27. Засалт, харьцалтаас олж авсан зүйл

Виола, Итали улс

Би чуулганд видеоны ажлыг хянадаг байлаа. Ажлын их ачааллаас болж өдөр бүр нэлээд нервтэж, элдэв янзын асуудал шийдвэрлэж, бусдын ажлыг шалгаад завгүй, өөртөө амрах боломж өгдөггүй байв. Хэсэг хугацааны дараа Женнифер эгч манай видеонд байнга зөвлөгөө өгч, энэ асуудлууд бүгд хичээл зүтгэл дутсанаас болсон гэлээ. Эгчээс ийм мессеж аваад би маш их эсэргүүцэж, “Бид алдаагаа багасгахын тулд чадах бүхнээ аль хэдийн хийсэн, ийм хэмжээний үр дүнд хүрч байгаа нь тийм ч муу биш, эгч жижиг зүйлсээс өө эрж, ажлын үйл явцыг сунжруулж байгаа биш үү?” гэж бодов. Би эгчийн саналыг огтхон ч нухацтай авч үзэлгүй, эгч дэмий төвөг удаж, ажлыг маань удаашруулж байна гэж бодсон юм. Нэг өдөр би Женнифер эгчтэй цаг товлон ярилцаж, хэдэн зарчмыг хослуулан, эгч өө эрээд байгаа нь ажлын ахицад яаж нөлөөлж байгаа талаар нөхөрлөлөө. Нөхөрлөлийн дараахан эгч гэнэтхэн ширүүн өнгөөр “Энэ асуудал бол зарчмын нэг тал. Гэхдээ би танд сануулъя, зарчим бол үүргээ гүйцэтгэхдээ хайнга, хариуцлагагүй авирлах шалтаг гэж битгий бод. Энэ бол хоёр өөр зүйл, андуурч болохгүй” гэж хэлэв. Эгчийн хэлсэн зүйлийг сонсоод би хэдийгээр юу ч хэлээгүй боловч дотроо “Та намайг үүргээ биелүүлэхдээ хайнга, хариуцлагагүй гэж байна уу? Та илт өө эрж, юмыг удаашруулж байгаа хэр нь намайг шүүмжилнэ гэнэ ээ! Хэдэн жижиг асуудлыг давслах хэрэг байна уу? Тэр чинь видеоны чанарт огт нөлөөлөхгүй шүү дээ, бид хэдийн давгүй сайн үр дүнд хүрсэн. Ажлын ачаалал маань ямар их байгааг та мэдэхгүй мөртөө жижиг асуудлууд дээр дөрөөлөн над руу ингэж дайрна гэнэ ээ. Та үнэхээр биеэ тоосон юм!” гэж бодлоо. Дараа нь би Женнифер эгчтэй харилцах дургүй болж, эгчийг асуудал хэлж өгөх л юм бол би эсэргүүцэл илэрхийлж, асуудлыг зохицуулахдаа сэтгэл хөдлөлөөр ханддаг байлаа.

Үүний дараа бараг хоёр долоо хоног тутам Женнифер эгч ажлын асуудлын талаарх санал хүсэлтээ нэгтгэн бидэнд өгдөг болов. Нэг удаа эгч бүр энэ санал хүсэлтээ удирдагчид хэлсэн байсан. Үүнийг сонсоод би маш их уурлаж, “Бид зарим нэг алдаа гаргасан ч сар болгон ийм их ачаалалтай байхад зарим жижиг сажиг зүйлийг сайн хийгээгүй байх нь хэвийн биш үү? Удирдагчид хэлэх шаардлага үнэхээр байсан юм уу? Та шалихгүй зүйлд автдаг, бас хэтэрхий өндөр стандарттай юм. Та ах эгч биднийг робот гэж санаа юу? Бид огт алдаа гаргаж болохгүй юу?” гэж бодов. Бодох тусам улам уур хүрч, удирдагчийг надтай ярилцахаар ирэхэд би шууд Женнифер эгчийг буруушааж, эгч дэндүү биеэ тоосон, өөрийгөө мэддэггүй мөртөө бидний асуудлыг л чичилдэг гэлээ. Удирдагч өөрийгөө мэдэхгүй байгааг минь хараад, Женнифер эгчтэй зөв харьцах хэрэгтэй гэж нөхөрлөж, өөрийгөө эргэцүүлж, сургамж ав гэж надад хэлсэн юм. Гэхдээ би удирдагчийн үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөөж, Женнифер эгчийн санал хүсэлтдээ дурдсан асуудлыг шийдвэрлэхээс зайлсхийсэн бөгөөд ирээдүйд ижил төстэй асуудал гарахаас яаж сэргийлэх тухай бодохоор чармайгаагүй. Миний байдал буруу байгааг би бүүр түүр мэдэж байсан тул залбирлаараа Бурханыг эрж хайн, энэ асуудлаас сургамж авч, өөрийгөө мэдэхэд минь залж чиглүүлээч гэж гуйлаа.

Нэг өдөр сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр Бурханы зарим үгийг уншсан нь өөрийнхөө байдлыг бага зэрэг мэдэж авахад минь тусалсан юм. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Хүмүүс буруу, зөвийн талаар ярьсаар байх үедээ юм нэг бүрийн зөв, бурууг тодруулах гэж хичээдэг, асуудал тодорхой болж, хэнийх нь зөв, хэнийх нь буруу байсныг ойлгох хүртлээ зогсдоггүй бөгөөд ийм зүйлд, хариулт байхгүй зүйлд хэт их анхаардаг. Ингэх нь ер нь ямар хэрэгтэй юм бэ? Эцсийн дүнд буруу, зөвийн талаар ярих нь зөв үү? (Үгүй.) Алдаа нь хаана байна вэ? Ингэх болон үнэнийг хэрэгжүүлэх нь хоорондоо холбоотой юу? (Холбоогүй.) Яагаад холбоогүй гэж хэлж байна вэ? Буруу, зөвийн талаар ярих нь үнэний зарчмыг баримталж байгаа хэрэг биш, үнэний зарчмыг ярилцаж, нөхөрлөж байгаа хэрэг биш; харин ч хүмүүс хэнийх нь зөв, хэнийх нь буруу, хэн нь алдсан, хэн нь алдаагүй, хэн нь үндэслэлтэй, хэн нь үндэслэлгүй, хэн нь хангалттай шалтгаантай, хэн нь шалтгаангүй, хэн нь сүртэй юм хэлсэн хэлээгүй талаар үргэлж ярьдаг; тэд үүнийг шинжилдэг. Бурхан хүмүүсийг сорих үед тэд үргэлж Бурханд учирлахыг оролдож, үргэлж энэ, тэр шалтгаан гаргаж ирдэг. Бурхан чамтай ийм зүйл ярилцдаг уу? Нөхцөл байдал нь ямар байсныг Бурхан асуудаг уу? Чиний хэлсэн шалтаг, шалтгааны талаар Бурхан асуудаг уу? Үгүй. Бурхан чамайг сорихдоо чамаас дуулгавартай, эсвэл эсэргүүцсэн хандлагатай байсан уу гэж асуудаг. Бурхан үнэнийг ойлгодог эсэх, дуулгавартай байсан эсэхийг чинь асуудаг. Энэ бүгдийг л Бурхан асуудаг, өөр юу ч биш. Дуулгаваргүй байсан шалтгаан чинь юу болохыг Бурхан асуудаггүй, чамд хангалттай шалтгаан байсан эсэхийг Тэр хардаггүй. Ийм зүйлсийг Тэр огтхон ч авч үздэггүй. Бурхан зөвхөн дуулгавартай байсан эсэхийг чинь л хардаг. Амьдарч буй орчин нөхцөл, нөхцөл байдал чинь ямар байхаас үл хамааран зүрх сэтгэлдээ дуулгавартай эсэх, дуулгавартай хандлагатай эсэхийг чинь л Бурхан шинждэг; Бурхан чамтай зөв, бурууг мэтгэлцдэггүй, ямар шалтгаантай байсныг чинь Бурхан тоодоггүй, үнэхээр дуулгавартай байсан эсэх чинь л Бурханд хамаатай, үүнийг л Бурхан чамаас асуудаг. Зөв, буруугийн талаар ярьсаар байдаг, үгээр дайтах дуртай хүмүүсийн зүрх сэтгэлд үнэний зарчим байдаг уу? (Байдаггүй.) Яагаад байдаггүй вэ? Тэд үнэний зарчмыг ер нь анхаарч байсан уу? Тэд ер нь үнэний зарчмыг эрмэлзэж байсан уу? Үүнийг эрж хайж байсан уу? Тэд хэзээ ч үүнийг анхаарч, эрмэлзэж, эрж хайж байгаагүй, зүрх сэтгэлд нь ийм зүйл огт байдаггүй. Ийм учраас тэд зөвхөн зөв, буруугийн дунд амьдардаг, зүрх сэтгэлд нь зөв, буруу, алдаагүй, алдаатай, далим, шалтаг, зөвтгөл, маргаан гэж л байдаг, дараа нь тэд дайрч давшилж, бие биеэ буруушааж, ялладаг. Ийм хүмүүсийн зан чанар гэвэл тэд буруу, зөв гэж мэтгэлцэж, хүмүүсийг буруушааж, яллах дуртай. Ийм хүмүүс үнэнийг хайрлаж, хүлээн авдаггүй, Бурханд учирлахыг оролдох магадлалтай, тэр ч байтугай Бурханыг шүүж, Бурханыг эсэргүүцдэг. Эцэст нь тэд шийтгүүлнэ(Үг. V Боть: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага). Бурханы илчлэлээс миний харснаар бол, тодорхой нөхцөл байдалд дандаа зөв, бурууг ярьдаг хүмүүс хэнийх нь зөв, хэнийх нь буруу, хэнийх нь шалтгаан сайн гэдгийг эхлээд нарийн шинжилнэ. Хэрэв тэд бусдаас илүү ярьж чаддаг бол өөрсдийгөө зөвтгөж эхлэн, бусдад анхаарлаа төвлөрүүлж, зөрүүд, эсэргүүцэгч болж, тэр ч байтугай үнэнийг эрж хайж, өөрийнхөө асуудлыг эргэцүүлэлгүй бусад руу дайрч, Бурханы бүрдүүлсэн нөхцөл байдлыг дуулгавартай дагадаггүй. Би ийм маягаар аашилж байснаа бодов. Женнифер эгч ажлын маань зарим асуудлыг хэлж өгөхөд тийм асуудлууд байгааг би мэдэж байсан хэр нь өөрийгөө зөвтгөх шалтаг, шалтгаан олж, ажлын ачааллаа авч үзэх юм бол бидний ажлын стандарт дажгүй байгаа, жижиг асуудлууд гарах нь дамжиггүй гэж боддог байсан. Би бүр эгчийг асуудал хэлж өгөхийг нь болиулах гэсэндээ зарчмаар няцаахыг оролдож, эгчийн хүлээлт хэтэрхий өндөр юм, эдгээр нь жижиг асуудлууд, шийдвэрлэхгүй байсан ч зүгээр шүү дээ гэж бодож байлаа. Женнифер эгч намайг хайнга, хариуцлагагүй байна гэж шүүмжлэхэд би үүнийг Бурханаас хүлээн авах нь битгий хэл эгчийн эсрэг өрөөсгөл хандлагатай болж, эгчийг өө эрж байна гэж бодсон. Эгч хатуухан үг хэлж, үг нь миний бардам занг хөндөхөд би эгчийн зан чанарыг биеэ тоосон гэж цоллож, тэр ч байтугай удирдагчийн өмнө эгчийг шүүж, удирдагчийг өөрийнхөө талд оруулаад, эгчийг муугаар харуулах санаа сэдсэн. Удирдагчийг туслах үед би сонсохоос татгалзаж, нөхцөл байдлыг Бурханаас хүлээн аваагүй, асуудлаа эргэцүүлээгүй, харин шалтаг, шалтгаан хэлж, хэний зөв, хэний буруу болохыг дэнсэлсэн. Би өчүүхэн ч дуулгавартай хандлагагүйгээр түргэн ууртай авир л гаргасан. Би яаж өөрийгөө итгэгч гэж хэлж болох юм бэ? Би үл итгэгч шиг л авирлаж байж.

Дараа нь би Бурханы үгийн өөр нэгэн хэсгийг уншиж, энэ нь Бурханы хүслийг илүү их ойлгоход минь тусалсан юм. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Аливааг хийх гэдэгт үнэнийг эрж хайх, үнэнийг хэрэгжүүлэх хамаарна. Ямар нэгэн зүйл үнэнтэй хамаатай л бол энэ нь хүмүүсийн хүн чанар, хандлагыг хамардаг. Ихэнхдээ хүмүүс юмыг зарчимгүй байдлаар хийдэг нь цаад зарчмыг нь ойлгоогүйгээс болдог. Гэхдээ ихэнх тохиолдолд хүмүүс зарчмыг ойлгодоггүйгээр үл барам, ойлгохыг ч хүсдэггүй. Хэдийгээр тэд зарчмын талаар бага зэрэг мэддэг ч ажлаа сайн хийхийг хүсдэггүй; ийм стандарт зүрх сэтгэлд нь байдаггүй, энэ шаардлага ч бас байдаггүй. Тиймээс юмыг сайн хийхэд тэдэнд маш хэцүү, юмыг үнэнд нийцүүлж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахуйц байдлаар хийх маш хэцүү байдаг. Хүмүүс үүргээ хүлээн зөвшөөрөгдөхүйц байдлаар хийж чадах эсэх нь юуг эрж хайдгаас, эерэг зүйлийг хайрладаг эсэхээс хамаардаг. Хэрвээ хүмүүс эерэг зүйлд дургүй бол үнэнийг хүлээн авах амаргүй—энэ нь маш төвөгтэй; хэдийгээр тэд үүрэг гүйцэтгэдэг ч үйлчлэл л үзүүлж байгаа хэрэг. Үнэнийг ойлгодог эсэх, зарчмыг ухаж ойлгож чаддаг эсэхээс үл хамааран, хэрвээ чи үүргээ мөс чанартайгаар гүйцэтгэвэл ядаж л дундаж үр дүнд хүрнэ. Энэ л хангалттай. Тэгээд чи үнэнийг эрж хайж, аливааг үнэний зарчмын дагуу хийж чаддаг бол Бурханы шаардсанаар бүрэн дүүрэн хийж, Бурханы хүслийг хангаж чадна. Бурхан юу шаарддаг вэ? (Үүргээ гүйцэтгэхдээ бүх зүрх сэтгэл, хүч чадлаа зориулахыг шаарддаг.) ‘Бүх зүрх сэтгэл, хүч чадлаа зориулах’ гэдгийг хэрхэн тайлбарлах вэ? Хүмүүс үүргээ гүйцэтгэхдээ оюун санаагаа бүхэлд нь зориулж байгаа бол бүх зүрх сэтгэлээ зориулж байгаа хэрэг. Хэрвээ тэд үүргээ гүйцэтгэхдээ хамаг чадлаа ашиглаж байгаа бол бүх хүч чадлаа зориулж байгаа хэрэг. Бүх зүрх сэтгэл, хүч чадлаа зориулах амархан уу? Мөс чанар, эрүүл ухаангүйгээр үүнд хүрэх амаргүй. Хүмүүс зүрх сэтгэлгүй, оюуны чадавх муутай, эргэцүүлэх чадваргүй, асуудалтай тулгарах үедээ үнэнийг эрж хайдаггүй, арга зам, арга хэрэгсэлгүй бол бүх зүрх сэтгэлээ зориулж чадах уу? Мэдээж чадахгүй(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Хүн бол Бурханы удирдлагын төлөвлөгөөнөөс хамгийн их ашиг хүртэгч). Бурханы үгийг тунгаан бодсоны дараа би Бурханы хүслийг ойлгосон. Бурхан хүмүүсээс, үүргээ гүйцэтгэхдээ төгс байдалд хүр гэж шаарддаггүй, харин хамаг чадлаараа хичээсэн эсэх, үүргээ илүү сайн гүйцэтгэхээр хичээдэг хандлагатай эсэхийг нь харж, хүмүүсийн зүрх сэтгэлийг шинжилдэг. Би үүрэгтээ хандах хандлагаа Бурханы үгийн дагуу эргэцүүлэхэд, өөрийгөө их ачаалалтай ажилладаг, бодолцож үзэх, анхаарах зүйл ихтэй, ажил дээр жижиг асуудлууд гарах нь хэвийн гэж байнга боддог байжээ. Заримдаа тэр асуудлуудаас зайлсхийж болно гэдгийг мэдэж байсан ч гэсэн сайжруулах гэж хичээхийг хүсдэггүй байсан нь асуудлыг сунжруулж, шийдвэрлэгдэхгүй байхад хүргэдэг байв. Гэтэл үнэндээ Бурхан надаас үүрэгтээ огт алдаа гаргахгүй байхыг шаарддаггүй, гагцхүү хайнга, хариуцлагагүй хандлагыг минь жигшдэг. Женнифер эгч асуудалд анхаарлыг минь хандуулах гэсэндээ хэлж өгч, асуудлыг цаг тухайд нь засаж, үүргээ сайн гүйцэтгэхэд минь тусалж байж. Үүнийг ойлгомогц миний байдал бага зэрэг дээрдэж, дараа нь бусадтай нөхөрлөж, нэгтгэн дүгнэж, яаж өөрчлөх талаар боддог болсон. Дахиад хэн нэг хүн асуудлыг хэлж өгөхөд би эсэргүүцэж, хааш яаш хандаагүй, харин хүн бүртэй хамт шийдвэрлэж байсан.

Сүүлд нь би, яагаад Женнифер эгчийн саналыг тэгж их эсэргүүцсэн юм бэ гэж өөрийгөө эргэцүүллээ. Тэгээд би Бурханы үгийн өөр нэг хэсгийг уншиж, өөрийгөө бага зэрэг мэддэг болсон юм. Бурхан ингэж хэлсэн байдаг: “Харьцалт, засалтад хандах антихристүүдийн ердийн хандлага нь хүлээн авч, хүлээн зөвшөөрөхөөс эрс татгалзах явдал юм. Тэд хэчнээн их муу юм хийдэг бай эсвэл Бурханы гэрийн ажил, Бурханы сонгосон хүмүүсийн амийн оролтод хэчнээн хор хөнөөл учруулдаг бай, өчүүхэн ч харамсдаггүй, ямар нэг өртэй юм шиг санагддаггүй. Энэ өнцгөөс нь харвал антихристүүдэд хүн чанар байна уу? Яавч үгүй. Тэд Бурханы сонгосон хүмүүст бүхий л төрлийн хор учруулдаг, чуулганы ажлыг ихээхэн хохироодог—Бурханы сонгосон хүмүүс үүнийг тов тодорхой харж чаддаг, антихристүүдийн ээлж дараалсан ёрын муу үйлийг харж чаддаг. Гэвч антихристүүд энэ баримтыг хүлээн авч, хүлээн зөвшөөрдөггүй, буруутай гэдгээ, эсвэл хариуцлага хүлээнэ гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс гөжүүдлэн татгалздаг. Тэд үнэнээс залхдагийн илрэл энэ бус уу? Антихристүүд үнэнээс ингэтлээ залхдаг. Тэд ямар ч хорон мууг хийдэг бай, буруугаа хүлээхээс татгалзаж, эцсээ хүртэл гөжүүдэлдэг. Антихристүүд хэзээ ч Бурханы гэрийн ажлыг нухацтай авч үздэггүйг, үнэнийг хүлээн авдаггүйг энэ нь нотолдог. Тэд Бурханд итгэдэг болоогүй—тэд бол Бурханы гэрийн ажлыг үймүүлж, саад хийхээр ирсэн, Сатаны аялдан дагагчид юм. Антихристүүдийн зүрх сэтгэлд зөвхөн нэр төр, байр суурь л байдаг. Алдаагаа хүлээн зөвшөөрвөл хариуцлага хүлээх болно, тэгвэл байр суурь, нэр хүндэд нь ноцтой асуудал гарна гэж тэд боддог. Үүний үр дүнд тэд ‘үхэх хүртлээ үгүйсгэх’ хандлагатайгаар эсэргүүцдэг. Хүмүүс яаж ч илчилж, задлан шинжилдэг бай, тэд тэдгээрийг нь үгүйсгэхийн тулд чадах бүхнээ хийдэг. Тэдний үгүйсгэж байгаа нь санаатай ч бай, үгүй ч бай, товчхондоо, нэг талаар энэ нь үнэнээс залхаж, үнэнийг үзэн яддаг антихристийн уг чанар, мөн чанарыг илчилдэг. Нөгөө талаар, энэ нь антихристүүд өөрсдийн байр суурь, нэр төр, ашиг сонирхлыг хэр их нандигнадгийг харуулдаг. Тэгвэл, чуулганы ажил болон ашиг сонирхолд хандах хандлага нь ямар байдаг вэ? Басамжилсан, хариуцлагагүй хандлагатай байдаг. Тэдэнд хүн чанар, эрүүл ухаан огт байхгүй. Антихристүүд хариуцлагаас зайлсхийж байгаа нь эдгээр асуудлыг харуулдаггүй гэж үү? Нэг талаар, хариуцлагаас зайлсхийх нь үнэнээс залхаж, үнэнийг үзэн яддаг мөн чанар, уг чанарыг нь нотолдог, харин нөгөө талаар, мөс чанар, эрүүл ухаан, хүн чанаргүй гэдгийг нь харуулдаг. Өөрсдийнх нь хөндлөнгийн оролцоо, муу үйлээс болж ах, эгч нарын амийн оролт хэчнээн ч их хохирсон бай, үүнээс болж өөрсдийгөө буруушаах сэтгэл огт төрөхгүй, хэзээ ч сэтгэл зовохгүй. Энэ ямар гээч амьтан бэ? Алдааныхаа нэг хэсгийг л хүлээн зөвшөөрсөн ч бага зэрэг мөс чанар, эрүүл ухаантай гэж тооцож болно—гэхдээ антихристүүдэд тийм багахан хэмжээний хүн чанар ч байдаггүй. Тэгэхээр та нар тэднийг юу гэж хэлэх вэ? Антихристүүдийн мөн чанар нь диавол(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 9-р зүйл: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (III хэсэг)). Антихристүүд үнэнийг хүлээн авдаггүй гэдгийг Бурханы үг илчилсэн. Антихристүүд угаасаа үнэнээс залхаж, үнэнийг үзэн яддаг. Харьцалт туулж, илчлэгдэх үедээ өөрсдийгөө хамгаалах шалтаг хэлж, ажилд ноцтой хохирол учруулсан ч гэсэн харамсдаггүй, бүр алдаагаа хүлээдэггүй, ялангуяа буулт хийдэггүй. Би өөрийгөө Бурханы үгтэй харьцуулсныхаа дараа эргэцүүллээ. Би үүрэгтээ илт хайнга хандсан, бас маш олон алдаа, асуудал байсан ч өөрийгөө буруутгаж, харамсаагүй. Намайг засаж, надтай харьцаж, надад сануулах үед би хүлээн аваагүй. Байнга өөрийгөө зөвтгөх шалтаг олж, үүнийг үл ойшоож, алдаагаа хүлээн зөвшөөрөхийг хүсэлгүй, алдаагаа хүлээн зөвшөөрөх нь намайг муухай харагдуулж, нэр төр, байр суурь, дүр төрхийг минь гутааж, хүмүүс намайг дорд үзэхэд хүргэнэ гэж бодсон. Надад ямар ч эрүүл ухаан байгаагүй. Би үнэнээс залхдаг зан чанар харуулж байжээ. Бусад хүн надад зөвлөгөө өгч, үүрэгт минь дутагдаж байгаа арга замуудыг харахад минь тусалснаар би асуудлыг цаг тухайд нь залруулж, үүргээ илүү сайн гүйцэтгэж болох байлаа. Гэвч би үүнийг Бурханаас огт хүлээн аваагүй, өөрийгөө ч эргэцүүлээгүй учраас үүрэгтээ хайнга байдаг асуудлаа огт шийдвэрлээгүй, бас зааварлагчийн үүргээ ерөөсөө биелүүлэлгүй, бусдыг үүрэгтээ назгайрч, алдаа гаргахад ч хүргэсэн. Тэр үед л би, үнэнээс залхдаг энэ сатанлаг зан чанарыг шийдвэрлэхгүй байх нь үнэнийг хүлээн авч, бусдын саналыг хүлээн авахад минь хүндрэл учруулдгийг эцэст нь харсан. Хэрэв би гэмшихгүй, энэ завхарсан зан чанарыг шийдвэрлэхгүй байсаар байвал үүргийн минь асуудал, дутагдал томорч, эцэстээ ёрын мууг хийж, Бурханыг эсэргүүцээд, Бурханд жигшигдэж, таягдуулах болно. Үүнийг ухаараад би маш их гонсойж, Бурханд гэмшин залбираад, тэр үеэс үүрэгтээ үнэнийг хэрэгжүүлж, завхралд амьдрахгүй байхад бэлэн байлаа.

Дараа нь Бурханы үгийн өөр нэгэн хэсгийг уншсан нь үнэнээс залхдаг зан чанарыг шийдвэрлэх замыг надад өгсөн юм. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Үнэнийг ойлгохгүй байх үед чинь хэн нэгэн зөвлөгөө өгч, үнэний дагуу хэрхэн үйлдэхийг хэлж өгвөл хамгийн түрүүнд хийх ёстой зүйл чинь хүлээн авч, хүн бүрээс хамтдаа нөхөрлөхийг хүсэж, энэ нь зөв зам мөн эсэх, үнэний зарчимд нийцэж байгаа эсэхийг харах явдал юм. Энэ нь үнэнд нийцэж байгааг хэрвээ чи тогтоовол ийм маягаар хэрэгжүүл; нийцэхгүй байна гэж тогтоовол бүү хэрэгжүүл. Ийм л энгийн. Чи олон хүнээс үнэнийг хайж, хүн болгоны хэлэх үгийг сонсож, бүгдийг нухацтай авч үзэх хэрэгтэй; сонсоогүй царайлж, бусдыг үл ойшоож болохгүй. Энэ бол чиний үүрэг учраас үүнд нухацтай хандах ёстой. Энэ нь зөв хандлага, байдал юм. Зөв байдалтай байх үедээ чи үнэнээс залхаж, үнэнд дайсагнасан зан чанар харуулахаа болино; ийм маягаар хэрэгжүүлэх нь завхарсан зан чанарыг чинь орлодог бөгөөд энэ нь үнэнийг хэрэгжүүлж байгаа хэрэг. Ийм маягаар үнэнийг хэрэгжүүлэхийн үр нөлөө юу вэ? (Ариун Сүнсний удирдамжтай болдог.) Ариун Сүнсний удирдамжтай болох нь нэг тал нь. Заримдаа хэрэг явдал маш энгийн байдаг бөгөөд үүнд оюун ухаанаараа хүрэх боломжтой; Хүмүүс чамд зөвлөгөө өгөхөд чи ойлгомогцоо аливаа зүйлийг засаж залруулж, зүгээр л зарчмын дагуу үйлддэг. Хүмүүст энэ нь шалихгүй санагдаж магадгүй ч Бурханы нүдэнд энэ бол том зүйл. Би яагаад ингэж хэлж байна вэ? Чамайг ийм маягаар хэрэгжүүлэх үед үнэнийг хэрэгжүүлж чаддаг, мөн үнэнээс залхдаг биш, үнэнийг хайрладаг хүн гэдгийг чинь Бурхан хардаг бөгөөд зүрх сэтгэлийг чинь харахын зэрэгцээ зан чанарыг чинь ч хардаг. Энэ бол том зүйл. Бурханы өмнө үүрэг гүйцэтгэж, аливааг хийх үедээ амьдран харуулж, илчилдэг зүйл чинь хүмүүст байх учиртай үнэний бодит байдал юм; Бурханы өмнө, хийж буй бүх зүйлдээ хандах хандлага, бодол, байдал чинь хамгийн чухал, эдгээрийг Бурхан шинждэг(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үргэлж Бурханы өмнө амьдарснаар л Бурхантай хэвийн харилцаатай байж чадна). Бурханы үг хэрэгжүүлэлтийн замыг зааж өгсөн. Ах эгч нар надад зөвлөгөө өгөх юм уу шүүмжлэхэд би эхлээд хүлээн авч, дуулгавартай дагах хандлагатай байх ёстой. Яаж хэрэгжүүлэхээ мэдэхгүй үедээ жигшиж, эсэргүүцэх ёсгүй, харин эхлээд хүлээн авч, үнэнийг ойлгодог хүний нөхөрлөлийг эрж хайгаад, дараа нь зарчмыг зөв ойлгомогцоо хэрэгжүүлэх ёстой. Энэ бол Бурханы хүслийн дагуу үүргээ биелүүлж буй хэрэг. Ажилд минь байгаа асуудал, дутагдлыг бусад хүмүүс анзаарч, хэлж өгч, надад зөвлөгөө өгч, надтай харьцдаг нь намайг ялгаварлах юм уу надад хүндрэл учруулах гэснийх бус, тэр чигтээ чуулганы ажилд хариуцлагатай байгаа явдал гэж би бодсон. Би үүнийг Бурханаас авч, дуулгавартай байж, хүлээн авч, асуудлаа эргэцүүлж, цаг тухайд нь өөрчилж, засаж залруулах ёстой. Зөвхөн ийм байдлаар л ажлаа бага багаар сайжруулж, завхарсан зан чанар минь чуулганы ажлыг тасалдуулахаас зайлсхийнэ.

Нэг өдөр Женнифер эгч манай видеоны хэдэн асуудлыг хэлж өгсөн мессеж илгээлээ. Тэрийг хараад би хэсэг зуур эсэргүүцэж, энэ асуудлуудыг аль хэдийн бусадтай ярилцаад, анхаарлаа хандуулсан. Яагаад дахиад гаргаад ирэв ээ гэж бодсон юм. Би өөрийгөө хамгаалж юм хэлмээр байсан ч тэгэхээ болиод, энэ талаар бодож үзлээ. Хэрвээ эгч ингэж хэлж байгаа бол ажилд алдаа, дутагдал байж л таарна. Тиймээс би санаачилга гаргаж, Женнифер эгчээс энэ талаар асуусан юм. Нарийн ширийнийг нь ойлгосныхоо дараа би энэ асуудлыг ах эгч нартай ярьсан л болохоос дараа нь тэдний ажлыг цаг тухайд нь шалгаагүй гэдгээ эцэст нь ухаарсан. Бас би ажилдаа идэвх санаачилгатай, хариуцлагатай хандаагүй, харин асуудлыг шийдэхээсээ өмнө бусад хүн асуудлыг хэлж өгөх хүртэл идэвхгүй хүлээдэг байснаа ойлгосон. Тиймээс би санаачилга гаргаж, манай видеонд ямар асуудал байгааг бусдаас асууж, тэдгээрийг цаг тухайд нь нөхөрлөж, шийдвэрлэсэн. Хэсэг хугацааны дараа асуудал нэлээд багассан нь ойлгомжтой болж, би үүргээ гүйцэтгэхдээ тайвширч, сэтгэл амарсан. Мөн бусдын зөвлөгөөг авч, үнэнийг эрж хайж, асуудлаа шийдвэрлэж чаддаг байснаар л үүргээ сайн гүйцэтгэж чадна гэдгийг зүрх сэтгэлдээ мэдэрсэн. Бурханд талархъя!

Өмнөх:  26. Хариуцлага бол сайн мэдээг сайн номлохын гол түлхүүр

Дараах:  32. Сэтгэл хөдлөлөөр биш, үнэний дагуу үйлд

Холбогдох контент

16. Бурханы үг бол миний хүч чадал

Жинниань, КанадБи хүүхэд ахуй цагаасаа гэр бүлийнхнээ даган Эзэнд итгэж, үргэлж Библи уншин, цуглаанд оролцдог байлаа. Гэрлэснийхээ дараа...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger