69. Би яагаад ачаа үүрдэггүй вэ?

2021 оны 10-р сард би видеоны ажлын зааварлагчаар дадлагажиж байлаа. Би Лео ах, Клэйр эгч хоёртой хамтарч байсан юм. Тэд энэ үүргийг надаас удаан гүйцэтгэсэн, хамаагүй илүү туршлагатай, олон ажил дээр манлайлан хяналт тавьж, оролцдог, би бол дөнгөж ирсэн, ажлын олон талыг ойлгодоггүй байсан болохоор мэдээж багахан үүрэг роль л гүйцэтгэдэг байсан. Миний ажилд ямар нэг асуудал гарахгүй л байвал болох нь тэр, бусад асуудалд тэд оролцож, шийдвэрлэг, тэгвэл би бага санаа зовж, хэн ч надад хариуцлага хүлээлгэхгүй гэж би бодсон. Яваандаа ачаа үүрэх минь улам багасаж, эцэст нь нөгөө хоёрын ажлыг ойлгож, оролцох минь улам багаслаа. Ажил ярилцах бүрд би ямар ч санаа бодол илэрхийлэхгүй, чөлөөт цагаараа амарч, шашны бус видео үзэж, үүргээ ингэж гүйцэтгэх нь зүгээр гэж бодсон.

Нэг өдөр үд дундын үед гэнэт нэг удирдагч над дээр ирж, Лео, Клэйр хоёр өөр газар үүрэг гүйцэтгэхээр явж байгаа, чи илүү их хариуцлага үүрч, чармайлт гарган, видеоны ажлыг хариуцахаар боллоо гэсэн юм. Энэ гэнэтийн өөрчлөлт намайг хэсэг зуур цочирдуулж орхисон. Би энэ үүргийг удаан гүйцэтгээгүй, хяналт тавих ажил маш их байгаа, хэтэрхий их дарамт биш үү? Тэдний хариуцаж байсан ажил нэлээн төвөгтэй, байнга анхаарал шаарддаг байсан. Би ур чадваргүй хүмүүсийг залж чиглүүлэх материал хайж олж, тэд чадахгүй бол өөрөө хийх шаардлагатай болно. Лео, Клэйр хоёр нэлээн чадвартай, ерөнхийдөө маш завгүй байдаг байсан. Би эхлээд удаагүй болохоор бүр их цаг зарцуулах нь гарцаагүй. Надад дахиж ер нь чөлөөт цаг гарах уу? Хэрэв би энэ хариуцлагыг үүрч чадахгүй, ажлыг хойшлуулбал гэм буруу үйлдэх биш үү гээд, удирдагч энэ үүрэг хариуцлагад илүү тохирох хүнийг олсон нь дээр гэж бодогдсон. Юм хэлэхгүй байгааг минь хараад удирдагч юу бодож байгааг минь асуулаа. Би маш их дургүйцэж, юу ч хэлэхийг хүсэлгүй, ажил ярьж дууссаны дараа зүгээр л яваад өгсөн. Тэр бүх асуудал, бэршээлийг ганцаараа үүрнэ гэж бодохоор дарамтад нь амьсгал боогдож, ирэх өдрүүд тэсвэрлэшгүй мэт санагдаж, яаж ч үзсэн, энэ хариуцлагыг үүрч чадахгүй мэт санагдсаар байлаа. Тэр үед удирдагч надад мессеж илгээж, миний байдлыг асуусанд би яаран “Би энэ ажлыг хариуцаж чадахгүй юм шиг байна. Илүү тохирох хүн олсон нь дээр байх аа” гэж хариулсан. Тэгэхэд удирдагч надаас “Та ямар үндэслэлээр өөрийгөө тохирохгүй гэж дүгнээд байна?” гэлээ. Би энэ асуултад юу гэж хариулахаа үнэндээ мэдээгүй. Би энэ ажлыг оролдож ч үзээгүй, хийж чадах эсэхээ мэдэхгүй хэр нь ирээдүйд ирэх ажлын дарамт, бие махбодын зовлонг бодоод зүгээр л татгалзахыг хүслээ. Энэ нь хариуцлагаас зугтаж, үүргээсээ татгалзаж байгаа хэрэг биш үү? Тэгээд би, өдөр бүр надад тулгардаг зүйлсийг Бурхан зөвшөөрсөн, би дуулгавартай байх ёстой гэж бодлоо. Тиймээс Бурханд залбирч, “Бурхан минь, хоёр хамтрагч маань шилжиж, би ганцаараа бүх ажлыг хариуцаж үлдэж байна. Би эсэргүүцэж, дуулгавартай байх хүсэлгүй байна. Ийм байдал буруу гэдгийг мэдэх ч Таны хүслийг ойлгохгүй байна. Дуулгавартай байхад минь намайг гэгээрүүлж, залж чиглүүлээч” гэлээ.

Залбирсны дараа нэг эгч Бурханы үгийн нэг хэсгийг над руу илгээсэн нь миний байдлыг яг хэлсэн байлаа. Бурхан ингэж хэлсэн байдаг: “Үнэнч шударга хүний илрэл юу вэ? Нэгт, Бурханы үгэнд эргэлздэггүй байх. Энэ бол үнэнч шударга хүний нэг илрэл юм. Цаашлаад, үнэнч шударга хүний хамгийн чухал илрэл бол бүх юман дээр үнэнийг эрэлхийлж, хэрэгжүүлэх явдал юм; энэ бол хамгийн чухал зүйл. Чи өөрийгөө үнэнч шударга гэж хэлдэг ч Бурханы үгийг үргэлж умартаж, юу хүссэнээ хийдэг бол энэ нь үнэнч шударга хүний илрэл мөн үү? Чи ‘Миний хэв чанар муу боловч би үнэнч шударга зүрх сэтгэлтэй’ гэж хэлдэг. Тэгсэн мөртөө ямар нэгэн үүрэг хүлээх үедээ зовлон зүдүүрээс эсвэл үүргээ сайн биелүүлэхгүй бол хариуцлага хүлээхээс айдаг тул чи тэр үүргээс зайлсхийх шалтаг тоочих юм уу өөр хүнээр хийлгэхийг санал болгодог. Энэ үнэнч шударга хүний илрэл мөн үү? Мэдээж биш. Тэгвэл үнэнч шударга хүн яаж биеэ авч явах ёстой вэ? Тэд хүлээн авч, дуулгавартай дагах ёстой бөгөөд дараа нь үүргээ үнэнчээр биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийж, Бурханы хүсэлд нийцэхээр чармайх ёстой. Үүнд хэд хэдэн тал бий. Нэг нь, махан биеийн ашиг сонирхлоо бодохгүйгээр, хоёрдмол сэтгэл гаргахгүйгээр, өөрийнхөө ашиг тусын төлөө хуйвалдахгүйгээр үүргээ үнэнч шударга зүрх сэтгэлээр хүлээн авах ёстой. Энэ бол үнэнч шударга зангийн илрэл юм. Өөр нэг тал нь бүх зүрх сэтгэл, хамаг чадлаараа үүргээ биелүүлж, аливаа зүйлийг зөв хийж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд үүргээ биелүүлэхдээ зүрх сэтгэл, хайраа зориулах явдал юм. Үнэнч шударга хүмүүс үүргээ гүйцэтгэхдээ ийм илрэлтэй байх ёстой. Хэрэв чи мэддэг, ойлгодог зүйлээ хэрэгжүүлдэггүй бол, бүх хичээл чармайлтынхаа 50, 60 хувийг л зарцуулдаг бол бүх зүрх сэтгэл, хамаг чадлаа зориулалгүй, овжин загнаж, назгайрах арга замыг хайж байна гэсэн үг. Үүргээ ийм маягаар гүйцэтгэдэг хүмүүс үнэнч шударга уу? Яавч үгүй. Бурханд ийм овжин, ов мэхтэй хүмүүс хэрэггүй; тэднийг таягдан хаях ёстой. Бурхан үүрэг гүйцэтгүүлэхдээ зөвхөн үнэнч шударга хүмүүсийг л ашигладаг. Үнэнч үйлчлэл үзүүлэгчид хүртэл үнэнч шударга байх ёстой гэсэн үг. Байнгын хайхрамжгүй, хааш яаш байдаг, үргэлж овжин загнаж, назгайрах арга зам хайж байдаг хүмүүс бүгд ов мэхтэй, бүгд чөтгөрүүд, нэг нь ч Бурханд жинхэнээсээ итгэдэггүй тул бүгд таягдан хаягдана. Зарим хүн ‘Үнэнч шударга хүн байна гэдэг нь зүгээр л үнэнийг хэлж, худал хэлэхгүй байх явдал. Үнэнч шударга хүн байх үнэхээр амархан’ гэж боддог. Энэ үгийг чи юу гэж бодож байна вэ? Үнэнч шударга хүн байна гэдэг ийм хязгаарлагдмал цар хүрээтэй гэж үү? Огтхон ч үгүй. Чи зүрх сэтгэлээ харуулж, Бурханд өгөх ёстой; энэ бол үнэнч шударга хүнд байх учиртай хандлага юм. Тиймээс үнэнч шударга зүрх сэтгэл маш эрхэм нандин. Энэ нь ямар утга учиртай вэ? Гагцхүү ийм зүрх сэтгэл зан авирыг чинь удирдаж, байдлыг чинь өөрчилж чадна. Чамайг зөв сонголт хийж, Бурханд захирагдаж, Бурханы сайшаалыг хүртэхэд хүргэж чадна. Ийм зүрх сэтгэл үнэхээр эрхэм нандин. Хэрэв чи ийм үнэнч шударга зүрх сэтгэлтэй бол ийм байдалд амьдарч, ингэж авирлаж, өөрийгөө ингэж зориулах ёстой(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг). Бурханы үг намайг маш их ичээсэн. Бурханы хэлснээр бол, үнэнч шударга хүн үүрэгтэйгээ нүүр тулах үедээ хийж чадах эсэхээ боддоггүй, бас үүргээ гүйцэтгэх нь ямар эрсдэлтэй байж болох талаар санаа зовдоггүй, тэр ч бүү хэл чадвартаа санаа зовсондоо үүргээсээ зугтдаггүй. Харин ч тэд хүлээн авч, бүх зүйлээ зориулж эхэлдэг. Зөвхөн энэ л үнэнч шударга хандлага. Тэгээд үүрэгтээ хандах хандлагаа бодож үзлээ. Хоёр хамтрагчаа шилжиж байгааг сонсмогцоо л би ажлын ачаалал нэмэгдэж, санаа зовох зүйл олширч, надад ирэх дарамт ихсэх вий гэж санаа зовсон. Ажил сайн хийгдэхгүй бол би хариуцлагыг нь үүрэх ёстой учраас хариуцлагаасаа бултахын тулд шаардлага хангахгүй гэдгээр шалтаглах гэж оролдсон. Би үнэхээр ов мэхтэй, мөс чанаргүй байжээ. Эргээд бодоход би залбирлын үеэр Бурханы ачааг хайхарна гэж дандаа амладаг байсан ч бодит байдал дээр махан биеэ анхаарч, ямар ч үнэнийг хэрэгжүүлэхгүй, зүгээр л хоосон үгээр Бурханыг мэхэлсэн. Хэрэв би үнэхээр Бурханы хүслийг анхаарч, тэр ажилд тэнцэхгүй гэдгээ мэдэж байсан ч өөр тохиромжтой хүн олдохгүй бол ур чадвараа эрчимтэй сайжруулж, бусадтай хамтран ажиллаж, видеоны ажилд нөлөөлөхөөс сэргийлэх ёстой байсан. Энэ бол мөс чанар, хүн чанартай хүний хийх ёстой зүйл. Үнэхээр тэр ажилд тэнцэхгүй, эцэст нь шилжих юм уу халагдах болбол би зүгээр л Бурханы зохицуулалтыг дуулгавартай дагах ёстой. Ингэж хэрэгжүүлэх нь л ухаалаг хэрэг юм. Ингэж бодоод би бага зэрэг тайвширсан.

Тэгээд би Бурханы үгээс нэг хэсгийг уншиж, үүрэгтээ хандах хандлагынхаа талаар бага зэрэг ойлгож авсан юм. Бурхан ингэж хэлсэн байдаг: “Үнэнийг эрэлхийлдэггүй бүх хүн хариуцлагагүй сэтгэлээр үүргээ гүйцэтгэдэг. ‘Хэрэв хэн нэгэн удирдвал би дагана; тэдний хөтөлсөн зүгт би явна. Намайг хий гэсэн бүхнийг нь би хийнэ. Хариуцлага үүрэх, санаа тавих, эсвэл ямар нэг зүйлийг хийхэд илүү их хичээл зүтгэл гаргах, юмыг хамаг зүрх сэтгэл, хүч чадлаараа хийх тухайд бол—би үүнд тохирохгүй.’ Ийм хүмүүс төлөөс төлөхийг хүсдэггүй. Тэд хариуцлага үүрэх биш, зөвхөн хүчин чармайлт гаргахыг хүсдэг. Энэ бол үнэхээр үүрэг биелүүлдэг хүний хандлага биш. Хүн үүргээ гүйцэтгэхдээ зүрх сэтгэлээ зориулж сурах ёстой бөгөөд мөс чанартай хүн үүрэгтээ зүрх сэтгэлээ зориулж чадна. Хэрэв хүн үүрэгтээ зүрх сэтгэлээ хэзээ ч зориулдаггүй бол мөс чанаргүй гэсэн үг бөгөөд мөс чанаргүй хүмүүс үнэнийг олж авч чадахгүй. Би яагаад тэд үнэнийг олж авч чадахгүй гэж хэлж байна вэ? Тэд хэрхэн Бурханд залбирч, Ариун Сүнсний гэгээрлийг эрж хайхаа мэддэггүй, Бурханы хүсэлд яаж анхаарал хандуулахаа ч мэддэггүй, Бурханы үгийг тунгаан бодоход зүрх сэтгэлээ хэрхэн зориулахаа мэддэггүй, мөн үнэнийг хэрхэн эрж хайх, Бурханы шаардлага, хүслийг ойлгохоор хэрхэн эрж хайхаа ч мэддэггүй. Үнэнийг эрж хайж чадахгүй байх гэдэг нь энэ юм. Та нар юу ч тохиолдсон, ямар ч төрлийн үүрэг гүйцэтгэсэн тийм байдалтай байж, Бурханы өмнө ихэвчлэн тайван байж, Бурханы үгийг тунгаан бодох, үнэнийг эрж хайх, Бурханы хүсэлд нийцүүлэхийн тулд үүргээ яаж гүйцэтгэх ёстойг болон үүргээ хангалттай биелүүлэхийн тулд аль үнэнийг эзэмших ёстойг бодолцон үзэхэд зүрх сэтгэлээ зориулдаг уу? Ийм маягаар үнэнийг эрж хайх тохиолдол олон байдаг уу? (Үгүй.) Үүрэгтээ зүрх сэтгэлээ зориулж, хариуцлага хүлээж чаддаг байхын тулд зовж, төлөөс төлөх шаардлагатай—зүгээр л энэ тухай ярилаа гээд хангалтгүй. Хэрэв чи үүрэгтээ зүрх сэтгэлээ зориулдаггүй, оронд нь бие махбодын хичээл зүтгэл гаргахыг үргэлж хүсдэг бол үүргээ сайн биелүүлэхгүй нь лавтай. Чи зүгээр л хэлбэрдэхээс цаашгүй байх бөгөөд үүргээ хэр сайн биелүүлсэн эсэхээ мэдэхгүй. Хэрэв чи үүрэгтээ зүрх сэтгэлээ зориулбал үнэнийг аажмаар ойлгож авна; тэгэхгүй бол үнэнийг ойлгохгүй. Үүргээ гүйцэтгэж, үнэнийг эрэлхийлэхэд зүрх сэтгэлээ зориулах үедээ чи аажмаар Бурханы хүслийг ойлгож, өөрийн завхрал, дутагдлыг олж илрүүлж, янз бүрийн байдлаа бүгдийг нь хянах чадвартай болдог. Зөвхөн хүчин чармайлт гаргахад анхаарлаа төвлөрүүлж, өөрийгөө эргэцүүлэхэд зүрх сэтгэлээ зориулдаггүй бол чи өөрийн зүрх сэтгэл дэх жинхэнэ байдал, янз бүрийн орчин дахь олон янзын хариу үйлдэл, завхралын илэрхийллийг олж мэдэж чадахгүй. Аливаа нэг асуудал гарахад тэрийг шийдвэрлээгүйгээс ямар үр дагавар гарахыг мэддэггүй бол чи маш их асуудалд унажээ. Ийм учраас төөрөлдсөн байдлаар Бурханд итгээд нэмэргүй байдаг. Чи хэдийд ч, хаана ч Бурханы өмнө амьдрах ёстой; чамд юу ч тохиолдсон, үргэлж үнэнийг эрж хайх ёстой бөгөөд ингэх явцдаа бас өөрийгөө эргэцүүлж, чиний байдалд ямар асуудал байгааг мэдэж, тэдгээрийг шийдвэрлэхийн тулд даруй үнэнийг эрж хайх ёстой. Зөвхөн ингэж гэмээ нь чи үүргээ сайн биелүүлж, ажлыг хойшлуулахаас зайлсхийж чадна. Хамгийн чухал нь зөвхөн үүргээ сайн биелүүлээд зогсохгүй, чи амийн оролттой байж, завхарсан зан чанараа шийдвэрлэж чадна. Зөвхөн ингэж байж л чи үнэний бодит байдалд орж чадна. Зүрх сэтгэлдээ байнга бодож байдаг зүйл чинь үүргээ биелүүлэх явдал биш, үнэнтэй холбоотой асуудал биш, харин гадаад зүйлтэй зууралдаж, бодол чинь махан биеийн хэрэг явдалд анхаардаг бол чи үнэнийг ойлгож чадах уу? Үүргээ сайн биелүүлж, Бурханы өмнө амьдарч чадах уу? Мэдээж үгүй. Ийм хүн аврагдах ямар ч аргагүй(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэнч шударга хүн байснаар л жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж чадна). Бурхан ийм хандлагыг илчлэхдээ миний үнэн төрхийг яг дүрсэлжээ. Би энэ үүргийг гүйцэтгэж эхлэхдээ ямар ч хариуцлага үүрээгүй. Хамтрагчид минь надаас илүү туршлагатайг хараад зүгээр л хойш сууж, миний ажилд л буруу зүйл гарахгүй байхад болно гэж бодсон. Ингэх юм бол би аятайхан харагдаж, өөрийгөө ядраахгүй учраас зөвхөн өөрийнхөө ажилд л анхаарч, тэдний хариуцаж байсан ажилд огт анхаарал тавиагүй, бас гарч ирсэн асуудал, бэрхшээлд ч нухацтай хандаагүй. Удирдагч манай ажлын үр дүн яагаад ийм муу байгааг асуухад би хариулж чадаагүй. Би ажил дээр гарч байгаа асуудал, гажуудлыг ч мэддэггүй байсан. Тэгээд эцэст нь би үүргээ маш муу гүйцэтгэж байгаагаа ухаарсан. Би өдөр хоногийг шал дэмий, сохроор өнгөрөөж, өөрт тулгарсан асуудалд хайхрамжгүй ханддаг байсан. Зарим асуудлыг мэдсэн ч гэсэн миний байр сууринд огт нөлөөлөхгүйг хармагцаа зүгээр л орхидог байсан нь ажлын явцад нөлөөлж байжээ. Ийм хандлага нь шүтлэггүй хүмүүс ажилдаа ханддагтай адилхан. Үүргээ гүйцэтгэхдээ би Бурханы хүслийг яаж анхаарсан юм бэ? Ажил дээр асуудал гарахад би үнэнийг эрж хайдаггүй, гажуудлыг нэгтгэн дүгнэдэггүй, бас үр бүтээмжийг нэмэгдүүлэх талаар боддоггүй, хамтрагчид маань хийж чадаж байгаа цагт би хэсэг амарч болно гэж байнга боддог байсан. Тэгээд зав гарах бүрд махан биеэ өөгшүүлэх юм уу шашны бус видео үзэж, улам бүр замаа алдаж, Бурханаас улам холдсон. Би үүргээ хичээнгүйлэн гүйцэтгэдэггүй, ажил гэж л үздэгээ олж харсан юм. Ийм байдалтай үүргээ сайн гүйцэтгэж яаж чадах юм бэ? Эцэст нь тэр үед л би Бурханы зохицуулалтаар “туслах хүмүүс” маань явж, Бурхан надад хэрэгжүүлэх, санаа тавьж сурах, хариуцлагаа идэвхтэй үүрэх, хэцүү үед Бурханд найдаж, үнэнийг эрж хайх боломж өгснийг ухаарсан. Хамгийн гол нь, үүрэгтээ хайнга, хариуцлагагүй ханддаг минь Бурханы зэвүүцлийг төрүүлж байсныг ойлгосон. Тэр ажлын дарамт үүргээ хичээнгүйлэн гүйцэтгэхэд минь шахалт үзүүлж, гэмших, үүргээ хангалттай гүйцэтгэх боломж олгох байсан. Бурханы санаа зорилгыг ойлгосноор би тэр нөхцөл байдалд захирагдахад бэлэн байлаа. Дараагийн хэдэн өдөр нь би ажилдаа ухамсартайгаар илүү их хүч гаргаж, видеоны ажлаас илүү олон асуудал илрүүлж, тэрийгээ бичиж авсныхаа дараа шийдвэрлэхээр эрж хайсан. Би суралцах төлөвлөгөө гаргаж, аль болох хурдан тэр ажлыг хүлээж авахаар чармайсан. Миний байдал дасан зохицоход би ажилдаа илүү цаг гаргаж, өдөр хоногийг илүү тайван өнгөрүүлэх болсон доо.

Хожим нь би өөр нэг эгчтэй хамтарч ажиллах боллоо. Эхэндээ би илүү хариуцлагатай байхад анхаарч байсан ч хэсэг хугацааны дараа эгч нэлээд чадварлаг, надаас илүү мэргэжлийн мэдлэгтэйг мэдээд, зарим ажлыг эгчид хүлээлгэн өгч, өөрөө дахин оролцохоо больсон. Заримдаа нэр хүндээ хадгалахын тулд хэлэлцүүлэгт оролцдог байсан ч санал хэлэхээс татгалзаж, “Та зохицуулж чадах болохоор надад санаа зовох зүйл алга, би түр зуур амраад авъя” гэж боддог байлаа. Удирдагч надад ажилдаа илүү анхаарал тавь гэж анхааруулахад, хэлснийх нь дараа хэд хоног хэрэгжүүлсэн ч удалгүй өмнөх шигээ болсон. Заримдаа яаралтай зохицуулах ёстой төвөгтэй асуудлууд гарч ирдэг ч гол төлөв эгчийн хяналт тавьдаг ажил болохыг мэдмэгцээ би өөртөө төвөг удахыг хүсдэггүй, мессежийг зориуд уншаагүй болгон тохируулж, хараагүй дүр эсгэж, эгч дараа нь зохицуулж чадна гэж боддог байлаа. Энэ нь хариуцлагагүй явдал гэж мэдэрч байсан ч ажлын явц хэвийн байгаа болохоор нэг их ач холбогдол өгөөгүй. Хэдэн сарын дараа бид хоёр видеоны ажлыг хувааж хариуцахаар боллоо. Тэр үед надад туслах хүн байхгүй, олон асуудал, бэрхшээлтэй тулгарах нь дамжиггүй байсан. Гэхдээ үүрэгтээ хариуцлагагүй байдгаа, энэ нь надад сайн зүйл биш гэдгийг бодоод би эхлээд дуулгавартай байх ёстой гэж өөртөө хэллээ. Гэтэл яг эхэлсний дараа гэнэт миний хяналт тавих зүйл маш их болж, өдөр бүр эцэс төгсгөлгүй их зүйл зохицуулах ёстой мэт санагдаж, дээрээс нь, мэргэжлийн чадвар минь сайн биш, асуудлууд улам их гарч ирсээр, видео хийх болгондоо санал зөвлөгөө авч, тэр болгоныг шийдэхийн тулд бодох ёстой байлаа. Аажмаар жаахан урам зориг минь бүр барагдаж, байнга дотроо, “Би угаасаа маш их хичээж байгаа ч асуудал маш их байсаар байна, удирдагч илүү тохиромжтой хүн олсон нь дээр байх” гэж боддог байлаа. Дараахан нь шинэчлэх шаардлагатай гэсэн хэд хэдэн видео ар араасаа ирж, би бүр ч сэтгэлээр унасан. Би тулгарч байгаа ээдрээтэй асуудлуудыг шийдвэрлэх хүсэлгүй болж, үүргээ бусадтай хамтран гүйцэтгэдэг байсан үеэ, тэдний ард санаа зовох юмгүй зүгээр л нуугдаж, тэгж их дарамтад орох шаардлагагүй байснаа бүр ч их санагалзсан. Үүргээ гүйцэтгэх ямар ч урам зориггүй, алхахад хүртэл хөл хүнд санагдаж байлаа. Тэр үед л би ийм байдалтай үүргээ гүйцэтгэж болохгүй гэдгээ ухаарч, Бурханд залбирсан. Эрж хайж байгаад би гэнэт Ноаг санасан. Ноа бүхээг барьж байхдаа маш их бэрхшээл, бүтэлгүйтэлтэй тулгарсан ч огт бууж өгөлгүй, 120 жил тасралтгүй хийсээр эцэст нь бүхээгийг дуусгаж, Бурханы даалгаврыг гүйцэлдүүлсэн. Гэтэл би жаахан бэрхшээлтэй тулгараад ачаагаа орхиж, зугтахыг хүссэн. Би хулчгар байсан биш үү? Ингэж бодоод яаж ийгээд би биеэ барьж, ажлын асуудалтайгаа зүй ёсоор нүүр тулж чадсан.

Сүнслэг үйл ажиллагааны үеэр би Бурханы үгийн энэ хэсгийг уншсан юм: “Ийм залхуу хуурамч удирдагчид нь удирдагч эсвэл ажилчин байхыг нэг төрлийн таашаан эдлэх байр суурь гэж үздэг. Удирдагчийн гүйцэтгэх ёстой үүрэг, хийх ёстой ажлыг тэд дараа тээр, яршиг төвөг гэж үздэг. Зүрх сэтгэлдээ тэд чуулганы ажлыг эсэргүүцэх эсэргүүцлээр бялхаж байдаг: Ажлыг анхааралтай ажиглаж, эсвэл ажилтай холбоотой асуудлуудыг олж мэдээд, дараа нь тэдгээрийг хянаж, шийдвэрлэхийг тэднээс хүс, тэгвэл тэд дургүйцлээр дүүрэн байдаг. Энэ бол удирдагч, ажилчны хийх учиртай ажил, энэ бол тэдний ажил. Хэрэв үүнийг хийдэггүй, хийх хүсэлгүй юм бол чи яагаад удирдагч эсвэл ажилчин болохыг хүсээд байдаг юм бэ? Чи Бурханы хүслийг анхаарахын тулд үүргээ гүйцэтгэдэг үү, эсвэл албан тушаалын эрх ямбыг эдлэхийн тулд үүргээ гүйцэтгэдэг үү? Хэрэв чи албан тушаалд санаархдаг бол удирдагч байх нь ичгүүр сонжуургүй зүйл биш гэж үү? Үүнээс илүү ёс жудаг муутай хүн гэж үгүй, ийм хүмүүс өөрсдийгөө хүндэлдэггүй, ичгүүр сонжуургүй байдаг. Хэрэв чи махан биеийн амрыг эдлэхийг хүсэж байвал хорвоо ертөнц рүү яаран буцаж, чармайн зүтгэж, тэрийгээ шүүрэн авч, чадах чинээгээрээ булааж ав. Хэн ч чамд саад болохгүй. Бурханы гэр бол Бурханы сонгосон хүмүүс үүргээ гүйцэтгэж, Бурханыг шүтэн мөргөх газар юм; энэ бол хүмүүс үнэнийг эрэлхийлж, аврагдах газар. Энэ бол хэн нэгэн нь махан биеийн амрыг таашаах газар биш, хүмүүсийг өөгшүүлдэг газар бүр ч биш… Зарим хүн ямар ч ажил хийж, ямар ч үүрэг гүйцэтгэсэн, амжилтад хүрч чаддаггүй, хийж дийлдэггүй бөгөөд хүмүүсийн гүйцэтгэх учиртай ямар ч үүрэг даалгавар, хариуцлагыг биелүүлэх чадваргүй байдаг. Тэд хог новш биш үү? Хүмүүс гэж дуудагдахад зохистой хэвээр гэж үү? Тэнэг, оюуны хомсдолтой, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг үл тооцвол, амьд ахуйдаа үүргээ гүйцэтгэж, хариуцлагаа биелүүлэх ёсгүй хүн байна уу? Гэхдээ иймэрхүү хүн үргэлж хуйвалдаж, заль мэх гаргадаг бөгөөд хариуцлагаа биелүүлэхийг хүсдэггүй; үүний утга нь тэд зүй зохистой хүн шиг биеэ авч явахыг хүсдэггүй. Бурхан тэдэнд хэв чанар, билиг авьяас өгч, хүн байх боломж олгосон атал тэд үүргээ гүйцэтгэхдээ эдгээрийг ашиглаж чаддаггүй. Тэд юу ч хийдэггүй, харин юм бүхнийг эдлэхийг хүсдэг. Ийм хүмүүс хүн гэж нэрлэгдэхэд тохирно гэж үү? Тэдэнд ямар ч ажил даалгалаа гэсэн—чухал юм уу жирийн, хэцүү юм уу энгийн байх нь хамаагүй—тэд үргэлж хайнга, хааш яаш хандаж, байнга залхуу, зальжин байдаг. Асуудал гарч ирэхэд тэд хариуцлагыг нь бусдад нялзаахаар оролддог; тэд ямар ч хариуцлага хүлээдэггүй, шимэгч амьдралаараа амьдарсаар байхыг хүсдэг. Тэд хэрэггүй хог новш биш үү? Нийгэмд оршин тогтнохын тулд өөртөө найддаггүй хэн байна вэ? Нэгэнт насанд хүрсэн хүн бол өөрийгөө тэжээх ёстой. Эцэг эх нь хариуцлагаа биелүүлчихсэн. Эцэг эх нь дэмжиж тэтгэхэд бэлэн байсан ч гэсэн энэ нь тэдэнд таагүй санагдах бөгөөд ‘Эцэг эх маань хүүхэд өсгөх ажлаа дуусгасан. Би насанд хүрсэн хүн, хөгжлийн бэрхшээлтэй биш—би бие даан амьдарч чаддаг байх ёстой’ гэж ухамсарлаж чаддаг байх ёстой. Энэ нь насанд хүрсэн хүнд байх ёстой наад захын эрүүл ухаан биш гэж үү? Хэрэв хүн үнэхээр эрүүл ухаантай бол эцэг эхийгээ мөлжин амьдарч чадахгүй; тэд бусдын шоолохоос, шившиг болохоос айна. Тэгэхээр ажилгүй дэмий суугч эрүүл ухаантай юу? (Үгүй.) Тэд үргэлж ямар нэг зүйлийг зүгээр авахыг хүсдэг, хэзээ ч хариуцлага хүлээхийг хүсдэггүй, үнэгүй үдийн хоол хайж, өдөрт гурван удаа хангалттай хоол идэхийг хүсдэг—хэн нэгэн өөрсдөд нь үйлчилж байхыг, мөн хоол нь амттай байхыг хүсдэг—ямар ч ажил хийлгүйгээр шүү. Энэ нь шимэгчийн сэтгэлгээ биш гэж үү? Шимэгч хүмүүс мөс чанар, эрүүл ухаантай байдаг уу? Тэдэнд нэр төр, ёс жудаг байдаг уу? Яавч үгүй; тэд бүгд бусдыг мөлжигч хэнд ч хэрэггүй амьтад, бүгд мөс чанар, эрүүл ухаангүй араатнууд. Тэдний нэг нь ч Бурханы гэрт үлдэхэд тэнцэхгүй(Үг. V Боть: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага). Бурханы үг намайг эргэцүүлэхэд хүргэсэн: Ажил дээрх асуудлаа хянаж, ойлгох, шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайх нь удирдагч болон ажилтны ажил, гэвч хуурамч удирдагчид үүнийг яршиг төвөг гэж үздэг. Энэ нь тэд үүргээ гүйцэтгэх гэж биш, харин албан тушаалын ашиг тусыг эдлэх гэж энд байдгийг харуулдаг. Миний зан авир ч бас ийм байсныг би харсан. Би хариуцлага үүрч, гарч ирсэн асуудал, бэрхшээлийг шийдвэрлэж, энэ боломжийг ашиглан үнэнийг эрж хайж, дутагдлаа нөхөж, хурдан ахиж дэвших ёстой байсан. Гэтэл маш их хүндрэл бэрхшээл байсан болохоор би үүргээсээ татгалзахыг хүссэн. Зааварлагчийн хувиар би ямар ч бодит ажил хийгээгүй, ямар ч бодит асуудлыг шийдвэрлээгүй. Энэ нь байр суурийн ашиг тусад шунасан хэрэг биш үү? Зан авираа эргээд харахад хамтрагчидтай байх үедээ би ажил хийж байгаа мэт харагддаг байсан ч үнэндээ тэр ажлыг хэд хэдэн хүн хуваалцаж, би нэг их ажил хариуцдаг байгаагүй. Миний үүрэг хялбар байсан учраас надад үнэндээ сайхан байсан. Хоёр хамтрагч маань шилжихэд ажлын ачаалал үнэхээр нэмэгдэж, зовж, хариуцлага үүрэх хэрэгтэй болсон учраас би эсэргүүцэж, тэр ч байтугай Бурханаас урваж, үүргээсээ татгалзахыг хүсэхдээ тулсан. Хожим нь Бурханы үгийг идэж ууснаар миний байдал өөрчлөгдсөн ч өөрөөсөө илүү туршлагатай эгчтэй хамтрах үедээ би дахиад л хариуцлага бага үүрч, үүргээ тааваараа гүйцэтгэж, санаагаа зовоохыг хүсэлгүй өдөр хоногийг өнгөрөөсөн. Энэ удаа видеоны ажлыг ганцаараа хариуцаж, бэрхшээл ихсэх үед би дахиад л зугтахыг хүссэн. Үүрэгтээ хандах хандлага минь маш зальжин, биеэ зовоож, хариуцлага үүрэх болонгуут өөрийгөө хэлтрүүлэхэд бэлэн байснаа би олж харсан. Би амар хялбар, стрессгүй ажилд шилжихийг үргэлж хүсдэг байсан ч үнэндээ бүх ажилд тодорхой бэрхшээл байдаг, хэрэв би завхарсан зан чанараа шийдвэрлэхгүй бол ямар ч үүргийг зөв зохистой гүйцэтгэж чадахгүй. Би үнэнээс залхдаг уг чанартай, эерэг зүйлийг хайрладаггүйгээ олж харсан. Би үүргээ гүйцэтгэх гэж биш, ерөөл эдлэх гэж тэнд байсан. Эцэстээ ийм итгэл юунд ч хүргэхгүй. Ялангуяа би Бурханы үгээс энийг уншсан: “Тэд үргэлж ямар нэг зүйлийг зүгээр авахыг хүсдэг, хэзээ ч хариуцлага хүлээхийг хүсдэггүй, үнэгүй үдийн хоол хайж, өдөрт гурван удаа хангалттай хоол идэхийг хүсдэг—хэн нэгэн өөрсдөд нь үйлчилж байхыг, мөн хоол нь амттай байхыг хүсдэг—ямар ч ажил хийлгүйгээр шүү. Энэ нь шимэгчийн сэтгэлгээ биш гэж үү?” Би яг Бурханы илчилсэн шимэгч байсан, хэзээ ч тарихгүй мөртөө хурааж, бусдын хөдөлмөрийн үр шимийг эдлэхийг л хүсдэг байсан. Тэгэхээр би хог шаар биш үү? Бодох тусам өөрийгөө улам зэвүүцсэн юм. Урьд нь би, эцэг эхийнхээ мөнгөөр амьдардаг, насанд хүрсэн ч гэрээсээ явдаггүй, эцэг эхийгээ ашиглаж, ямар ч хариуцлага үүрдэггүй хүмүүсийг хамгийн их үзэн яддаг байсан. Тэд бол ямар ч хэрэггүй хүмүүс. Гэтэл миний энэ зан авир тэднийхээс ямар ялгаа байна вэ? Би өөрийгөө буруутгаж, Бурханд залбирч, “Бурхан минь, эцэст нь би өөрийгөө жигшиж, үүргээ чин сэтгэлээсээ гүйцэтгээгүйгээ харлаа. Би дандаа махан биеэ л бодож, шимэгч байхыг хүссэн. Энэ гажууд бодол минь үнэхээр аймшигтай юм. Чуулганы маш олон ажил дээр хамтын ажиллагаа яаралтай хэрэгтэй байгаа ч би ахиц дэвшил гаргаж, ачаа үүрэхийг чармайхгүй байна. Би хог шаар юм. Бурхан минь, миний энэ байдал буруу гэдгийг мэдэх ч би зүгээр л махан биеийнхээ хязгаарлалтыг даван гарч чадахгүй байна, асуудлаа ойлгоход минь намайг гэгээрүүлээч. Би гэмшиж, өөрчлөгдмөөр байна” гэсэн. Би бас дахиад жаахан бодсон. Ажил дээр минь дарамт, бэрхшээл нэмэгдэх бүрд би яагаад дандаа зугтаж, үүргээсээ татгалзахыг хүсдэг байв аа? Үүний үндсэн шалтгаан яг юу юм бэ? Эрж хайж байхдаа би Бурханы үгийг уншсан. “Өнөөдөр чи Миний хэлдэг үгэнд итгэдэггүй, тэдгээрт огт анхаарал хандуулдаггүй; энэхүү ажил түгэх өдөр ирэх үед чи үүнийг бүхэлд нь хараад харамсана, тэгээд тэр үед цочин мэгдэнэ. Ерөөл байгаа ч чи хэрхэн эдлэхээ мэддэггүй, үнэн байгаа ч чи эрэлхийлдэггүй. Чи өөрийгөө басамжилж байгаа бус уу? Өнөөдөр, Бурханы ажлын дараагийн алхам хараахан эхлээгүй байгаа хэдий ч чамд тавьсан шаардлага, амьдран харуул гэж чамаас шаардсан зүйлд ямар ч илүүц зүйл байхгүй. Маш их ажил, маш их үнэн байгаа; тэдгээрийг чи мэдвэл зохистой бус уу? Бурханы гэсгээлт, шүүлт чиний сүнсийг сэрээх чадваргүй гэж үү? Бурханы гэсгээлт, шүүлт чамайг өөрийгөө үзэн ядахад хүргэх чадваргүй гэж үү? Чи Сатаны нөлөөн дор амар амгалан, баяр хөөртэй, бие махбодын багахан тав тухтай байдалд амьдрахдаа сэтгэл хангалуун байна уу? Чи бүх хүнээс хамгийн дорд муу нь биш гэж үү? Авралыг харсан мөртөө үүнийг олж авахаар зорьдоггүй хүмүүс бол хамгийн тэнэг хүмүүс; тэд бол махан биеийн хүсэлд шунадаг, Сатаныг таашаадаг хүмүүс юм. Бурханд итгэх итгэл чинь ямар ч төвөгтэй байдал, гай зовлон, өчүүхэн төдий ч хүндрэл бэрхшээлд хүргэхгүй гэж чи найддаг. Чи дандаа эдгээр үнэ цэнгүй зүйлийг эрэлхийлдэг ба амийг ямар ч үнэ цэнгүй гэж үзээд, харин хэрээс хэтэрсэн бодлоо үнэнээс түрүүнд тавьдаг. Чи үнэхээр үнэ цэнгүй! Чи гахай шиг амьдардаг—чи гахай, нохойноос ямар ялгаатай юм бэ? Үнэнийг эрэлхийлдэггүй, харин махан биеийг л хайрладаг хүмүүс бүгд араатан биш гэж үү? Сүнсгүй үхдэлүүд бүгд алхаж яваа цогцос биш гэж үү? Та нарын дунд хэчнээн их үг яригдсан бэ? Та нарын дунд хийгдсэн ажил өчүүхэн төдий гэж үү? Та нарын дунд Би хэчнээн ихийг өгсөн бэ? Тэгвэл чи яагаад үүнийг олж аваагүй юм бэ? Чамд гомдоллох зүйл юу байгаа юм бэ? Чи махан биеийг хэтэрхий их хайрладаг учраас юу ч олж аваагүй биш гэж үү? Чиний бодол хэтэрхий туйлширснаас энэ нь болсон бус уу? Хэтэрхий тэнэгээс чинь болсон бус уу? Хэрвээ чи эдгээр ерөөлийг олж авч чадахгүй бол чамайг авраагүйн төлөө Бурханыг буруутгаж болох уу? Чиний эрэлхийлдэг зүйл бол Бурханд итгэснийхээ дараа амар амгаланг олж чадах явдал, хүүхдүүд чинь өвчин хуучаас ангид байх, нөхөр чинь сайн ажилтай байх, хүү чинь сайн эхнэр олж авах, охин чинь дажгүй нөхөртэй болох, үхэр адуу чинь газраа сайн хагалах, ургац ургахын тулд жилийн турш цаг агаар сайхан байх. Чиний эрэлхийлдэг зүйл энэ. Чиний эрэл хайгуул зөвхөн тав тухтай амьдрахын төлөө байдаг, мөн ямар ч осол танай гэр бүлд тохиолдохгүй байх, салхи шуурга хажуугаар чинь өнгөрөх, нүүр царайд чинь элс шороо хүрэхгүй байх, ургац чинь үерт автахгүй байх, ямар ч гамшигт нэрвэгдэхгүй байх, Бурханы тэвэрт амьдрах, тохитой гэр оронд амьдрахын төлөө байдаг. Махан биеийн таашаалыг үргэлж эрэлхийлдэг чам шиг хулчгар хүнд зүрх сэтгэл байдаг уу, сүнс байдаг уу? Чи араатан биш гэж үү? Би хариуд нь юу ч нэхэлгүйгээр үнэн замыг чамд өгсөн, гэсэн ч чи үүнийг эрэлхийлдэггүй. Чи Бурханд итгэдэг хүмүүсийн нэг мөн гэж үү? Би жинхэнэ хүний амьдралыг чамд өгсөн, гэсэн ч чи үүнийг эрэлхийлдэггүй. Чи гахай, нохойноос өөрцгүй биш үү? Гахай хүний амьдралыг эрэлхийлдэггүй, цэвэрлүүлэхийг зорьдоггүй ба амьдрал гэж юу болохыг ойлгодоггүй. Өдөр болгон ходоодоо дүүртэл идчихээд зүгээр л унтаад өгдөг. Би чамд үнэн замыг өгсөн, гэсэн ч чи үүнийг олж аваагүй: Чи гар хоосон байгаа. Чи гахайных шиг амьдралаа үргэлжлүүлэхийг хүсэж байна уу? Тийм хүмүүс амьд байхын ач холбогдол юу вэ? Амьдрал чинь жигшүүртэй агаад олиггүй, чи бохир заваан, садар самуун дунд амьдардаг, ямар ч зорилгыг эрэлхийлдэггүй; чиний амьдрал хамгийн олиггүй биш гэж үү? Чамд Бурханыг харах нүүр байгаа юу? Хэрвээ чи ийм маягаар үргэлжлүүлбэл юу ч олж авахгүй биш үү? Үнэн зам чамд өгөгдсөн, гэхдээ үүнийг эцэстээ олж авах уу, үгүй юу гэдэг чинь чиний хувийн эрэл хайгуулаас хамаарна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг). Бурханы хатуу үгээс би тав тухад шунадаг хүмүүсийг Бурхан хамгийн их жигшиж, дургүйцдэг, Бурханы хувьд тэд бол зүгээр л амьтад гэдгийг мэдэрсэн. Тэд бол дэмий сэлгүүцэгчид, ахиж дэвшихийн тулд ажиллахыг хүсдэггүй, зүгээр суух дуртай, эцэстээ ямар ч үүргийг зөв гүйцэтгэдэггүй, үнэнийг олж авдаггүй. Тэд бол хог шаар. Би яг тийм байсан. Миний үүрэг төвөггүй явагдах нь надад таалагдаж, үүргээ гүйцэтгээд, халагдахгүй, таягдан хаягдахгүй л бол зүгээр байсан. Гэвч бэрхшээлтэй тулгарч, зовж, төлөөс төлөх шаардлагатай болмогц би ухарч няцсан. Би энгийн, хялбар ажлыг л сонгохыг хүсэж, “Амьддаа амьдралыг таашаа”, “Өөртөө сайн ханд” гэх сатанлаг амьдралын зарчмыг баримталсан. Энэ үзэл бодлоос болоод би үргэлж тав тухад шунаж, ажлын маань хариуцлага нэмэгдэх бүрд ундууцаж, чөлөөт цагаас минь хасагдана гэж санаа зовдог байж. Ур чадварт илүү их суралцах хэрэгтэй болоход би үнэндээ төлөөс төлөөгүй, тиймээс хэсэг хугацааны дараа ур чадварт минь төдийлөн ахиц гараагүй, би ажлаа хийж чадаагүй. Заримдаа бүр үүргээ цалгардуулж, ур чадварт суралцах нэрийдлээр шашны бус видео үзэж, сүнсээрээ улам харанхуй, хөшүүн болсон. Зааварлагчийн хувьд би ажилд асуудал гарахад идэвхтэйгээр хяналт тавьж, шийдвэрлэх ёстой ч асуудал жаахан ээдрээтэй байгааг харангуутаа арга заль гарган үл тоомсорлож, ажлын явцыг удаашруулдаг байсан. Бүр ч ноцтой нь, миний орыг эзэлж, намайг дарамтаас чөлөөлөх хүн олохыг байнга хүсдэг байсан. Сайн мэдээний ажилд видео хийх нь маш чухал гэдгийг мэдэх ч махан биеэ хангаж, эгзэгтэй мөч бүрд зугтаж, ямар ч хариуцлага үүрдэггүй байсан. Эцэг эх нь насанд хүртэл нь өсгөж өгсөн ч гэр бүлийнхээ төлөө золиос гаргах цаг ирэхэд зовлонгоос айж, хариуцлага үүрэх хүсэлгүй байдаг хүүхдүүдийн тухай би бодсон. Ийм хүн бол мөс чанаргүй, ач мэддэггүй өөдгүй амьтан. Миний зан авир яг ийм байсныг би бодсон. Бурхан намайг өдий хүртэл залж чиглүүлж, тийм чухал үүрэг гүйцэтгүүлсэн байхад би үргэлж зовлонгоос айж, махан биеэ л анхаарсан. Надад ямар ч мөс чанар байгаагүй! Үүргийнхээ төлөө зовохын утга учрыг харж чадалгүй, үргэлж махан биеийн тав тухад шунаж, ямар ч үүргийг зүй ёсоор гүйцэтгэж чадаагүй. Тэгээд би, Сатан хүмүүст “Амьддаа амьдралыг таашаа”, “Өөртөө сайн ханд” гэх гүн ухааныг шингээж, тэднийг улам доройтмол, аминч, ов мэхтэй болгосныг ухаарсан. Хэрэв би тав тухад шунаад байвал өөрийгөө сүйрүүлэх биш үү? Би үүргээ гүйцэтгэхдээ бэрхшээл зовлонд байнга гомдоллож, бие махбодын тав тухаас салахыг хүсээгүй. Би үнэнийг олж авах боломжоо алдаад зогсохгүй, бас үүргээ ч замбараагүй болгож, гэм бурууг л ардаа үлдээсэн. Эцэстээ би Бурханд гологдож, таягдан хаягдах нь тодорхой байсан.

Би хэрэгжүүлэлтийн замыг эрж хайж эхлэн, Бурханы үгийг уншсан. “Чуулган чамд хийх ажил өгч, чи: ‘Энэ ажил нь бусдаас ялгарах боломж байсан ч бай, үгүй ч бай, надад өгсөн болохоор би сайн хийнэ. Би энэ хариуцлагыг үүрнэ. Хэрэв намайг угтагчаар томилбол би тэр ажлыг сайн хийхийн тулд бүхнээ зориулна; би ах эгч нарыг сайн харж хандаж, хүн бүрийн аюулгүй байдлыг хангахын тулд чадах бүхнээ хийнэ. Сайн мэдээ түгээхээр томилогдвол би үнэнээр өөрийгөө зэвсэглэж, сайн мэдээг хайраар түгээж, үүргээ сайн биелүүлнэ. Хэрэв надад гадаад хэл сурахыг даалгавал би хичээнгүйлэн суралцаж, шаргуу ажиллаж, нэг хоёр жилийн дотор аль болох хурдан сурна, тэгснээр би гадаадынханд Бурханыг гэрчилж чадна. Хэрэв надаас гэрчлэлийн нийтлэл бичихийг хүсвэл би нухацтайгаар өөрийгөө дадлагажуулж, юмыг үнэний зарчмын дагуу харна; би хэлний талаар суралцаж, зохион бичлэг сайтай нийтлэл бичиж чадахгүй байлаа ч гэсэн ядаж л туршлага, гэрчлэлээ тодорхой илэрхийлж, үнэний талаар ойлгомжтой нөхөрлөж, Бурханы төлөө жинхэнэ гэрчлэл хийж чадна, тэгснээр хүмүүс миний нийтлэлүүдийг уншаад босгон байгуулагдаж, ашиг тус хүртэнэ. Чуулган надад ямар ч ажил оноосон бай, би бүх зүрх сэтгэл, хамаг чадлаараа хүлээн авна. Миний ойлгохгүй ямар нэг зүйл байвал, эсвэл асуудал гарч ирвэл Бурханд залбирч, үнэнийг эрж хайж, үнэний зарчмыг ойлгож, аливааг сайн хийнэ. Ямар ч үүрэг гүйцэтгэсэн бай, өөрт байгаа бүхнээ зориулаад үүргээ сайн гүйцэтгэж, Бурханыг сэтгэл хангалуун байлгана. Би юунд ч хүрч чадах байлаа гэсэн, өөрийнхөө үүрэх ёстой бүх хариуцлагыг үүрэхийн тулд чадах бүхнээ хийнэ, ядаж л би мөс чанар, эрүүл ухааныхаа эсрэг явахгүй, хайнга юм уу хааш яаш, зальжин юм уу хойрго хандахгүй, бусдын хөдөлмөрийн үр шимийг эдлэхгүй. Мөс чанарын стандартаас доогуур зүйл хийхгүй’ гэж хэллээ гэе. Энэ нь хүний биеэ авч явах наад захын стандарт бөгөөд үүргээ ийм маягаар гүйцэтгэдэг хүн мөс чанартай, эрүүл ухаантай хүн байх шалгуурыг хангана. Чи үүргээ биелүүлэхдээ ядаж л мөс чанар цэвэр байх ёстой, ядаж л өдрийн гурван хоолоо олсон, хоол гуйж гувшиж яваагүй гэдгээ мэдрэх ёстой. Үүнийг хариуцлагын мэдрэмж гэдэг. Хэв чанар сайтай, муутай байх эсэх чинь, үнэнийг ойлгодог эсэх чинь хамаагүй, чи ‘Энэ ажлыг надад оноосон юм чинь би үүнд нухацтай хандах ёстой; би үүнд санаа тавьж, бүх зүрх сэтгэл, хамаг чадлаараа сайн хийх ёстой. Үүнийг төгс сайн хийж чадах эсэхийн тухайд бол би баталгаа өгч чадахгүй ч сайн хийхийн тулд хамаг чадлаараа хичээнэ, үүнд хайнга, хааш яаш хандахгүй. Асуудал гарах юм бол би хариуцлага хүлээж, үүнээс заавал сургамж авч, үүргээ сайн гүйцэтгэх ёстой’ гэсэн хандлагатай байх ёстой. Энэ бол зөв хандлага юм Та нар ийм хандлагатай юу?(Үг. V Боть: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага). Бурханы үг надад маш их урам зориг өгсөн. Чуулган надад энэ ажлыг хариуцуулсан болохоор би насанд хүрсэн хүний үүрч чадах бүх хариуцлагыг үүрэх ёстой байсан. Хэв чанар, ажлын чадвар минь ямар ч байсан, үүргээ гүйцэтгэхдээ хэчнээн олон бэрхшээлтэй тулгарсан ч би ухарч болохгүй, энэ ажлыг үргэлжлүүлж, гүйцэтгэхэд бүхнээ зориулах ёстой. Дараа нь видеогоо хийж дуусгаад бусдын саналыг авах бүрдээ миний мэдэхгүй асуудал байсан уу, эсвэл яаж зохицуулахаа мэдэхгүй байсан уу хамаагүй би дандаа шийдвэрлэх замыг идэвхтэйгээр эрж хайж, эсвэл туршлагатай хүн олж зөвлөгөө авдаг байсан. Яваандаа би энэ чадварт улам суралцаж, зарчмыг илүү тодорхой ойлгодог болсон. Урьд нь би ээдрээтэй асуудал гарах бүрд сурсан зангаараа аль нэг хамтрагч руугаа түлхэж, бүлгийн чатын мессежэд шууд хариу өгдөггүй, хөдөлж яддаг байсан. Одоо би идэвхтэйгээр хариуцлагаа хүлээж, үүргээ гүйцэтгэхдээ илүү их ачаа үүрч чадна. Хэдийгээр хамтран ажиллах явцад бэрхшээл гарах ч гэсэн Бурханд анхааралтай найдаж, хүн бүртэй ярилцсанаар бидний явах зам улам тодорхой болох ёстой. Энэ туршлагын дараа л би ямар аминч, ов мэхтэй байснаа, үүргээ гүйцэтгэхдээ зальжин, залхуу, хариуцлага үүрэх хүсэлгүй байснаа ухаарсан. Ажилд хандах хандлагаа засаж, Бурханы ачааг анхаарч, хамтран ажиллахын тулд чадах бүхнээ хийхийг хүсэх үедээ би Бурханы удирдлага, удирдамжийг харж, дотроо итгэлтэй болж, үүрэгтээ санаа тавьдаг эрүүл ухаантай, мөс чанартай хүн болж дадлагажих хүсэлтэй болсон.

Өмнөх:  68. Бурханыг хэрхэн гэрчлэхээ би одоо мэдлээ

Дараах:  70. Бурхан Хятадад гарч ирж, ажиллаж байгаа нь маш утга учиртай

Холбогдох контент

85. Харгис эрүү шүүлтийн өдрүүд

Чэнь Хуй, ХятадБи Хятадын жирийн нэг гэр бүлд өссөн юм. Аав минь цэргийн хүн байсан бөгөөд бага балчраас минь л намайг төлөвшүүлж, надад...

81. Зовлон бол Бурханы ерөөл юм

Ван Ган, Хятад2008 оны өвлийн нэгэн үдээс хойш би хоёр эгчийн хамт сайн мэдээний зорилтот хүмүүст Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг гэрчилж...

10. Зүрх сэтгэлийн чөлөөлөлт

Жэн Шин, АНУ2016 оны 10-р сард нөхөр бид хоёр гадаадад байхдаа эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрсөн юм. Хэдэн сарын дараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger