22. Пасторт номлосон түүх
Энэ оны 4-р сарын нэг орой удирдагч гэнэтхэн надад тавь гаруй жил Бурханд итгэсэн нэг настай пастор Бурханы эцсийн өдрүүдийг ажлыг судлахыг хүсэж байна, тэр хүн бол Цаожя тосгоны Цао пастор гээд, намайг очиж гэрчлэл хий гэсэн. Цао пастор олон оронд номлол хийж байсан, сүсэг бишрэлээс нь болоод ХКН шоронд хориход ч Бурханаас татгалзаагүй, Эзэнд үнэхээр итгэдэг гэж удирдагч надад хэлсэн. Энэ бүгдийг сонсоод сайн мэдээ түгээж байхдаа уулзаж байсан олон пастор, ахлагчийг санахад, олонх нь Библийн үг, шашны үзэлтэй зууралдаад, Бурханы дуу хоолойг таньж, үнэнийг хүлээн авахад хэцүү байсан. Тэд байр суурь, орлогоо маш их эрхэмлэж, зарим нь Төгс Хүчит Бурханы үгийг сонсоод үнэн гэдгийг нь хүлээн зөвшөөрдөг ч Төгс Хүчит Бурханыг хүлээж авдаггүй байсан. Энэ настай пастор үнэхээр үнэнийг хүлээн авч чадах болов уу? Эсвэл бусдын адил шашны үзэлтэйгээ зууралдсаар байх болов уу? Хэдэн жил өөр үүрэг гүйцэтгээд хэсэг хугацаанд сайн мэдээ түгээгүй би Библийн мэдлэг, шашны үзлээр дүүрэн энэ настай пастортой одоо гэнэтхэн нүүр тулах ёстой болсон болохоор бас нэлээд сандарч байлаа. Би үнэнийг тодорхой нөхөрлөж, шашны үзлийг нь шийдвэрлэж чадахгүй бол үүргээ гүйцэтгэж чадаагүй хэрэг болох юм биш үү? Тэр үед надад Бурханы энэ үг бодогдсон: “Юмыг энгийн нүдээр харах боломжгүй үед хүмүүст итгэл шаардлагатай болдог бөгөөд үзлээ орхиж чадахгүй үед чинь чамд итгэл хэрэгтэй байдаг. Бурханы ажлын талаар тодорхой ойлголтгүй байх үедээ чиний хийх ёстой зүйл бол итгэлтэй байж, дороо бат зогсож, гэрчлэлд зогсох юм” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой). “Ариун Сүнс энэ зарчмаар ажилладаг: Хүмүүсийн хамтын ажиллагаагаар дамжуулан, мөн идэвхтэй залбирч, хайж, Бурханд ойртож байгаагаар дамжуулан үр дүнд хүрч чаддаг бөгөөд тэднийг Ариун Сүнс гэрэлтүүлж, гэгээрүүлж чаддаг. Ариун Сүнс ганцаараа үйлддэг, эсвэл хүн ганцаараа хийдэг юм биш. Хоёулаа зайлшгүй шаардлагатай бөгөөд хүмүүс хамтран ажиллаж, Бурханы шаардлагуудын стандартад хүрэхээр эрэлхийлэх тусам, Ариун Сүнсний ажил төдий чинээ их болдог” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бодит байдлыг хэрхэн мэдэх тухай). Энэ үнэн. Сайн мэдээг хүлээн авах боломжтой энэ хүнтэй уулзах нь Бурханы зохицуулалт байсан. Өмнө нь би пастор, ахлагч нарт сайн мэдээ номлоод бүтэлгүйтсэн ч бүгдийг нь Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авах чадваргүй гэж хэлж болохгүй. Би Бурханд итгэх ёстой, хамтран ажилласнаар бодит төлөөс төлөх ёстой байсан. Бурханы хонь үнэнийг хүсэмжилж, үнэн замыг судлахыг хүсэж байгаа цагт Бурханы дуу хоолойг сонсдог, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг Цао пасторт гэрчлэх нь миний үүрэг байсан. Өчүүхэн төдий ч гэсэн найдвар байгаа л бол би бууж өгч болохгүй. Миний хариуцлага бол Бурханд найдаж, хайр, тэвчээртэйгээр нөхөрлөх, тэгсэн цагт өртэй болж, харамсахгүй. Ингэж бодоод эцэст нь надад итгэл төрсөн.
Цао пастортай уулзаад Эзэн эргэн ирэх талаар юу гэж боддогийг нь асуухад пастор надад нухацтайгаар “Хорь гаруй жилийн өмнө хэдэн хүн надад сайн мэдээг хэдэн удаа номлож, Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс, эцсийн өдрүүдэд үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажил хийж байгаа гэж гэрчилсэн. Бурханы өмнөх үг, ажил Библид тэмдэглэгдсэн, одоо Эзэн Есүс эргэн ирээд, шинэ үгийг илэрхийлээд байна, Төгс Хүчит Бурханы шинэ үгийг уншиж, үнэхээр хүлээж авч байж л үнэнийг ойлгож, Бурханаар авруулж чадна гэж тэд хэлсэн. Үүнийг сонсоод би хүлээж авч чадаагүй. ‘Бүх судар Бурханы онгодыг хүртсэн’ гэж Паул маш тодорхой хэлсэн. (2 Тимот 3:16). Энэ нь Библи бол Бурханы үг, Христийн шашны сургаал гэсэн үг, үүнийг үгүйсгэж болохгүй. Тэнгэр, газар өнгөрөн одовч Бурханы үг үлдэх учраас итгэгчид цаг үргэлж Библийг уншиж, даган мөрдөх ёстой. Би тэдний буруу гэдэгт итгэлтэй байсан тул тэдэнтэй дахиж нөхөрлөхийг хүсээгүй” гэсэн. Би пасторт “Цао пастор оо, таныг яагаад тэгж бодож байгааг би ойлгож байна. Шашны ертөнцийн ихэнх хүн Паулын үгэнд үндэслээд Библийн бүх үг бол Бурханы үг гэж шийдсэн. Гэхдээ энэ мэдэгдэл баримттай үнэхээр нийцдэг гэж үү?” гэхэд Цао пастор: “Мэдээж нийцэлгүй яах вэ” гэж хариулсан. Би пасторт “Библи бүхэлдээ Бурханы үг мөн эсэх талаар Төгс Хүчит Бурханы үг аль эрт яг таг хариулт өгчихсөн. Тэр үгийг одоо хоёулаа уншвал ямар вэ?” гэхэд пастор нухацтай хараад, тээнэгэлзсэнээ толгой дохиж, “Хоёулаа энд байгаа хойно, тэгье дээ” гэсэн. Тэгээд бид Төгс Хүчит Бурханы үгийг уншсан.
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Өнөөдөр, Библи бол Бурхан, Бурхан бол Библи гэж хүмүүс итгэдэг. Иймээс ч тэд Библийн бүх үг бол зөвхөн Бурханы хэлсэн үг бөгөөд тэдгээрийг бүгдийг нь Бурхан хэлсэн гэж итгэдэг. Хэдийгээр Хуучин болон Шинэ Гэрээний жаран зургаан номыг бүгдийг нь хүмүүс бичсэн боловч тэдгээрт бүгдэд нь Бурханы онгод өгөгдсөн бөгөөд Ариун Сүнсний айлдварын тэмдэглэл байсан гэж ч Бурханд итгэдэг хүмүүс боддог. Энэ нь хүний эндүү ташаа ойлголт бөгөөд баримтуудтай огтхон ч нийцдэггүй. Үнэндээ зөгнөлийн номноос гадна, Хуучин Гэрээний ихэнх нь түүхэн тэмдэглэл юм. Шинэ Гэрээний зарим захидал хүмүүсийн туршлагаас бий болсон, зарим нь Ариун Сүнсний гэгээрлээс гарсан; жишээлбэл, Паулын захидлууд хүний ажлаас үүсэн гарсан, тэдгээр нь бүгд Ариун Сүнсний гэгээрлийн үр дүн байсан бөгөөд чуулгануудын төлөө бичигдсэн, чуулганы ах эгч нарт зориулсан сургамж, зоригжуулалтын үгс байсан юм. Тэдгээр нь Ариун Сүнсний хэлсэн үг биш—Паул Ариун Сүнсний өмнөөс ярьж чадахгүй, тэрээр эш үзүүлэгч ч байгаагүй, тэр ч бүү хэл, Иоханы харсан үзэгдлийг хараагүй. Түүний захидлууд Ефес, Филаделфи, Галатын чуулганууд болон бусад чуулганд зориулан бичигдсэн. Тиймээс Шинэ Гэрээний Паулын захидлууд нь чуулгануудад зориулж бичсэн Паулын захидлууд байсан бөгөөд Ариун Сүнсний онгод биш, мөн Ариун Сүнсний шууд айлдвар ч биш байсан. Тэдгээр нь ердөө л ажлынхаа явцад чуулгануудад бичсэн Паулын сургамж, тайтгаруулалт, зоригжуулалтын үгс байв. Иймээс тэдгээр нь ч бас тухайн үеийн Паулын ихэнх ажлын тэмдэглэл юм. Тэдгээрийг Эзэн доторх бүх ах эгч нарт зориулж бичсэн, ингэснээр тухайн үеийн чуулгануудын ах эгч нар түүний зөвлөгөөг дагаж, Эзэн Есүсийн гэмшлийн замыг даган мөрдөх байлаа” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 3). “Библид байгаа бүхэн нь Бурханы биечлэн хэлсэн үгийн тэмдэглэл биш. Библи нь зүгээр л Бурханы ажлын өмнөх хоёр үе шатыг баримтжуулдаг бөгөөд үүний нэг хэсэг нь эш үзүүлэгчдийн зөгнөлүүдийн тэмдэглэл, нөгөө хэсэг нь эрин үеүдийн туршид Бурханы ашиглаж байсан хүмүүсийн бичсэн туршлага, мэдлэг юм. Хүний туршлагад хүний санаа бодол, мэдлэг холилддог ба үүнээс зайлсхийх аргагүй. Библийн олон номд хүний үзэл, хүний өрөөсгөл хандлага, утгагүй ойлголт байдаг. Мэдээж үгийн ихэнх нь Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийн үр дүн бөгөөд тэдгээр нь зөв ойлголт юм—гэхдээ тэдгээрийг үнэний зөв зүйтэй илэрхийлэл гэж хэлж болохгүй. Зарим зүйлийн талаарх тэдний үзэл бодол нь хувийн туршлагаас гарсан мэдлэг, эсвэл Ариун Сүнсний гэгээрлээс цаашгүй. Эш үзүүлэгчдийн зөгнөлийг Бурхан биечлэн зааварчилсан: Исаиа, Даниел, Езра, Иеремиа, Езекиел гэх мэт хүмүүсийн зөгнөлүүд нь Ариун Сүнсний шууд заавраас ирсэн, энэ хүмүүс зөнчид байсан ба зөгнөлийн Сүнсийг хүлээн авсан, мөн бүгд Хуучин Гэрээний эш үзүүлэгчид байсан юм. Хуулийн эрин үед, Еховагийн онгодыг хүртсэн энэ хүмүүс олон зөгнөл хэлж, үүнийг нь Ехова шууд зааварчилж байв” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Библийн талаар 3).
Бурханы үгийг уншиж байхад Цао пастор чих тавин сонсож, үе үе толгой дохиж байлаа. Дараа нь би ингэж нөхөрлөсөн: “Төгс Хүчит Бурханы үг маш тодорхой, Библи Бурханы ажлын эхний хоёр үе шатыг л тэмдэглэсэн. Ехова Бурхан, Эзэн Есүсийн үг, эш үзүүлэгчдээр дамжуулан хэлсэн Бурханы үгээс бусад нь түүхэн тэмдэглэл, хүний туршлага юм. Библи Бурханы үгийг агуулаад зогсохгүй, хүний, Сатаны үгийг ч бас агуулдаг. Бид эдгээрийг хольж хутгагүй, хооронд нь ялгаж салгах ёстой. Хуучин гэрээнд Исаиа, Елиа, Езекиел гэх мэт эш үзүүлэгчдийн зөгнөлийг тэмдэглэсэнтэй л адилхан. Тэдний үгийн өмнө үргэлж ‘Ехова ингэж айлдсан’, эсвэл ‘Ехова түүнд ингэж хэлсэн’ гэх мэтийн үг байдаг нь тэд Бурханы үгийг шууд дамжуулж байсныг баталдаг. Харин захидлууд бол хүний туршлага, хүний тэмдэглэл юм. Паулын захидал гэх мэтийн чуулганд бичсэн захидлууд нь Паулын өөрийнх нь туршлага, ойлголт байсан. Тэр үед ах эгч нар Паулын захидлыг хүлээж аваад, ‘Паулаас захидал ирлээ’ гэдэг байснаас хэзээ ч ‘Бурханы үг ирлээ’ гэдэггүй байсан, тийм биз дээ? Тиймээс захидлуудыг Бурханы үг гэж хэлж болохгүй. Библи дэх хүний, Сатаны үгийг аваад Бурханы үг гэж хэлэх нь доромжлол биш гэж үү? Тэгэхээр ‘Библи бүхэлдээ Бурханы онгодыг хүртсэн, энэ нь бүхэлдээ Бурханы үг’ гэдэг итгэл үнэмшил нь үндсээрээ буруу гэсэн үг юм.”
Намайг ярьж дуусахад пастор гайхсан, тэгээд догдолсон байдлаар “Теологийн багш маань Библи дэх бүх зүйл бүхэлдээ Бурханы онгодыг хүртсэн, Бурханы үг гэж хэлж байсныг би санаж байна. Энэ бүх жилүүдэд бид ингэж л хэлж ирсэн. Паул буруу хэлсэн юм гэж үү?” гэсэн. Пасторын ингэж асуухыг сонсоод зүрх минь дэлслээ. Би толгой дохиж байгааг нь харсан болохоор ойлгоод байна гэж бодсон ч огт ойлгоогүй байв. Цао пастор яг л тэр шашны удирдагчид шиг Бурханы үгийг ойлгож чадахгүй юм гэж үү? Гэхдээ дараа нь би: “Энэ настай пастор хэдэн арван жил шашны үзэлтэй зууралдсан юм чинь тэрийгээ амархан хаяж чадна гэж үү? Би тэвчээртэй нөхөрлөх ёстой” гэж бодсон. Дараа нь намайг “Одоохондоо Паулын зөв, буруу байсан талаар санаа зовохоо больё. Библийг яаж эмхэтгэснийг Цао пастор та мэдэж байгаа. Эзэнээс хойш хэдэн жилийн дараа Паул 2 Тимотыг бичсэн билээ?” гэхэд пастор тээнэгэлзэлгүйгээр жар гаруй жилийн дараа гэсэн. “Тэгвэл Эзэнээс хойш хэдэн жилийн дараа Шинэ гэрээг эмхэтгэсэн билээ?” гэхэд пастор гурван зуу гаруй жилийн дараа гэсэн. Тиймээс би: “Тэгвэл одоо бодоод үзье. Паул 2 Тимотыг бичих үед Шинэ Гэрээ байсан уу?” гэхэд пастор цочирдон “Байгаагүй” гэсэн. Би үргэлжлүүлэн “Байгаагүй юм бол ‘Бүх судар Бурханы онгодыг хүртсэн’ гэдэг Паулын үгэнд Шинэ Гэрээ хамаарах уу?” гэхэд пастор нүдээ томруулан, “Би ойлголоо. Паулын үгэнд Шинэ Гэрээ хамаарах боломжгүй юм байна. Бурханд талархъя! Би урьд нь яагаад энэ талаар бодоогүй юм бэ? Энэ олон жил итгэхдээ ‘Бүх судар Бурханы онгодыг хүртсэн, бүгд Бурханы үг’ гэж үргэлж итгэж, энэ талаар хаа сайгүй номлосон. Энэ үгийн үнэн эсэхэд хэзээ ч эргэлзэж байгаагүй. Энэ нөхөрлөлөөс би одоо ойлголоо, Библи тэр чигтээ Бурханы үг биш юм байна, би олон арван жилийн үзлээ залруулах ёстой. Бурханд талархъя!” гэсэн. Цао пасторын үзэл шийдвэрлэгдсэнийг хараад би сайн мэдээ номлохдоо илүү итгэлтэй болсон.
Тэгээд би пасторт “Бурхан эцсийн өдрүүдэд шүүлтийн ажлаа хийхээр махбод болж, олон сая үнэний үгийг илэрхийлж, Библийн нууцуудыг тайлаад зогсохгүй, Бурханы ажлын гурван үе шат, Бурханы нэрс, Бурхан махбодтой болохын нууц гэх мэт Бурханы 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөөний бүх нууцыг тайлсан. Төгс Хүчит Бурхан бас хүнийг Сатан завхруулсан тухай үнэн, Бурханыг эсэргүүцдэг хүний сатанлаг уг чанар, янз бүрийн сатанлаг зан чанарыг илчилж, нүглээс зугтах, Бурханаар авруулах арга замыг бидэнд хэлж өгсөн. Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн энэ үнэн бол чуулгануудад хандсан Ариун Сүнсний үг, эцсийн өдрүүдэд хүн төрөлхтөнд Бурханы өгсөн мөнх амийн зам, аврагдаж, Бурханы хаанчлалд орох цорын ганц арга зам мөн” гэж нөхөрлөсөн. Пастор хүлээж авсан ч Бурхан эцсийн өдрүүдэд махбод болохдоо эмэгтэй хүн болсон талаар үзэлтэй байсан. Тэгээд надад “Эгч ээ, Төгс Хүчит Бурханы шүүж, цэвэрлэх ажлыг би одоо хүлээж авч чадна, гэхдээ Эзэн Есүс эмэгтэй хүн болж махбод болсон гэж та яаж гэрчилж чадаж байна вэ? Түрүүчийн удаа ирэхдээ Эзэн Есүс эрэгтэй байсан, тэгээд ч Библид Түүнийг үргэлж ‘Хүү’ гэж хэлдэг учраас Эзэн Есүс эргэж ирэхдээ эрэгтэй байх ёстой. Яаж эмэгтэй хүн байж болох юм бэ? Санаанд багтамгүй юм. Энэ талаар надад дахиад жаахан нөхөрлөж болох уу?” гэсэн. Би: “Эзэн Есүс эрэгтэй хүн болж ирсэн болохоор гарцаагүй эмэгтэй биш, эрэгтэй хүн болж эргэж ирнэ гэж хэдэн мянган жилийн турш бүх итгэгч бодож байсан. Гэтэл Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдэд эмэгтэй хүн болж махбод болсон нь олон хүний хувьд хүлээж авахад хэцүү байдаг. Гэхдээ хүмүүс ямар нэг зүйлийн талаар үзэлтэй байх тусам илүү их үнэнийг олж мэдэх хэрэгтэйг бид ойлгох ёстой. Библид Эзэн Есүс эргэн ирэх тухай зөгнөхдөө үргэлж ‘Хүний Хүү’, ‘хүний Хүүгийн ирэлт’, ‘хүний Хүү ирнэ’, ‘хүний Хүү Өөрийн өдөртөө’ гэдэг. Энэ ‘хүний Хүү’ гэдэг нь юу гэсэн үг вэ? Ингэж дурдаж байгаа нь хүнээс төрсөн, хэвийн хүн чанартай хүн гэсэн үг, эрэгтэй, эмэгтэй байх нь хамаагүй. Тэгвэл Эзэн Есүс ‘хүний Хүү’ гэдэг үгийг яагаад ахин дахин онцолсон бэ? Эцсийн өдрүүдэд Бурхан гарч ирж, ажиллахын тулд хүний Хүү болж, бие махбодоор эргэн ирнэ гэдгийг Эзэн Есүс бидэнд хэлж байсан ч эцсийн өдрүүд дэх хүний Хүү эрэгтэй байх уу, эмэгтэй байх уу гэдгийг хэзээ ч хэлээгүй. Тиймээс хүмүүс яаж энэ шийдвэрийг гаргаж болох билээ? Эхлэл 1-р бүлгийн 27-р эшлэлд юу байдгийг бид бүгд мэднэ: ‘Ингээд Бурхан хүнийг Өөрийн дүр төрхөөр бүтээж, Бурханы дүр төрхөөр түүнийг бүтээжээ; эрэгтэй, эмэгтэй хүнийг Тэр бүтээв.’ Бурхан анхнаасаа эрэгтэй, эмэгтэй хүнийг Өөрийн дүрээр бүтээсэн гэдгийг эндээс бид харж болно. Хэрвээ бид Бурханыг эрэгтэй гэж тодорхойлбол Бурхан эмэгтэй хүнийг ч бас Өөрийн дүрээр бүтээснийг яаж тайлбарлах вэ? Бид өөрсдийн үзэл, төсөөлөлд үндэслэж Бурханыг хязгаарлаж болохгүй” гэсэн. Тэгээд Төгс Хүчит Бурханы үгийн зарим хэсгийг Цао пасторт уншиж өгсөн.
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурханы хийсэн ажлын үе шат болгон өөрийн гэсэн бодит ач холбогдолтой. Тухайн үед Есүс ирэхдээ эрэгтэй хэлбэрээр ирсэн бол Бурхан энэ удаад эмэгтэй хэлбэрээр ирсэн. Үүнээс чи, Бурхан эрэгтэй, эмэгтэй хүнийг хоёуланг нь бүтээсэн нь Өөрийнх нь ажилд хэрэгтэй байж болохыг харж чадах ба Түүнд хүйсийн ялгаа байдаггүй. Түүний Сүнс ирэхдээ Өөрийн хүссэн ямар ч махбодыг сонгон авч болох бөгөөд тэрхүү махбод Түүнийг төлөөлж чадна; эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай, Түүний махбод болсон бие мөн л бол Бурханыг төлөөлж чадна. Хэрвээ Есүс ирэхдээ эмэгтэй хүн болж гарч ирсэн бол, өөрөөр хэлбэл, Ариун Сүнснээс хүү биш, харин охин олдсон бол ажлын тэрхүү үе шат мөн л адилхан гүйцэлдэх байв. Хэрвээ тийм байсан бол ажлын одоогийн үе шатыг эрэгтэй хүн гүйцэлдүүлэх байсан, тэгсэн ч ажил мөн л адилхан хийгдэж дуусах байв. Үе шат бүрд хийгдсэн ажил өөрийн гэсэн ач холбогдолтой; ажлын аль ч үе шат давтагддаггүй, нөгөөтэйгөө ч зөрчилддөггүй” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээдэг). “Хүйсийн хувьд нэг нь эрэгтэй, нөгөө нь эмэгтэй бөгөөд үүгээр Бурхан бие махбодтой болохын утга учрыг биелүүлж, Бурханы талаарх хүний үзлийг арилгадаг: Бурхан эрэгтэй, эмэгтэй аль нь ч болж чадах ба мөн чанартаа бол бие махбодтой болсон Бурхан хүйсгүй юм. Тэрээр эрэгтэй, эмэгтэй хүнийг хоёуланг нь бүтээсэн бөгөөд Түүний хувьд хүйсийн ялгаа байхгүй” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы оршдог махбодын мөн чанар). “Хэрвээ Бурхан зөвхөн эрэгтэй болж махбодод ирсэн бол хүмүүс Түүнийг эрэгтэй гэж, эрэгтэй хүмүүсийн Бурхан гэж хязгаарлах байсан бөгөөд Тэр бол эмэгтэйчүүдийн Бурхан гэдэгт хэзээ ч итгэхгүй байх байв. Эрэгтэйчүүд тэгээд, Бурхан бол эрэгтэй хүмүүстэй адилхан хүйстэй, Бурхан бол эрэгтэйчүүдийн тэргүүн гэж үзэх байлаа—тэгвэл эмэгтэйчүүд яах вэ? Энэ бол шударга бус; энэ нь ялгаварласан хандлага биш гэж үү? Хэрвээ тийм байсан бол Бурханы аварсан хүмүүс бүгд Түүнтэй адил эрэгтэй байх байсан бөгөөд ганц ч эмэгтэй хүн аврагдахгүй байх байсан юм. Бурхан хүн төрөлхтнийг бүтээхдээ Адамыг бүтээсэн, мөн Еваг бүтээсэн. Тэрээр Адамыг бүтээснээр үл барам, эрэгтэй, эмэгтэй хүнийг хоёуланг нь Өөрийнхөө дүрээр бүтээсэн юм. Бурхан зөвхөн эрэгтэйчүүдийн Бурхан биш—Тэр бас эмэгтэйчүүдийн Бурхан” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3).
Би үргэлжлүүлэн нөхөрлөж, “Бурхан анх эрэгтэй, эмэгтэй хүнийг Өөрийн дүрээр бүтээсэн гэдгийг бид бүгд мэдэх учраас мэдээж Бурхан эрэгтэй махбодтой болж болно, бас эмэгтэй махбодтой ч болж болно. Бурхан хоёр удаа эрэгтэй хүн болж махбод болсон бол хүмүүс Бурханыг хязгаарлаж, Бурхан эмэгтэй биш, зөвхөн эрэгтэй болж махбодтой болж чадна, Бурхан эмэгтэй хүмүүсийн биш, эрэгтэй хүмүүсийн л Бурхан гэж бодож магадгүй, ингэх нь Бурханы талаарх асар буруу ойлголт биш үү? Ингэвэл эмэгтэйчүүдийг мөнхөд ялгаварлаж, эмэгтэй хүмүүст үнэхээр шударга бус хандана гэсэн үг. Бурхан зөвт учраас эхлээд эрэгтэй хүн болж махбодтой болоод, эцсийн өдрүүдэд эмэгтэй болсон. Энэ нь маш ач холбогдолтой, Бурханы зөвт зан чанарыг, бас Бурхан эрэгтэй, эмэгтэй хүнд эрх тэгш ханддагийг төгс харуулж, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг Бурхан бүтээсний утга учрыг гүйцэлдүүлсэн. Үнэн хэрэгтээ Бурхан эрэгтэй, эмэгтэй болж махбод болох нь хамаагүй, энэ хүн үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг аврах ажлыг хийж чадаж л байвал Бурханыг төлөөлж чадна, бие махбодтой болсон Бурхан Өөрөө мөн. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан ирж, хүнийг ариусгаж, аврах бүх үнэнийг илэрхийлэн, эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлаа хийж, Хаанчлалын эрин үеийг авчирч, Нигүүлслийн эрин үеийг төгсгөж байна. Энэ нь Төгс Хүчит Бурхан бол бие махбодтой болсон Бурхан, эргэн ирсэн Эзэн Есүс гэдгийг бүрэн нотолдог” гэсэн.
Тэр үед Цао пастор надад нэлээд нухацтайгаар “Эгч ээ, таны хэлсэн бүхэн үндэслэлтэй, би няцааж чадахгүй юм байна. Гэхдээ нэг зүйлийг сайн ойлгодоггүй ээ. Эхлэл 3:16-д Бурхан ингэж хэлсэн байдаг: ‘Эр нөхрөө чи эрмэлзэнэ, нөхөр чинь чамайг захирах болно.’ бас 1 Коринт 11:3-т ‘Эмэгтэй хүний тэргүүн бол эрэгтэй хүн’ гэсэн байдаг. Энэ бичвэрүүдээс бид эмэгтэй хүн бол завхралын эх үүсвэр, эрэгтэй хүнд захирагдана гэдгийг харж болно. Тэгвэл Эзэн яаж эмэгтэй хүн болж эргэж ирэх юм бэ?” гэсэн. Цао пасторын үгийг сонсоод би: “Би танд Бурханы маш олон үгийг уншиж өгч, ингэж их нөхөрлөсөн байхад Бурханыг эрэгтэй гэж хязгаарласан хэвээр, эмэгтэй хүн болж бие махбодтой болсон баримтыг хүлээж авч чадахгүй байна. Та үзлээ амархан хаяж чадахгүй бололтой” гэж бодсон. Гэвч дараа нь “Судрын талаарх ойлголт нь гажуудсаны улмаас л ийм үзэлтэй байгаа. Хэрвээ пастор үнэнийг ойлговол энэ үзэл нь арилна” гэж бодогдсон. Би пасторт “Цао пастор аа, Төгс Хүчит Бурхан энэ талаар маш тодорхой ярьсан. Юу гэж хэлснийг нь харцгаая” гэсэн.
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Урьд нь, эрэгтэй хүн эмэгтэй хүний тэргүүн байсан гэж хэлэх үед энэ нь могойд мэхлэгдсэн Адам, Евад чиглэсэн болохоос бус, анх Еховагийн бүтээсэн эрэгтэй, эмэгтэй хүн рүү чиглээгүй юм. Мэдээж эмэгтэй хүн нөхөртөө дуулгавартай байж, түүнийг хайрлах ёстой, нөхөр нь гэр бүлээ тэжээж, тулж түшиж сурах ёстой. Энэ нь Еховагийн тогтоосон хууль, зарлиг бөгөөд хүн төрөлхтөн газар дээрх амьдралдаа үүнийг дагаж мөрдөх ёстой. Ехова эмэгтэй хүнд, ‘Эр нөхрөө чи эрмэлзэнэ, нөхөр чинь чамайг захирах болно’ гэж хэлсэн. Хүн төрөлхтөн (өөрөөр хэлбэл, эрэгтэй, эмэгтэй хүн хоёулаа) Еховагийн ноёрхол дор хэвийн амьдралаар амьдарч, хүн төрөлхтний амьдрал зохион байгуулалттай, зөв зохистой дэг журмаа алдахгүй байгаасай гэсэндээ Тэр ингэж хэлсэн юм. Тиймээс Ехова эрэгтэй, эмэгтэй хүн хэрхэн үйлдэх ёстой талаар зөв зохистой дүрэм журам гаргасан, гэхдээ энэ нь газар дээр амьдарч байгаа бүх бүтээгдсэн зүйлд хамаатай байсан бөгөөд Бурханы махбод болсон биед ямар ч хамаагүй байлаа. Бурхан яаж Өөрийн бүтээсэн зүйлстэй адил байж болох юм бэ? Түүний үг Өөрийнх нь бүтээл болох хүн төрөлхтөн рүү л чиглэж байсан; хүн төрөлхтнийг хэвийн амьдралаар амьдруулахын тулд Тэр эрэгтэй, эмэгтэй хүнд зориулж дүрэм журам тогтоосон билээ. Анх Ехова хүн төрөлхтнийг бүтээхдээ хоёр төрлийн хүнийг буюу эрэгтэй, эмэгтэй хүнийг хоёуланг нь бүтээсэн; иймээс Түүний махбод болсон бие ч бас эрэгтэй, эмэгтэй болж хуваагддаг. Тэр Адам, Ева хоёрт хэлсэн үгэндээ үндэслэн Өөрийн ажлыг шийдээгүй. Тэр хоёр удаа махбод болсон нь бүхэлдээ, хүн төрөлхтнийг анх бүтээх үеийн Түүний бодлын дагуу тодорхойлогдсон, өөрөөр хэлбэл, ялзруулагдахаас өмнөх эрэгтэй, эмэгтэй хүнд үндэслэн Тэрээр хоёр удаа бие махбодтой болох ажлаа гүйцэтгэсэн юм… Ехова хоёр удаа махбод болох үед Түүний махбодын хүйс нь могойд мэхлэгдээгүй эрэгтэй, эмэгтэй хүнтэй хамаатай байсан; могойд мэхлэгдээгүй эрэгтэй, эмэгтэй хүний дагуу Тэр хоёр удаа махбод болсон юм. Есүсийн эрэгтэй чанар нь могойд мэхлэгдсэн Адамтай адил байсан гэж бүү бод. Тэр хоёр хоорондоо огт хамаагүй бөгөөд тэд бол өөр өөр шинж чанартай хоёр эрэгтэй юм. Есүсийн эрэгтэй чанар нь Тэрээр бүх эрэгтэй хүний бус, бүх эмэгтэй хүний тэргүүн гэдгийг баталж байгаа хэрэг биш биз дээ? Тэр бүх Иудейн (эрэгтэй болоод эмэгтэй аль алийг нь багтаагаад) Хаан биш гэж үү? Тэр бол Бурхан Өөрөө бөгөөд зөвхөн эмэгтэй хүний тэргүүн биш, бас эрэгтэй хүний ч тэргүүн юм. Тэрээр бүх бүтээлийн Эзэн бөгөөд бүх бүтээлийн тэргүүн билээ. Есүсийн эрэгтэй чанар нь эмэгтэй хүний тэргүүн байхын бэлгэ тэмдэг гэж чи яаж тодорхойлж чадаж байна вэ? Энэ нь доромжлол биш гэж үү? Есүс бол ялзруулагдаагүй эрэгтэй. Тэр бол Бурхан; Тэр бол Христ; Тэр бол Эзэн. Тэр яаж ялзарсан Адамтай адилхан эрэгтэй байх юм бэ? Есүс бол хамгийн ариун Бурханы Сүнсний өмссөн махбод юм. Тэр бол Адамын эрэгтэй чанарыг эзэмшдэг Бурхан гэж чи яаж хэлж чадаж байна вэ? Тэр тохиолдолд Бурханы бүх ажил буруу байх байсан биш гэж үү? Ехова могойд мэхлэгдсэн Адамын эрэгтэй чанарыг Есүсийн дотор нэгтгэх байсан уу? Өнөө үеийн бие махбодтой Бурхан нь хүйсээрээ Есүсээс ялгаатай боловч уг чанараараа адилхан бие махбодтой болсон Бурханы ажлын өөр нэг тохиолдол биш гэж үү? Могойд эхлээд мэхлэгдсэн хүн нь эмэгтэй байсан учраас бие махбодтой болсон Бурхан эмэгтэй байж болохгүй гэж чи одоо ч хэлж зүрхлэх үү? Эмэгтэй хүн бол хамгийн бузар бөгөөд хүн төрөлхтний ялзралын эх сурвалж тул Бурхан эмэгтэй хүнтэй адил махбод болж болохгүй гэж мөн л хэлж зүрхлэх үү? Чи, ‘эмэгтэй хүн үргэлж эрэгтэй хүнд дуулгавартай байх ёстой, хэзээ ч Бурханыг илэрхийлж, эсвэл шууд төлөөлж чадахгүй’ гэж хэлж зүрхэлсээр л байна уу?” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээдэг).
Би үргэлжлүүлэн “Төгс Хүчит Бурханы үгээс бидний харж байгаагаар, ‘Эр нөхрөө чи эрмэлзэнэ, нөхөр чинь чамайг захирах болно,’ гэж эмэгтэй хүнд Бурхан хэлсэн нь завхарсан хүн төрөлхтөнд тавих Бурханы шаардлага, хязгаарлалт байсан, ингэснээр завхарсан хүн төрөлхтөн Ехова Бурханы ноёрхол дор дэг журамтай амьдарч чадах байлаа. Энэ шаардлага нь бие махбодтой болсон Бурхантай огт хамаагүй. Яг л Хуучин Гэрээнд Ехова Бурхан Амралтын өдрийг сахихыг хүнд тушаасантай адил. Энэ нь хүнээс Бурханы шаардсан зүйл болохоос хүн Эзэн Есүсээс ингэж шаардаж болохгүй. Яг л Эзэн Есүсийн хэлснээр ‘Хүн Амралтын өдрийн төлөө биш, Амралтын өдөр хүний төлөө бий болсон. Тиймээс хүний Хүү бол Амралтын өдрийн ч Эзэн мөн’ (Марк 2:27–28). Тиймээс, хэдийгээр Библид ‘Эр нөхрөө чи эрмэлзэнэ, нөхөр чинь чамайг захирах болно’ (Эхлэл 3:16), ‘Эмэгтэй хүний тэргүүн бол эрэгтэй хүн’ (1 Коринт 11:3), гэж хэлдэг ч энэ нь бие махбодтой болсон Бурхантай огт хамаагүй. Бие махбодтой болсон Бурхан эмэгтэй, эрэгтэй байх нь хамаагүй, энэ нь үргэлж Бурханы Сүнсний өмссөн махбод, үргэлж Бурхан Өөрөө байна. Хэрвээ хүн эдгээр үгийг ашиглан Бурхан бол эрэгтэй хүн, харин эмэгтэй хүн болж чадахгүй гэж хязгаарлан, эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурханыг үгүйсгэвэл, бие махбодтой болсон Бурханыг завхарсан хүнтэй нэг ангилалд оруулж байгаа хэрэг биш үү? Энэ нь Бурханы эсрэг доромжлол биш үү?” гэсэн. Миний үгийг сонсоод пастор цочирдон гайхаж, тун нухацтайгаар “Эгч ээ, Эзэн махбодоор ирсэн болохоор хүн болж төрөөд, хүйстэй байх ёстой. Эзэн энэ удаа эмэгтэй хүн болж бие махбодтой болсон гэдгийг би шууд хүлээж авч чадахгүй нь. Би Эзэнд залбирч, намайг гэгээрүүлэхийг гуйх хэрэгтэй байна” гэсэн. Пасторын ингэж хэлэхийг сонсоод миний сэтгэл бага зэрэг түгшиж, гайхширсан. Намайг ингэж их нөхөрлөж байхад пастор үзлээ яагаад хаяж чадахгүй байгаа юм бэ? Яг юу болоод байна вэ? Пастор Бурханы үгийг ойлгож чадаагүй юм гэж үү? Бурханы хоньдын нэг биш гэж үү? Би пастортой үргэлжлүүлэн ярих хэрэгтэй юу? Үүнээс би ямар сургамж авах ёстой вэ? Би зүрх сэтгэлдээ Бурханд залбирсан.
Дараа нь Бурханы үгийг санасан юм: “Сайн мэдээ түгээхдээ чи хариуцлагаа биелүүлж, сайн мэдээг түгээж буй хүн бүрдээ чин сэтгэлээсээ хандах ёстой. Бурхан хүмүүсийг чадах чинээгээрээ авардаг бөгөөд чи Бурханы хүслийг анхааран үзэх ёстой, үнэн замыг эрж хайж, бодолцон үзэж буй хэнийг ч хайхрамжгүй өнгөрүүлэх ёсгүй… Үнэн замыг бодолцон үзэж буй зарим хүн ойлгох чадвартай, гайхалтай хэв чанартай байдаг боловч биеэ тоож, өөрийгөө зөвтгөж, шашны үзлийг чанд баримталдаг тул үүнийг шийдвэрлэхэд нь туслахын тулд тэдэнд үнэнийг нөхөрлөх ёстой. Тэдэнтэй яаж ч нөхөрлөсөн, үнэнийг хүлээн авдаггүй тохиолдолд л чи болих ёстой, учир нь чи чадах бүхнээ, хийх учиртай бүхнээ хийсэн байх болно” (Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Сайн мэдээ түгээх нь бүх итгэгчийн биелүүлэх ёстой үүрэг мөн). Бурханы үг түгшсэн сэтгэлийг минь тайвшруулсан. Сайн мэдээ хүлээн авах боломжтой хүмүүст хайраар, тэвчээртэй ханд гэж Бурхан биднээс шаарддаг. Эцэст нь тэд сайн мэдээг хүлээж авах эсэх нь хамаагүй бид чадах бүхнээ хийсэн байх болно. Цао пасторт сайн мэдээ номлохдоо чадах бүхнээ хараахан хийгээгүйгээ би ухаарсан. Би Бурханы шаардлагыг биелүүлээгүй байсан. Пасторыг Библитэй зууралдаж, бодлоо өөрчилж чадахгүй байгааг хараад үнэнийг хэзээ ч хүлээж авахгүй нь гэж би бодсон. Бурхан эмэгтэй хүний бие махбодтой болох талаар пастор үзэлтэй байж, миний нөхөрлөлийг шууд ойлгоогүй учраас би дахиад л тэвчээр алдсан. Би Цао пасторт өрөөсгөл хандаж, пасторууд Бурханы дуу хоолойг амархан таньж чаддаггүй гэж бодсон. Даван туулж чадахааргүй үзэлтэй байсан тул би пасторыг хязгаарлаж, бүр бууж өгөхийг хүссэн. Бурхан завхарсан хүн төрөлхтнийг аврахаар уйгагүй хүчин чармайлт гаргаж, биднийг тэжээн тэтгэх гэж маш их үг илэрхийлснийг нь би бодлоо. Үнэнийг ойлгоход маань туслахын тулд Бурхан бидэнтэй нөхөрлөж, үнэн болгоныг нэгд нэггүй тайлбарлаж, түүх, сургаалт зүйрлэлээр бүх талаас нь, маш дэлгэрэнгүй, тодорхой ярьдаг. Хүн төрөлхтнийг гэх Бурханы хайр, бидний төлөө зарлагадсан зүйл нь үгээр хэлэхийн аргагүй маш их гэдгийг би харсан. Гэтэл би сайн мэдээ түгээх үүрэгтээ бэрхшээлээс зайлсхийж, Цао пасторыг орхихыг хүссэн. Хайрын сэтгэл минь хаачаа вэ? Би үүргээ ингэж гүйцэтгэж яаж болох юм бэ? Цао пастор шууд өөрчлөгдөхгүй байлаа ч би тэвчээргүй байж болохгүй. Пасторт хайраар хандаж, ойлгохгүй байвал илүү их цаг гарган нөхөрлөж, Бурханд залбирч, Бурханд найдаж, пасторыг гэгээрүүлээч гэж гуйх ёстой.
Ингэж бодоод би Цао пастортой үргэлжлүүлэн нөхөрлөж, “Бид Төгс Хүчит Бурханд итгэхдээ илэрхийлсэн үнэнд нь итгэдэг. Бие махбодтой болсон Бурхан эрэгтэй, эмэгтэй байх нь хамаагүй, үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг ариусгаж, аварч чадаж л байвал Тэр Бурхан Өөрөө мөн, бид Түүнд итгэж, хүлээж авах ёстой. Төгс Хүчит Бурхан гуч гаруй жил ажиллаж, олон сая үг илэрхийлсэн. Тэр хүн төрөлхтнийг нүглээс ангижруулж, Бурханы авралд аваачих бүх үнэнийг илэрхийлсэн. Бурхан гарч ирэхийг хүсэмжилдэг бүх шашин, урсгалын олон хүн Төгс Хүчит Бурханы үгээс Бурханы дуу хоолойг таньж, Бурхан руу хандсан. Энэ хүмүүс бүгд ухаалаг охид мөн. Тэд Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг туулж, завхралынхаа үнэн мөнийг олж харж, харамсаж, өөрсдийгөө жигшсэн. Бурханы зөвт зан чанар халдахыг тэвчдэггүйг ухаараад тэд Бурханаас эмээдэг болж, чин сэтгэлээсээ гэмшиж, завхарсан зан чанар нь аажмаар өөрчлөгдсөн. Төгс Хүчит Бурхан гамшгийн өмнө бүлэг ялагчдыг бүтээсэн, тэд бол Илчлэлд зөгнөсөн анхны үр жимс. Төгс Хүчит Бурханы үг, Бурханы сонгосон хүмүүсийн Сатаныг ялсан гэрчлэлүүд аль эрт интернэтэд нийтлэгдэж, Аврагч эргэн ирснийг бүх хүн төрөлхтөнд гэрчилсэн. Бүх улс үндэстний улам олон хүн одоо үнэн замыг судалж байгаа. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажил хүн төрөлхтнийг аврах Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөг төгсгөж, биднийг Сатаны ноёрхлоос бүрэн аварна. Төгс Хүчит Бурханы ажлаар гүйцэлдсэн бүхэн Төгс Хүчит Бурхан бол бие махбодтой болсон Бурхан, эргэн ирсэн Эзэн Есүс гэдгийг бүрэн нотолдог. Өөрөөр хэлбэл, Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс мөн эсэхийг ганцхан хүйсэд үндэслэж тодорхойлох боломжгүй. Тэр үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг аврах ажлыг хийж чадах уу гэдэг л гол нь” гэсэн. Энэ үед Цао пастор нухацтайгаар “Эгч ээ, нөхөрлөлийг чинь би ойлгож чадлаа. Хэн нэгэн хүн үнэнийг илэрхийлж, авралын ажлыг хэрэгжүүлж чадаж байвал эрэгтэй, эмэгтэй байх нь хамаагүй бие махбодтой болсон Бурхан мөн. Одоо сэтгэл минь цэлмэлээ!” гэсэн.
Дараа нь Цао пастор Төгс Хүчит Бурханы үгийг илүү их уншиж, үзлээ шийдвэрлэж, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсан.
Бурханы ажлыг бүгдийг нь Бурхан Өөрөө хийдэг гэдгийг сайн мэдээ номлосон энэ туршлагаас би ойлгосон. Пастор ч бай, ахлагч ч бай, библийн мэдлэг, теологийн мэдлэг, шашны үзлээс үл хамааран үнэний өмнө бүгд хүчин мөхөс. Бурханы үгийг ойлгож чаддаг, бага зэрэг хүлээн авдаг, үнэнийг эрж хайх хүсэлтэй л бол бүгд Бурханы үгээс хариултаа олж, эцэст нь байлдан дагуулагдана. Сайн мэдээг Цао пасторт номлох үедээ би пастор, ахлагч нарын хувьд үнэнийг хүлээн авахад хэцүү байна гэж бодсон учраас Цао пасторт өрөөсгөл хандаж, сайн мэдээг номлож байхад үзэлтэйгээ зууралдаж байгааг нь хараад, пастор Бурханы дуу хоолойг ойлгож чадахгүй гэж шийдээд пасторыг орхихоо шахсан. Аз болоход Бурханы үг намайг чиглүүлж, би өөрийгөө ойлгож, үүргээ гүйцээж чадлаа.
Дараа нь Бурханы үгийн нэг хэсгийг уншсан нь сайн мэдээ хүлээн авах боломжтой, үзэл тээдэг хүмүүстэй яаж харьцахыг ойлгомжтой болгосон. “Хэрэв үнэн замыг бодолцон үзэж байгаа хүн ахин дахин асуулт асуувал чи хэрхэн хариулах ёстой вэ? Чи түүнд хариулахын тулд цаг зарцуулж, хүчин чармайлт гаргахаас төвөгшөөх ёсгүй бөгөөд ойлгож, дахиад асуухгүй болтол нь түүний асуултын талаар ойлгомжтой нөхөрлөх арга замыг олох ёстой. Ингэвэл чи хариуцлагаа биелүүлж, зүрх сэтгэл чинь гэм буруугаас ангид байх болно. Хамгийн гол нь энэ үүрэг, энэ хариуцлагыг Бурхан чамд даалгасан учраас чи энэ хэрэг дээр Бурханы өмнө гэм буруугүй байх болно. Чиний хийдэг бүх зүйл Бурханы өмнө хийгдэж, Бурхантай нүүр тулан хийгдэх үед, бүх зүйл Бурханы үгийн дагуу, үнэний зарчмын дагуу хийгдэх үед хэрэгжүүлэлт чинь үнэн болон Бурханы шаардлагад бүрэн нийцнэ. Ингэснээр чиний хийдэг, хэлдэг бүхэн хүмүүст ашиг тустай байх ба тэд тэрийг чинь сайшааж, амархан хүлээж авна” (Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Сайн мэдээ түгээх нь бүх итгэгчийн биелүүлэх ёстой үүрэг мөн). Асуудал, шашны үзлээс нь үл хамааран үнэн замыг судалж байгаа хүмүүс хүн чанар сайтай, үнэнийг хүсэмжилдэг, Бурханы үгийг ойлгож чаддаг бол тэднийг орхих нь бүү хэл, өрөөсгөл хандаж, дураараа хязгаарлаж болохгүй гэдгийг би Бурханы үгээс ойлгосон. Харин ч бид “Чи түүнд хариулахын тулд цаг зарцуулж, хүчин чармайлт гаргахаас төвөгшөөх ёсгүй бөгөөд … ойлгомжтой нөхөрлөх арга замыг олох ёстой.” Бурханы үгийг хэрэгжүүлж, мөс чанараа цэвэр болтол, өөрсдийн ойлгодог үнэнийг чадлынхаа хэрээр нөхөрлөх ёстой. Энэ нь бас бүтээгдсэн зүйл миний хариуцлага юм. Цаашид сайн мэдээ хүлээж авах боломжтой ямар хүнтэй таарах нь хамаагүй, хүн чанар сайтай, Бурханы үгийг ойлгодог бол би үнэнийг нөхөрлөж, Бурханыг гэрчлэхийн тулд чадах бүхнээ хийхэд бэлэн байна, ингэвэл Бурханы илрэлтийг чин сэтгэлээсээ хүсэмжилдэг хүмүүс Бурхан руу аль болох хурдан буцаж очиж, Эзэний эргэн ирэлтийг угтана. Бурханд талархъя!