88. Би яагаад бусдаас дор байхаас айдаг вэ?
2019 оны 6-р сард би Бурханы шинэ ажлыг хүлээн авч, дараа нь шинээр ирэгсдийг усалж эхэлсэн юм. Шинэ ирсэн зарим хүн миний тусламжийг авсныхаа дараа маш их талархаж байсан тул би бахархаж, энэ үүрэгт тохирно гэдгээ мэдэрч байлаа. Дараа нь, би нэг шинэ хүнийг хариуцаж, эхэндээ хичээнгүйлэн усалдаг байсан ч дараа нь тэр эгч юмыг сайн ойлгож, хурдан сурч байгааг олж мэдсэн. Цуглаан дээр түүний хуваалцаж буй ойлголт сайн байгааг би мэдэрч байлаа. Тэр эгч намайг хурдан хугацаанд гүйцэж түрүүлээд удирдагч түүнээс хүн бүрийг услахыг хүсэж, миний хэрэг байхгүй болох вий гэж санаа зовсон. Ингэж бодоод би түүнийг зөв услахыг хүсэхээ больсон тул юм ярилцахаа багасгалаа. Нэг удаа удирдагч надаас энэ шинэ ирсэн хүний талаар “Бидэнд усалгааны ажилтан хэрэгтэй байна. Тэр эгч тохирох уу?” гэж асуусан юм. Би тэр эгчийг хөгжүүлэхийг хүсээгүй. Учир нь тэр эгч юмыг маш сайн ойлгож, ирээдүйд удирдагч болж, надаас дээгүүр гарчих вий гэж эмээж байсан юм. Тиймээс би удирдагчид “Би сайн таньж амжсангүй. Та бусдаас асууж болох уу” гэлээ. Удирдагч түүнтэй ярилцахаар явсныг сонсоод, би маш их атаархаж, айж, бас “Тэр эгчийг хөгжүүлж, дэвшүүлж, миний оронд ч тавьж магадгүй” гэж бодогдсон. Хожим нь чуулган хуваагдаж, тэр эгч нөгөө чуулган руу явсан юм. Хэдхэн сарын дараа тэр эгчийг чуулганы удирдагч болсныг нь олж мэдлээ. Түүний хурдтай амжилтад би бүр цочирдсон! Эгчид би баяр хүргэж, өмнөөс нь баярлаж байна гэсэн ч сэтгэлийн гүндээ атаархаж байв. Би усалгааны ажилтан хэвээр байхад тэр эгч яагаад ийм хурдан удирдагч болчхов? Маш сэтгэл дундуур байсан тул би шинээр ирэгсдийг услах ажлаа илүү шаргуу хийсэн, учир нь би ч гэсэн удирдагч болж чадна гэдгээ удирдагчид нотлохыг хүссэн юм.
Дараа нь би ч бас чуулганы удирдагчаар сонгогдсон боловч хэн нэгэн надаас дээр байх үед атаархсаар л байдаг байлаа. Нэг удаа би шинээр ирэгсдийг яаж дэмжиж, туслах талаар удирдагчид, санваартнуудтай ярилцаж, сайн мэдээний санваартан ч бодлоо хуваалцсан юм. Дээд түвшний удирдагч, бүлгийн удирдагчид ч түүний саналыг сайн байна гэцгээсэн. Бид сайн мэдээний санваартны зөвлөсний дагуу шинээр ирэгсдийг услахаар оролдож, үнэхээр үр дүнд хүрсэн юм. Шинээр ирэгсэд цуглаанд идэвхтэй оролцсон. Сайн мэдээний санваартан ч бас үр дүнтэй номлосон. Үүнд би багахан атаархаж, “Сайн мэдээний санваартан надаас илүү номлож байна. Би илүү ихийг сурч, өөрийгөө сайжруулах хэрэгтэй” гэж бодсон. Түүнээс хэдэн жил үүргээ гүйцэтгэж байгааг нь асуухад тэр эгч “Зургаан сар” гэсэн юм. Зургаахан сар уу гээд би гайхширч, бас ичсэн. Би Төгс Хүчит Бурханы ажлыг хоёр жилийн өмнө хүлээж авсан, энэ бүлэгт хамгийн удаан хугацаанд байсан, гэтэл би санаагаар дутмаг, яг л анхлан сурагцагч шиг байлаа. Үүний дараа, би өөрийгөө түүнтэй үргэлж харьцуулах болов. Тэр эгч ажлаа хийхдээ үргэлж сайн арга барил, арга замтай байдаг чадварлаг ажилтан гэдгийг хараад, улам л атаархал төрж байлаа. Тэгээд “Хэрэв хэлэлцүүлгүүд дээр тэр эгч үргэлж л сайн санал гаргаад байвал дээд түвшний удирдагч давуу талыг нь олж хараад, удирдагч болгохоор сургана. Тэр миний орыг эзэлнэ гэсэн үг биш үү?” гэж бодсон. Нэг удаа сайн мэдээний санваартан өөр ажилтай завгүй байсан учир цуглаанд ирээгүй. Дараа нь тэр надаас цуглаан дээр юу сурсан бэ гэж асуухад би хэлэхийг үнэхээр хүсээгүй тул мартчихжээ гэсэн. Хожим нь, дээд түвшний удирдагч тэр эгчтэй байнга нөхөрлөдөг ч надтай бараг нөхөрлөхгүй байгааг хараад, миний уур маш их хүрсэн. Би, “Надтай ярилцахгүй бол би үүргээ гүйцэтгэхгүй” гэж бодлоо. Тухайн үед би бусдаар хүндлүүлж болох үүрэгт шилжиж очихыг л хүссэн. Сайн мэдээг үр дүнтэй номлож чадвал ах, эгч нар маань намайг өндрөөр үнэлж магадгүй гэж бодсон учраас би шинээр ирэгсдийг услах ажлаа хойш тавиад, сайн мэдээ номлож эхэлсэн. Дээд түвшний удирдагч надад шинээр ирэгсдийн бэрхшээлийг хурдан шийдвэрлэхийг сануулахад би хариуд нь “За, тэдэнтэй удахгүй уулзъя” гэсэн. Гэвч би сайн мэдээ номлоход л анхаараад, тэдэнтэй уулзахаар яваагүй. Тэр үед шинээр ирэгсдийн асуудал цаг тухайдаа шийдэгдэхгүй, цуглаан эмх замбараагүй болсон. Удалгүй, дээд түвшний удирдагч надаас яагаад шинэ ирэгсэд ирэхгүй байгааг, надад бэрхшээл тулгарсан эсэхийг асуухад би өөрийнхөө байдлыг удирдагчид хэллээ. Удирдагч надтай нөхөрлөж, “Та чуулганы бүх ажлыг хариуцдаг, ялангуяа шинээр ирэгсдийг услах нь маш чухал. Та аливаа зүйлд хааш яаш хандаж, аргацааж болохгүй” гэсэн. Би удирдагчийн хэлхийг сонсоод уйлж, үг нь надад маш хүнд туссан. Удирдагч сайн мэдээ номлох хичээл зүтгэлийг минь анзаараагүй байсан.
Дараа нь, би үүрэгтээ хандах хандлагаа бодсон. Удаан хугацааны турш би шинээр ирэгсэд надаас илүү дээр байх вий гэж санаа зовоод, тэднийг өөрөөсөө илүү гаргахыг хүсээгүй. Байр сууриа хадгалж, бусдын хүндлэлийг хүртэхийн тулд би тэднийг сайн услаагүй, хэв чанар сайтай шинээр ирэгсдэд үүргээ гүйцэтгэх урам зориг өгөөгүй. Би өөрийн үүргээ огт биелүүлээгүй. Тэгээд би Бурханы үгийг бодлоо. “Бусад нь өөрөөс нь дээр, илүү өндөрт байж, өөрийг нь үл ойшоогдож байх зуур хүндлэгдэх вий гэж зарим хүн үргэлж айдаг. Үүнээсээ болоод тэд бусад руу дайрч давшилж, бусдыг гадуурхдаг. Ингэх нь өөрөөсөө илүү чадвартай хүнд атаархаж байгаа хэрэг бус уу? Ийм ааш авир аминчхан, жигшүүртэй бус уу? Энэ нь ямар зан чанар вэ? Энэ нь хорлонтой! Өөрийнхөө ашиг сонирхлыг л бодож, өөрийнхөө хүслийг л хангаж, бусдыг, Бурханы гэрийн ашиг сонирхлыг огт боддоггүй хүмүүс муу зан чанартай байдаг бөгөөд Бурхан тэднийг огт хайрладаггүй” (Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Завхарсан зан чанараа хаяснаар л эрх чөлөө, чөлөөлөлтөд хүрч чадна). “Одоо та нар бүгд үүргээ бүтэн цагаар гүйцэтгэдэг. Та нар гэр бүл, гэрлэлт, мөнгөнд хязгаарлагдаж, хүлэгддэггүй, аль хэдийн үүнээс гарч ирсэн. Гэхдээ, та нарын толгойг дүүргэдэг үзэл, төсөөлөл, мэдлэг, хувийн санаархал, хүсэл анхдагч хэлбэрээсээ өөрчлөгдөөгүй. Иймээс нэр хүнд, байр суурь, өөрсдийг нь харуулж чадах ямар ч зүйл дээр—жишээ нь, Бурханы гэр янз бүрийн авьяасыг тэтгэх төлөвлөгөөтэй байгааг хүмүүс сонсох үедээ бүгд горьдлого тээн зүрх нь булгилж, дор бүрнээ өөрийнхөө нэрийг гаргаж, танигдахыг үргэлж хүсдэг. Хүн бүр байр суурь, нэр хүндийн төлөө тэмцэхийг хүсдэг; тэд үүнээсээ ичдэг ч өрсөлдөхгүй бол тавгүйтдэг. Тэд хэн нэгний онцгойрохыг хараад атаархаж, үзэн ядаж, гомдоллож, үүнийг шударга бус гэж үзэн, ‘Би яагаад онцгойрч болдоггүй юм бэ? Яагаад дандаа бусад хүн алдрыг хүртдэг юм бэ? Яагаад миний ээлж хэзээ ч ирдэггүй юм бэ?’ гэж боддог. Тэгээд дургүйцсэнийхээ дараа тэд үүнийгээ дарах гэж оролддог ч чаддаггүй. Тэд Бурханд залбираад хэсэгхэн хугацаанд дээрддэг боловч иймэрхүү нөхцөл байдалтай дахиад тулгарах үедээ даван гарч мөн л чаддаггүй. Энэ нь төлөвшөөгүй биеийн хэмжээг харуулж байгаа бус уу? Хүмүүс ийм байдалд орохдоо Сатаны урхинд уначихсан бус уу? Эдгээр нь хүмүүсийг хүлдэг Сатаны завхарсан уг чанарын дөнгө юм” (Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Завхарсан зан чанараа хаяснаар л эрх чөлөө, чөлөөлөлтөд хүрч чадна). Бурханы үг миний байдлыг яг илчилжээ. Бусад хүмүүс надаас илүү байхад би дургүй. Юмсыг сайтар ойлгодог шинээр ирэгсэдтэй уулзахдаа би, надаас илүү гарч, миний орыг эзлэх вий гэж айдаг байсан учраас тэднийг сайн услахыг хүсээгүй, удирдагч тэднийг хөгжүүлээсэй гэж ч хүсээгүй. Ялангуяа сайн мэдээний санваартантай ажиллах үедээ тэр эгчийн номлол үр дүнтэй, сайн зөвлөгөө өгдөг, дээд түвшний удирдагч үргэлж тэр эгч дээр очдогийг хараад, өөрийгөө эгчтэй харьцуулж, эгчид атаархаж, дээд түвшний удирдагчид анзаарагдахыг хүссэн. Би зөвхөн бусдын санал бодлын талаар л бодоод, удирдагчийн хувиар үүргээ биелүүлээгүй. Би маш их ичиж байлаа. Бурханы сэдэл зорилго бол шинээр ирэгсдийг надаар услуулах байсан. Ингэснээр тэд үнэн замаар үндэс сууриа тавих байсан ч би Бурханы хүслийг биш, өөрийнхөө нэр хүндийг л анхаараад, шинээр ирэгсдийг усалж, дэмжээгүй болохоор тэд цуглаанд оролцоогүй. Би ёрын мууг үйлдэж байжээ! Тэгээд би үүргийнхээ зорилгыг эргэцүүлж эхэллээ. Үүнийг би Бурханы төлөө хийж байна уу, өөрийнхөө ашиг сонирхлын төлөө хийж байна уу? Хэрэв би Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, чуулганы ажлыг анхааралдаа авахыг хичээж байсан бол илүү олон хүнийг үүргээ гүйцэтгэхэд нь сургахыг хүсэх байсан. Гэвч би тэгээгүй. Харин ч би авьяастай хүмүүст атаархаж, тэднийг дарж, удирдагч тэднийг анзаарахгүй байх гэж найдаж байсан. Би өөрийнхөө ашиг сонирхлын төлөө л үүргээ гүйцэтгэж байснаа олж харсан. Би хувиа л бодож байж!
Хожим нь нэг эгч миний байдлыг олж мэдээд, надад Бурханы үгийн нэг хэсгийг илгээсэн юм. “Зарим хүн Бурханд итгэдэг боловч үнэнийг эрэлхийлдэггүй. Тэд үргэлжид махан биеэр амьдарч, бие махбодын таашаалтай ямагт зууралдаж, аминч хүслээ тувт хангаж байдаг. Ийм хүмүүс хэчнээн олон жил Бурханд итгэлээ ч, үнэний бодит байдалд хэзээ ч орохгүй. Энэ нь Бурханд гутамшиг авчирсны тэмдэг юм. ‘Би Бурханд тэрслэх юу ч хийгээгүй шүү дээ; би Бурханыг яаж гутаасан юм бэ?’ гэж чи хэлдэг. Гэвч бүх санаа, бодол чинь ёрын муу байдаг. Чиний үйлдлийн цаад санаархал, зорилго, сэдэл, хийсэн зүйлийн чинь үр дагавар гээд бүх талаар чи Сатаныг хангалуун болгож, түүний тоглоом тохуу болж, түүнд сул талаа атгуулж байна. Чамд Христэд итгэгчид байх ёстой гэрчлэл огтхон ч алга. Чи бол Сатанд харьяалагддаг хүн. Чи бүх зүйл дээр Бурханы нэрийг хугалдаг бөгөөд жинхэнэ гэрчлэлгүй. Бурхан хийсэн зүйлийг чинь санах уу? Эцэстээ Бурхан чиний үйлдэл, гүйцэтгэсэн үүргийн талаар ямар дүгнэлт хийх вэ? Үүнээс чинь ямар нэг зүйл, ямар нэг үг гарах ёсгүй гэж үү? Библид, Эзэн Есүс ингэж хэлсэн байдаг: ‘Тэр өдөр олон хүн, “Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлээгүй гэж үү? Таны нэрээр чөтгөрүүдийг хөөгөөгүй гэж үү? Мөн Таны нэрээр гайхамшгуудыг үйлдэж байгаагүй гэж үү?” гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд ингэж хэлнэ, “Би та нарыг хэзээ ч танихгүй: ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл” гэж хэлнэ’ (Матай 7:22–23). Эзэн Есүс яагаад ингэж хэлсэн бэ? Эзэний нэрээр номлож, чөтгөрүүдийг хөөж, өч төчнөөн гайхамшиг үзүүлсэн маш олон хүн яагаад мууг үйлдэгчид болсон бэ? Учир нь тэд Эзэн Есүсийн илэрхийлсэн үнэнийг хүлээн аваагүй, Эзэн Есүсийн тушаалуудыг сахиагүй, зүрх сэтгэлдээ үнэнийг огт хайрлаагүй. Тэд өөрсдийн ажил, зовлон, Эзэний төлөөх золиослолыг тэнгэрийн хаанчлалын ерөөлөөр солихыг л хүссэн. Энэ нь Бурхантай наймаацаж, Бурханыг ашиглаж, мэхэлж байгаа хэрэг тул Эзэн Есүс тэднийг жигшиж, үзэн ядаж, мууг үйлдэгчид гэж ялласан. Өнөөдөр хүмүүс Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн авч байгаа ч зарим нь одоо ч нэр хүнд, байр суурийн араас хөөцөлдөж, олноос онцгойрч, удирдагч ажилчин болж, нэр хүнд, байр суурьтай болохыг үргэлж хүсдэг. Хэдийгээр тэд бүгд Бурханд итгэж, Бурханыг дагадаг гэж хэлж, Бурханы төлөө хаяж, зарлагаддаг ч алдар нэр, ашиг хонжоо, байр суурь олж авахын тулд үүргээ гүйцэтгэдэг бөгөөд үргэлж хувийн төлөвлөгөөтэй байдаг. Тэд Бурханд дуулгавартай юм уу үнэнч биш, өөрсдийгөө огт эргэцүүлэлгүй дур зоргоороо авирладаг учраас мууг үйлдэгчид болсон. Бурхан тийм мууг үйлдэгчдийг үзэн яддаг, тэднийг авардаггүй” (Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Завхарсан зан чанараа хаяснаар л эрх чөлөө, чөлөөлөлтөд хүрч чадна). Бурханы үгийн энэ хэсгийг уншаад миний сэтгэл хөдөлсөн. Бурханы хэлснээр мууг үйлдэгчид шүтлэггүй хүмүүс биш, харин Бурханд итгэдэг хүмүүс. Тэд Бурханыг дагаж, Бурханы төлөө зарлагадаж, сайн мэдээг номлохоор явж, бэрхшээл туулдаг ч нэр төр, байр суурьтай болж, бусдаар хүндлүүлж, эсвэл шагнал, титэм хүртэхийн тулд үүргээ гүйцэтгэдэг. Тэд Бурханд үнэнч байж чаддаггүй, үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй учраас Есүс Эзэн: “Ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл” (Матай 7:23) гэсэн. Би хоёр жил Бурханд итгэхдээ үүргээ биелүүлэхийн тулд хичээлээ орхиж, төлөөс төлсөн ч миний сэдэл зорилго Бурханы төлөө байгаагүй. Би чуулгандаа хамгийн сайн нь байж, хүн бүрд өндрөөр үнэлэгдэхийг хүссэн учраас өөрийгөө харуулахаар их хичээсэн. Би өөрийнхөө хүслийг л хангаж, завхарсан сатанлаг зан чанараараа амьдарч байлаа. Миний үйл хэрэг сайн биш, ёрын муу байсан. Би Бурханы дургүйцлийг төрүүлэх ийм буруу санаа зорилгоор үүргээ гүйцэтгэсэн, тэр хэвээр үргэлжилсэн бол би шийтгэл л хүлээх байсан, учир нь Бурхан үүнийг сайшаадаггүй. Бурхан “Надаас холд, Би чамайг танихгүй байна!” гэх байсан. Би үүнийг ойлгоод айж, гэмшиж, цаашид атаархахгүй байхыг хүссэн учраас Бурханы удирдамжийг гуйн залбирсан юм.
Хожим нь би дээд түвшний удирдагчид завхралынхаа талаар ам нээлээ. Удирдагч намайг буруутгахын оронд, надад туслахын тулд туршлагаасаа хуваалцсан юм. Удирдагч надад бас Бурханы үгийн нэг хэсгийг явуулсан. “Чуулганы удирдагч байх нь асуудал шийдвэрлэхдээ үнэнийг ашиглаж сурах төдий биш, харин авьяастай хүмүүсийг олж илрүүлж, хөгжүүлэх явдал бөгөөд чи тэдэнд атаархаж, тэднийг дарж яавч болохгүй. Ийм маягаар хэрэгжүүлэх нь чуулганы ажилд ашиг тустай. Хэрвээ чи хийдэг бүх ажилдаа сайн хамтран ажиллуулахаар цөөн хэдэн үнэнийг эрэлхийлэгчийг хөгжүүлж чадаад, эцэст нь та нар бүгд туршлагын гэрчлэлтэй болж чадвал чи шаардлага хангасан удирдагч болно. Хэрвээ чи бүх зүйл дээр зарчмын дагуу үйлдэж чаддаг болбол үнэнч байдалтай байх болно… Хэрэв чи Бурханы хүслийг үнэхээр анхаарч чаддаг бол бусад хүнд шударгаар хандаж чадна. Хэрэв чи сайн хүнийг санал болгож, сургалтад хамруулж, үүрэг гүйцэтгүүлээд, улмаар Бурханы гэрт өөр нэг авьяастай хүнийг нэмэх юм бол ажил чинь хийхэд илүү амархан болох бус уу? Чи энэ үүргээ биелүүлэхдээ үнэнч байсан байх бус уу? Энэ бол Бурханы өмнөх сайн үйл; удирдагч хүнд байх ёстой наад захын мөс чанар, эрүүл ухаан юм. Үнэнийг хэрэгжүүлж чаддаг хүмүүс аливааг хийхдээ Бурханы ажиглалтыг хүлээн авч чаддаг. Бурханы ажиглалтыг хүлээн авах үед зүрх сэтгэл чинь зөв болдог. Хэрэв чи бусдад харуулах гэж л аливааг хийн, үргэлж бусдын магтаал, бишрэлийг хүртэхийг хүсдэг ч Бурханы ажиглалтыг хүлээн авдаггүй бол Бурхан зүрх сэтгэлд чинь байсаар байгаа юу? Ийм хүмүүст Бурханыг хүндлэх сэтгэл байдаггүй. Аливааг үргэлж өөрийнхөө төлөө бүү хий, өөрийнхөө ашиг сонирхлыг байнга бүү бодолц; хүний ашиг сонирхлыг бүү харгалзан үз, бахархал, нэр хүнд, байр сууриа бүү бод. Чи эхлээд Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодож, үүнийг эн тэргүүнд тавих ёстой. Бурханы хүслийг анхааран үзэж, үүргээ биелүүлэхдээ хольцтой байсан эсэхээ, үнэнч байж, хариуцлагаа биелүүлж, бүхнээ зориулсан эсэхээ, мөн өөрийн үүрэг болон чуулганы ажлын талаар чин сэтгэлээсээ бодож үзсэн эсэхээ эхлээд тунгаан бодох ёстой. Чи эдгээр зүйлийг бодолцон үзэх ёстой. Эдгээрийг ахин дахин бодож, танин мэд, тэгвэл үүргээ сайн биелүүлэхэд амархан байх болно. Хэв чанар чинь дорд, туршлага чинь өнгөц, чадварлаг биш бол ажилд чинь зарим алдаа дутагдал байж болох бөгөөд үр дүн нь төдийлөн сайнгүй байж магад—гэхдээ чи бүх хүчин чармайлтаа зарцуулсан байх болно. Хийж байгаа юм бүхэндээ аминч хүсэл, хүсэл сонирхлоо бүү ханга. Харин чуулганы ажил, Бурханы гэрийн ашиг сонирхлыг байнга бодолцож бай. Хэдий чи үүргээ сайн биелүүлэхгүй байлаа ч зүрх сэтгэл чинь засарсан; дээр нь нэмээд хэрвээ чи үүрэгтээ байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайж чадвал үүрэг чинь стандартад нийцэж, чи үнэний бодит байдалд орж чадна. Энэ нь гэрчлэл хийж буй хэрэг юм” (Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Завхарсан зан чанараа хаяснаар л эрх чөлөө, чөлөөлөлтөд хүрч чадна). Бурханы үг хэрэгжүүлэлтийн зарчмыг тодорхой өгүүлдэг. Хамгийн чухал нь чуулганы ажлыг эн түрүүнд тавих. Чи зөв хандлагатай байвал үүргээ сайн гүйцэтгэнэ. Бид хүмүүсийг биш, Бурханыг дагадаг гэдгийг би ухаарсан. Тиймээс бид бусад хүмүүс юу бодохыг бус, Бурханы хүслийг бодолцож үзэх ёстой. Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, сайн удирдагч болохын тулд би байр суурь, ашиг сонирхлоосоо татгалзаж, шинээр ирсэн авьяастай хүмүүсийг хөгжүүлэх хэрэгтэй, ингэснээр тэд үүргээ гүйцэтгэж, сайн үйл хуримтлуулна. Ийм маягаар л би үүргээ биелүүлж чадна. Бурхан бидэнд бүгдэд нь шударга ханддаг. Бурхан бидний хэв чанар, эсвэл байр суурийг биш, харин үнэнийг хэрэгжүүлж чадах эсэхийг хардаг. Хэрвээ би үнэний зарчмын дагуу үүргээ биелүүлж, чуулганд яаж тус болох талаар бодсон бол хэв чанар тааруу байсан ч Бурхан намайг гэгээрүүлж, залж чиглүүлэх байсан. Бурханы хүслийг ойлгосныхоо дараа би Бурханд залбирч, гэмшээд, Бурханыг сэтгэл хангалуун болгохын тулд махан биеийг хаяхад бэлэн байлаа.
Дараа нь илүү олон шинээр ирэгсдийг хүлээн авахад удирдагч надаас усалгааны ажилтан сургахыг хүссэн. Би ахиад л миний хөгжүүлсэн шинээр ирэгсэд миний орыг эзэлж, удирдагч намайг хөгжүүлэхээ болих вий гэж санаа зовж эхэллээ. Ингэж бодох үедээ би, цаашид байр суурийг биш, чуулганы ажлыг л бодолцож үзэх ёстойгоо ойлгосон. Би залбираад, Бурханы ийм үгийг санасан. “Чуулганы удирдагч байх нь асуудал шийдвэрлэхдээ үнэнийг ашиглаж сурах төдий биш, харин авьяастай хүмүүсийг олж илрүүлж, хөгжүүлэх явдал бөгөөд чи тэдэнд атаархаж, тэднийг дарж яавч болохгүй. Ийм маягаар хэрэгжүүлэх нь чуулганы ажилд ашиг тустай. Хэрвээ чи хийдэг бүх ажилдаа сайн хамтран ажиллуулахаар цөөн хэдэн үнэнийг эрэлхийлэгчийг хөгжүүлж чадаад, эцэст нь та нар бүгд туршлагын гэрчлэлтэй болж чадвал чи шаардлага хангасан удирдагч болно. Хэрвээ чи бүх зүйл дээр зарчмын дагуу үйлдэж чаддаг болбол үнэнч байдалтай байх болно” (Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Завхарсан зан чанараа хаяснаар л эрх чөлөө, чөлөөлөлтөд хүрч чадна). Чуулганы удирдагчийн хувьд би шинээр ирэгсдийг үүргээ гүйцэтгэхэд нь сургах ёстой. Үүргээ биелүүлэх нь Бурханд итгэгч бүрийн хариуцлага юм. Хэрэв хэтэрхий цөөхөн хүн хамтарч ажиллавал яг л дугуйгүй машинтай адил, чуулганы ажлыг удаашруулна. Хэрвээ би хүмүүсийг сургаагүй бол одоо ийм олон хүн шинээр ирж байхад цаг тухайд нь усалж чадахгүй, амийн оролтод нь хохирол учруулж, чуулганы ажилд ч нөлөөлөх байсан. Сүүлд нь би юм сайн ойлгосон дөрвөн шинэ хүнийг сонгоод, бүлгийн удирдагч болгон сургаж, ээлжээр цуглаан хөтлүүлж, бас шинээр ирсэн бусад хүнийг услахад нь тусалдаг байсан. Тэдэнтэй хамтран ажилласнаар би ажилдаа бүхэлд нь илүү их анхаарал хандуулж, бидний ажлын үр дүн аажмаар сайжирлаа. Шинээр ирэгсэд ахиц гаргаж, үүргээ гүйцэтгэж байгааг хараад би маш их баярлаж, сэтгэл амарч, Бурханы үгийг арай илүү ойлгосон юм. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Хэрэв чи сайн хүнийг санал болгож, сургалтад хамруулж, үүрэг гүйцэтгүүлээд, улмаар Бурханы гэрт өөр нэг авьяастай хүнийг нэмэх юм бол ажил чинь хийхэд илүү амархан болох бус уу? Чи энэ үүргээ биелүүлэхдээ үнэнч байсан байх бус уу? Энэ бол Бурханы өмнөх сайн үйл; удирдагч хүнд байх ёстой наад захын мөс чанар, эрүүл ухаан юм” (Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Завхарсан зан чанараа хаяснаар л эрх чөлөө, чөлөөлөлтөд хүрч чадна). Ийм ойлголттой, үүргээ ухамсарлаж байгаа минь бүхэлдээ Бурханы үгийн л үр дүн.