47. Пасторынхоо үнэн төрхийг би харсан

Нора, Филиппин

Миний санахаар, анх намайг Христэд итгэгч болох үед манай чуулганы Чэнь пастор эхнэрийнхээ хамт намайг маш өндрөөр үнэлдэг байлаа. Тэд намайг Магтаалын багийн ахлагч, Ням гарагийн сургуулийн багш болгож, байнга үнэхээр асарч халамжилдаг байсан. Намайг асуудалтай тулгарч, сул дорой болох үед миний төлөө залбирдаг байлаа. Тэд чуулганы бусад гишүүнийг ч бас анхаарч халамжилдаг байсан. Сэтгэлээр унах юм уу сул дорой болох бүрд нь тэд тус болохын тулд Библийн талаар нөхөрлөдөг байсан юм. Тэд хоёулаа үнэхээр хайр энэрэлтэй мэт, тэд бидэнд байгаа нь аз завшаантай хэрэг мэт санагддаг байлаа. Зүрх сэтгэлийнхээ угт би тэднийг итгэлийнхээ сүнслэг эцэг эх гэж үргэлж боддог байсан.

Дараа нь, 2018 онд би онлайнаар Төгс Хүчит Бурханы Чуулганы зарим ах эгчтэй танилцсан юм. Тэдний гэрчлэлийг сонссоны дараа, Эзэн Есүс эргэж ирээд, Төгс Хүчит Бурхан болж бие махбодтой болсон гэдгийг олж мэдлээ. Бурхан эцсийн өдрүүдэд хүн төрөлхтнийг шүүж, цэвэрлэх үнэнийг илэрхийлж, 1 Петр 4:17 дахь зөгнөлийг биелүүлж байгаа: “Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ.” Би ч хөл газар хүрэхгүй баярлаж, гэр бүлийнхнийхээ хамт Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг судалсан. Төгс Хүчит Бурханы үгийг уншсанаар бид бүгд энэ нь Бурханы дуу хоолой мөн, бас Төгс Хүчит Бурхан бол эргэж ирсэн Эзэн Есүс гэдэгт бат итгэлтэй болсон. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг бид бүгд хүлээн зөвшөөрсөн юм. Дараа нь Чэнь пастор санаанд орлоо. Эзэн ирэхийг харуулдаж байгаарай гэж пастор бидэнд үргэлж захидаг учир Эзэн эргэж ирсэн гэдгийг сонсоод бөөн баяр болно доо гэж бодсон. Тэгээд сайхан мэдээгээ пасторт дуулгахаар шийдлээ.

Нэг удаа цуглааны үеэр Чэнь пастор, “Эцсийн өдрүүд болж байна, Эзэн хэзээ мөдгүй эргэж ирж магад. Бид залбирч, сонор соргог байх ёстой” гэсэн. Тэгж хэлэхийг нь сонсоод би маш их догдолсон учир шууд л ярианд оролцож, “Саяхан миний онлайнаар танилцсан хэдэн ах эгч Эзэн эргэж ирсэн гэж гэрчлэл хийсэн. Би тэдэнтэй хамт цуглаанд оролцож байгаа, энэ нь үнэхээр гэгээрэлтэй байсан” гэлээ. Хариуд нь пастор, “Онлайн цуглаан сайхан шүү, эдгээр нь Эзэний үгийг илүү сайн ойлгоход тус болж чаддаг” гэсэн. Тэгээд зүгээр л номлолоо үргэлжлүүллээ. Би ч баярлаж, “Чэнь пастор үнэхээр үнэний эрэлч хайгуулч юм байна. Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг пасторт даруйхан түгээх ёстой” гэж бодсон. Гайхмаар нь, хэд хоногийн дараа манай гэрт Чэнь пастор эхнэрийнхээ хамт ирсэн юм. Орж ирмэгцээ Чэнь пастор баргар царайлан, “Та онлайн цуглаан гэж дурдсан. Тэгэхээр өөр чуулганд ороо юу?” гэж асуулаа. Хэчнээн дургүйцсэн царайтай байгааг нь хараад, би жаахан гайхсан юм. Намайг хариулж амжаагүй байтал ээж баяртайгаар, “Тийм ээ, пастор оо. Бид Төгс Хүчит Бурханы Чуулганыг судалж байлаа. Тэгж байгаад Эзэн эргэж ирснийг олж мэдсэн. Эзэн маш их үнэнийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийж байна” гэж хэллээ. Хариуд нь Чэнь пастор, “Эзэн эргэж ирсэн ээ? Байж боломгүй юм! Библид тодорхой зөгнөдгөөр: ‘Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүр Түүнийг харна, Түүнийг жадалсан хүмүүс ч бас харна: газар дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудна(Илчлэл 1:7). Эзэн эцсийн өдрүүдэд бүх хүнд харагдахаар үүлэн дээр эргэж ирнэ. Эзэн аль эрт эргэж ирсэн юм бол яагаад бидэнд харагдаагүй юм бэ?” гэж хатуухан хэлсэн. Тэгэхээр нь ээж, “Эзэн эргэж ирэх тухай Библийн маш олон зөгнөл байдаг. Үүлэн дээр ил тод ирнэ гэдгээс гадна Эзэн нууцаар ирэх тухай эшлэлүүд бас бий. Жишээ нь Илчлэл 16:15, ‘Харагтун, Би хулгайч мэт ирнэ,’ Илчлэл 3:3, ‘Хэрэв чи сэрэхгүй бол Би хулгайч мэт очно,’ Матай 25:6, ‘Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, “Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа” гэлээ.’ Эзэн хулгайч мэт ирдэг гэдэг нь хэнд ч мэдэгдэлгүй чимээгүйхэн эргэж ирдэг гэсэн үг. Хэрвээ Эзэн зүгээр л үүлэн дээр ил тод ирсэн бол хүн бүрд харагдах байсан. Энэ нь яаж хулгайч шиг байж чадах юм бэ, бас сүйт залуу ирлээ гэж хашхирах хэрэг хэнд байх юм бэ?” гэлээ. Уур нь буцалсандаа Чэнь пастор, “Эзэн нууцаар ирдэг гэх үг чинь Эзэн үүлэн дээр ирнэ гэх зөгнөлтэй зөрчилдөж байгаа биш үү? Энэ нь Библиэс зөрүүтэй байна. Бид Эзэнийг үүлэн дээр ирэхийг хараагүй, энэ нь Эзэн эргэж ирээгүйг нотолж байгаа юм. Үүнд бид итгэхгүй!” гэлээ.

Пастор үүнийг үнэхээр ойлгохгүй байх шиг санагдсан учир би, “Чэнь пастор оо, Эзэн нууцаар махбодод ирэх болон ил тодоор үүлэн дээр ирэх тухай зөгнөлүүд үнэндээ зөрчилддөггүй. Эзэн эргэж ирэх явдал хоёр үе шаттайгаар явагддаг. Эхлээд Эзэн махбодод нууцаар ирж, хүн төрөлхтнийг шүүж, цэвэрлэхийн тулд үнэнийг илэрхийлж, гамшгийн өмнө бүлэг ялагчдыг бүтээдэг. Тэр нь гүйцэлдмэгц нууцаар хийх ажил нь дуусаж, дараа нь Эзэн гамшиг буулгаж, сайныг шагнаж, мууг шийтгэнэ. Бурханы бүх дайсан, Сатанд харьяалагддаг бүхнийг сүйрүүлнэ. Агуу гамшиг дууссаны дараа л Эзэн бүх үндэстэн, ард түмэнд ил тодоор илэрнэ. Бурханыг энд нууцаар ажиллаж байхад дуу хоолойг нь сонсож, ажлыг нь судалдаг хүмүүс бүгд Бурханы сэнтийн өмнө очиж, эцсийн өдрүүд дэх шүүлтийг нь хүлээн зөвшөөрч, завхралаа цэвэрлүүлдэг. Эцэстээ тэд Бурханы хаанчлалд хүргэгддэг. Тэд Библийн зөгнөсөн ухаалаг охид юм. Бурханыг энд нууцаар ажиллаж байхад дуу хоолойг нь сонсдоггүй, бүр Төгс Хүчит Бурханыг яллаж, голдог хүмүүс мунхаг охид байдаг. Тэд Бурханы эцсийн өдрүүдийн ажлаар илчлэгддэг үл итгэгчид, антихристүүд, ёрын мууг үйлдэгчид юм. Бурхан үүлэн дээр ил тодоор ирэх үед өөрсдийнх нь эсэргүүцсэн Төгс Хүчит Бурхан үнэндээ эргэж ирсэн Эзэн Есүс мөн гэдгийг тэд харах боловч харуусахад дэндүү оройтсон байх болно. Тэд гамшигт ниргүүлж, уйлангаа шийтгүүлнэ. Энэ нь Эзэний хэлсэн ийм үгийг биелүүлнэ: ‘Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүр Түүнийг харна, Түүнийг жадалсан хүмүүс ч бас харна: газар дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудна(Илчлэл 1:7). Эзэн нууцаар ирэх болон ил тодоор ирэх зөгнөлүүд ийнхүү аль аль нь биелнэ” гэж хэлсэн. Дараа нь ээж, “Пастор оо, хүүгийн минь зөв. Хүний Хүү ирэх тухай Библид хэд хэдэн удаа дурддаг. Жишээ нь: ‘Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно(Матай 24:27). ‘Учир нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг; хүний Хүү ч бас Өөрийн өдөртөө тийнхүү байх болно. Гэхдээ Тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно(Лук 17:24–25). Эзэн Есүс хүний Хүү байсантай яг адилаар, ‘хүний Хүү’ гэдэг нь бие махбодтой болсон Бурханыг хэлдэг. Эзэн хүнээс төрсөн, хэвийн хүн чанартай байсан. Хэрвээ Эзэн Сүнс хэлбэрээр эргэж ирсэн бол хүний Хүү гэж дуудуулахгүй. Бас Сүнсэн дэх Бурхан болж эргэн ирсэн бол Эзэнийг хэн голж, эсэргүүцэж зүрхлэх юм бэ? Эзэн яаж ‘Тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно’ байх юм бэ? Эзэн бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан болж аль эрт эргэж ирсэн. Та Төгс Хүчит Бурханы үгийг харах хэрэгтэй” гэж чин сэтгэлээсээ хэллээ. Ээж ярьж байхдаа пасторт Төгс Хүчит Бурханы үгийн ном гаргаж өгсөн юм. Пастор үүнийг харахаас татгалзаад зогсохгүй ууртайгаар алгадаад, “Энэ яавч Бурханы үг биш. Бурханы үг бүгдээрээ Библид байдаг, Библийн гадна юу ч байхгүй!” гэж хашхичлаа.

Чэнь пастор тийм өөр зан гаргаж байгааг хараад би цочирдсон, пасторын царай хүртэл уурандаа улайсан байлаа. Пастор байнга маш элэгсэг байдаг байснаа гэнэт л шал өөр хүн шиг санагдсан. Би жаахан айж эхэлсэн болохоор Бурханд даруйхан чимээгүй залбираад, надад итгэл хайрлаж, цааш нөхөрлөл хийхэд минь замчлаач гэж гуйлаа. Тэгээд нэлээд их тайвширсан. Пасторт би маш дөлгөөхнөөр, “Чэнь пастор оо, Бурханы бүх үг өөр хаана ч биш, Библид л байдаг гэх таны үг Библийн ямар ч үндэслэлгүй. Энэ нь баримттай нийцэхгүй байна. Иоханы сайн мэдээнд хэлдгээр, ‘Түүнчлэн Есүсийн хийсэн өөр олон зүйлс байгаа ба хэрэв тэд тэр бүгдийг бичсэн бол тэдний бичсэн номуудыг ертөнц хүртэл өөрөө багтааж чадахгүй байх байсан гэж би боддог’ (Иохан 21:25). Газар дээр ажиллаж, номлосон гурван жил хагасынхаа хугацаанд Эзэн Есүс маш их зүйл хэлсэн, харин Дөрвөн сайн мэдээнд тэмдэглэгдсэн зүйлсийг хэлэхэд ердөө хэдхэн цаг л орно. Эзэн Есүсийн бүх үг Библид тэмдэглэгдсэн байх аргагүйг энэ нь харуулдаг. Тэгээд ч Библийг эмхэтгэсэн хүмүүст орхигдуулсан зүйл байсан, тэгэхээр зарим эш үзүүлэгчийн зөгнөл Библид ороогүй. Үүнд эш үзүүлэгч Езрагийн дамжуулсан, Библид ороогүй Бурханы үг багтдаг. Тэгэхээр Библийн гадна Бурханы ямар ч үг байхгүй гэх үг огт үндэслэлгүй!” гэлээ.

Ээж бас, “Бурханы зарим үгийг Библи орхигдуулснаар зогсохгүй эцсийн өдрүүд дэх Бурханы үг гэж бас бий! Эзэн Есүс зөгнөснөөр: ‘Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана(Иохан 16:12–13). Бас Илчлэлд олон удаа ингэж зөгнөсөн байдаг: ‘Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун(Илчлэл 2, 3-р бүлэг). Үүнд бас Хурга хуйлмал ном нээх тухай дурддаг. Эдгээр нь бүгд Эзэн эргэж ирээд нэмж үг айлдах тухай зөгнөл байдаг. Библиэс гадна Бурханы ямар ч үг байж болохгүй юм бол эдгээр зөгнөл яаж биелэх юм бэ? Төгс Хүчит Бурхан шүүлтийн ажил хийж, хүн төрөлхтнийг цэвэрлэж, бүрэн авардаг бүх үнэнийг илэрхийлж байна. Тэгээд Бурханы удирдлагын төлөвлөгөөний бүх нууцыг илчилж, хүний завхралын үнэн болон Бурханыг хүн эсэргүүцдэгийн уг язгуурыг илчилж, шүүсэн. Бурхан бидэнд үнэхээр гэмшиж, хаанчлалд орох зам өглөө. Ариун Сүнс чуулгануудад үг хэлж, Хурга хуйлмал ном нээх тухай Илчлэлд зөгнөсөн зүйл нь Төгс Хүчит Бурханы үгийг хэлдэг. Эдгээр шинэ үг Библид урьдчилан тэмдэглэгдсэн байж яаж болох юм бэ? Библийн гадна Бурханы ямар ч үг оршдоггүй гэж хэлэх нь дэндүү дураараа хэрэг биш үү? Бурхан бол бүтээлийн Эзэн, мөнхөд ундрах амийн усны эх булаг. Харин Библид тэмдэглэгдсэн Бурханы ажил, үг үнэхээр хязгаарлагдмал байдаг. Бид үзэлдээ үндэслээд Бурханыг Библийн хүрээнд хязгаарлаж болохгүй. Тэгэх нь үнэнийг үгүйсгэж, Бурханы Өөрийн ажил, үгийг няцааж байгаа хэрэг!” гэж чин сэтгэлээсээ хэллээ.

Чэнь пастор үүнд үнэхээр уурласан ч, үүнийг няцааж чадаагүй. Пастор зүгээр л, “Үүнийг судлуулахгүй байгаа нь өөрсдийн чинь сайн сайхны төлөө шүү дээ. Та нар боловсроогүй амьтай, бас төөрөлдөж болно. Даруйхан Эзэнд нүглээ улайж, гэмш!” гэсэн. Тэгэхээр нь би даруйхан, “Чэнь пастор оо, бид гагцхүү чин сэтгэлээсээ эрж хайж, Төгс Хүчит Бурханы маш олон үгийг уншсанаар л Төгс Хүчит Бурхан бол эргэж ирсэн Эзэн Есүс мөн гэх дүгнэлтэд хүрлээ. Та Бурханы үгийг уншаагүй болохоор зарим нэг эргэлзээ, үзэлтэй байх нь аргагүй. Эзэн Есүс ингэж хэлсэн: ‘Гуй, тэгвэл та нарт өгнө; хай, тэгвэл олно; тогш, тэгвэл та нарт нээгдэнэ(Матай 7:7). Та эрж хайж, Төгс Хүчит Бурханы үгийг уншихад бэлэн байгаа цагт будилаанаа бүгдийг нь арилгаж болно” гэж хариуллаа. Намайг ярьж дуусав уу, үгүй юу, пасторын эхнэр надаас Чуулганы ах эгч нартай холбоо барих мэдээлэл хүсэж, дараа нь үүнийг судална гэлээ. Би үгэнд нь итгээд, холбоо барих мэдээллийг нь өгсөн. Тэд үүнийг аваад, ууртайгаар явж одлоо.

Тэр хоёрыг явсны дараа нэг хэсэгтээ сэтгэл түгшсэн шүү. Тэднийг би үргэлж сайн, даруу төлөв хүмүүс гэж боддог байсан. Эзэн эргэн ирэхийг харуулд гэж тэд бидэнд байнга хэлдэг байсан, гэхдээ Эзэн эргэж ирсэн гэх мэдээг сонсоод тэд энэ талаар огт сонирхоогүй. Зүгээр л Библийн үгтэй гөжүүдээр зууралдсан. Яагаад тэд номлодог зүйлээ хэрэгжүүлсэнгүй вэ? Би үнэхээр урам хугарч, сэтгэл гонсойсон ч тэд Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг судална гэж найдаад, тэдний төлөө чимээгүйхэн залбирлаа. Бас тэдэнд “Библийн тухай нууцыг задлах нь” гэх сайн мэдээний киноны холбоос явуулаад, энэ нь тэдэнд үзлээ орхиж, Төгс Хүчит Бурханы ажлыг судалж, Эзэнийг эртхэн угтан авах боломж олгоно гэж найдсан. Би хүлээлт дүүрэн байсан ч үнэхээр таамаглаагүй зүйл болсон доо. Тэд Төгс Хүчит Бурханы Чуулганыг гүжирдсэн элдэв янзын цуу яриа явуулаад, намайг Чуулганаас холдуулах гэсэн. Үүнийг тоохгүй байгааг минь хараад, Төгс Хүчит Бурханы Чуулганы гишүүдийг доромжилсон мессеж явууллаа. Тэд бас Фэйсбүүк ороод, бусдыг төөрөгдүүлж, үнэн замыг судлуулахгүйн тулд Төгс Хүчит Бурханы Чуулганыг гүжирдэж, дайрч давшилсан маш олон цуу яриа нийтэлсэн. Тэгээд ч зогсоогүй. Тэд айл дамжин явж, ах эгч нарт надтай огт холбогдож болохгүй гэж анхааруулан, намайг шүүж, миний талаар муу амласан. Маш олон хүн буруу сэтгэгдэлтэй болж, надаас зайгаа барьсан даа. Зарим нь над руу буруутгасан мессеж явуулж, зарим нь дайралдах үедээ надтай үг дуугарахаас татгалзсан. Зарим нь бүр намайг зочилж очиход хаалгаа ч тайлаагүй. Үүнд би үнэхээр гутарсан. Урьд нь би энэ ах эгч нартай ойр дотно байсан ч одоо тэд пасторын худал үгэнд хууртаад, надаас зайлсхийж, намайг үл тоож байлаа. Нэгэн үе миний маш өндрөөр үнэлж явсан пастор энэ бүгдийг хийсэн гэдэгт бараг итгэж чадаагүй. Би зовж, дотроо үнэхээр сул дорой байсан юм. Үүнийг ойлгож чадахгүй байсан. Би ямар ч буруу зүйл хийгээгүй. Зүгээр л Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Пастор яагаад надад тэгж хандсан юм бол?

Энэ талаар Төгс Хүчит Бурханы Чуулганы эгч олж мэдээд, надад тусламж, дэмжлэг үзүүлж, Бурханы үгийн нэг хэсгийг уншиж өгсөн. “Хүмүүс дээр Бурханы хийдэг ажлын алхам бүрд, гаднаа энэ нь хүмүүсийн хоорондын харилцаа мэт, хүний зохицуулалт, хүний хөндлөнгийн оролцооноос үүдэлтэй мэт харагддаг. Гэвч нүднээс далдуур, ажлын алхам бүр, тохиолдож буй юм бүхэн нь Бурханы өмнө Сатаны тавьсан бооцоо бөгөөд Бурханд гэрчлэл хийхдээ бат зогсохыг хүмүүсээс шаарддаг. Жишээ нь, Иовыг шалгасан үеийг авч үзье: Нүднээс далдуур Сатан Бурхантай мөрий тавьж байсан бөгөөд Иовд тохиолдсон зүйл нь хүмүүсийн үйл хэрэг, хүмүүсийн хөндлөнгийн оролцоо байсан. Та нарт хийдэг Бурханы ажлын алхам бүрийн ард Сатаны Бурхантай тавьсан мөрий байдаг—энэ бүгдийн ард тэмцэл байдаг(Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг”). Дараа нь би пастор саад хийж, чуулганы бусад гишүүн намайг гадуурхаж байгаа нь бүгд Сатаны нэг сорилт байсныг ойлгосон юм. Сатан намайг үнэн замыг орхиж, Бурханаас урваж, Бурханы эцсийн өдрүүдийн авралыг алдаасай гэж хүссэн. Сатан маш жигшүүртэй шүү! “Төгс Хүчит Бурхан эргэж ирсэн Эзэн Есүс мөн гэдэгт би угаасаа бат итгэлтэй байгаа хойно ямар ч бэрхшээлтэй тулгарлаа гэсэн эцсээ хүртэл Бурханыг эргэлт буцалтгүй дагах ёстой” гэж бодогдсон.

Дараа нь эгч ийм нөхөрлөл хийлээ: “Бурхан эдгээр нөхцөлийг ашиглан бусдыг ялган таних чадварт биднийг сургадаг. Эзэний ирэлтэд хүмүүсийн баримталдаг хандлага үнэн болон Бурханд хандах хандлагыг нь харуулж, мөн чанарыг нь илчилдэг” гэсэн. Тэгээд эгч Бурханы үгийн бас нэг хэсгийг уншиж өгсөн. “Фарисайчууд Есүсийг эсэргүүцсэний уг шалтгааныг та нар мэдмээр байна уу? Фарисайчуудын мөн чанарыг мэдэхийг хүсэж байна уу? Тэд Мессиагийн талаарх уран зөгнөлөөр дүүрэн байсан. Үүнээс гадна, тэд Мессиа ирнэ гэдэгт л итгэсэн ч амь, үнэнийг эрэлхийлээгүй. Иймээс өнөөдөр ч гэсэн тэд Мессиаг хүлээсээр л байдаг, учир нь тэдэнд амийн замын талаар ямар ч мэдлэг байдаггүй, мөн үнэний зам гэж юу болохыг мэддэггүй. Ийм мунхаг, зөрүүд, мэдлэггүй хүмүүс Бурханы ерөөлийг олж авч чадах уу, та нар хэл дээ? Тэд яаж Мессиаг харж чадах юм бэ? Тэд Ариун Сүнсний ажлын чиглэлийг мэдээгүй, Есүсийн хэлсэн үнэний замыг мэдээгүй, түүнчлэн Мессиаг ойлгоогүй учраас Есүсийг эсэргүүцсэн. Тэд Мессиаг хэзээ ч харж байгаагүй, Мессиатай хэзээ ч хамт байгаагүй болохоор Мессиагийн нэр төдийхөнтэй зууралдах зуураа Мессиагийн мөн чанарыг боломжит бүх аргаар эсэргүүцэх алдаа гаргасан. Энэ фарисайчууд мөн чанарын хувьд зөрүүд, биеэ тоосон, үнэнийг дуулгавартай дагаагүй. Тэдний Бурханд итгэх зарчим нь энэ: Таны номлол хэр гүн гүнзгий, Таны эрх мэдэл хэчнээн өндөр дээд ч бай, Мессиа гэж нэрлэгдээгүй л бол Та Христ биш. Тэдний энэ итгэл нь утгагүй, хөгийн биш гэж үү?(Үг нь махбодоор илэрсэн номын “Есүсийн сүнслэг биеийг харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно”). Дараа нь эгч Бурханы энэ үгтэй холбогдуулан нэмж нөхөрлөл хийгээд, лам хуврагуудын зан авирын талаар тайлбарлаж өгсөн юм. Тэд Библи сайн мэддэг, олон жилийн турш Эзэнд үйлчлэхийн тулд шаргуу ажилласан, цуглааныхандаа хайр энэрэлтэй байж, Эзэн эргэн ирэхийг харуулд гэж бидэнд байнга хэлж байдаг юм чинь үнэнд хайртай, Эзэн ирэхийг хүсэж хүлээдэг гэсэн үг гэж би үргэлж боддог байлаа. Гэхдээ миний бодсоноос шал өөр байсныг бодит байдал харуулсан. Тэдний даруу, хайр энэрэлт дүр зүгээр л хүмүүсийг хуурч, мэхлэх өнгөлөн далдлалт байсан, тэд хоёр нүүрт фарисайчуудаас ямар ч ялгаагүй байлаа. Фарисайчууд ч бас үнэхээр сүсэг бишрэлтэй мэт байсан шүү дээ. Тэд өдөр бүр синагогт бичвэр тайлбарлаж, залбирч байгаагаа бусдад харуулахын тулд гудамжинд залбирдаг байсан. Тэд бүгд Мессиа ирэхийг хүлээж байсан ч, Эзэн Есүс үнэхээр илэрч, үнэнийг илэрхийлж, маш олон тэмдэг, гайхамшиг үзүүлэх үед эдгээр нь бүгд харваас Бурханаас гаралтай байсан ч фарисайчууд энэ талаар мэдэхийг хүсээгүй. Тэд бичвэрийн хуулийг гөжүүдлэн баримталж, бичвэрийн үгийг ашиглан Бурханы ажлыг ялласан. Тэгээд Эзэн Есүсийг цовдлуулахад туслаад, Бурханаар шийтгүүлсэн. Манай пастор ч яг тийм байлаа. Пастор Эзэнд даруугаар үйлчилж, Эзэн эргэж ирэхийг хүлээж байгаа мэт харагдсан, гэхдээ Төгс Хүчит Бурхан үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажил хийж байгааг сайн мэдэж байгаа мөртөө үүнийг бас л огт судлаагүй. Пастор зүгээр л өөрийн үзэл, Библийн махчилсан үгтэй зууралдан, Бурханы шинэ ажлыг эсэргүүцэж, ялласан. Тэгээд үүлэн дээр ирээгүй бол Эзэн Есүс биш, Библид бичигдээгүй юу ч Бурханы ажил байх аргагүй гэх мэт зүйл хэлсэн. Бусдаар үнэн замыг судлуулахгүйн тулд пастор чадах бүхнээ хийсэн. Пастор болон түүний эхнэр Эзэнийг ирээсэй гэж чин үнэнээсээ огт хүсэн хүлээгээгүй, харин үнэнийг жигшиж, Бурханы илрэлт, ажлыг жигшдэг орчин цагийн фарисайчууд байж. Энэ нь Эзэн Есүс фарисайчуудыг яллаж хэлсэн үгийг санагдуулсан, “Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар цагаанаар будсан булшны хөшөө шиг үнэндээ гаднаа сайхан харагддаг боловч дотроо үхэгсдийн яс болон бузар бүхнээр дүүрэн байдаг. Та нар бас хүмүүсийн өмнө зөвт мэт харагддаг боловч дотроо хоёр нүүрт зан болон ёс бус явдлаар дүүрэн байдаг(Матай 23:27–28). Энэ бүхнийг ойлгоод, би лам хуврагууд яаж аашилдгийг бага зэрэг ялган таних чадвартай болсон юм. Гэхдээ дараа нь болсон зүйл тэдний үнэн төрхийг надад үнэхээр тодорхой харуулсан.

Нэг өдөр, үдээс хойш хуучин чуулганы маань Ван ахлагч хоёр эгчийн хамт манайд ирээд, над руу үг дуугүй зүгээр л цэвдгээр ширтлээ. Дараа нь Ван ахлагч утсаа гаргаж ирэн, нэг дугаар луу залгаад, надад өгсөн. Үүнийг автал, Чэнь пастор ууртайгаар элдэв янзын бузар зүйл хэлж байгаа нь сонстлоо. Дараа нь надад, “Чи манай чуулганы гишүүдтэй холбоо барьж, Төгс Хүчит Бурханы сайн мэдээг манай чуулганд түгээх хориотой шүү. Миний хонийг битгий хулгайл!” гэж анхааруулсан. Би ч багтартлаа уурлаж, пасторт, “Эзэн эргэж ирсэн гэх гайхамшигт мэдээг би яагаад хуваалцах ёсгүй гэж? Яагаад та үнэн замыг хайхад нь хүмүүст саад хийх гээд байгаа юм бэ? Тэд Бурханы хоньд. Яагаад та тэдэнд Бурханы дуу хоолойг сонсуулахгүй байгаа юм бэ?” гэж хэлсэн. Утас тасарсны дараа Ван ахлагч бусадтайгаа хамт намайг загначхаад, яваад өглөө. Үүний дараа пастор манай гэр бүлийнхэнд төвөг удсаар л байсан. Тэр ч бүү хэл чуулганд бидний нэрийг ил тодоор гутаасан. Манай гэр бүл доромжлолыг тэсвэрлэж чадалгүй жаахан сул дорой, сөрөг болсон юм. Пасторын ёрын муу үйлд би маш их уурласан. Тэгээд Төгс Хүчит Бурханы үгээс нэмж уншлаа. “Том сүмд Библи уншиж, үүнийг бүхэл өдөржингөө цээжээр уншдаг хүмүүс байдаг атал тэдний дундаас нэг нь ч Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй. Тэдний дундаас нэг нь ч Бурханыг мэдэж чаддаггүй; тэдний дундаас бүр нэг ч хүн Бурханы хүсэлд нийцэж чаддаггүй. Тэд бүгдээрээ үнэ цэнгүй, өөдгүй хүмүүс бөгөөд Бурханд зааж сургахын тулд дор бүрнээ өндөрт зогсдог. Тэд Бурханы далбааг намируулдаг атлаа Түүнийг дур зоргоороо эсэргүүцдэг. Бурханд итгэдэг гэх атлаа тэд хүний махыг идэж, цусыг уусаар байдаг. Ийм хүмүүс бүгд хүний сүнсийг залгидаг диаволууд, зөв замд орохоор хичээж буй хүмүүст зориуд саад учруулдаг толгойлогч чөтгөрүүд, мөн Бурханыг эрж хайдаг хүмүүст садаа болдог бул хар чулуу билээ. Тэд ‘эрүүл чийрэг бие махбодтой’ харагдаж болох ч Бурханыг эсэргүүцэхэд хүмүүсийг хөтөлдөг антихристүүдээс цаашгүй гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ? Хүний сүнсийг залгидаг амьд диаволууд гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ?(Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэггүй бүх хүн бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм”). Төгс Хүчит Бурханы үг надад лам хуврагуудын үнэн төрх, Бурханыг эсэргүүцдэг эсэргүүцлийнх нь талаар илүү тодорхой ойлгуулсан. Тэд Бурханы сайн мэдээг түгээлгэхгүй байснаар Бурханы сүргийг хамгаалж байгаа мэт аашилдаг ч үнэн хэрэгтээ бүх хүн Төгс Хүчит Бурханыг дагаж, хэн ч өөрсдийг нь сонсохоо болино гэхээс айдаг. Тэгвэл тэд байр сууриа алдана шүү дээ. Иймээс тэд үнэн замыг судлахад нь итгэгчдэд саад хийхийн тулд чадах бүхнээ хийдэг. Энэ нь Эзэн Есүсийн ийм үгийг бодогдуулсан юм: “Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Яагаад гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хааж, өөрсдөө орохгүй бөгөөд орж буй хүмүүсийг ч оруулахгүй(Матай 23:13). “Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Та нар тэнгис далай болон газар нутгийг тойрч, ганц хүнийг сүсэгтнээ болгохын тулд уруу татдаг. Түүнийг сүсэгтэн болоход та нар түүнийг өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүү болгодог(Матай 23:15). Лам хуврагууд өөрсдөө үнэн замыг эрж хайхаас татгалзаад зогсохгүй Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг гутааж, яллаж, итгэгчдийг төөрөгдүүлэх гэж элдвийг хийсэн. Баримт мэдэхгүй маш олон хүн тэднийг дагалдан Төгс Хүчит Бурханыг ялладаг. Тэд тэр хүмүүсийг яг өөрсөд шигээ тамын хөвгүүд болгон, хамтдаа шийтгүүлэх гэж байгаа биш үү? Тэд үнэхээр голдоо ортол хорлонтой байдаг. Шашны ертөнц дэх лам хуврагууд үнэнийг үзэн яддаг. Тэд Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эсэргүүцэж, яллан, Бурханы хоньдыг ичгүүргүйгээр өөрсдийн хашаанд хашчихаад, сонгосон хүмүүсийг нь Бурхантай булаацалддаг. 2,000 жилийн өмнө Эзэн Есүсийн хараасан фарисайчуудтай тэд яг адилхан. Тэд бол Бурхан эцсийн өдрүүдийн ажлаараа илчилдэг муу зарц, антихристүүд юм! Би тэдний чөтгөрлөг, Бурханыг эсэргүүцдэг уг чанар, үнэний үзэн ядалтыг бүрэн, тодорхой олж харсан. Тэд яаж ч саад болох гэж хичээлээ гэсэн Төгс Хүчит Бурханыг би итгэлтэйгээр дагахаар шийдсэн дээ! Манай гэр бүлийнхэн бас бүгдээрээ Төгс Хүчит Бурханы үгийг уншсанаар ялган таних чадвартай болж, тэдэнд тэгтлээ их боогдохоо больсон.

Тэдэнд доромжлуулж, муу амлуулсаар байсан тэр цаг үеэ эргээд бодох нь ээ, би жаахан зовсон ч гэлээ лам хуврагуудыг ялган таних чадвартай болсон. Тэгээд тэдний үнэн төрхийг харсан. Тэд үнэнийг үзэн ядаж, Бурханыг эсэргүүцдэг. Би хэзээ ч тэдэнд төөрөлдөж, боогдохгүй. Бас фарисайчууд болон антихристүүдтэй хийх сүнслэг тулаанд бид Бурханд залбирч, түшиглэвэл Бурхан үгээ ашиглаад биднийг үнэнийг ойлгох, Сатаны сорилтыг ялахад хөтөлнө гэдгийг олж мэдсэн. Тэр туршлагын ачаар итгэл минь нэмэгдсэн юм. Төгс Хүчит Бурханд талархъя!

Өмнөх:  46. Дураараа зан бусдыг болон өөрийгөө хохироодог

Дараах:  51. Алдар нэрийн төлөөх ширүүн тэмцэл минь баяртай

Холбогдох контент

16. Бурханы үг бол миний хүч чадал

Жинниань, КанадБи хүүхэд ахуй цагаасаа гэр бүлийнхнээ даган Эзэнд итгэж, үргэлж Библи уншин, цуглаанд оролцдог байлаа. Гэрлэснийхээ дараа...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger