82. Худал хэлэхийн зовлон

Би 2019 оны 10-р сард Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээж авсан юм. Цуглаан дээр би ах эгч нар өөрсдийн туршлага, ойлголтын талаар нөхөрлөж чаддагийг харсан. Тэд ямар ч болгоомжлолгүйгээр бүх завхрал, дутагдлынхаа талаар нээлттэй байж чаддагийг хараад би атаархаж байлаа. Би ч гэсэн шударга хүн байж, тэдэн шиг зүгээр л нээлттэй байхыг хүссэн ч яг тулаад ирэхэд шударгаар ярьж арай л чадаагүй. Нэг удаа ах, эгч нар маань надаас “Та залуухан юм аа, оюутан уу?” гэж асуусан. Үнэндээ би сургуульд яваагүй удсан, ердөө л ресторанд хоол, цэвэрлэгээ хийдэг байсан ч ах эгч нар энийг мэдээд намайг дорд үзэх байх гэж айсандаа өөрийгөө оюутан гэж хэлсэн юм. Би ингэж хэлчхээд нэг их юм бодолгүй цааш явсан. Нэг өдөр би гэрчлэлийн видеоноос Бурханы үгийн нэг хэсгийг хараад, өөрийнхөө тухай эргэцүүлэхэд хүрсэн юм. “Бурхан үнэнч хүнд дуртай гэдгийг та нар мэдэх учиртай. Бурхан итгэмжит мөн чанартай болохоор Түүний үгэнд үргэлж итгэж болно; түүнчлэн, Түүний үйлдэл алдаа мадаггүй агаад маргаангүй байдаг. Ийм учраас Өөрт нь туйлын үнэнч хүмүүст Бурхан дуртай. Үнэнч байдал гэдэг нь Бурханд зүрх сэтгэлээ өгөх, бүх зүйл дээр Бурханд үнэн сэтгэлээсээ хандаж, бүх зүйл дээр Түүнтэй илэн далангүй байж, бодит баримтыг хэзээ ч нуухгүй байж, дээд, доод хүмүүсээ мэхлэхээр оролдохгүй байж, Бурханд бялдуучлах зүйл хэзээ ч хийхгүй байна гэсэн үг юм. Товчхондоо үнэнч байна гэдэг нь өөрийн үйлдэл болон үгийг цэвэр байлгаж, Бурханыг ч, хүнийг ч мэхлэхгүй байх явдал билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурван сануулга). Бурханы үгийг уншаад би, Бурхан шударга хүмүүст дуртай, шударга хүмүүс Бурханд зүгээр л нээлттэй байж чаддаг, хийж, хэлж байгаа зүйлдээ шулуухан байж, Бурханыг ч, бусдыг ч хуурахыг оролддоггүйг ойлгосон. Гэхдээ миний хувьд хүмүүс надаас “Та оюутан уу?” гэж асуухад би Бурханы өмнө шударга хүн байх нь бүү хэл, дорд үзэгдэхээс айж үнэнийг ч хэлж чадаагүй, огт үнэнч шударга байгаагүй. Тиймээс би бусдад үнэнээ хэлэхийг хүссэн ч намайг шоолох байх гэж айсан даа, үнэнээ хэлэхгүй байгаа минь маш эвгүй байсан. Тиймээс би Бурханд залбирч, үнэнийг хэлдэг, шударга хүн байхад минь туслахыг гуйсан. Дараагийн нэг цуглаан дээр би завхралынхаа талаар ам нээж худал үг, хууран мэхлэлтээ ил болгосон. Хүмүүс намайг дорд үзээгүйгээр барахгүй, туршлагыг минь сайн байлаа гэж мессеж хүртэл бичсэн. Энэ нь шударга хүн байх итгэлийг минь нэмэгдүүлсэн. Энэ удаад үнэнч шударга хүн байж, үнэнийг хэлэхийг хэрэгжүүлж байсан ч би сатанлаг зан чанарынхаа талаар мэдэхгүй хэвээр байсан. Нэр хүнд, ашиг сонирхол минь хөндөгдөхөд би ов мэхтэй зан чанараа өөрийн эрхгүй харуулан дүр эсгэдэг байв.

Хожим нь би номлогчоор сонгогдож, гурван чуулганы ажлыг хариуцлаа. Хамтран ажиллагчдын цуглааны үеэр нэг удирдагч чуулган бүр дээр шинээр ирэгсдийг яаж усалдаг, яагаад зарим шинээр ирэгсдийг зохистой дэмжээгүйг тодорхой мэдэхийг хүссэн. Би бага зэрэг сандарч эхэлсэн. Учир нь би бусад хоёрт нь биш зөвхөн нэг чуулганд л ажил яаж явагдаж байгааг мэдэж байлаа. Иймээс юу гэхээ мэдээгүй. Үнэнийг хэлбэл хүмүүс намайг юу гэж бодох бол? Ажлаа мэдэхгүй байж яаж номлогч хийдэг юм бол гэх болов уу? Эсвэл бодит ажил хийгээгүй, энэ үүргийг биелүүлэх чадваргүй гэх юм болов уу? Намайг шилжүүлэх юм уу, ажлаас чөлөөлбөл би ичиж үхэх байв. Би зүгээр л зугтахыг хүссэн ч, эрт гарвал бодит ажил хийгээгүйгээ өөрсдөд нь мэдэгдэхээс айж байгааг минь бүгд ойлгох байв. Иймээс надад үлдэж, бусад номлогч хариуцсан ажлынхаа талаар ярихыг сонсохоос өөр арга байгаагүй. Би яг л үнсэнд хаягдсан шалз шиг, юу хийхээ мэдэхгүй байлаа. Удирдагч миний нэрийг дуудахад би маш их сандарч, сонсоогүй дүр эсгэн “Та юу гэсэн бэ?” гэсэн. Тэгтэл удирдагч “Бид сая шинээр ирэгсдийг услах тухай ярилцаж байлаа, та бидэнд шинээр ирэгсдийнхээ талаар ярих уу?” гэсэн. Зүрх амаар гарчих шиг санагдсан. Надад эхлээд мэдэж байсан чуулганыхаа талаар ярихаас өөр сонголт байгаагүй, харин нөгөө хоёрынх нь тухай ярихыг хүсээгүй. Шалгах ажлаа хийгээгүй минь хүмүүс мэдчих вий гэж айсан ч би шүдээ зуун байж “Хоёр дахь чуулганы шинээр ирэгсдийг зохих ёсоор дэмжихгүй байгаа, цар тахлаас болоод тэдэнд хүрч чадахгүй байна. Гурав дахь чуулганы нөхцөл байдлыг сайн мэдэхгүй байна учир нь би энэ бүх хугацаанд бусад хоёр чуулганы ажлыг шалгаж байлаа” гэж худал хэлсэн. Ингэж хэлэхэд надад маш эвгүй санагдаж, бүгд худлаа ярьж байгааг минь мэдчих вий гэж айсан, тэгвэл бүр ч шившигтэй байх байв. Би цуглааны турш сандарч, дууссаных нь дараа л сая нэг санаа амарч амьсгаа авсан. Гайхмаар нь, удирдагч дараа нь над руу залгаж, “Цар тахлаас болоод зохих ёсоор дэмжлэг аваагүй шинээр ирэгсдийн талаар, та усалгааны ажилтныг тэдэн рүү утсаар яриулж, асуулгасан уу?” гэж асуусан. Удирдагчийн асуулт намайг мухардуулсан. Би нөхцөл байдлын талаар тодорхой мэдэхгүй байсан. Үнэнийг хэлчихвэл удирдагч худал хэлснийг минь мэдэх байсан болохоор би мэдэхгүй гэж хэлж чадаагүй. Тиймээс үргэлжлүүлэн “Би услагчидтай энэ тухай ярилцсан ч зарим шинээр ирэгч утсаа авахгүй байна” гэж худлаа ярьсан. Тэгтэл удирдагч “Аль шинээр ирэгч?” гэж асуусан. Би дотроо “Удирдагч худлаа ярьсныг минь мэдсэн учраас намайг байцаасаар байгаа юм болов уу?” гэж бодсон. Би яаран “Бурханы ажлыг саяхан хүлээж авсан хүмүүсийн зарим нь байх аа” гэж хариулсан. Тодорхой тайлбарлаж чадахгүй байгааг минь хараад удирдагч, “За тэгвэл олж мэдвэл, надад хэлээрэй” гэсэн. Утсаар ярьж дуусаад би маш их буруутай санагдсан. Би ахиад л худлаа ярьж, хуурч мэхэллээ. Тэгэхээр та өөр нэг худлаар эхний худал яриагаа хаацайлж. Өөр худлаа нуухын тулд худал ярих нь маш төвөгтэй шүү дээ. Тэр цуглааныг эргэн санахад, гурван чуулган хариуцдаг нэг номлогч чуулганыхаа нэгийг шалгаагүй гэдгээ хэлсэн. Тэр үнэнийг ярьж чадаж байхад би яагаад нэг ч үнэн үг хэлж чадаагүй юм бэ? Ингэж худал хэлж, хууран мэхэлж, худлаа дүр үзүүлэх нь үнэнийг нууж чадаагүй. Бурхан бүгдийг шинжилдэг, эрт орой хэзээ нэгэн цагт би илчлэгдэх байв, иймээс би Бурханд, “Бурхан минь, өнөөдрийн чуулган дээр удирдагч надаас ажлын минь талаар асуухад би үнэний оронд худал хэлсэн. Бодит ажил хийгээгүй минь мэдвэл бүгд намайг дорд үзэх байх гэж айсан. Бурхан минь, өөрийгөө таньж, завхарсан зан чанараа хаяхад минь замчлаач” гэж залбирсан.

Сүүлд нь би Бурханы үгийн нэг хэсгийг уншсан юм: Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүмүүс өдөр тутмын амьдралдаа дэмий, худал, мэдлэггүй, тэнэг, зөвтгөсөн их зүйл хэлдэг. Угтаа тэд үүнийг бахархлынхаа төлөө, нэрэлхүү байдлаа хангах гэж ийм зүйл хэлдэг. Тийнхүү худал хэлэх нь завхарсан зан чанар нь гарч ирж байгаа хэрэг юм. Энэхүү завхралыг шийдвэрлэвэл зүрх сэтгэл чинь цэвэрлэгдэнэ, ингэснээрээ чамайг улам цэвэр, үнэнч шударга болгоно. Үнэндээ хүмүүс бүгдээрээ яагаад худал хэлдгээ мэддэг: Ашиг сонирхол, нэр нүүр, нэрэлхүү зан, байр суурийнхаа төлөө тэгдэг. Өөрсдийгөө бусадтай харьцуулаад хэт их чармайдаг. Үр дүнд нь худал хэлсэн нь ил болж, бусад хүн нэвт харж, харин ч нэр нүүр, ёс жудаг, нэр хүндээ алдахад хүрдэг. Энэ бол хэтэрхий их худал хэлсний үр дүн юм. Хэтэрхий их худал хэлэх үед хэлдэг үг бүр чинь хольцтой байдаг. Бүгд хуурамч, аль нь ч үнэн зөв, баримттай байж чаддаггүй. Худал хэлээд нэр нүүрээ алдахгүй байж магадгүй ч дотор чинь хэдийнээ гутамшигтай санагддаг. Мөс чанар чинь буруутгахыг мэдэрч, өөрийгөө жигшиж, дорд үзнэ. ‘Би яагаад ийм хөөрхийлөлтэй амьдардаг юм бэ? Ганц юм үнэнчээр хэлэх үнэхээр тийм хэцүү гэж үү? Зөвхөн нэр нүүрийн төлөө ингэж худал хэлэх хэрэгтэй гэж үү? Ингэж амьдрах яагаад ийм залхмаар юм бэ?’ Чи залхмаар биш байдлаар амьдарч болно. Үнэнч шударга хүн байж дадвал чи амархан, эрх чөлөөтэй амьдарч чадна, харин нэр нүүр, бардам зангаа хамгаалахын тулд худал хэлэхийг сонговол амьдрал чинь маш залхмаар, шаналгаатай байна, энэ нь өөрөө өөртөө зовлон шаналал авчирч байгаа гэсэн үг юм. Худал хэлснээр олж авдаг нэр нүүр гэж юу юм бэ? Энэ бол хий хоосон, ямар ч үнэ цэнгүй зүйл. Худал хэлэх үедээ чи нэр төр, ёс жудгаасаа урваж байна. Ингэж худал хэлснийхээ төлөө хүмүүс нэр төр, ёс жудгаа золиосолдог бөгөөд Бурханд тэд онцгүй, үзэн ядмаар санагддаг. Тэгэх хэрэг байна уу? Огтхон ч үгүй. Энэ зөв зам мөн үү? Үгүй. Байнга худал хэлдэг хүмүүс сатанлаг зан чанартаа урхидуулан, Бурханы гэрэлд, Бурханы өмнө биш, Сатаны ноёрхол дор амьдардаг. Яаж худал хэлэх тухайгаа байнга бодох хэрэгтэй болж, худал хэлснийхээ дараа түүнийгээ яаж нуун далдлах талаар бодох хэрэгтэй болдог, хангалттай сайн нуун далдлахгүй бол худал хэлсэн чинь ил болдог учраас нуун далдлахын тулд тархиа гашилгах хэрэгтэй болдог. Ингэж амьдрах залхмаар биш гэж үү? Дэндүү залхмаар. Тэгэх хэрэг байна уу? Огтхон ч үгүй. Ердөө л нэрэлхүү зан, байр суурийн төлөө худал хэлж, түүнийгээ нуун далдлах гэж тархиа гашилгах ямар хэрэгтэй юм бэ? Эцэст нь чи энэ талаар бодоод, ‘Өөрийгөө ингэж зовоох ямар хэрэг байна? Худал хэлж, түүнийгээ нуун далдлах хэтэрхий залхмаар юм. Юмыг ингэж хийгээд нэмэргүй. Үнэнч шударга хүн байх нь илүү амар’ гэж өөртөө хэлэх болно. Чи үнэнч шударга хүн байхыг хүсдэг боловч нэр нүүр, нэрэлхүү зан, ашиг сонирхлоо орхиж чаддаггүй. Эдгээр зүйлийг хамгаалахын тулд худал хэлж, худал үг ашиглаж л чаддаг… Худал үг ашигласнаар хүссэн нэр хүнд, байр суурь, басхүү нэрэлхүү зангаа хамгаалж чадна гэж чи бодож магадгүй ч энэ бол том алдаа. Худал үг нэрэлхүү зан, нэр төрийг чинь хамгаалж чадахгүй төдийгүй, илүү ноцтой нь чамайг үнэнийг хэрэгжүүлж, үнэнч шударга хүн байх боломжоо алдахад хүргэнэ. Тухайн үедээ чи нэр хүнд, нэрэлхүү зангаа хамгаалсан ч гэсэн үнэнийг алдаж, Бурханаас урвадаг бөгөөд энэ нь Бурханы авралыг олж авч, төгс болгуулах боломжоо бүрмөсөн алдана гэсэн үг юм. Энэ бол хамгийн том хохирол, мөнхийн харамсал юм. Ов мэхтэй хүмүүс үүнийг хэзээ ч тодорхой хардаггүй(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэнч шударга хүн байснаар л жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж чадна). Бурханы үг миний байдлыг илчилсэн. Удирдагч чуулган бүрийн усалгааны нөхцөл байдлыг мэдэхийг хүссэн нь маш энгийн хэрэг байсан болохоор зүгээр л үнэнийг хэлэхэд болох байсан ч миний хувьд хамгийн хэцүү зүйл байлаа. Удирдагч, бас бусад номлогч үнэнийг олж мэдсэнийхээ дараа намайг дорд үзэж, бодит ажил хийгээгүй, жижиг асуудлыг ч зохицуулж чадахгүй гэж хэлэх вий гэж би айн, тээнэгэлзэж байсан. Тэгээд халагдчихвал шившиг болох байв. Би нэр хүнд, байр суурь, өөрийнхөө талаарх бусдын сайхан сэтгэгдлийг хамгаалахын тулд зөвхөн нэг чуулганыг тодорхой ойлгосон байтлаа хоёр чуулганыг шалгасан гэж худлаа ярьсан. Би бүр хоёр дахь чуулганы талаар дэлгэрэнгүй ярьж, цар тахлын улмаас тэнд шинээр ирэгсдийг дэмжихгүй байна гэж хэлсэн. Зүгээр л улайм цайм худал хэлсэн биш үү? Удирдагч надаас усалгааны ажилтнуудаас шинээр ирэгсэд рүү залгахыг хүссэн эсэхийг минь асуухад, удирдагч миний саяхан хэлсэн худал үгийг мэдчих вий гэж айсандаа эхнийхийгээ нуух хоёр дахь худал үгийг зохиож, удирдагчийг мэхлэх шалтаг гаргасан. Би нэр хүнд, байр сууриа хамгаалахын тулд, нэг худлыг нөгөөхөөр нь хаацайлж, үнэхээр ов мэхтэй байжээ! Библид тэмдэглэгдсэн Бурхан, Сатан хоёрын харилцан ярианы талаар бодоход Бурхан Сатанаас хаанаас ирснийг нь асуухад Сатан ингэж хариулдаг: “Газар дэлхий дээгүүр хэрэн хэсүүчилж, энүүгээр тэрүүгээр явсаар ирлээ” (Иов 1:7). Сатан үнэхээр овжин, Бурханы асуултад шууд хариулаагүй, тойруулж, бөөрөнхийлсөн маягтай ярьсан. Сатаны хаанаас ирснийг хэлэх боломжгүй. Сатаны ам зөвхөн худал хуурмагаар дүүрэн байдаг, хэзээ ч үнэнч шударгаар ярьдаггүй, үргэлж бүрхэг, хоёрдмол утгатай ярьдаг. Худал хуурмаг, хууран мэхлэлтээрээ би чөтгөр Сатантай адилхан байсан биш үү? Хэдий би удирдагчийн мэдэхийг хүссэн ажлын талаар хариулсан ч энэ бүхэн худал хуурмаг, ов мэх байсан. Хариултыг минь сонссоныхоо дараа миний хариуцаж байсан усалгааны ажлын бодит байдлыг ойлгоогүй хэвээр байсан тул удирдагч зүй зохистой хяналт тавьж байгаа эсэхийг минь үнэлж чадахгүй. Үнэндээ миний худал үг, хууран мэхлэлт миний нэр хүнд, байр суурийг түр зуур л хадгалсан боловч би үнэндээ өөрийн ёс жудаг, нэр төр, бусдын итгэлийг алдсан юм. Хэрэв би энэ маягаар үргэлжлүүлсэн бол эрт орой хэзээ нэгэн цагт бүх хүн шударга, итгэл даах хүн биш гэдгийг минь харж, хэн ч надад итгэхгүй, цаашлаад Бурхан надад итгэхгүй. Тэр үед би ямар ч ёс жудаг, нэр төргүй болох биш үү? Энэ нь тэнэг хэрэг болох биш үү?

Сүүлд нь би Бурханы үгийн нэг хэсгийг уншсан: “Бурхан хүмүүсээс үнэнч бай гэж шаарддаг нь ов мэхтэй хүмүүсийг үнэхээр үзэн ядаж, дургүйцдэг гэдгийг нь нотолдог. Бурхан ов мэхтэй хүмүүст дургүйцэхдээ аливааг хийдэг арга, зан чанар, сэдэл, заль мэхнийх нь арга барилд дургүйцдэг; Бурхан энэ бүх зүйлд дургүй. Хэрэв ов мэхтэй хүмүүс үнэнийг хүлээн авч, ов мэхтэй зан чанараа таньж чаддаг, Бурханы авралыг хүлээн авахыг хүсдэг бол тэдэнд ч бас аврагдах найдлага бий. Учир нь Бурхан бүх хүнд эрх тэгш ханддаг, үнэн ч мөн адил. Иймээс бид Бурханы таалалд нийцдэг хүмүүс болохыг хүсвэл юун түрүүнд биеэ авч явах зарчмаа өөрчлөх ёстой. Цаашид бид сатанлаг гүн ухааны дагуу амьдарч болохгүй, худал хуурмаг, заль мэхээр амиа аргацааж болохгүй, харин бүх худал хуурмагаа хаяад, үнэнч шударга хүн болох ёстой, тэгвэл бидний талаарх Бурханы үзэл бодол өөрчлөгдөнө. Хүн урьд нь бусдын дунд амьдрахдаа байнга худал хуурмаг, дүр эсгэлт, заль мэхэнд найдаж, сатанлаг гүн ухааныг өөрсдийн оршин тогтнолын үндэс, өөрсдийн амь, биеэ авч явахын суурь болгон ашигладаг байлаа. Энэ нь Бурханы жигшдэг зүйл байсан. Шүтлэггүй хүмүүсийн дунд ний нуугүй ярьж, үнэнийг хэлж, үнэнч шударга хүн байх юм бол гүжирдүүлж, шүүгдэж, хаягдах учраас чи ертөнцийн чиг хандлагыг дагаж, сатанлаг гүн ухааны дагуу амьдарч, худал ярихдаа улам чадварлаг, улам ов мэхтэй болдог. Түүнчлэн зорилгодоо хүрч, өөрийгөө хамгаалахын тулд хорон арга ашиглаж сурдаг. Тэгээд Сатаны ертөнцөд улам дэвжин дээшилж, улмаар нүгэлд улам бүр гүн живсээр эцэст нь гарч чадахаа больдог. Бурханы гэрт аливаа зүйл шал эсрэгээрээ байдаг. Худал хэлж, хууран мэхлэх тусам чинь Бурханы сонгосон хүмүүс чамаас залхаж, чамайг хаяна. Гэмшихээс татгалзаж, сатанлаг гүн ухаан, логиктой зууралдсаар байдаг бол, мөн зүсээ хувиргах, өөрийгөө нуун далдлахын тулд хуйвалдаж, нарийн арга сэддэг бол илчлэгдэж, таягдан хаягдах тун магадлалтай. Учир нь Бурхан ов мэхтэй хүмүүсийг үзэн яддаг. Бурханы гэрт үнэнч шударга хүмүүс л дэвжин дээшилж чадна, ов мэхтэй хүмүүс яваандаа орхигдож, таягдан хаягдана. Бурхан энэ бүгдийг урьдчилан тогтоосон байдаг. Үнэнч хүмүүс л тэнгэрийн хаанчлалаас хувь хүртэж чадна. Хэрэв чи үнэнч шударга хүн байх гэж хичээхгүй, үнэнийг эрэлхийлэх чиглэлд туршлагажиж, хэрэгжүүлэхгүй, өөрийнхөө муу муухайг илчлэхгүй, үнэн нүүр царайгаа харуулахгүй бол Ариун Сүнсний ажлыг хүлээн авч, Бурханы сайшаалыг хүртэж хэзээ ч чадахгүй(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэнч хүн байх хамгийн үндсэн хэрэгжүүлэлт). Бурханы үгийг тунгаан бодоод би Бурхан ов мэхтэй хүмүүст дургүй, тэднийг авардаггүйг ухаарсан. Яагаад гэвэл, тэд Сатанд харьяалагддаг. Ов мэхтэй хүмүүс нэр хүнд, байр суурь, ашиг сонирхлоо л хамгаалахын тулд юу ч хийсэн заль мэх, башир арга хэрэглэж, худлаа ярьдаг. Ийм хүмүүсийн өвөрлөдөг санаа зорилго, ашигладаг арга барил нь Бурханы хувьд ой гутам, жигшмээр байдаг. Хэдий Бурханд итгэдэг ч би ямар ч үнэнийг олж аваагүй, “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”, “Мод холтосныхоо төлөө амьдардаг шиг хүн нэр төрийнхөө төлөө амьдардаг” гэх мэт сатанлаг гүн ухаанаар амьдарсаар байсан. Эдгээр сатанлаг гүн ухаан миний зүрх сэтгэлд аль хэдийн үндэслэж, намайг төөрөлдүүлж, завхруулж, нэр хүнд, байр суурь хөөцөлдөх замаар алхуулсан. Хүн өөрийнхөө төлөө амьдарч, бусдаас онцгойрч, алдар нэр, ашиг хонжоо олох ёстой, тэгж байж л бусдад дорд үзэгдэхгүй гэж би боддог байлаа. Үргэлж үнэнийг хэлж, хэзээ ч худлаа ярьдаггүй бол тэр хүн тэнэг, хэнд ч хэрэггүй гэж би бодоод, үүнээс болж, өөрийнхөө ашиг сонирхлын төлөө үргэлж хууран мэхэлж, худал хуурмагийн тор татаж, улам л ов мэхтэй, хуурамч, хэвийн хүний төрхгүй болж байсан. Би нэр хүнд, байр суурийг үнэнээс илүү чухал гэж үзэж, нэр төр, байр сууриа хамгаалахын тулд худал хэлж, үнэний эсрэг явахад бэлэн байсан. Сатан бол худалч, ингэж худлаа ярьж, мэхлэх үедээ би Сатантай адилхан байдаг биш үү? Энэ ёрын муу ертөнцөд шударга, шулуун хүн байх нь хангалтгүй. Харин Бурханы гэрт эсрэгээрээ. Бурханы гэрт зөв шударга байдал, үнэн ноёлдог, хууран мэхлэх тусам хүн унах магадлалтай, эцэст нь бүх мэхлэгчийг Бурхан илчилж, таягдан хаяна. Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хэрвээ хүмүүс аврагдахыг хүсвэл эхлээд үнэнч шударга байх ёстой(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Амийн өсөлтийн зургаан үзүүлэлт). “Үнэнч хүмүүс л тэнгэрийн хаанчлалаас хувь хүртэж чадна…(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэнч хүн байх хамгийн үндсэн хэрэгжүүлэлт). Бурхан бол ариун, бузар хүмүүсийг тэнгэрийн хаанчлалд орохыг зөвшөөрдөггүй. Энийг ухаараад би Бурханы ариун, зөвт зан чанар халдлагыг тэвчдэггүй гэдгийг мэдэрч, ах, эгч нартаа худлаа ярьсандаа үнэхээр харамсан, өөрийгөө үнэхээр үзэн ядаж, дахиж хэзээ ч худлаа ярьж, хуурахыг хүсээгүй. Харин үнэнийг хэрэгжүүлж, шударга хүн байж, хүн бүртэй шударгаар ярихыг, амнаасаа худал хуурмагийг, зүрх сэтгэлээсээ ов мэхийг авч хаяж, тэгснээрээ Бурханы сайшаалыг хүртэх, тэнгэрийн хаанчлалд орох эрхтэй болохыг хүссэн.

Нэг сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр би Бурханы үгийн нэг хэсгийг уншсан юм: “Үнэнч шударга байх хэрэгжүүлэлт нь олон талыг хамардаг. Өөрөөр хэлбэл, зөвхөн нэг талыг хангаснаар л үнэнч шударга байх стандартад хүрдэг юм биш; үнэнч шударга байхын тулд олон талаар стандартад нийцдэг байх ёстой. Зарим хүн үнэнч шударга байхын тулд яаж ийгээд худал хэлэхгүй байх хэрэгтэй гэж үргэлж боддог. Энэ үзэл бодол зөв үү? Үнэнч шударга байх нь ердөө худал хэлэхгүй байх явдлыг л хамардаг уу? Үгүй, энэ нь бас өөр хэдэн талыг хамардаг. Нэгдүгээрт, чамд юу ч тулгарсан хамаагүй, энэ нь чиний нүдээрээ харсан зүйл ч бай, эсвэл хэн нэгний чамд хэлсэн зүйл ч бай, хүмүүстэй харилцах ч бай, эсвэл асуудлыг зохицуулах ч бай, гүйцэтгэх учиртай үүрэг чинь ч бай, эсвэл Бурханы чамд даалгасан зүйл ч бай, чи үргэлж үнэнч шударга зүрх сэтгэлээр хандах ёстой. Аливаад үнэнч сэтгэлээр хандах хандлагыг хүн хэрхэн хэрэгжүүлбэл зохилтой вэ? Юу бодож байгаагаа хэл, шударгаар ярь; хоосон үг, албан үг хэллэг, чихэнд чимэгтэй үгээр бүү ярь, тал зассан, хоёр нүүртэй хуурамч зүйл бүү хэл, харин зүрх сэтгэлдээ байгаа үгийг хэл. Ингэх нь үнэнч шударга хүн байх явдал юм. Зүрх сэтгэлдээ байгаа жинхэнэ бодол, үзэл бодлыг илэрхийлэх нь үнэнч хүмүүсийн хийвэл зохих зүйл билээ. Юу бодож байгаагаа, зүрх сэтгэлдээ буглаж буй үгсийг хэзээ ч хэлдэггүй, хэлж байгаа зүйл чинь бодсоноос чинь зөрүүтэй байдаг бол энэ нь үнэнч шударга хүний хийдэг зүйл биш(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэнч шударга хүн байснаар л жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж чадна). Бурханы үг надад хэрэгжүүлэлтийн замыг өгсөн. Бусадтай харилцах, үүргээ биелүүлэхийн аль нь ч бай би үнэнч шударга зүрх сэтгэлээр хандах ёстой. Хяналт тавих ажил хийгээгүйгээс л хойш үүнийгээ шударгаар хэлэх ёстой. Би нэр хүнд минь сэвтэх эсэхийг бодох ёсгүй. Хамгийн гол нь шударга хүн байхыг хэрэгжүүлэх.

Хамтран зүтгэгчдийн дараагийн цуглаан дээр би санаачилга гарган завхралаа илчлэхийг хүссэн ч хүмүүс намайг юу гэж бодох бол гэж санаа зовсон. Тэгээд дахиад л нэр хүнд, байр сууриа хамгаалахыг хүсэж байгаагаа ойлгосон учраас Бурханд чимээгүйхэн залбирч, намайг замчилж, надад хүч өгч, завхралаа илчлэх зориг хайрлахыг гуйсан. Тэгээд өмнө нь уншиж байсан Бурханы үгийн нэг хэсгийг санасан юм: “Чи Бурханы үгийн дагуу хэрэгжүүлдэггүй, нууц болон бэрхшээлээ хэзээ ч шинжилдэггүй, бусадтай нөхөрлөхдөө хэзээ ч сэтгэлээ нээдэггүй, өөрийн завхрал, амин газрыг тэдэнтэй нөхөрлөж, шинжилж, илчилдэггүй бол аврагдаж чадахгүй(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэнч хүн байх хамгийн үндсэн хэрэгжүүлэлт). Хэрэв үнэнч шударга биш байж, завхрал, дутагдлаа нуусаар, сэтгэлээ нээж, өөрийгөө илчилж, задлан шинжлэхгүй бол хэзээ ч завхарсан зан чанараасаа салахгүй, хэзээ ч аврагдахгүй гэдгээ би ухаарсан. Би Бурханд дахиад залбирч, “Бурхан минь! Сэтгэлээ нээж, шударга хүн байж чадах хүч чадлыг надад өгөөч” гэсэн. Залбирсныхаа дараа би бусдад үнэнээ хэлэх санаачилга гарган, “Сүүлчийн цуглаан дээр удирдагч шинээр ирэгсдийн усалгааны талаар асуухад би худлаа хэлсэн. Үнэндээ би нэг чуулганы талаар л мэдэж байснаас биш, нөгөө хоёрынх нь тухай мэдээгүй. Үнэнээ хэлчихвэл та нар намайг дорд үзнэ гэж айхдаа би нөгөө хоёр чуулганы талаар мэднэ гэж худлаа яриад, бүгдийг чинь хуурсан” гэсэн. Ингэж хэлсний дараа хүмүүс намайг яллаа ч үгүй, дорд үзээ ч үгүй. Харин ч намайг зүгээр л сэтгэлээ нээж, шударга хүн байж чадсан нь сайн хэрэг гэсэн. Ингэж хэрэгжүүлснээр хамаагүй илүү тайвширч, санаа амарсан. Өөрийгөө нуусаар байсан бол надад эдгээр ухаарал, олз байхгүй байх байв.

Удалгүй дээд түвшний удирдагч надаас, “Та одоо чуулганы удирдагчдын байдлыг ойлгож байгаа юу?” гэж асуусан. Нэг чуулганы удирдагчийн байдлыг мэдэж байгаа ч нөгөө хоёрынх нь байдлыг мэдэхгүй учраас би энэ асуултад бага зэрэг итгэлгүй байлаа. Би дотроо “Үнэнийг хэлчихвэл удирдагч намайг бодит ажил хийгээгүй гэх болов уу?” гэж бодоод ойлгож байгаа гэж хэлэхийг хүссэн. Тэр үед дахиад худал хэлэхийг хүсэж байгааг ухаарч, Бурханд залбираад, “Би зөвхөн нэг чуулганы удирдагчийн байдлыг л мэднэ, нөгөө хоёрынхыг нь мэдэхгүй ээ” гэж үнэнээ хэлсэн юм. Тэгэхэд удирдагч намайг шүүмжлээгүй, харин надад хэдэн зөвлөгөө өгч, намайг илүү олон удаа утасдаж тэр чуулганы удирдагчдын байдлыг асууж, бэрхшээлээ хурдан шийдэхэд нь тусал гээд, бас дагах хэдэн зам зааж өгсөн. Би хэдий чинээ үнэнийг хэлж, шударга хүн байж, завхрал, дутагдлаа илчилж зүрхэлнэ, төдий чинээ ах, эгч нараараа туслуулж, ихийг олж авах боломжтой гэдгийг мэдсэн. Өмнө нь би нэр хүнд, байр сууриа хамгаалахын тулд худал хэлж, хуурч мэхэлж байсан ч худал хэлэх болгонд зүрх сэтгэл минь шаналж, мөс чанар минь буруутгагдахыг мэдэрсэн, хамгийн гол нь ёс жудаг, нэр төрөө алдсан. Энэ туршлагаар би Бурхан ч, хүмүүс ч шударга хүнд дуртай байдгийг, шударга байх тусам бусадтай харилцах харилцаа чинь улам эв эетэй байж, чи илүү тайван, амар амгалан байна гэдгийг ойлгосон. Хүмүүс чамайг дорд үзэхгүй төдийгүй, харин ч ах, эгч нар чинь чамд тусална. Шударга хүн байх үнэхээр сайхан. Шударга хүн байснаар л бид Бурханы ерөөл, авралыг хүртэж, тэнгэрийн хаанчлалд орж чадна!

Өмнөх:  78. Үнэнийг хэлэхэд надад юу саад болов?

Дараах:  83. Бусдад зааж сургахдаа би яагаад бүгдийг нь хэлдэггүй вэ?

Холбогдох контент

85. Харгис эрүү шүүлтийн өдрүүд

Чэнь Хуй, ХятадБи Хятадын жирийн нэг гэр бүлд өссөн юм. Аав минь цэргийн хүн байсан бөгөөд бага балчраас минь л намайг төлөвшүүлж, надад...

84. Нугаршгүй итгэл

Мэн Ён, Хятад2012 оны 12-р сард би хэдэн ах, эгчийн хамт сайн мэдээ түгээхээр нэг газар очсон бөгөөд эцэст нь муу хүмүүс биднийг мэдээлсэн...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger