76. Халагдсанаас авсан сургамж

Оуэн, Испани улс

2018 онд би видеоны ажлыг хариуцаж байлаа. Заримдаа хэд хэдэн видеоны ажил нэгэн зэрэг орж ирэн, тэдгээрийг хийхэд тохиромжтой хүмүүст хуваарилах шаардлагатай болдог байв. Тэр болгонд би ажлыг яаж хуваарилах талаар хурдхан боддог байсан ч намайг хамтрагч ах, эгчдээ хуваарилалтынхаа төлөвлөгөөг хэлэхэд тэд үргэлж миний төлөвлөгөөнд юм нэмж, сайжруулдаг байлаа. Заримдаа тэд миний дутуу бодсон зүйлийг хэлж өгдөг бөгөөд тэднийг олон зөвлөгөө хэлэхэд би бага зэрэг ичиж, миний асуудлыг тийн хэлж өгөхөд нь ажиллах чадвар минь төдийлөн сайн биш юм шиг санагддаг байв. Үүнээс болоод би бусад хүмүүс намайг ямаршуу багийн удирдагч гэж боддог бол гэж гайхдаг, дээр нь, хоёр хамтрагчийн маань нэг нь ажилдаа гаргууд чадвартай байлаа. Нөгөөх нь мэргэжлийн асар их туршлагатай, бас Бурханд удаан хугацаанд итгэсэн, аль аль нь асуудлыг нэлээд цогцоор нь авч үздэг учраас надад гялалзах боломж өгдөггүй байлаа. Эцэст нь ах, эгч нар маань намайг цөөхөн видео хийдгээс гадна, багийн удирдагчийн хувьд бүлгийн ажилд төдийлөн нэмэртэй биш гэж санах байх даа гэж би бодсон. Ингэж бодох тусам сэтгэл улам тавгүйтэж, “Хэрвээ би хамтрагчдынхаа анхаарал тавьж чадахгүй байгаа зүйлсийг арай илүү, арай дээр хийвэл онцгойрч чадах биш үү? Бүлэг дотроо миний мэргэжлийн ур чадвар нэлээд сайн, бас ах, эгч нар намайг амийн оролт сайтай гэдэг, иймээс би ах, эгч нарынхаа байдлыг шийдвэрлэхэд илүү цаг зарцуулж, мэргэжлийн мэдлэгээ илүү их хуваалцвал тэд гарцаагүй намайг хүндэлнэ” гэж бодож эхлэв. Ингээд тэдэнд хэрэгтэй эсэх, эсвэл тэд асуудалтай байгаа эсэхийг үл харгалзан би байдлынх нь талаар ярилцаж, нөхөрлөхөөр ах, эгч нар дээр үргэлж очдог боллоо. Мөн тэдэнтэй хуваалцахын тулд би ихэвчлэн техникийн мэдээлэл хайж, мэргэжлийн аргачлалыг нэгтгэн дүгнэж, энэ нь миний видео хийх ажлыг саатуулах үед ч үүнийг хийх гэж зүтгэсээр байлаа. Би ийм төлөөс төлөх нь зохистой гэж бодсон.

Миний санаа зорилго буруу байсан учраас би чухал ажлыг барьж авч чадалгүй, ажлын үр дүн мэдэгдэхүйц буурч, асуудал гарсаар байв. Нэг удаа би шинэ хүн ч бараг гаргахааргүй наад захын алдаа гаргаад, маш ичгэвтэр байдалд орж, “Багийн удирдагч байж ийм наад захын алдаа гаргасан нь инээдтэй юм. Нэр нүүрээ сэргээх ямар нэг юм хийхгүй бол би яаж багийн удирдагч хэвээр байж чадах билээ?” гэж бодсон. Үүний дараа би дорд үзэгдэхгүйн тулд өөрийгөө ажлаар буллаа. Би бүлгийн ажлын явцын талаар огт асуугаагүй, ажил хүлээж авах болгондоо ах, эгч нарт яаран даалгаад л, орхидог байсан. Ийнхүү ажилд цаг тухайд нь хяналт тавиагүй болохоор би даалгавар хуваарилах ажлыг хэд хэдэн удаа хойшлуулсан. Би тухайн үед үнэхээр хөшүүн байв. Ийм юм болж байхад би өөрийгөө эргэцүүлээгүй. Дараа нь ажлын шаардлагын дагуу хамтрагч бид хоёр багийн хэд хэдэн шинэ гишүүнийг сургалаа. Миний сургаж байсан Лорен бусдаас илүү бат бөх суурьтай, хэрэв түүнийг хурдан хөгжүүлж чадвал хүмүүсийг хөгжүүлэх чадвар сайтайгаа баталж чадна гэж би бодсон. Гэсэн хэдий ч хэсэг хугацаанд бодитоор харилцсаныхаа дараа Лорен дундаж хэв чанартай, бас маш удаан ахиц гаргаж байгааг би олж мэдсэн. Тэр цагаас хойш би түүнд заахдаа тийм ч анхааралтай, хянуур байгаагүй. Асуулт асуухад нь аргацааж хариулан, заримдаа миний хариултыг ойлгохгүй байвал тайлбарлахад хэтэрхий яршигтай хүртэл санагддаг байлаа. Үүний үр дүнд хэсэг хугацаа өнгөрсний дараа Лорен ахиц дэвшил гаргаагүй төдийгүй үүргээ биелүүлэхэд нь улам хэцүү болсон. Сүүлд нь хамтрагч маань надтай хамт Лоренд арга зүй заахыг санал болгосонд “Та одоо миний дүр төрхөд халдаж байна. Ямар ч байсан би багийн удирдагч. Лоренд заахад надад таны тусламж хэрэгтэй гэж бодоо юу? Энэ чинь намайг ямар ч чадваргүй харагдуулна, тийм биз дээ?” гэж бодсон. Гэхдээ би сургалт минь үр дүнгүй байгааг ойлгосон тул түүнийг шууд үгүйсгэж чадаагүй, дурамжхан зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон юм. Нэр төрөө буцааж олж авахын тулд би өөрийгөө батлах өөр боломж хайж олохыг хүслээ. Нэг удаа өөр нэгэн бүлэгт мэргэжлийн бэрхшээл тулгараад надаас тусламж хүсэв. “Энэ бол ховор боломж. Би энэ асуудлыг зохих ёсоор шийдэж чадвал ах эгч нар намайг хүндлэх нь дамжиггүй, миний сайн нэр хүнд бусад бүлэгт ч түгж магадгүй” гэж би бодсон. Гэвч би нөхцөл байдлыг бодитоор судалж үзээд, энэ асуудлыг шийдэхэд маш их цаг хугацаа, хүчин чармайлт орно гэдгийг олж мэдлээ. Тухайн үед миний ажилд яаралтай шийдвэрлэх шаардлагатай олон асуудал байсан бөгөөд нөгөө бүлгийн асуудал тийм ч яаралтай биш байв. Би одоохондоо тэдний асуудлыг зүгээр л хойш тавих хэрэгтэй гэж бодсон ч “Энэ нь миний хувьд дүр төрхөө сэргээх сайхан боломж тул тэр хэргийг орхиж болохгүй. Тэгээд ч хамтрагч маань бүлгийнхээ ажлыг хариуцаж чадна. Тэд энэ удаа надгүйгээр хийж чадна” гэж бодоод өөртөө бүрэн итгэлтэйгээр цааш үргэлжлүүлсэн юм.

Би бусдад яаж хүндлэгдэх талаар бодоход хамаг цагаа зарцуулж, бүлгийн ажилд огт анхаарал хандуулдаггүй байсны улмаас видео хийх ажил маш удаан явагдахад хүрсэн. Мөн ажилд цаг тухайд нь хяналт тавиагүйгээс ажил овоорч, ажлын үр дүн мэдэгдэхүйц буурлаа. Би гол зааварлагчдын нэг байсан ч эдгээр асуудлыг яаж шийдвэрлэхээ мэдэхгүй, миний байдал улам дордсоор байсан юм. Хэдий би өдөр бүр завгүй байсан ч сайн үр дүнд хүрэхгүй хэвээр байв. Энэ нөхцөл байдлыг олж мэдсэнийхээ дараа удирдагч маань надтай харьцаж, намайг үүргээ биелүүлэхдээ нэр төр, байр сууринд анхаарч байна, ажилдаа тодорхой асуудлуудыг шийдвэрлэхгүй байна гэлээ. Үүний дараа би зарим нэг гадаад өөрчлөлт хийсэн ч өөрийгөө таньж мэдэх гэж хэзээ ч үнэнээсээ чармайгаагүй бөгөөд ямар нэг зүйл тохиолдоход эхлээд нэр төр, байр сууриа хамгаалахыг хичээсээр байв. Хожим нь бие даан видео хийж чадахгүй байсан болохоор Лореныг өөр үүрэгт шилжүүллээ. Явахаасаа өмнө Лорен энэ үүргийг гүйцэтгэхэд нь тулгарч байсан зарим асуудлыг дүгнэж, намайг мэргэжлийн ур чадвар заах үед шийдвэрлэж чадахгүй олон бэрхшээл өөрт нь тулгардаг байсан, харин өөр эгч зааж эхэлмэгц л мэргэжлийн ур чадвар нь сайжирсан гэдгийг дурдсан байв. Лорены бичсэн зүйлийг хараад маш их уур хүрч, “Лорены хэлснийг уншвал удирдагч юм уу хамтран ажиллагсад маань юу гэж бодох бол? Мэдээж тэд намайг юу ч хийж чадахгүй гэж бодно” гэж бодогдсон. Өөрийн байр суурь, дүр төрхийг хамгаалахын тулд би удирдагч дээр очоод Лорены асуудлыг мэдээлж, хэв чанарыг нь зориуд доош хийж, яаж үүргээ аргацааж, үргэлж маргадгийг нь дэгсдүүлэн ярьж, түүний хүн чанар муутайг онцлох гэж маш их хичээв. “Хэрэв энэ үнэн бол шинээр ирэгсдийг Лоренээр услуулах нь тохиромжгүй байж магадгүй” гэж удирдагчийг хэлэхэд би гайхсан. Миний үг ийм үр дагаварт хүргэнэ гэж би огт төсөөлж байсангүй. Миний хэлсэн зүйлээс болоод Лорен шинээр ирэгсдийг услах боломжгүй болбол би үнэхээр мууг үйлдэх байлаа. Би удирдагчдаа тайлбарлахыг хүссэн ч хүн бүрийн сэтгэлд аль хэдийн муу дүр төрхтэй болсон минь бодогдлоо. Энэ талаар үнэнээ хэлбэл би ажилдаа хэрэггүй мэт харагдахаас гадна хүмүүс намайг хүн чанар муутай гэж бодох байв. Тиймээс би тодорхой бус байдлаар “Та үүнийг шалгах хэрэгтэй” гэж удирдагчид хэлсэн. Хожим нь, удирдагч бүх зүйлийг шалгаж, баталгаажуулсны дараа Лорены асуудал миний хэлсэн шиг ноцтой биш болохыг олж мэдээд Лореныг шилжүүлээгүй.

Би нэр хүнд, байр суурийн араас гөжүүдлэн хөөцөлдөж, өөрчлөгдөхөөс татгалзсан учраас ах эгч нарын надад өгсөн үнэлгээнд үндэслэн удирдагч намайг үүрэгтээ хариуцлагагүй хандсан, бодит ажил хийгээгүй, өөрийгөө сайн харагдуулахын тулд л аливааг хийсэн гээд, эдгээрээс болж намайг халав. Би учрыг нь олж чадаагүй. Би өдөр бүр үүргээ маш завгүй гүйцэтгэсэн, тэгтэл эцэст нь юм иймдээ туллаа. Ах эгч нар миний халагдсан шалтгааныг олж мэдвэл намайг хүн чанар муутай, үнэнийг эрэлхийлдэг хүн биш гэх нь гарцаагүй. Ирээдүйд би хүмүүсийн нүүрийг яаж харах юм бэ? Ингэж бодоод үгээр илэрхийлэхийн аргагүй гунигласан ч яаж ч байсан, юуны өмнө дуулгавартай дагах ёстойгоо би мэдэж байлаа. Би энэ замыг сонгосон болохоор би өөрөө л буруутай. Энэ хугацаанд би өөрийнхөө асуудлыг эргэцүүлэхийг хүссэн тул Бурханд залбирч, өөрийгөө мэдэхэд минь замчлаач гэж гуйсан.

Сүүлд нь би Бурханы зарим үгийг уншиж, миний байдлыг яг таг дүрсэлсэн нэг хэсгийг олсон юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Антихристүүд өдөр бүр зөвхөн нэр хүнд, байр суурийн төлөө амьдардаг, тэд байр суурийн ашиг тусыг эдлэхийн тулд л амьдардаг, энэ бол тэдний ганц боддог зүйл юм. Тэд хааяа бага зэргийн зовлон зүдүүр амсаж, эсвэл өчүүхэн төлөөс төллөө ч гэсэн энэ нь байр суурь, нэр хүндтэй болохын төлөө байдаг. Байр суурь хөөцөлдөх, эрх мэдэлтэй болох, амар хялбар амьдралтай байх нь Бурханд итгэдэг болмогцоо антихристүүдийн үргэлж санаархдаг гол зүйлс бөгөөд тэд зорилгодоо хүрэх хүртлээ бууж өгдөггүй. Хэзээ нэгэн цагт ёрын муу үйл нь илчлэгдвэл өөрсөд дээр нь тэнгэр нурах гэж байгаа мэт сандардаг. Тэд идэж, унтаж чаддаггүй бөгөөд ухаан мэдрэлгүй болсон мэт, сэтгэлийн хямралд өртсөн аятай харагддаг. Хүмүүс юу болсныг асуухад тэд худал хэлж, ‘Өчигдөр би маш завгүй байсан болохоор шөнөжин унтсангүй, тэгээд бүр ядарчихлаа’ гэдэг. Гэвч үнэндээ эдгээрийн аль нь ч үнэн биш юм. Тэд байнга л ‘Миний хийсэн муу зүйл илчлэгдсэн болохоор би яаж нэр төр, байр сууриа сэргээж болох вэ?’ гэж бодож явдаг учраас ийм байдалтай байгаа юм. Тэд удаан хугацааны турш, юу хийхээ бодож олоогүй учраас сэтгэлээр унадаг. Заримдаа тэдний нүд нэг л цэг рүү гөлөрдөг бөгөөд тэдний юу харж байгааг хэн ч мэддэггүй. Өнөөх асуудал нь тэднийг тархийг гашилгаж, хамаг бодол санааг нь шавхаж, юм идэж, уух хүсэлгүй болгодог. Тэгсэн хэр нь тэд чуулганы ажилд санаа тавьж буй дүр эсгэсээр, ‘Сайн мэдээний ажил хэр явагдаж байна вэ? Хэр үр дүнтэй номлож байгаа вэ? Ах, эгч нар сүүлийн үед амийн оролт олж авсан уу? Хэн нэгэн саад хийж, үймээн үүсгэсэн үү?’ гэж хүмүүсээс асууна. Чуулганы ажлын талаарх энэ асуултууд нь бусдад харуулах зорилготой. Хэрэв тэд асуудлын талаар олж мэдвэл шийдвэрлэх ямар ч аргагүй тул тэдний асуултууд хүмүүст чуулганы ажлыг хайхардаг гэдгээ харуулах гэсэн ёс төдий зүйл юм. Хэрэв хэн нэгэн тэднээр шийдүүлэх гэж чуулганы асуудлын талаар мэдээлбэл тэд зүгээр л толгойгоо сэгсэрнэ. Ямар ч явуулга тэдэнд тус болохгүй бөгөөд зүсээ хувиргахыг хүссэн ч чадахгүй, илчлэгдэж, ил болох эрсдэлтэй байдаг. Энэ бол антихристүүдэд амьдралынх нь туршид тулгардаг хамгийн том асуудал юм… Антихристүүд хаана ч байсан, нөлөөллийнх нь цар хүрээнээс үл хамааран, бүлэгт ч бай, чуулганд ч бай, эрх мэдлийг атгаж байх л юм бол чуулганы ажил, Бурханы хүсэлд саад учруулдаг. Бурханы гэрийн ажлын зохицуулалт яагаад хэрэгжиж чаддаггүй вэ? Ийм зүйл тохиолдсон нь антихристүүд бодит ажил хийдэггүй, харин Бурханы гэрийн ажлыг хамгаалахын тулд өчүүхэн ч зүйл хийлгүйгээр нэр хүнд, байр суурийн төлөө чадах бүхнээ хэлж, хийдэг гэдгийг нотолж байна. Тэгэхээр антихристүүд өдөржин юу хийдэг вэ? Тэд жүжиг тавьж, гайхуулаад завгүй байдаг. Тэд өөрсдийн нэр хүнд, байр суурьтай холбоотой зүйлийг л хийдэг. Мөн бусдыг хууран мэхэлж, хүмүүсийг өөртөө татаад завгүй байдаг бөгөөд хүчээ хуримтлуулсны дараа илүү олон чуулганыг хянахаар улам цаашлах болно. Тэд зөвхөн хаан болон хаанчилж, чуулганыг бие даасан хаант улсаа болгохыг л хүсдэг. Тэд зөвхөн агуу удирдагч байхыг, эрх мэдлийг дангаар эзэмшихийг, илүү олон чуулганыг хянахыг л хүсдэг, өөр юуг ч тоодоггүй. Тэд чуулганы ажил юм уу Бурханы сонгосон хүмүүсийн амийн оролтод санаа зовдоггүй, Бурханы хүслийг биелүүлж байгаа эсэхийг бүр ч хайхардаггүй. Тэд зөвхөн хэзээ эрх мэдлийг ганцаараа атгаж, Бурханы сонгосон хүмүүсийг хянаж, Бурхантай ижил түвшинд зогсож чадах тухай л боддог. Антихристүүдийн хүсэл, санаархал үнэндээ асар их! Хэчнээн хөдөлмөрч мэт харагдаж байлаа ч антихристүүд өөрсдийнхөө зорилгыг л биелүүлж, хийх дуртай юмаа хийж, өөрсдийн нэр хүнд, байр суурьтай холбоотой зүйлийг оролдоод завгүй байдаг. Тэд өөрсдийн хариуцлага, эсвэл гүйцэтгэх ёстой үүргийн талаар боддог ч үгүй, юуг ч зөв зохистой хийдэггүй. Антихристүүд ийм л амьтад юм—тэд бол Бурханы ажилд саад хийж, үймүүлдэг диавол Сатан юм(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 9-р зүйл: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (II хэсэг)). Антихристүүд зөвхөн нэр хүнд, байр суурийн төлөө амьдарч, хэзээ ч бодит ажил хийдэггүй гэдгийг Бурханы үг илчилсэн. Хүмүүс өөрсдийг нь ялган таньж, нэвт харахыг болиулахын тулд антихристүүд албан тушаалаа хадгалах арга олох гэж тархиа гашилгадаг, тэгэхийн тулд чуулганы ажлыг саатуулахдаа баяртай байдаг. Би багийн удирдагч болсноосоо хойших бүх үйлдэл, зан авираа эргэцүүлээд, антихристэй адилхан авирлаж байснаа ойлгосон. Хамтрагчид маань асуудлыг илүү цогцоор нь харж, миний ажлын дутагдлыг байнга хэлж өгч байгааг хараад би ах эгч нар маань намайг хэв чанар муутай, ажиллах чадваргүй гэж бодох вий гэхээс айсандаа нэр төрөө сэргээхийн тулд байгаа бүх боломжийг ашигласан. Ачаа үүрч, эдгээр зүйлийг ойлгож байгааг минь хүн бүр хараасай гэсэндээ би мэргэжлийн ур чадварын талаарх мэдээллийг цэгцлэх цаг гаргаж, бүлгийнхээ яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудлыг ч хойш тавьж, үл ойшоогоод, оронд нь онгирч гайхуулах гэсэндээ өөр бүлгийн асуудлыг шийдэхэд цаг зарсан. Видеон дээрээ алдаа гаргасныхаа дараа ах, эгч нарт ур чадвар маруухан гэж хэлүүлэхээс айсан тул бүлгийн ажлыг хойш тавьж, видео хийх ажлаар өөрийгөө булж, чадвартай гэдгээ нотлохын тулд ажлаа хангалттай сайн хийхийг хүссэн. Бас бусдыг хөгжүүлэх явдлыг өөрийгөө батлах боломж болгон ашигласан ч Лорен миний чадварыг харуулахуйц хурдан ахиц гаргахгүй байгааг мэдээд би түүнд хүйтэн, хааш яаш хандаж эхэлсний улмаас Лорен тэр ур чадваруудыг эзэмших боломжгүй болсон юм. Би зөвхөн нэр хүнд, байр суурь хөөцөлдөх, өөрт ашигтай зүйл хийхэд л анхаарч байснаас бодит ажил хийгээгүй. Би чуулганы ажлыг саатуулж, хохирол учруулсан. Миний энэ зан авир антихристийнхтэй яг адилхан байсан бус уу? Лореныг үүргээс нь шилжүүлсний дараа ч гэсэн надад буруутай санагдаагүй, Лорен миний дутагдал, сул талыг хэлсэн болохоор нэр төр, байр сууриа хамгаалахын тулд би өөрийгөө зөвтгөж, өмгөөлөхөөр хичээн, Лореныг дорд үзэж, шүүж, дахиад шилжихэд хүргэх шахсан. Би үнэхээр өөдгүй, аминч, жигшүүртэй байжээ! Чуулганы ажил болон Лоренд учруулсан бүх хохирлоо бодоход би маш их зовсон. Эдгээр үйлдэл Бурханд итгэх итгэлийн минь замыг сэвтээсэн! Сүүлд нь би нүглээ улайж, гэмшихийн тулд Бурханд залбирлаа.

Нэг өдөр би Бурханы үгийн нэг хэсгийг уншсан юм: “Бурхан хүмүүсээс байр суурь, нэр төрийг хойш тавь гэж хүсэхдээ хүмүүсийн сонголт хийх эрхийг хасаж байгаа юм биш; харин нэр хүнд, байр суурь хөөцөлдөж байхдаа хүмүүс чуулганы ажлыг болон Бурханы сонгосон хүмүүсийн амийн оролтыг саатуулж, үймүүлж, тэр ч бүү хэл бусад нь Бурханы үгийг идэж, ууж, үнэнийг ойлгох, улмаар Бурханы авралыг хүртэхэд нөлөөлдөг учраас тэр юм. Энэ бол маргашгүй баримт юм. Хүмүүс өөрсдийн нэр хүнд, байр суурийн араас хөөцөлдөхдөө үнэнийг эрэлхийлэхгүй, үүргээ үнэнчээр гүйцэтгэхгүй нь лавтай. Тэд нэр хүнд, байр суурийн төлөө л үг хэлж, үйлдэх бөгөөд хийж байгаа ажил нь бүгд ялгаагүй тэдгээр зүйлийн төлөө байдаг. Ийм маягаар авирлаж, үйлдэх нь мэдээж антихристийн замаар алхаж буй явдал юм; энэ нь Бурханы ажлыг үймүүлж, саад болж буй хэрэг бөгөөд үүний үр дагавар нь хаанчлалын сайн мэдээг түгээхэд, чуулган дотор Бурханы хүсэл чөлөөтэй урсахад саад хийж байдаг. Тиймээс нэр хүнд, байр суурийн араас хөөцөлддөг хүмүүсийн алхаж буй зам нь Бурханыг эсэргүүцэх зам гэж итгэл төгс хэлж болно. Энэ нь Бурханыг зориуд эсэргүүцэж, үгүйсгэж буй хэрэг—энэ нь Бурханыг эсэргүүцэж, Бурханы эсрэг зогсохдоо Сатантай хамтран ажиллаж буй явдал юм. Хүмүүс байр суурь, нэр төр хөөцөлддөг нь ийм шинж чанартай. Хүмүүс өөрсдийнхөө ашиг сонирхлыг хөөцөлдөхөд оршдог асуудал гэвэл тэдний хөөцөлддөг зорилго нь Сатаны зорилго буюу хорон муу, шударга бус зорилго байдаг. Хүмүүс нэр төр, байр суурь гэх мэт хувийн ашиг сонирхол хөөцөлдөх үедээ өөрийн мэдэлгүй Сатаны гар хөл болж, Сатаны суваг болдог төдийгүй Сатаны биелэл болдог. Тэд чуулганд сөрөг үүрэг гүйцэтгэдэг; чуулганы ажил, чуулганы хэвийн амьдрал, Бурханы сонгосон хүмүүсийн хэвийн эрэл хайгуулд үймүүлж, хохироох нөлөө үзүүлж, эсрэг, сөрөг нөлөөтэй байдаг(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 9-р зүйл: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (I хэсэг)). Бурханы үгийг уншсаныхаа дараа би байр суурь хөөцөлдөж, хувийн ашиг сонирхлоо хамгаалах үедээ мөн чанартаа Сатаны зарц болж, чуулганы ажилд саад хийж байснаа эцэст нь ухаарсан юм. Миний ажлын чадвар, мэргэжлийн ур чадвар хамтрагчдынх шиг маань сайн биш гэдгийг би мэдэж байсан. Хэрэв би тэднээс даруухнаар суралцаж, тэдэнтэй эв найртай хамтран ажиллаж чадсан бол ур чадвараа багагүй ахиулаад зогсохгүй үнэний зарим зарчмыг ойлгож чадах байжээ. Энэ нь миний хувьд сайн зүйл байх байв. Гэхдээ надад юу сайн бэ гэдгийг би мэдээгүй, “багийн удирдагч” гэх цол хэргэмд ухаанаа бүрэн алдаж, бодит үүргээ гүйцэтгэхэд цаг зарцуулаагүй, гол ажилдаа хүчин чармайлт гаргаагүй. Харин ч бусдад бишрүүлэх гэсэндээ дүр эсгэж, гайхуулах арга сэдсэн. Үнэндээ бодит ажил хийлгүйгээр багийн удирдагчийн албан тушаалыг хашиж, ажлын явцад саад болж, удаашруулж байсан. Бурхан миний хийсэн зүйлсийг үзэн ядаж, жигшдэг. Намайг халсан нь Бурханы зөвт зан чанар болон намайг гэх Бурхан хамгаалалтыг харуулсан. Чуулганы ажилд ямар хохирол учруулснаа бодоод би маш их буруутайгаа мэдэрч, Бурханд хандан “Бурхан минь, байр суурийг гэх хүсэл минь хэтэрхий хүчтэй юм! Энэ илчлэл байгаагүй бол би хэр удаан хөшүүн хэвээр байх байсныг бүү мэд. Би энэ бүтэлгүйтлийг ашиглан өөрийгөө зохих ёсоор эргэцүүлж, асуудлаа шийдвэрлэхийг хүсэж байна” гэж залбирлаа.

Хожим нь би хэрэгжүүлэлтийн замыг эрж хайж байгаад Бурханы үгийн хоёр хэсгийг уншсан: “Аливааг үргэлж өөрийнхөө төлөө бүү хий, өөрийнхөө ашиг сонирхлыг байнга бүү бодолц; хүний ашиг сонирхлыг бүү харгалзан үз, бахархал, нэр хүнд, байр сууриа бүү бод. Чи эхлээд Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодож, үүнийг эн тэргүүнд тавих ёстой. Бурханы хүслийг анхааран үзэж, үүргээ биелүүлэхдээ хольцтой байсан эсэхээ, үнэнч байж, хариуцлагаа биелүүлж, бүхнээ зориулсан эсэхээ, мөн өөрийн үүрэг болон чуулганы ажлын талаар чин сэтгэлээсээ бодож үзсэн эсэхээ эхлээд тунгаан бодох ёстой. Чи эдгээр зүйлийг бодолцон үзэх ёстой. Эдгээрийг ахин дахин бодож, танин мэд, тэгвэл үүргээ сайн биелүүлэхэд амархан байх болно(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Завхарсан зан чанараа хаяснаар л эрх чөлөө, чөлөөлөлтөд хүрч чадна). “Хэрэв хүмүүс байр суурь, алдар нэр л хөөцөлдөж, өөрсдийнхөө ашиг сонирхлыг л хөөцөлдвөл хэзээ ч үнэн, амийг олж авахгүй бөгөөд эцэст нь өөрсдөө л хохирол амсана. Үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийг Бурхан авардаг. Хэрэв чи үнэнийг хүлээн авдаггүй, өөрийнхөө завхарсан зан чанарыг эргэцүүлж, мэдэж чаддаггүй бол үнэхээр гэмшихгүй, амь руу орохгүй. Үнэнийг хүлээн авч, өөрийгөө мэдэх нь амиа өсгөж, аврагдах зам бөгөөд Бурханы өмнө очиж, Бурханы шинжилтийг хүлээн авч, Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, амь болон үнэнийг олж авах боломж мөн. Чи байр суурь, алдар нэр, өөрийнхөө ашиг сонирхлыг хөөцөлдөх гээд үнэнийг эрэлхийлэхээ боливол Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, аврал хүртэх боломжоо орхиж байгаатай адилхан. Чи байр суурь, алдар нэр, өөрийнхөө ашиг сонирхлыг сонгодог ч үнэнийг орхиж, амийг болон аврагдах боломжоо алддаг. Аль нь илүү утга учиртай вэ? Өөрийнхөө ашиг сонирхлыг сонгоод, үнэнийг орхивол чи мунхаг биш үү? Шулуухан хэлэхэд, энэ бол нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон хэрэг. Алдар нэр, байр суурь, мөнгө ашиг сонирхол бүгд түр зуурынх, бүгд зуурдынх, харин үнэн ба амь мөнхийн, хувиршгүй. Хүмүүс байр суурь, алдар нэр хөөцөлдөхөд хүргэдэг завхарсан зан чанараа шийдвэрлэвэл аврал хүртэх найдлага бий. Түүнээс гадна, хүмүүсийн олж авдаг үнэн бол мөнхийн; Сатан үүнийг хүмүүсээс булаан авч чадахгүй, өөр хэн ч авч чадахгүй. Чи ашиг сонирхлоосоо татгалзсан боловч олж авсан зүйл чинь үнэн болон аврал; эдгээр үр дүн бол чинийх. Чи тэднийг өөртөө олж авсан. Хүмүүс үнэнийг хэрэгжүүлэхээр сонголт хийвэл ашиг сонирхлоо алдлаа ч Бурханы аврал, мөнх амийг хүртэж байгаа хэрэг. Тийм хүмүүс хамгийн ухаалаг. Хэрэв хүмүүс үнэнийг золиослон ашиг хонжоо олдог бол амь болон Бурханы авралыг алддаг. Ийм хүмүүс хамгийн мунхаг юм(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Зан чанарыг мэдэх нь зан чанарыг өөрчлөхийн үндэс). Бид үүргээ биелүүлэхдээ буруу санаа зорилго, хүслээ хаях ёстойг Бурханы үг надад ойлгуулсан. Бид нэр хүнд, байр суурийнхаа оронд чуулганы эрх ашгийг үргэлж нэгт тавих ёстой. Зөвхөн ингэж хэрэгжүүлэх л Бурханы хүсэлд нийцдэг, бас энэ нь мөс чанар, эрүүл ухаантай хүний хийх ёстой хамгийн наад захын зүйл юм. Эдгээрийг хүлээн зөвшөөрч, ухамсартайгаар махан биеэ хаяснаар би нэр хүнд, байр сууринд анхаарал хандуулахаа больж, үүргээ зохих ёсоор биелүүлэхэд төвлөрлөө. Би видео хийх ажлаа хийж дуусгахаас гадна, өөрийнхөө болон бусдын ажилд байнга гардаг асуудал, гажуудлыг жагсаан бичиж, багийн удирдагч, ах эгч нарынхаа өмнө авчирч, хэлэлцэж, шийдэл хайв. Ингэж хэрэгжүүлэх нь хүн бүрд ашиг тусаа өгч, бид мэргэжлийн ур чадвараа ахиулж чадсан. Энэ үр дүнг хараад би Бурханд маш их талархсан юм. Энэ бол хүн бүр нэгэн сэтгэл, нэгэн санаагаар үүргээ гүйцэтгэсний үр дүн байлаа. Би өмнө нь үргэлж нэр төр, байр сууриа хамгаалахаар хичээж, үүргээ биелүүлэхдээ үргэлж өөрийнхөө дүр төрхийг сайжруулах, өөрийгөө гайхуулахын тулд аливааг хийж, ямар ч бодитой асуудал шийдвэрлэлгүй, ардаа зөвхөн гэм бурууг л үлдээсэн. Харин нэр төр, байр сууриа бодохоо больж, оронд нь ажилд гарч буй алдаа, дутагдлаа илчлэх санаачилга гаргамагц ах эгч нар маань намайг дорд үзээгүйгээр үл барам, надтай хэлэлцэж, хамтран ажиллаж, бид үүргээ гүйцэтгэх илүү дээр арга замыг олсон. Дүр эсгэж, гайхуулсан минь ямар мунхаг байсныг би тэр үед л ойлгосон. Эртхэн ийм маягаар хэрэгжүүлсэн бол би ажлыг саатуулахгүй байх байжээ.

Хэсэг хугацааны дараа удирдагч надаар шинээр ирэгсдийг услах цагийн ажил хийлгэхээр зохицуулж, шинээр ирсэн зарим хүн үнэн замд суурь тавиагүй байгаа болохоор бэрхшээлтэй тулгарах юм уу пасторууд үймүүлэх үед идэвхгүй, сул дорой болж, цуглаанд оролцохгүй байна, тэгэхээр тэднийг яаралтай усалж дэмжих хэрэгтэй байна гэсэн. Хэдий энэ үүрэг маш чухал гэдгийг мэдэж байсан ч би жаахан дурамжхан байлаа. Хамгийн гол нь энэ бол цагийн ажил учраас би хэчнээн сайн хийсэн ч манай бүлгийн хэн нь ч мэдэхгүй байх байв. Иймээс би үндсэн ажилдаа илүү их цаг зарцуулсан нь дээр байх гэж бодсон. Харин илүү цагаа мэргэжлийн арга зүйгээ сайжруулахад зарцуулж болно. Би үндсэн ажилдаа илүү үр дүн гаргавал ах эгч нар маань намайг хүндлэх байв. Ийм шалтгаанаар би шинээр ирэгсдийг услах тал дээр шаргуу ажиллахыг хүссэнгүй. Гэвч дараагийн хэдэн өдөр нь миний байдал нэг л биш байгааг мэдэрсэн тул би ах, эгч нартаа сэтгэлээ нээж, нөхөрлөөд, нэр хүнд, байр суурь хөөцөлдсөөр байгаагаа сая нэг юм ойлгосон. Тэгээд Бурханы үгээс үүнийг уншсан юм: “Үнэнийг дуртайяа эрэлхийлдэг гэж ихэнх хүн хэлдэг ч үнэнийг хэрэгжүүлж, үүнийхээ төлөө төлөөс төлөх цаг ирэхэд зарим хүн зүгээр л бууж өгдөг. Энэ нь мөн чанартаа урвалт юм. Хором мөч эгзэгтэй байх тусам махан биеийн ашиг сонирхлоо улам орхиж, нэрэлхүү, бардам зангаа хаях хэрэгтэй; тэгж чадахгүй бол үнэнийг олж авч чадахгүй бөгөөд Бурханд дуулгавартай биш гэдгийг чинь энэ нь харуулдаг. Хором мөч эгзэгтэй байх тусам хүмүүс захирагдаж, хувийн ашиг сонирхол, нэрэлхүү, бардам зангаа орхиж, үүргээ зүй зохистой биелүүлж төдий чинээ чаддаг бол тэгсэн цагт л Бурхан тэднийг санана. Эдгээр нь бүгд сайн үйл! Хүмүүс ямар үүрэг гүйцэтгэж, юу хийх нь хамаагүй, нэрэлхүү зан, нэр нүүр нь чухал уу, Бурханы алдар суу чухал уу? Хүмүүс алийг нь сонгох ёстой вэ? (Бурханы алдар суу.) Хариуцлага чинь чухал уу, ашиг сонирхол чинь чухал уу? Хариуцлагаа биелүүлнэ гэдэг хамгийн чухал зүйл бөгөөд чи үүнийг гүйцэтгэх үүрэгтэй(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг). Бурханы үгийг уншсаныхаа дараа би тодорхой ойлгосон, хүндлэгдэх эсэх минь хамаагүй, энэ бол миний үүрэг буюу Бурханаас надад өгсөн хариуцлага, даалгавар. Би үүнийг хүлээн авч, чин сэтгэлээсээ хандах ёстой. Би цаашдаа нэр хүнд, байр суурийнхаа төлөө тооцоолоод байж болохгүй. Усалгааны ажлыг хийхэд боловсон хүчин хэрэгтэй байсан, гайхуулах боломж олгохгүйгээс болоод энэ үүргийг биелүүлэхийг хүсээгүй бол би мөс чанаргүй, эрүүл ухаангүй байсан бус уу? Тэр орой би Бурханы үгийн нэгэн магтан дууг сонсоход ийм үгтэй байв: “Бурхан хүн бүрийн хайрыг нандигнадаг. Бурханыг хайрладаг бүх хүнд Бурханы ерөөл хоёр дахин үрждэг, учир нь хүний хайрыг олох тун хэцүү бөгөөд хүний хайр өчүүхэн бага байдаг(Хургыг дагаж шинэ дуу дуулъя, Зүрх сэтгэл дэх хайраа Бурханд өгөхөд чи бэлэн үү?). Миний сэтгэл их хөдөлсөн. Чуулганы ажлыг хэдий чинээ хамгаалах шаардлагатай байна, би үүрэг, хариуцлагаа төдий чинээ биелүүлэх ёстой. Би дахиад Бурханы урмыг хугалж болохгүй байв. Хэдийгээр би шинээр ирэгсдийг услахдаа олон дутагдал гаргаж, олон бэрхшээлтэй тулгарсан ч сэдлээ зөв байлгаж, Бурханд найдах үедээ Бурханы удирдамжийг олж харж, удалгүй миний усалж байсан зарим шинээр ирэгч цуглаанд хэвийн оролцож чаддаг болсон.

Төд удалгүй чуулган надад өөр ажил хариуцууллаа. Энэ удаад ажилдаа хэчнээн завгүй байсан ч гэсэн би бүлгийнхээ ахиц дэвшлийг хянаж, даалгавраа цаг тухайд нь өгсөөр байв. Бэрхшээлийг нь шийдвэрлэхийн тулд ах, эгч нартайгаа хамтран хэсэг хугацаанд ажлаа нарийвчлан шалгаж, өөрийнхөө ойлгоогүй зүйлсийн тухайд гэвэл тэрийг шийдвэрлэхэд туслах чадварлаг хүмүүсийг олсон. Аажмаар ажлын үр дүн мэдэгдэхүйц сайжирлаа. Энэ бүхэн Бурханы удирдамж, ерөөлийн ач гэдгийг би мэдэж байв. Өмнө нь би нэр төр, байр сууринд л анхаардаг байсан. Одоо би байр суурь хөөцөлддөгөө бага зэрэг больж, чуулганы ажлыг ухамсартайгаар хамгаалж, үүргээ ул суурьтай гүйцэтгэж чадна. Энэ бол Бурханы үгээр хүрсэн үр дүн юм. Бурханд талархъя!

Өмнөх:  75. Мууг үйлдэгчийг хөөснөөс сурсан хичээл

Дараах:  77. Тав тухад шунаад чи юу ч олж авахгүй

Холбогдох контент

16. Бурханы үг бол миний хүч чадал

Жинниань, КанадБи хүүхэд ахуй цагаасаа гэр бүлийнхнээ даган Эзэнд итгэж, үргэлж Библи уншин, цуглаанд оролцдог байлаа. Гэрлэснийхээ дараа...

85. Харгис эрүү шүүлтийн өдрүүд

Чэнь Хуй, ХятадБи Хятадын жирийн нэг гэр бүлд өссөн юм. Аав минь цэргийн хүн байсан бөгөөд бага балчраас минь л намайг төлөвшүүлж, надад...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger