийгөө хянах хяналтыг нь булааж авсан байдаг—үр дүнд нь тэд нүгэл рүү улам гүнзгий шигддэг. Бурханы гэрт, хэрвээ та нарын үйлдлийн зарчим, арга барил, сэдэл, эхлэлийн цэг шүтлэггүй хүмүүсийнхээс ялгаагүй бол, үйлдэл чинь ч бас завхарсан сатанлаг зан чанарын арганд автаж, захирагдаж, удирдуулдаг бөгөөд эхлэлийн цэг нь өөрсдийн чинь ашиг сонирхол, бахархал, байр суурь, нэр хүнд байсан бол үүргийн гүйцэтгэл чинь шүтлэггүй хүмүүсийн үйлдлээс ялгаагүй байх болно(Үг. II Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг). Тэгээд би сүүлийн үед яаж авирлаж байгаагаа эргэцүүллээ. Би өөрийн нэр нүүр, байр суурийн төлөө бусадтай сөргөлдөж байсан биш үү? Шяодань эгч манай чуулганд ирэх гэж байгааг мэдмэгцээ би, эгчийг сургасны дараа багийн үр дүн сайжирч, би чадвараа баталж, удирдагчдын сайшаалыг хүртэнэ гэж юун түрүүнд бодсон. Тэгээд эгчийг хамаг чадлаараа сургасан. Жоу эгч Шяодань эгчийг видео үйлдвэрлэл рүү шилжүүлэхээр болсныг мэдээд би өөр сайн нэр дэвшигч олж чадахгүй бол ажил цалгардаж, улмаар удирдагчдын өмнө муухай харагдаж, байр сууриа алдах вий гэхээс айсан. Жоу эгчийг ад шоо үзэж, Шяоданийг буцааж авахын тулд удирдлагуудад хандах гэсэн. Дараа нь Ян эгчийг шилжүүлэх болсныг сонсоод уурлаж, бүр удирдлагуудад гомдол гаргаж, эгчийг буцааж авахыг хүссэн, зөвхөн нэр нүүр, байр сууриа хадгалж үдэхийн төлөө шүү дээ. Би яг л шүтлэггүй хүн шиг авирлаж, нэр нүүр, байр суурийнхаа төлөө тэмцэж, үзэшгүй муухай сатанлаг дүрийг амьдран харуулж байлаа. Бурханы гэр хүмүүсийг боловсруулдаг, тэгж байж ах, эгч нар давуу талаа ашиглан, сайн мэдээ түгээх ажилд хувь нэмрээ оруулдаг. Гэтэл би хүмүүсийг боловсруулах явдлыг нэр нүүр, байр суурь олох хэрэгсэл гэж үзээд, нэр нүүр, байр сууриа хамгаалахын тулд бусадтай өрсөлдөж байжээ. Энэ бол хэвийн хүн чанар биш! Би яагаад үргэлж нэр нүүр, байр суурийнхаа төлөө бусадтай тэмцэлдэж байдаг юм бэ гэж би өөрөөсөө асуух ёстой болсон. Ийнхүү эрж хайх явцдаа Бурханы үгээс үүнийг уншсан юм: “Антихристүүд чуулганы удирдах байр суурь, Бурханы сонгосон хүмүүсийн дундах алдар нэрийн төлөө өрсөлдөхдөө бусад руу дайрч давшилж, өөрсдийгөө өргөмжлөхийн тулд боломжит бүх аргыг ашигладаг. Тэд Бурханы гэрийн ажил болон Бурханы сонгосон хүмүүсийн амийн оролтод хэр их хор хөнөөл учруулж болохыг бодолцож үздэггүй. Өөрсдийнхөө амбиц, хүслийг хангаж чадах эсэхийг, өөрсдийнх нь байр суурь, нэр төрд аюул учрах эсэхийг л бодолцдог. Чуулган болон Бурханы сонгосон хүмүүсийн дунд тэд чөтгөр, хорон муу хүмүүс, Сатаны зарцын үүрэг рольтой байдаг. Тэд Бурханд үнэн сэтгэлээсээ итгэдэг хүмүүс яавч биш, Бурханыг дагагчид ч биш, үнэнийг хайрлаж, хүлээн авдаг хүмүүс бүр ч биш. Санаархал, зорилго нь хараахан биелээгүй байх үед тэд өөрсдийгөө хэзээ ч эргэцүүлдэггүй, өөрсдийнх нь сэдэл, зорилго үнэнтэй нийцдэг эсэхийг хэзээ ч эргэцүүлдэггүй, аврал хүртэхийн тулд үнэнийг эрэлхийлэх замаар хэрхэн алхахыг хэзээ ч эрж хайдаггүй. Тэд дуулгавартай сэтгэлээр Бурханд итгэдэггүй, явах учиртай замаа сонгодоггүй; оронд нь тэд ингэж тархиа гашилгадаг: Удирдагч юм уу ажилчны байр сууринд яаж очих вэ? Чуулганы удирдагч, ажилчидтай яаж өрсөлдөх вэ? Бурханы сонгосон хүмүүсийг яаж хууран мэхэлж, хянаад, Христийг нэр төдий толгойлогч болгох вэ? Чуулган дахь байр сууриа хэрхэн баталгаажуулах вэ? Чуулганд яаж бат бөх суурьтай болж, яаж байр суурь олж авч, байр суурьтай болохоор тэмцэхдээ яаж бүтэлгүйтэхгүй байх вэ, эцэст нь Бурханы сонгосон хүмүүсийг хянах, өөрсдийн гэсэн хаанчлалыг байгуулах зорилгодоо яаж хүрэх вэ? Эдгээр нь антихристүүдийн өдөр шөнөгүй боддог зүйл юм(Үг. III Боть: Антихристүүдийг илчлэх нь. 9-р зүйл: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (III хэсэг)). “Антихристүүд үнэний зарчим, Бурханы даалгавар, Бурханы гэрийн ажилд яаж хандах, өөрсдөд нь тулгарсан зүйлийг яаж зохицуулахаа нухацтай бодолцон үздэг. Тэд Бурханы хүслийг яаж биелүүлэх, Бурханы гэрийн ашиг сонирхлыг яаж хохироохгүй байх, Бурханыг яаж сэтгэл хангалуун байлгах, ах эгч нарт яаж ашиг тус өгөхийг авч үздэггүй; тэд иймэрхүү зүйлийг бодолцдоггүй. Антихристүүд юуг бодолцон үздэг вэ? Өөрсдийнх нь байр суурь, нэр төрд нөлөөлөх эсэх, нэр хүнд нь буурах эсэхийг. Ямар нэг зүйлийг үнэний зарчмын дагуу хийх нь чуулганы ажил, ах эгч нарт ашиг тустай ч өөрсдийнх нь нэр төрийг унагаж, өөрсдийнх нь жинхэнэ биеийн хэмжээг маш олон хүнд ухааруулж, ямаршуу уг чанар, мөн чанартайг нь мэдүүлэхээр байвал тэд үнэний зарчмын дагуу яавч үйлдэхгүй. Бодитой ажил хийх нь илүү олон хүнд өндрөөр үнэлэгдэж, хүндлүүлж бишрүүлэхэд хүргэж, үг нь эрх мэдэлтэй болж, илүү олон хүнийг захирахаар байвал тэд тийм аргаар хийхийг сонгоно. Эс бөгөөс тэд Бурханы гэрийн, эсвэл ах эгч нарын ашиг сонирхлыг харгалзан үзээд, өөрсдийн ашиг сонирхлыг орхих сонголт хийнэ гэж хэзээ ч байхгүй. Антихристүүдийн уг чанар, мөн чанар ийм байдаг. Энэ нь аминчхан, булай биш байна уу? Ямар ч нөхцөл байдалд антихристүүд өөрсдийн байр суурь, нэр төрийг хамгийн чухал гэж үздэг. Тэдэнтэй хэн ч өрсөлдөж чадахгүй(Үг. III Боть: Антихристүүдийг илчлэх нь. 9-р зүйл: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (III хэсэг)). Антихристүүд маш аминчхан, өөрсдийн ашиг сонирхлыг бусдынхаас дээгүүр тавьдгийг Бурханы үг илчилсэн. Хэн нэгэн нэр хүнд, байр сууринд нь нөлөөлбөл тэд чуулган болон ах, эгч нарт аль нь ашиг тустай вэ гэдгийг огт бодолгүйгээр бусадтай тэмцэхийн тулд тархиа гашилгана. Би өөрийгөө эргэцүүлж, яг л антихрист шиг авирлаж байснаа ухаарсан юм. Би Шяодань эгч, Янь эгч хоёроор шинээр ирэгсдийг услуулахаар зохицуулж, тэднийг ашиглан ажлын гүйцэтгэлээ сайжруулж, удирдагчдын сайшаалыг хүртэх гэсэн. Жоу эгч тэднийг шилжүүлэхэд би ажлын маань үр дүнд нөлөөлөх вий, тэгснээр нэр хүнд, байр суурь минь ганхах вий гэж санаа зовсон учраас миний зан авир чуулганы ашиг сонирхлыг хохироох вий гэж бодолгүйгээр хоёр эгчийг буцаан авахын тулд Жоу эгчтэй халз тулахыг хүссэн. Би зөвхөн өөрийн нэр, байр суурийн талаар бодсон нь үнэхээр аминчхан, хүн чанар, эрүүл ухаангүй хэрэг байсан. Ах, эгч нар бол хэний ч хувийн өмч биш. Бурхан тэдний хэв чанар, давуу талыг бүгдийг нь тодорхойлж, Өөрийнхөө ажлыг хийлгэх гэж тэдэнд өгсөн. “Энэ минийх, тэр чинийх”, эсвэл “Эхэнд ирсэн нь эхэнд үйлчлүүлнэ” гэсэн юм байхгүй. Хүмүүс чуулганд хаана хэрэгтэй байна тийшээ очих ёстой. Энэ бол гарцаагүй зөв. Жоу эгч зарчмыг баримталж, чуулганд зориулж хүмүүсийг сургахдаа тэдний давуу талыг харгалзан үзсэн. Харин би, тэр хоёр эгчийг сургахаар би эхэлж сонгогдсон тул хэн ч тэдэнд хүрэх ёсгүй гэж бодсон. Би бүр чуулганд зориулж хүмүүсийг сургах нэрийдлээр ах, эгч нарыг өөрийнхөө хувийн туслагч мэт ашиглаж, хүмүүсээр бишрүүлэх гэсэн амбиц, хүслээ биелүүлэхийн тулд ашигласан. Жоу эгчийн үйлдэл миний нэр хүнд, байр сууринд нөлөөлөхөд би эгчийн замд хөндөлсөх аргууд ашиглаж, уур бухимдлаа гаргасан. Энэ яг л “Эд бол миний хонь, хэн ч тэднийг хулгайлж чадахгүй” гэж ярьдаг сүмийн пастор, ахлагчидтай адилхан байсан биш үү? Пастор, ахлагчид байр сууриа хамгаалж, амин зуулгаа авч үлдэхийн тулд эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг эсэргүүцэж, яллахаар чадах бүхнээ хийж, итгэгчдийг үнэн замыг судлахаас сэргийлж, цуглаануудыг өөрсдийнхөө хатуу хяналтад байлгадаг. Би удирдагчдын сайшаал, чуулганы гишүүдийн хүндлэлийг олж авахын төлөө, сургасан хүмүүсээ авч үлдэхийг хүсэж, тэднийг өөрийн хувийн өмч мэт үзэж, шилжүүлэхийг нь зөвшөөрөөгүй. Би тэр пастор, ахлагчдаас юугаараа ялгаатай юм бэ? Би Бурханы эсрэг антихристийн замаар яваагүй гэж үү? Үүнийг ухаараад хүйтэн хөлс цувсан. Би ямар аминчхан, жигшмээр байснаа, чуулганы ашиг сонирхлыг биш, харин зөвхөн өөрийн байр суурийг хамгаалж байснаа харсан юм. Би нэр хүнд, байр суурийн төлөөх хүсэлдээ сохорсон байж—хэчнээн аюултай хэрэг билээ. Нэр хүнд, байр суурийн араас улайран хөөцөлдөж, эцэст нь хэт их мууг үйлдсэний улмаас хөөгдсөн антихристүүдийн талаар би бодоод, тэр замаар яваад байвал эцэст нь би тэдэнтэй адилхан болно гэдгээ мэдсэн.

Тэгээд Бурханы үгээс энэ хэсгийг уншлаа: “Байр суурийн төлөө өрсөлдөхийг байнга хүсэж, тэмүүлэх үедээ, ийм байдлыг шийдвэрлэлгүй үлдээвэл ямар муу зүйлд хөтлөхийг ухаарах ёстой. Иймээс цаг алдалгүй үнэнийг хай, өсөж томрохоос нь өмнө байр суурийн төлөө тэмцэх хүслээ үгүй хий, үнэний хэрэгжүүлэлтээр үүнийг орлуул. Үнэнийг хэрэгжүүлэх үед байр суурийн төлөө тэмцэх хүсэл чинь багасаж, чи чуулганы ажилд саад болохгүй. Ийм маягаар үйлдэл чинь Бурханд дурсагдаж, магтагдана(Үг. III Боть: Антихристүүдийг илчлэх нь. 9-р зүйл: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (III хэсэг)). Бурханы үг надад хэрэгжүүлэлтийн замыг өгсөн. Би хувийн ашиг сонирхлынхоо төлөө тэмцэж байх үедээ Бурханд тэр даруй залбирч, өөрийгөө хаяж, өөрийн хүслийг орхиж, үнэний зарчмыг эрж хайж, тэдгээрийг дагах ёстой байсан. Үнэн хэрэгтээ Шяодань эгч, Ян эгч хоёр хаана ч томилогдсон бай, энэ нь чуулганд зориулан хүмүүсийг боловсруулахын төлөө байсан, эцсийн зорилго нь тэдний давуу талыг гаргаж ирэх явдал, тэгснээр тэд үүргээ аль болох сайн гүйцэтгэж, Бурханд гэрчлэл хийнэ. Би өөрийн нэр хүнд, байр суурийн төлөө тэмцэх биш, баярлах ёстой. Чуулганд сургаж боловсруулах нь зарчимтай байдаг. Энэ нь чуулганы ажлын хэрэгцээнд үндэслэж, хүмүүсийн хувийн ​​давуу талд суурилан хийгддэг. Хүмүүс аливаа үүрэгт тохирох эсэхийг тухайн хүний давуу талд үндэслэн үнэлэх ёстой. Хэрвээ хүн олон ур чадвартай бол тэр хүн хаана хамгийн их хэрэгтэй, аль үүрэгт илүү олон хүн хэрэгтэй, аль ажилд яаралтай хамтын ажиллагаа шаардлагатай, бас уг хүн аль үүргийг биелүүлэх хүсэлтэй байна вэ гэдгийг харгалзан үүрэг өгөх ёстой. Видео хийхэд тохирох давуу талтай хүн цөөхөн байхад сайн нөхөрлөдөг, хайр энэрэлтэй, тэвчээртэй, цэвэр ойлголттой хүмүүс усалгааны ажлыг сайн хийж чадна. Усалгааны ажилд видео үйлдвэрлэлийнхээс илүү олон нэр дэвшигч байдаг. Шяодань эгч дүрс эвлүүлгийн туршлагатай байсан учир видео хийх бага зэрэг ур чадвартай байсан. Бас видео хийх дуртай байсан учир эгчийг тэр үүрэгт тавих нь зүйн хэрэг. Хэдий Шяодань эгч, Ян эгч хоёрыг алдсан ч боловсруулж болох өөр ах, эгч нарыг чуулганаас олж болно шүү дээ. Зүгээр л жаахан цаг хугацаа, хичээл зүтгэл хэрэгтэй байсан. Энэ бүхнийг ойлгосны дараа би Бурханд залбирсан. Би сэдлээ залруулж, үүрэгтээ зарчмыг дагаж, өөрийнхөө нэр нүүр, байр суурийн төлөө Жоу эгчтэй тэмцэлдэхээ болиход бэлэн байлаа.

Хоёр өдрийн дараа Жоу эгч, өөр нэг чуулган өөр лүү нь хоёр хүн шилжүүлсэн учир Шяодань эгч, Ян эгч хоёрыг буцаах боломжтой гэсэн мессеж над руу бичсэн. Давуу талыг нь харгалзан тэднийг өөр үүрэгт ахин томилж болно гэсэн байсан. Энэ мэдээг сонсоод би маш их ичлээ. Дараа нь би тэр хоёр эгчийг шинээр ирэгсдийг услах ажилд буцааж авахаар зохицуулсан. Тэгтэл төд удалгүй чуулганы удирдагч Ян эгчээр зураг зуруулахаар зохицуулах гэж байгааг би сонслоо. “Ян эгч усалгаанд маш сайн, яагаад эгчийг тэр үүрэгт томилох гэж? Ян эгчийг шилжүүлбэл эгчийг сургасан хичээл зүтгэл минь талаар болох биш үү? Би Ян эгчтэй ярилцаж, усалгаанд үлдээч гэж гуйх хэрэгтэй” гэж би дотроо бодсон. Ийм бодол төрөх үед нэр хүнд, байр суурийн төлөө ахин тэмцэж байгаагаа ойлгосон тул би Бурханы өмнө хурдхан залбираад, өөрийгөө хаяж, чуулганы ашиг сонирхлыг нэгдүгээрт тавихад замчлахыг Бурханаас гуйсан юм. Ян эгчийг хаашаа ч явуулсан энэ мэдээж чуулганы хэрэгцээний төлөө байх болно. Би нэр хүнд, байр суурийн төлөө ажиллаж болохгүй, харин захирагдах ёстой. Ингэж бодсон чинь сэтгэл хамаагүй хөнгөрсөн. Дараа нь тэр удирдагчтай уулзтал Ян эгч зураг зурахдаа сайн учраас зарчмын дагуу бол тэр үүрэгт илүү сайн тохирно гэж надад хэлсэн юм. Тэрийг сонсоод би уурлах юм уу сэтгэлээр унасангүй, харин инээмсэглээд, “Бурханд талархъя! Өмнө нь байсан бол нэр хүнд, байр суурийнхаа төлөө тэмцэх байснаа би мэдэж байна. Гэвч Бурханы үгийн илчлэлээр би ямар аминч байснаа, Бурхан ийм занг хэчнээн жигшдэгийг ухаарсан. Бас чуулган ямар ч зохицуулалт хийгдсэн бай энэ нь зарчимд үндэслэн хийгддэгийг мэднэ. Зураг зурахдаа сайн болохоор Ян эгчийг тэр үүрэгт томилох нь зарчмын дагуу хэрэг учраас би дургүйцэхгүй” гэж хэлэв. Намайг тэгж хэлэхийг сонсоод удирдагч инээмсэглэлээ.

Энэ туршлага надад нэр хүнд, байр суурийнхаа төлөө тэмцэхийн оронд чуулганы болон ах, эгч нарын ашиг сонирхлыг бодолцож үзэх нь сэтгэлд сэвгүй, зүрх сэтгэлд амар амгалан байна гэдгийг үнэхээр харуулсан юм. Бурханд талархъя!

Өмнөх:  46. Бурханд гэрчлэл хийх нь үнэхээр үүргээ гүйцэтгэж байгаа хэрэг

Дараах:  52. Захирангуй байдлаа хаясан минь

Холбогдох контент

27. Эзэнтэй дахин уулзсан нь

Жиандин, АНУБи Католик шашинтай гэр бүлд төрсөн бөгөөд бага байхаас минь эхлээд манай ээж Библи уншихыг заасан юм. Тэр үед Хятадын...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger