96. Дүр эсгэхгүй байх зам

Энэ оны эхээр би багийн удирдагчаар сонгогдон, хэд хэдэн багийн усалгааны ажлыг хариуцлаа. Тийм албан тушаалд сонгогдсон гэхээр бага зэрэг хэв чанар, чадвартай, бас үнэний ойлголт, амийн оролтоор ихэнх ах, эгчээс илүү гэсэн үг гэж тухайн үед бодогдож, тийм ажил биелүүлэх чадвартайгаа бүх хүнд харуулахын тулд үнэнээр зэвсэглэж, үүргээ сэтгэл гарган сайн биелүүлэх хэрэгтэй юм шиг санагдсан.

Эхэндээ ажлаа сайн мэдэхгүй байсан болохоор бүрэн ойлгохгүй зүйл гарах үед энэ талаар удирдагч юм уу хамт ажилладаг ах эгч нараасаа асуудаг байлаа. Тэр ажилд шинээр орсон юм чинь зарим нэг зүйл мэдэхгүй байгааг минь хүн бүр ойлгоно, бас илүү их эрж хайвал илүү хурдан өсөхөд минь тус болж магад гэж би бодсон. Тэгснээр бүх хүнд сайхан сэтгэгдэл төрүүлж, үнэнийг чин сэтгэлээсээ эрж хайдаг гэж бодогдуулах байлаа. Гэвч дараа нь надад маш олон асуудал тулгарсаар байсан юм. Тухайн үед би тэр үүрэгт нэлээд удаж байсан болохоор “Цаг үргэлж ийм олон асуулт асуугаад байвал бүх хүн намайг юу гэж бодох бол? Жаахан тааруу хэв чанартай, энгийн асуудал ч шийдвэрлэж чаддаггүй, багийн удирдагчийн тэр ажлыг биелүүлэх чадваргүй гэж бодох болов уу?” гээд асуулт асуугаад байхаас тээнэгэлзсэн. Иймээс бүрэн ойлгож чадахгүй бас бус асуудал тулгарах үед эдгээр асуултыг асуух хэрэг байна уу, тэднээс асуух нь ухаалаг хэрэг мөн үү гэж өөрийн эрхгүй бодогдож, өнгөцхөн сэтгэлгээтэй юм шиг санагдах вий гэж санаа зовж байлаа. Ээдрээтэй биш санагдсан зарим асуудлын талаар асуухын оронд өөрөө учрыг нь олох гэж хичээдэг байв. Үүний улмаас улам олон асуудал овоорч, нэлээд хэдэн асуудлыг цаг тухайд нь шийдвэрлээгүй учир намайг багийн удирдагч байхад сайн тохирохгүй гэж бүгдээрээ бодох вий гээд улам санаа зовлоо. Цуглаан дээр, ялангуяа удирдагчийг байх үед би Бурханы үгийн талаар нөхөрлөхдөө, “Нөхөрлөл минь бодитой байна уу? Миний ойлголт цэвэр байна уу?” гэж байнга санаа зовж байсан. Тэгээд нөхөрлөлийнхөө дараа бүх хүний хариу үйлдлийг ажиглаж, хэн нэгэн миний хэлсэн зүйлд үндэслээд дэлгэрүүлж яривал нөхөрлөл минь сэтгэлийн утас хөндсөн, гэгээрэлтэй гэсэн үг байсан, бас энэ нь Бурханы үгийн талаар цэвэр ойлголттой, ажлаабиелүүлж чадна гэдгийг минь харуулдаг байсан юм. Харин ярьж дуусах үед хэн ч хариулахгүй бол би үнэхээр гонсойдог байлаа. Хэсэг хугацааны дараа үүрэг минь үнэхээр ядаргаатай санагдаж эхэлсэн. Үг хэлэх, санал бодлоо илэрхийлэх болгондоо байнга хэтрүүлж бодоод, тайвширч чаддаггүй байсан. Үүргээ сайн биелүүлэхийг хүссэн ч байнга байж суух газраа олохгүй, өсөж хөгжихгүй, юу ч сурахгүй байлаа. Би анхны санаа зорилгоо умартсан байсан юм.

Тэгээд Бурханы өмнө очин залбирч, эрж хайгаад, Бурханы үгийн нэг хэсгийг уншсан: “Хүмүүс өөрсдөө бүтээгдсэн зүйл юм. Бүтээгдсэн зүйлс бүхнийг чадагч байж чадах уу? Төгс, өө сэвгүй байдалд хүрч чадах уу? Бүх зүйлд чадварлаг болж, бүхний талаар ойлгож авч, бүхнийг нэвт харж, бүхнийг хийж чадах уу? Чадахгүй. Гэвч хүмүүсийн дотор завхарсан зан чанар, хөнөөлт сул тал байдаг. Тэд нэг чадвар юм уу мэргэжил сурмагцаа өөрсдийгөө чадвартай хэмээн санаж, байр суурьтай, үнэ цэнтэй хүмүүс, мэргэжилтнүүд гэж боддог. Тэд хэчнээн ердийн байх нь хамаагүй, олны танил, ихэмсэг хүний дүр эсгэж, багахан алдартан болж, ганц ч дутагдалгүй төгс төгөлдөр, өө сэвгүй гэж хүмүүст бодогдохыг л хүсдэг; тэд бусдын нүдэнд алдартай, хүчирхэг, агуу хүн болж, сүр хүчтэй, бүхнийг хийж чаддаг, хийж чадахгүй юмгүй мэт харагдахыг хүсдэг. Тэд бусдаас тусламж хүсвэл чадваргүй, сул дорой, дорд харагдаж, хүмүүст басамжлуулна гэж боддог. Иймээс үргэлж сүрхий харагдахыг хүсдэг. Зарим хүнээс ямар нэг зүйл хийхийг хүсэхэд яаж хийхийг үнэндээ мэдэхгүй хэр нь мэднэ гэж хэлдэг. Дараа нь тэд нууцаар эрж хайж, яаж хийдгийг нь сурахаар оролддог ч хэдэн өдрийн турш судалсныхаа дараа ч яаж хийхийг нь ойлгохгүй хэвээр байдаг. Яажшуу хийж байгааг нь тэднээс асуувал ‘Дөхөж байгаа, дөхөж байгаа!’ гэдэг. Гэвч зүрх сэтгэлдээ бол ‘Болоогүй байгаа шүү дээ, би юу ч мэдэхгүй, яахаа мэдэхгүй байна! Би өөрийгөө илчилж болохгүй, үргэлжлүүлэн дүр эсгэх ёстой, хүмүүст дутагдал, мэдлэггүй байдаа харуулж болохгүй, тэдэнд дорд үзэгдэж болохгүй’ гэж боддог. Энэ ямар асуудал вэ? Энэ бол ямар ч үнээр хамаагүй нэр нүүрээ хамгаалахаар хичээх амьдын там юм. Энэ ямар зан чанар вэ? Ийм хүмүүсийн биеэ тоосон зан нь дэндсэн, тэд хамаг эрүүл ухаанаа алдсан! Тэд өрөөл бусадтай адилхан байхыг хүсдэггүй, жирийн, хэвийн хүн байхыг хүсдэггүй, харин супер хүн, сүр хүчтэй, авьяас чадвартай хүн байхыг хүсдэг. Энэ бол асар том асуудал юм! Хэвийн хүн чанарын сул тал, дутагдал, мэдлэггүй байдал, мунхаглал юм уу ойлголтоор дулимаг байдлын тухайд тэд бүгдийг нь далдалж, бусад хүнд харуулдаггүй бөгөөд дүр эсгэсээр байх болно... Ийм хүмүүс бодит байдлаас тасран амьдардаг бус уу? Тэд мөрөөдөж байгаа бус уу? Тэд хэн гэдгээ ч мэддэггүй, хэвийн хүн чанарыг хэрхэн амьдран харуулахаа ч мэддэггүй. Тэд ганц ч удаа бодитой хүн шиг аашилж байгаагүй юм. Хэрвээ чи юмыг хэрсүү байдлаар хийх биш, харин бодит байдлаас тасарч, аргацааж өдөр хоногийг өнгөрөөдөг, төсөөллөөрөө амьдардаг бол энэ нь асуудал юм. Чиний сонгосон амьдралын зам буруу байна(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханд итгэх зөв замд орохын өмнө хүмүүст байх таван төлөв байдал”). Би үүнийг тунгаан бодоод, өөрийнхөө байдлыг бага зэрэг ойлгож авсан юм. Би багийн удирдагчаар сонгогдсон юм чинь тодорхой хэв чанар, ажлын чадвартай гэсэн үг гэж санагдаад, өөрийгөө хэт их юманд бодсон байж. Өөрийгөө тэгж харах үедээ бусад бүх хүн миний талаар юу гэж бодож байгааг анхаарч эхлэн, тэр ажилд бэлэн гэдгээ аль болох хурдан нотлохыг хүссэн. Иймээс үүрэгт минь илүү их асуудал, бэрхшээл гарах үед энэ талаар ер хэлж чадалгүй, хүмүүс намайг нэвт харж, хэв чанараар дулимаг, ажилд тэнцэхгүй гэх болов уу хэмээн байнга санаа зовдог байлаа. Тэгээд дүр эсгэж, асуудал гарах үед үг дуугүй байж, ганцаараа учрыг нь олж эхэлсэн. Үүнээс үүдэн үүрэг дэх олон асуудлаа шийдвэрлээгүйгээс болж манай ажил ч саатаж, өөрийн минь байдалд ч нөлөөлсөн. Миний ухаан санаа самуурч, урьд нь ойлгодог байсан зүйлc дээрээ будилж эхэлсэн. Тэр ч байтугай тааруухан нөхөрлөвөл бүх хүн дорд үзэх вий гэж айсандаа цуглаан дээр өөрийнхөө нөхөрлөлд эргэлзсээр, алхам тутамдаа боогддог байсан. Тэгээд энэ бүхэн тэр чигтээ миний буруу гэдгийг ухаарсан юм. Би маш биеэ тоож, эрүүл ухаангүй байгаад, өөрийнхөө өө сэв, дутагдалтай зохих ёсоор нүүр тулж чадалгүй, бусдад өндрөөр үнэлэгдэх гээд байнга дүр эсгэж байж. Үнэндээ тэр үүрэг Бурханы гэрээс надад олгосон суралцах боломж байсан болохоос тэглээ гээд би үнэнийг ойлгодог, тэр ажлыг сайн хийж чадна гэсэн үг яавч биш байсан. Би үнэнийг хүлээн авах багахан л чадвартай болохоос, маш олон зүйлийг ойлгож чадаагүй, ямар ч хувийн туршлагагүй байлаа. Тэгээд ямар ч онцгойрох зүйлгүй атлаа өөрийгөө их юманд бодож, сүрхий, үнэнийг ойлгодог хүний дүр эсгэн, хэт өндрөөр үнэлсэн! Би зүгээр л ул суурьтай байж, үүргээ биелүүлж, ямар нэг зүйлийг ойлгохгүй байх үедээ бусдаас асуух ёстой. Энэ л бодитой, ухаалаг хэрэгжүүлэлтийн зам байсан юм.

Миний уншсан Бурханы үгийн нэг хэсэг хэрэгжүүлэлтийн зарим нэг арга замыг өгсөн. Бурханы хэлснээр, “Үүссэн асуудал юу ч байлаа гэсэн, шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайх ёстой, дүр эсгэх юм уу бусдад зориулж хуурамч төрх гаргаж огтхон ч болохгүй. Өөрийнхөө алдаа, дутагдал, өө сэв, завхарсан зан чанар гээд бүгдийнх нь талаар бүрэн нээлттэй байж, тэдгээрийн талаар нөхөрлө. Дотроо бүү хадгал. Өөрийгөө нээж сурах нь амийн оролтод орох эхний алхам, эхний саад тотгор бөгөөд давж гарахад хамгийн хэцүү байдаг. Чи үүнийг давж гармагц үнэнд ороход амархан. Энэ алхмыг хийх нь юуг илтгэдэг вэ? Чи зүрх сэтгэлээ нээж, сайн муу, эерэг сөрөг гээд өөрт байгаа бүхнээ харуулж; бусдад болон Бурханд харуулахаар өөрийгөө ил болгож; Бурханаас юу ч нуухгүй, юу ч далдлахгүй, ямар ч дүр эсгэхгүй, ов мэх, башир аргаас ангид, бусад хүнтэй адилхан нээлттэй, үнэнч шударга байгааг илтгэдэг. Ийм маягаар чи гэрэлд амьдарч, Бурхан чамайг шинжээд зогсохгүй бусад хүн ч бас чамайг зарчимтайгаар, тодорхой хэмжээнд ил тод үйлддэгийг чинь харж чадна. Чи аливаа арга барилыг өөрийн нэр хүнд, дүр төрх, байр суурийг хамгаалахад ашиглах хэрэггүй, бас алдаагаа нуун дарагдуулж, өнгөлөн далдлах хэрэггүй. Ингэж дэмий хүчин чармайлт гаргах хэрэггүй. Иймэрхүү зүйлийг зүгээр өнгөрөөж чадвал маш тайван байж, хүлээс юм уу шаналалгүй амьдарч, бүхэлдээ гэрэлд амьдрах болно(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс л Бурханаас эмээх зүрх сэтгэлтэй байдаг”). Үүнийг тунгаан бодсоныхоо дараа, дутагдлынхаа талаар сэтгэлээ уудалж, дүр эсгэхээ болих нь үүрэгтээ тайван, санаа зовохгүй байх эхний алхам гэдгийг ухаарсан юм. Би үнэнийг хэрэгжүүлж, үнэнч хүн байх ёстой байлаа. Би үнэнийг бараг ойлгодоггүй завхарсан хүн болохоор олон асуудлыг бүрэн ойлгож чадахгүй байх нь мэдээж байв. Тэр нь байх л зүйл болохоор өөрийнхөө нэр нүүрийг бодоод дүр эсгэж, аливааг нуун дарагдуулах ямар ч хэрэг байгаагүй. Асуулт гарвал нэр нүүрээ орхиод, үүнийхээ талаар ил тод байдлаар удирдамж эрж хайж, нөхөрлөх ёстой, энэ нь үүрэгтээ тайван байх цорын ганц арга байлаа. Үүнийг ухаараад сэтгэл сэргэж, ийм маягаар хэрэгжүүлэхэд анхаарч эхэлсэн юм. Ямар нэг зүйлийн талаар сайн мэдэхгүй байхдаа идэвх санаачилгатайгаар асууж, санал бодлоо илэрхийлэх үедээ үнэхээр бодож байгаа зүйлээ хэлж, мэддэг зүйлийнхээ тухай л нөхөрлөдөг болсон. Ийм маягаар хэрэгжүүлээд, урьд нь хэзээ ч ойлгодоггүй байсан зарим зүйлээ аажмаар ойлгож эхлэн, үүрэг дэх алдаагаа олж илрүүлж, засаж залруулж чадсан юм. Бас дутагдлынхаа талаар илүү сайн ойлгож авсан. Тэгээд үнэн төрхөө харуулах нь сайн зүйл, үнэний зарчмыг ойлгож, өөрийнхөө алдаа дутагдлыг олж илрүүлэхэд энэ нь тус болдог гэдгийг эцэст нь ойлголоо. Тэр үед сэтгэл хавьгүй уужирч, дараа нь үүргээ хэвийн байдлаар биелүүлж чадсан.

Төд удалгүй, миний хариуцсан бүлгүүдийн чуулганы амьдрал нэлээд дажгүй явж байлаа. Ах эгч нар асуудлынхаа талаар надтай нөхөрлөхийг хүсдэг болсон. Гэхдээ нэг л мэдэхэд би хүмүүс намайг юу гэж боддогт дахиад анхаарч эхэлсэн байсан. Нэг удаа хамтран зүтгэгчдийн цуглаан дээр удирдагч маань манай чуулганд гарсан зарим асуудлыг хөндөөд, биднээс ямар бодолтой байгааг асуулаа. Би, “Энд маш олон ах эгч байна. Хэрвээ би өвөрмөц тайлбар олж чадвал хэр чадварлаг гэдгээ харуулах юм байна” гэж бодож байсан. Гэхдээ удтал сайтар бодоод ч үүний учрыг олж чадаагүй юм. Яг тэгтэл удирдагч ямар бодолтой байгааг минь асуулаа. Би өчнөөн удаан ээрч түгдрээд бүдэг бадаг санал хэлсэн. Дараахан нь өөр хоёр эгч бодлоо хуваалцахад тэдний санал минийхээс шал өөр байлаа. Тэдний хэлсэн зүйл үнэхээр үндэслэлтэй байсан болохоор удирдагч санал нийлсэн. “Би мундаг харагдаж чадалгүй, харин ч ичгэвтэр байдалд орчихлоо. Удирдагч намайг юу гэж бодох бол? Ийм энгийн зүйлийн талаар ямар ч ойлголтгүй, огт өсөж хөгжөөгүй гэж бодох болов уу?” гэж санаад тэр дороо сэтгэл гонсойсон. Дараачийн хэд хоногт нь, миний хариуцсан бүлэг болгонд зарим нэг асуудал гарсан юм. Би тэдгээрийг ойлгоогүй учир даруйхан тусламж авах ёстой байсан ч “Тийм их асуулт асуувал ажлаа хийж чаддаггүй мэт харагдах биш үү? Бий болгосон сайн дүр төрхөө гутаах биш үү?” гэж дараа нь бодогдлоо. Нөгөөтээгүүр, шийдвэрлэгдээгүй асуудал ажилд маань саад болно гэж мэдэж байсан болохоор асуултуудаа хуваагаад өөр өөр хүмүүсээс асууя, тэгвэл асуудал шийдвэрлэгдэх ч би дэндүү олон асуулт асуудаг, юу ч мэддэггүй мэт харагдахгүй гэсэн түр зуурын стратеги бодож олсон. Иймэрхүү маягаар дүр эсгээд, миний байдал улам дордсон юм. Сэтгэлгээ минь улам булингартаж, маш олон зүйл дээр зүдэрч эхэллээ. Урьд нь ойлгодог байсан зарим зүйлээ ойлгохгүй байгаа юм чинь байр байдалд минь асуудал гарсан байж таарна гэдгийг дараа нь эргэцүүлээд олж харсан. Иймээс Бурханы өмнө очоод, “Бурхан минь, би харваас асуудалтай байгаа ч дутагдлынхаа талаар үнэнч шударга байж, сэтгэлээ уудалж зүрхлэлгүй, сүрхий аашлахыг байнга хүсдэг. Ямар нэг зүйлийг ойлгохгүй байх үедээ асуухад яагаад тийм хэцүү байдаг юм бэ? Амаа үдүүлчихсэн юм шиг л байх юм. Үүргээ ийм маягаар хийх ядаргаатай байна. Завхралаа мэдэж, өөрчлөгдөхөд минь намайг замчлаач” гэж залбирлаа.

Дараа нь уншсан Бурханы үгийн хоёр хэсэг миний байдлыг яг таг илчилсэн юм. Төгс Хүчит Бурханы хэлснээр, “Алдаа гаргах эсвэл дүр үзүүлэх: энэ хоёрын аль нь зан чанартай холбоотой вэ? Дүр үзүүлэх нь зан чанарын асуудал, энэ нь биеэ тоосон зан чанар, ёрын муу, зальжин байдлыг хамардаг; үүнийг бусад хүн жигшдэг, Бурхан жигшдэг. ... Хэрвээ чи дүр эсгэж, шалтаг хэлэхээр оролддоггүй бол, алдаагаа хүлээн зөвшөөрч чаддаг бол хүн болгон чамайг үнэнч шударга, ухаантай гэж хэлнэ. Юу чамайг ухаантай болгодог вэ? Хүн болгон алдаа гаргадаг. Хүн болгон алдаа, дутагдалтай. Үнэндээ, хүн болгон ижилхэн завхарсан зан чанартай. Өөрийгөө бусдаас илүү эрхэмсэг, төгс, сайхан сэтгэлтэй гэж бүү бод; тэгэх нь ямар ч эрүүл ухаангүй байгаа хэрэг. Хүмүүсийн завхарсан зан чанар, хүний завхралын мөн чанар, үнэн төрх чамд тодорхой болмогц чи алдаагаа нуун далдлах гэж оролдохгүй, бусад хүн алдаа гаргавал тэдэнд ч бас дарамт үзүүлэхгүй, харин аль алинтай нь зөвөөр нүүр тулна. Тэр үед л чи мэдлэг ухаантай болж, тэнэг зүйл хийхгүй бөгөөд энэ нь чамайг ухаалаг хүн болгоно. Ухаалаг биш хүмүүс бол мунхаг хүмүүс бөгөөд багахан алдаагаа үргэлж бодсоор байхын зэрэгцээ нүднээс далдуур өөдгүй загнадаг. Үүнийг харахад жигшмээр байдаг. Үнэндээ юу хийж байгаа чинь бусад хүнд даруй илэрхий байдаг боловч чи улайм цайм дүр эсгэсээр байдаг. Бусад хүнд энэ нь алиалагчийн тоглолт шиг харагддаг. Ингэх нь тэнэг хэрэг бус уу? Үнэхээр тэнэг. Тэнэг хүмүүст ямар ч мэргэн ухаан байдаггүй. Тэд хэчнээн олон номлол сонслоо ч үнэнийг ойлгохгүй, аливаа зүйлийн үнэн мөнийг харахгүй л байдаг. Үргэлж ихэмсэг царайлж, өөрийгөө бусад бүх хүнээс өөр, илүү хүндтэй гэж боддог; энэ бол биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг зан, энэ бол мунхаглал. Мунхаг хүмүүст сүнслэг ойлголт байдаггүй, тийм биз дээ? Чиний тэнэг, ухаангүй байдаг хэрэг явдлууд бол сүнслэг ойлголтгүй хэрэг явдлууд чинь бөгөөд үнэнийг амархан ойлгож чадахгүй. Ийм л байдаг(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Биеэ авч явахдаа хүний баримталбал зохих зарчим”). “Хүмүүс үргэлж дүр үзүүлж, өөрсдийгөө аятайхан харагдуулж, бусдад өндрөөр үнэлэгдэхийн тулд байнга дүр эсгэж, өөрсдийн алдаа, дутагдлыг олж харж чадалгүй, хүмүүст хамгийн сайн талаа харуулах гэж үргэлж хичээх нь ямар зан чанар вэ? Энэ нь биеэ тоосон, хуурмаг, хоёр нүүртэй байдал, Сатаны зан чанар, ёрын муу зүйл юм. Сатанлаг дэглэмийн гишүүдийг аваад үз: Тэд хөшигний цаана хэчнээн их тэмцэлдэж, дайсагнаж, алж хядлаа ч үүнийг хэн ч мэдээлж, ил болгох эрхгүй байдаг. Хүмүүс чөтгөрлөг царайг нь харна гэхээс айгаад тэд үүнийг нуун дарагдуулахын тулд чадах бүхнээ хийдэг. Олны нүдэн дээр тэд аятайхан харагдахын тулд чадах бүхнээ хийн, ард түмэнд хэчнээн хайртайгаа хэлж, хэчнээн агуу, алдар суутай, зөв зүйтэй болохоо ярьдаг. Энэ бол Сатаны уг чанар. Сатаны уг чанарын өвөрмөц онцлог нь заль, ов мэх юм. Тэгвэл энэхүү заль, ов мэхийн зорилго юу вэ? Хүмүүсийг хуурч, өөрсдийнх нь мөн чанар, үнэн төрхийг харахад саад хийж, улмаар өөрсдийн засаглалыг уртасгах зорилгод хүрэх явдал. Эгэл хүмүүс тийм эрх мэдэл, байр суурьгүй байж болно, гэвч тэд ч бас хүмүүс өөрсдийг нь сайнаар бодоосой, өндрөөр үнэлээсэй, зүрх сэтгэлдээ өндөр байр сууринд тавиасай гэж хүсдэг. Энэ бол завхарсан зан чанар бөгөөд хэрэв хүмүүс үнэнийг ойлгодоггүй бол үүнийг таньж чадахгүй. Завхарсан зан чанар бол танихад хамгийн хэцүү нь; өөрийн алдаа, дутагдлыг таньж мэдэх нь амархан, харин өөрийн завхарсан зан чанарыг таньж мэдэх нь амаргүй. Өөрийгөө мэддэггүй хүмүүс завхарсан байдлынхаа талаар хэзээ ч ярьдаггүй—өөрсдийгөө зүгээр гэж үргэлж боддог. Тэгээд өөрийн мэдэлгүй гайхуулж эхэлдэг: ‘Итгэлийнхээ энэ олон жилийн хугацаанд би маш их хавчлага, зовлон зүдүүр амссан. Та нар намайг яаж энэ бүхнийг даван туулсныг мэдэх үү?’ Энэ биеэ тоосон зан чанар мөн үү? Өөрсдийгөө харуулах гэдгийнх нь цаад сэдэл нь юу вэ? (Хүмүүст өндрөөр үнэлэгдэх.) Хүмүүст өндрөөр үнэлэгдэхийн зорилго юу вэ? (Хүмүүсийн оюун санаанд байр суурь эзлэх.) Хүний оюун санаанд байр сууриа эзлэх үед чинь тэд хамт байхдаа чамайг хүндэлж, чамтай ярихдаа тун эелдэг байж, үргэлж чамд хүндлэлтэй хандаж, бүх зүйл дээр чамайг урдаа оруулж, чамд бууж өгч, тал засаж, сэтгэлийг чинь шархлуулах зүйл хэзээ ч хэлэлгүй, харин юм бүхнийг чамтай ярилцдаг. Энэ бүхэн үнэндээ чамд ашигтай бус уу? Хүмүүс үнэндээ яг ийм ашиг тусыг л хүсдэг(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Биеэ авч явахдаа хүний баримталбал зохих зарчим”). Худлаа дүр эсгэх, алдаа гаргах хоёрын худлаа дүр эсгэх нь илүү ноцтой гэдгийг би Бурханы үгийг тунгаагаад ойлгож чадсан. Хэн ч төгс биш болохоор үүрэгтээ асуудалтай тулгарч, алдаа гаргах нь тун хэвийн зүйл. Харин худлаа дүр эсгэхийн цаана биеэ тоосон, зальхай, ёрын муу сатанлаг зан чанар бий. Хүндлүүлж, бишрүүлэхийн тулд өө сэв, дутагдлаа байнга нууж, хүмүүст сайн талаа л харуулахыг Бурхан бүр ч их жигшдэг. Үнэхээр ухаалаг хүн дутагдалтайгаа зохих ёсоор нүүр тулж, үнэнээр зэвсэглэж, дутагдлаа нөхөж чадна. Тийм маягаар тэд өсөж чадна. Харин өөрийгөө мэддэггүй, мунхаг, мэдлэггүй хүмүүс өөрсдийнхөө дутагдлыг хэзээ ч хүлээн зөвшөөрч чаддаггүй бөгөөд тэр ч бүү хэл дүр эсгэдгээс үүдэн зарим асуудал хэзээ ч шийдвэрлэгддэггүй, бас тэдний амь хэзээ ч өсдөггүй. Би зан авираа эргэн бодоод, Бурханы илчилсэн биеэ тоосон мунхгуудын нэг байснаа ухаарсан юм. Үүрэгтээ жаахан үр дүн гаргаж эхлэх үедээ би өөрийгөө үнэхээр муугүй, багийн удирдагчийн ажилд тэнцэнэ гэж үзсэн. Тэгээд ч би бас асуудал шийдвэрлэж чаддаг байсан. Эдгээр шалтгаанаар өөрийгөө үнэхээр өргөмжилж, их юманд бодсон. Үүний улмаас яаж зохицуулахаа мэдэхгүй зүйлтэй тулгарах үедээ сэрэмжилж, эргэлзэж, буруу юм хэлээд, сайн нэрээ гутаах вий гэж санаа зовсон. Тэгээд илүү цөөхөн санал хэлж, багахан асуулт асуухаар шийдсэн юм. Үнэхээр тусламж хүсэх үедээ ч чадвараа харуулахын тулд илүү хэцүү асуулт сонгодог, хүн бүрд дутагдлаа харуулахыг хүсдэггүй байлаа. Тэр ч бүү хэл, өөрийгөө нэвт шувт харуулахгүй гэсэндээ сэтгэхүйн тоглоом тоглож, асуултуудаа хүмүүсээс хувааж асуусан. Би үнэхээр биеэ тоосон, зальхай, өөрийгөө огт мэддэггүй, хүмүүст хүндлүүлэхийн тулд элдвээр дүр эсгэсэн. Бурхан зэвүүцэж, бусад хүн эгдүүцмээр маш мунхаг байсан. Алдар нэр, байр сууриа хамгаалахын тулд дутагдлаа нууснаасаа үүдэн үүрэг дэх асуудлуудаа шийдвэрлэлгүй, Бурханы гэрийн ажлыг хойш татаж байж. Би юу бодож байв аа? Би маш жигшүүртэй, ёрын муу байсан. Дүр эсгэснээр богинохон хугацаанд байр сууриа хадгалж чадах ч гэлээ Бурхан бүгдийг ажигладаг болохоор эрт орой хэзээ нэгэн цагт би Бурханыг хуурч, чуулганы ажлыг саатуулсныхаа төлөө илчлэгдэж, таягдан хаягдах байлаа. “Антихристүүд байр суурийг тун их нандигнаж, өөрийнхөө байр суурийн төлөө Бурханы гэрийн эрх ашгийг ч золиосолно. Миний зан чанар, эрэл хайгуулын талаарх үзэл бодол антихристийнхээс юугаараа ялгаатай юм бэ? Байр суурь надад ашиг тустай байв уу? Үүнээс болж би дутагдлаа хүлээн зөвшөөрч, дутагдалтайгаа нүүр тулах хүсэлгүй болж, эрүүл ухаанаа алдсан. Асуудал тулгарах үед эрж хайхыг хүсэлгүй, харин ч дүр эсгэж, улам зальхай болсон. Үүний улмаас эцэстээ би антихристийн замаар орж, Бурханд жигшигдэж, таягдан хаягдана. Тэгэх нь Бурханы гэрийн ажлыг хохироож, намайг устгана” гэж надад бодогдсон. Тэр үед л би тийм маягаар явах нь хэчнээн аюултайг ухаарсан. Энэ нь цаашид үүргээ тиймэрхүү маягаар гүйцэтгэж болохгүй гэсэн сануулга байлаа.

Би хэрэгжүүлэх зам агуулсан Бурханы үгээс илүү их уншаад, сэтгэл бүр ч их уужирсан. Бурханы хэлснээр, “Чуулган зарим хүнийг дэвшүүлж, сургадаг бөгөөд энэ бол сайн зүйл, сургагдах сайхан боломж. Тэднийг Бурхан өргөж, нигүүлссэн гэж хэлж болно. Тэгвэл тэд үүргээ яаж гүйцэтгэх ёстой вэ? Тэдний баримтлах ёстой эхний зарчим бол үнэнийг ойлгох. Үнэнийг ойлгохгүй байх үедээ үнэнийг эрж хайх ёстой бөгөөд эрж хайсны дараа ойлгохгүй хэвээр байвал үнэнийг ойлгодог хүнийг олж, хамт нөхөрлөж, эрж хайж болох бөгөөд ингэснээр асуудлыг илүү хурдан, цаг тухайд нь шийдвэрлэнэ. Үнэнийг ойлгож, асуудлыг шийдвэрлэхийн тулд Бурханы үгийг өөрөө унших, эдгээр үгийг тунгаахад илүү их цаг зарцуулахад л анхаараад байвал хэтэрхий удна; ‘Холын ус ойрын амны цангааг тайлахгүй’ гэж үг байдаг. Үнэний тухайд түргэн ахиц гаргахыг хүсвэл бусадтай эв найртай ажиллаж, илүү их асуулт асууж, илүү их эрж хайж сурах ёстой. Тэгсэн цагт л амь чинь хурдан өсөж, асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэж чадах бөгөөд аль нь ч саатахгүй. Чи дөнгөж дэвшсэн, туршилтын хугацаандаа байгаа, үнэнийг үнэхээр ойлгодоггүй, үнэний бодит байдалгүй учраас—ийм биеийн хэмжээгүй хэвээр учраас чамайг дэвшүүлсэн нь үнэний бодит байдалтай гэсэн үг гэж бүү бод; тийм биш. Чамайг дэвшүүлж, сургахаар сонгосон нь чи ажилдаа ачаа үүрдэг, удирдагчийн хэв чанартай болохоор л тэр юм. Чи ийм эрүүл ухаантай байх ёстой(“Хуурамч удирдагчдыг ялган таних нь(5)”). Би үүнийг тунгаан бодоод, Бурханы гэр хүмүүст хэрэгжүүлэх боломж олгохын тулд тэднийг тушаал дэвшүүлж, хөгжүүлдэг гэдгийг олж харсан. Тэглээ гээд тэд үнэнийг ойлгодог, ямар ч асуудлыг шийдвэрлэж чаддаг, Бурханд ашиглуулахад тохиромжтой гэсэн үг яавч биш. Тэд хэрэгжүүлэлтийнхээ явцад элдэв янзын бодит асуудалтай тулгарах бөгөөд эрж хайж, нөхөрлөсөөр байвал зарчмын өөр өөр талыг аажмаар ойлгож эхэлнэ. Тэр үед тэд асуудал шийдвэрлэж, үүргээ сайн биелүүлж чадна. Би дутагдалтайгаа зохих ёсоор нүүр тулж, хэн гэдгээ мэдэж, үнэнийг илүү их эрж хайж, асуудал гарах үед бусадтай илүү их хэлэлцэж, нөхөрлөж, үүнд бүхнээ зориулах ёстойгоо мэдэж байсан. Тэгвэл нэг өдөр, миний хэв чанар үнэхээр дутуу дулимаг, энэ ажилд тэнцэхгүй гэдэг нь тодорхой боллоо ч ядаж сэтгэлд сэвгүй шүү дээ. Үүнийг сайтар бодоод үнэхээр сэтгэл уужирсан. Би дүр эсгээд байж болохгүй, харин ч үнэнч шударга байж, алдаа дутагдалтайгаа шууд нүүр тулах ёстой байлаа.

Дараа нь би багийн хэлэлцүүлгүүд дээр өөрийнхөө саналыг үнэнчээр хуваалцсан. Эхэндээ бага зэрэг тээнэгэлзэж, буруу юм хэлээд, өнгөц ойлголттой, тааруу хэв чанартай харагдах вий гэж санаа зовсон л доо. Ялангуяа бүрэн ойлгож чадахгүй асуудал гарах үед жаахан тодорхойгүй санал хэлээд, дараа нь зүрх дэлсэж эхлэн, бүх хүн намайг нэвт шувт харах болов уу гэж гайхширдаг байв. Гэхдээ дараа нь, “Миний бодит түвшин ийм байна, тэд намайг дорд үзсэн ч зүгээр ээ. Бурханы өмнө үнэнч хүн байх л чухал. Бодлоо илэрхийлж, хэлэлцүүлэгт оролцох нь миний үүрэг. Тэр л амар амгалан амьдрах цорын ганц арга” гэж өөртөө сануулдаг байлаа. Дараа нь үүрэгт минь асуулт гарах үед зориуд хичээж, бусдын саналыг асуудаг болсон. Хааяадаа дорд үзэгдэх талаар бас л санаа зовдог ч нэр нүүрээ хамгаалахын тулд дутагдлаа нуух нь Бурханы гэрийн ажлыг хохироож магад гэдгийг ухаараад тэр сэдлээсээ нүүр буруулж, тусламж авахаар чармайсан. Тэгснээр урьд нь ойлгодоггүй байсан зүйлсээ ойлгож эхлэн, илүү тайван, амар амгалан болсон юм. Заримдаа ах эгч нар маань надаас илүү зөв ойлголттой байх үед би бүх хүн намайг сайнгүй гэж бодож байгаа болов уу гэж гайхаж эхэлдэг байсан ч тэгэх нь аливааг авч үзэх буруу арга зам гэдгийг ойлгосон. Би бусдын давуу талаас суралцсанаар дутагдлаа нөхөх ёстой байлаа. Тэгэх нь ашиг тустай биш үү? Энэ талаар тийм маягаар бодоод сандралгүй, цагийн эрхээр улам сэтгэл уужирч эхэлсэн юм. Үнэнч байх нь хэчнээн эрх чөлөөтэйг надад мэдрүүлсэн Бурханы удирдамжид талархъя. Одоо би Бурханы үгийг хэрэгжүүлэх илүү их итгэлтэй болсон.

Өмнөх:  95. Засалт, харьцалтад яаж хандах вэ

Холбогдох контент

16. Бурханы үг бол миний хүч чадал

Жинниань, КанадБи хүүхэд ахуй цагаасаа гэр бүлийнхнээ даган Эзэнд итгэж, үргэлж Библи уншин, цуглаанд оролцдог байлаа. Гэрлэснийхээ дараа...

4. Хууртагдсан сүнс сэрсэн нь

Юанжи, БразилБи хойд Хятад дахь жижигхэн хотод төрсөн бөгөөд 2010 онд би хамаатнуудаа даган Бразил руу явсан билээ. Бразилд байх...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger