34. Гэр бүлийн сүйрлийн ард

Нөхөр бид хоёр 2012 оны 5-р сард Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсан. Бид хоёр цаг үргэлж хамтдаа Бурханы үгийг уншиж, Бурханыг магтсан магтан дуу дуулж, би үнэхээр аз жаргалтай, сэтгэл хангалуун байлаа. Удалгүй би чуулганд үүрэг гүйцэтгэж, цуглаанд оролцож, сайн мэдээ хуваалцахаар байн байн гардаг болсон. Нөхөр маань намайг үнэхээр дэмждэг байв. Гэвч хожим нь Коммунист Намын дарангуйллаас болоод манай гэр бүлийнхэн Бурханд итгэхэд минь саад хийх гэж оролдож эхэлсэн бөгөөд тэр цагаас хойш бидний нэгэнтээ эв найртай, амар амгалан байсан амьдрал бүрэн сүйрсэн юм.

Нэг өдөр том ах маань над руу утасдаж, засгийн газар Төгс Хүчит Бурханд итгэгчдийн эсрэг ноцтой арга хэмжээ авч, тэднийг баривчлаад, дараа нь шоронд хорих ял оноож байгааг мэдээгээр харсан гэж хэлэв. “Хэрэв нэг итгэгч байвал тэдний хойч үеийнхэнд ч нөлөөлнө. Хүүхдүүд нь их сургуульд элсэн орж чадахгүй, улмаар ажил хийж, сайхан ирээдүйтэй болох нь талаар болно. Чи энэ шашныг үргэлжлүүлэн шүтэж болохгүй" гэж хэлсэн юм. Нөхөр маань сургуульд ажилладаг байсан ба ахын хэлснийг сонсоод санаа нь зовж, “Бурханд итгэх нь сайн хэрэг, гэхдээ Коммунист Нам итгэгчдийг галзуу юм шиг л баривчилж байна. Хүүхдүүдийн маань ирээдүйд ч нөлөөлнө. Би энэ шашныг дахиж шүтмээргүй байна, чи цуглаанд оролцохоо болих ёстой. Хэрэв чи Бурханыг дагахыг хүсвэл зүгээр л гэртээ нууцаар дага” гэж надад хэлэв. Би хариуд нь “Хэрэв би цуглаанд явахгүй бол итгэгч гэж нэрлэгдэж ч болно гэж үү? Би үнэнийг ийм байдлаар сурч мэдэж чадна гэж үү? Бид итгэлээрээ үнэнийг эрэлхийлдэг—энэ бол амьдралын зөв зам. Би цуглаанд явахгүй байж чадахгүй" гэлээ. Намайг бодлоо өөрчлөх янзгүй байгааг хараад манай нөхөр уурласандаа сандал, гар чийдэн барьж аваад эвдчихсэн. Маргааш нь сургуулиасаа ирээд надад “Өнөөдөр сургууль дээр хурал хийсэн. Төгс Хүчит Бурханд итгэгчдийг улс төрийн гэмт хэрэгтэн гэж үзэж, үндэсний хэмжээний томоохон нухчин дарах арга хэмжээний бай болгосон албан ёсны баримт бичгийг Төв Хорооноос гаргажээ. Багш нар болон тэдний гэр бүл шашин шүтэх эрхгүй, шашин шүтлэгтэй нь тогтоогдсон хэнийг ч ажлаас нь хөөж, ажил эрхлэлтийн хар жагсаалтад оруулна. Тэдний үр хүүхдийг коллежид элсүүлэхгүй—ямар ч сургууль тэднийг хүлээж авахгүй гэж байна. Чи шашнаа үргэлжлүүлж болохгүй. Хэрэв хэн нэгэн чамайг олж мэдээд, мэдээлбэл би ажилгүй болж, хүүхдүүдийн маань ирээдүй хохирно. Энэ нь манай гэр бүлийг сүйрүүлэх болно" гэв. Ингэж хэлэхийг нь сонсоод би, нөхрийн маань цалин манай гэр бүлийн зардлыг нөхөхөд хэрэгтэй шүү дээ гэж бодсон. Хэрэв нөхөр минь үнэхээр миний итгэлээс болж халагдвал бид яаж амьдрах билээ? Хүүхдүүд маань их сургуульд орж чадахгүй юм уу ажил олж чадахгүй бол намайг үзэн ядахгүй гэж үү? Эдгээр бодол намайг үнэхээр хямрааж байсан тул би зүрх сэтгэлдээ Бурханыг дуудаж, хүслийг нь ойлгоход чиглүүлэхийг Бурханаас гуйлаа. Залбирсныхаа дараа би Бурханы үгээс нэг зүйлийг бодсон юм: “Хүний хувь тавилан Бурханы гараар удирдуулдаг. Чи өөрийгөө удирдах чадваргүй: Өөрийнхөө төлөө үргэлж яарч, завгүй байдаг мөртөө хүн өөрийгөө удирдах чадваргүй хэвээр л байдаг. Чи хэтийн ирээдүйгээ мэддэг, заяагаа хянаж чаддаг байсан бол бүтээл хэвээр байх байсан гэж үү?(Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”). Тунгаан бодож үзээд би хүмүүсийн хувь тавилан бүхэлдээ Бурханы гарт байдгийг олж харсан. Нөхөр маань ямар ажилтай байх нь, хөвгүүд маань ямар ирээдүйтэй байх нь Бурханы дээд эрх, зохицуулалтаас шалтгаална—тийм зүйлс нь хүнээс хамаарах зүйл биш. Би тэдний ажил, ирээдүйг хамгаалахын тулд итгэлээ орхиж чадаагүй. Би ирээдүйгээ Бурханы гарт даатгаж, Бурханы зохион байгуулалтад захирагдахад бэлэн байгаагаа мэдэрсэн. Ингэж бодоод би төдийлөн санаа зовсонгүй, урьдын адил цуглаанд оролцож, үүргээ гүйцэтгэсээр байлаа.

Тэгээд 2013 оны 7-р сарын нэг өдөр би хэдэн эгчийн хамт цуглаан хийж байгаад баривчлагдсан. Тэр орой цагдаагийн газрын Жао ахмад намайг байцааж, “Хэн таныг элсүүлсэн бэ? Танай чуулганы удирдагч хэн бэ?" гэхэд би хариулаагүй. Тэгээд тэр цааш нь “Танай нөхөр бол миний багш. Надад чуулганы тухай бүгдийг хэл, тэгвэл би багшийгаа бодоод гэртээ харихыг чинь зөвшөөрье" гэв. Энэ бол ах эгч нараа худалдаж, Бурханаас урвахад хүргэх гэсэн Сатаны нэг заль мэх—үүнд хууртаж болохгүй гэдгийг би ухаарсан. Би чимээгүйхэн Бурханд ахин дахин залбирч, намайг харж хандаж, гэрчлэлд зогсоход минь туслаач гэж гуйж байлаа. Үүний дараа Жао ахмад надаас юу ч асуусан би тоосонгүй. Эцэст нь тэр намайг хорих өрөөнд буцаан аваачив. Маргааш өглөө нь хотын Олон Нийтийн Аюулгүй Байдлын Албаны ажилтан надаас байцаалт авахаар ирлээ. Тэр хүн нь миний үеэл болохыг хараад би цочив. Намайг хараад манай үеэл уурлан нүд нь бүлтийж, над руу заан “Юу вэ! Та чинь шашин шүтдэг юм уу? Хэзээнээс итгэж эхэлсэн юм бэ? Хэн таныг элсүүлчхэв?" гэхэд би үл тоосон. Тэр Бурханыг доромжилсон өөр хэдэн зүйл хэлснээ, цааш нь үргэлжлүүлэн, “Улсын засгийн газар хэрэв хэн нэгэн Төгс Хүчит Бурханд итгэдэг нь тогтоогдвол тэдний үр удмыг гурван үеэр нь энэ хэрэгт холбогдуулна гэсэн албан баримт бичгийг олон жилийн өмнө гаргасан. Танай том хүү дөнгөж коллеж төгсөөд ажил хайж байгаа, харин бага хүү чинь коллежид орох гэж байна. Та хүүхдүүдийнхээ ирээдүйг бодох хэрэгтэй. Коммунист Нам маш хүчтэй—үүний өмнө Бурханд итгэнэ гэж зүтгэх нь өндгөөр хад хагалах гэж оролдохтой адил. Та үүнийгээ болих хэрэгтэй!" гэсэн. Энэ бүхнийг сонсоод би үргэлжлүүлэн итгэх нь миний хөвгүүдийн ирээдүйд нөлөөлөх нь дамжиггүй гэж бодож байлаа. Би тэдний боловсролд нэлээд их төлбөр төлсөн—хэрэв тэд эцэст нь үнэхээр ажил олж чадахгүй бол тэр олон жилийн цус, хөлс, нулимс хий дэмий байх биш үү? Энэ нь миний хувьд үнэхээр хөөрхийлөлтэй бодол байлаа. Би Бурханд залбирч, зүрх сэтгэлийг минь хамгаалж, Түүний хүслийг ойлгож, юу хийх ёстойгоо мэдэхэд минь намайг чиглүүлээч гэж гуйсан. Дараа нь Бурханы үгийн энэ эшлэл санаанд оров: “Чи энэ ертөнцөд дуугаа хадаан мэндэлсэн тэр мөчөөс өөрийн үүргийг биелүүлж эхэлдэг. Бурханы төлөвлөгөө болон Түүний томилгооны төлөө чи үүрэг ролио биелүүлж, амьдралын аянаа эхэлдэг. Чиний яаж өсөж торнисон, урд чинь чамайг ямар аян хүлээж байгаа нь хамаагүй, Тэнгэрийн зохион байгуулалт, зохицуулалтаас хэн ч зайлж чадахгүй бөгөөд хэн ч өөрийн хувь заяаг хянаж чаддаггүй, учир нь бүх зүйлийг захирдаг Тэр л ийм зүйл хийх чадвартай… Хүний зүрх сэтгэл болон сүнс Бурханы гарт байдаг ба амьдралынх нь бүх зүйлийг Бурханы нүд хардаг. Үүнд итгэх үгүй чинь хамаагүй, амьд ч бай, үхсэн ч бай аливаа бүх зүйл Бурханы бодлын дагуу хувирч, өөрчлөгдөж, шинэчлэгдэн, алга болдог. Энэ бол Бурханы бүх зүйлийг удирддаг арга зам юм(Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан бол хүний амийн эх сурвалж”). Бурханы үгээс би үнэхээр бүх зүйл Бурханы гарт байдгийг харсан, тэгэхээр миний хөвгүүдийн ирээдүй, хувь заяа ч бас үүнд багтахгүй гэж үү? Хүн амьдралдаа хэр их зовж зүдэрч, ямар ажил хийх нь Бурханаар урьдчилан тодорхойлогддог. Би эдгээр зүйлд санаа зовж болохгүй. Дэлхий дээр хэн нэгний боловсрол, ажил хэчнээн мундаг байсан ч энэ нь тэд сайхан ирээдүй, хувь заяатай байна гэсэн үг биш юм. Итгэлгүйгээр, Бурханы авралыг хүлээн авахгүйгээр хүн зүгээр л гамшиг тохиолдоход амиа алдаж, ирээдүй гээд байх юмгүй болно. Бурханы өмнө ирж, үнэнийг хүлээн авч, Бурханаар авруулах нь үнэхээр хэтийн ирээдүй, хүрэх газартай болох цорын ганц арга зам юм. Тиймээс би үеэлдээ "Миний хөвгүүдийн ирээдүй ямар байх нь тэдний хувь заяа—энэ нь хэн нэг хүнээс хамаарахгүй. Би Бурханд итгэж, үнэнийг эрэлхийлдэг. Энэ бол зөв зам, би үүнийг бүрэн дагана. Надад зөвлөгөө өгөх гэж төвөг удах хэрэггүй!" гэсэн. Бурханд итгэхдээ хэчнээн шийдэмгий байгааг минь хараад манай үеэл хариу хэлсэнгүй. Тэд намайг тэнд нэг өдөр, нэг шөнө байлгаж байгаад гэрт минь буцаалаа.

Гэртээ орж ирэнгүүт нөхөр маань сандал аваад намайг цохих гэж байтал том хүү маань болиулав. Нөхөр маань намайг харааж зүхээд “Чиний итгэлээс болж би бүрмөсөн шившиг боллоо, хөвгүүдийн маань ирээдүй эрт орой хэзээ нэгэн цагт чамаас болж сүйрнэ. Хэрэв чи итгэсэн хэвээр байвал би чамайг үхтэл чинь зодно шүү!" гэсэн. Тийм байдалтай байхыг нь хараад, “Бидний хосын харилцаа ямар нэг бодит бэрхшээлтэй тулгарахад яалт ч үгүй хэтэрхий сул байна даа. Би итгэлээсээ болоод баривчлагдаж, энэ нь нөхрийн минь хувийн ашиг сонирхол, нэр хүндэд нөлөөлөхөд тэр намайг зодно гэж сүрдүүлж байна. Эхнэр нөхрийн хайр ийм байдаг гэж үү?” гэж бодогдсон юм. Тэр үед эмэгтэй дүү маань манай гэрт байсан бөгөөд ярианд оролцож, “Та зүгээр л итгэхээ больчихож болохгүй юм уу? Хэрэв та энэ хэвээрээ байвал хөвгүүдийнхээ ирээдүйг сүйрүүлнэ шүү дээ!" гэв. Би тэдэнд “Миний хийдэг зүйл бол цуглаанд оролцож, Бурханы үгийг унших. Энэ бол амьдралын зөв зам—би ямар ч буруу зүйл хийгээгүй байхад яаж энэ нь миний хүүхдүүдийн ирээдүйг эрсдэлд оруулна гэж? Итгэгчдийг дарангуйлж, гэр бүлийг нь үе удмаар нь хоморголон оруулдаг нь Коммунист Нам. Хэрвээ манай хүүхдүүд ирээдүйд ажил олж чадахгүй бол энэ нь Коммунист Намаас болж буй хэрэг. Та нар яагаад зөв бурууг ялгаж чаддаггүй юм бэ?" гэсэн юм. Тэгтэл эрэгтэй дүү минь манай нөхөр лүү утасдаж, “Эгч тэр шашнаа дагасаар байвал зүгээр л хөлийг нь хуга цохь. Тэгээд тэр цуглаандаа яаж очихыг нь харья л даа" гэсэн. Эхнэр нь бас харгисаар “Хэрвээ тэр хэвээрээ байвал үхтэл нь зод. Манай гэр бүлийнхэн тантай тооцоо хийх гэж оролдохгүй" гэхэд зүрх сэтгэл минь хөрөх шиг болов. Гэрийнхэн маань намайг ойлгоно гэж би бодож байсан. Тэд Коммунист Намыг сонсож, зөвхөн өөрсдийнхөө ашиг сонирхлыг хамгаалахын тулд ийм цэвдэг болж, Бурханд итгэхэд минь саад хийхийн тулд намайг үхсэн ч, сэхсэн ч тоохгүй гэж би хэзээ ч төсөөлөөгүй. Тэдний хүн чанар хаачив? Маргааш нь ах маань манай нөхөр лүү утасдаж, “Хэрвээ манай дүү шашнаа дагасаар байвал бид дүүгээсээ харилцаагаа тасална. Хэрэв чи салмаар байвал би чамайг дэмжинэ. Тэрэнд юу ч битгий үлдээ, хөөгөөд явуул. Дараа нь яаж амьдрахыг нь харья л даа" гэв. Үд дундын үед манай үеэл цагдаагийн машинтай ирээд нөхөрт маань намайг сайн харж, Бурханд битгий итгүүл, эс тэгвээс гэр бүл чинь бүгдээрээ хэрэгт холбогдоно гэлээ. Нөхөр маань надад "Үр хүүхэд, энэ гэр бүлийнхээ төлөө чи өнөөдөр үеэлийнхээ нүд рүү харж байгаад итгэлээ орхиж байна гэж мэдэгд" гэсэн. Харин би түүнд “Бурханыг дагах нь зөв, бас зохистой. Би итгэлээ орхихгүй” гэж хэлэв. Тэр намайг бодлоо өөрчлөх янзгүй байгааг хараад ууртайгаар "Хэрвээ чи Бурханд итгэнэ гэж зүтгээд, хүүхдүүдийн минь ирээдүйг үл тоомсорловол би чамаас сална" гээд, гэрлэлт цуцлуулах гэрээ авчирч, намайг гарын үсгээ зур гэж хэлсэн. Тэр гэрээнд намайг юу ч авахгүйгээр гэрээс явна гэсэн байв. Бид хоёр гэр орноо босгох гэж маш их шаргуу ажилласан—хэрэв би гар хоосон явбал яаж амьдрах билээ? Гэхдээ дараа нь би, хүн ​​амьдралдаа хэр их зовж шаналахыг Бурхан аль хэдийн тодорхойлсон байдаг, юу ч боллоо гэсэн Бурханд итгэхээ больж болохгүй, харин ч итгэлээ хадгалж, үнэнийг үргэлжлүүлэн эрэлхийлэх ёстой гэж дахиад бодсон. Би гарын үсэг зурах гэж байтал манай нөхөр бууж өгөх бодолгүй байгааг минь хараад “Тэгвэл салахгүй байя. Хэрэв чи Бурханд итгэмээр байвал би чамайг болиулж чадахгүй. Зүгээр л итгэ” гэж хэлсэн. Нөхөр минь ингэж хэлсэн ч бодит байдал дээр намайг улам хянаж эхлэв. Гэртээ тэр намайг "Бурхан" гэдэг үгийг хэлэхийг зөвшөөрөхгүй, дургүй зүйлийг нь хэлэх болгонд намайг цохидог байлаа. Тэгээд амралтаараа хаашаа ч явахаа больж, зүгээр л гэртээ үлдээд намайг хардаг болов. Намайг Бурханы үг уншиж байхыг харах үедээ номыг надаас шүүрч аваад, "Хэрэв үүнийг дахиад нэг удаа харвал би Бурханы үгийн номыг чинь шатаана шүү!" гэсэн. Хэсэг хугацаанд би гарч цуглаанд оролцож, ах эгч нартай харилцаж, гэртээ Бурханы үгийг уншиж чадаагүй. Надад ямар ч эрх чөлөө байгаагүй.

Нэг орой би Бурханы үгийг уншихаар унтлагын өрөөндөө сэмхэн ортол нөхөр гэнэт орж ирээд, "Чи үүнийг дахиад уншиж зүрхэлнэ гэнэ ээ! Хэрэв чи дахин баривчлагдах юм бол миний ажил, хүүхдүүдийн минь ирээдүй сүйрнэ! Коммунист Нам юу ч хийж чадна" гэж түрэмгий байдлаар хэлэхэд нь би “Би зүгээр л Бурханы үгийг уншиж байна шүү дээ. Энэ чиний болон хөвгүүдийн маань ирээдүйд яаж нөлөөлнө гэж?" гэсэн. Хачирхалтай нь, тэр гүйж ирээд хүзүүг минь хоёр гараараа багалзуурдаж, шахаад "Би чамайг боогоод алчихъя л даа" гэсэн. Надад мултрах хангалттай хүч байгаагүй, би ямар ч үг хэлж чадаагүй. Намайг амьсгалахаа болиод, бүр хөдлөхгүй болтол тэр тавиагүй. Би амьсгал давчдаж, сэтгэл санааны хувьд маш их шаналж байлаа. Хятадад итгэгч байх, зөв ​​замаар явах нь хэтэрхий хэцүү юм шиг надад санагдаж байв. Би Коммунист Намд баривчлагдсан, манай гэр бүлийнхэн надад саад хийж, би дахиж үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон, гэтэл одоо бүр Бурханы үгийг унших эрхээ хасууллаа. Миний амьдралд ямар утга учир үлдэв? Надад зүгээр л үхсэн нь дээр юм шиг санагдаж, нөхрийнхөө сахлын хутгыг шүүрч аваад бугуйгаа зүсэж, амиа хорлохоор төлөвлөж байтал Бурханы үгийн энэ хэсэг гэнэт санаанд орлоо: “Өнөөдөр ихэнх хүмүүст тийм мэдлэг байдаггүй. Тэд зовлон үнэ цэнгүй, дэлхий ертөнц өөрсдийг нь хаясан, ар гэрийнх нь амьдрал төвөгтэй, өөрсдийг нь Бурхан хайрладаггүй, хэтийн ирээдүй нь бүрхэг гэж итгэдэг. Зарим хүний зовлон дээд цэгтээ хүрэхэд тэдний бодол үхэл рүү ханддаг. Энэ бол Бурханыг гэх жинхэнэ хайр биш; тийм хүмүүс бол хулчгарууд, тэд ямар ч хатуужилгүй, сул дорой, хүчин мөхөс! Хүн Өөрийг нь хайрлаасай хэмээн Бурхан хүсэмжилдэг, гэвч хүн Түүнийг хайрлах тусам хүний зовлон улам ихэсдэг бөгөөд хүн Түүнийг хайрлах тусам хүний шалгалт улам ихэсдэг… Тиймээс эцсийн энэ өдрүүдэд та нар Бурханд гэрчлэл хийх ёстой. Зовлон чинь хэчнээн их байх нь хамаагүй, та нар бүр эцсийг нь хүртэл алхах ёстой, эцсийн амьсгалаа авч байхдаа ч Бурханд үнэнч байж, Бурханы зохицуулалтад захирагдсаар байх ёстой; энэ нь л Бурханыг үнэхээр хайрлаж байгаа хэрэг бөгөөд энэ нь л хүчтэй, цангинасан гэрчлэл юм(Үг нь махбодоор илэрсэн номын “Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно”). Бурханы үг цагаа олж намайг сэрээсний ачаар би тийм тэнэг үйлдэл хийгээгүй. Би хүчирхийллийг тэвчиж чадалгүй, өрөвдөлтэй, тарчлаантай байсан учраас амиа хорлохыг хүссэн. Би ямар хулчгар байв аа. Би маш итгэлгүй байсан, надад ямар ч гэрчлэл байгаагүй. Хүмүүс шаналал, зовлон зүдүүр туулахдаа Өөрт нь итгэх итгэлээ алдахгүй, Өөрийнх нь төлөө гэрчлэлд зогсож чадна гэж Бурхан найддаг. Би үхсэн бол яаж гэрчлэл хийх юм бэ? Би Сатаны доог тохуу болох биш үү? Үүнийг ухаараад, нөхөр, хамаатан садан маань намайг яаж хавчиж, ирээдүйд Бурханд итгүүлэхгүй байхыг хичээсэн ч, хэчнээн их зовж шаналсан ч, эцсийн ганц амьсгал үлдсэн л бол би сайхан амьдарч, эцсээ хүртэл Бурханыг дагана гэж шийдсэн. Гэвч баривчлагдсаны дараа цагдаа нар хянаж, гэр бүлийнхэн маань дарамталж байсан тул би гурван жил чуулганы амьдралаар зөв амьдарч чадаагүй. Би Бурханы үгийг нууцаар уншихын тулд аавынхаа гэрт сэмхэн очих хэрэгтэй болдог байв. Тэгээд эцэст нь 2016 оны зун ах эгч нартай холбоо тогтоож, чуулганы амьдралаа сэргээж, дахин үүрэг гүйцэтгэх боломжтой болсон.

Нөхөр маань намайг хэдэн жил хавчсаар байсан. Нэг удаа намайг цуглаанаас буцаж ирэхэд манай нөхөр намайг ахын маань гэрт аваачсаныг санаж байна, тэнд түүнтэй хамт миний хоёр ах эхнэрүүдтэйгээ байхыг би харсан—тэд бүгдээрээ над руу муухай харцгааж байлаа. Тэд намайг дахин итгэлээ орхихыг албадах гэж оролдоно гэдгийг би мэдэж байсан тул чимээгүй залбирч, тэд надад юу ч хийсэн байсан тэдний эрхшээлд автахгүйн тулд намайг замчлахыг Бурханаас гуйсан юм. Том ах над руу муухай хараад, “Коммунист Нам бол шашингүй үзэлтэй. Энэ олон жилийн турш шашны итгэл үнэмшлийг нухчин дарсаар ирсэн, хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Намын засаглал дор Бурханд итгэвэл чи баривчлагдахаас гадна гэр бүлийнхнээ ч татан оруулна. Чи зүгээр л гай дуудаад байгаа юм биш үү?" гэхэд хүргэн ах маань араас нь “Манай хүү коллежид элсэх шалгалт өгч, улс төрийн байдлын хүснэгт бөглөх шаардлагатай болоход гэр бүлийн гишүүдээс шашин шүтлэгтэй хүн байгаа эсэхийг асуусан байна лээ. Цагдаа нар Төгс Хүчит Бурханд итгэдэг тухай бүртгэлийг чинь олж мэдээд, хүүг минь тэнцүүлээгүй. Би холбоо сүлбээгээ ашиглаж, хүмүүст бэлэг сэлт өгөх хэрэгтэй болсон—өчнөөн юм болж байж арай гэж нэг юм саяхан орсон. Хятадад хэрэв хэн нэгэн Төгс Хүчит Бурханд итгэдэг бол гэр бүл нь тэр чигтээ чирэгддэг. Чи итгэлээ орхих хэрэгтэй!" гэж хэлсэн. Тэгтэл эрэгтэй дүү маань надаас “Та гэр бүл, хөвгүүдийнхээ ирээдүйн талаар бодож болдоггүй юм уу? Бурханд итгэхээ боль! Та шашнаа орхивол яана гэж? Таныг хөнөөх юм уу?" гэхэд би тэдэнд “Та нар ирээдүй, хувь заяа гэж юу болохыг мэдэх юм уу? Сайн ажилтай, сайхан хоол, хувцас хунартай байгаагаа сайхан ирээдүйтэй байна гэж та нар бодож байна уу? Гай гамшиг байнга нэмэгдсээр байна, итгэгч биш хүн бүр үүнд өртөнө. Зөвхөн Бурханд итгэж, Бурханаар авруулсан хүмүүс л үлдэж, сайхан ирээдүй, хувь заяатай байх болно” гэсэн. Нөхөр маань хариуд нь “Би хожим юу болохыг мэдэхгүй, харин зөвхөн өмнө минь байгаа зүйлийг л харж байна. Коммунист Намын одоо явуулж буй бодлого энэ—хэрэв чи итгэгч бол тэд чамайг баривчилж, ажилгүй болгон, гэр бүлийг чинь ч татан оролцуулна. Энэ олон жилийн турш тэдний энэ бодлогыг хэн ч өөрчилж чадаагүй, тэд биднээс хамаагүй хүчтэй! Зүгээр л итгэхээ боль! Энд хүн бүрийн өмнө болино гэдгээ хэл" гэсэн. Нөхрийг минь үгээ хэлж дуусмагц бусад нь намайг Бурханд дахиж итгэхгүй бай гэж шавдуулж, элдэв янзын юм хэлж эхлэв. Бид өнөр өтгөн, аз жаргалтай гэр бүл байсан ч Коммунист Намын дарангуйлал бүх зүйлийг эмх замбараагүй болгосон. Нөхөр маань намайг байнга цохиж, над руу орилж хашхирч, бид нэг ч өдөр тайван байсангүй. Энэ хэзээ дуусах юм бол? Би улам хямарч байсан тул Бурханд хандан залбирч, дараа нь Бурханы үгийн дараах хэсгийг бодов: “Чи үнэний төлөө зовлон зүдүүр туулах ёстой, үнэний төлөө өөрийгөө зориулах ёстой, үнэний төлөө доромжлол амсах ёстой, илүү их үнэнийг олж авахын тулд илүү их зовлон амсах ёстой. Энэ нь чиний хийх ёстой зүйл юм. Амар амгалан гэр бүлийн амьдралын төлөө чи үнэнийг хаях ёсгүй ба түр зуурын таашаалын төлөө өөрийн амьдралын нэр хүнд, ёс жудгийг алдах ёсгүй. Чи сайн сайхан, үзэсгэлэнтэй бүхнийг эрэлхийлж, илүү утга учиртай амьдралын замыг эрэлхийлэх ёстой. Хэрвээ чи энгийн дорд амьдралаар амьдардаг ба ямар ч зорилгыг эрэлхийлдэггүй бол амьдралаа дэмий үрж байгаа хэрэг биш гэж үү? Чи тийм амьдралаас юу олж авч чадах юм бэ? Чи нэг үнэний төлөө бие махбодын бүх таашаалыг орхих ёстой ба багахан таашаалын төлөө бүх үнэнийг хаях ёсгүй. Иймэрхүү хүмүүст ямар ч ёс жудаг, нэр хүнд байдаггүй; тэдний оршин тогтнолд ямар ч утга учир байдаггүй!(Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”). Бурханы үг Түүний хүслийг ойлгоход надад тусалсан. Би Бурханыг тууштай дагаж, үүргээ гүйцэтгэж, үнэнийг эрэлхийлэх замаар явж байлаа. Манай гэр бүлийнхэн мөнгө, нэр хүнд хөөцөлдөж байсан юм. Бид хэд хоёр өөр замаар явж байсан бөгөөд манай гэр бүл нуран унах нь дамжиггүй байсан. Үнэнийг олж авахын тулд би тэр зовлонг хүлээн авах ёстой боллоо. Энэ нь утга учиртай байсан. Би гэр бүлийнхээ төлөө итгэлээ орхиж чадаагүй. Тиймээс би тэдэнд “Төгс Хүчит Бурхан бол хүн төрөлхтнийг аврахаар ирсэн жинхэнэ Бурхан, Аврагч гэдэгт би итгэлтэй байна. Би яавч итгэлээ орхихгүй!" гэхэд тэд миний бодлыг өөрчлөх аргагүйг хараад бүгд явцгаасан.

Нэг орой цуглаан тараад гэртээ ирэхэд нөхөр маань ширээ дэрлээд, согтуу уйлж байв. Тэр “Чи өдөр бүр цуглаанд явахаар гардаг. Хэрэв дахиад баривчлагдвал чамаас болж манай гэр орон хэзээ сүйрэхийг хэлж мэдэхгүй" гэж хэлээд ууртайгаар ширээг хөмөрч, нэг гараараа хувцаснаас минь зуураад, нөгөө гараараа намайг алгадсан. Амьсгаа ч авч амжаагүй байтал намайг угаалгын өрөөний шал руу хүчтэй түлхэж, толгой руу минь хүчтэй цохиод, "Итгэлээ орхи! Би өнөө орой бүх зүйлийг гаргуунд нь гаргахад бэлэн байна—чамайг үхтэл чинь зодно шүү. Тэгээд ч танай гэр бүлд чиний үхэх, сэхэх нь хамаагүй" гэж аймшигтайгаар хэллээ. Цохиулснаас болоод миний толгой эргэж, нүд бүрэлзэв. Тэр намайг шатаар дээш нь чирээд, "Хэрвээ чи унаж үхвэл би чиний цогцсыг шатааж, үнсийг чинь гол руу цацна" гээд намайг түлхэж унагасан. Ингэж хэлэхийг нь сонсоод би үнэхээр айж, Бурханд ахин дахин залбирч байлаа. Бурханы хамгаалалтын ачаар би эцсийн мөчид хашлага дээрх утсыг шүүрэн авч, шатнаас унахаас аврагдав. Тэгтэл манай бага хүү ирээд нөхөрт маань “Та чинь архи уугаад ухаанаа алдчихаа юу? Ээж итгэлээрээ ямар ч буруу зүйл хийгээгүй. Та яагаад ээжийг цохиж байгаа юм бэ?" гэхэд хариуд нь манай нөхөр: "Би цохихыг хүсэхгүй байгаа ч ээж чинь дахиад баривчлагдвал чи ахтайгаа хамт дуусна. Надад ямар ч сонголт алга" гэсэн. Хүү минь хажууд байсан учраас манай нөхөр намайг цохиж зүрхлээгүй, харин зүгээр л шилэн ширээ авч, хана руу шидэж хагалаад өрөөг бүхэлд нь хагархай шилээр дүүргэж орхив. Хожим нь би үүнийг Бурханы үгээс уншсан: “Итгэгчид, үл итгэгчид нь хоорондоо таарамжгүй; харин ч нэг нэгнийхээ эсрэг байдаг(Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно”). Би дахин бодож үзээд, нөхөр маань эхэндээ Бурханд итгэдэг байсан ч тэр нь зөвхөн ерөөл хүртэхийн төлөө байж гэдгийг зүрх сэтгэлдээ мэдсэн. Манай нөхөр жинхэнэ итгэгч байгаагүй. Бурханд итгэх нь өөрийнх нь болон манай хөвгүүдийн хэтийн ирээдүйд нөлөөлнө гэдгийг сонсоод тэс өөр болсон. Итгэлээ орхиод зогсохгүй намайг Бурханд итгэхгүй байлгах гэж оролдсон. Намайг болиулж чадахгүй байх үедээ надад харгис хэрцгий хандаж, миний итгэл өөрийнх нь хувийн ашиг сонирхолд нөлөөлж байсан учраас дайсан мэт хандаж эхэлсэн. Нөхөр маань мөн чанартаа үнэнийг үзэн ядаж, Бурханыг үзэн яддаг гэдгийг би олж харсан. Тэр өөрийнхөө амьдралыг хамгаалахын тулд Коммунист Намыг дагаж байлаа; тэр дэлхий ертөнцийн ирээдүй, ашиг сонирхлыг эрэлхийлж байхад би Бурханд итгэж, үнэнийг эрэлхийлж, амьдралын зөв замаар явж байсан—бид хоёр өөр замаар явж байлаа. Манай нөхөр болон манай гэр бүлийн бусад хүн намайг итгэлээс минь болж ингэж хавчиж байгаа нь тэд ёрын муу уг чанар, мөн чанартай, Бурханы эсрэг байгааа гэдгийг тодорхой харуулсан. Нөхөр маань цуглаанд явж байсан болохоор Төгс Хүчит Бурхан бол жинхэнэ Бурхан гэдгийг мэдэж байсан. Би сайн мэдээг хамаатан садантайгаа хуваалцаж, тэдэнд Бурханы маш олон үгийг уншиж өгсөн ч тэдний хэн нь ч итгэгч болоогүй бөгөөд миний итгэл ашиг сонирхлыг нь хөндөх мөчид тэд Коммунист Намыг дагаж, намайг хавчиж, холбоогоо таслах тухай ярьсан. Тэд ямар төрлийн хайртай хүмүүс байв аа? Тэд Коммунист Намын талд орж, Бурханы эсрэг ажилладаг, тэр чигтээ Сатаны хамсаатнууд байв. Бурхан одоо махбод болж, үнэнийг илэрхийлж, хүн бүрийн уг чанар, мөн чанарыг илчилж байгаа нь намайг гэр бүлийнхнээсээ өөр замаар явж байгааг харуулсан—итгэгчид болон шүтлэггүй хүмүүс бол өөр төрлийн хүмүүс. Энэ бүхнийг ухаарснаар надад тийм ч их дарамттай санагдаагүй, харин ч чөлөөлөгдөх мэдрэмж төрсөн.

Би дараа нь Бурханы үгийн энэ хэсгийг уншлаа: “Олон мянган жилийн турш энэ нь бузрын газар байсаар ирсэн. Энэ нь тэвчихийн аргагүй бохир заваан, зовлон зүдүүрээр дүүрэн бөгөөд сүг сүнснүүд хаа сайгүй тархан, залилан мэхэлж, ул үндэсгүй буруутгаж,1 балмад догшин, хорлонтой байж, энэхүү чөтгөрт хотыг гишгэчин, цогцоснуудыг тараан хаяж орхидог; илжирсэн өмхий үнэр газар нутгийг бүрхэж, агаарт шингэдэг бөгөөд хатуу чанд хамгаалагдсан2 байдаг. Тэнгэрээс цааших дэлхий ертөнцийг хэн харж чадах билээ? Диавол хүний биеийг бүхэлд нь чанга хүлж, хоёр нүдийг нь халхалж, амыг нь бат хамхидаг. Диаволуудын хаан өнөөг хүртэл хэдэн мянган жилийн турш догшин ширүүн авирлангаа нэвтрэхийн аргагүй чөтгөрүүдийн өргөө мэт чөтгөрт хотыг нүд салгалгүй харсаар байдаг; тэр хооронд, энэхүү сүрэг манаач нохой нь догшин харцаар ширтэж, Бурхан мэдээгүй байхад нь барьж аваад, бүгдийг нь устгаж, амар тайван, аз жаргалтай газаргүй болгоно гэдгээс гүнээ айж байдаг. Чөтгөрт хотын ийм хүмүүс яаж ер нь Бурханыг харсан байж чадах юм бэ? Тэд ер нь Бурханы энхрийлэл, хайр татам байдлыг амссан гэж үү? Хүний ертөнцийн хэрэг явдлын талаар тэд юу мэдэх юм бэ? Бурханы тэсэж ядсан хүслийг тэдний хэн нь ойлгож чадах юм бэ? Тэгвэл, бие махбодтой болсон Бурхан бүрмөсөн нуугдмал хэвээр үлддэгт гайхах юмгүй: Өршөөлгүй, догшин хэрцгий чөтгөрүүдтэй ийм харанхуй нийгэмд, нүд цавчилгүй хүмүүсийг хөнөөдөг диаволын хаан яаж хайр татам, эелдэг зөөлөн, бас ариун Бурханы оршин тогтнолыг тэвчиж чадах юм бэ? Бурханы ирэхийг магтан сайшааж, уухайлж яаж чадах юм бэ? Энэ боолууд! Тэд сайхан сэтгэлийг үзэн ядалтаар хариулдаг, мөн аль эртнээс Бурханыг басамжилсан, Бурхантай зүй бусаар харьцдаг, туйлын харгис хэрцгий бөгөөд Бурханыг өчүүхэн төдий ч анхаардаггүй, тонуул дээрэм хийдэг, мөс чанараа бүгдийг нь алдсан, мөс чанараа үл тоож, гэм зэмгүй хүмүүсийг мэдрэлгүй байдал руу уруу татдаг. Эртний өвөг дээдэс үү? Хайртай удирдагчид уу? Тэд бүгд Бурханыг эсэргүүцдэг! Тэд тэнгэрийн доорх бүхнийг түнэр харанхуй, эмх замбараагүй болгосон! Шашны эрх чөлөө юу? Иргэдийн хууль ёсны эрх, ашиг уу? Тэдгээр нь бүгд нүглээ нуух заль мэх юм!(Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (8)”). Бурханы үг үнэхээр бодитой. Коммунист Нам засгийн эрх барьж байгаа нь Сатан, диавол эрх барьж байгаа хэрэг. Энэ нь Бурханыг жигшдэг бөгөөд хүмүүс Бурханд итгэж, Бурханыг дагахыг тэвчиж чаддаггүй. Энэ нь хүмүүсийн дагаж, шүтдэг цорын ганц зүйл байхыг хүсдэг. Коммунист Нам шашин шүтэх эрх чөлөөний далбаа намируулж байгаа мэт дүр эсгэдэг ч итгэгчдийг улайран дарангуйлж, нууцаар баривчилж, итгэгчдийн гэр бүлийг олон үеэр нь хоморголдог. Тэр ч байтугай үнэнийг мэдэхгүй хүмүүсийг төөрөгдүүлж, Хятадын ард түмнийг босгож, итгэл үнэмшилтэй хүмүүсийг эсэргүүцүүлэхээр цуу яриа, худал хуурмаг зохиодог. Маш олон хүн Коммунист Намын тоглоом болж, дарлуулан мөлжигдсөн ба Намыг даган Бурханыг үгүйсгэж, эсэргүүцэж, итгэгчдийг дарангуйлдаг. Тэд бүгд Коммунист Намтай хамт мөхөлтэйгөө нүүр тулна—Бурхан тэднийг шийтгэж, ор мөргүй болгоно. Бид өмнө нь аз жаргалтай гэр бүлтэй байсан ч Коммунист Намын дарангуйлал, баривчилгаанаас болоод тэд асуудалд орохоос айж, намайг ч дарамталж эхлэн, Сатаны хэрэгсэл болсон. Би Коммунист Намын үнэнийг үзэн ядаж, Бурханыг үзэн яддаг ёрын муу мөн чанарыг тодорхой харж, зөвхөн Бурхан л хүнийг жинхэнээсээ хайрладаг гэдгийг бас олж харсан. Бурханы үг л намайг ахин дахин удирдан чиглүүлж, надад итгэл өгч, үнэнийг ойлгуулж, Сатаны заль мэхийг харуулсан юм. Нөхөр маань миний итгэлд саад болох гэж оролдсоор байгаа ч би цаашид эрхшээлд нь автахгүй. Би үргэлжлүүлэн цуглаанд явж, үүргээ гүйцэтгэсээр байгаа, Бурханыг дагах шийдвэрээ бүр ч батжуулсан. Би чин сэтгэлээсээ Бурханд талархаж байна!

Тайлбар:

1. “Ул үндэсгүй буруутгах” гэдэг нь хүмүүсийг хорлодог диаволын арга барилыг хэлж байна.

2. “Хатуу чанд хамгаалагдсан” гэдэг нь хүмүүсийг зовоон шаналгадаг диаволын арга тун хэрцгий бөгөөд хүмүүсийг хөдөлж чадахаа больтол нь асар их хянадаг гэдгийг илтгэдэг.

Өмнөх:  33. Үүрэг өөрчлөгдсөн нь намайг илчилсэн

Дараах:  35. Бусдад хүлээцтэй хандахын цаана байдаг зүйл

Холбогдох контент

85. Харгис эрүү шүүлтийн өдрүүд

Чэнь Хуй, ХятадБи Хятадын жирийн нэг гэр бүлд өссөн юм. Аав минь цэргийн хүн байсан бөгөөд бага балчраас минь л намайг төлөвшүүлж, надад...

16. Бурханы үг бол миний хүч чадал

Жинниань, КанадБи хүүхэд ахуй цагаасаа гэр бүлийнхнээ даган Эзэнд итгэж, үргэлж Библи уншин, цуглаанд оролцдог байлаа. Гэрлэснийхээ дараа...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger