5. Нөхөрлөл илэн далангүй байх ёстой

Жулиа, Польш

2021 оны эхээр би Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээж авсан юм. Идэвхтэйгээр цуглаанд оролцож, Бурханы үгийг уншиж, хоёр сар гаруйн дараа усалгааны санваартнаар сонгогдлоо. Долоо хоног болгон бид санваартны цуглаан хийж үүрэгтээ тулгарсан асуудал, бэрхшээлийг ярилцаж, юу олж авсан, ямар завхрал харуулсан, Бурханы үгээр дамжуулан түүнийгээ яаж эргэцүүлж, ойлгосон талаараа нөхөрлөдөг байв. Чуулганы удирдагч болон бусад санваартанд юу гэж хэлэхээ мэдэхгүй байсан учраас цуглаан болгоны өмнө би их сандарч, удаан боддог байв. Миний талаар муу сэтгэгдэлтэй болох вий гэж эмээсэн учраас өөрийн завхрал, алдаа дутагдлын талаар ярихаас санаа зовдог байсан юм. Жишээ нь, би шинээр ирэгсдийг дөнгөж усалж эхлээд, олон зүйл мэдэхгүй, туршлага дутаж, шинээр ирэгсэд надад дургүй байж, өөрсдийг нь сайн усалж чаддаггүй гэж бодох вий гэж санаа зовсон учраас энэ үүргийг цаашид гүйцэтгэхийг хүсэхгүй байлаа. Гэхдээ санваартны цуглаан дээр өөрийнхөө байдлыг илэн далангүй хэлэхийг хүсээгүй, учир нь илэн далангүй байвал ах эгч нар маань намайг шинэ итгэгчидтэй нөхөрлөх чадваргүй гэж бодно гэж санаа зовж байсан юм. Бас би зарим шинээр ирэгсдэд тэвчээргүй хандаж, үүнийгээ хэлэхийг хүсээгүй, тэдэнд хэлбэл намайг хүн чанар муутай гэж бодно гэхээс санаа зовсон. Гэхдээ хэрвээ би цуглаан дээр юу ч хэлэхгүй бол тэд намайг бусдаас чадвар багатай гэж бодож магадгүй болохоор өөрийгөө ичгүүртэй байдалд оруулж, тэдэнд дорд үзэгдэхийг хүсээгүй. Энэ талаар бодсоныхоо дараа эцэст нь зүгээр л ихэнх хүнд байдаг асуудал болох би залхуурсан гэх мэт хамааралгүй, хэтэрхий ичгүүртэй биш зүйл хэлэхээр шийдсэн. Тэгвэл би бусдаас дор харагдахгүй байсан юм.

Тэгээд цуглаан дээр чуулганы удирдагч энэ хугацаан дахь туршлагын маань талаар, завхарсан зан чанараасаа юу мэдэж авсан талаар асуухад, би төлөвлөснөөрөө нөхөрлөсөн. Дуусаад санаа амарч амьсгаа авсан боловч үнэнийг хэлээгүй, хийсэн зүйл минь Бурханы хүслийн эсрэг байсан гэдгийг мэдэж байсан болохоор тавгүй санагдаж, Эзэн Есүсийн үгийг бодлоо. “Харин үг чинь ‘За бол за; үгүй бол үгүй’ байг: учир нь эдгээрээс цааших нь ёрын муугаас гардаг юм(Матай 5:37). “Үнэнээр Би та нарт хэлье, та нар өөрчлөгдөж, жаахан хүүхдүүдтэй адил болохгүй бол тэнгэрийн хаанчлалд орохгүй(Матай 18:3). Бурханы хэлснийг бодоод надад маш буруутай санагдсан. Худал үг Сатанаас ирдэг, ёрын муу. Бурхан үнэнч шударга хүмүүст хайртай, үнэнч шударга хүмүүс л тэнгэрийн хаанчлалд орж чадна. Худалч, хоёр нүүртнүүд Бурханы хаанчлалд орж чадахгүй. Ийм хүмүүсийг Бурхан үзэн яддаг, эцэст нь Бурхан тэднийг гарцаагүй таягдан хаяна. Сэтгэл минь маш их хямарч, Бурханд жигшигдэхээс айж байлаа. Би Бурханд залбирч, үнэнч шударга хүн байхад минь залж чиглүүлээч гэж Бурханаас гуйсан. Дараагийн цуглаан дээр үнэнийг хэлж, завхралынхаа талаар илэн далангүй хэлэхээр шийдсэн ч цаг нь ирэхэд хэлэх зориг хүрэхгүй л байлаа. Завхрал, алдаа дутагдлынхаа талаар яривал ах эгч нар маань намайг өөрсдөөс нь илүү завхарсан гэж бодох вий гэхээс санаа зовж, үнэнийг хэлэх дэндүү хэцүү санагдаж, тэр шалтгаанаар санваартнуудын цуглаанд оролцохоо болихыг ч хүссэн. Гэхдээ ах эгч нар маань намайг яагаад ирээгүйг асуувал надад хэлэх үг байхгүй гэж санаа зовоод, бодох тусам сэтгэл улам л зөрчилдөж, эвгүй санагдаж, юу хийхээ мэдэхгүй байлаа. Нэг цуглаан дээр ах эгч нар ердийнхөөрөө туршлага, мэдлэгийнхээ талаар нөхөрлөж, би юу хэлэхээ огт мэдэхгүй байсан учраас чимээгүйхэн сонсож байлаа. Би өөртөө урам хугарч, үргэлж дүр эсгэж, ахин дахин үнэнийг хэрэгжүүлж чадаагүй. Үнэнч шударга үг ч хэлж чадаагүй. Надад гаслантай санагдсан учраас Бурханд залбирч, энэ байдлаас хөтөлж гаргаач гэж Бурханаас гуйсан.

Дараа нь Бурханы үгийн энэ хэсгийг уншсан юм: “Үүссэн асуудал юу ч байлаа гэсэн, шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайх ёстой, дүр эсгэх юм уу бусдад зориулж хуурамч төрх гаргаж огтхон ч болохгүй. Өөрийнхөө алдаа, дутагдал, өө сэв, завхарсан зан чанар гээд бүгдийнх нь талаар бүрэн нээлттэй байж, тэдгээрийн талаар нөхөрлө. Дотроо бүү хадгал. Өөрийгөө нээж сурах нь үнэнд орох эхний алхам, эхний саад тотгор бөгөөд давж гарахад хамгийн хэцүү байдаг. Чи үүнийг давж гармагц үнэнд ороход амархан. Энэ алхмыг хийх нь юуг илтгэдэг вэ? Чи зүрх сэтгэлээ нээж, сайн муу, эерэг сөрөг гээд өөрт байгаа бүхнээ харуулж; бусдад болон Бурханд харуулахаар өөрийгөө ил болгож; Бурханаас юу ч нуухгүй, юу ч далдлахгүй, ямар ч дүр эсгэхгүй, ов мэх, башир аргаас ангид, бусад хүнтэй адилхан нээлттэй, үнэнч шударга байгааг илтгэдэг. Ийм маягаар чи гэрэлд амьдарч, Бурхан чамайг шинжээд зогсохгүй бусад хүн ч бас чамайг зарчимтайгаар, тодорхой хэмжээнд ил тод үйлддэгийг чинь харж чадна. Чи аливаа арга барилыг өөрийн нэр хүнд, дүр төрх, байр суурийг хамгаалахад ашиглах хэрэггүй, бас алдаагаа нуун дарагдуулж, өнгөлөн далдлах хэрэггүй. Ингэж дэмий хүчин чармайлт гаргах хэрэггүй. Иймэрхүү зүйлийг зүгээр өнгөрөөж чадвал маш тайван байж, огт ядрахгүй, бүхэлдээ гэрэлд амьдрах болно(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс л Бурханаас эмээх зүрх сэтгэлтэй байдаг”). Бид завхарсан байдлаа хэзээ ч нуун далдлах ёсгүй гэдгийг Бурханы үгээс би ойлгосон. Бид тэрийгээ Бурханы өмнө авчирч, залбирч, эргэцүүлж, өөрсдийгөө ойлгохыг хичээхээс гадна үнэнийг эрж хайхын тулд ах эгч нартаа завхралаа ил болгохоор зүрх сэтгэлээ уудлах ёстой. Энэ нь бидэнд өөрсдийгөө илүү сайн ойлгож, завхарсан зан чанараа шийдвэрлэхэд тусална. Гэхдээ би нэр нүүрээ хамгаалахын тулд завхрал, бэрхшээлээ уудлан хэлэхийг хүсээгүй, ах эгч нартайгаа үнэнийг эрж хайхыг ч хүсээгүй. Хэнд ч өөрийгөө нэвт харуулахгүйн тулд зүрх сэтгэлээ үргэлж хаалттай байлгасан ч харанхуйд амьдрахаас чөлөөлөгдөөгүй. Цаашид ингээд яваад байж болохгүй гэдгийг, Бурханы үгийг хэрэгжүүлж, ах эгч нартаа өөрийн байдлыг хэлж, тэднээс тусламж эрэх ёстойгоо би ухаарсан юм. Цуглаан дууссаны дараахан нэг эгч саяхны туршлагынхаа талаар ярихаар над дээр ирлээ. Энэ бол сэтгэлээ уудалж, үнэнийг эрж хайх сайхан боломж гэж би бодсон ч эгч намайг юу гэж бодохыг мэдээгүй учраас бага зэрэг ичгэвтэр санагдсаар л байлаа. Эгч намайг маш үнэнч шударга бус хүн байна гэж хэлэх байх гэж зовсон учраас Бурханд ингэж залбирлаа, “Бурхан минь, би өөрийгөө цаашид нуун далдлахыг хүсэхгүй байна. Жинхэнэ бодлоо цаашид нуухыг хүсэхгүй байна. Маш их ядарч байна. Бурхан минь, би үнэнч шударга хүн байхыг хүсэж байгаа учраас намайг залж чиглүүлээч.” Залбирсныхаа дараа цуглаан дээр уудалж хэлж зүрхлээгүй бүх зүйлээ эгчид хэллээ. Ярьж дууссаны дараа сэтгэл минь маш их хөнгөрсөн. Эгч өөрийн ойлголтыг надтай хуваалцаж, Бурханы үгийн нэг хэсгийг надад явуулсан юм. “Ов мэхтэй хүний гол шинж нь хэн нэгэнтэй нөхөрлөхийн тулд зүрх сэтгэлээ хэзээ ч нээдэггүй, хамгийн сайн найздаа ч зүрх сэтгэлээ уудалдаггүй. Тэд ер бусын нууцлаг. Ийм хүн заавал хөгшин байх албагүй, хорвоогийн хэрэг явдалд гүнзгий оролцдог байх ч албагүй бөгөөд бүр багахан туршлагатай байж магадгүй ч нууцлаг байдаг. Энэ нь уг чанараараа ов мэхтэй хүн биш гэж үү? Тэд өөрийгөө хэн ч нэвт харж чадахааргүй маш гүн нуудаг. Хэчнээн олон үг хэлэх нь хамаагүй аль нь үнэн, аль нь худал болохыг хэлэхэд хэцүү бөгөөд хэзээ үнэн хэлж байгаа, хэзээ худал хэлж байгааг нь хэн ч мэддэггүй. Түүнчлэн, тэд дүр эсгэж, төөрөгдүүлсэн зүйл ярихдаа тун чадварлаг. Тэд хүмүүст хуурамч сэтгэгдэл төрүүлж үнэнийг байнга нуудаг, ингэснээр бүх хүн хуурамч төрхийг нь л хардаг. Өөрсдөө эрхэмсэг, сайн, журамтай, хар муу санаагүй, хүмүүсийн дуртай, сайшаадаг хүн мэт дүр эсгэж, эцэст нь хүн болгон тэднийг биширч, хүндэлдэг. Чи ийм хүнтэй хэчнээн удаан хамт байсан ч юу бодож байгааг нь хэзээ ч мэдэхгүй. Тэд бүх төрлийн хүн, хэрэг явдал, юманд хандах үзэл бодол, хандлагаа зүрх сэтгэлдээ нуудаг, ийм зүйлийг хэнд ч хэзээ ч хэлдэггүй. Хамгийн дотнын итгэл хүлээсэн хүндээ ч ийм зүйлийн талаар хэзээ ч нөхөрлөдөггүй. Бурханд залбирахдаа зүрх сэтгэлдээ байгаа зүйлээ, үнэндээ юу бодож байгаагаа итгэж хэлэхгүй ч байж магадгүй. Түүгээр ч барахгүй хүн чанартай, маш сүнслэг, үнэнийг эрэлхийлэхэд өөрийгөө зориулсан хүний дүр эсгэхийг хичээдэг. Ямар зан чанартайг нь, ямархуу хүн болохыг нь хэн ч харж чадахгүй. Энэ бол ов мэхтэй хүний шинж юм(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд Бурханы оршин тогтнолд итгэдэггүй, Христийн мөн чанарыг үгүйсгэдэг (Нэгдүгээр хэсэг)”). Ов мэхтэй хүмүүс бусадтай чин сэтгэлээсээ ярилцдаггүй, жинхэнэ байдлынхаа талаар ч бусдад уудалж хэлдэггүй, харин нуун далдалж, дүр эсгэдэг болохыг Бурханы үгээс би ухаарч, Бурханы илчилсэнтэй яг адилхан болохоо олж харсан. Усалгааны санваартан болсноосоо хойш олон дутагдалтайгаа, бас олон завхарсан зан чанар харуулдгаа, шинээр ирэгсдийг хайрлах хайр, тэвчээргүй гэдгээ олж харсан. Би зүрх сэтгэлээ уудалж, ах эгч нартайгаа хамт эдгээр асуудалд шийдэл эрж хайх хэрэгтэй байсан ч үнэнийг хэлчихвэл намайг дорд үзэж, олиггүй гэж бодно гэж санаа зовсон учраас жинхэнэ байдлаа тэдэнд хэлэхийг хүсээгүй. Чухал зүйлээс зайлсхийж, хамаагүй зүйл юм уу эсвэл олон хүнд байдаг гэж санагдсан асуудлаа тэдэнд хэлж байсан. Өөрийн бараан тал, сэтгэлийн гүн дэх бодлоо нуухын тулд үүнийг хийсэн. Бусдад өөрийнхөө талаар сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд би дүр эсгэж, хуурамч сэтгэгдэл төрүүлсэн. Би ах эгч нараа хуурч байж. Маш зальжин, хоёр нүүртэй байж!

Хожим нь эгч маань надад Бурханы үгийн өөр нэг хэсгийг явууллаа. “Үнэндээ хүмүүс бүгдээрээ яагаад худал хэлдгээ мэддэг: Ашиг сонирхол, нэр нүүр, нэрэлхүү зан, байр суурийнхаа төлөө тэгдэг. Өөрсдийгөө бусадтай харьцуулаад хэт их чармайдаг. Үр дүнд нь худал хэлсэн нь ил болж, бусад хүн нэвт харж, харин ч нэр нүүр, ёс жудаг, нэр хүндээ алдахад хүрдэг. Энэ бол хэтэрхий их худал хэлсний үр дүн юм. Хэтэрхий их худал хэлэх үед хэлдэг үр бүр чинь хольцтой байдаг. Бүгд хуурамч, аль нь ч үнэн зөв, баримттай байж чаддаггүй. Худал хэлээд нэр нүүрээ алдахгүй байж магадгүй ч дотор чинь хэдийнээ гутамшигтай санагддаг. Мөс чанар чинь буруутгахыг мэдэрч, өөрийгөө жигшиж, дорд үзнэ. ‘Би яагаад ийм хөөрхийлөлтэй амьдардаг юм бэ? Ганц юм үнэнчээр хэлэх үнэхээр тийм хэцүү гэж үү? Зөвхөн нэр нүүрийн төлөө ингэж худал хэрэгтэй гэж үү? Ингэж амьдрах яагаад ийм залхмаар юм бэ?’ Чи залхмаар биш байдлаар амьдарч болно. Үнэнч шударга хүн байж дадвал чи амархан, эрх чөлөөтэй амьдарч чадна, харин нэр нүүр, бардам зангаа хамгаалахын тулд худал хэлэхийг сонговол амьдрал чинь маш залхмаар, шаналгаатай байна, энэ нь өөрөө өөртөө зовлон шаналал авчирч байгаа гэсэн үг юм. Худал хэлснээр олж авдаг нэр нүүр гэж юу юм бэ? Энэ бол хий хоосон, ямар ч үнэ цэнгүй зүйл. Худал хэлэх үедээ чи нэр төр, ёс жудгаасаа урваж байна. Ингэж худал хэлснийхээ төлөө хүмүүс нэр төр, ёс жудгаа золиосолдог бөгөөд Бурханд тэд онцгүй, үзэн ядмаар санагддаг. Тэгэх хэрэг байна уу? Огтхон ч үгүй… Хэрвээ чи үнэнийг хайрладаг хүн бол үнэнийг хэрэгжүүлэхийн тулд бүхий л зовлон зүдүүрийг туулж чадах бөгөөд нэр хүнд, байр суурь, ёс жудаг, нэр төрөө алдахыг тоохгүй. Үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахаас илүү сэтгэл ханамжтай зүйл үгүй болно. Үнэнийг хайрладаг хүмүүсийн хувьд үнэнийг хэрэгжүүлж, үнэнч шударга хүн байхыг сонгодог. Энэ бол зөв зам, үүнийг Бурхан ерөөдөг. Үнэнийг хайрладаггүй хүмүүсийн хувьд юу хийхээр сонгодог вэ? Тэд нэр хүнд, байр суурь, нэр төр, ёс жудгаа хамгаалахын тулд худал үг ашигладаг. Ийм хүмүүс ов мэхтэй хүн байхыг, Бурханаар үзэн ядуулж, Бурханд гологдохыг илүүд үзнэ. Тэд үнэнийг, Бурханыг хүсдэггүй. Тэдний сонгодог зүйл бол өөрсдийнх нь нэр хүнд, байр суурь юм. Тэд ов мэхтэй хүмүүс байхыг хүсдэг бөгөөд Бурхан үүнийг нь таашаах эсэх, Бурхан өөрсдийг нь аврах эсэхийг тоодоггүй, тэгвэл ийм хүмүүс Бурханаар авруулж чадах уу? Мэдээж чадахгүй, учир нь тэд буруу замаар явдаг. Тэд худал хэлж, хуурч мэхэлж амьдарч л чадна, худал хэлж, тэрийгээ далдалж, өдөр бүр өөрийгөө өмгөөлөхийн тулд тархиа гашилгах зовлонт амьдралаар л амьдарч чадна. Худал үг ашигласнаар хүссэн нэр хүнд, байр суурь, нэрэлхүү зан, нэр нүүрээ хамгаалж чадна гэж чи бодож магадгүй ч энэ бол том алдаа. Худал үг нэрэлхүү зан, нэр төрийг чинь хамгаалж чадахгүй төдийгүй, үнэнийг хэрэгжүүлж, үнэнч шударга хүн байх боломжоо алдахад хүргэнэ. Тухайн үедээ чи нэр хүнд, нэрэлхүү зангаа хамгаалсан ч гэсэн үнэнийг алдаж, Бурханаас урвадаг бөгөөд энэ нь Бурханы авралыг олж авч, төгс болгуулах боломжоо бүрмөсөн алдана гэсэн үг юм. Энэ бол хамгийн том хохирол, мөнхийн харамсал юм. Ов мэхтэй хүмүүс үүнийг хэзээ ч тодорхой хардаггүй(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэнч хүн байснаар л чи жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж чадна”). Бурханы үгийг уншсаныхаа дараа өөрийгөө эргэцүүллээ. Би нэр нүүр, байр сууриа хамгаалж, бусдад дорд үзэгдэхээс зайлсхийхийн тулд цуглаан болгоны өмнө цуглааны үеэр хэрхэн нөхөрлөхөө бодож олох гэж тархиа гашилгадаг байсан. Жинхэнэ байдлынхаа талаар уудлан хэлбэл ах эгч нар маань миний талаар муухай сэтгэгдэлтэй болох вий гэхээс айсан. Гэхдээ юу ч хэлэхгүй бол ах эгч нар маань намайг муу гэж бодоод, дорд үзнэ гэж бас санаа зовж, арга ядсандаа энэ нөхцөл байдлаас зугтахыг хүсэж байлаа. Сэтгэлээ уудалж, үнэнч шударга хүн байж, ах эгч нартаа өөрийн байдал, бэрхшээлийг хэлэхийн оронд нэр нүүр, байр сууриа хадгалахын тулд тархиа гашилгаж, өөрийгөө зовоохыг илүүд үздэг болохоо би олж харав. Би үнэхээр маш ов мэхтэй, хорон муу байжээ! Хэдийгээр хэсэг хугацаанд хүмүүсийн зүрх сэтгэл дэх дүр төрхөө хадгалсан ч нэр хүнд, үнэнч шударга хүн байх боломж, үнэнийг эрж хайх боломжоо алдсан. Би цуглаан болгон дээр маш ядарч, сэтгэл хөнгөрөх мэдрэмж огт төрөхгүй, завхарсан зан чанартаа бүрэн хүлэгдсэн байв. Ах эгч нар цуглаан дээр Бурханы үгийг идэж, ууж, Бурханы үгийн талаарх мэдлэг, туршлагаа нөхөрлөх учиртай. Бидэнд асуудал, бэрхшээл гарвал тэрийгээ ярилцаж, хамтдаа шийдвэрлэж, бие биеийнхээ давуу талаас суралцаж болно. Ингэвэл Ариун Сүнсний ажлыг олж авч, үнэнийг ойлгоход амархан. Гэтэл би дорд үзэгдэхгүйн тулд, хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд цуглаан дээр юу хэлэх тухайгаа үргэлж бодож, зөвхөн энэ талаар л боддог байсан. Ингэж амьдрах дэндүү хэцүү, залхмаар байлаа.

Дараа нь би үүнийг Бурханы үгээс уншсан юм. “Та нар бусадтай нөхөрлөхдөө сэтгэлээ уудалж, зүрх сэтгэлд чинь үнэндээ юу байгааг хэлж чаддаг уу? Хүн зүрх сэтгэлдээ үнэхээр байгаа зүйлийг үргэлж хэлдэг бол, хэзээ ч худал хэлж, дэгсдүүлдэггүй бол, чин сэтгэлээсээ байж, үүргээ гүйцэтгэж байхдаа огт хайхрамжгүй, хааш яаш биш бол, ойлгодог үнэнээ хэрэгжүүлж чаддаг бол энэ хүнд үнэнийг олж авах найдвар бий. Хэрвээ хүн үргэлж өөрийгөө нуун далдалж, хүмүүст өөрийгөө тодорхой харуулахгүйн тулд зүрх сэтгэлээ нуудаг бол, бусдыг хуурахын тулд хуурамч сэтгэгдэл төрүүлдэг бол ноцтой аюулд орсон, маш уршигтай бөгөөд эрт орой хэзээ нэгэн цагт илчлэгдэж, ил болно. Хүний өдөр тутмын амьдрал, үг, үйлдлээс хэтийн ирээдүйг нь харж болно. Хэрвээ энэ хүн үргэлж дүр үзүүлж, үргэлж өөрийгөө дөвийлгөж байгаа бол үнэнийг хүлээн авдаг хүн биш бөгөөд эрт орой хэзээ нэгэн цагт илчлэгдэж, таягдан хаягдана… Хэзээ ч сэтгэлээ уудалдаггүй, үргэлж юм нууж, шулуун шударга дүр эсгэдэг, бусдад өөрийгөө өндрөөр үнэлүүлэхийг үргэлж хичээдэг, үнэндээ юу бодож байгаа, жинхэнэ байдал, уг чанараа ямар болохыг хүмүүст мэдүүлэхийг хэзээ ч хүсдэггүй хүмүүс тэнэг биш гэж үү? Ийм хүмүүс туйлын тэнэг! Тэд ямар замаар алхдаг вэ? Фарисайчуудын замаар. Хоёр нүүртнүүд аюултай нөхцөлд байна уу, үгүй юу? Тэд бол Бурханы хамгийн их үзэн яддаг хүмүүс, тэгвэл чи тэднийг аюулд ороогүй гэж төсөөлж байна уу? Фарисайчууд бүгд мөхлийн замаар алхдаг!(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Бурхан биднээс үнэнч шударга хүмүүс байж, энгийн, шударгаар ярьж, худал хэлж, хуурч мэхлэхгүй байхыг хүсдэг гэдгийг би Бурханы үгээс ойлгосон, бид завхрал харуулах үедээ илэн далангүй байж, энэ талаар ярих хэрэгтэй, ингэснээр бусад хүн бидний жинхэнэ бодлыг харж чадна. Ингэж амьдрах нь залхмаар биш, үнэнд орж, авралын замаар алхахад амархан. Харин үргэлж дүр эсгэж, нуун далдалж, нуугдаж, бусдад өөрийн байдлыг харуулдаггүй хүмүүсийн хувьд буруу замаар алхаж, улам л хоёр нүүртэй болдог учраас завхарсан зан чанараа шийдвэрлэж хэзээ ч чадахгүй. Энэ бол мөхөлд хүргэх зам. Би хоёр мянган жилийн өмнөх фарисайчуудын талаар бодлоо. Тэд гаднаа сүсэг бишрэлтэй, синагогтоо бусдад судар тайлбарлаж өдрийг өнгөрүүлж, бас өөрсдийгөө Бурханд хайртай гэж хүмүүст бодуулахын тулд зориуд замын уулзвар дээр зогсон залбирдаг байсан ч Бурханаас огт эмээгээгүй, Бурханыг бүхнээс дээгүүр тавиагүй, Бурханы тушаалыг дуулгавартай дагаагүй. Эзэн Есүс гарч ирээд ажиллах үед Эзэн Есүсийн үг эрх мэдэл, хүч чадалтай, Бурханаас ирсэн гэдгийг тэд сайн мэдэж байсан ч байр суурь, орлогоо хадгалж үлдэхийн тулд Бурханыг улайран эсэргүүцэж, яллаж, эцэст нь Эзэн Есүсийг цовдолсон. Фарисайчууд сүсэг бишрэлтэй харагдаж байсан ч мөн чанартаа хар санаатай, зальжин байсныг би олж харсан юм. Тэд дүр эсгэж, хуурахдаа чадварлаг, хүмүүсийг мэхэлж, хянаж, хүмүүсийг хууран өөрсдийгөө хүндлүүлж, шүтүүлэхийн тулд бүхнийг хийдэг, алхдаг зам нь Бурханыг эсэргүүцдэг зам байсан. Эцэст нь Бурханы зан чанарт халдаж, Бурханд хараагдаж, шийтгүүлсэн. Би өөрийгөө эргэцүүллээ. Бусдын зүрх сэтгэлд аятайхан дүр төрхтэй байхын тулд завхралаа нуун далдалж, өөрийнхөө харуулсан ердийн нэг завхралын талаар л ярьсан. Энэ нь дүр төрхийг минь хамгаалаад зогсохгүй, бусдад намайг энгийн, нээлттэй хүн шиг харагдуулсан. Би яг л фарисайчууд шиг ов мэхтэй, хорон муу байсан бус уу? Энэ нь намайг айлгалаа. Цаашид ингээд байж болохгүй. Бурханы шаардлагын дагуу үнэнч шударга хүн байх ёстой.

Дараа нь эгч маань надад Бурханы үгийн өөр нэг хэсгийг явуулсан. “Хэрэв чи үнэнийг эрж хайхыг хүсвэл, буруу сэдэл, байдал, сэтгэл санаа гэх мэт янз бүрийн талуудад өргөн хүрээтэй өөрчлөлт хийхийг хүсвэл юун түрүүнд сэтгэлээ уудалж, нөхөрлөж сурах ёстой… Юмыг дотроо хадгалж, ‘Энэ миний сэдэл, энэ миний бэрхшээл, би муу байдалтай, сөрөг байна. Гэхдээ л би хэнд ч хэлэхгүй, энэ бүхнийг зүгээр л өөртөө хадгална’ гэж бүү хэл. Хэрэв чи залбирахдаа өөрийнхөө байдлын талаар хэзээ ч сэтгэлээ нээдэггүй бол Ариун Сүнсний гэгээрлийг хүлээн авахад хэцүү болж, яваандаа залбирах хүсэлгүй болж, Бурханы үгийг идэж уухыг хүсэхээ больж, байдал чинь улам уруудаж доройтон, нөхцөл байдлыг өөрчлөхөд хэцүү болно. Иймээс чи ямар ч байдалд байлаа гэсэн, сөрөг ч бай, бэрхшээлтэй ч бай, хувийнхаа сэдэл, төлөвлөгөөг үл харгалзан, судалж шинжлээд юу мэдэж, ухаарсан ч бай хамаагүй, сэтгэлээ уудалж, нөхөрлөж сурах ёстой бөгөөд чамайг нөхөрлөх үед Ариун Сүнс ажилладаг. Тэгвэл Ариун Сүнс яаж ажилладаг вэ? Тэр чамайг гэгээрүүлж, асуудлын ноцтой байдлыг чамд харуулж, асуудлын уг үндэс, мөн чанарыг мэдүүлж, дараа нь үнэнийг, хэрэгжүүлэлтийн зарчмыг бага багаар ойлгуулахын тулд чамайг гэгээрүүлдэг, тэгснээр чи үнэнийг хэрэгжүүлж, улмаар үнэний бодит байдалд ордог. Энэ бол Ариун Сүнсний ажлаар хүрдэг үр дүн юм. Хүн илэн далангүй нөхөрлөж чаддаг бол үнэнд үнэнч шударга хандлагаар ханддаг гэсэн үг юм. Хүн үнэнч шударга эсэх, үнэнч шударга хүн мөн эсэх нь үнэнд, Бурханд хандаж байгаа хандлагаас гадна үнэнийг хүлээн авч, Бурханыг дуулгавартай дагаж чаддаг эсэхээр нь хэмжигддэг. Энэ л хамгийн чухал(“Эцсийн өдрүүдийн Христийн яриа” ном). Бурханы үгийг уншсаны дараа эгч нөхөрлөж, “Үнэнч шударга хүн байхын тулд эхлээд бид эрж хайж, нөхөрлөхдөө зүрх сэтгэлээ уудалж сурах ёстой. Бид завхарсан байдлаа үргэлж нууж, далдлаад, бусадтай нөхөрлөхдөө залбирч, сэтгэлээ уудлахыг хүсэхгүй байвал асуудлаа шийдвэрлэхэд хэцүү болно. Жишээ нь, хэн нэгэн өвчтэй байвал эмч олох юм уу туршлагатай хүнээс асууна. Ингэснээр нөхцөл байдлаа ойлгож, зөв эмээ олж, өвчнийг цаг тухайд нь хяналтдаа авч чадна. Гэтэл зарим хүн нөхцөл байдлаа нуудаг учраас цаг тухайд нь эмчлээгүйгээс нөхцөл байдал нь дордож, амь насанд аюултай болдог. Бид өөрсдийн байдал, бэрхшээлийг шийдвэрлэхийг хүсэж байвал илэн далангүй нөхөрлөж, үнэнч шударга хүн байх хэрэгтэй. Энэ бол хэрэгжүүлэх зөв зам” гэсэн. Үнэнч шударга хүн байж, илэн далангүй байх нь маш чухал гэдгийг би харсан. Би Бурханд итгээд удаагүй, үнэнийг ойлгоогүй байсан. Завхарсан зан чанар харуулсан гэдгээ мэдэж байсан ч тэрийгээ шийдвэрлэж чадаагүй. Би үнэнч шударга хүн байж, өөрийн байдлыг уудлан хэлж, үнэнийг эрж хайх ёстой. Ингэж байж л Бурханы удирдамжийг олж авна, энэ нь бас завхарсан зан чанараа шийдвэрлэхэд тусална. Шинээр ирэгсдийг дөнгөж усалж эхлээд байгаа учраас олон зүйлийг ойлгохгүй байх нь хэвийн. Ойлгоогүй үедээ ах эгч нартайгаа хамт эрж хайхаар сэтгэлээ уудлах ёстой. Ингэснээр үүргийнхээ зарчмыг бага багаар эзэмшиж, үүргээ сайн гүйцэтгэж чадна. Дараа нь энэ хугацаан дахь өөрийн байдал, үүрэгтээ байгаа бэрхшээлийг өөр нэг эгчид хэлсэн. Тэр эгч намайг дорд үзээгүй, надад туслахын тулд Бурханы үг явуулж, өөрийн туршлагын талаар нөхөрлөсөн. Энэ нь өөрийнхөө байдал, харуулсан завхралын талаар бага зэрэг мэдэх боломж олгож, хэрэгжүүлэх замыг өгсөн. Би асар их аз жаргал, чөлөөлөлтийг мэдэрсэн. Тэр үеэс хойш үнэнч хүн байх, өөрийн байдлыг уудлан хэлэхийг ухамсартайгаар хэрэгжүүлсэн.

Нэг орой би бүлгийн цуглаан хийсэн юм. Чуулганы удирдагч нэг багийн удирдагчийг надтай хамт цуглаан хийлгэхээр зохицуулсан юм. Тэр эгч үнэнийг надаас илүү ойлгосон байлаа. Цуглааны үеэр эгч нөхөрлөж, бусдын асуудлыг маш үр дүнтэйгээр шийдвэрлэхэд би бага зэрэг атаархаж, бусад хүн намайг эгчээс дор гэж бодох байх гэж санаа зовж байлаа. Цуглааны дараа чуулганы удирдагч хуваалцах бодол санаа байна уу гэж асуухад нь үнэнч шударга хүн байж, завхралынхаа талаар уудлан хэлж, шийдэл хайх ёстой гэдгээ мэдэж байлаа. Тиймээс зүрх сэтгэлдээ илчилсэн зүйлээ хэлж, дараа нь удирдагч надад Бурханы үгийг явуулж, туршлагынхаа талаар хэлсэн. Би байр суурийг эрхэмлэдэг, биеэ тоосон зан чанартай, хүндлүүлэхийг хүсдэг учраас эгчдээ атаархаж байснаа ухаарсан юм. Атаархахаа болихын тулд Бурханд илүү их залбирч, атаархлын уг чанар, үр дагаврыг олж харж, Бурханы гэрийн ажил, өөрийн үүргийг бодолцон үзэж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг эн тэргүүнд тавих ёстойгоо ч бас ухаарсан. Энэ нь Бурханы хүсэлд нийцдэг. Үүний зэрэгцээ би бас өөрийн алдаа дутагдлыг зүй ёсоор шийдэж, дутагдлаа засахын тулд бусдын давуу талаас илүү их суралцах хэрэгтэй байв. Тэгснээр би үнэнийг илүү их ойлгож чадна. Үүнийг ухаараад би маш их баярлаж, ах эгч нартаа сэтгэлээ уудлах үед тэд намайг дорд үзэхийн оронд бүгд надад маш их туслахыг үнэхээр мэдэрсэн.

Үүнийг туулсны дараа үнэнч шударга хүн байх ямар чухал болохыг мэдэрсэн. Үнэнч шударга хүн байж, сэтгэлээ уудалснаар л Ариун Сүнсний ажлыг хүлээн авч, үнэнийг ойлгож авч чадна. Үнэнч шударга хүн байснаар чөлөөлөгдөж, эрх чөлөөтэй болж, хүн шиг амьдарч чаддаг болохыг бас олж харсан. Бурханд талархъя!

Өмнөх:  4. Бодит ажил хийгээгүйн үр дагавар

Дараах:  8. Чуулгануудыг хуваарилах явдлаас авсан сургамж

Холбогдох контент

81. Зовлон бол Бурханы ерөөл юм

Ван Ган, Хятад2008 оны өвлийн нэгэн үдээс хойш би хоёр эгчийн хамт сайн мэдээний зорилтот хүмүүст Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг гэрчилж...

16. Бурханы үг бол миний хүч чадал

Жинниань, КанадБи хүүхэд ахуй цагаасаа гэр бүлийнхнээ даган Эзэнд итгэж, үргэлж Библи уншин, цуглаанд оролцдог байлаа. Гэрлэснийхээ дараа...

85. Харгис эрүү шүүлтийн өдрүүд

Чэнь Хуй, ХятадБи Хятадын жирийн нэг гэр бүлд өссөн юм. Аав минь цэргийн хүн байсан бөгөөд бага балчраас минь л намайг төлөвшүүлж, надад...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger