91. Тэрслүү хүний гэмшил
Гү Вэнь Чин: 1990 онд би Христэд итгэгч болсон. Библи бол бидний итгэлийн үндэс суурь, итгэгч бид Библийг дагах ёстой гэж нэг чуулганы удирдагч байнга хэлдэг байлаа. Тэр үг үнэхээр зүрх сэтгэлд минь хоногшсон, Библи маш их унших хэрэгтэй юм байна, үүнийг ойлгож байгаа цагт итгэх замтай болно гэж би дотроо бодсон юм. Тийм болохоор бичвэрийг ахин дахин уншиж, итгэгч ахлагчид дээрээ очиж, маш их зөвлөгөө авдаг байлаа. Тэр ахлагчдын нэг нь, “Библийн төлөөх ийм хүсэл эрмэлзэлтэй юм чинь чи хэзээ нэгэн цагт Эзэнээс чухал байр суурь хүртэх нь лавтай” гэх урмын үг надад хэлснийг санаж байна. Шинэ итгэгчийн хувьд би ийм үг сонсоод үнэхээр догдолсон. Бас үүнээс болоод Библийг бүр ч их шүтдэг болсон юм. Дараа нь, бичвэр уншихаар өглөө бүр үүрийн 4 цагт босож эхлэн, сонгосон Библийн эшлэлүүдээ гэрээр нэг өлгөсөн. Зав гарах болгонд Библийн хэсгээс нэг бол уншиж, нэг бол цээжилж байдаг байлаа. Эзэн шөнө эргээд ирвэл гартаа Библитэй очоод угтаж болох юм гэж бодоод, шөнө унтахдаа бүр дэрнийхээ хажууд Библи тавьдаг байсан. Үндсэндээ би Библиэсээ хол байхыг ер тэсвэрлэж чаддаггүй байлаа.
Хѳтлѳгч: Нэлээд туйлширч шүү.
Гү Вэнь Чин: Харин тийм ээ. Хэдэн жилийн дараа би цуглааны 300 гаруй газар хариуцаж, хотынхоо Харисматик урсгалын гол хамтран зүтгэгчдийн нэг болсон. Тэгээд Библид маш их дурлаж, ах эгч нарт байнга л ингэж хэлдэг байлаа: Эзэн Есүс ингэж хэлсэн: “Хүн зөвхөн талхаар амьдардаггүй, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдардаг” (Матай 4:4). Бурханы бүх үг Библид байдаг, иймд Библи унших нь бидний өдөр тутмын хоол шиг чухал, Библи бидний итгэлийн үндэс суурь учраас үүнийг юу ч боллоо гэсэн дагах ёстой, тэгэх нь жинхэнэ итгэгч гэж тэдэнд нөхөрлөдөг байсан юм.
Хѳтлѳгч: Та эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлын тухай хэзээ сонссон бэ?
Гү Вэнь Чин: 1997 онд сонссон. Зүүн хойд Хятад дахь маш олон чуулганы гишүүд Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг ар араасаа хүлээн зөвшөөрч байлаа. Манай нэг удирдагч хамтран зүтгэгчдийн цуглаан яаран хуралдуулж, Зүүний Аянгын нэр төрийг гутаасан баахан суртал ухуулга бидэнд үзүүлээд, “Одоо Зүүний Аянга гэх нэртэй нэг Чуулган байна. Тэд Эзэн Есүсийг Төгс Хүчит Бурхан болж махбодод эргэж ирсэн, тэгээд шинэ үг айлдаж, хуйлмал номыг нээсэн гэцгээж байна. Библи хоцрогдсон, бас Төгс Хүчит Бурханы үгийг унших нь тэжээл олж авах цорын ганц арга гэж тэд хэлдэг юм байна. Тэгж хэлж яаж чадаж байна аа? Олон мянган жилийн турш Эзэнд итгэдэг бүх итгэгч Библи уншиж ирсэн. Бурханы бүх үг Библид байдаг, Библийн гаднах юу ч Бурханы үг биш. Бид үргэлж Библид үнэнч байх ёстой. Библиэс хагацах нь Эзэнээс урваж байгаа хэрэг, Эзэн ирээд тэднийг аврахгүй” гэж бидэнд хэлсэн. Тухайн үед би түүнтэй бүрэн санал нийлж, “Тийм шүү. Бидний итгэл дэх бүх зүйл Библид үндэслэсэн байдаг. Зүүний Аянгын хүмүүс үүнийг бүр уншдаг ч үгүй гэхээр Эзэний замаас төөрөлддөг юм биш үү? Би ах эгч нарыг Библи баримталж, үүнээс хэзээ ч гажихгүй байхад чиглүүлэх ёстой” гэж бодсон. Тэр удирдагч гурван өдөр иймэрхүү цуглаан хийж, Зүүний Аянгаас яаж сэрэмжлэх, тэднийг яаж эсэргүүцэх тухай ярьсан юм. Эдгээр цуглааны дараа миний хариуцлага урьд байгаагүйгээр ихэссэн мэт санагдсан. Чуулганыг хамгаалахын тулд би чуулганаа битүүмжилж, Зүүний Аянгыг эсэргүүцэхээр бусад хамтран зүтгэгчийн хамт асар их зүтгэл гаргалаа. Үйлчлэл бүр дээр тэднээс яаж сэрэмжлэх тухай ярьж, бүр Зүүний Аянга манай чуулганы хоньдоос хулгайлж байгааг болиулаач гэж Бурханаас гуйн мацаг барьж, залбирч байх учиртай гэж би ах эгч нарт хэлсэн.
Хѳтлѳгч: Тэгээд байхад ч гэсэн Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг судалсан хүн байсан уу?
Гү Вэнь Чин: Тийм ээ. Удалгүй нэг өдөр надад нэг хамтран зүтгэгчийг одоо Зүүний Аянгад итгэдэг болсон, тэгээд цуглааны газрынх нь хамгийн урам зоригтой гишүүд түүнийг дагаад явсан гэж нэг эгч хэллээ. Үүнд би маш их санаа зовсондоо хоолоо идэлгүй цуглааны газарт нь шууд яаран очоод 40 орчим хүний цуглаанаас 19 хүн дутуу байгааг харсан.
Хѳтлѳгч: Тэднээс арван ес нь Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрсөн гэж үү?
Гү Вэнь Чин: Тэгсэн. Гол нь тэр 19 хүн тухайн цуглааны газар дахь хамгийн үнэн сүсэгт гишүүд байсан учир ийм сайн хоньдоо хулгайлуулаад би үнэхээр гутарсан юм. Зүүний Аянга үнэхээр аймшигтай юм, тэр сайн хоньдыг хэдхэн өдрийн хөдөлмөрөөр л хулгайлчихлаа гэж бодож байсан. Тэгээд тэр ах эгч нарыг ятгаж болиулахаар яаран зочилж очоод, “Зүүний Аянга Эзэн эргэж ирж, шинэ үг айлдсан гэж хэлж байгаа ч энэ нь худлаа. Бурханы бүх үг Библид байдаг, өөр юу ч Эзэний замаас гаждаг. Эзэнийг ирэхээр тэд хаанчлалд орохгүй. Тэгвэл тэр олон жилийн итгэл талаар өнгөрөх биш үү?” гэж хэллээ. Тэгээд тэднийг Эзэнд даруйхан гэмш гэж шавдуулсан.
Хѳтлѳгч: Тэд юу гэж хариулсан бэ?
Гү Вэнь Чин: Тухайн үед тэднийг үгэнд минь орно гэж бодсон ч гайхмаар нь Жан овогтой эгч, “Гу ах аа, Бурханы бүх үг Библид байдаг гэх таны үг үндэслэлгүй. Иохан 21:25-д хэлдгээр, ‘Түүнчлэн Есүсийн хийсэн өөр олон зүйлс байгаа ба хэрэв тэд тэр бүгдийг бичсэн бол тэдний бичсэн номуудыг ертөнц хүртэл өөрөө багтааж чадахгүй байх байсан гэж би боддог.’ Эзэн Есүсийн хийж, хэлсэн зүйл Библид бүрэн тэмдэглэгдээгүй гэдгийг энэ эшлэл бидэнд харуулдаг. Бас Эзэн эргэж ирэхдээ хуйлмал ном нээж, долоон лацыг тайлж, чуулгануудад нэмж үг хэлнэ гэж Илчлэлд зөгнөдөг. Бурханы эцсийн өдрүүдэд зориулсан шинэ үг Библид урьдчилан бичигдсэн байх боломжгүй гэдэг нь тодорхой, тэгэхээр Бурханы бүх үг Библид байдаг гэх таны үг үндэслэлгүй” гэлээ. Тухайн үед би үүнийг яаж няцаахаа үнэхээр мэдэхгүй байсан. “Тийм шүү. Библийн тэр эшлэл үнэхээр тодорхой байсан, гэтэл яагаад би энэ тухай урьд нь ер бодож байгаагүй юм бол?” гэж бодогдлоо. Тэгтэл Жан эгч цааш ярихдаа, “Төгс Хүчит Бурхан бол эргэж ирсэн Эзэн Есүс мөн. Бурхан хүн төрөлхтнийг шүүж, цэвэрлэж, бүрэн авардаг бүх үнэнийг илэрхийллээ. Эдгээр үнэн нь чуулгануудад хэлдэг Ариун Сүнсний үг юм. Илчлэлд хуйлмал ном нээнэ гэж зөгнөсөн нь энэ шүү дээ” гэсэн. Эгч бас Төгс Хүчит Бурханд итгэснээр Эзэнээс урваж байгаа юм биш, харин Бурханы дуу хоолойг сонсож, Хурганы мөрийг дагаж байгаа юм гэсэн. Яг л Илчлэлд хэлдгээр, “Тэд бол Хургыг хаашаа ч явсан дагадаг хүмүүс юм” (Илчлэл 14:4). Эгч даруу байдлаар эрж хайх нь Бурханы дуу хоолойг сонсож, Эзэнийг эргэж ирэхэд нь угтан авах цорын ганц арга гээд, намайг ч бас Төгс Хүчит Бурханы үгийг унш гэж шавдуулсан.
Хѳтлѳгч: Үндэслэл сайтай сонсогдож байна шүү.
Гү Вэнь Чин: Харин тийм ээ.
Хѳтлѳгч: Тухайн үед та юу гэж бодсон бэ?
Гү Вэнь Чин: Би эгчийн бодлыг өөрчлөхөд л анхаарлаа бүрэн төвлөрүүлсэн байсан учир нөхөрлөлийг нь ойлгоогүй юм. Зүгээр л Библи барьж авч, үүгээрээ эгч рүү даллаад, “Би Библи мэднэ, надад эрж хайх хэрэг байхгүй! Библийн гаднах юу ч тэрс үзэл, та нар аврагдахгүй дээ!” гэж хэллээ. Тэдний бодлыг өөрчлөх гэж оролдон, долоо хоногийн турш өдөр бүр очсон. Гэхдээ намайг юу гэж хэллээ ч тэд бүгдээрээ Төгс Хүчит Бурханыг дагахаар сэтгэл шулуудсан байлаа. Эцэст нь би тэднээс ганцыг нь ч буцааж авчраагүй.
Хѳтлѳгч: Тэгээд гайхсан биз дээ?
Гү Вэнь Чин: Үнэхээр гайхсан. Би гэртээ харьчхаад, Зүүний Аянга руу явсан чуулганы тэр бүх гишүүний талаар бодоод, бүр гайхаж гүйцсэн юм. Яагаад тэд Зүүний Аянгын номыг уншмагц бодлыг нь яасан ч өөрчлөх аргагүй болдог юм бэ? Удирдагчийн бидэнд хэлсэн шиг, тэдний номд үнэхээр нэг төрлийн мансууруулах бодис байв уу? Гэхдээ тэд толгой нь огт эргээгүй, зүв зүгээр байх шиг санагдсан, бас маш их эрч хүчтэй, итгэлтэй байсан шүү дээ. Тэдний нөхөрлөл гүн ухааралтай, няцаах аргагүй байсан. Би маш их будилсан шүү. Зүүний Аянгын тэр номд яг юу бичээтэй байгааг хармаар байсан. Гэхдээ Библийн гаднах юу ч Эзэнээс урваж байгаа явдал, тэгээд би аврагдахгүй гэж бодсон учир харж зүрхлээгүй юм. Хожим нь тэр 19 хүнийг чуулганаас хорьж, бусад бүх хүнд тэдэнтэй огт холбогдохгүй байхыг шавдууллаа. Ялангуяа сүрэгтээ сайтар хараа хяналт тавьж бай, Зүүний Аянгыг хүлээн зөвшөөрсөн хүнийг даруйхан хөө гэж хамтран зүтгэгчдэд шавдуулсан.
Хѳтлѳгч: Эдгээр нь чуулганыг битүүмжлэх хатуу арга хэмжээ байна. Тэгээд энэ нь хэр явагдсан бэ?
Гү Вэнь Чин: Нэг их сайн зүйлд хүрээгүй. Би чуулганыг битүүмжлэхээр шаргуу ажилласан ч улам бүр олон ах эгч Зүүний Аянгад нэгдэж байлаа. Бараг өдөр бүр өөр нэг хүн нэгддэг байсан. Үүнийг би зогсоож чадаагүй юм. Тухайн үед би үүнд бүрэн татагдан орсон байсан. Тэдний бодлыг өөрчлөх гэж хичээн, үнэхээр олон цагаар ажилласан ч ганцыг нь ч ятгаж чадаагүй. Үнэхээр гайхмаар нь төд удалгүй надтай хамт ажилладаг байсан Ван ах хүртэл Зүүний Аянгад нэгдсэн. Үүнийг би үнэхээр хачирхалтай гэж бодсон юм. Ван ах анхандаа яг л над шиг байж, Зүүний Аянгаас яаж сэрэмжлэх тухай үргэлж ярьдаг байсан. Ахыг тэдэнтэй нэгдэнэ гэж хэзээ ч бодоогүй шүү. Ахыг асууж шалгаахаар гэрт нь очихдоо би үнэхээр ууртай байлаа. Тэгээд, “Зүүний Аянга Библиэс гаждаг гэдгийг та сайн мэднэ. Яаж та үүнд итгэж чадаж байна аа?” гэж хэлсэн. Хариуд нь ах, “Гу ах аа, би ч бас урьд нь удирдагчийн үгэнд ороод, Зүүний Аянгыг огт судлаагүй юм. Тэднийг сохроор эсэргүүцэж, ялладаг байлаа. Гэхдээ Төгс Хүчит Бурханы үгийг уншсаны дараа энэ нь Библийн маш олон нууцыг тайлж, бидэнд нүглээс цэвэрлэгдэх зам өгдгийг олж харсан. Төгс Хүчит Бурханы үг бол үнэн, бас Бурханы дуу хоолой. Тэр бол эргэж ирсэн Эзэн Есүс. Та ч бас үгийг нь унших хэрэгтэй…” гэлээ. Тэгэхэд би ахын үгийг тэр дор нь таслаад, “Больж үз! Та хууртсан байна. Намайг бас битгий хуурах гээд бай. Таны надад юу гэж хэлэх хамаагүй. Наад номыг чинь би яасан ч уншихгүй!” гэлээ. Би хаалга савчхаад, унтууцан явж одсон. Дараа нь өөр нэг чуулганы 100 гаруй гишүүн Зүүний Аянгад орсон гэж Лиу хамтран зүтгэгч хэлэхийг сонссон юм. Бусад маш олон хамтран зүтгэгч өөрсдийнх нь бүсэд Зүүний Аянга өдөр бүр сайн хоньдыг нь хулгайлж байгаа, тэднээс алийг нь ч эргүүлж авчирч чадаагүй гэж хэлж байлаа. Энэ мэдээг сонсоод би үнэхээр хүнд цочролд орсон юм. Тэд яаж ийм аймшигтай байж чаддаг байна, Эзэн үнэхээр эргэж ирсэн юм болов уу гэж гайхсан. Үгүй бол яалаа гэж тийм олон хүн тэднийг хүлээн зөвшөөрч, үүнд тэгтлээ итгэх юм бэ?
Хѳтлѳгч: Тухайн үед та үүнийг судалъя гэж бодож үзсэн үү?
Гү Вэнь Чин: Үгүй ээ, би үзэлдээ дэндүү баригдсан байсан. Тэд Библи уншихаа больсон, харин бидний итгэл Библид үндэслэх ёстой, тийм болохоор тэд Бурханы хаанчлалд орохгүй гэж бодож байсан юм. Үүнийг судалъя гэж ер бодогдоогүй.
Хѳтлѳгч: Тухайн үед, та яагаад тэр бүх ах эгчийг эргэж ир гэж ятгаж чадаагүй юм бол гэж гайхсан уу?
Гү Вэнь Чин: Тийм ээ, гэхдээ би үүнийг ойлгож чадахгүй байсан. Зүүний Аянгад итгэдэг болсныхоо дараа тэд бүгд Библийг надаас дээр ойлгодог болсон мэт санагдаж, тэдэнд би юу гэж хэлэхээ мэдэхгүй байлаа. Тэр жилийн 9-р сард чуулган дахь гол хамтран зүтгэгчдийн нэг болох Ли ах эхнэртэйгээ хамт Зүүний Аянгад нэгдсэн санагдаж байна. Тэр мэдээг сонсоод би Библиэ аваад, дөрвөн хамтран зүтгэгчийн хамт тэдэнтэй уулзахаар явсан. Тэнд очоод тэднийг ганц ч үг хэлүүлэлгүй шууд л, “Та нарт ер нь мөс чанар гэж алга уу? Эзэн Есүс та нарыг маш их нигүүлссэн. Үүнийг мартаа юу? Төгс Хүчит Бурханд итгэж яаж чадаж байна аа? Тэд та нарт юу өгсөн бэ? Хэр их мөнгө төлсөн юм бэ?” гэж тэдэн рүү хашхичлаа. Гайхмаар нь Ли ах инээмсэглээд, “Тэд бидэнд мөнгө биш, үнэн болон амь өгсөн” гэж хэлсэн. Үүнд би бүр ч уурлаад, хариуд нь “Тэд та нарт амь өгч яаж чаддаг юм бэ? Библиэс гаднах юу ч Эзэнээс урваж байгаа хэрэг. Юун үнэн, юун амь?” гэсэн. Хариуд нь ах надаас гэнэтхэн ийм асуулт асуулаа, “Та үнэн болон амь Бурханаас гардаг гэх үү, Библиэс гардаг гэх үү? Эзэн Есүс фарисайчуудыг зэмлэхдээ юу гэж хэлсэн бэ? ‘Та нар бичвэрүүдийг хайдаг, тэдгээрт мөнх амь бий гэж боддог: Мөн тэдгээр нь Намайг гэрчилдэг юм. Түүнчлэн амьтай болгож чадах Над дээр та нар ирдэггүй’ (Иохан 5:39–40). Эзэний үг маш тодорхой байсан. Библи Бурханд гэрчлэл хийдэг ч мөнх амийг агуулдаггүй. Библиэс мөнх амь хайна гэдэг алдаа. Христ л зам, үнэн, амь байдаг, Христийг дагаж, ажил, үгийг нь дуулгавартай дагаснаар л бид үнэн болон мөнх амийг олж авч чаддаг” гэсэн юм. Ахын ингэж хэлэхийг сонсоод би юу гэж хариулахаа үнэхээр мэдэхгүй байсан. Тэгээд жаахан ичсэн юм. “Ах үргэлж миний номлолыг сонсдог байсан, гэтэл одоо яагаад надад юм тайлбарлаж, намайг няцааж байгаа юм бэ? Би ийм олон жил Библи уншсан байхад Эзэнд итгэх талаар тэд надаас илүү мэдэж яаж чаддаг байна аа?” гэж бодож байлаа.
Хѳтлѳгч: Библийн талаарх мэдлэгтээ түшиглэх үед би гэсэн үзлээ орхиод, даруу байдлаар эрж хайхад хэцүү шүү дээ.
Гү Вэнь Чин: Үнэхээр тийм шүү. Тэгээд би үнэхээр утгагүй хариулт хэлж, “Таны юу гэх надад хамаагүй. Библи уншдаггүй хэн бүхэн тамд унана” гэлээ. Дараа нь нөгөө дөрвөн хамтран зүтгэгч маань тэднийг шагнал, шийтгэлийн аль алинаар ятгах гэж үзсэн, гэхдээ биднийг юу гэж хэллээ ч Ли ах болон түүний эхнэр Төгс Хүчит Бурханд итгэх итгэлдээ тууштай байсан. Би гэртээ хариад ахын хэлсэн зүйлийн тухай, бас Зүүний Аянгад нэгдсэн бусад хүний тухай бодлоо. Би Библийн талаар тэднээс илүү мэддэг, тэд миний номлолыг сонсдог байсан, гэтэл Зүүний Аянгад хэдхэн хоносныхоо дараа тэд хэдхэн үгээр миний амыг таглаж чаддаг болсон. Юу болоод байна аа? Зүүний Аянга үнэхээр үнэн зам юм болов уу? Гэхдээ энэ бодлоо даруйхан орхисон. Тийм байх боломжгүй, Библийн гаднах юу ч Эзэнээс урваж байгаа хэрэг гэж санагдсан. Би Библийг баримталж, Эзэн эргэж ирээд, намайг тэнгэрт аваачихыг хүлээхээр шийдлээ.
Хѳтлѳгч: Тухайн үед үнэн шүтлэгтэй тэр бүх хүн Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрчхөөд, эргэж буцахгүй байгааг хараад та энэ тухай эргэцүүлсэн үү?
Гү Вэнь Чин: За даа, тухайн үед би эрж хайх зүрх сэтгэлтэй, Бурханыг хүндэлдэг байсан бол Бурханыг эсэргүүцэх тийм их зүйл хийхгүй байх байсан. Улам олон хүн Зүүний Аянгыг хүлээн зөвшөөрч байгааг хараад би бүр номлол хийхээ ч больсон. Зүүний Аянгын эсрэг баахан материал олоод, хамтран зүтгэгчдийн цуглаан болон ням гарагийн үйлчлэл дээр эдгээрийн тухай ярьдаг байлаа. Бас бүх хүнийг сүрдүүлээд, Зүүний Аянгыг судалж зүрхлэхээргүй болгож, тэр ч бүү хэл бусад чуулганы удирдагч, хамтран зүтгэгчидтэй цуг ажиллаж, үүнтэй хамтран тэмцсэн. Чуулганы гишүүнийг Зүүний Аянгад оруулах гэж байна гэж сонсогдвол би яаран очоод, тэднийг хөөж явуулдаг байлаа. Заримдаа дугуйгаар явбал дэндүү удна гэж айгаад Зүүний Аянгын хүмүүсийг хөөж явуулах гэж хотын нэг захаас нөгөө рүү таксиддаг байлаа. Тухайн үед би өөрийгөө Эзэний замыг манаж, сүргийг хамгаалж байна гэж бодоод, бүр үүнийхээ төлөө амиа эрсдэлд оруулахад бэлэн байсан. Гэхдээ намайг шаргуу тэмцэх тусам чуулганд улам бүр олон хэрэг мандаж байгаагийн учрыг би ойлгож чадаагүй.
Хѳтлѳгч: Хэрэг ээ?
Гү Вэнь Чин: Тийм ээ. 1999 оны 8-р сард бид бүлэг баптисм хийж байтал нэлээд хэдэн хүн баривчлагдаж, цагдаагийн хэсэгт хүргэгдсэн. Дараа нь 2000 оны 8-р сард би баптисм хийж байгаад гурван чухал хамтран зүтгэгчийн хамт баривчлагдсан юм. Манай гэрийг бас нэгжиж, чуулганы бүх тахилыг цагдаа нар хураасан. Саатуулагдаж байхдаа би өнгөрсөн тэр хэдэн жилд чуулганд болж өнгөрсөн бүх зүйлийг л тунгааж байлаа. Номлол хийлгэж, сайн мэдээ түгээлгэхээр намайг цаг үргэлж урьдаг байсан ахлагчид болох Жян эгч болон Ву ах сүргээ хамгаалах гэж хичээж байсан учраас Зүүний Аянгыг эсэргүүцэхээр чуулганаа битүүмжилсэн. Тэд туйлын үнэн сүсэгт Христэд итгэгчид байсан ч цочирдмоор нь, хоёулаа хорт хавдар тусаж, шаналантай үхлээр үхсэн. Бас 1998 онд нэг удаа чуулганы 200 гаруй гол ажилчны том цуглаан дээр нэг нь гэнэт чөтгөрт эзэмдүүлсэн, тэгээд бүх хүн түүний төлөө яаж ч залбираад чөтгөрийг зайлуулж чадаагүй. Хэргүүд ар араасаа санаанд орж, чуулган яагаад ийм бэрхшээлд орсныг би ер ойлгож чадахгүй байлаа. Эзэнийг дагасан он жилүүддээ би ажил, гэр бүлээ орхиж, Эзэний төлөө шаргуу ажилласан. Чуулганы элдэв ажлыг бүрэн хяналтдаа байлгаж, Эзэний замыг манаж, сүргийг хамгаалахын тулд шаргуу ажилласан. Яагаад Эзэн намайг хамгаалж, ерөөхгүй байна вэ? Яагаад би Зүүний Аянгатай тэмцэх тусмаа зовж, байнга сэтгэл түгших байдалтай байна вэ? Зүүний Аянгын тухай би буруу бодсон юм болов уу? Эзэн үнэхээр эргэж ирсэн гэж үү? Долоо хоног саатуулагдахдаа би бараг нойр авч чадаагүй. Тэгээд туйлын их шаналж байлаа. Чуулганд болоод байгаа зүйлийн учрыг олж чадахгүй байсан. Тэгэхэд Эзэнд залбираад, “Эзэн минь, чуулганд маш их зүйл тохиолдлоо. Энэ бүхний цаад жинхэнэ шалтгаан юу юм бэ? Би юуг буруу хийгээд байна вэ?” гэсэн.
Суллагдсаныхаа дараа чуулган улам бүр эзгүйрч байгааг хараад элэг зүрх эмтэрсэн юм. Тэгээд Эзэнд дахин залбирч, “Эзэн минь! Яагаад чуулган ийм байдалд байна вэ? Таны эрхэм нандин цусны ачаар чуулган байгуулагддаг, гэтэл чуулганыг Та юунд үл ойшооно вэ? Өө Эзэн минь, би үнэхээр зовж байна. Сүрэг тарж, Зүүний Аянгатай тэмцэх тусам чуулганд улам бүр эмх замбараагүй байдал үүсэж байна. Энэ бүгдийг яаж залруулж, чуулганыг сэргээхээ мэдэхгүй юм. Эзэн минь, надад зам нээж өгөөч дээ!” гэсэн. Гэхдээ намайг яаж ч залбирлаа гэсэн чуулган замбараагүй хэвээр үлдсэн. Хамтран зүтгэгчид баривчилгаанаас болж талаар нэг тарчхаад, нуугдаж байлаа. Чуулган эмх замбараагаа алдаж, ирц буурч байсан. Би юу номлохоо мэдэхгүй, лхагва болон ням гарагийн номлолоос айдаг байсан. Намайг ярьж байхад ах эгч нар зүүрмэглэж, үүнийг би яаж ч чаддаггүй байсан. Юун тухай залбирахаа мэдэхээ байж, итгэл минь буурч байлаа. Эзэнд өөр хэн ч итгэхгүй байлаа ч би итгэж, хайрласаар байна гэж урьдынх шигээ шийдэмгий биш болсноо гэнэтхэн олж мэдсэн. Би аажмаар гажуудалд живж байсан юм. Телевиз, кино үзэж эхлэн, тэр ч бүү хэл маажан, покер тоглож сурсан. Би нүгэлд амьдарч, үүнээсээ мултарч чадахгүй байлаа. Нэг л мэдэхэд асар их шаналж, төөрсөн мэт санагдаад, үргэлж Библиэ зуурчихсан үүдэндээ зогсож байдаг байлаа. Хэрхэн цааш явахаа огт мэдэхгүй байсан шүү… Маш олон удаа өвдөг сөгдөн, Эзэнд орь дуу тавьж, “Эзэн Есүс минь, Та хаана байна аа? Би үхэх гэж байх шиг байна. Эзэн минь, намайг аварч, чуулганыг авраач дээ” гэж гуйдаг байлаа.
Хѳтлѳгч: Та үнэхээр мухардалд орсон байсан юм шиг байна.
Гү Вэнь Чин: Харин тийм ээ. Дараа нь 2002 онд хамгийн сул дорой болсон байх яг тэр үед минь Өмнөд Хятадаас Жоу ах над руу залгаад, сүнслэг үйл ажиллагааны судалгаа хийхээр өөр дээр нь зочлооч гэж гуйсан. Үүнийг сонсоод би Бурханд чин сэтгэлээсээ талархсан. Тухайн үед амьдралдаа үнэхээр зовж зүдэрч байсан учир энэ боломжийг ашиглаад хүч чадлаа сэлбэхийн хүслэн болж байлаа. Тэнд очоод, тэд бүгд хоёр жилийн өмнө намайг очих үеийнхээс бүр ч дээрдсэн байгааг олж харсан. Тэдний итгэл бэхэжсэн байлаа. Тэд надтай уулзахдаа нинжин сэтгэл гаргаж, урамшуулж, яг л гэр бүл шиг байсан. Миний сэтгэл үнэхээр хөдөлсөн шүү. Маргааш нь Жоу ах намайг ерөнхийдөө ямаршуу байгаа эсэхийг асуугаад, зовж байгаа зүйлийн минь тухайд онож асуусан. Би чуулганд юу болоод байгаа тухай огт ний нуугүй ярьж өглөө. Ярьж дууссаны минь дараа ах ийм нөхөрлөл хийсэн: “Яг одоо зөвхөн танай чуулган л амин чанараа алдаж байгаа юм биш. Газар сайгүй чуулгануудад ийм зүйл болж байна. Итгэгчдийн итгэл, хайр хөрж, нүглийнхээ төлөө сахилгажуулагдахгүй байна. Хамтран зүтгэгчид номлох зүйлгүй болж, атаархан тулалдаж, хоорондоо тэмцэлдэж байна. Чуулганууд тарж бутарч байна. Тэдний дэргэд Бурхан байлгүй удлаа” гэсэн. Бас яагаад бүх чуулган тэгтлээ эзгүйрч байгаа тухай ах надад хэлсэн юм.
Хѳтлѳгч: Юу гэж хэлсэн юм бэ?
Гү Вэнь Чин: Амос номын 8-р бүлгийн 11-р эшлэлийг надад уншиж өгсөн. Ехова Бурхан ингэж хэлсэн: “Харагтун, газар дээр өлсгөлөн илгээх өдрүүд ирлээ, талхаар өлсөж, усаар цангах биш, харин Еховагийн үгийг сонсохын төлөө өлсөнө.” Дараа нь ах ингэж хэлсэн, “Хүмүүс Бурханы үгийг хэрэгжүүлэхгүй байгаа нь энэ ‘өлсгөлөнгийн’ нэг шалтгаан гэдгийг энэ эшлэлээс харж болох юм. Яг л Хуулийн эрин үеийн сүүлд ахлах тахилчид, хуулийн багш нар болон фарисайчууд Еховагийн хуулийг биш, хүний уламжлалыг л баримталж байсан шиг. Тэд тааруухан тахил өргөж, сүмд улаан цайм мал худалдаж, мөнгө солилцож, сүмийг хулгайчдын үүр болгож байсан учир Бурхан ой гутаж, сүмийг орхисон. Сүмд Бурханы ажил байхаа болимогц хүмүүс хүссэн бүхнээ хийгээд, нүглийнхээ төлөө сахилгажуулагдаагүй. Тэгээд сүм хоосорсон юм. Тэгэхээр шашны удирдагчид Еховагийн тушаалыг баримтлалгүй, Эзэний замаас гажуудсан нь үүний гол шалтгаан байсан. Бурхан ажлын шинэ үе шат явуулж байсан учир Ариун Сүнсний ажил шилжсэн нь бас нэг шалтгаан байсан. Эзэн Есүс сүмийн гадна Нигүүлслийн эрин үеийг эхлүүлсэн байсан, тэгээд Эзэнийг дагадаг хүмүүс усалгаа, тэжээл олж авч чадсан юм. Тэд Эзэнд залбирч, нүглээ улайж байгаа цагт нүглээ уучлуулж, Эзэний хайрласан бүх нигүүлсэл, амар амгаланг эдэлж чадсан. Харин Эзэний ажлыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, оронд нь Эзэнийг эсэргүүцэж, ялласан ахлах тахилчид, хуулийн багш нар, фарисайчууд, мөн тэднийг дагана гэж зүтгэсэн хүмүүс жам ёсоор Бурханы ажилд орхигдож, таягдан хаягдаж, харанхуйд, бас эзгүйрэлд унасан” гэлээ.
Хѳтлѳгч: Энэ нөхөрлөлийн тухайд та юу гэж бодсон бэ?
Гү Вэнь Чин: Тухайн үед энэ нь үнэхээр гэрэлтүүлэлттэй байх шиг санагдсан, гэхдээ бас будилж, “Би Библиэс тэр тэр бүгдийг тоо томшгүй олон удаа уншсан юм байж яагаад урьд нь ийм маягаар харж байгаагүй юм бол? Бас тэнд байгаа бүх ах эгч маш залуухан юм байж энэ асуудлын тухай яаж ийм сайн ойлголттой байгаа юм бол?” гэж бодсон. Үүнийг яаж олж мэдсэн юм бол гэж гайхсан. Тэгээд анхааралтай сонссоор байлаа. Дараа нь Жоу ах, “Хуулийн эрин үед сүм доройтсон шалтгаантай яг адилаар Бурхан ажлын шинэ үе шат явуулж байгаа учир өнөөгийн чуулганууд ийм байдалд байна” гэж хэллээ. Ахын ингэж хэлэхийг сонсоод би маш их сандарч, тэд Зүүний Аянгынх байж магадгүй гэж бодогдсон. Тэдний заадаг зүйл үнэхээр овжин гэж бүх хүн хэлдэг. Би ч бас хууртчихвал яана? Тэгээд “Тэднийг сонсох хэрэгтэй юу, үгүй юу?” гээд үнэхээр сандарч, сэтгэл хоёрдож эхэллээ.
Хѳтлѳгч: Та үлдэхээр шийдсэн байлгүй.
Гү Вэнь Чин: Тийм ээ. Тухайн үед би зүгээр л чуулган дахь асуудлыг шийдвэрлэхийг хүссэн. Тэр олон жилийн туршид Хятадын болон гадаадын пастор, ахлагчдын аль нь ч хэчнээн Библи уншиж, мацаг барьж, залбираад ч огт тус нэмэр болж чадаагүй. Чуулган доройтсоор л байлаа. Харин тэр ах эгч нар итгэл, хайраар дүүрэн, нөхөрлөл нь ухаалаг байсан. Ариун Сүнсний ажил, удирдамжгүй бол хэн ч тэгж сайн явж чадахгүй шүү дээ. Тийм болохоор би тэдний нөхөрлөлөөр чуулганыг сэргээх арга зам олж чадвал бидэнд бас найдвар байна гэж бодсон. Би энэ боломжийг ашиглахыг хүссэн юм, бас тэд Зүүний Аянгынх байлаа ч надад айх шаардлага байгаагүй, учир нь би Библи мэддэг, төөрөлдөх учиргүй байсан. Энэ тухайд ингэж бодоод, тэдний хэлсэн зүйл Библид нийцэлтэй эсэхийг баталгаажуулахаар Библийн хуудас эргүүлэнгээ, сонсож эхэллээ.
Хѳтлѳгч: Та үнэхээр үлдсэн ч нэлээд сэрэмжтэй хэвээр байж шүү дээ.
Гү Вэнь Чин: Тийм ээ. Жоу ах цааш нөхөрлөл хийж, Амос 4:7–8-ыг уншсан: “Ургац хураах хүртэл гурван сар дутуу байхад Би та нараас бороог татсан: Би нэг хотод бороо оруулж, нөгөө хотод бороо оруулаагүй: нэг хэсэгт нь бороо орсон, харин бороо ороогүй хэсэг нь хатсан. Иймээс хоёр, гурван хот нь ус уухын тулд өөр хот руу гэлдэрсэн; гэхдээ тэд сэтгэл ханаагүй: гэсэн ч та нар Над руу буцан ирээгүй гэж Ехова айлдлаа.” Ах үүнийг ингэж тайлбарласан, “Нэг хотод бороо орох хойгуур нөгөө хотод ган гачиг нүүрлэх тухай энэ эшлэлд дурддаг. Энэ ‘бороо’ гэдэг нь Ариун Сүнсний ажлыг хэлдэг. Бурхан бүх газраас Ариун Сүнсний ажлыг татаж, Өөрийнх нь шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс рүү шилжүүлдэг. Бурханы мөртэй хөл нийлүүлдэг хүмүүс Ариун Сүнсний өнөөгийн үгийн тэжээлтэй болж, Бурханы ажлыг олж авдаг. Харин Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс Бурханы ажлын явцад жам ёсоор таягдан хаягдаж, харанхуйд амьдардаг” гэсэн. Ахын нөхөрлөл энэ хүрэх үед надад илүү ойлгомжтой болж эхэлсэн юм. Бурхан шинэ ажил хийж байгаа учраас Ариун Сүнсний ажил шилжиж, үүнээс үүдэн чуулган хоосорсон гэдгийг би олж харсан. Тэр олон жил би Бурхан дэргэд байгааг мэдрэхгүй, бас ёроолгүй нүхэнд уначхаад, өчүүхэн ч найдлагагүй болсон мэт маш их сүнслэг харанхуйг мэдэрдэг байсанд гайхах зүйл алга. Би асар их шаналан дунд амьдарч байсан юм. Дахин Бурханы мөртэй хөл нийлүүлж, Ариун Сүнсний ажил, удирдамжийг эдлэх тухай бодоод, Жоу ахаас би “Яаж Хурганы мөртэй хөл нийлүүлж, Ариун Сүнсний ажлыг олж авч болох вэ?” гэж ихэд сонирхон асуулаа. Ах надад ингэж хэлсэн, “Илчлэлд долоон удаа ингэж зөгнөсөн байдаг, ‘Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун’ (Илчлэл 2, 3-р бүлэг). эцсийн өдрүүдэд Бурхан чуулгануудад үг хэлнэ, Бурханы дуу хоолойг сонсдог бүх хүн Бурханы мөртэй хөл нийлүүлж, Хурганы хуримын найрт оролцоно гэдгийг энэ зөгнөл бидэнд хэлдэг” гэлээ. Тэгснээ ах нэг ном гаргаж ирээд, цааш ингэж ярьсан, “Энэ ном чуулгануудад хэлдэг Ариун Сүнсний үгийг агуулдаг. Үүнийг унш, тэгээд та бүх зүйлийг ойлгоно” гэсэн. Би тэр номыг аваад “Үг нь махбодоор илэрсэн” гэж байгааг харсан. Энэ Зүүний Аянгын ном биш үү? Би хэсэг зуур мэл гайхсанаа “Таван жилийн турш би тэдэнтэй ана мана үзэлцэж ирсэн ч одоог хүртэл тэдэнтэй үнэндээ огт нүүр тулж байгаагүй юм байна” гэж бодсон. Зүүний Аянгыг сонсмогцоо өөр зүйлд үнэмших аргагүй болсон тэр бүх ах эгчийн талаар бодлоо. Би маш их сандарч, зүрх амаар гарах гэж байх шиг санагдсан. Тэгээд, “Эзэн минь, намайг хамгаалаач дээ. Би Библиэс гажиж болохгүй. Юу ч боллоо гэсэн Танаас гажиж болохгүй” гэж залбирлаа. Тэгснээ, “Энэ ном яаж Бурханы үгийг агуулж байж болдог юм бэ? Бурханы үг бүгд Библид байдаг, өөр юу ч Бурханы үг биш. Библиэс гажих нь тэрс үзэл, бас Эзэнээс урваж байгаа явдал” гэж хэлсэн. Тэнд ер байж сууж чадахаа больсон учир уурласандаа босоод, тэднийг огт сонсохоо больсон юм.
Хѳтлѳгч: Чуулган яагаад эзгүйрсэн талаарх энэ нөхөрлөлийг сонсоход гэгээрэлтэй байсан шүү дээ.
Гү Вэнь Чин: Тийм ээ, энэ нь үнэн гэдгийг би зүрх сэтгэлдээ мэдэж байсан.
Хѳтлѳгч: Гэхдээ тэд Төгс Хүчит Бурханд итгэдэг гэдгийг нь олж хараад та цааш сонсож чадаагүй юм байна.
Гү Вэнь Чин: Тийм ээ. Би үүнийг эсэргүүцэж, маш их үзэлтэй байсан. Намайг маш их эсэргүүцээд, сонсохоо больсон гэдгийг хараад тэд бүгд өвдөг сөгдөн, миний төлөө нулимстайгаар залбирч, намайг гэгээрүүлж, Бурханы ажлыг харуулаач гэж Бурханаас гуйсан. Би нэг тийш зогсож, тэдний чин сэтгэлийн залбирлыг сонсоод сэтгэл хөдөлсөн шүү. Ариун Сүнсний ажилгүйгээр хэн ийм хайр энэрэлтэй байж чадах юм бэ гэж бодож байлаа. Тухайн үед би аажмаар тайвширч, зарим эсэргүүцлээ орхиж эхэлсэн юм. Залбирч дууссаныхаа дараа Жоу ах надтай зарим нэг туршлагаа хуваалцлаа. “Танд ямар санагдаж байгааг би ойлгож байна. Би бас анхандаа яг тан шиг байсан. Тэгээд Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эсэргүүцсэн. Пастор, ахлагчидтай хамтран Төгс Хүчит Бурханы Чуулганы талаар муу амлаж, тэдний эсрэг материал зохиосон. Тэр ч бүү хэл Төгс Хүчит Бурханд итгүүлэхгүйн тулд ах эгч нарыг сүрдүүлсэн. Эзэний замыг манаж, үнэн сүсэгтэй байна гэж бодоод Бурханыг эсэргүүцэж, доромжлох маш олон зүйл хийсэн. Би Бурханд итгэдэг ч Бурханыг мэддэггүй, гөжүүд, биеэ тоосон байсан. Бурхан намайг шийтгэж, сахилгажуулаагүй бол, Бурханы эрх мэдэлтэй, сэтгэлд хүрэх үг байгаагүй бол би хэзээ ч захирагдахгүй байх байлаа” гэсэн. Ах бас Бурханы бүх үг Библид байгаа, өөр юу ч Бурханы үг биш, иймд Библиэс халих нь тэрс үзэл гэж үргэлж боддог байсан гэж хэлсэн. Дараа нь ах энэ нь үндэслэлгүй, баримттай нийцдэггүй гэдгийг тайлбарласан Төгс Хүчит Бурханы зарим үгийг уншиж өгсөн юм. Эхэндээ би үнэхээр будилж, энэ яахаараа үндэслэлгүй байдаг билээ гэж гайхсан. Тэгтэл ах, “Та Библи сайн мэддэг шүү дээ, тэгэхээр Библийг Эзэн ажиллаж дууссанаас хойш олон жилийн дараа хүмүүс эмхэтгэсэн, иймд зарим агуулгыг нь хассан гэсэн үг гэдгийг мэддэг байх учиртай. Зарим эш үзүүлэгчийн дамжуулсан Бурханы үгийг Хуучин Гэрээнд бүхэлд нь тэмдэглээгүй, харин Езрагийн зөгнөл гэх мэт Апокриф болгосон” гэсэн. Бас ахын хэлснээр Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн ажил, үгийг бүгдийг нь бичвэрт баримтжуулаагүй. Эзэн 3 жил хагасын туршид албан ёсоор ажиллаж байсан. Тэр хугацаандаа хэчнээн их зүйл хэлж, хэр олон номлол айлдсаныг хэн мэдэх вэ. Дөрвөн Сайн Мэдээн дэх Эзэн Есүсийн бүх үгийг нэгтгэвэл Эзэний хувьд хэдхэн цагийн л яриа болно. Тэр 3 жил хагаст Эзэн хэр их үг хэлсэн байж таарахтай харьцуулахад энэ нь маш хязгаарлагдмал гэдэг нь харагддаг. Бас Иоханд хэлдгээр, “Түүнчлэн Есүсийн хийсэн өөр олон зүйлс байгаа ба хэрэв тэд тэр бүгдийг бичсэн бол тэдний бичсэн номуудыг ертөнц хүртэл өөрөө багтааж чадахгүй байх байсан гэж би боддог” (Иохан 21:25). Библийн гаднах юу ч Бурханы үг биш гэдэг үнэхээр үнэн байж болох уу, энэ нь үндэслэлтэй юу гэж ах надаас асуулаа. Бас Илчлэлд хэд хэдэн удаа зөгнөдгөөр, “Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун” (Илчлэл 2, 3-р бүлэг). Эцсийн өдрүүдэд Эзэн чуулгануудад нэмж хэлэх үг байгаа гэдгийг энэ нь нотолдог. Эцсийн өдрүүдэд зориулсан тэр үгийг Библид урьдчилан бичсэн байж яаж болох юм бэ? Илчлэлд бас Хурга хуйлмал ном нээнэ, энэ нь анхандаа лацтай байж, Хурга л лацыг нь тайлж чадна гэж зөгнөдөг. Тэр хуйлмал номын агуулгыг Библид аль эрт баримтжуулсан байж болно гэж үү? Мэдээж болохгүй. Тэгэхээр Библид Бурханы бүх үг байдаг гэх пасторуудын үг үндэслэлтэй гэж үү? Энэ нь Бурханы Өөрийн үгийг үгүйсгэж, яллаж байгаа явдал биш үү?
Хѳтлѳгч: Ахаас ийм нөхөрлөл сонсох үед танд юу бодогдож байв?
Гү Вэнь Чин: Тухайн үед би бүрэн үнэмшсэн юм. Энэ нь үнэн гэдгийг би мэдэж байсан, эцсийн өдрүүдэд Хурга долоон лац тайлж, хуйлмал ном нээнэ гэж Илчлэлд тодорхой зөгнөсөн байдаг. Тэгэхээр тэр тусгай агуулга Библид аль эрт тэмдэглэгдсэн байж яаж болох юм бэ? Библийн гадна Бурханы ямар ч үг байхгүй гэж зүтгэсэн минь буруу байсныг би ухаарсан.
Хѳтлѳгч: Зүүний Аянгыг судлахад нь хүмүүст саад хийж байхад тань зарим хүн танд энэ тухай аль хэдийн энгийн нөхөрлөл хийсэн байсан гэж та нэг удаа хэлсэн санагдаж байна.
Гү Вэнь Чин: Тийм ээ, тэд бага сага зүйл хэлсэн. Гэхдээ би дэндүү биеэ тоогоод, сонсохоос татгалзсан. Харин Жоу ахын нөхөрлөл үнэхээр тодорхой байсан юм. Библи зүгээр л Бурханы ажлын түүхэн тэмдэглэл, Хуучин Гэрээ, Шинэ Гэрээ хоёрын аль алийг нь Бурхан ажлын нэг үе шат дуусгасны дараа хүмүүс эмхэтгэсэн гэж ах надад хэлсэн. Бурхан Библийн дагуу ажилладаггүй, бас Библиэр хязгаарлагддаггүй. Бурхан Өөрийн удирдлагын төлөвлөгөө, хүн төрөлхтний хэрэгцээний дагуу ажилладаг. Эзэн Есүс ирэхдээ Хуучин Гэрээний дагуу ажиллаагүй, харин гэмшлийн замын тухай номлож, өвчтэйг анагааж, чөтгөрүүдийг хөөж, бусдыг дал дахин долоон удаа уучил гэж хүмүүст хэлээд, Амралтын өдрийг баримтлаагүй гэх мэтээр тухайн үеийн бичвэрээс хальсан. Эцэстээ Эзэн цовдлогдож, золин авралын ажлыг дуусгасан. Гэхдээ эдгээрийн алийг нь ч Хуучин Гэрээнээс олох аргагүй. Эдгээрийн зарим нь бүр еврей бичвэр дэх хуультай зөрчилдөж байх шиг санагддаг. Бичвэрийн гаднах юм бүхэн тэрс үзэл гэж пасторуудын хэлдгээр явбал Эзэн Есүсийн ажлыг ч бас яллаж байгаа хэрэг болох биш үү? Бурхан бол Бүтээгч, Бурханы элбэг дэлбэг байдал бүх зүйлийг хамардаг. Тэгэхээр Бурхан Библид тэмдэглэгдсэн хязгаарлагдмал ажлыг л хийж чадна гэдэг үнэн байж болох уу? Бурхан Библийн гадна шинэ ажил хийж, шинэ үг айлдаж чадахгүй гэдэг үнэн үү? Энэ нь Бурханыг хязгаарлаж, доромжилж байгаа хэрэг биш үү? Фарисайчууд еврей бичвэрийг ашиглан Эзэн Есүсийн ажлыг яллаж, энэ нь бичвэрээс давсан, тэрс үзэл гэцгээсэн. Тэд Эзэний илэрхийлсэн үнэнийг үгүйсгэж, яллаж, эцэстээ Эзэнийг цовдлуулахаар хуйвалдаад, Бурханд хараагдаж, шийтгүүлсэн. Одоо Төгс Хүчит Бурхан ирээд, хүн төрөлхтнийг цэвэрлэж, авардаг бүх үнэнийг илэрхийллээ. Эдгээр нь чуулгануудад хэлдэг Ариун Сүнсний үг мөн, үүгээр Бурхан бидэнд мөнх амийн зам өгч байгаа юм. Хэрвээ бид сонсож, эрж хайлгүй, Библитэй сохроор зууралдаж, эцсийн өдрүүд дэх Бурханы ажил, үгийг эсэргүүцэж, яллавал фарисайчуудтай адилхан алдаа гаргаж байгаа хэрэг биш үү? Тэгснээр Бурхан биднийг таягдан хаяна шүү дээ!
Хѳтлѳгч: Тийм ээ, үүний үр дагавар аймшигтай шүү.
Гү Вэнь Чин: Харин тийм. Би ахын энэ нөхөрлөлийг сонсоод айж, Эзэн Есүсийн хэлсэн ийм үг санаанд орсон: “Хүний Хүүгийн эсрэг үг хэлэх хэн боловч уучлагдана: харин Ариун Сүнсийг доромжилдог хүн уучлагдахгүй” (Лук 12:10). Үүнтэй холбогдуулаад өөрийнхөө талаар бодлоо. Төгс Хүчит Бурханы үг үнэхээр Бурханаас гаралтай бол Ариун Сүнсний үг мөн гэдгийг би мэдэж байсан, Бурханы ажил, үгийг тэрс үзэл гэвэл Ариун Сүнсний ажлыг доромжилж байгаа хэрэг биш үү? Тэгвэл би энэ ертөнцөд ч, дараа төрөлдөө ч уучлагдах аргагүй! Тийм болохоор үүнийг эсэргүүцээд байж болохгүй, харин эрж хайж, судлах ёстой гэдгээ мэдсэн.
Хѳтлѳгч: Тэгэхээр та бодлоо бүрмөсөн өөрчилсөн байх нь.
Гү Вэнь Чин: Тийм ээ. Дараа нь Жоу ах надад Төгс Хүчит Бурханы үгийн хоёр хэсгийг уншиж өгсөн юм. “Библийг ойлгож, тайлж чадна гэдэг үнэн замыг олохтой адил гэж олон хүн үздэг ч үнэн хэрэгтээ юмс үнэхээр ийм энгийн гэж үү? Библийн бодит байдлыг хэн ч мэдэхгүй: энэ нь Бурханы ажлын түүхэн тэмдэглэл, Бурханы ажлын өмнөх хоёр үе шатны гэрчлэлээс цаашгүй бөгөөд Бурханы ажлын зорилгын талаарх ямар ч ойлголтыг чамд өгдөггүй. Энэ нь, Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын хоёр үе шатыг тэмдэглэсэн гэдгийг Библи уншсан хүн бүр мэднэ. Хуучин Гэрээ нь Израилийн түүх болон бүтээлийн цаг үеэс эхлээд Хуулийн эрин үеийн төгсгөл хүртэлх Еховагийн ажлыг тэмдэглэсэн байдаг. Шинэ Гэрээ нь Дөрвөн Сайн Мэдээнд байдаг газар дээрх Есүсийн ажил, түүнчлэн Паулын ажлыг бичсэн байдаг—эдгээр нь түүхэн тэмдэглэл бус уу? Өнгөрсөн үеийн зүйлс өнөөдөр түүх болдог, тэдгээр нь хэчнээн жинхэнэ, бодитой байх нь хамаагүй, түүх хэвээр бөгөөд түүх нь өнөөдөрт чиглэж чадахгүй, учир нь Бурхан түүхийг эргэн хардаггүй! Иймээс хэрвээ чи зөвхөн Библийг ойлгож, өнөөдөр Бурханы хийхээр зорьдог ажлын юуг ч ойлгодоггүй бол, мөн Бурханд итгэдэг ч Ариун Сүнсний ажлыг эрж хайдаггүй бол Бурханыг эрж хайна гэдэг юу гэсэн утгатайг ойлгодоггүй юм байна. Хэрвээ чи Израилийн түүхийг судлахын тулд, Бурхан бүх тэнгэр газрыг бүтээсэн тухай түүхийг шинжлэхийн тулд Библи уншдаг бол Бурханд итгэдэггүй юм байна. Гэвч өнөөдөр чи Бурханд итгэж, амийг эрэлхийлж, Бурханыг мэдэхээр эрэлхийлдэг, харин үхмэл бичиг үсэг, хоосон сургаал, эсвэл түүхийг ойлгохоор эрэлхийлдэггүй юм бол өнөөдрийн Бурханы хүслийг эрж хайж, Ариун Сүнсний ажлын чиглэлийг хайх ёстой. Хэрвээ чи археологич байсан бол Библийг уншиж болох юм—гэтэл тийм биш, харин Бурханд итгэдэг хүмүүсийн нэг бөгөөд өнөөдрийн Бурханы хүслийг эрж хайсан чинь дээр” (Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (4)”). “Есүсийн цаг үед, Есүс Өөрт нь байсан Ариун Сүнсний ажлын дагуу иудейчүүд болон Өөрийг нь дагаж байсан хүмүүсийг удирдсан. Тэрээр Библийг Өөрийн хийсэн зүйлийн суурь болгоогүй, харин Өөрийн ажлын дагуу үгээ хэлсэн; Библид хэлсэн байдаг зүйлд Тэр ямар ч анхаарал хандуулаагүй, дагалдагчдаа удирдах замыг ч Библиэс хайгаагүй. Ажиллаж эхэлсэн үеэсээ л Тэр гэмшлийн замыг түгээсэн ба Хуучин Гэрээний зөгнөлүүдэд тэрхүү үгийг огтхон ч дурдаагүй. Тэр Библийн дагуу үйлдээгүйгээр барахгүй, мөн шинэ замаар замнаж, шинэ ажил хийсэн. Тэр тунхаглах үедээ хэзээ ч Библиэс лавлаагүй. Хуулийн эрин үед, өвчтэйг эдгээх, чөтгөрийг зайлуулах Түүний гайхамшгуудыг хэн ч гүйцэтгэж чадаагүй. Иймээс Түүний ажил, Түүний сургаал болон Түүний үгийн эрх мэдэл, хүч чадалд Хуулийн эрин үеийн ямар ч хүн хүршгүй байлаа. Есүс ердөө л илүү шинэлэг ажлаа хийсэн ба олон хүн Библийг ашиглан Түүнийг яллаж байсан ч, бүр Түүнийг цовдлохын тулд Хуучин Гэрээг ашиглаж байсан ч Түүний ажил Хуучин Гэрээнээс давсан; ийм л биш бол яагаад хүмүүс Түүнийг загалмайд цовдолсон бэ? Энэ нь, Хуучин Гэрээнд Түүний сургаалын талаар, мөн өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах чадварынх нь талаар юу ч хэлээгүйгээс болоогүй гэж үү? Түүний ажил шинэ замаар хөтлөхийн тулд хийгдсэн, энэ нь санаатайгаар Библийн эсрэг тэмцэхийн тулд, эсвэл Хуучин Гэрээнээс зориуд ангижрахын тулд байгаагүй. Тэр зүгээр л үйлчлэлээ хэрэгжүүлэхийн тулд, Өөрийг нь хүсэн эрмэлзэж, эрж хайж байсан хүмүүст шинэ ажил авчрахын тулд ирсэн… Хүмүүст Түүний ажил үндэс суурьгүй мэт харагдсан, мөн Хуучин Гэрээний тэмдэглэлүүдтэй тохирохгүй зүйл их байсан. Энэ нь хүний алдаа бус уу? Бурханы ажилд ёс заншлыг хэрэглэх хэрэгтэй гэж үү? Бурханы ажил эш үзүүлэгчдийн зөгнөлийн дагуу байх ёстой гэж үү? Эцсийн эцэст аль нь илүү агуу вэ: Бурхан уу, эсвэл Библи үү? Яагаад Бурхан Библийн дагуу ажиллах ёстой юм бэ? Бурхан Библиэс хэтрэн гарах эрхгүй юм гэж үү? Бурхан Библийг орхиж, өөр ажил хийж болохгүй гэж үү? Яагаад Есүс болон Түүний шавь нар Амралтын өдрийг сахиагүй вэ? Хэрвээ Есүс Амралтын өдрийг харгалзан үзэж, Хуучин Гэрээний тушаалуудын дагуу хэрэгжүүлэх байсан бол яагаад ирснийхээ дараа Амралтын өдрийг сахихын оронд хөл угааж, толгой бүтээж, талх хувааж, дарс уусан бэ? Энэ бүхэн нь Хуучин Гэрээний тушаалуудад байхгүй байгаа бус уу? Хэрвээ Есүс Хуучин Гэрээг мөрдсөн юм бол яагаад эдгээр ёс заншлыг зөрчсөн юм бэ? Бурхан, Библи хоёрын аль нь нэгдүгээрт байдгийг чи мэдэх ёстой! Амралтын өдрийн Эзэн болохоор Тэр бас Библийн Эзэн байж чадах бус уу?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (1)”). Энэ үгийг анх сонсоход үнэхээр эрх мэдэлтэй юм шиг санагдсан. Би энэ олон жил итгэхдээ гадаадын болон хятад лам хуврагуудын нэлээд их номлол сонсож, сүнслэг байдлын тухай зарим нэг ном уншсан ч Библийг ийм тодорхой, нэгд нэггүй тайлбарлаж байгаа хүн хэзээ ч харж байгаагүй. Энэ нь миний хувьд үнэхээр гэгээрэлтэй байсан юм. Библи зүгээр л Бурханы ажлын түүхэн тэмдэглэл гэдгийг, бас Бурхан тэр ажлаа хийсний дараа Библи гарсан гэдгийг би олж харсан. Гэтэл би Бурханыг Библийн хүрээнд хязгаарлаж, үүний гадна ямар ч ажил хийж, шинэ үг айлдах ёсгүй гэж бодсон. Би маш мунхаг байж! Төгс Хүчит Бурханы үг үнэхээр Бурханаас гаралтай, Ариун Сүнсний хэлж байгаа үг гэдгийг тэгэхэд л мэдсэн. Тэгээд эрэл хайгуул хийх хэрэгтэй байсан, үгүй бол Эзэнийг угтан авах боломжоо алдаад, харамсахад дэндүү хожимдох байлаа. Иймээс би яаран залбирч, Эзэнээс намайг замчлаач гэж гуйсан.
Хѳтлѳгч: Бурханд талархъя! Тухайн үед та Библийн талаар зөв бодолтой болсон байж шүү.
Гү Вэнь Чин: Тийм ээ. Гэхдээ би бас жаахан будилсаар байсан. Эзэн Есүс үүлэн дээр ирж, бүх хүнд ил тод илэрнэ гэж тодорхой зөгнөсөн ч гэсэн би тийм юм болохыг хараагүй л байсан. Тэд Эзэнийг аль хэдийн эргэж ирсэн, тэгээд махбодтой болж, шинэ үг айлдаж байгаа гэцгээж байлаа. Тэгэхээр Эзэн хоёр дахь удаа ирэхдээ махбодод ирнэ гэх Библийн зөгнөл байдаг гэж үү? Энэ талаар Жоу ахаас асуусан юм.
Хѳтлѳгч: Ах юу гэж хэлсэн бэ?
Гү Вэнь Чин: Эзэн үүлэн дээр ирж, бүх хүнд ил тод илрэх тухай Библийн зарим зөгнөл байдаг, гэхдээ Эзэн нууцаар, махбодод ирэх тухай бас нэлээд хэдэн зөгнөл бий гэж ах надад хэлсэн. Эзэн Есүс хэлснээр, “Харагтун, Би хулгайч мэт ирнэ” (Илчлэл 16:15). “Хүний Хүүгийн ирэлт нь ч бас Ноагийн өдрүүд шиг байх болно” (Матай 24:37). “Тиймээс та нар бас бэлэн бай. Хүний Хүү та нарын бодоогүй цаг мөчид ирнэ” (Матай 24:44). “Учир нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг; хүний Хүү ч бас Өөрийн өдөртөө тийнхүү байх болно. Гэхдээ Тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно” (Лук 17:24–25). Эдгээр эшлэл бүгд хүний Хүү ирнэ гэж дурддаг, харин “хүний Хүү” гэдэг нь хүнээс төрсөн, мах цустай, хэвийн хүн чанартай гэсэн үг. Эзэн үүлэн дээр сүнслэг хэлбэрээр ирж, бүх хүнд илэрсэн бол хүн бүр Эзэнийг харах үедээ айж, яаран нүүрээрээ газар унан мөргөх байсан. Хэн Эзэнийг эсэргүүцэж, голж зүрхлэх юм бэ Эзэн эргэж ирэхдээ маш их зовж, энэ үеийнхэнд гологдоно гэж үү? Мэдээж үгүй. Эзэн Есүс хоёр өөр аргаар эргэж ирнэ гэж зөгнөсөн юм байна лээ. Эхлээд үнэнийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийхийн тулд махбодод нууцаар ирж, гамшгаас өмнө бүлэг ялагчдыг бүтээнэ. Тэгээд гамшгийн дараа Эзэн үүлэн дээр ирж, бүх хүнд ил тод илэрнэ. Махбодод нууцаар ирэх үед нь Бурханы ажил, үгийг хүлээн зөвшөөрөлгүй зөвхөн үүлэн дээрх Эзэн Есүсийг харахаар хүлээх юм бол Эзэн биднийг голж болох юм! Ахын нөхөрлөл намайг бүрэн сэрээсэн. Хүний Хүү гэдэг нь махбод дахь Бурханыг хэлдгийг би ухаарсан. Олон жилийн туршид би Библийн тэр эшлэлүүдийн тухай бусадтай маш их ярьж, Эзэн хулгайч мэт ирнэ гэж хэлээд, тэдэнд сонор сэрэмжтэй байж, залбирч, Эзэнийг хүлээ гэсэн ч эдгээр нь Эзэнийг нууцаар ирнэ гэж зөгнөснийг олж хараагүй юм.
Хѳтлѳгч: Та эдгээрийн талаар шинэ ойлголттой болж шүү дээ.
Гү Вэнь Чин: Тэгсэн. Би өчнөөн олон жил Библи уншиж байхдаа махчилсан утгыг нь л хардаг байсан болохоос биш тэр зөгнөлүүдийн цаад бодит утгыг хэзээ ч ойлгоогүй гэдгээ тухайн үед ухаарсан. Дараа нь би Жоу ахаас өөр нэг асуулт асуулаа. “Эзэн Есүс хүн төрөлхтний төлөө нүглийн тахил болж цовдлогдоод, бидний нүглийг авсан. Итгэгчийн хувьд миний нүгэл уучлагддаг, тэгэхээр би Эзэнийг ирэх үед тэнгэрийн хаанчлал руу шууд хүргэгдэх учиртай. Яагаад Бурхан авралын төлөө ажлын бас нэг үе шат хийх хэрэгтэй юм бэ?” гэсэн. Хариуд нь ах надаас ингэж асуулаа, “Та нүглээ уучлуулсан учраас хаанчлалд орж чадна гэж хэлж байна, гэхдээ Эзэний үгэнд ингэх үндэслэл байдаг уу? Эзэн бидний нүглийг л уучилсан, гэхдээ бид нүглээ уучлуулсан болохоор хаанчлалд орж чадна гэж Эзэн хэзээ ч хэлээгүй. Энэ нь зүгээр л хүний үзэл. Бидний нүгэл уучлагдсан гэхээр Эзэн биднийг нүгэлтнүүд гэж үзэхээ больсон гэсэн үг, гэхдээ тэглээ гэд бид нүглээс ангид гэсэн үг биш. Ялангуяа бид ариун, бас нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэхээ больсон гэсэн үг биш. Хаанчлалд хэн орж чадах тухайд Эзэн Есүс тодорхой хэлсэн: ‘Намайг, “Эзэн минь, Эзэн минь” гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно. Тэр өдөр олон хүн, “Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр тунхаглаагүй гэж үү? Таны нэрээр чөтгөрүүдийг хөөгөөгүй гэж үү? Мөн Таны нэрээр гайхамшгуудыг үйлдэж байгаагүй гэж үү?” гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд ингэж хэлнэ, “Би та нарыг хэзээ ч танихгүй: ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл” гэж хэлнэ’ (Матай 7:21–23). Эзэний нэрээр зөгнөж, чөтгөрүүдийг хөөсөн тэр хүмүүс ч бас нүглээ уучлуулсан биш үү? Тэгвэл Эзэн яагаад тэднийг хэзээ ч мэддэг байгаагүй гэж хэлж, тэднийг ёрын мууг үйлдэгчид гэж ялласан юм бэ? Нүгэлд амьдардаг бүх хүн Эзэний нэрээр үйлчилдэг байлаа ч эцэст нь яллагдаж, Бурханы хаанчлалд орох үнэ цэнгүй байдаг гэдгийг эдгээр үг харуулдаг” гэлээ. Дараа нь Жоу ах миний асуултад хариулахаар Төгс Хүчит Бурханы ийм үг уншиж өгсөн. “Дөнгөж золин аврагдсан, өөрчлөгдөөгүй, эсвэл Бурханаар төгс болгуулаагүй чам мэтийн нүгэлтэн Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадах уу? Одоо ч гэсэн хуучин хэвээрээ байгаа чиний хувьд, Есүсээр авруулсан чинь үнэн. Чи Бурханы авралаас үүдэн нүгэлтэн гэж тооцогдохгүй байгаа боловч нүгэлтэй биш, бохир заваан биш гэдгийг чинь энэ нь нотлохгүй. Хэрвээ өөрчлөгдөөгүй юм бол чи яаж ариун байж чадах юм бэ? Дотроо чи бохир заваанаар дүүрч, хувиа хичээсэн, өөдгүй байдаг мөртөө Есүстэй хамт буухыг хүссээр байдаг—тийм азтай явдал байна гэж үү дээ! Бурханд итгэх итгэлдээ чи нэг алхмыг орхисон: Чи зүгээр л золин аврагдсан, гэхдээ өөрчлөгдөөгүй. Чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд Бурхан чамайг биечлэн өөрчилж, цэвэрлэх ёстой; чи зөвхөн золин авруулсан бол ариун байдалд хүрч чадахгүй. Ийм маягаар чи Бурханы сайн ерөөлийг хуваалцах эрхгүй байх болно, учир нь чи хүнийг удирдах Бурханы ажилд нэг алхмыг орхигдуулсан, энэ нь өөрчлөгдөж, төгс болох гол алхам юм. Тиймээс дөнгөж золин аврагдсан нүгэлтэн чи Бурханы өв залгамжлалыг шууд өвлөн авч чадахгүй” (Үг нь махбодоор илэрсэн номын “Нэршил болон ялгамж чанарын талаар”). “Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон юм; Тэрээр хүнийг бүх завхарсан зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, бас хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн салгахын тулд улам их ажил хийхийг Бурханаас шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагддаг бүх хүн илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авна. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авна” (Үг нь махбодоор илэрсэн номын Өмнөх үг). “Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор аль хэдийн түүний дотор суучихсан бөгөөд Сатанаар олон мянган жил завхруулагдсаны дараа хүний дотор Бурханыг эсэргүүцэх уг чанар тогтсон байдаг. Тиймээс хүнийг золин аврах нь хүнийг өндөр үнээр буцаан авсан золин авралаас цаашгүй байсан боловч хүний доторх хорт уг чанарыг таягдан хаяагүй юм. Ингэж их бузартсан хүн Бурханд үйлчлэхүйц болохоосоо өмнө өөрчлөгдөх ёстой. Шүүлт, гэсгээлтийн энэ ажлаар дамжуулан өөрийнхөө доторх бохир, завхарсан мөн чанарын талаар хүн бүрэн мэдэж авах бөгөөд бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих үнэ цэнтэй болж чадна. Өнөөдөр хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг цэвэрлэж, өөрчлөхийн төлөө байдаг; үгийн шүүлт, гэсгээлт, мөн цэвэршүүлэлтээр дамжуулан хүн завхралаа хаяж, ариусгагдаж чадна. Ажлын энэ үе шатыг авралын ажил гэж үзэхээс илүүгээр ариусгалтын ажил гэж нэрлэх нь илүү тохиромжтой. Үнэндээ энэ үе шат нь байлдан дагуулалтын шат, мөн түүнчлэн авралын ажлын хоёр дахь үе шат юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”). Дараа нь ах ингэж нөхөрлөлөө, “Удаан итгэсэн итгэгчид бид бүгдэд нэг зүйл тодорхой байдаг. Итгэдэг болсны дараа бид нүгэл үйлдэх үедээ Эзэнд нүглээ улайж, гэмшсэнээр уучлуулж чаддаг. Гэхдээ бид цаг үргэлж өөрийн эрхгүй худал хэлж, нүгэл үйлдсээр байдаг гэдгээ үгүйсгэх аргагүй. Бид өдрөөр нүгэл үйлдэж, шөнөөр нүглээ улайдаг мөчлөгт амьдраад, үүнээсээ ангижирч чаддаггүй.”
Хѳтлѳгч: Яг үнэн. Үнэндээ Эзэнд итгэдэг бүх итгэгч ийм байдалтай амьдардаг.
Гү Вэнь Чин: “Яагаад гэвэл Эзэн эцсийн өдрүүдэд зориулсан шүүлт, ариусгалтын ажил биш, золин авралын ажлыг л хийсэн. Бид нүглээ уучлуулдаг ч нүгэлт уг чанартай хэвээр. Сатанлаг уг чанар, зан чанар маань шийдвэрлэгдээгүй, харин эдгээр зүйл нүглээс ч илүү зуршил болсон байдаг. Эдгээр нь нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцдэгийн маань уг үндэс юм” гэлээ. Жоу ах бас хэдэн жишээ татсан, бид биеэ тоож, зальхай, хорон муу байж, эдгээр сатанлаг зан чанарын дагуу амьдардаг учир байнга худал хэлж, хууран мэхэлж, өөрсдийгөө өргөмжилж, онгирох дуртай байдаг гэсэн. Бид алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэлдэж, атаархаж, үзэн яддаг. Гамшигтай тулгарах юм уу гэрт асуудал гарах үед бид Бурханыг буруугаар ойлгож, буруутгаж, заримдаа бүр үгүйсгэж, Бурханаас урвадаг. Ялангуяа Бурханы ажил үзэлтэй маань нийцэхгүй байх үед бид дур зоргоороо Бурханыг эсэргүүцэж, ялладаг. Одоо Эзэн Есүс махбодод эргэж ирээд, үнэнийг илэрхийлж, эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил хийлээ, харин удаан итгэсэн маш олон итгэгч Эзэнийг өөрсдийн үзлийн дагуу хязгаарлаж, Эзэн Библиэс гадуур шинэ үг айлдахгүй, махбодод ажиллахаар ирэхгүй гэцгээж байна. Тэд Бурханы ажлыг эрж хайж, үүнд захирагдах ямар ч сонирхолгүй, бас Бурханыг огт хүндэлдэггүй. Оронд нь тэд үүнийг зүгээр л эсэргүүцэж, яллаж, гөжүүд, биеэ тоосон байдлаар Бурханыг эсэргүүцдэг. Бурхан ариун байдаг, тэгэхээр Өөрийг нь эсэргүүцдэг, Сатаны хүмүүсийг хаанчлалдаа оруулж яаж болох юм бэ? Иймээс хүн төрөлхтний хэрэгцээнд үндэслээд Бурхан Эзэн Есүсийн золин авралын ажилд суурилан биднийг нүглээс ангижруулах ажлын үе шатыг хийж, завхарсан зан чанарыг маань шүүж, цэвэрлэх үнэнийг илэрхийлж байна. Хаанчлалын эрин үед Төгс Хүчит Бурхан хүнийг цэвэрлэж, аврах бүх үнэнийг илэрхийлж байна, тэгээд удирдлагын төлөвлөгөөнийхөө зорилго, ажлын гурван үе шатных нь дотоод түүх, бие махбодтой болохын цаад нууц, Библийн тухай үнэн, хүмүүсийн ирээдүйд хүрэх газар гэх зэрэг удирдлагын төлөвлөгөөнийхөө бүх нууцыг илчилсэн. Бас хүн төрөлхтний завхралын үнэн, нүгэлт байдал болон Бурханы эсрэг эсэргүүцлийн маань уг үндсийг илчилж, бидэнд зан чанараа өөрчилж, үнэхээр гэмших арга замыг харуулсан. Энэ нь Эзэн Есүсийн ийм зөгнөлийг биелүүлдэг: “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана” (Иохан 16:12–13). Төгс Хүчит Бурхан бидний нүгэлт уг чанарыг шийдвэрлэхийн тулд эдгээр үнэнийг илэрхийлсэн. Бурханы үгийн шүүлтийг хүлээн зөвшөөрдөг бүх хүн цэвэрлэгдэж чаддаг. Гамшгийн туршид тэд Бурханаар хамгаалагдаж, Бурханы хаанчлалд орно.
Хѳтлѳгч: Жоу ахын нөхөрлөл таны асуултад хариулсан уу?
Гү Вэнь Чин: Ахыг сонссоны дараа үүнийг хавьгүй дээр ойлгосон шүү. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс ердөө золин авралын ажил хийж, хүн төрөлхтнийг нүглээс золин аварсан. Хаанчлалын эрин үед л Төгс Хүчит Бурхан шүүлтийн ажилдаа зориулан үнэнийг илэрхийлдэг. Энэ нь бидний нүгэлт уг чанарыг шийдвэрлэж, биднийг нүглээс бүрэн аварч, цэвэрлэнэ. Би тэр олон жил итгэгч байсныхаа дараа ч үнэндээ нүгэлд хянуулсаар байсан тухайгаа бодлоо. Ялангуяа ойрын жилүүдэд би шүтлэггүй хүнтэй дүйцэхүйц, илүү гажуу болсон. Би телевиз, кино үзэж, маажан тоглож байлаа. Залхуу хойрго байж, нүгэлт амьдралд урхидуулсан байсан. Үнэндээ би Бурханы хаанчлалд орох үнэ цэнгүй байснаа ухаарсан.
Хѳтлѳгч: Үүнийг өөрийнхөө байдалтай холбох үед сэтгэл хөдөлж, нэг юм бодогдсон байж таарна.
Гү Вэнь Чин: Тэгсэн шүү. Эргээд бодох нь ээ, нүгэлд амьдарч байсан тэр өдрүүд үнэхээр шаналантай байсан, би үүнээс яаж ангижрахаа мэдэхгүй байсан юм. Нүглийн хүлээсээс чөлөөлөгдөж, цэвэрлэгдэж, бүрэн аврагдахын тулд Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрөх ёстой гэдгээ эцэст нь ойлгосон. Төгс Хүчит Бурханы үг нүгэл үйлдэж, нүглээ улайх мөчлөгийн маань уг үндсийг тодорхой илчилж, Бурханы ажлын дотоод түүхийг бидэнд харуулж, цэвэрлэгдэх, хаанчлалд орох замыг илчилдэг юм байна гэж би бодож байлаа. Бурхан л ажлаа ийм тодорхой тайлбарлаж чадна, бас Бурхан л хүн төрөлхтнийг нүглээс аварч чадна. Тухайн үед би Төгс Хүчит Бурханы үг бол үнэн, бас Бурханы дуу хоолой мөн гэдэгт илүү итгэлтэй болсон юм. Дараачийн хэд хоногт нь Бурханы үгийг өдөр бүр шунаглан уншаад, Төгс Хүчит Бурхан бол эргэж ирсэн Эзэн Есүс гэдэгт дорхноо бат итгэлтэй болсон.
Хѳтлѳгч: Та эцэст нь Эзэнийг угтан авч байгаадаа догдолж байсан байх даа.
Гү Вэнь Чин: Үнэхээр догдолсон шүү. Гэхдээ үүний хажуугаар би харуусал дүүрэн байсан. Миний өчнөөн олон жил эсэргүүцэж, яллаж ирсэн Төгс Хүчит Бурхан үнэндээ миний хүсэн хүлээж байсан Эзэн Есүс байх юм гэж, бас миний яллаж байсан “Үг нь махбодоор илэрсэн” гэх ном Бурханы үг байх юм гэж зүүдэнд ч ороогүй явлаа. Би тийм мунхаг, харалган байж, тэгтлээ удаж байж ухаарсан өөрийгөө үзэн ядсан. Тэгээд “Үг нь махбодоор илэрсэн” номыг элгэндээ тэврээд, мэгшин уйллаа.
Хѳтлѳгч: Эзэнийг та тийм маягаар угтан авна гэж хэзээ ч төсөөлөөгүй биз дээ?
Гү Вэнь Чин: Тийм ээ, энэ нь ёстой гэнэтийн явдал байсан. Би Бурханд итгэдэг ч Бурханыг мэддэггүй байсан гэдэгтээ, бас биеэ тоож, тэрсэлж, үзлээсээ болж Бурханыг хязгаарлаж, Бурхан махбодод ажиллахаар эргэж ирнэ гэдэгт итгээгүй гэдэгтээ өөрийгөө үнэхээр үзэн ядсан. Гэхдээ бүр ч долоон дор нь, би ах эгч нарыг төөрөлдүүлж, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг судлуулахгүйн тулд доромжилсон материал ашигласан. Бурхан хийсэн зүйлд минь үндэслээд намайг үнэхээр хараавал таарах байсан. Гэхдээ гэм буруутай надад зохих аргаар хандахын оронд Бурхан намайг өрөвдсөн. Тэгээд дуу хоолойгоо сонсгож, эцсийн өдрүүдийн авралыг нь олж авахыг зөвшөөрсөн. Бурханы хайр үнэхээр энгүй их!
Үүний дараа би тэр ах эгч нартай тогтмол цуглаан хийж эхэллээ. Бүх хүн хамтдаа магтан дуу дуулж, Бурханыг магтаж, Бурханы үгийн талаар нөхөрлөж байсан. Тиймэрхүү чуулганы амьдрал надад Ариун Сүнсний ажлын авчирдаг баяр баяслыг дахин мэдэрч, Эзэний дэргэд байснаар ирдэг амар амгаланг олж авах боломж олгосон юм. Нэг удаа Бурханы үгийн ийм уншлага сонсоод сэтгэл үнэхээр хөдөлсөн санагдаж байна: “Энэ удаа Бурхан сүнслэг биеэр биш, харин тун эгэл жирийн биеэр ажиллахаар ирсэн. Түүнээс гадна, энэ нь Бурханы махбод болсон хоёр дахь бие төдийгүй, бас махбодод Бурханы эргэн ирсэн бие юм. Энэ бол маш эгэл жирийн махбод. Чи Түүнээс бусдаас онцгойроод байх зүйл юу ч олж харж чадахгүй ч урьд өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй үнэнийг Түүнээс олж авах боломжтой. Энэ өчүүхэн жаахан махбод л Бурханаас ирсэн үнэний бүх үгийн биелэл болж, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг гүйцэтгэж, хүнд ойлгуулахын тулд Бурханы зан чанарыг бүхэлд нь илэрхийлдэг. Чи тэнгэр дэх Бурханыг харахыг үнэхээр их хүсдэггүй гэж үү? Чи тэнгэр дэх Бурханыг ойлгохыг үнэхээр их хүсдэггүй гэж үү? Чи хүн төрөлхтний хүрэх газрыг харахыг үнэхээр их хүсдэггүй гэж үү? Тэр чамд өөр хэний ч хэлж чадаагүй энэ бүх нууцыг хэлнэ, Тэр бас чиний ойлгодоггүй үнэнийг хэлж өгнө. Тэр бол хаанчлалд орох чиний хаалга, шинэ эрин үе рүү дагуулах чиний хөтөч юм. Ийм эгэл жирийн махбод ойлгохын аргагүй олон нууцыг агуулдаг. Түүний үйл хэрэг чамд ойлгомжгүй байж болох ч Тэр бол хүмүүсийн боддог шиг энгийн махбод биш гэдгийг хийж буй ажлынх нь бүхий л зорилго чамд хангалттай харуулдаг. Учир нь Тэрээр эцсийн өдрүүд дэх Бурханы хүслийг болон хүн төрөлхтөнд Бурханы үзүүлсэн хайр халамжийг төлөөлдөг. Хэдийгээр чи тэнгэр, газрыг доргиох мэт Түүний үгийг сонсож чадахгүй, галын дөл мэт дүрэлзэн буй Түүний нүдийг харж чадахгүй, мөн Түүний төмөр савааны сахилгажуулалтыг хүлээн авч чадахгүй ч Түүний үгээс Бурхан уур хилэнтэй гэдгийг сонсож, Бурхан хүн төрөлхтөнд энэрэнгүй ханддагийг мэдэж авч чадна; чи Бурханы зөвт зан чанар, мэргэн ухааныг олж харахын сацуу бүх хүн төрөлхтнийг гэх Бурханы анхаарал халамжийг ухаарч чадна. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил нь тэнгэр дэх Бурхан газар дээрх хүмүүсийн дунд амьдарч байгааг хүнд харуулж, Бурханыг мэдэх, дуулгавартай дагах, хүндэтгэх, хайрлах боломжийг хүмүүст олгохын төлөө байдаг. Ийм учраас Тэр махбодоор хоёр дахь удаагаа эргэж ирсэн. Өнөөдөр хүмүүсийн хардаг зүйл бол хүнтэй адилхан, нэг хамар, хоёр нүдтэй, гойд зүйлгүй Бурхан ч гэлээ, хэрэв энэ хүн байгаагүй бол тэнгэр, газар асар их өөрчлөгдөх байсан, мөн энэ хүн байгаагүй бол тэнгэр бүүдийж, газар дэлхий эмх замбараагүй байдалд автан, бүх хүн төрөлхтөн өлсгөлөн, тахал дунд амьдрах байсан гэдгийг эцэст нь Бурхан та нарт харуулна. Хэрэв бие махбодтой болсон Бурхан эцсийн өдрүүдэд та нарыг аврахаар ирээгүй бол Бурхан бүх хүн төрөлхтнийг аль эрт тамд устгах байсан; хэрэв энэ махбод байгаагүй бол та нар үүрд хүнд нүгэлтэн болж, үргэлжийн мөнхөд цогцос болох байсныг Тэр та нарт харуулна. Хэрэв энэ махбод байгаагүй бол бүх хүн төрөлхтөнд зайлахын аргагүй гамшиг нүүрлэж, эцсийн өдрүүдэд хүн төрөлхтөнд Бурханы оноох илүү хүнд шийтгэлээс зайлж зугтах боломжгүй болох байсныг та нар мэдэх ёстой. Хэрэв энэхүү эгэл жирийн махбод төрөөгүй бол та нар бүгд амьдарч чадахгүй атлаа амьдрал гуйж, үхэж чадахгүй мөртөө үхлийн төлөө залбирах байдалд орох байлаа. Хэрэв энэ махбод байгаагүй бол та нар үнэнийг олж авч, өнөөдрийн Бурханы сэнтийн өмнө ирж чадахгүй, харин жигшүүрт нүглийнхээ улмаас Бурханд шийтгүүлэх байсан юм. Хэрвээ Бурхан махбодоор эргэж ирээгүй бол хэнд ч аврагдах боломж олдохгүй байх байсан; энэ махбод ирээгүй бол Бурхан аль эрт хуучин эрин үеийг төгсгөх байсан гэдгийг та нар мэдсэн үү? Ийм байтал, хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурханыг та нар голсоор байж чадна гэж үү? Та нар энэхүү эгэл жирийн хүнээс маш их ашиг тус хүртэж чадах байтал яагаад Түүнийг баяртайгаар хүлээн авахгүй байна вэ?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийснийг чи мэдсэн үү?”). Надад ийм хэсэг санаанд орж байна: “Хэрэв энэхүү эгэл жирийн махбод төрөөгүй бол та нар бүгд амьдарч чадахгүй атлаа амьдрал гуйж, үхэж чадахгүй мөртөө үхлийн төлөө залбирах байдалд орох байлаа. Хэрэв энэ махбод байгаагүй бол та нар үнэнийг олж авч, өнөөдрийн Бурханы сэнтийн өмнө ирж чадахгүй, харин жигшүүрт нүглийнхээ улмаас Бурханд шийтгүүлэх байсан юм.” Үүнийг сонсоод миний сэтгэл үнэхээр хөдөлсөн. Эзэн дэргэд минь байгаагүй тэр өдрүүдийн тухай бодлоо. Чуулган хоосон санагдаж, ах эгч нарын итгэл буурч байсан. Хэний ч номлол онгодгүй болж, атаархал, дотоод тэмцэл гарч байсан. Бүх хүн нүгэлд амьдраад, үүнээсээ ангижирч чадахгүй, амьд үхдэл шиг амьдарч байлаа. Төгс Хүчит Бурханы үг намайг буцаан амилуулж, Бурхан дэргэд байхын баяр баяслыг эргүүлэн авчирсан. Би бас Бурханы ажлын бага сага үндсэн ойлголттой болсон. Бурхан бие махбодтой болж, үг хэлж, Библи болон бие махбодтой болох явдлынхаа нууцыг илчлээгүй байсан бол би үзэлтэйгээ зөрүүдээр зууралдсаар байх байсан нь лавтай. Бурханы эсрэг хэчнээн олон ёрын мууг үйлдэх байсан юм, бүү мэд. Бурхан бие махбодтой болсон нь бидэнд маш үнэлж баршгүй зүйл байсан!
Хѳтлѳгч: Тийм ээ. Танд зарим нэг ээдрээтэй мэдрэмж төрсөн байх даа.
Гү Вэнь Чин: Тийм ээ. Эзэн эргэж ирж, шинэ ажил хийж байгаа тухай би олон жилийн өмнө сонссон ч үзэлдээ дэндүү гөжүүдэлж, эрж хайж, судлахаас татгалзсан. Тэр таван жилд маш олон ах эгч нөхөрлөл хийж, үүнийг судлаач гэж намайг шавдуулсан ч би дүлий мэт царайлсан. Үүнийг эрж хайж, судлахаас татгалзаад зогсохгүй эсэргүүцэж, ялласан юм. Бас бусдыг төөрөлдүүлж, саад болсон учир тэд Эзэнийг угтан авах боломжоо алдсан. Намайг ер нь итгэгч хүн гэж тооцно гэж үү? Би яг л фарисайчууд шиг Бурханыг эсэргүүцэж, дахиад л загалмайд цовдолж байсан биш үү? Итгэгч байсан он жилүүддээ би Бурханы маш их нигүүлслийг эдэлсэн ч Эзэнийг эргэж ирэх үед нь мэдээгүй. Бүр бүхэл бүтэн таван жилийн туршид Эзэнтэй галзуу мэт тэмцсэн. Таван жилийн турш бараг уучилж болшгүй зүйлс хийсэн. Би дэндүү тэрслүү байж.
Хѳтлѳгч: Ямар айхтар буруу зүйл хийснээ харах маш зовлонтой байдаг шүү дээ.
Гү Вэнь Чин: Тоо томшгүй олон нүглийнхээ тухай бодож, Бурханы өршөөл, тэвчээрийг хараад, би нуугдах газаргүй мэт болж, Бурхантай нүүр учирч чадахгүй мэт санагдсан. Тэгээд Бурханы үгийн номыг зууран, өвдөг сөгдөж, нулимс унаган залбираад, “Төгс Хүчит Бурхан минь! Хэдийгээр би маш тэрслүү, эсэргүү байсан ч намайг Та хэзээ ч цохиогүй. Та надад гэмших боломж өгсөн. Таны өршөөлийг яаж хариулахаа мэдэхгүй юм. Төгс Хүчит Бурхан минь, Таны хайрыг хариулах, Танаас миний холдуулсан, Таны өмнө хараахан ирээгүй байгаа тэр хүмүүсийг гэрт тань эргүүлэн авчрах, Танд тайтгарал авчрахад үлдсэн амьдралаа ашиглахаас өөр хүсэх зүйл надад алга” гэсэн. Одоо ч гэсэн Бурхантай тэмцдэг байсан тэр бүх цаг үеэ бодох бүрд зүрх зүсэгдэх шиг болдог юм. Энэ үгэнд миний сэтгэл үнэхээр хөдөлдөг дөө: “Том сүмд Библи уншиж, үүнийг бүхэл өдөржингөө цээжээр уншдаг хүмүүс байдаг атал тэдний дундаас нэг нь ч Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй. Тэдний дундаас нэг нь ч Бурханыг мэдэж чаддаггүй; тэдний дундаас бүр нэг ч хүн Бурханы хүсэлд нийцэж чаддаггүй. Тэд бүгдээрээ үнэ цэнгүй, өөдгүй хүмүүс бөгөөд Бурханд зааж сургахын тулд дор бүрнээ өндөрт зогсдог. Тэд Бурханы далбааг намируулдаг атлаа Түүнийг дур зоргоороо эсэргүүцдэг. Бурханд итгэдэг гэх атлаа тэд хүний махыг идэж, цусыг уусаар байдаг. Ийм хүмүүс бүгд хүний сүнсийг залгидаг диаволууд, зөв замд орохоор хичээж буй хүмүүст зориуд саад учруулдаг толгойлогч чөтгөрүүд, мөн Бурханыг эрж хайдаг хүмүүст садаа болдог бул хар чулуу билээ. Тэд ‘эрүүл чийрэг бие махбодтой’ харагдаж болох ч Бурханыг эсэргүүцэхэд хүмүүсийг хөтөлдөг антихристүүдээс цаашгүй гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ? Хүний сүнсийг залгидаг амьд диаволууд гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэггүй бүх хүн бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм”). Бурханы үг намайг онож дүрсэлсэн байдаг. Би Бурханыг дагах биш, бичиг үсэг, хоосон сургаал дагаж, үзэл дагахад ах эгч нарыг чиглүүлж байсан. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг эсэргүүцэхийн хажуугаар Библийг өргөмжилсөн. Миний төөрөлдүүлсэн ах эгч нар Библийн махчилсан бичвэртэй бодлогогүйгээр зууралдаад, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрч зүрхлээгүй. Энэ нь тэдэнд учруулсан хор хөнөөл, миний тарьсан гай гамшиг байсан юм. Фарисайчууд бичвэртэйгээ зууралдаж, Эзэнийг загалмайд цовдлуулж, жигшүүрт нүгэл үйлдсэн. Харин би Библитэй зууралдаж, Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг яллаж, мөн чанартаа Бурханыг дахин цовдолж байж. Би орчин цагийн фарисайгийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Мянган удаа үхлээ ч би нүглээ хэзээ ч цайруулж чадахгүй.
Хѳтлѳгч: Энэ нь таныг үүрд зовоох нь байна шүү дээ.
Гү Вэнь Чин: Тийм ээ. Одоо би Бурханд өрөө төлөхийн тулд үнэнийг эрэлхийлж, үүргээ биелүүлж, сайн мэдээ түгээхээр чадах бүхнээ хийхийг л хүсэж байна.