84. Шаргуу ажилласнаар тэнгэрийн хаанчлалд орж чадах уу?
Би Католик шашинтай гэр бүлд төрсөн. Манай тахилч дандаа л бид Бурханы тушаалыг дагаж, Масс-д ороцож, нэгнээ хайрлаж, сайн үйл хийх хэрэгтэй гэж хэлдэг байсан. Эдгээр зүйлийг хийдэг хүмүүс л жинхэнэ сүсэг бишрэлтэй итгэгчид бөгөөд Эзэн ирэх үедээ тэднийг тэнгэрийн хаанчлалд аваачна гэж хэлдэг байв. Би өөртөө “Би үргэлж Бурханы хэлснээр хийж, сайн үйлд идэвхтэй оролцож, чуулганы дүрэмд анхаарал хандуулах ёстой, тэгвэл Эзэн намайг хайрлаж, сайнаар бодно, ийм маягаар Тэр эцэст нь эргэн ирэх үедээ намайг ерөөж, Өөрийн хаанчлалд аваачна” гэж байнга давтан хэлдэг байв.
Коллежид байхдаа би чуулганд сайн дураар үйлчлэх илүү их цаг гаргахын тулд хичээлээсээ ч чөлөө авсан. Чуулганд явдаг бусад хүмүүс чуулганд байхдаа залбирч, Массд оролцож маш сүсэгтэй харагдах боловч чуулганы гадна тамхи татаж, архи ууж, замбараагүй үдэшлэг зохиодог байв. Надад жигшмээр санагдаж, “Эзэн бидэнд Өөрийг нь хайрлаж, зүдэрсэнд тусалж, ертөнцийн бүх уруу таталтаас өөрсдийгөө хамгаал гэж заадаг. Энэ хүмүүс Эзэнд сүсэг бишрэлтэйгээр итгэдэг юм шиг харагдаж магадгүй ч бодит байдал дээр Эзэний төлөө үнэндээ юу ч хийдэггүй. Тэд бүгд ертөнцийн таашаалын араас шунаж, хайдаг. Энэ нь Эзэний сургаалын эсрэг байгаа бус уу? Би тэдэн шиг байхгүй. Эзэний төлөө илүү сайн үйл хийж, тэгснээр цаг нь болохоор тэнгэрийн хаанчлалд орж чадна” гэж боддог байлаа.
Гэтэл цаг хугацааны явцад би ч бас Бурханы тушаалыг өдөр тутмын амьдралдаа дагаж чадахгүй байгаагаа мэдсэн. Намайг хэцүү байдалд үнэхээр тэмцэж байхад таашаал хөөж, жаргалтай эрх дураараа амьдарч байгаа чуулганы тэр гишүүдийг харах бүрдээ би яаж ч чадалгүй Бурханыг буруутгаж байсан. Эзэн бидэнд бусдыг яг өөр шигээ хайрлахыг заадаг, гэтэл би хүмүүст байнга атаархаж, дорд үзэж байв. Гэр бүл маань миний буруу явдлыг зэмлэсэн ч би шалтаг хэлж, тэдэнд уурладаг байв. Эзэн бидэнд даруу байж, уучлах нь чухал гэж заадаг, гэтэл би алийг нь ч мөрдөж чадаагүй. Надад асар буруутай санагдаж, зөвхөн нэр төдий итгэгч байж гэж айсан. “Би яагаад нүглээ ялж чадахгүй байна вэ? Нүгэл үйлдэх бүрдээ би тахилчдаа нүглээ улайж, нөхөн төлөхийн тулд сайн үйл хийдэг ч өнөөх л нүглээ үйлдсээр л байх юм. Бурхан яаж минийх шиг итгэлийг ерөөх билээ?” гэж би эргэцүүлж эхлэв. Тэгээд би тахилчийнхаа байнга хэлдэг зүйлийг бодлоо, нүгэл үйлдсэнийхээ дараа бид түүнд нүглээ улайвал уучлагдана, Эзэний төлөө ажиллаж, тасралтгүй сайн үйл хийж байгаа л бол Эзэн биднийг өршөөж, ерөөж, хаанчлалдаа оруулна. Библид ингэж бичсэн байдаг: “Би сайн тэмцлээр тэмцэж, замаа дуусгаж, итгэлээ хадгалсан. Ирээдүйд надад зориулсан зөвт байдлын титэм зэхэгдсэн” (2 Тимот 4:7–8). Үүнийг уншаад би тайвширч, Би Масс-д оролцож, нүглээ улайж, Эзэний төлөө ажиллаж байгаа цагт Бурханы хаанчлалд орж чадна гэж бодсон юм. Тиймээс би цаг завгүй сайн үйл хийж, өвчтэй хүмүүс, хоригдлуудыг эргэж, асрамжийн газарт сайн дурын ажил хийдэг байлаа.
Хорин долооны нэг өдөр би зуршил ёсоороо Фэйсбүүк ухаж, мэдээ гүйлгэж байгаад Бетти гэдэг эгчийн нийтэлсэн нэг хэсгийг олж харсан. “Хэдийгээр олон хүн Бурханд итгэдэг ч Бурханд итгэх итгэл гэж юу болохыг, Бурханы хүсэлд нийцэхийн тулд юу хийх ёстойгоо цөөн хүн л ойлгодог… ‘Бурханд итгэх итгэл’ гэдэг нь Бурхан байдаг гэдэгт итгэх явдал; энэ нь Бурханд итгэх итгэлийн хамгийн энгийн ухагдахуун юм. Үүнээс гадна, Бурхан байдаг гэж итгэх нь үнэхээр Бурханд итгэхтэй адилгүй; харин ч энэ нь шашны өнгө аяс ихтэй энгийн итгэл билээ. Бурханд итгэх жинхэнэ итгэл гэдэг нь Бурхан бүх зүйлийг захирдаг хэмээх итгэлд үндэслэн Бурханы үг ба ажлыг туулж, завхарсан зан чанараасаа ангижирч, Бурханы хүслийг хангаж, Бурханыг мэдэж авна гэсэн үг юм. Ийм төрлийн аяныг л ‘Бурханд итгэх итгэл’ хэмээн нэрлэж болно. Гэсэн ч хүмүүс Бурханд итгэх итгэлийг ихэвчлэн энгийн, хөнгөн хийсвэр асуудал гэж үздэг. Бурханд ийм маягаар итгэдэг хүмүүс Бурханд итгэхийн утга учрыг алдсан байдаг бөгөөд эцсээ хүртэл үргэлжлүүлэн итгэлээ ч гэсэн, Бурханы сайшаалыг хэзээ ч хүртэж чадахгүй, учир нь тэд буруу замаар алхаж байдаг. Өнөөдөр ч гэсэн бичиг үсгийн дагуу, хоосон сургаал дотор Бурханд итгэдэг хүмүүс бий. Өөрсдөд нь Бурханд итгэх итгэлийн мөн чанар байхгүй гэдгийг тэд мэддэггүй бөгөөд Бурханы сайшаалыг хүртэж чадахгүй. Гэсэн ч амар амгалангийн ерөөл болон арвин их нигүүлслийн төлөө Бурханд залбирсаар байдаг. Бүгдээрээ түр зогсоод, зүрх сэтгэлээ тайван байлгаж, өөрсдөөсөө ингэж асууцгаая: Бурханд итгэх нь үнэхээр газар дэлхий дээрх хамгийн амархан зүйл юм гэж үү? Бурханд итгэнэ гэдэг Бурханаас их нигүүлслийг хүлээн авахаас цаашгүй юм гэж үү? Бурханд итгэдэг боловч Түүнийг мэддэггүй, Бурханд итгэдэг ч Түүнийг эсэргүүцдэг хүмүүс Бурханы хүслийг үнэхээр хангаж чадна гэж үү?” (Үг нь махбодоор илэрсэн номын Өмнөх үг). Эдгээр үг гайхалтай шинэ, содон санагдаж, сонссон даруйдаа би шууд татагдсан. Ялангуяа төгсгөлд нь тавьсан асуултуудыг би өмнө нь ерөөсөө бодож үзэж байгаагүй. “Ёстой гайхалтай! Энэ хэний үг вэ? Ийм богинохон хэсэг Бурханд итгэхийн утга учир, итгэлээс бид юу олж авахаар зорьдгийг бүрэн илчилж байна” гэж бодов. Би тэдгээр үгийг бодож, амьдралдаа анх удаа итгэлээ чин сэтгэлээсээ бодож үзлээ. Итгэлийнхээ өнгөрсөн он жилүүдийг эргээд санахад би чуулганы үйл ажиллагаа, ёслолуудад маш их оролцож, чуулганд идэвхтэй үйлчилж, нийгэмд сайн үйл хийж, жаахан зовж, үүнийхээ төлөөсийг төлж байсан ч гэр бүлийнхээ хамт ерөөгдөж, Бурханаар хамгаалагдана, ялангуяа Бурханы хаанчлалд орж чадна гэсэндээ тэдгээрийг хийдэг байсан. Ийм зүйлсийг эрэлхийлэх нь зөв, Бурхан итгэлийг минь таалж, би Түүний амлалт, ерөөлийг хүртэнэ гэж би байнга боддог байсан, гэхдээ, эдгээр үгийг уншаад би итгэлийнхээ илүү гүн утга учрыг бүдэг бадаг ухаарч эхэлсэн. Би хаанчлалын ерөөлийг хариуд нь хүртэх гэж сайн үйл хийж, өөрийгөө үгүйсгэдэг байжээ, энэ бол Бурханыг гэх жинхэнэ хайр биш. Бурхан яаж ер нь ийм итгэлийг сайшаах билээ? Тэгээд би Эзэнд хорь гаруй жил итгэж, үргэлж чуулганд үйлчилж байснаа бодсон юм. Миний зовлон, золиослол бүгд хий дэмий байсан гэж үү? Эдгээр үгийг тунгаан бодох тусам энэ бүгдийг тодорхой ойлгохын тулд Бетти эгчийн Фэйсбүүк дээр өөр юу байсныг харах гэж бүр ч их хүслээ. Би холбоо барьж, бид онлайнаар цуглаан хийсэн. Гайхалтай гэгээрэлтэй байлаа.
Тэдгээр үгийг уншаад юу мэдэрснээ би эгчтэй хуваалцсан. “Бетти, таны онлайнд оруулсан зүйл гайхалтай байсан. Би ерөөл хүртэх гэж Эзэнд итгэдэг байснаа, энэ нь Эзэнийг жинхэнээсээ хайрлаж байгаа хэрэг биш гэдгийг олж харсан. Гэхдээ би нэг зүйлийг ойлгохгүй байна. Библид ингэж хэлдэг: ‘Би сайн тэмцлээр тэмцэж, замаа дуусгаж, итгэлээ хадгалсан. Ирээдүйд надад зориулсан зөвт байдлын титэм зэхэгдсэн’ (2 Тимот 4:7–8). Манай тахилч бидэнд сайн үйлс, сайн үйл хийсээр байгаа цагт Эзэн биднийг ерөөж, бид Түүний хаанчлалд орж чадна гэж байнга хэлдэг. Итгэлийнхээ энэ бүх он жилүүдэд би яг ингэж хийж ирсэн. Эзэн үүнийг мартах уу? Би үнэхээр Түүний хаанчлалд орж чадахгүй юу?” гэхэд
Бетти эгч дараа нь энэ гүн ойлголтыг хуваалцсан: “Эзэний төлөө үргэлж уйгагүй хөдөлмөрлөж, золиослол гаргаж, сайн үйл хийхийг Эзэн маш их таална, Тэр эргэж ирэхдээ биднийг х аанчлал рууг аа өргөх болно. Үнэн хэрэгтээ үүнийг Паул хэлсэн. Эзэн Есүс ч, Ариун Сүнс ч ийм зүйл ерөөсөө хэлээгүй. Эдгээр үг бол ердөө Паулын хувийн үзэл бодлыг илэрхийлнэ, энэ нь Эзэний зорьсон зүйл биш. Хүний үг үнэн биш. Зөвхөн Бурханы үг үнэн. Бурханы хаанчлалд орох тухайд зүгээр л Бурханы үгийг урьтал болгох ёстой. Хэрэв хүний үгээр явбал бид Эзэний замаас хазайх магадлалтай! Тэгэхээр хэн тэнгэрийн хаанчлалд орж чадах вэ? Эзэн Есүс бидэнд маш тодорхой хэлсэн байдаг: ‘Намайг Эзэн минь, Эзэн минь гэсэн хүн бүр тэнгэрийн хаанчлалд орохгүй: харин тэнгэр дэх Эцэгийн минь хүслийг биелүүлдэг хүн тэнгэрийн хаанчлалд орно’ (Матай 7:21). Үүнээс харахад, хаанчлалд хэн орохыг шийдэхдээ Бурхан бидний хэр их золиосолдгийг хардаггүй. Харин ердөө л Түүний хүслийг биелүүлдэг эсэхийг хардаг. Өөрөөр хэлбэл, хаанчлалд орохын тулд хүмүүс нүгэлт уг чанараасаа салж, цэвэрлэгдэж, Бурханы үгийг хэрэгжүүлэх ёстой, Бурханд үнэхээр дуулгавартай байж, Түүнийг хайрлаж, шүтэн мөргөх ёстой. Бид уйгагүй хөдөлмөрлөж, олон золиослол гаргадаг ч Бурханы үгийг дагаж чадахгүй, байнга нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцдэг бол мууг үйлдэгчид юм. Ийм төрлийн хүн хаанчлалд орж чадахгүй. Эзэнийг эсэргүүцсэн Иудейн фарисайчууд бүгд сүмдээ олон жил Бурханд үйлчилж, тэр ч бүү хэл, газар сайгүй сүсэгтэн элсүүлсэн. Тэд маш их зовж, их төлөөс төлсөн. Гаднаа тэд Бурханд сүсэг бишрэлтэй мэт харагдаж байсан ч шашны зан үйл үйлдэхэд л анхаарч байлаа. Тэд хүний уламжлал, хоосон сургаал айлдаж, Бурханы хууль, тушаалыг хаясан. Тэдний үйлчлэл бүхэлдээ Бурханы хүслийн эсрэг явж, тэд Бурханы замаас хазайсан. Эзэн Есүсийг ажлаа хийхээр ирэхэд фарисайчууд Түүний эсрэг илт сөрөн зогсож, байр сууриа хамгаалах гэж оролдоод, Түүнийг улайран яллаж, гүжирдэж, хүмүүсийн Түүнийг дагахыг болиулах гэж оролдсон. Эцэст нь бүр Ромын засгийн газартай сүлбэлдэж, Эзэн Есүсийг загалмайд цовдолж, Бурханы зан чанарт халдаж, Түүний шийтгэлийг хүртсэн. Хүмүүс хэдий шаргуу ажиллаж, золиослол гаргадаг ч энэ нь автоматаар тэд Бурханы хүслийг биелүүлдэг гэсэн үг биш болохыг батална. Хүмүүсийн нүгэл цэвэрлэгдээгүй байгаа цагт Бурханы төлөө өөрсдийгөө зарлагаддаг ч гэсэн, тэд нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцнэ. Тэгэхээр бид ийм л байна. Хэдий бид чуулганы нөхдөдөө тусалдаг, гаднаа найрсаг харагдаж, шаргуу ажилладаг юм шиг боловч бидний зорилго ерөөгдөж, Бурханы хаанчлалд орох байдаг. Бурхан биднийг ерөөх бүрд бид талархаж, Түүнийг магтдаг. Өвдөх юм уу муу зүйл тохиолдоход бид Бурханыг буруутгаж, буруугаар ойлгодог, бүр Түүнээс урваж ч магадгүй. Бид зүгээр л золиослол, сайн үйл хэргээрээ хөрөнгөжих гэж хичээдэг, бусдад хүндлүүлж, шүтүүлэх гэсэндээ, бас алдар нэр, ашиг хонжоо, байр суурь олох гэсэндээ Бурханы төлөө хэчнээн их зовж, ажилласнаа гайхуулдаг. Бид өөрсдийнхөө дургүй хүн юм уу зүйлтэй тулгарах үедээ уурсаж, Бурханы үгийг баримталж чаддаггүй гэх мэт. Эндээс харахад, бид энэ бүгдийг Бурханыг хайрласандаа юм уу Бурханыг сэтгэл хангалуун байлгах гэж бус, харин Бурхантай наймаацахын тулд хийдэг. Бид зүгээр л хүсэл эрмэлзлээ хангахын тулд Бурханыг ашиглаж, хуурч байна. Ингэхээр бид яаж тэнгэрлэг Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн байж чадах вэ? Библид ингэж хэлдэг: ‘Та нар ариун байх ёстой, учир нь Би ариун билээ’ (1 Петр 1:16). Бурхан ариун гэдгийг бид мэднэ, тэгвэл Бурхан юу гэж бидэн шиг бохир хүмүүсийг тэнгэрийн хаанчлал руу хөтлөх билээ? Зөвхөн нүгэлт уг чанараа хаяж, Бурханыг эсэргүүцэхээ больсноор л бид Бурханаар сайшаагдаж, Түүний хаанчлалд ороход тохирох болно.”
Эгчийг сонсож байхдаа би ингэж бодсон юм: “Би сайн үйлс хийснээр хаанчлалд орж чадна гэж боддог байсан, гэтэл Бурханы хүсэлтэй нийцэхгүй байдлаар итгэлээ хэрэгжүүлдэг байсан бололтой. Хүмүүс цэвэр болсноор л хаанчлалд орж чадна, харин би яаж цэвэр болохыг мэдэхгүй мухардаж байна.” Би Бетти эгчтэй өөрийн бодол, санаа зовнилыг хуваалцахад
эгч хариуд нь надад Төгс Хүчит Бурханы үгийн холбогдох зарим хэсгийг уншиж өгсөн. “Дөнгөж золин аврагдсан, өөрчлөгдөөгүй, эсвэл Бурханаар төгс болгуулаагүй чам мэтийн нүгэлтэн Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадах уу? Одоо ч гэсэн хуучин хэвээрээ байгаа чиний хувьд, Есүсээр авруулсан чинь үнэн. Чи Бурханы авралаас үүдэн нүгэлтэн гэж тооцогдохгүй байгаа боловч нүгэлтэй биш, бохир заваан биш гэдгийг чинь энэ нь нотлохгүй. Хэрвээ өөрчлөгдөөгүй юм бол чи яаж ариун байж чадах юм бэ? Дотроо чи бохир заваанаар дүүрч, хувиа хичээсэн, өөдгүй байдаг мөртөө Есүстэй хамт буухыг хүссээр байдаг—тийм азтай явдал байна гэж үү дээ! Бурханд итгэх итгэлдээ чи нэг алхмыг орхисон: Чи зүгээр л золин аврагдсан, гэхдээ өөрчлөгдөөгүй. Чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд Бурхан чамайг биечлэн өөрчилж, цэвэрлэх ёстой; чи зөвхөн золин авруулсан бол ариун байдалд хүрч чадахгүй. Ийм маягаар чи Бурханы сайн ерөөлийг хуваалцах эрхгүй байх болно, учир нь чи хүнийг удирдах Бурханы ажилд нэг алхмыг орхигдуулсан, энэ нь өөрчлөгдөж, төгс болох гол алхам юм. Тиймээс дөнгөж золин аврагдсан нүгэлтэн чи Бурханы өв залгамжлалыг шууд өвлөн авч чадахгүй” (Үг нь махбодоор илэрсэн номын “Нэршил болон ялгамж чанарын талаар”). “Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон юм; Тэрээр хүнийг бүх завхарсан зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, бас хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн салгахын тулд улам их ажил хийхийг Бурханаас шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагддаг бүх хүн илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авна. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авна” (Үг нь махбодоор илэрсэн номын Өмнөх үг). Бетти эгч дараа нь ингэж нөхөрлөсөн, “Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс зүгээр л золин авралын ажил хийсэн. Түүний авралыг хүлээн авсны дараа бид Түүнд нүглээ улайж, гэмших хэрэгтэй ба бидний нүгэл уучлагдана, тэгээд бид Эзэний хайрласан нигүүлсэл, ерөөлийг эдэлж чадна. Эзэн Есүс бидний нүглийг уучилдаг нь үнэн ч бидний нүгэлт уг чанар, сатанлаг зан чанарыг өршөөхгүй. Сатан биднийг завхруулсны дараа бид биеэ тоосон зан, ов мэхтэй байдал, ёрын муу, хатуу ширүүн байдал зэрэг завхарсан зан чанартаа захирагдаж, өөрийн эрхгүй нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцдэг. Үнэн хэрэгтээ, бидний нүглийн үндэс нь сатанлаг уг чанар, хэрэв үүнийг арилгахгүй бол бид Бурханыг эсэргүүцэхээ хэзээ ч болихгүй, хаанчлалд ороход ерөөсөө тохирохгүй. Тиймээс Эзэн эцсийн өдрүүдэд эргэн ирж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийж, бидний сатанлаг зан чанарыг бүрэн цэвэрлэж, өөрчлөхийн тулд үнэнийг илэрхийлнэ гэж хэлсэн. Тэгээд бид эцэст нь нүглээс ангижирч, Бурханаар бүрэн авруулж, авхуулж чадна. Яг л Эзэний зөгнөснөөр: ‘Надаас татгалзаж, Миний үгийг хүлээн авдаггүй хүнийг шүүх шүүгч бий; Миний хэлсэн үг эцсийн өдөр түүнийг шүүнэ’ (Иохан 12:48). ‘Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа: гэхдээ та нар үүнийг одоо дааж чадахгүй. Харин үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ бүх үнэнийг та нарт заана. Учир нь Тэр Өөрөөсөө ярихгүй; харин Өөрийнхөө сонсох зүйлийг Тэр ярина; ирэх зүйлсийг Тэр та нарт харуулна’ (Иохан 16:12–13). Эргэн ирсэн Эзэний эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хүлээн авснаар л бид бүх завхралаа цэвэрлэж чадна. Тэгж байж л бид Бурханы амлалтыг хүлээн авч, Түүний хаанчлалд ороход тохирох болно.”
Бетти эгчийн нөхөрлөл миний нүдийг үнэхээр нээсэн. Энэ бүх жилүүдэд би нүгэл үйлдэж, дараа нь тахилчид нүглээ улайж, сайн үйл хийх гэж шаргуу хөдөлмөрлөж байсан ч нүгэл үйлдэхээ зогсоож чадаагүй. Одоо би Эзэн Есүс зөвхөн золин авралын ажил хийсэн, Түүнд итгэснээр бидний нүглээ л уучлуулдаг, харин нүгэлт уг чанар маань дотроо үлддэг гэдгийг ойлгож авлаа. Тиймээс би нүгэл үйлдэж, нүглээ улайх харгис тойрог дотор амьдарч байжээ. Завхралыг цэвэрлэх цорын ганц арга бол эргэн ирсэн Эзэний эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хүлээн авах юм байна. Тэгж хүлээн авснаар л бид Бурханыг жинхэнээсээ хайрлаж, дуулгавартай дагаж, Бурханы хаанчлалд орж чадна. Энэ бодол намайг маш их баярлуулж, би одоо нүглээс ангижирч, хаанчлалд орно гэсэн итгэлтэй болсон!
Маргааш нь Бетти эгч, Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр эргэн ирсэн гэх нэртэй уншлагыг тоглуулав. Сэтгэл минь асар их хөдөлж, эдгээр үг үнэхээр эрх мэдэлтэй гэдгийг би мэдэрсэн. Дараа нь эгч баяр хөөртэйгөөр надад, “Бид бүхний хүсэн хүлээсэн Эзэн хэдийн эргэн ирсэн, Тэр бол бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан. Төгс Хүчит Бурхан олон үнэнийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хийдэг. Өчигдрийн бидний уншсан зүйл, өнөөдрийн сонссон уншлагыг бүгдийг нь Төгс Хүчит Бурхан өөрөө айлдсан. Төгс Хүчит Бурхан ирж, долоон лацыг нээж, хуйлмал бичгийг дэлгэж, бидний ерөөсөө ч ойлгоогүй байсан бүх нууцыг илчилж, бүрэн аврагдаж, цэвэрлэгдэхэд хэрэгтэй бүх үнэнийг өгсөн. Энэ нь Илчлэлийн энэ зөгнөлийг биелүүлдэг: ‘Чуулгануудад Сүнс юу хэлдгийг чихтэй бүхэн нь сонсогтун’ (Илчлэл 3:6). Бид өнөөдөр Бурханы дуу хоолойг сонсож чадаж байгаа нь Бурханы удирдамж, бид бүгд маш их ерөөгдсөн!” гэж хэлсэн.
Эзэн үнэхээр эргэн ирсэн гэдэг мэдээг сонсоод би маш их баярлаж, догдолсон. Миний сонссон уншлага, өчигдрийн уншсан үг бүгд үнэхээр Бурханы үг байж таарлаа. Тэдгээр нь тийм эрх мэдлийг эзэмшдэг гэдэгт гайхах зүйл алга! Эзэн яг яаж эргэн ирдэг тухай нууцыг өөр хэн илчилж чадах вэ? Бурханаас өөр хэн ч үүнийг хийж чадахгүй. Эдгээр үгийг Бурхан айлдсан, Эзэн үнэхээр эргэн ирсэн гэдэгт би бүрэн үнэмшиж, маш их хөөрч баяссан! Би Эзэний эргэн ирэлтийг угтаж чадна гэж хэзээ ч төсөөлж байгаагүй. Би үнэхээр азтай! Гэсэн ч надад нэг асуулт байсан: “Бурхан хүнийг цэвэрлэж, бүрэн аврах шүүлтийн ажлыг яаж гүйцэтгэдэг вэ?” гэхэд
Бетти эгч миний асуултад хариулан Төгс Хүчит Бурханы үгийн энэ хэсгийг уншиж өгсөн юм. “Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулагддаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзарсан зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг хэрхэн голдгийг илчилсэн үгсийг, хүн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогтой холбогдуулан хэлсэн байдаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэл, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүнд огт байдаггүй үнэнээр л орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авдаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнэний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүний ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломж олгодог. Түүнчлэн, өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”). Үүнийг уншсаны дараа Бетти эгч: “Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг үгээрээ шүүж, цэвэрлэхийн тулд ажилладаг. Тэр хүний тэрслүү, хорон муу байдлыг шүүж, Бурханыг эсэргүүцдэг уг чанар, завхарсан зан чанарыг маань илчилж, ерөөлийн төлөөх хүсэл, хольцтой итгэл, Бурханы талаарх буруу үзэл бодол, янз бүрийн үзлийг шүүж, илчилдэг. Бас бидэнд хэрхэн үнэнч шударга байх, хэрхэн Түүний хүсэлд нийцүүлэн үйлчлэх, хэрхэн Түүнд жинхэнээсээ дуулгавартай байж, үнэхээр Түүнийг хайрлах, хэрхэн Түүний хүслийг биелүүлэх гэх мэтийг харуулдаг. Бурханы гэсгээлт, шүүлтийг туулснаар Сатан биднийг хэчнээн завхруулсан, бидний ов мэх, биеэ тоосон зан, ёрын муу бүгд сатанлаг зан чанараас маань гардаг болохыг бид хардаг. Үүнээс бид халдлагыг тэвчдэггүй Бурханы ариун, зөвт зан чанарыг харж чадан, өөрсдийгөө үзэн ядан, гэмшиж, үнэнийг хэрэгжүүлж эхэлдэг. Тэгээд бидний амь зан чанар өөрчлөгдөж эхэлдэг. Энэ бүхэнд Бурханы үгийн шүүлтээр хүрдэг” гэж хэлсэн. Тэгээд Бетти эгч туршлагаа хуваалцсан. Өмнө нь итгэж байхдаа эгч, өөрийгөө урам зоригтойгоор зарлагаддаг учраас Эзэнийг хайрладаг гэж бодоод Эзэнээс нигүүлсэл, ерөөл хүсэн байнга залбирдаг байсан. Эзэний төлөө зовсон учраас Эзэн өөрийг нь шагнаж, хаанчлалд гарцаагүй оруулна гэж бат итгэдэг байжээ. Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авч, Түүний үгээр шүүгдсэнийхээ дараа эгч итгэлийн тухай үзэл бодол нь буруу, хольцтой байсныг харж, Эзэнийг хайрласандаа, эсвэл бүтээгдсэн зүйлийн үүргийг гүйцэтгэх гэсэндээ биш, харин ерөөлийн төлөөх хүслээ хангах гэж, бас хариуд нь хаанчлалын ерөөлийг хүртэх гэж итгэдэг байснаа ухаарчээ. Энэ нь Бурханыг ашиглаж, Түүнтэй наймаа хийж байгаа хэрэг юм. Эгч өчүүхэн ч хүн чанаргүй хувиа хичээгч байснаа бодоод, бүрэн харамсаж, өөрийгөө үзэн ядаж, Бурханы шаардсанаар үнэнийг эрэлхийлж эхлэн, цаг хугацааны явцад итгэлийн талаарх буруу үзэл бодол нь зөв болсон. Ов мэхтэй сатанлаг зан чанар нь ч өөрчлөгдөж эхэлсэн. Завхралаа үнэхээр цэвэрлэж, өөрийгөө мэдэх цорын ганц арга бол Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн авах гэдгийг эгч харсан.
Бетти эгчийн нөхөрлөлөөс би Бурхан эцсийн өдрүүдэд үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажлаа хийх нь хэчнээн бодит болохыг, энэ нь үнэхээр хүмүүсийг өөрчилж, цэвэрлэж чадахыг харсан. Бурхан эцсийн өдрүүдэд шүүлтийн ажлаа хийх нь бидэнд хэчнээн хэрэгтэй болохыг, бидэнд одоо завхралаас ангижрах зам байгааг олж хараад хязгааргүй догдолсон. Дараагийн цуглаанууд дээр Бетти эгч надад Бурхан бие махбодтой болохын нууц, хүнийг завхруулдаг Сатаны арга зам, хүнийг алхам алхмаар аврах Бурханы үйл явц, Библийн үнэн, хүн төрөлхтнийг ямар төгсгөл хүлээдэг гэх мэтийг ярьж, бас надад Бурханд итгэсэн хорь гаруй жилийн хугацаанд өмнө нь ерөөсөө сонсож байгаагүй үнэнийг хэлсэн. Төгс Хүчит Бурханы үгийг уншаад би энэ нь Бурханы дуу хоолой гэдгийг улам их мэдэрсэн. Зөвхөн бие махбодтой болсон Бурхан л ийм эрх мэдэлтэй, хүчирхэг үгийг илэрхийлж чадна. Хүн төрөлхтнийг Сатан завхруулсан тухай үнэнийг Бурханаас өөр хэн илчилж чадах билээ? Өөр хэн итгэл дэх алдааг маань бидэнд харуулж, итгэлийн маань зөв замыг илчилж чадах билээ? Хэн Бурханы зургаан мянган жилийн төлөвлөгөөний нууцыг илчилж, биднийг ямар төгсгөл, хүрэх газар хүлээж байгааг хэлж чадах билээ? Төгс Хүчит Бурхан бол үнэхээр эргэн ирсэн Эзэн, Тэр бол үнэхээр эцсийн өдрүүдийн Христ гэдэгт би бат итгэж үнэмшсэн. Тэгээд би Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг баяртайгаар хүлээн авсан. Намайг сонгож, намайг аварсанд Төгс Хүчит Бурханд талархаж байна.