72. Тэнгэрийн хаанчлалд хүрэх зам

Марселита, Филиппин

Тэнгэрийн хаанчлалд орох тухайд бол, бид Эзэнд итгэж, нүглээ уучлуулсан учраас Эзэн ирэхдээ биднийг шууд тэнгэрийн хаанчлал руу өргөнө гэж олон хүн боддог. Ариун хүмүүс л Эзэнийг харж чадна гэж бусад нь бодоод, “Бид өөрсдийн эрхгүй байнга нүгэл үйлддэг, нүглийн дөнгөнөөс ангижраагүй тул Эзэний хаанчлалд орж үнэхээр чадах уу?” гэж боддог. Энэ асуултын хариуд зарим нь, бид нүгэлтэй ч гэлээ Эзэн Есүс бол бидний мөнхийн нүглийн тахил, иймээс нүглээ улайж байгаа цагт Эзэн биднийг уучилна, тэгээд биднийг нүгэлтэй гэж үзэхгүй учир бид хаанчлалд нь орж чадна гэж хэлж магад. Гэхдээ миний бодлоор, Эзэн бидний нүглийг уучилсан ч Бичвэрт хэлдгээр, “Учир нь үнэний мэдлэгийг хүлээн авсныхаа дараа хэрвээ бид санаатайгаар нүгэл үйлдвэл нүглийн төлөөх тахил цаашид үлдэхгүй(Еврей 10:26). Эзэн бидний нүглийг үүрд болзолгүйгээр уучлахгүй гэдгийг энэ нь нотолдог. Тэгвэл бид яг яаж тэнгэрийн хаанчлалд орох учиртай вэ? Төгс Хүчит Бурханы үгийг уншаад, ариусаж, Бурханы хаанчлалд орох замыг олсноор л би үүнийг олж мэдэж чадсан юм.

Би Христэд итгэгч айлд төрөөд, бага байхаасаа эцэг эхтэйгээ хамт чуулганд явж, бас чуулганы үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байсан. Том болоод Эзэний төлөө өөрийгөө бүр ч махран зарлагаддаг болсон. Заримдаа бүр пасторыг даган хотын гадна залбирлын цуглаан хийхээр явдаг байлаа. Гэхдээ ийм их урам зоригтой байсан ч би ямар нэг бодитой сүнслэг сэтгэл ханамж авахгүй, пастор үргэлж улиг болсон зүйл номлодог байлаа. Шинэ, гэгээрэлтэй юу ч байгаагүй. Бас хувьдаа би Эзэний сургаалын дагуу амьдарч чадалгүй, нүгэл үйлдээд, нүглээ улайх мөчлөгт үргэлж баригддаг байсан. Жишээ нь, манай ээж эгч дүүст маань бэлэг сэлт, мөнгө өгдөг ч надад бараг юу ч өгдөггүй болохоор би атаархаж, уурлаж, ээжийн талаар гомдоллодог байсан. Чуулганд үйлчилж байхдаа пасторыг надад ажил даалгах бүрд пастор намайг сайшааж байж таарна гэж бодоод, бахархлаар дүүрч, бүр бусад хамтран зүтгэгчийг ч дорд үздэг байсан. Бичвэрт хэлдгээр “Бүх хүнтэй эвтэй байхыг болон ариун байдлыг дагагтун, ариун байдалгүйгээр хэн ч Эзэнийг харахгүй” (Еврей 12:14). Гэвч атаархаж, үзэн ядсан, ихэрхүү энэ бүх бодол надад байсаар л байсан юм. Би гэр бүлийнхэнтэйгээ эвтэй байж чадаагүй, бусдыг өөр шигээ хайрлаж, бүх хүнтэй эв найртай байж бүр ч чадаагүй, ариун байдалд хүрээгүй байлаа. Эзэн бол ариун, тэгэхээр над шиг хүн Эзэнээр сайшаагдаж, хаанчлалд нь орж яаж чадах юм бэ? Би үнэхээр будилсан болохоор пастор болон чуулганы найз нөхдөөсөө тусламж хүссэн. Гэвч пастор ердөө л, “Итгэгчдийн хувьд бидний нүгэл уучлагдсан. Эзэн Есүсийн нүглийн тахил үүрд хүчинтэй. Иймээс урьд нь үйлдсэн, ирээдүйд үйлдэх бүх нүглийнхээ төлөө Эзэнд залбирч, нүглээ улайж байгаа цагт Эзэн биднийг болзолгүйгээр уучилна. Тэгээд Эзэн биднийг нүгэлгүй гэж үзэж, хаанчлалдаа оруулна. Бид Эзэнд итгэх ёстой” гэсэн. Гэхдээ пасторын үг миний будилааныг арилгаагүй юм. Эзэн үнэхээр нүглийг маань уучилдаг, гэхдээ яагаад Библид бас, “Учир нь үнэний мэдлэгийг хүлээн авсныхаа дараа хэрвээ бид санаатайгаар нүгэл үйлдвэл нүглийн төлөөх тахил цаашид үлдэхгүй(Еврей 10:26) гэж хэлдэг юм бэ? Эзэн бидний нүглийг болзолгүйгээр, үүрд уучлахгүй гэдгийг энэ нь нотолдог. Би тодорхой мэдээгүй болохоор “Эзэний хайр энгүй, бас хязгааргүй, тэгэхээр пасторын зөв байх. Залбирч, нүглээ улайж байгаа цагт Эзэн тэдгээр нүгэлд намайг буруутгалгүй, ирэх үедээ намайг тэнгэрийн хаанчлал руу өргөнө” гэж бодоод л өөрийгөө тайвшруулж байлаа. Дараа нь, би зүгээр л Библи уншиж, үйл ажиллагаанд оролцож, Эзэнийг ирэхэд хаанчлалд нь орно гэж найдаж байсан.

Сүүлд нь Ван эгч, Ли эгч хоёртой онлайнаар танилцаад, бүгдээрээ маш их ярилцаж, итгэлдээ бие биеэ дэмжиж, урамшуулж, үзэл бодлоо хуваалцдаг боллоо. Нэг өдөр Ван эгч надаас “Итгэгчийн хувьд хамгийн том найдвар чинь юу вэ?” гэж асуухад би өчүүхэн ч эргэлзэлгүй, “Мэдээж, Бурханы хаанчлалд орох шүү дээ!” гэлээ. Дараа нь эгч, “Тэгвэл ямар хүмүүс Бурханы хаанчлалд орж чаддагийг мэдэх үү?” гэж асуулаа.

Тэгж хэлэхээр нь, “Би яг энэ талаар будилж ирсэн. Эзэний нэрээр баптисм хүртсэнээр бид нүглээ уучлуулж, тэнгэрийн хаанчлалд орж чаддаг гэж манай пастор, чуулганы найз нөхөд бүгд хэлдэг. Энэ асуултаас үзэхэд эгч өөр бодолтой гэсэн үг үү?” гэж дотроо бодлоо. Дараа нь эгч ярихдаа, “Итгэлдээ Эзэний нэрийг хүлээн зөвшөөрч, Эзэний нэрээр залбирч, нүглээ улайж байгаа цагт Эзэн бидний нүглийг уучилж, ирэх үедээ биднийг тэнгэрийн хаанчлал руу өргөнө гэж би боддог байлаа. Гэхдээ Эзэнд итгэснээр бид нүглээ уучлуулдаг ч нүгэл үйлдэж, Эзэнийг эсэргүүцэх магадлалтай хэвээр гэдгийг хожим нь ухаарсан. Жишээ нь, бусдыг өөрсөд шигээ хайрлаж, хүлцэнгүй байж, Эзэнийг алдаршуулах давс, гэрэл бай гэж Эзэн шаарддаг, гэтэл бид үргэлж аар саар зүйл дээр маргалдаж байдаг шүү дээ. Шалгалттай нүүр тулаад Эзэнийг буруутгаж, Эзэнээс урвадаг. Хаанчлалд нь орохын тулд л бид ажиллаж, өөрсдийгөө зарлагаддаг. Энэ нь наймааны шинжтэй байдаг. Ингэж амьдрах нь Эзэний хүсэлтэй өчүүхэн ч нийцдэггүй. Бичвэрт тодорхой хэлдгээр ‘Тиймээс та нар ариун бай, учир нь Би ариун билээ(Леви 11:45). ‘Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье, нүгэл үйлддэг хэн боловч нүглийн боол юм. Боол гэрт мөнхөд байдаггүй, харин Хүү мөнхөд байдаг(Иохан 8:34–35). Бурхан ариун, зөвт байдаг, тэнгэрийн хаанчлалыг Бурхан захирдаг. Энэ нь ариун газар. Ариун газрыг нь бузар хүмүүс буртаглахыг Бурхан зөвшөөрөхгүй. Үргэлж нүгэл үйлдэж, Эзэнийг эсэргүүцэж байдаг хүмүүс нүглийн зарц хэвээр байдаг, тэд Бурханы хаанчлалд яавч орж чадахгүй. Хаанчлалд нь орохын тулд итгэлдээ бузар булайгаас ангижирч, ариун болох ёстой гэж Бурхан бидэнд маш тодорхой хэлсэн” гэлээ.

Ван эгчийн нөхөрлөлд маш их сэтгэл хөдөлсөн. Тэгээд итгэсэн бүх жилээ эргээд бодоход би өдөр бүр Библи уншиж, Эзэнд тоо томшгүй удаа нүглээ улайн залбирсан мөртөө нүгэл үйлдэж, нүглээ улайх мөчлөгт баригдсаар л байсан. Ялихгүй зүйлээс болж эцэг эхтэйгээ маш их маргаж, ах дүүстээ атаархдаг байлаа. Чуулганд, чуулганы бусад гишүүнийг доош хийж, ихэрхээд, олон жил итгэснийхээ дараа наад захын хүлээцтэй байдлыг ч хэрэгжүүлж чадаагүй. Би ариусаагүй, тэнгэрийн хаанчлалд орох үнэ цэнгүй нь лавтай байсан!

Тийм болохоор Ван эгчид, “Таны зөв. Бид итгэхдээ үргэлж худал хэлж, нүгэл үйлдээд, нүглээс ангижирч чаддаггүй. Би үнэхээр өөрийгөө тийм гэж боддог юм. Энэ нь намайг үргэлж үнэхээр будилуулж ирсэн. Бид байнга нүгэл үйлдэж байж Бурханы хаанчлалд орж үнэхээр чадна гэж үү? Би пастор болон чуулганы бусад гишүүнтэйгээ зөвлөлдсөн ч сэтгэлд нийцэх хариулт ер аваагүй. Тантай нөхөрлөснөөр би эцэст нь бага зэрэг ойлгож байна. Үргэлж нүгэл үйлдэж байдаг, ариусаагүй итгэгчид Бурханы хаанчлалд орж чадахгүй. Гэхдээ би одоо ч ойлгохгүй байна, итгэгч бидний нүглийг Эзэн уучилсан байхад яагаад бид нүгэл үйлдсээр байдаг юм бэ?” гэлээ.

Асуултын минь хариуд Ван эгч Төгс Хүчит Бурханы үгийн хэдэн хэсгийг уншиж өгсөн. “Хүнийг золин аварч, нүглийг нь уучилсан тухайд бол, Бурхан хүний гэм бурууг санадаггүй, гэм буруугийнх нь дагуу хүнд ханддаггүй гэж л авч үзэж болох юм. Гэвч махан биед амьдардаг хүн нүглээс ангижраагүй бол үргэлжлүүлэн нүгэл үйлдэж, завхарсан сатанлаг зан чанараа эцэс төгсгөлгүй илчилж л чадна. Энэ бол хүний амьдардаг, нүгэл үйлдэж, нүглээ уучлуулдаг эцэс төгсгөлгүй орчлын амьдрал юм. Хүн төрөлхтний ихэнх нь өдөр нь нүгэл үйлдээд орой нь нүглээ улайдаг. Ийм маягаар нүглийн тахил хүний хувьд үүрд хүчинтэй байдаг ч энэ нь хүнийг нүглээс аварч чадахгүй. Хүн завхарсан зан чанартай байсаар байгаа тул авралын ажлын хагас нь л гүйцэлдсэн… Хүн өөрийнхөө нүглийг мэддэг болох нь маш амаргүй; тэр өөрийнх нь дотор гүнзгий үндэслэсэн уг чанарыг таних ямар ч аргагүй байдаг бөгөөд энэ үр дүнд хүрэхийн тулд үгийн шүүлтэд найдах ёстой. Тэгж байж л хүн энэ үеэс эхлэн аажмаар өөрчлөгдөж чадна(Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”). “Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон юм; Тэрээр хүнийг бүх завхарсан зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, бас хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн салгахын тулд улам их ажил хийхийг Бурханаас шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагддаг бүх хүн илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авна. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авна(Үг нь махбодоор илэрсэн номын Өмнөх үг).

Дараа нь эгч надад нөхөрлөл хийхдээ, “Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс хүн төрөлхтнийг ариусгаж, өөрчлөх ажлыг биш, зөвхөн золин авралын ажил л хийсэн. Хуулийн эрин үеийн сүүл үед хүмүүс хууль дагаж мөрдөөгүйнхээ төлөө цаазлуулах аюулд орсон. Үүний төлөө хүмүүс хөнөөгдөхийг Бурхан харж тэвчээгүй учир махбод болж, хүн төрөлхтний төлөө нүглийн тахил болон цовдлогдож, хүнийг нүглээс нь золин аварсан. Эзэн Есүсийн авралыг хүртэж, нүглээ улайж, гэмшсэнээр хүмүүс нүглээ уучлуулж, хуулийн дор цаазлуулахааргүй болсон. Бас Эзэний хайрласан арвин их нигүүлсэл, амар амгалан, аз жаргалыг эдэлж чаддаг болсон. Энэ нүглийг уучлах гэдэг нь хуулийн дор яллагдаж, цаазлуулахаас чөлөөлөгдөхийг хэлдэг. Гэхдээ тэглээ гээд хүн нүглээс ангид, дахин хэзээ ч нүгэл үйлдэхгүй гэсэн үг биш. Итгэлээр бид нүглээ уучлуулдаг ч нүгэлт уг чанар бидний дотор гүн гүнзгий үндэслэсэн хэвээр байдаг. Бид биеэ тоосон зан, ов мэхтэй, ёрын муу, заналт байдал болон бусад сатанлаг зан чанараар дүүрэн. Тэр ч бүү хэл, мөс чанарынхаа эсрэг явж, ашиг сонирхлоо хамгаалахын тулд худал хэлж, хууран мэхэлдэг. Хүмүүс хүссэнээр маань үйлдэхгүй бол бид уурлаж, тэднийг зэмлэдэг. Байр суурийн төлөө өрсөлдөж, ашиг хонжоо хайж, атаархаж, хэрүүл хийдэг. Бас ертөнцийн ёрын муу чиг хандлагаар хөөцөлдөж, махан биеийн таашаалд шунадаг гэх мэт. Нүгэл үйлдэх нь Эзэний хүсэлд нийцдэггүйг бид мэддэг, тэгээд бид үргэлж Эзэний өмнө очин гэмшиж, нүглээ улайдаг ч дараа нь нүгэл үйлдсээр л байдаг. Энэ бүгд бидний сатанлаг уг чанарын үр дүн юм. Хэрэв бид нүгэлт уг чанарынхаа үндсэн шалтгааныг шийдвэрлэхгүй бол бидний нүгэл ишээр нь тайрсан хогийн ургамал мэт үндэснээсээ буцаад ургах болно. Нүгэлт байдлынхаа уг үндсийг бүрэн шийдвэрлэхийн тулд бидэнд эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, ариусгалт хэрэгтэй. Энэ нь нүгэлт уг чанараа шийдвэрлэж, тэнгэрийн хаанчлалд орох үнэ цэнтэй болох цорын ганц арга” гэлээ.

Ван эгчийн нөхөрлөлийг сонссоны дараа, нүглийн уучлал гэдэг нь бид нүгэлгүй гэсэн үг биш, зүгээр л Эзэн Есүс бидний нүглийг уучилсан гэсэн үг гэдгийг ойлгосон юм. Манай пасторын хэлсэн шиг Эзэн бидний нүглийг үүрд уучилна гэсэн үг биш юм байна лээ. Эгчийн нөхөрлөл маш бодитой, бас Библитэй бүрэн нийцэж байсан: “Учир нь үнэний мэдлэгийг хүлээн авсныхаа дараа хэрвээ бид санаатайгаар нүгэл үйлдвэл нүглийн төлөөх тахил цаашид үлдэхгүй(Еврей 10:26). Пасторын хэлсэн зүйл намайг маш их будилуулдаг байлаа. Эзэн бол ариун. Биднийг цаг үргэлж нүгэл үйлдлээ ч Эзэн үнэхээр хаанчлалдаа аваачна гэж үү? Үүнийг ойлгож чадахгүй, өөр ямар ч аргагүй байсан учраас зүгээр л пасторын хэлсэнд итгээд, Библи судалж, залбирч, нүглээ улайсаар, Эзэн ирээд нүглийг минь харалгүй, намайг шууд хаанчлалдаа аваачна гэж найдаж байсан юм. Одоо эргээд бодох нь ээ, энэ үнэхээр хэтийдсэн үзэл байж. Эзэн эргэж ирэхдээ хүнийг ариусгахын тулд шүүлтийн ажил хийнэ гэж Ван эгч хэлсэн учраас Бурхан энэ ажлаа яг яаж гүйцэтгэхийг би яаран асуусан.

Эгч тэвчээртэйгээр хариулж, “Библид энэ тухай олон зөгнөл байдаг. Жишээлбэл, ‘Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана(Иохан 16:12–13). ‘Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно(Иохан 12:48). ‘Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ(1 Петр 4:17). Эцсийн өдрүүдэд Бурхан хүн төрөлхтнийг шүүж, ариусгахын тулд үнэнийг илэрхийлж, тэднийг нүглээс бүрэн чөлөөлж, завхарсан зан чанарыг нь ариусгаж, өөрчилнө гэдгийг эдгээр эшлэл харуулдаг. Ингэснээр л хүн Бурханы хаанчлалд орох үнэ цэнтэй болно. Одоо Эзэн Есүс эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан болж эргэн ирээд, хүний нүгэлт уг чанар, сатанлаг зан чанарыг шийдвэрлэж, эцэст нь хүн төрөлхтнийг Сатаны нөлөөнөөс ангижруулахын тулд үнэнийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийдэг” гэлээ.

Ван эгч надад Бурханы үгийн уншлагын хоёр видео үзүүлсэн. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулагддаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзарсан зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг хэрхэн голдгийг илчилсэн үгсийг, хүн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогтой холбогдуулан хэлсэн байдаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэл, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүнд огт байдаггүй үнэнээр л орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авдаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнэний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүний ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломж олгодог. Түүнчлэн, өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ(Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”). “Шүүлт, гэсгээлтийн энэ ажлаар дамжуулан өөрийнхөө доторх бохир, завхарсан мөн чанарын талаар хүн бүрэн мэдэж авах бөгөөд бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих үнэ цэнтэй болж чадна. Өнөөдөр хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг цэвэрлэж, өөрчлөхийн төлөө байдаг; үгийн шүүлт, гэсгээлт, мөн цэвэршүүлэлтээр дамжуулан хүн завхралаа хаяж, ариусгагдаж чадна(Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”).

Ван эгч ингэж нөхөрлөсөн: “Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг ариусгаж, аврах бүх үнэнийг илэрхийлж, Бурханы ажлын гурван үе шат, Бурханы нэрсийн нууц, бие махбодтой болохын нууц, Бурхан шүүлтийн ажлаа яаж хийдэг гэх мэт Бурханы удирдлагын ажлын нууцыг тайлж, бас итгэлдээ бидний хэрэгжүүлэх ёстой бүх үнэнийг тодорхой болгодог, жишээ нь, Бурхантай яаж хэвийн харилцаа тогтоох, хэвийн хүн чанарыг хэрхэн амьдран харуулах, Бурханыг яаж хайрлаж, дуулгавартай дагах, Бурханы хүсэлд нийцэлтэйгээр Бурханд яаж итгэж, үйлчлэх гэх мэт. Бас Бурхан завхарсан хүн төрөлхтний нүгэлт, Бурханыг эсэргүүцэгч уг чанар болон элдэв янзын сатанлаг зан чанарыг шүүж, илчилсэн. Бурханы үгийн шүүлтээр бид, Сатан биднийг хэр гүн гүнзгий завхруулсныг, бид биеэ тоосон зан, ов мэх, ёрын муу гэх мэт сатанлаг зан чанараар дүүрэн гэдгийг олж харж чадна. Бид хүний төрхийг өчүүхэн ч амьдран харуулдаггүй, харин зүгээр л Сатаны биелэл бөгөөд Бурханы өмнө амьдрах үнэ цэнгүй. Бид бас Бурханы зөвт, халдашгүй зан чанарыг мэдэж, өөрсдийгөө үзэн ядаж, жигшиж эхлэн, Бурханд гэмшиж чаддаг. Тэгээд завхарсан зан чанар маань аажмаар ариусаж, өөрчлөгдөн, бид Бурханаас эмээж, Бурханд дуулгавартай болж чаддаг.” Дараа нь Ван эгч Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн авсан туршлагаа хуваалцсан. Урьд нь эгч итгэхдээ, өөрийгөө зарлагадаж, маш ихийг орхиж, бэрхшээл туулж, Эзэний төлөө золиос гаргасан болохоор өөрийгөө Эзэнийг илүү их хайрладаг, бусад хүнээс дээр гэж бодоод, үүгээр далимдуулан, бусдыг дорд үзэж, өөрийгөө Эзэнийг хамгийн их хайрладаг, титэм хүртэж, шагнуулахад хамгийн тохиромжтой гэж боддог байсан юм байна лээ. Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авсныхаа дараа эгч хүн төрөлхтнийг шүүж, илчилсэн Бурханы үгийг уншсан. Эгч дараах хэсгийг харсан юм: “Та нар өөрсдийгөө таньж мэдэх үнэнд зориулж илүү хичээл зүтгэл гаргасан нь хамгийн өлзийтэй. Бурхан Яагаад та нарыг сайшаадаггүй вэ? Та нарын зан чанар яагаад Түүний дургүйг хүргэдэг вэ? Та нарын яриа яагаад Түүний зэвүүцлийг өдөөдөг вэ? Та нар бага зэрэг үнэнч зан гаргамагцаа өөрсдийгөө магтаж, жаахан хувь нэмрийнхээ төлөө шагнал шаарддаг; ялимгүй дуулгавартай байдал харуулах үедээ бусдыг дорд үзэж, аар саархан ажил хийнгүүтээ Бурханд тоомсоргүй ханддаг… Бурханд итгэдэг гэдгээ та нар сайн мэддэг хэдий ч Бурхантай нийцэлтэй байж чаддаггүй. Та нар ямар ч ач гавьяагүй гэдгээ сайн мэдсээр байж үргэлж л сайрхсан хэвээр байдаг. Өөрийгөө хянаж чадахаа больтлоо эрүүл ухаан чинь дордсон юм шиг та нарт санагдахгүй байна уу?(Үг нь махбодоор илэрсэн номын “Христтэй нийцдэггүй хүмүүс гарцаагүй Бурханыг эсэргүүцэгчид юм”). Үүнийг уншсаныхаа дараа эгч шаналж, ичсэн. Тэгээд биеэ тоосон сатанлаг уг чанарынхаа хяналтад байсан учраас үргэлж өөрийгөө өргөмжилж, бусдад ихэрхэж, бүр өөрийгөө титэм хүртэх үнэ цэнтэй гэж бодож байснаа ухаарсан юм байна лээ. Эгч Бурханыг хайрлаж, хангалуун байлгах гэсэндээ биш, наймаа хийж, ерөөл хүртэхийн төлөө өөрийгөө зарлагадаж байснаа ухаарч, биеэ тоосон, аминчхан, жигшүүртэй байдал болон итгэлийнхээ хольцыг ойлгож авсан гэсэн. Эгч сатанлаг зан чанараар дүүрэн, өчүүхэн ч өөрчлөгдөөгүй хэвээр байж, ерөөгдөж, тэнгэрийн хаанчлалд орно гэж ичгүүргүй, үндэслэлгүйгээр найдаж байснаа олж хараад, өөрийгөө үзэн ядаж, жигших болж, өрөөл бусдаас дээр гэж бодохоо больсон. Бурханд хайртай гэж сайрхаж, өөрт нь титэм хүртээхийг Бурханаас шаардаж зүрхлээгүй. Оронд нь Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг шударгаар хүлээн авч, завхарсан зан чанараасаа ангижрах, бүтээгдсэн зүйлийн үүргээ чадах чинээгээрээ биелүүлэхээр эрэлхийлсэн.

Ван эгчийн нөхөрлөлийг сонссоныхоо дараа эцсийн өдрүүдэд Бурхан шүүлтийн ажлаа яаж явуулдаг талаар би илүү сайн ойлгож авсан юм. Эгчийн туршлага, гэрчлэл маш бодитой, надад маш их тус нэмэртэй санагдсан шүү. Төгс Хүчит Бурханы үгийг уншсаны дараа л Ван эгч биеэ тоосон зан чанараа ойлгож авч, энэ зан чанараасаа үүдэн бусдад ихэрхэж, их зан гаргахад хүрснээ ухаарсан. Би ч гэсэн яг адилхан байлаа. Пастор намайг сайшааж, надаас туслалцаа хүсдэг байсан болохоор би өөрийгөө ах эгч нараасаа дээр гэж бодож, тэднийг дорд үздэг, гэртээ хүн бүрийн амьдрал намайг тойрон эргэлдэх ёстой гэж үргэлж боддог байж. Тэгэх нь ч бас биеэ тоосон зан. Тэгээд би ч бас эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтээр ариусаж, өөрчлөгдөж болох юм гэж бодлоо. Бид хоёр тэр орой шөнө болтол ярилцаж, би ч маш их сүнслэг тэжээл, сэтгэл ханамж олж авсан юм.

Дараа нь би Төгс Хүчит Бурханы үгийг дорвитой уншаад, Бурханы үг Бурханы ажлын нууцын цаад үнэнийг дэлгээд зогсохгүй завхарсан зан чанараас яаж ангижрах, яаж утга учиртай амьдралаар амьдрах болон үнэний өөр олон талыг нарийвчлан өгүүлдгийг олж мэдсэн. Төгс Хүчит Бурханы үг бол үнэн, Бурханы дуу хоолой мөн гэдгийг би ухаарч, Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдэгт бат итгэх болж, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг албан ёсоор хүлээн авсан даа. Нүгэлд амьдарч, нүглийн савраас мултрахад хүчин мөхөстөж, тэнгэрийн хаанчлалд яаж орох талаар маш их будилж байснаа эргэн санадаг юм. Одоо би ариусаж, тэнгэрийн хаанчлалд орох замаа эцэст нь оллоо! Төгс Хүчит Бурханд талархъя!

Өмнөх:  67. Сайн мэдээ түгээхдээ бэрхшээлтэй хэрхэн нүүр тулах вэ

Дараах:  75. Дүр эсгэж, нууж далдахын төлөөс

Холбогдох контент

84. Нугаршгүй итгэл

Мэн Ён, Хятад2012 оны 12-р сард би хэдэн ах, эгчийн хамт сайн мэдээ түгээхээр нэг газар очсон бөгөөд эцэст нь муу хүмүүс биднийг мэдээлсэн...

88. Шоронгийн зовлон бэрхшээл

Шяо Фань, Хятад2004 оны 5 дугаар сарын нэгэн өдөр зарим ах эгч нартай хамт цуглаанд оролцож байтал 20 гаруй цагдаа дайран орж ирсэн юм. Тэд...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger