80. Цуу ярианы урхинаас зугтсан нь
2016 оны 10 сард би Америкийн Нью-Йоркт ирж, дараа нь Хятад чуулганд Есүс Христийн нэрээр баптисм хүртэж, Христэд итгэгч болсон. Гэхдээ чуулганд жил гаруй болсон ч зөвхөн залбирч, магтан дуу дуулж л сурсан, харин Бурханы тухай мэдлэг, Библийн ойлголт минь өнгөц байсанд сэтгэл гонсгор байлаа. Тийм болохоор би өөрөө youtube-ээс байнга номлол судалсаар Эзэний хүслийг ойлгож чадсан.
2018 оны 3 сард би Нью-Йоркт байдаг хэдэн ах эгчтэй уулзаж, маш их үнэн, нууцыг сурч авав. Тэд нартай цуглаж, нөхөрлөхөөс өмнө би Библийн цаад түүх, бие махбодтой болох гэж юу болох, аврал гэж юу болох, жинхэнэ болон хуурамч Христүүдийн ялгаа, Бурханы ажил болон хүний ажлын ялгаа зэргийг мэддэггүй байлаа. Нүдийг минь нээж, би маш ихийг олж мэдсэн. Надад тэр цуглаанууд үнэхээр таалагдсан. Нэг цуглаан дээр Лиу ах Библид байдаггүй олон үгийг уншив. Би үнэхээр их гайхаж, хэний үг болохыг нь асуусан. Тэр нь Төгс Хүчит Бурхан, эцсийн өдрүүдийн Христийн айлдвар гэдгийг тэр хэлсэн. “Төгс Хүчит Бурхан” гэдэг нэрийг сонсоод би цочирдсон. Пастор, ахлагчид Төгс Хүчит Бурханы Чуулгантай огт холбоо тогтоохгүй байхыг байнга сануулдаг байсан. Тэднийг Есүс Христэд биш хүнд итгэдэг гэж хэлдэг байлаа. Миний сэтгэл үймж, ихэд түгшин тайван сууж чадсангүй. Үүний дараа Лиу ахын хэлсэн зүйлсийг би тэмдэглэж авсангүй, шалтгаан хэлж, цуглаанаас гарч явав.
Гэртээ ирээд би орон дотроо нааш цааш хөрвөөн унтаж чадсангүй, Төгс Хүчит Бурханы Чуулганы гишүүдтэй хийсэн цуглааны дүр зураг оюун санаанд орж ирээд байв. Тэдний нөхөрлөл маш гэгээрсэн, бодит бөгөөд надад маш их ач тусыг өгсөн. Гэхдээ орондоо хэвтэж байхад Төгс Хүчит Бурханы тухай пастор, ахлагчдын хэлсэн зүйл чихэнд минь цуурайтаад байв. Миний сэтгэл хямарч, хэнийг сонсохоо мэдэхгүй байлаа. Би утсаа аваад хамгийн их итгэдэг Википедиа сайт руу орж, Төгс Хүчит Бурханыг юу гэж тайлбарласныг уншлаа. Википедиа дээр Чуулганыг хүн байгуулсан Бурханы чуулган гэхээс илүү хүний байгууллага гэснийг, мөн ХКН-ын анхааруулсан зарим сөрөг мэдээг уншаад би шууд цухалдаж, тэдний нөхөрлөлийг дахин сонсож зүрхлээгүй. Би тэдэнтэй холбоо барих бүх мэдээллийг бараг устгах гэж байсан ч, яг устгах гэж байхдаа тэдэнтэй ямар нөхөрсөг харилцаатай байснаа эргэн санав. Тэд шударга, хайр татам, бусдад тэвчээртэй байсан, тэдний зан байдал, амьдран харуулдаг зүйл, ярьж байгаа байдлыг нь би маш их биширсэн. Би тэднээс зөвхөн сайхан сэтгэгдэл авчээ. Тэд миний онлайнаар уншсан шиг байгаагүй. Энэ намайг бодолхийлэхэд хүргэв. Гэвч би Википедиад хэтэрхий их итгэсэн, тэгээд дахин бодож үзсэн хэдий ч бас л Төгс Хүчит Бурханы Чуулганы бүх холбоогоо устгаж, Төгс Хүчит Бурханы ажлыг хамт судалж байсан Петр ахад хэлэхээр шийдсэн юм. Петр ах Эзэний угталт бол бидний нухацтай авч үзэх ёстой чухал асуудал гэж хэлээд үүнийг хайхрамжгүйгээр шүүлгүй, илүү залбирч, Эзэний чиглүүлэлтийг эрэлхийлэхийг ятгав… Би маш их зөрчилдөж, “Түүний хэлсэн зүйл утга учиртай юм. Эзэний угталт бол бидний нухацтай хандах ёстой чухал асуудал. Хэрэв Төгс Хүчит Бурхан эргэн ирсэн Эзэн Есүс бөгөөд би үүнийг харахгүй бол Эзэнийг угтах боломжоо алдахгүй гэж үү?” гэж бодов. Тэгээд би Эзэнд хандан “Эзэн! Би бүр төөрөлдөөд байна. Төгс Хүчит Бурханы Чуулганы номлол үнэхээр шимтэй, би маш ихийг олж авсан. Гэтэл Википедиад үүнийг Бурханы чуулган гэхээс илүү хүний байгууллага гэжээ. Эзэн! Би ялган танихгүй байна. Би эндүүрсэн байх вий гэхээс айж байна, Намайг залж чиглүүлээч” гэж залбирав.
Нэг өдөр чуулган руу явж байтал нэг эгч надад түүх ярьж өгөв: “Эзэнд итгэгч нэгэн хямралын үеэр Бурханаас түүнийг аврахыг гуйжээ, тиймээс Бурханд түүнд аврагдах гурван боломж гаргасан ч тэр бүгдийг нь алдав. Тэр ‘Үгүй ээ. Би аль хэдийн Эзэнд залбирсан. Эзэн намайг аврах болно’ гэв. Үхсэнийхээ дараа тэр Бурхан түүнд эдгээр гурван боломжийг өгсөн ч, өөрөө барьж авалгүй бүтэлгүйтэж үхэлд хүрсэн болохоо ухаарсан.” Чуулган дээр манай пастор яг адилхан түүх ярихад би цочирдов. Би мэл гайхаж, “Гайхалтай! Нэг өдөр хоёр хүн адилхан түүх ярьж, Бурханаар аврагдах боломжоо барьж ав гэж хэлэхийг би сонслоо. Эзэн надад Төгс Хүчит Бурханы ажлыг үргэлжлүүлэн судал гэж хэлж байна уу?” гэж бодсон. Тиймээс би Зүүний Аянгыг үргэлжлүүлэн судлахаар шийдсэн. Би Лиу ахтай холбогдож, төөрөгдлөө түүнтэй хуваалцав. “Таны нөхөрлөлд үнэн байдаг, үүнд Ариун Сүнсний ажил байгааг би мэдэж байна. Энэ надад үнэхээр тус болсон. Гэтэл Википедиад Төгс Хүчит Бурханы Чуулганыг Зао гэдэг хүн байгуулсан, энэ бол Бурханы чуулган гэхээс илүү хүний байгууллага гэсэн байсан. Мөн ХКН-ын засгийн газрын маш олон сөрөг мэдээлэл байсан болохоор энэ нь надад эргэлзээ төрүүллээ, би тантай энэ талаар ярилцмаар байна” гэж хэлэв.
Лиу ах ингэж хариулав, “Үнэн замыг судлахдаа бид шүтлэггүй вебсайтууд, бусад бүлгэм, улс төрийн нам юм уу хүмүүс юу гэж хэлэхэд итгэж болохгүй. Бид энэ зам үнэнийг агуулж байна уу, Бурханы ажил мөн үү гэдгийг харах ёстой. Энэ бол хамгийн суурь, хамгийн чухал зарчим юм. Эзэн Есүс ажиллахаар ирэх үед Фарисайчууд Түүний талаар бүх төрлийн цуурхал тарааж, Түүнийг гүтгэж, Түүнийг Ариун Сүнсээр үр тогтоогүй, дахин амилаагүй гэх мэтээр хэлж байсан. Олон иудайчууд ахлах тахилч, хуулийн багш нарыг сонсож, Эзэнийг дагаж зүрхлээгүй. Харин Петр, Иохан болон бусад нь Түүний номлосон гэмшлийн зам, Түүний гайхамшгууд болон ажил нь бүгд Бурханаас ирсэн, Бурханы эрх мэдэл, хүч чадалтай байгааг харсан болохоор Эзэн Есүсийг дагаж, Түүнийг авралыг хүртсэн. Үнэн болон Ариун Сүнсний ажлыг эзэмшдэг эсэхийг харах нь үнэн замыг судлах түлхүүр гэдгийг энэ бүгд хэлж байна. Тэр л цорын ганц зарчим.” Лиу ах дараа нь Төгс Хүчит Бурханы үгийн мөрийг уншсан. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Үнэн замыг эрж хайх хамгийн үндсэн зарчим юу вэ? Энэ замд Ариун Сүнсний ажил бий эсэх, эдгээр үг нь үнэний илэрхийлэл мөн эсэх, хэнийг гэрчилдэг болох, мөн энэ нь чамд юу авчирч чадах вэ гэдгийг чи харах учиртай. Үнэн зам, хуурамч зам хоёрыг ялгаж салгахад үндсэн мэдлэгийн хэд хэдэн тал шаардлагатай ба үүнээс хамгийн гол нь Ариун Сүнсний ажил бий эсэхийг харах явдал юм. Учир нь, Бурханд итгэх хүний итгэлийн мөн чанар нь Бурханы Сүнсэнд итгэх итгэл бөгөөд бие махбодтой болсон Бурханд итгэх хүний итгэл ч гэсэн энэхүү махбод нь Бурханы Сүнсний биелэл гэдгээс үүдэлтэй, өөрөөр хэлбэл, тийм итгэл бол мөн л Сүнсэнд итгэх итгэл билээ. Сүнс, махбод хоёр хоорондоо ялгаатай боловч энэхүү махбод нь Сүнснээс ирдэг агаад махбод болсон Үг учраас хүний итгэж байгаа зүйл бас л Бурханы төрөлх мөн чанар юм. Тэгэхээр, үнэн зам мөн эсэхийг ялгахдаа чи юун түрүүнд Ариун Сүнсний ажил байгаа эсэхийг харж, дараа нь энэ замд үнэн байгаа эсэхийг харах ёстой” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг болон Бурханы ажлыг мэддэг хүмүүс л Түүнийг сэтгэл хангалуун байлгаж чадна”). Лиу ах ийнхүү үргэлжлүүлэн нөхөрлөсөн. “Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хийдэг. Тэр хүн төрөлхтнийг цэвэрлэж, аврах бүх үнэнийг илэрхийлдэг. Тэр Бурханы удирдлагын ажлын зорилго, Хуулийн, Нигүүлслийн, Хаанчлалын эриний ажлын цаадах түүх, тухайн ажлаар юунд хүрэх, Бурханы махбод болохын нууц болон нэр зэрэг олон зүйлийг илчилдэг. Төгс Хүчит Бурхан хүмүүсийн сатанлаг уг чанар, Бурханыг эсэргүүцдэг тэдний завхралын үнэнийг, дэлхий дээрх муу болон харанхуйн үндэс, Сатан хэрхэн хүн төрөлхтнийг завхруулж, Бурхан хэрхэн авардаг болохыг шүүж илчилдэг. Тэр мөн бидэнд завхралыг таягдаж, Бурханы авралыг олж авах замыг зааж өгч, бүх төрлийн хүнд зориулсан үр дүнг илчилдэг. Түүний илэрхийлдэг үнэн, Түүний шүүлтийн ажлаар Эзэн Есүсийн зөгнөл бүхэлдээ биелдэг: ‘Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана’ (Иохан 16:12–13). Энэ нь бас ‘Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ (1 Петр 4:17)’ гэсний биелэл юм. Бурханы илрэлт болон ажилд тэмүүлдэг бүх урсгалын маш олон жинхэнэ итгэгчид Төгс Хүчит Бурханы үг үнэн бөгөөд Бурханы дуу хоолой гэдгийг харсан. Тэд Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдгийг тогтоож, Бурханы өмнө ирсэн. Бурханаас ирдэг бүхэн цэцэглэх болно. 20 гаруйхан жилийн дотор Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ Хятад даяар түгж, одоо дэлхийн өнцөг булан бүхэнд хүрч байна. Энэ бол Бурханы ер бусын хүч чадал, эрх мэдэл бөгөөд Ариун Сүнсний ажлын үр жимс юм. Энэ бол Бурханы мэргэн ухаан, төгс хүчний илрэл юм. Эдгээр баримт нь Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс бөгөөд Түүний ажил бол үнэн зам гэдгийг баталдаг.”
Лиу ахын нөхөрлөл миний саяхан уншсан Төгс Хүчит Бурханы үгийг надад сануулсан. Тэдгээр нь маш их нууц, үнэнийг үнэнхүү илчилсэн. Бурханаас өөр хэн үнэнийг илэрхийлж чадах билээ? Би үнэн замыг хайхдаа Төгс Хүчит Бурханы үнэнийг уншилгүй, ХКН-ын зарим вэбсайтад оруулж, түгээсэн худал үгэнд сохроор итгэсэн бол үнэхээр мунхаг хэрэг болох байлаа. Лиу ах надад Улааны Гэрийн Дахин Боловсрол гэдэг киног үзээрэй гэсэн. Гол дүрийн аав нь Коммунист намын Нэгдсэн Фронтыг толгойлдог бөгөөд түүний хэлж буй зүйл нь Википедиа дээр миний үзсэнтэй яг адилхан. Чуулганыг Зао гэдэг хүн байгуулсан, гишүүд нь бүгд түүнийг Ариун Сүнсээр ашиглагддаг хүн гээд, түүний номлолыг цаг үргэлж сонсдог, тэгэхээр энэ бол Бурханы чуулган бус хүний байгууллага гэсэн үг гэж Тэр хэлдэг. Хариуд нь гол дүр ингэж хэлдэг: “За тэгвэл Христийн болон Католик шашныг хэн үндэслэснийг хэл дээ. Паул эсвэл Петр үндэслэгч нь байж болно биз дээ? Иудейн шашныг хэн үндэслэсэн бэ? Мосе байж болох уу? Энэ утгагүй биш гэж үү? Үл итгэгчид Бурхан байдаг гэдгийг, бүр цаашлаад Бурхан махбодтой болсон гэдгийг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Бие махбодтой Христ хэчнээн их үнэн илэрхийлсэн, Түүний ажил эсвэл аврал хэчнээн агуу байх нь хамаагүй, тэд эсэргүүцэж, нуун далдалж, яллах гэж чадах бүхнээ хийнэ. Тэд Христийн шашныг ч мөн хүн үндэслэсэн гэж боддог, энэ нь үнэхээр утгагүй. Эзэн Есүсийн илрэлт болон ажил байгаагүй бол Эзэнд итгэгч юм уу дагагч нар гэж ерөөсөө байхгүй, мөн Христийн шашин орших ямар ч боломжгүй байх байсан. Энэ бол бодит баримт. Элч нар хэчнээн билиг авьяастай байсан ч чуулган байгуулж чадах уу? Хүмүүс элч нарын удирдлага, хариуллыг хүлээн авсан байлаа гээд энэ нь Христийн шашныг хүн байгуулсан гэсэн үг үү? Төгс Хүчит Бурханы Чуулган бүхэлдээ Бурханы илрэлт, ажлаар бий болсон. Төгс Хүчит Бурхан маш олон үнэнийг илэрхийлдэг, хүмүүс үүнийг Бурханыг дуу хоолой, Бурханаас ирдэг гэдгийг мэддэг учраас чуулган бий болсон. Төгс Хүчит Бурхан ажлаа эхэлсний дараа Тэр Ариун Сүнсээр ашиглагддаг хүнийг Чуулганы ахлагчаар гэрчилсэн. Тэр бол Хуулийн эриний Мосе юм уу, Нигүүлслийн эриний элч нартай адилхан. Бурхан түүнийг ашиглаж, Бурханы сонгосон хүмүүсийг усалж, хариулж, удирдуулдаг. Тэр хүний үүрэг гүйцэтгэж байгаа юм. Бурханы сонгосон хүмүүс Төгс Хүчит Бурханы нэрээр залбирч, цуглаан дээр Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, нөхөрлөдөг. Бурханы сонгосон хүмүүс Төгс Хүчит Бурханы үгийн дагуу хүний удирдлагыг хүлээн зөвшөөрч, захирагддаг. ХКН биднийг энэ хүнд итгэдэг гэж улайн цайм худал хэлдэг. Тэд Төгс Хүчит Бурханы илрэлт, ажлыг үгүйсгэж, Түүний илэрхийлдэг үнэнийг үгүйсгэдэг. Тэдэнд далд сэдэл бий. Төгс Хүчит Бурханы илрэлт, ажил байгаагүй бол Төгс Хүчит Бурханы Чуулган оршихгүй байсан. Энэ бол үгүйсгэхийн аргагүй баримт.”
Надад гол дүрийн зөв гэж санагдсан. Бурханы илрэлт, ажлаас улбаалан чуулган бий болсон, гэтэл Бурхан чуулганыг удирдахын тулд хэн нэгнийг ашиглалаа гээд чуулганыг хүн байгуулсан гэж тэдний хэлэх нь утгагүй хэрэг биз дээ? ХКН Төгс Хүчит Бурханы Чуулганы Христэд итгэгч нар Төгс Хүчит Бурханд итгэдэг гэдгийг мэддэг хэр нь яагаад энэ бол хүний байгууллага, хүн үндэслэсэн гэж хэлдэг юм бэ? Би энэ талаар бодлогоширч байхад гол дүр үргэлжлүүлэн, “ХКН-ын засгийн газар яагаад Чуулган бол хүний байгууллага гэж хэлдэг юм бэ? Тэд яагаад бие махбодтой Бурханыг дурдахгүй байна вэ? Үг нь махбодоор илэрсэн гэх номыг яагаад ердөө ч дурдахгүй байна вэ? Төгс Хүчит Бурханы илэрхийлдэг үнэн бол ХКН-ын хамгийн их айдаг зүйл, учир нь Төгс Хүчит Бурханд итгэгчид бүгд Үг нь махбодоор илэрсэн уншсан болохоор Түүнийг хүлээн зөвшөөрдөг гэдгийг тэд мэднэ. Тиймээс тэд Төгс Хүчит Бурханы үнэн, эцсийн өдрүүдийн Христийн илрэлт, ажлыг далдлахын тулд Төгс Хүчит Бурханы Чуулганыг хүн үндэслэсэн гэж хэлэн хүмүүсийг самууруулахыг оролддог. Хүмүүсийн Бурханыг дагахыг нь болиулах гэж тэд үүнийг хийдэг ба энэ нь Бурханы чуулганыг хяхан хавчих шалтаг юм. Энэ бол тэдний жинхэнэ зорилго юм.” Энэ үнэхээр нүдийг минь нээсэн. ХКН-н Төгс Хүчит Бурханы Чуулган бол хүний байгууллага гэж зарладаг нь бодит байдлын санаатай гуйвуулга бөгөөд Төгс Хүчит Бурханы чуулганыг мөшгөж, хавчих шалтаг гэдгийг би харсан. Түүнчлэн тэд хүмүүсийг төөрөгдүүлж, үнэн замыг хайхыг нь болиулах гэж үүнийг хэлдэг. Энэ нь хүмүүсийн Бурханд итгэж, дагаж буйг болиулахын тулд юм. Энэ бол ХКН-н муу ёрын сэдэл!
Тэр видеог үзсэний дараа Лиу ах ингэж нөхөрлөсөн, “ХКН Төгс Хүчит Бурханы Чуулганы талаар ийм цуу яриа гаргаж, буруутгаж байгаа нь түүний үнэнийг үзэн ядаж, Бурханыг эсэргүүцдэг чөтгөрийн уг чанартай салшгүй холбоотой. ХКН бол үл итгэгч, Марксизм-Ленинизмд итгэдгийг бид бүгд мэднэ. Энэ нь үнэнийг, мөн Бурханы илрэл болон ажлыг юу юунаас илүү үзэн яддаг, 1949 онд улсыг байгуулснаасаа хойш шашны итгэлийг зэрлэгээр мөшгөж, хавчиж ирсэн. Христийн шашин болон бусад гэр чуулгануудыг муу ёрын шашны урсгал хэмээн яллаж, Библийг тоо томшгүй ихээр шатааж, устгаж ирсэн. Тоо томшгүй олон Христэд итгэгчийг баривчилж, хавчиж, шоронд хорьсон. Шашны хавчлага нь Ши Жиньпин эрх мэдлийг авснаас хойш бүр илүү харгис болсон. Гурван-Өөрөө Чуулганыг хааж, сүйтгэж, тоо томшгүй олон загалмайг устгасан. Тэд бүр шашны итгэлийг тэр чигт нь арчихын тулд Библи болон Кораныг дахин бичихээр төлөвлөдөг. Эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурхан Хятадад илэрсэн болохоор ХКН Түүнийг мөрдөж, дээр дооргүй самнаж, Христэд итгэгчдийг галзуу мэт баривчилж, хавчиж байна. Олон хүн шоронд хоригдож, зэрлэгээр эрүүдэн шүүгдэж тахир дутуу болох юм уу, амь насаа алдсан, хэдэн сая хүн гэрээсээ зугтахаас өөр аргагүй болсон. Төгс Хүчит Бурханы Чуулганыг зохиомлоор буруутгаж, харлуулахын тулд ХКН хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан цуурхал тарааж, будилаан дэгдээдэг. Энэ нь Хятадын болон дэлхийн ард түмнийг турхирч, төөрөгдүүлэхийн тулд юм, ингэснээр тэд ч мөн Чуулганыг эсэргүүцэж, яллах болно. Тэд эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг арчих гэж оролдож байна. Бид энэ бодит зүйлээс ХКН бол Бурханыг эсэргүүцэж, хүмүүсийг төөрөгдүүлэн, хорлодог муу ёрын чөтгөр гэдгийг харж болно. Энэ бол Илчлэлийн араатан, агуу луу! Үүгээр библийн дараах зөгнөл биелдэг: ‘Том луу буюу бүх ертөнцийг хууран мэхлэгч Диавол, Сатан гэгддэг эртний могой доош хаягдав’ (Илчлэл 12:9). ‘Тэр Бурханыг доромжлон ам нээж, Түүний нэр, Түүний асар, тэнгэрт оршдог амьдрагсдыг доромжиллоо’ (Илчлэл 13:6). Үнэн замыг судалж, Бурханы илрэлтийг эрж хайж байгаа үедээ ХКН-н худал үгийг сонсох нь инээдтэй хэрэг! Зарим хүн үнэн замыг судлахдаа Википедиа дээр байгаа зүйлийг уншиж, энэ сайтад итгэдэг гэж хэлдэг, Википедиа үүнийг үнэн зам гэж хэлбэл тэд үүндээ л итгэнэ. Тэд Википедиа ашиглан энэ нь үнэн зам эсэхийг шийддэг. Энэ үнэнтэй нийцэж байна уу? Википедиа үнэнийг агуулдаг уу? Энэ бол шүтлэггүй хүмүүсийн вэбсайт. Тэд материал цуглуулж, шүтлэггүй хүмүүсийн өнцгөөс бүх зүйлийг бичдэг. Шүтлэггүй бүх хүнийг Сатан гүнзгий завхруулсан бөгөөд тэд Бурханаас урвасан. Тэд итгэлийн хүмүүс биш. Тэд сүргийг даган явж, тасралтгүй худал ярьдаг. Тэд ХКН юу ч хэлсэн бай тоть шиг давтах болно. Яагаад чуулганаас өөрөөс нь асууж сурвалжилдаггүй юм бэ? Яагаад үүний талаар шударга, бодитойгоор мэдээлдэггүй юм бэ? Төгс Хүчит Бурханы үг болон чуулганы гишүүдийн бүх л төрлийн гэрчлэл онлайнд байгаад удаж байна. Яагаад тэдгээрийг огт дурддаггүй юм бэ? ХКН-н засгийн газар Чуулганыг харгисаар хавчдаг, энэ талаар олон улсын хүний эрхийн байгууллагын вэбсайт дээр хэвлэгдсэн байгаа. Яагаад тэд үүнийг дурддаггүй юм бэ? ХКН болон шашны ертөнц Төгс Хүчит Бурханы Чуулганыг гүжирдэж, цуурхал гаргадаг бөгөөд үүнийг нь Википедиа зүгээр л давтдаг. Тэд зориудаар үнэнийг нууж, засгийн газрын худал үгийг түгээж байгаа бус уу? Эдгээр нь хүмүүсийг төөрөгдүүлэхийн тулд Сатаны ашигладаг суртал ухуулгын хэрэгслүүд юм. Бид үнэн замыг хайхдаа Википедиад итгэдэг бол үүний худал үгэнд итгэдэг бол энэ нь тэнэг хэрэг бус уу? Хэрэв хэн нэгэн засгийн газар болон шашны ертөнцийн үнэн замыг дүгнэсэн дүгнэлтэд үндэслэн аливааг үнэн зам гэж итгэж байвал тэд жинхэнэ итгэгч мөн үү? Бурханы үгийг эрж хайхгүй, эсвэл эрэлдээ Бурханы дуу хоолойг сонсохгүй боловч Сатаны үгэнд итгэж, ХКН болон шашны санваартнуудад итгэж байвал тэд Сатанд итгэж, дагадаг бөгөөд араатан тэднийг төөрөгдүүлж, залилсан, тэд араатны тэмдэгтэй гэсэн үг.”
Лиу ахын нөхөрлөл надад үнэхээр гярхай санагдсан бөгөөд би бүрэн итгэж үнэмшсэн. Википедиа бол бүх зүйлийг багтаасан хамгийн том онлайн нэвтэрхий толь гэж би дандаа боддог байсан. Би үүнд үнэхээр итгэдэг байсан боловч энэ нь шүтлэггүй хүмүүсийн вэбсайт гэдгийг ойлгож ухаарсан. Үүнд үнэн байхгүй, мөн Бурханаар гэрчлэгдээгүй. ХКН-н засгийн газар ямар л мушгин гуйвуулсан тэрс үзэл гаргана Википедиа тэр ташаарлыг нь давтдаг. Тэдний хэлдэг зүйл яаж гүн бохирдоогүй байх билээ? Түүнд яаж итгэх билээ? Би үнэн замыг судлахдаа энэ замд үнэн байгаа эсэх, үүнийг Бурхан илэрхийлсэн эсэх, Ариун Сүнсний ажил үүнд байгаа эсэхийг харах хэрэгтэй байсан, учир нь зөвхөн Бурхан үнэн, зам, амь бөгөөд зөвхөн Бурхан бидэнд хэрэгжүүлэлтийн замыг харуулдаг. Төгс Хүчит Бурханы үг Бурханаас ирсэн үнэн гэдгийг би харсан хэдий ч ХКН-н цуурхал болон нэр хүндтэй гэгдэх вэбсайт дээр байгаа үг намайг удирдсаар байсан бөгөөд би Төгс Хүчит Бурханы ажлыг судалж зүрхлээгүй. Би үнэхээр будилсан. Азаар Бурхан ах эгч нарыг ашиглан надтай үнэний тухай нөхөрлөж, надад тусалж, намайг залж чиглүүлснээр би мэхлэгдээгүй. Тэгээгүй байсан бол би Эзэний ирэлтийг угтан авах боломжоо алдах байсан.
Лиу ах үргэлжлүүлэн ийнхүү нөхөрлөсөн: “Энэ бүгд нь үнэн замыг хайж байгаа хүмүүсийг төөрөгдүүлж, саад болох ХКН-н худал үгс атал Бурхан яагаад эдгээр худал хуурмагийг байлгадаг юм бэ? ХКН-д эдгээр худал үгийг түгээхийг зөвшөөрөхийн цаана Бурханы сайн санаа зорилго, мэргэн ухаан оршдог. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: ‘Миний төлөвлөгөөнд Сатан алхам бүрийг үргэлж өсгий даран дагасаар ирсэн ба Миний мэргэн ухааны товойлгогчийн хувиар Миний анхдагч төлөвлөгөөг тасалдуулах арга зам олох гэж үргэлж оролдсоор ирсэн. Гэхдээ түүний зальхай явуулгад Би автаж болно гэж үү? Тэнгэр, газар дээр буй бүх зүйл Надад үйлчилдэг; Сатаны зальхай явуулга өөр байж чадна гэж үү? Яг энд Миний мэргэн ухаан огтлолцдог; энэ нь яг нарийндаа Миний үйл хэргийн гайхалтай байдал бөгөөд Миний бүхий л удирдлагын төлөвлөгөө хэрэгждэг зарчим юм. Хаанчлалыг байгуулах эринд Би Сатаны зальхай явуулгаас мөн л зайлсхийдэггүй, харин хийх ёстой ажлаа үргэлжлүүлэн хийдэг. Орчлон ертөнц болон бүх зүйлийн дундаас Би Сатаны үйл хэргийг Өөрийн товойлгогч болгон сонгосон. Энэ нь Миний мэргэн ухааны илрэл биш гэж үү? Миний ажлын гайхалтай байдал яг энэ биш гэж үү?’” (“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “8-р бүлэг”). Лиу ах тэгээд ингэж нөхөрлөв, “Бурханы үгээс харвал Тэр ажиллаж байхдаа Сатаны заль мэхнээс бултдаггүй, харин хүн төрөлхтнийг аврах удирдлагын төлөвлөгөөгөө гүйцээхийн тулд Өөрийн ажлын төлөө үйлчлүүлэхэд тэднийг ашигладаг. Хаанчлалын эриний Бурханы ажил бол Түүний хүн төрөлхтнийг аврах сүүлчийн шат. Бурхан хүмүүсийг төрлийнх нь дагуу ангилж, сайныг шагнан, хорон мууг шийтгэж бүхэл эриний ажлыг шүүлтээр төгсгөх болно. Бурхан Өөрт нь чин үнэнчээр итгэдэг, үнэнийг хайрладаг хүмүүсийг ялагчид болгож, Өөрийн хаанчлалд аваачих болно. Харин үрийн сүүл, ямаа, зөвхөн талхаа идэхийг зорьдог үл итгэгчид, мөн Бурханыг эсэргүүцдэг бүх муу хүн, анхристүүдийг илчилж, таягдан хаях болно. Эдгээр худал үг нь Бурханы ажлаа биелүүлэхдээ үйлчлэлд ашигладаг хэрэгслүүд юм. Үнэн болон хуурамч итгэгчид, буудай болон үрийн сүүл нь энэ худал үгийн шуурганд бүгд илчлэгдэх болно. Энэ бол эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг хүлээн авдаг хүн бүрийн давах ёстой туршилт. Эзэн Есүс ингэж хэлсэн: ‘Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг. Би тэдэнд мөнх амь өгнө; тэгээд тэд хэзээ ч мөхөхгүй, ямар ч хүн тэднийг Миний гараас булаахгүй’ (Иохан 10:27–28). Үнэнийг хайрладаг жинхэнэ итгэгчид нь ХКН юм уу, шашны ертөнцийн хэлж байгаа, эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл юм уу вэбсайт дээр бичигдсэн зүйлийг тоодоггүй. Тэд зөвхөн Бурханы дуу хоолой, Бурханы ажил мөн эсэхийг нь хардаг. Төгс Хүчит Бурханы үг нь Бурханы дуу хоолой гэдгийг баталмагцаа тэд Түүнийг дагадаг ба ямар ч хүн, зүйл, үйл явдал тэдэнд саад болдоггүй. Тэд Бурханыг дагахаар шийдвэр гаргадаг. Тэд бол ухаалаг охид юм. Үнэнийг хайрладаггүй, зөвхөн талхаа идэхийг зорьдог үл итгэгчид нь үнэнийг хайдаггүй, харин Сатаны худал үгийг сохроор хүлээн авч, тэр ч бүү хэл ХКН-тай хамтран худал үгийг түгээж, эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг галзуу мэт шүүж, ялладаг. Тэд бүгд үрийн сүүл, нохой, муу үйлчлэгч, антихрист болж илчлэгдэнэ. Тэд бүгд таягдуулан, шийтгэгдэж, гамшиг дунд шүдээ хавиран, гаслан уйлах болно. ХКН болон шашны ертөнцийн худал үгс буудай болон үрийн сүүл, хонь болон ямаа, сайн болон муу үйлчлэгчийг илчилдэг. Эцсийн дүнд Бурхан хүмүүсийг Бурханы ажилд хэрхэн хандаж, юу хийснээр нь тэдний үр дүнг тодорхойлно. Сатаны худал үг, заль мэх Бурханы ажлын төлөө үйлчилж байгаа нь илэрхий байна.”
Энэ цуурхал, худал үгс миний толгойг үнэхээр эргүүлсэн. Би хаанчлалын хаалганы гадна үлдэх шахжээ. Энэ бодол намайг айлгав. Үнэн замыг судлах түлхүүр нь Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы ажил мөн эсэхийг харах гэдгийг би одоо мэднэ. Бид ХКН чөтгөрийн худал үгэнд ерөөсөө итгэж болохгүй, мөн пастор, ахлагчид, вебсайтын хэлж байгаа зүйлийг ялган таньдаг байх хэрэгтэй. Бид тэдний хэлсэн зүйлд сохроор итгэчхэж болохгүй, үгүй бол бид Сатаны торонд хэдийд ч бүдэрч болно. Бид итгэхдээ ялган танихгүй, үнэнийг хайхгүй байх нь үнэхээр аюултай. Цуурхлын тээрмээс зугтаж, Эзэний эргэн ирэлтийг угтан авч байгаа нь миний хувьд Бурханы өршөөл, аврал байсан. Төгс Хүчит Бурханд талархъя!