87. Ариусгалтын замыг би эцэст нь оллоо

Чен Лян, АНУ

Би католик шашинт гэр бүлд төрсөн, тэгээд 13-тайдаа катехизм судалж, баптисм хийлгэсэн юм. Үүний дараа санваартан болж, Бурханд үйлчлэхээр сэтгэл шулуудсан. Ингэхийн тулд 22-тойдоо шашны сургуульд ороод, тэнд теологи, бичвэр судлан, бусад зарим нэг хичээлд суусан. Гэхдээ хэсэг хугацаа өнгөрсөн ч Бурхантай илүү ойр дотно санагдахгүй хэвээр, бас гэрлэж, гэр бүлтэй болох хүсэл төрсөөр л байлаа. Ахин дахин залбирсан ч үүнийг хянаж чадахгүй хэвээр байсан. Тэнгэрийн хаанчлалд орохын тулд ариун явдалтай байна гэж Бурханы өмнө тангараг өргөсөн ч тэр амлалтаасаа буцмаар байсан. Би нүгэл үйлдэж, Бурханд худал хэлж байсан биш үү? Яаж би Бурханы хаанчлалд орж чадах юм бэ? 10 жилийн турш би шашны сургуульд сурсан юм. Төгссөнийхөө дараа Индонез дахь нэг хийдэд очиж, дахин нэг жил болсон ч хааяадаа ариун бус бодол төрсөөр л байлаа. Би үнэхээр зориг мохсон. Хичээлээ дуусгасны дараа би ердийн мөргөлч болохоор шийдлээ. Тэгээд харьж, эхнэр авсан. Гэхдээ өдөр тутмын амьдралдаа эхнэртэйгээ өрх гэрийн ялихгүй асуудлаар маргалдаж, жаахан тэвчээргүй байсан. Заримдаа өөрийнхөө ашиг сонирхлыг хамгаалах гэж худал хэлдэг байсан. Бурханы өмнө очоод нүглээ улайж, эдгээрийн төлөө маш их гэмшдэг ч дараа нь ийм зүйл хийсээр л байдаг байлаа. Би чуулганы ёслолд явж, илүү их залбирснаар Бурхантай харилцах харилцаагаа засахыг хүссэн ч үүгээр асуудал минь засраагүй.

Дараа нь 2014 онд би АНУ-д ирлээ. Чуулганы ёслол дээр Ли, Лиу болон өөр хоёр мөргөлчтэй танилцсан. Боломж гарах бүрд би тэдэнтэй итгэлийн асуудал хэлэлцдэг байлаа. Миний санахаар, нэг удаа бид бичвэр ярьж байтал Лиу Зүүний Аянгад итгэдэг, Библи сайн мэддэг, шүтлэгтэй нэг санваартан танина гэлээ. Чуулганы гал цогтой өөр хоёр итгэгч бас тэнд нэгдсэн гэж хэлсэн. Зүүний Аянга ямаршуу чуулган юм бол, яагаад тийм олон эрчимтэй итгэгч тэнд нэгдсэн юм бол гэж Лиу гайхлаа. Би ч гэсэн Зүүний Аянгад нэгдсэн шүтлэгтэй санваартан мэддэг байсан учир үүнд бас будилсан юм. Зүүний Аянга юу номлодог эсэх, сүсэгтэй Христэд итгэгчийг яагаад тийм олноор нь татсан эсэхийг мэдэхгүй байсан. Тэд Ариун Сүнсний онгодтой юм болов уу? Би үүнийг нягталж, тэр чуулганы номлодог зүйл юугаараа тийм онцгой гэдгийг харах хэрэгтэй гэж бодлоо. Сүнслэг үйл ажиллагаанд болон Бурханыг мэдэхэд маань тэд тус болж чадах болов уу гэж гайхсан. Ингэж бодоод Ли, Лиу хоёрт Төгс Хүчит Бурханы Чуулганд очиж үзмээр байгаагаа хэллээ. Тэд ч зөвшөөрсөн.

Биднийг очтол нэг эгч “Төгс Хүчит Бурханы Чуулганы үүсэл, хөгжил” гэх видео үзүүлсэн юм. Урт удаан хугацаанд яг найдаж байснаар минь Эзэн Есүс эргэж ирсэн гэдгийг би эндээс олж мэдлээ. Тэр бол шүүлтийн ажил хийхээр үнэнийг илэрхийлж байгаа махбод дахь Төгс Хүчит Бурхан юм. Иймээс үнэнд хайртай, Бурханы илрэлтийг хүсэн хүлээдэг бүх урсгалын хүмүүс Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, үнэн, Бурханы дуу хоолой гэдгийг нь хараад, Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрдөг. Бас Төгс Хүчит Бурханы сайн мэдээ дорнын Хятадаас өрнөдийн олон улс оронд түгж, Эзэн Есүсийн, “Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно(Матай 24:27) гэх зөгнөлийг биелүүлсэн. Энэ зөгнөл ийнхүү биелдэг гэдэгт би үнэхээр гайхсан шүү. Үүнийг би тэр олон жил ойлголгүй уншсан байж.

Дараа нь нэг ах “Библи ба Бурхан” гэх сайн мэдээний кино үзүүллээ. Энэ кинонд би бүр ч их сэтгэл хөдөлж, Библид асар их нууц байдгийг олж харсан. Би сүсэг бишрэлийн маш олон ном уншсан боловч Библийн цаад үнэн, Библи яаж бий болсон, Библи, Бурхан хоёрын харилцааг ямар ч теологич болон Библи судлаач ер нь ийм тодорхой тайлбарлаж байгаагүй. Тэр киноноос би маш их зүйл олж авсан юм. Яагаад урам зоригтой маш олон итгэгч үгийг нь сонссоныхоо дараа Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрсөн нь харагдсан. Тэгээд үүнийг судлах ёстойгоо мэдлээ.

Дараа нь тэд, эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг бүрмөсөн цэвэрлэж, аврахын тулд Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийхээр үнэнийг илэрхийлдэг гэлээ. Үүнд би будилсан. Учир нь Эзэн Есүс загалмай дээр “Биелэгдлээ” гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил дууссан гэсэн үг байх учиртай, иймд Бурхан биднийг ариусгаж, аврахын тулд хүн төрөлхтнийг шүүх ямар хэрэг байх юм бэ? Үүнийг олж мэдмээр байсан ч цаг оройтож байсан учраас маргааш нь эргэж ирэхээр болсон. Гэртээ харих замдаа би догдоллоо. Тэр өдрийн нөхөрлөлөөс нэлээд их зүйл сурч, Эзэнтэй илүү ойр дотно болсон мэт санагдсан шүү. Төгс Хүчит Бурханы Чуулган үнэхээр Эзэний ажлыг хамардаг байж магадгүй санагдсан. Эзэн үнэхээр эргэж ирчхээд, би яг Петр шиг Эзэнтэй хамт амьдарч чадахаар болбол гайхалтай байх сан. Ингэж бодоод маргаашийн цуглаанаа бүр ч их хүсэн хүлээлээ.

Маргааш нь ажлаасаа тармагцаа цуглааны газраа яаран очоод, цаг алдалгүй эгчээс, “Та нар Эзэн Есүс эргэж ирчхээд, шүүлтийн ажил хийхээр үнэнийг илэрхийлдэг гэж байна. Гэхдээ Эзэн загалмай дээр, ‘Биелэгдлээ’ гэсэн шүү дээ. Тэгэхээр хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил гүйцэлдсэн гэсэн үг. Итгэснээр бидний нүгэл уучлагддаг. Бид итгэлээрээ зөвтгөгдөж, аврагддаг, тэгээд Эзэн ирээд биднийг шууд хаанчлал руугаа аваачиж чаддаг. Яагаад Эзэн нэмж авралын ажил хийх юм бэ? Үүний цаад утга учир юу юм бэ?” гэж асуулаа.

Эгч ингэж хэлсэн, “Золин авралын ажил нь гүйцэлдсэн учраас Эзэн Есүс ‘Биелэгдлээ’ гэж хэлсэн. Тэглээ гээд хүн төрөлхтнийг аврах Бурханы бүх ажил дууссан гэсэн үг биш байсан. Эзэн Есүс ‘Биелэгдлээ’ гэж хэлсэн учраас хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил дууссан, Эзэн эргэж ирээд шинэ ажил хийхгүй гэж бид тогтоовол эдгээр зөгнөл яаж биелэх болж байна? ‘Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна(Иохан 16:12–13). ‘Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно(Иохан 12:48). Бас 1 Петр 4:17: ‘Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ.’ Эцсийн өдрүүдэд Эзэн илүү их үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг шүүж, цэвэрлэхээр ажиллана гэдгийг эдгээр зөгнөл харуулдаг. Хэрэв бид Бурханы авралын ажил бүрэн дууссан гэвэл эдгээр зөгнөл яаж биелэх юм бэ? Бас эцсийн өдрүүдэд Эзэн сайн зарцыг муу зарцаас, хонийг ямаанаас, буудайг үрийн сүүлнээс, ухаалаг охидыг мунхаг охидоос ялгана гэж Библид зөгнөдөг. Яг Эзэн Есүсийн хэлснээр: ‘Сайн үр тарьдаг нэгэн бол хүний Хүү; талбай нь дэлхий; сайн үр нь хаанчлалын хөвгүүд; харин үрийн сүүл нь хорон муу нэгний хөвгүүд; тэднийг тарьсан дайсан бол диавол; Ургац хураалт бол дэлхийн төгсгөл; тариа хадагсад нь тэнгэрэлч нар юм. Тиймээс үрийн сүүлийг цуглуулж, галд шатаадагтай адил энэ дэлхийн төгсгөл ч гэсэн ийм байх болно. Хүний Хүү тэнгэрэлчүүдээ илгээх ба тэд саад болдог бүх зүйл болон ёс бусыг хийдэг бүхнийг Түүний хаанчлалаас гаргаж бөөгнүүлнэ; тэгээд тэднийг галтай зууханд хаяна: тэнд уйлаан, шүдээ хавирах явдал байх болно. Тэр үед зөв шударга хүмүүс Эцэгийнхээ хаанчлалд нар мэт гэрэлтэнэ. Чихтэй бүхэн сонсогтун(Матай 13:37–43). Эцсийн өдрүүдэд Бурхан бүлэг ялагчдыг бүтээж, хаанчлал нь газарт ирнэ гэж Илчлэлд бас зөгнөдөг. Энэ нь бүгдээрээ эцсийн өдрүүдэд Эзэний хийдэг ажил. Эзэн Есүс ажлаа гүйцэлдүүлсэн учраас хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил бүрэн дууссан гэх юм бол тэдгээр зөгнөл яаж биелэх юм бэ? Тэгэхээр энэ ойлголт харваас Эзэний үг болон Бурханы ажлын бодит байдлаас зөрүүтэй байна.”

Би сонсонгоо толгой дохилоо. Тэгээд эгчийн зөв гэж санагдсан. Ийм илэрхий зүйлийг би яагаад ер олж хараагүй юм бол? Эгч дараа нь Төгс Хүчит Бурханы үгийн хэдэн хэсгийг уншиж өгсөн. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүнийг золин аварч, нүглийг нь уучилсан тухайд бол, Бурхан хүний гэм бурууг санадаггүй, гэм буруугийнх нь дагуу хүнд ханддаггүй гэж л авч үзэж болох юм. Гэвч махан биед амьдардаг хүн нүглээс ангижраагүй бол үргэлжлүүлэн нүгэл үйлдэж, завхарсан сатанлаг зан чанараа эцэс төгсгөлгүй илчилж л чадна. Энэ бол хүний амьдардаг, нүгэл үйлдэж, нүглээ уучлуулдаг эцэс төгсгөлгүй орчлын амьдрал юм. Хүн төрөлхтний ихэнх нь өдөр нь нүгэл үйлдээд орой нь нүглээ улайдаг. Ийм маягаар нүглийн тахил хүний хувьд үүрд хүчинтэй байдаг ч энэ нь хүнийг нүглээс аварч чадахгүй. Хүн завхарсан зан чанартай байсаар байгаа тул авралын ажлын хагас нь л гүйцэлдсэн(Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”). “Одоо ч гэсэн хуучин хэвээрээ байгаа чиний хувьд, Есүсээр авруулсан чинь үнэн. Чи Бурханы авралаас үүдэн нүгэлтэн гэж тооцогдохгүй байгаа боловч нүгэлтэй биш, бохир заваан биш гэдгийг чинь энэ нь нотлохгүй. Хэрвээ өөрчлөгдөөгүй юм бол чи яаж ариун байж чадах юм бэ? Дотроо чи бохир заваанаар дүүрч, хувиа хичээсэн, өөдгүй байдаг мөртөө Есүстэй хамт буухыг хүссээр байдаг—тийм азтай явдал байна гэж үү дээ! Бурханд итгэх итгэлдээ чи нэг алхмыг орхисон: Чи зүгээр л золин аврагдсан, гэхдээ өөрчлөгдөөгүй. Чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд Бурхан чамайг биечлэн өөрчилж, цэвэрлэх ёстой; чи зөвхөн золин авруулсан бол ариун байдалд хүрч чадахгүй. Ийм маягаар чи Бурханы сайн ерөөлийг хуваалцах эрхгүй байх болно, учир нь чи хүнийг удирдах Бурханы ажилд нэг алхмыг орхигдуулсан, энэ нь өөрчлөгдөж, төгс болох гол алхам юм. Тиймээс дөнгөж золин аврагдсан нүгэлтэн чи Бурханы өв залгамжлалыг шууд өвлөн авч чадахгүй(Үг нь махбодоор илэрсэн номын “Нэршил болон ялгамж чанарын талаар”). “Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон юм; Тэрээр хүнийг бүх завхарсан зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, бас хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн салгахын тулд улам их ажил хийхийг Бурханаас шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагддаг бүх хүн илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авна. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авна(Үг нь махбодоор илэрсэн номын Өмнөх үг). “Бурханы гэсгээлт, шүүлтийн ажил нь мөн чанартаа эцсийн амралтынх нь төлөө хүмүүсийг ариусгах зорилготой; тэгж цэвэрлэхгүй бол хүн төрөлхтнөөс нэг нь ч төрлийнхөө дагуу ангилагдаж, амралтад орж чадахгүй. Энэ ажил бол хүн төрөлхтөн амралтад орох цорын ганц зам билээ. Бурханы ариусгалтын ажил л хүмүүсийн зөв шударга бус байдлыг цэвэрлэх ба Түүний гэсгээлт, шүүлтийн ажил л хүн төрөлхтний дуулгаваргүй элементийг ил болгож, улмаар аврагдаж чадах хүмүүсийг чадахгүйгээс нь, үлдэх хүмүүсийг үлдэхгүй хүмүүсээс нь ялгана. Энэ ажил дуусахад үлдэх боломжтой хүмүүс бүгд цэвэрлэгдэж, илүү гайхалтай хоёр дахь амьдралыг эдлэхээр хүн төрөлхтний илүү өндөр байр байдалд орно; өөрөөр хэлбэл, тэд хүний амралтын өдрийг эхлүүлж, Бурхантай зэрэгцэн оршино. Үлдэх боломжгүй хүмүүс гэсгээгдэж, шүүгдсэний дараа жинхэнэ төрх нь бүрмөсөн илчлэгдээд, дараа нь тэд бүгд устгагдаж, Сатаны нэгэн адилаар газар дэлхий дээр амьд үлдэх боломжгүй болно. Ирээдүйн хүн төрөлхтөн дунд ийм төрлийн хүмүүс байхгүй; ийм хүмүүс нь шийтгэлийн бай бөгөөд хорон муу, зөв шударга бус хүмүүс учир эцсийн амралтын газарт ороход тохирохгүй, Бурхан хүн хоёрын хуваалцах амралтын өдөрт ороход ч тэнцэхгүй… Мууг шийтгэж, сайныг шагнах Бурханы эцсийн ажлын ар дахь бүхий л зорилго нь бүх хүнийг бүрмөсөн ариусгах явдал юм, ингэснээр Тэр цэвэр ариун хүн төрөлхтнийг мөнхийн амралтад аваачна. Түүний ажлын энэ үе шат хамгийн чухал; энэ нь Түүний бүхий л удирдлагын ажлын сүүлчийн үе шат билээ(Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно”).

Бурханы үгийг уншсаны дараа эгч ингэж нөхөрлөлөө: “Эзэн Есүс Нигүүлслийн эрин үед золин авралын ажил хийсэн, бид Эзэнд итгэж, залбирч, нүглээ улайж, гэмшиж байгаа цагт нүгэл маань уучлагддаг. Тэгээд Бурханы нигүүлсэл, ерөөл эдлэх чадвартай болж, хуулийн дор яллагдахгүй. Эзэн Есүсийн золин аврах ажил ийм зүйлд хүрсэн, ‘итгэлээр аврагдах’ гэдэг үнэндээ ийм утга учиртай байдаг. Эзэн Есүс нүглийг маань уучилж, бид илэрхий нүгэл үйлдэхээ больж, ихэнхдээ сайн ааш авиртай байдаг. Гэхдээ бид одоо ч нүглээс ангижраагүй байна. Бид өөрсдийнхөө ашиг сонирхлын төлөө худал хэлж, хууран мэхэлсээр байдаг, бас шунахай, атаач, хорсолтой байж, ёрын муу бодол өвөртөлдөг. Ертөнцийн чиг хандлагын уруу таталтыг эсэргүүцэж чадалгүй мөнгөнд шунаж, бардам занд дурладаг. Дургүй зүйлийг маань хийдэг хүмүүсийг ихэрхүүгээр зэмлэдэг. Бид биеэ тоосон, ов мэхтэй байдал гэх зэрэг сатанлаг зан чанараар дүүрэн байж, үнэнээс залхаж, ёрын мууг шүтдэг. Эдгээр сатанлаг зан чанар нь гаднах нүглээс илүү бугшсан байдаг. Эдгээрийг Сатан бидэнд сургадаг, бас эдгээр нь нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэх уг үндэс байдаг. Эдгээр зүйлийг шийдвэрлэхээс нааш бид өөрийн эрхгүй нүгэл үйлдсээр байж, нүглийн хүлээсээс чөлөөлөгдөж чаддаггүй. Библид хэлдгээр, ‘Би ариун учраас та нар ариун байгтун(1 Петр 1:16). Бурхан ариун, хаанчлал нь ч ариун байдаг. Бурхан бузар хүмүүсийг оруулж болохгүй. Өдөр бүр нүгэл үйлддэг бид нүглийн зарц шүү дээ, тэгэхээр бид Бурханы хаанчлалд ороход тохиромжтой байж яаж чадах юм бэ? Иймээс Эзэн Есүсийн золин авралын ажил хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлын нэг хэсэг л байснаас биш бүгд байгаагүй. Бидний нүгэл дөнгөж уучлагдсан, гэхдээ бид нүглээс чөлөөлөгдөж, Сатаны нөлөөнөөс ангижраагүй. Бурхан хүн төрөлхтнийг хараахан бүрэн олж аваагүй. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан ирлээ. Тэгээд завхарсан зан чанарыг маань цэвэрлэж, Бурханыг эсэргүүцдэг нүгэлт сатанлаг уг чанарыг маань шийдвэрлэхээр үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажил хийдэг, тэгснээр бид нүглийн дөнгөнөөс бүрмөсөн ангижирч, бүрэн аврагдаж, Бурханы хаанчлалд орж чаддаг. Төгс Хүчит Бурханы илрэлт, ажил бас сайн ба муу зарц, хонь ба ямаа, буудай ба үрийн сүүл, ухаалаг ба мунхаг охидыг илчилдэг. Эзэний дуу хоолойг сонсохоос татгалздаг, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг үгүйсгэж, ялладаг хүмүүс эцэстээ гамшигт унаж, уйлж, шүдээ хавирах мунхаг охид, үрийн сүүл, муу зарц юм. Төгс Хүчит Бурханы үгээс Бурханы дуу хоолойг таньж, эцсийн өдрүүдийн ажлыг нь хүлээн зөвшөөрдөг хүмүүс ухаалаг охид, буудай, хонь байдаг. Тэд Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийг туулж, ариусаж, эцэстээ Бурханы хаанчлалд хүргэгддэг. Энэ нь Илчлэл дэх зөгнөлийг бүрэн биелүүлдэг. Иймээс Бурханы шүүлтийн ажил дуусах үед хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил бүрэн гүйцэлдэх болно.”

Эгчийн нөхөрлөл нүдийг минь нээсэн шүү. Эзэн Есүс золин авралын ажил л хийсэн, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажил л хүн төрөлхтнийг бүрэн цэвэрлэж, аварч чаддаг гэдгийг би ухаарлаа. Бид итгэлээсээ үүдэн нүглээсээ золин аврагддаг ч нүгэлт уг чанар маань үлддэг, иймээс бид нүгэл үйлдэж, нүглээ улайх байдалтай амьдардаг. Урьд нь би нүгэл үйлдэхгүй байх гэж өөрийгөө хүчилж л чадсанаас биш бичвэр уншиж, хийдийн дүрмийг дагаснаар нүгэл үйлдэхээ больж чадаагүй. Дараа нь би, эцсийн өдрүүдэд Бурханаар шүүгдэж, цэвэрлэгдэх нь нүгэлт байдлын асуудлыг үндсээр нь арилгах цорын ганц арга гэдгийг ойлгосон. Бурхан хүмүүсийг цэвэрлэхийн тулд шүүлтийн ажил хэрхэн явуулдгийг би тэр эгчээс ихэд сонирхон асуулаа.

Эгч Бурханы үгийн уншлагын бас нэг видео үзүүлсэн юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулагддаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзарсан зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг хэрхэн голдгийг илчилсэн үгсийг, хүн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогтой холбогдуулан хэлсэн байдаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэл, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүнд огт байдаггүй үнэнээр л орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авдаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнэний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүний ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломж олгодог. Түүнчлэн, өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ(Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”). Видеоны дараа эгч нөхөрлөлөө үргэлжлүүлсэн. “Бурхан эцсийн өдрүүдэд хүмүүсийг шүүж, цэвэрлэхийн тулд үнэнийг илэрхийлдэг. Цэвэрлэгдэж, бүрэн аврагдахын тулд хүн төрөлхтний ойлгож, орох хэрэгтэй бүх үнэнийг илэрхийлдэг. Бурхан 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөөнийхөө нууц, хүн төрөлхтнийг аврах ажлынхаа гурван үе шат, махбод дахь Бурханы ажлын нууц, эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлынхаа нууцыг илчлээд байна. Бас хүн төрөлхтөн яагаад нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцдэгийн уг үндэс, Сатан биднийг завхруулсан гэх үнэн болон элдэв янзын завхарсан байдлыг Бурхан шүүж, илчилдэг. Үүнээс гадна Бурханы ариун, зөвт, халдашгүй зан чанарыг илчилж, Бурхан хэнийг таалж, хэнд ой гутдаг, хэн Бурханы хаанчлалд орж чаддаг, хэн шийтгүүлэх болон төрөл бүрийн хүний хүрэх газар, үр дүнг бидэнд хэлдэг. Бурхан бас бидэнд амь зан чанараа өөрчлөх зам өгдөг. Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг туулснаар бид Сатан биднийг хэр гүн гүнзгий завхруулсныг харж, биеэ тоосон, ов мэхтэй, ёрын муу, заналт, үнэнийг үзэн яддаг гэх мэт сатанлаг зан чанараар дүүрэн, хүн төрхийг амьдрах харуулах чадваргүйгээ олж хардаг. Бас Бурханы зөвт зан чанарыг харж, Бурханыг хүндэлдэг болж, өөрсдийгөө үнэхээр үзэн ядаж эхлэн, махан биеийг хаяж, үнэнийг хэрэгжүүлэхэд бэлэн болдог. Тэгээд завхарсан зан чанар маань аажмаар өөрчлөгддөг” гэлээ.

Нөхөрлөлийнхөө дараа эгч “Жинхэнэ гэрэл гарч ирдэг” гэх гэрчлэлийн бас нэг видео үзүүлсэн. Видеоны гол дүрийн баатар багахан авьяастай гээд бусдад эзэрхэж, бүх хүнийг дорд үзсэн. Тэгээд ярвагануур, ихэрхүү аашилж, бүх хүнийг үгэндээ оруулахыг хүссэн. Тэр итгэгч бөгөөд маш их залбирч, нүглээ улайдаг ч уураа барьж чадалгүй, бусдыг зэмлэдэг байсан. Түүний бүх хамтран ажиллагч зайгаа барьж, эхнэр, охин нь түүнээс айсан. Тэр итгэмжит ганц ч хүнгүй байлаа. Тэгээд нүгэлд амьдраад, аймшигтай зовно. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрч, Бурханы үгийн шүүлт, гэсгээлт туулсныхаа дараа тэр үргэлж өөрийгөө эн тэргүүнд тавьж, өөрийгөө өргөмжилж, бусдыг дуулгавартай бай гэж шаарддаг нь биеэ тоосон, үндэслэлгүй зангаас нь үүдэлтэй, эдгээр нь сатанлаг зан чанар гэдгийг олж харсан. Үүнд Бурхан ой гутаж, бусад нь холдож хөндийрдөг шүү дээ. Үүнийг ухаармагцаа тэр өөрийгөө үнэхээр үзэн ядаж, харууслаар дүүрсэн. Дараа нь бусдад илүү зөөлөн аргаар хандаж, асуудалтай тулгарах үедээ махан биеийг хаяж, үнэнийг эрж хайж, бусдыг сонсдог болсон. Тэгээд тэгж их биеэ тоохоо больсон.

Энэ видеог хараад би догдолсон шүү. Төгс Хүчит Бурханы үг ямар эрх мэдэл, хүч чадалтай гэдгийг, хүмүүсийг цэвэрлэж, өөрчилж үнэхээр чаддаг гэдгийг олж харсан. Би боломж олдох бүрд Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, Төгс Хүчит Бурханы Чуулганы сайн мэдээний кино, магтан дууны видеонууд үзэж эхэлсэн. Үзэх тусмаа сэтгэл санаа дээрдэж байлаа. Төгс Хүчит Бурханы үг үнэн, Бурханы дуу хоолой мөн, Төгс Хүчит Бурхан эргэж ирсэн Эзэн мөн гэдэгт би бат итгэлтэй болсон. Тэгээд Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрсөн дөө.

Өмнөх:  85. Юуны төлөө энэ бүх зовлонг туулсан юм бэ?

Дараах:  89. Эцэг эхийнхээ хэн болохыг харсан минь

Холбогдох контент

56. Аминч занг яаж шийдвэрлэх вэ

Жан Жин, ЧехТөгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүний үйл хэргийг сайн, муу гэж шүүдэг стандарт юу вэ? Чамд, чиний бодол, илэрхийлэл,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger