Удирдагч, ажилчдын хариуцлага (11)

Сүүлийн цуглаан дээр бид удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагын есдүгээр зүйл буюу “Бурханы гэрийн янз бүрийн ажлын зохицуулалтыг шаардлагынх нь дагуу үнэн зөв дамжуулж, тарааж, хэрэгжүүлж, хэрэгжилтийнх нь төлөв байдлыг зааварчлан чиглүүлж, хянаж, шавдуулж, шалгаж, хянан дагах” талаар нөхөрлөсөн. Удирдагч, ажилчдын биелүүлэх ёстой үүрэг хариуцлага, хийх ёстой ажлын талаар нөхөрлөж, түүнчлэн хуурамч удирдагчдын зарим зан авирыг задлан шинжилсэн. Хэдийгээр бид удирдагч, ажилчид ажлын зохицуулалт бүрийг хэрхэн хэрэгжүүлэх ёстой талаарх нарийн ширийнийг нөхөрлөөгүй ч тэдгээр зохицуулалтыг хэрэгжүүлэх зарчмын тухай, түүнчлэн удирдагчид, ажилчид юу хийх ёстой талаар тодорхой нөхөрлөсөн. Есдүгээр зүйлийн талаарх нөхөрлөлөөс та нар удирдагч, ажилчдын хийх ёстой ажлын талаар илүү тодорхой, үнэн зөв тодорхойлолт авсан уу? Удирдагч, ажилчдын хийх ёстой ажил юу болохыг одоо тодорхой ойлгосон уу? Тэдний хувьд гол зүйл бол Бурханы шаардлага болон Бурханы гэрийн ажлын зохицуулалтын дагуу ажлыг хэрэгжүүлэх явдал юм. Үндсэндээ тэгээд л тэр. Одоо бид бүгд тодорхой ойлголоо. Бурханы гэрт удирдагч юм уу ажилчин ямар ажил хийх ёстой, тэдний үүрэг хариуцлага юу болохыг есдүгээр зүйл дотор нэлээд тодорхой нөхөрлөсөн байх ёстой. Энэ нь үндсэндээ нэгд нэггүй байгаа. Тэдний үүрэг хариуцлагын цар хүрээг хязгаарлаж, хийх ёстой ажлыг нь, хэрхэн хийх ёстойг нь ч тодорхой заасан. Одоо тодорхой заачхаад байхад бодитой ажил яаж хийхээ мэдэхгүй хэвээр байгаа бол энэ нь хэв чанар муутайн асуудал юм. Тэд бол ажил хийж чадахгүй нэг төрлийн хуурамч удирдагч юм. Өөр нэг төрлийн хуурамч удирдагч нь ажлыг өөрийн үзэл, төсөөллөөр л зохицуулж, хүмүүсийг замбараагүй ашигласнаар зуун ямаанд жаран ухна гэгч болдог. Ажлыг зүгээр ч нэг тааруухан хийх биш, бүрэн сүйтгэж, ахиц гарах аргагүй болгож орхидог. Хуурамч удирдагчид ажлын зохицуулалтыг хэзээ ч хэрэгжүүлэхгүй, бодитой ажил бүр ч хийхгүй. Тэд зүгээр л дуртай ажлаа хийдэг бөгөөд ерөнхий үйл ажиллагааны ажилд л анхаардаг; ажиллах үедээ зөвхөн тушаал өгч, хий дэмий уриа, хоосон сургаал хашхирахаас өөрийг мэддэггүй. Тэд ажлыг хэзээ ч хянан дагадаггүй, үр дүнтэй байсан эсэхийг нь ч тоодоггүй. Энэ бол хуурамч удирдагчийн нэг төрөл юм. Товчхондоо, хүн бодитой ажил хийж чаддаггүй ч бай, эсвэл бодитой ажил хийдэггүй ч бай, нөхцөл байдал ямар ч байсан, удирдагчийн хувиар удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагыг биелүүлж, Бурханы даалгасан ажлыг хийж чаддаггүй бол, Бурханы гэрийн зохицуулсан ажлын янз бүрийн хэсгийг хэрэгжүүлж чаддаггүй бол хуурамч удирдагч мөн.

Одоо удирдагч, ажилчдын есөн үүрэг хариуцлагын талаар нөхөрлөж, хуурамч удирдагчдын харуулдаг янз бүрийн байдлыг ил болгосноор та нар удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагыг хэрхэн биелүүлэх талаар жаахан үндсэн мэдлэг, ойлголттой болсон уу? (Тийм.) Тэгвэл та нар Бурханы гэрийн ажлыг хийхэд хялбар гэж үзэж байна уу? Хүнд тавьдаг шаардлага өндөр үү? Хэрээс хэтэрсэн үү? (Өндөр биш, бүгд бидний хүрч чадах шаардлага байдаг.) “Бурханы гэр биднээс хэтэрхий олон төрөл, зүйлийн ажил хий гэж шаарддаг. Удирдагч дээгүүр түвшнийх байх тусам ажлын хүрээ нь улам томорч, хариуцсан ажлын зүйл нь төдий чинээ ихэсдэг. Дээрхийн шаардлагын дагуу тухайн ажлыг сайн хийж, хэрэгжүүлэх гэвэл бид ядарч үхнэ, тийм биз дээ?” гэж хэлдэг удирдагч, ажилчид бий юу? Бүх бодитой ажлыг сайн хийж, ажлын зүйл бүрийг хэрэгжүүлэх ёстой хэмжээнд нь хэрэгжүүлснийхээ төлөө ядарч унасан хүн байна уу? (Үгүй.) Ядаргаанд ороод өвчин туссан хүн байна уу? Унтах, идэх цаггүй тэгтлээ завгүй хүн байна уу? (Үгүй.) “Үгүй гэж юу гэсэн үг вэ? Зарим хүн үнэхээр л чуулганы ажил хийж ядардаг. Учир нь тэд удаан хугацаанд тогтмол хуваариар хооллож чадахгүй, эсвэл ажил, амралтынхаа хэмжээг тэнцвэржүүлээд цэгцтэй байдлаар ажиллаж, амсхийж чадахгүй явдаг. Тэд ядаргаанаас болж өвчин тусдаг” гэж зарим нь хэлж магадгүй. Та нар ийм нөхцөл байдал үүссэн гэж сонссон уу? (Үгүй.) Есдүгээр зүйлийг сонсож, Бурханы гэр дэх ажлын янз бүрийн зүйлийн тодорхой агуулга, түүнчлэн энэ тодорхой ажлыг хийхэд удирдагч, ажилчдад тавигдах стандартыг хараад ямар нэгэн мэдрэмж төрсөн хүн бий юу? Тэд “Удирдагч юм уу ажилчин байх амаргүй юм байна. Эрүүл бие, сайн хэв чанар, уужуу сэтгэл, супер хүний эрч хүч, чадал тэнхээгүйгээр хэн энэ ажлыг сайн хийж чадах юм бэ?” гэж боддог уу? Ингэж бодсон хүн байна уу? Энэ нь үндэслэлтэй юу? (Үгүй.) Яагаад үндэслэлгүй вэ? Нэгдүгээрт, Бурханы гэрийн ажлыг хийх үед удирдагч, ажилчид ямар ч түвшнийх бай, өргөн хүрээний үүрэг хариуцлагатай байна уу, эсвэл ажлын ганц зүйлийг хариуцсан байна уу гэдгээсээ үл хамааран ядаж л өөрсдийн үндсэн ажлыг сайн хийж, хажуугаар нь хамгийн ихдээ ажлын нэмэлт ганц хоёр зүйлийг хийх ёстой. Өргөн хүрээний ажил хариуцлаа ч гэсэн тэд нэгд нэггүй хянан дагаж, чиглэл өгөх ёстой гэсэн үг биш. Тэд хамгийн чухал ажлыг хариуцахад анхаарлаа төвлөрүүлж, эсвэл ажлын тодорхой зүйлс дээрх сул холбоосуудыг нэгэн зэрэг зохицуулах ёстой. Зарим хүн эрч хүч дүүрэн, үүрэг хариуцлагын мэдрэмж өндөртэй, хэв чанар сайтай байж болох бөгөөд өргөн хүрээний олон талт ажлыг хийж чаддаг ч тэдний гол ажил нь үндсэндээ ажлын ганц хоёр зүйлээс л бүрддэг. Бусад ажлын хувьд тэд зүгээр л асууж, лавлаж, ойлгохыг хичээж, олж илрүүлсэн асуудлуудаа л шийдвэрлэх хэрэгтэй. Тэр бол нэг хэсэг нь. Өөр нэг хэсэг нь тэд хэдийгээр ажлын хэд хэдэн зүйлийг зэрэг зохицуулж байлаа ч гэсэн ажлын тэдгээр зүйлийг хийхдээ гол зааварлагчдад л найдах хэрэгтэй. Тэдний хийдэг бүхэн нь ажлын янз бүрийн зүйлийг хянаж, шалгаж, чиглүүлэх явдал; өөрсдийнх нь хийх ёстой гол ажил нь ажлын ганц зүйл хэвээр байдаг. Тэгвэл ажлын ганц зүйл хийлээ гээд хүн ядрах уу? (Үгүй.) Хэрэв хүн хангалттай хэв чанартай, оюун ухаан нь уян хатан бол цагийг хэрхэн хуваарилах, яаж бүтээмжтэй болгох талаас нь ажлыг ухаалгаар зохицуулна. Тэд урагшлах аргагүй, эмх замбараагүй будилаанд орохгүй. Тэд тийм ч завгүй харагдахгүй, харин тогтсон хэвшлийн дагуу ажиллаж байх боловч ажил бүтээмжтэй байж, сайн үр дүнд хүрнэ. Энэ бол хэв чанартай, хүн хүч, цаг хугацааг яаж ухаалаг хуваарилахаа мэддэг хүн юм. Хэв чанаргүй юм уу хэв чанар муутай хүмүүс ямар ч ажил хийж байлаа гэсэн замбараагүй байдаг. Тэд өдөр бүр нэлээд завгүй байдаг ч юу хийгээд завгүй байгаагаа өөрсдөө ч тодорхой хэлж мэддэггүй. Тэдэнд хуваарь, цаг хугацааны ойлголт гэж байхгүй; нэлээд эрт босож, зэгсэн орой унтдаг, бас тогтмол цагт хооллож чаддаггүй. Гэхдээ ажлын бүтээмжийг харгалзан үзвэл тэд бодитой ажил огт хийдэггүй. Энэ нь хэтэрхий муу хэв чанартай байгаа хэрэг биш үү? (Тийм.) Ийм төрлийн хүн өдөр бүр амрах завгүй ийш тийш гүйж байдаг мэт харагддаг ч ажлын голыг олж чаддаггүй, бас яаралтай зүйлийг хойшлуулж болох зүйлээс ялгаж чаддаггүй, асуудал шийдвэрлэхдээ үр дүнгүй байдаг. Энэ нь ажлыг удаашруулдаг. Тэд зүрх сэтгэлээ багтартал санаа зовж, аман дээр нь хомхой гардаг. Гэхдээ эдгээр тохиолдолд ч тэд ядарч унадаггүй. Муу хэв чанартай хүмүүс өдөрт наймаас олон цаг ажиллаж болох ч тэдний ажлын бүтээмж сайн хэв чанартай хүмүүсийнхээс хамаагүй муу байдаг. Тиймээс тэд завгүй байхаас аргагүй биз дээ? Тэд завгүй байх ёстой—завгүй байгаад ч үр дүн гаргаж чаддаггүй юм чинь завтай байсан бол ажил дампуурах байсан. Энэ бол ажлаа бардаггүй, хариуцах чадваргүй хэт муу хэв чанартай хүн юм. Цаашлаад, Бурханы гэрийн ажилд олон зүйл байдаг бөгөөд хүн хүч, цаг хугацааны хувьд харьцангуй хатуу шаардлагатай байдаг. Ихэнх хүн жаахан завгүй байх үедээ сайжрахаар чармайж, сайн үр дүнд хүрэх зорилготой байдаг, учир нь Бурханы гэрийн ажил нь шүтлэггүй ертөнцийн бизнес болон үйлдвэрийн ажлаас ялгаатай: Тэдгээр нь эдийн засгийн үр өгөөж шаарддаг бол бид ажлын үр дүнг онцолдог. Гэхдээ ихэнх хүн хэв чанар муутай, зарчимгүй, ажлын бүтээмж хэт муутай тул үр дүн гаргахад илүү их хугацаа шаардагддаг. Одоо та нарын ихэнх нь удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагын талаар сөрөг бодолгүй болсон уу? Нэг зүйл тодорхой: Удирдагч, ажилчид Бурханы гэрийн шаардлагын дагуу ажиллаа гээд ядарч унахгүй. Эдгээр гадаад, обьектив хүчин зүйлээс гадна өөр нэг зүйлд итгэлтэй байж болно: Хэрэв хүн ачаатай, тодорхой хэв чанартай бол—мөн Ариун Сүнсний ажил байгаа гэдгийг бүү умарт—тэгвэл тэдний төсөөлж, урьдчилан таамаглаж чадахгүй зарим асуудал, өмнө нь туулж байгаагүй, туршлагагүй зарим хэрэг явдал дээр Ариун Сүнс тэдэнд байнга сануулга өгч, цаг ямагт тэднийг гэгээрүүлж, тусална. Чуулганы ажил нь бүхэлдээ хүний хүч чадал, эрч хүч, ачаанд түшиглэн хийгддэггүй—нэг хэсэг нь Ариун Сүнсний ажил, манлайлалд найдах ёстой бөгөөд үүнийг ихэнх хүн туулсан байдаг. Тиймээс аль ч талаас нь харсан үүрэг хариуцлагаа биелүүлнэ гэдэг бол удирдагч, ажилчдын биелүүлэх ёстой зүйл юм. Энэ нь тэдэнд тавьсан нэмэлт шаардлага биш. Шүтлэггүй хүмүүс дэлхий ертөнцөд ажиллахдаа хувийн хэв чанартаа үндэслэн үйлддэг. Бурханы гэрт үүрэг гүйцэтгэх гэдэг өөр: Үүнийг зөвхөн хэв чанартаа үндэслэн хийдэггүй, харин үр дүнд хүрье гэвэл үнэн-зарчмыг ойлгоход бас найдах ёстой. Үүргээ сайн биелүүлье гэвэл заримдаа тэд бас бие биедээ тусалж, эв найртай хамтран ажиллах ёстой. “Бурханы гэрт ажиллахад ‘Ажил үүрэгтээ өөрийгөө зориулж, үхэх өдрөө хүртэл чадлынхаа хэрээр чармай’ гэж шаарддаг уу? ‘Хаврын хүр хорхой үхэх хүртлээ торго нэхдэг’ гэдгийг биелүүлэх хэрэгтэй юу? Бурханы гэр биднийг ядарч үхэх үед л сэтгэл ханах гэж үү?” гэж зарим нь асууж магадгүй. Бурхан хүнээс ийм зүйл шаарддаг уу? (Үгүй.) Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагад тавигдах шаардлагын талаарх бидний нөхөрлөл нь Бурханы шаарддаг үнэн-зарчим, ажлын арга барилын дагуу Бурханы ажилтай хэрхэн хамтран ажиллах тухай хүмүүст тодруулж, ойлголт өгөх л зорилготой, ингэснээр Түүний ажил эмх цэгцтэй, үр дүнтэй явагдаж, улмаар Түүний үг, ажил сонгосон хүмүүст нь илүү сайн үр дүнд хүрч чадна. Үүний нэг тал нь ажлыг хөгжүүлэх, түгээх явдал; нөгөө тал нь Бурханы үг, ажил нь Бурханыг дагадаг хүмүүс дээр хүрэх учиртай үр дүндээ хүрэх явдал юм. Эдгээр нь удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага бөгөөд ажилдаа хүрэх ёстой үр дүн билээ.

10-р зүйл: Бурханы гэрийн төрөл бүрийн эд зүйлсийг (ном, төрөл бүрийн хэрэгсэл, үр тариа гэх мэт) зүй ёсоор хамгаалж, ухаалгаар хуваарилж, эвдрэл гэмтэл, үргүй зардлыг бууруулахын тулд тогтмол үзлэг шалгалт, техник үйлчилгээ, засвар хийх; түүнчлэн ёрын муу хүмүүс тэдгээрийг эзэмшихээс сэргийлэх

Өнөөдөр бид удирдагчид болон ажилчдын үүрэг хариуцлагын аравдугаар зүйл болох “Бурханы гэрийн төрөл бүрийн эд зүйлсийг (ном, төрөл бүрийн хэрэгсэл, үр тариа гэх мэт) зүй ёсоор хамгаалж, ухаалгаар хуваарилж, эвдрэл гэмтэл, үргүй зардлыг бууруулахын тулд тогтмол үзлэг шалгалт, техник үйлчилгээ, засвар хийх; түүнчлэн ёрын муу хүмүүс тэдгээрийг эзэмшихээс сэргийлэх” талаар нөхөрлөх болно. Есдүгээр зүйл нь удирдагчид болон ажилчдад тавьдаг харьцангуй иж бүрэн шаардлага билээ. Аравдугаар зүйл нь удирдагчид болон ажилчдын үүрэг хариуцлагын өөр нэг тодорхой шаардлагыг агуулсан ажлын өөр нэг том хэсэг юм. Ажлын энэ хэсэг нь Бурханы гэрт харьяалагддаг зүйлсийг хамардаг бөгөөд заримыг нь бүтэн цагаар үүргээ гүйцэтгэдэг хүмүүсийн амьдралын хэрэгцээг хангахын тулд худалдан авдаг, зарим нь сайн мэдээ түгээх ажилд зориулж худалдан авсан тоног төхөөрөмж, материал гэх мэт зүйлс юм. Мөн Бурханы үгийн зарим ном болон ах эгч нарын амь-оролтод хамаарах зарим зүйл байдаг бөгөөд тэдгээрийг Бурханы гэрт хадгалах ёстой. Эдгээр нь хүмүүсийн Бурханд итгэх итгэлтэй холбоотой бараа бүтээгдэхүүн юм. Нийт гурван ангилал бий: амьдралд шаардлагатай зүйлс, ажилд шаардлагатай зүйлс, Бурханд итгэх итгэлд шаардлагатай зүйлс. Эдгээр зүйлийг Бурханы гэр худалдан авсан эсвэл ах эгч нар өргөл болгосон эсэхээс үл хамааран тэдгээр нь Бурханы гэрийн эзэмшилд орж ирмэгцээ удирдагчид болон ажилчдын материаллаг зүйлсийн менежмент, хуваарилалтын асуудалтай холбоотой болдог. Энэ ажил нь чуулганы амьдрал, захиргааны ажил эсвэл мэргэжлийн ажилтай харьцуулахад гаднаа төдийлөн чухал биш, хэлэлцэх ажлын жагсаалтад оруулах шаардлагагүй мэт санагдаж болох ч удирдагчид, ажилчдын хийх хэрэгтэй чухал ажил хэвээр юм. Бурханы гэрийн янз бүрийн зүйлс нь үүрэг гүйцэтгэж буй бүх хүний ажил, амьдрал, сургалт болон бусад бүх зүйлийг хамардаг тул тэдгээрийг хамгаалж, ухаалгаар хуваарилах нь маш чухал бөгөөд үүнийг үл тоомсорлож болохгүй.

Зүй зохистой хамгаалалт

Удирдагчид, ажилчдын хувьд чуулганы захиргааны ажлыг сайн хийж, чуулганы амьдралыг сайжруулахаас илүү чухал зүйл бол сайн мэдээг түгээх ажил болон түүнтэй холбоотой янз бүрийн ажлыг сайн хийх явдал юм. Үүнээс гадна, Бурханы гэрийн янз бүрийн материаллаг зүйлсийг зохих ёсоор удирдах ёстой. Эдгээр зүйлийг сайн хамгаалах ёстой; тэдгээрийг мөөгөнцөртүүлэхгүй, шавжинд идүүлэхгүй байлга, хүмүүс тэдгээрийг хувийн өөрсдийн өмч эзэмшихийг бүү зөвшөөр. Бурханы гэрт удирдагч, ажилчид энэ ажлыг хэрхэн сайн хийх талаар тодорхой шаардлага, алхмууд байдаг. Тэдгээр зүйлийг удирддаг боловсон хүчин зүй зохистой, хариуцлагатай хүмүүс мөн эсэх, хэрхэн удирдахаа мэддэг эсэх, үүрэг хариуцлагаа хичээнгүйлэн биелүүлж чадах эсэх—эдгээр зүйл тэдний гарт аюулгүй байх эсэхийг эхлээд шалгах ёстой. Жишээлбэл, үр тариа хадгалах үед хадгалж байгаа газар нь борооны улиралд—цаг агаар чийглэг, бороо ихтэй үед чийгтэй байдаг уу? Үүнийг удирддаг хүмүүс цаг тухайд нь шалгадаг уу? Үр тариа чийг авбал гаргаж хатаадаг уу? Эдгээр зүйлийг өөриймсгөөр нямбай удирддаг уу? Тэдэнд ийм хүн чанар бий юу? Тэдэнд ийм үнэнч байдал бий юу? Эхлээд эдгээр зүйлийг удирддаг хүмүүст аудит хийж, ямархуу хүн чанартай болохыг нь, мөс чанар, ёс суртахуунтай эсэхийг нь харах ёстой. Хэрэв хүн сайн хүн чанартай, сайхан сэтгэлтэй мэт санагдаж, бусад хүмүүсийн ихэнх нь түүний талаар сайн мэдээлэл өгдөг ч тэрээр Бурханы гэрийн зүйлсийг удирдахад тохирох эсэхийг мэдэхгүй бол чи яах вэ? Чи хянан дагаж, бүгдийг шалгаж, хяналт тавих ёстой. Хэсэг хугацааны дараа эд зүйл хариуцагч үүрэг хариуцлагаа биелүүлж байгаа эсэхийг шалгахын тулд нэгд нэгэнгүй асуух ёстой. Жишээлбэл, үр тарианы хувьд хамгийн их санаа зовоох зүйл бол чийг юм. Хариуцагч нь үр тарианы агуулах чийглэг эсэх, үр тарианд шавж орох магадлалтай эсэхийг шалгах ёстой, мөн ямар арга хэмжээ авбал үр тариаг чийгэнд хөгцрүүлэхгүй, шавжинд идүүлэхгүй байлгах талаар мэддэг хүнийг олж, зөвлөлдөж, ойлголт авах ёстой. Тэд үр тариаг хадгалсны дараа агуулахыг байнга шалгаж, эсвэл цонхыг онгойлгон агааржуулалт хийх ёстой. Энэ нь үүрэг хариуцлагаа үнэхээр биелүүлж байгаа хэрэг болно. Хэрэв хариуцагч эдгээр зүйлийг шавдуулж, сануулах шаардлагагүйгээр санаачилгаараа хийдэг бол тэрээр найдвартай бөгөөд энэ нь сэтгэл амраадаг. Тэгвэл янз бүрийн тоног төхөөрөмжийг хамгаалдаг хүмүүсийн хувьд тэд ажилдаа тохирох уу? Чи хараахан мэдэхгүй; тэднийг ч бас шалгах ёстой. Ихэнх тоног төхөөрөмж—цахилгаан хэрэгсэл, тавилга, тоног төхөөрөмж гэх мэтийг ашиглаагүй байх үедээ хэрхэн хадгалдаг вэ? Хариуцагч нь үүнийг арчилж, техник үйлчилгээ хийдэг үү? Тэд цахилгаан хэрэгслүүдийг тогтмол шалгаж, асааж, ажиллуулж үздэг үү? Ойр хавийнхнаас нь асууж сурагласнаар эдгээр зүйлийг хариуцаж буй хүн үүнийг тогтмол хийдэг гэдгийг мэдэж болно. Эдгээр зүйл зүгээр л сул зогсож байж магадгүй боловч дээр нь тоос байхгүй байвал хэн нэгэн байнга ирж арчилдаг гэсэн үг бөгөөд тэдгээрийг хариуцагч нь дажгүй гэдгийг, үүрэг хариуцлагаа биелүүлж байгаа гэдгийг чи харна. Тэгээд чи сэтгэл амар байж болно. Бас Бурханы үгийн номууд бий. Ном бүрийг олж авахад хэцүү, үүнээс гадна Бурханы үгийн номууд нь Бурханд итгэгч бүрийн хувьд өөр ямар ч зүйлээс—үр тариа, цахилгаан хэрэгсэл, эсвэл тиймэрхүү бусад зүйлээс илүү чухал байдаг. Тиймээс эдгээр зүйлийг удирдахад тохиромжтой хүн, хадгалахад тохирох газрыг олох ёстой. Зохистой агааржуулалт, хяналт, үзлэг шалгалт ч бас шаардлагатай—номыг чийг авхуулж, норгож, хулганад идүүлж болохгүй. Эдгээр зүйлийг бүгдийг нь анхаарч үзэх ёстой. Тэгвэл ийм зүйлсийг удирдаж буй хүмүүс ажилдаа тохирох уу? Үүнийг ч бас байнга шалгаж байх ёстой. Хэрэв хариуцсан хүмүүс залхуу, хайхрамжгүй, хэнэггүй бол зарим зүйл нэг бол чийг авч, хөгцрөөд, эсвэл шавжнаас болоод гэмтэх болно. Эдгээр нь бүгд удирдагч, ажилчдын хяналт, шалгалт сул байгаагаас үүдэлтэй хохирол юм. Хэрэв хариуцсан хүмүүс нь эдгээр зүйлийг зохих ёсоор арчилдаг бол удирдагч, ажилчдын энэ үүрэг хариуцлага биелсэн байна. Эдгээр зүйл том, жижиг эсэх нь, байнга ашиглагддаг эсэх нь хамаагүй, Бурханы гэрт хамаарах зүйлсийн ангилалд багтсан л бол тэдгээрийг удирдах хүнийг томилох ёстой. Ямар ч төрлийн зүйл байсан, хаана ч хадгалагдсан бай, аюулгүй байх ёстой бөгөөд ямар ч асуудал гарахгүй байх ёстой. Үнэнч, хариуцлагатай байх гэдэг нь энэ юм. Хэрэв эд зүйлсийг удирддаг хүн тохирохгүй бол яах вэ? Тэднийг даруй дахин томилж, орлох хүнийг олох ёстой. Жишээ нь, зарим хүн идэх дуртай ч ажил хийх дургүй, ямар ч хариуцлага хүлээдэггүй дэмий залхуурагчид байдаг. Тэд чуулганы эд зүйлсэд нийтийн өмч мэт хайнга хандаж, алга болоогүй л бол зүгээр гэж боддог. Тэдгээр зүйл хөгцөрсөн, шавжинд идэгдсэн эсэх, эсвэл гэмтсэн эсэхийг тэд анхаардаг ч үгүй, асуудаг ч үгүй. Тэднээс асуух бүрд тэдгээрийг шалгасан, бүгд зүгээр гэж хэлдэг. Үнэндээ тэд удаан хугацаанд эд зүйлийг шалгаагүй байдаг. Дараа нь нэг өдөр хэн нэгэн гэнэт үр тариа хөгцөрсөн, зарим тоног төхөөрөмжийн утсыг хулгана мэрсэн, бүр Бурханы үгийн ном ч чийг аваад бичвэр нь бүдгэрч, ойлгомжгүй болсныг олж мэддэг. Эдгээр зүйлийг зөвхөн тэр үед мэдэх нь хэтэрхий оройтсон хэрэг биш гэж үү? (Тийм ээ, хохирол учирсан.) Энэ бол буруу менежментийн үр дүн юм. Тэгвэл тэдгээрийг удирдаж буй хүн тохирохгүй байна уу? Тэд хүн чанар муутай, ёс суртахуунгүй байна уу? (Тийм.) Шүтлэггүй хүмүүс ийм хүнийг ёс суртахуунгүй гэж нэрлэдэг; бид юу гэдэг вэ? Энэ хүн муу хүн чанартай, үнэнч биш гэдэг. Тэд тэр жижиг үүрэг хариуцлагыг ч биелүүлж чадахгүй; бага зэрэг хичээл зүтгэл гаргадаг, жаахан мөс чанар, хүн чанартай хүний хийж чадах зүйлийг ч тэд хийж чадахгүй. Тэд Бурханд итгэгч хэвээр гэж үү? Шүтлэггүй хүмүүс хүртэл “Бусдын даалгасан зүйлийг үнэнчээр гүйцэтгэхийн тулд чадах бүхнээ хий” гэсэн үзэл бодол баримталдаг—энэ хүн шүтлэггүй хүмүүсийн хамгийн наад захын ёс суртахууны стандартад ч нийцдэггүй тул эд зүйлийг удирдах боловсон хүчний гишүүнээр ажиллахад харваас тохирохгүй. Тохирохгүй хүмүүсийг яаралтай зохицуулж, тэднийг орлох тохиромжтой хүмүүсийг олох ёстой. Хэрэв чи эд зүйлийг удирдах боловсон хүчиндээ итгэхгүй байгаа бөгөөд өөрөө шалгах цаг завгүй, эсвэл зарим нөхцөл байдлын улмаас дагаж мөрдөж, шалгаж чадахгүй бол ийм тохиолдолд яах вэ? Чи эд зүйлийг удирддаг хүнээр, тухайн зүйлс нь гэмтсэн тохиолдолд нөхөн төлнө, эсвэл Бурханы гэрээс өгсөн ямар ч торгуулийг хүлээн авахад бэлэн гэсэн баталгаа бичүүлж болно. Үүнийг захиргааны системийн дагуу шийдвэрлэх ёстой. Хэрэв удирдагч юм уу ажилчин ажлаа энэ түвшинд хийж чадвал үүрэг хариуцлагаа биелүүлж байх болно.

Бурханы гэрийн аливаа материаллаг зүйл, том, жижиг, үнэтэй, хямд байх нь хамаагүй, чамд хэрэг болох эсэх нь хамаагүй, чи үүнийг удирдахаар болсон л бол энэ нь чиний үүрэг хариуцлага юм. Энэ ажил нь удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагын цар хүрээнд багтдаг тул чи үүнийг зүй зохистой хадгалахын тулд тохиромжтой хүн, тохирсон газрыг олох ёстой. Бурханы гэрийн эд зүйлсийг гэмтээж болохгүй. Жишээлбэл, Бурханы үгийн номуудыг хадгалахад—удирдагч юм уу ажилчин тохиромжтой боловсон хүчнийг зохицуулсныхаа дараа ч гэсэн тэдгээрийн талаар үе үе асууж байх ёстой: “Сүүлийн үед олон ном гарсан, гэхдээ хэдий цөөн ном үлдсэн ч гэсэн болгоомжгүй байж болохгүй. Номыг хадгалахад хамгийн гол нь чийг авхуулахгүй, наранд гандаахгүй, нугалж, хэлбэрийг нь алдуулахгүй байх явдал.” Тэд хааяа хааяа асууж сураглаж, лавлаж байх ёстой. Хэрэв шинэ ном ирсэн бол тэдгээрийг хэр сайн хадгалж байгаа; бүгд анхны байрандаа багтах эсэх, багтахгүй ​​бол өөр газар олсон эсэх, тэр газар нь ямархуу болох, аюулгүй, хуурай эсэх; номуудыг сайн хадгалж байгаа эсэх; хулгана байх вий гэж санаа зовж буй эсэх, муур тэжээх шаардлагатай эсэхийг асуух ёстой. Энэ бүх зүйлийг удирдагч, ажилчид хийх ёстой бөгөөд тэдний биелүүлэх үүрэг хариуцлага юм. Энэ ажил нь зарим талаар ач холбогдолгүй мэт харагдаж болох ч энэ нь удирдагч, ажилчид тогтмол хийх ёстой ажлуудын нэг юм. Үүнийг дутуу үнэлж болохгүй—нухацтай авч үзэх ёстой. Эдгээр зүйл нийтийн өмч бөгөөд ямар нэг хувь хүнд харьяалагдахгүй байж болох ч тэдгээрийг сайн хадгалах ёстой; ирээдүйд чамд хэрэг болох эсэхээс үл хамааран, чиний ашиглах зүйл мөн эсэхээс үл хамааран тэдгээрийг сайн хадгалах нь чиний үүрэг хариуцлага, чиний хариуцах ажил бөгөөд үүнээс зайлсхийж, анхаарал хандуулахгүй байх шалтгаан, шалтаг хайх ёсгүй. Чиний үүрэг хариуцлага мөн л бол энэ нь чиний удирдах ёстой зүйл, хийх ёстой ажил юм. Үүний хамт чи асууж лавлаж, ойлгохоор оролдож, эсвэл биечлэн оролцох ёстой. Хэрвээ чи газар дээр нь очиж үзэх цаг завтай бол мэдээж илүү сайн. Гэхдээ орчин, нөхцөл байдал үүнийг зөвшөөрөхгүй бол эсвэл ажил ихтэй хэт завгүй байгаа бол Бурханы гэрийн эд зүйлсийг ямар нэгэн байдлаар гэмтэх, үрэгдэхээс сэргийлэхийн тулд цаг тухайд нь лавлаж, асууж байх ёстой. Ингэвэл удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагыг биелүүлсэн гэсэн үг юм.

Оновчтой хуваарилалт

Бурханы гэрийн эд зүйлсийн хувьд тэдгээрийг хамгаалахаас гадна өөр нэг чухал ажил байдаг. Энэ бол тэдгээрийг оновчтой хуваарилах явдал юм. Эдгээр зүйл бүгд хүмүүсийн хэрэглээнд зориулагдсан—бүгд хэрэгтэй зүйлс тул тэдгээрийг хамгаалах гол зорилго нь оновчтой ашиглахын төлөө байдаг. Эдгээр зүйлийг оновчтой ашиглахаас өмнө удирдагчид болон ажилчид тэдгээрийг оновчтой хуваарилах ёстой. Оновчтой хуваарилалт гэж юу вэ? Эдгээр зүйлийг хэнд өгч ашиглуулах ёстой тухайд Бурханы гэрт зарчим, дүрэм журам байдаг. Эдгээр зүйл нь ах эгч нарын өргөл болгосон эсвэл Бурханы гэрийн худалдан авсан зүйлс байхаас үл хамааран тэдгээрийг туслалцаа үзүүлэх эсвэл халамжийн ажилд хандив болгохоор хадгалах нь гол зорилго биш; харин ч энэ нь бүтэн цагаар үүргээ гүйцэтгэж буй бүх ах эгч нарын хэрэглээнд зориулагдсан. Тэгвэл тэдгээрийг хэрхэн хуваарилах—хуваарилалтын зарчим юу болох нь Бурханы гэрийн янз бүрийн эд зүйлсийг удирдахдаа удирдагчид, ажилчдын гүйцэтгэх ёстой өөр нэг үүрэг хариуцлага юм. Бид энд оновчтой хуваарилалтын талаар дурдсан; энэ тохиолдолд “оновчтой” байх гэдэг нь Бурханы гэрээс шаарддаг зарчим юм.

I. Бурханы үгийн номуудыг оновчтой хуваарилах

Эхлээд Бурханы үгийн номуудын талаар ярья. Шинэ ном тараах бүрд эдгээр номыг хэнд өгөх ёстой талаарх тодорхой зарчим, дүрэм журам Бурханы гэрт байдаг. Чуулганд Бурханы үгийг уншдаг болон уншдаггүй хүмүүс, үнэнийг хайрладаг болон хайрладаггүй хүмүүс, үүрэг гүйцэтгэдэг болон гүйцэтгэдэггүй хүмүүс байдаг тул эдгээр төрлийн хүмүүсийг хооронд нь ялгах ёстой. Түүнчлэн сурах бичгийн ангилалд багтах тусгай номууд, тухайлбал дүрэм, толь бичиг болон бусад лавлах номууд байдаг. Эдгээрийг зарчмын дагуу чандлан хуваарилах ёстой. Тэдгээрийг хэрэгтэй хүмүүст нь өгөх ёстой бөгөөд хэрэггүй хүмүүст өгөх ёсгүй. Харьцангуй цөөн тоогоор хэвлэгдсэн зарим лавлах номыг хувь хүнд өгвөл тухайн хүнээс юу шаардах вэ? Тэдгээрийг уншиж болно, гэхдээ гэмтээж болохгүй; хаа сайгүй орхиж, цаасыг нь хамаагүй урж болохгүй. Уншиж дууссаны дараа анхны байранд нь буцааж өгөх ёстой. Бурханд итгэх номуудын хувьд удирдагчид болон ажилчид тэдгээрийг Бурханы гэрийн ажлын зохицуулалтын дагуу чандлан хуваарилах ёстой бөгөөд Бурханы сонгосон хүмүүст зарчмыг ч бас ойлгуулж, зарчмын дагуу үйлдүүлэх ёстой.

II. Янз бүрийн тоног төхөөрөмжийг оновчтой хуваарилах

Дараагийнх нь янз бүрийн тоног төхөөрөмжийг хуваарилах явдал. Энэ бол харьцангуй чухал ажил юм. Төрөл бүрийн тоног төхөөрөмжийг хуваарилах нь арай хатуу чанд байдаг. Ийм тоног төхөөрөмжинд электроник болон янз бүрийн мэргэжилд шаардлагатай хэрэгслүүд орно. Удирдагчид болон ажилчид эдгээрийг хуваарилахдаа мөн л зарчимтай байх ёстой. Тэдгээрийг өгөх ёстой хүмүүс бол эдгээр тоног төхөөрөмжийг чадварлаг ажиллуулж, зөв зүйтэй, оновчтой ашиглах чадвартай хүмүүс юм. Анхлан суралцагч эсвэл зүгээр л хэрхэн ашиглахаа мэдэхгүй хүмүүст өгөх ёсгүй. Ялангуяа өндөр зэрэглэлийн камер, үнэтэй компьютер, мөн видео бичлэгийн тоног төхөөрөмж, гэрэл зургийн төхөөрөмж болон видео хийсний дараах үйлдвэрлэлд шаардлагатай тоног төхөөрөмжүүд гэх мэт сайн, өндөр зэрэглэлийн электрон хэрэгслийг эвдэхээс сэргийлэхийн тулд ийм хүнд өгөхгүй байх хэрэгтэй. Удирдагч, ажилчид эдгээр тоног төхөөрөмжийг ашиглах хүмүүс нэгдүгээрт, төхөөрөмжийг үнэлж чадна, хоёрдугаарт, зөв ашиглаж, арчилж чадна гэсэн баталгаа өгөх ёстой. Жишээлбэл, зарим төхөөрөмжийг хоёр цаг ашигласны дараа арван минут амрааж хөргөх ёстой. Хэрэв хөргөхгүй бол төхөөрөмж гэмтэж, ашиглалтын хугацаа богиносно. Төхөөрөмжийг үнэлдэг хүмүүс төхөөрөмжийн засвар үйлчилгээний анхааруулгыг хатуу дагаж мөрдөнө; тэд хэлүүлэхгүйгээр зааврыг дагаж мөрдөх бөгөөд тэднийг шавдуулбал илүү хатуу чанд, илүү нарийн нямбай хийх болно. Ийм хүмүүс төхөөрөмж ашиглахад тохиромжтой; тэд өндөр зэрэглэлийн зүйлсийг ашиглахад тохиромжтой, учир нь тэд төхөөрөмжийг үнэлж, арчилгаа, засвар үйлчилгээний анхааруулгыг нухацтай авч үздэг. Төхөөрөмжийг үнэлж, хэвийн ашиглаж чаддаг ийм хүмүүс бол өндөр зэрэглэлийн тоног төхөөрөмжийг хуваарилах, тараахад хамгийн тохиромжтой хүмүүс юм. Удирдагч, ажилчид энэ тухайд зохих шалгалтыг хийх ёстой. Хэрэв өндөр зэрэглэлийн компьютер байгаа бол, хэрэгтэй гэж хэлсэн хэнд ч бай ашиглуулахаар өгдөг бол энэ зарчим зөв үү? (Үгүй.) Юу нь буруу вэ? Удирдагч, ажилчид эдгээр зүйлийг хуваарилж, тараахдаа нэг талаар ажлыг гүйцэтгэх хүний мэргэжлийн ур чадварт үндэслэх ёстой, нөгөө талаар тухайн хүн төхөөрөмжийг хэрхэн нандигнадаг, хүн чанартай эсэх, төхөөрөмжийг ашиглахдаа үнэлдэг эсэхэд үндэслэх ёстой. Хэрвээ хүн төхөөрөмжийг арчилж мэдэхгүй, мэргэжлийн ур чадваргүй, зүгээр л сониуч зангаараа төхөөрөмжөөр тоглохыг хүсэж байгаа бол ашиглахыг нь хязгаарлаж, хориглох ёстой. Тэрээр өндөр зэрэглэлийн төхөөрөмжийг ашиглах, арчлахад тохирохгүй. Ердийн үүрэг гүйцэтгэдэг хүмүүст ердийн төхөөрөмж өгөхөд хангалттай. Мэргэжлийг мэддэг, хүн чанар сайтай, төхөөрөмжийг хэрхэн ашиглаж, арчилж, үнэлэхээ мэддэг хүмүүс илүү өндөр зэрэглэлийн зүйлсийг ашиглах боломжтой, учир нь тэд мэргэжилдээ сайн бөгөөд өндөр зэрэглэлийн төхөөрөмжийг ашиглаж чаддаг. Хэрэв мунхаг юм уу бүдүүлэг хүнд өндөр зэрэглэлийн зүйл өгч ашиглуулбал хэдхэн хоногийн дотор төхөөрөмжийг сүйд хийнэ. Бусад нь ашиглаж чадахгүй, засахад ч хэцүү байх болно. Энэ нь чуулганы ажлыг саатуулаад зогсохгүй, Бурханы гэрийн эд зүйлсийг дэмий үрдэг. Үүний цаад утга нь юу вэ? Ийм хүмүүс сайн төхөөрөмжийг ашиглахад тохирохгүй. Сайн төхөөрөмжийг хүн чанартай, мэргэжилдээ сайн хүмүүст өгөх ёстой. Мэргэжилдээ сайн биш, хүн чанар муутай хүмүүс ердийн зүйлсийг ашиглахад л хангалттай. Ийм хуваарилалт оновчтой юу? (Тийм.)

Янз бүрийн хүмүүс элдэв янзын материаллаг зүйлд өөр өөр аргаар ханддаг. Зарим хүн өндөр зэрэглэлийн компьютер худалдаж авдаг ба хоёр жил ашигласны дараа шинэ мэт харагдсаар байдаг; дэлгэцэн дээр нь хурууны хээ ер харагдахгүй, компьютерын гар нь үргэлж цэвэрхэн, ширхэг ч тоосгүй байдаг. Компьютерын ширээ нь аятайхан, цэвэрхэн, компьютер дотор хадгалагдсан зүйлс нь бүгд нэлээд цэгцтэй, тодорхой байдаг. Хэн нэгэн тэдэнд компьютерыг удаан хугацаагаар ашиглахад дэлгэц нь мууддаг гэж хэлбэл тэд шууд дэлгэцийг яаж хамгаалбал хамгийн сайн байхыг асууж, ямар арга хамгийн сайн байна, тэр аргыг л хэрэглэдэг. Компьютерыг удаан ашигласны дараа амраах хэрэгтэй, хэт халбал ажиллагаа нь муудаж, төхөөрөмжийн наслалтад нөлөөлдөг гэж хэлбэл тэд хоёр цаг гаруй ашигласнаа мэдэх үедээ шууд зогсоож хөргөдөг. Цаг агаар халуунаас болоод хөрөхгүй удвал тэд сэнс тавьж үлээлгэдэг. Тэд төхөөрөмжийг өөрийнх нь хүүхэд мэт үзэж, онцгой анхаарал тавьдаг. Цүнхэндээ хийхдээ маш болгоомжтой хандаж, ширээн дээр тавихдаа ширээний тавцанг цэвэрлэж, зөв байрлуулдаг. Энэ нь тэдний давуу тал биш гэж үү? (Мөн.) Ийм хүмүүс зөвхөн өөрсдөө төхөөрөмжийг хайрладаггүй—бусад хүмүүс төхөөрөмжийг сүйтгэж, эвдэж байгааг харах үедээ сэтгэл нь шимширдэг. Ийм хүмүүс сайн төхөөрөмж ашиглахад тохирно. Мөнгөтэй зарим хүн өндөр зэрэглэлийн компьютер худалдаж авсан ч гэртээ аваачсаны дараа огт нандигнадаггүй. Хэчнээн их тоос дарсан ч цэвэрлэдэггүй, нэлээд бохир болгодог. Бусад хүмүүс хоёр жил ашиглаад ч шинэ мэт харагддаг; энэ хүмүүс хоёр сар ашиглаад арван жил ашигласан мэт болгодог. Тэдэнд төхөөрөмжид засвар үйлчилгээ хэрэгтэй гэж хэлэхэд “Тэр зүйлийг арчлах ямар хэрэгтэй юм бэ? Төхөөрөмж бол хүмүүсийн төлөө үйлчилдэг, хүмүүст зориулагдсан зүйл, эвдэрвэл зүгээр л шинийг худалдаж ав!” гэж хэлдэг. Үүний үр дүнд хагас жил ч хүрэхгүй хугацаанд буруу ашигласнаас болж төхөөрөмж эвдэрдэг. Ийм хүмүүсийн талаар юу гэж бодож байна вэ? Тэд өндөр зэрэглэлийн төхөөрөмж ашиглахад тохиромжтой юу? (Үгүй.) Ямар ч сайн компьютер худалдаж авсан ч нандигнах талаар боддоггүй, энд тэндгүй шидэж, хайнга тавьдаг. Зарим компьютер нь зурагдаж, зарим нь усанд норон гэмтэж, зарим нь газарт унаж эвдэрдэг. Тэд компьютерыг маш бүдүүлэг ашигладаг. Ийм хүмүүсийн хүн чанарт ямар нэг зүйл дутагдаж байна. Та нар ийм хүмүүст сайн төхөөрөмж хуваарилахыг хүсэж байна уу? (Үгүй.) Зарим хүн нүдний шил зүүдэг бөгөөд шилээ үргэлж цэвэрхэн арчсан байдаг байхад зарим хүний нүдний шил маш бохир, тоос шороо, хурууны хээ гэх мэтээр дүүрэн байдаг. Тэд яаж бүр тэгж ашиглаж чаддаг байна аа? Нүдний шилээ арчилдаг хүмүүс шилээ тавихдаа онцгой анхааралтай байдаг; линзийг нь ширээний гадаргуу эсвэл ямар нэгэн зүйлд хүргэхгүй, линзийг зурах юм уу үрэхгүй. Ялангуяа ойрын хараатай хүмүүст нүдний шил маш чухал—линзээ зурчихвал яаж ашиглах юм бэ? Зарим хүн нүдний шилэндээ ширүүн хандаж, богино хугацаанд зүүсний дараа линз нь бүдгэрдэг. Тэд шилээ зүүх үедээ юмыг тод харж чаддаггүй—шилээ зүүгээгүй нь дээр байдаг. Гэсэн ч шил нь ямар ч ялгаагүй мэт, тэд шилээ тэр хэвээр нь зүүж байхад зүгээр гэж боддог. Би үүнийг гайхаж байна: Шил зүүх нь илүү тод харах зорилготой биш гэж үү? Линз зурагдсан байхад юуг тод харж чадах юм бэ? Тэд болхи хүмүүс биш гэж үү? Үнэхээр болхи! Хэтэрхий болхи хүмүүсийн хүн чанарт ямар нэг зүйл дутагдаж байна. Тэд юмыг хэрхэн арчлахаа мэдэхгүй, нандигнан хайрлах талаар бүр ч боддоггүй.

Бурханы гэрийн чухал тоног төхөөрөмж, хэрэгслүүдийн тухайд удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага юу вэ? Ийм тоног төхөөрөмжийг хуваарилахдаа тохиромжтой хүмүүст өгөх ёстой. Ийм чухал, өндөр зэрэглэлийн тоног төхөөрөмжийг ашиглах хүмүүс заавал юмыг нандигнан хайрлаж чаддаг хүмүүс байх ёстой. Тэд үүнийг нандигнаж, арчилж, засвар үйлчилгээ хийнэ; түр зуурын хайхрамжгүй байдал, эсвэл суурь мэдлэг зарим талаар дутмаг байхаас бусад тохиолдолд тэд эзэмшиж байх хугацаандаа тоног төхөөрөмжийг хэзээ ч санаатайгаар юм уу өөрийн буруу үйлдлээс болж эвдэж, гэмтээхгүй гэдэгт итгэлтэй байж болно. Ийм хүмүүс энэ тоног төхөөрөмжийг ашиглаж болно; өндөр зэрэглэлийн, сайн тоног төхөөрөмжийг тэдэнд хуваарилж болно. Юмыг угаасаа болхи ашигладаг хүмүүст ердийн зүйлсийг өгч ашиглуулахад хангалттай. Мөн эдгээр тоног төхөөрөмж, хэрэгслийг хадгалагчид ашиглалтын бүртгэл хөтлөх үүрэгтэй: хэн юу авсан, хэр удаан ашигласан, эсвэл ямар зүйл хэн нэгний онцгой хэрэглээнд зориулагдсан, хэрэв гэмтсэн бол хэн үнийг нь төлөх ёстой. Эдгээр зүйл дээр хоёр тал хоёулаа гарын үсэг зурах ёстой, ингэснээр хүн бүрд шударга, боломжийн байх болно. Хэрэглээ нь богино хугацаатай юм уу урт хугацаатай байх нь хамаагүй, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг сайн арчлах ёстой; хэрэглэгч тэдгээрийг зөв ашиглаж сурах ёстой бөгөөд эвдрэл гарвал даруй засах ёстой. Энэ ажлыг хэдий чинээ нарийн нямбай хийнэ, төдий чинээ сайн. Хэрэв Сатаны дэглэм хүмүүсийг баривчилж байгаа нөхцөл байдал үүсвэл удирдагч, ажилчдын хамгийн гол үүрэг хариуцлага бол чухал тоног төхөөрөмж, хэрэгслийг найдвартай, итгэл даахуйц хүмүүст хуваарилах явдал юм. Тэдгээрийг илгээсний дараа тухайн хүнд зөвлөгөө өгч, “Эдгээр нь Бурханы гэрийн зүйлс бөгөөд чи үүргээ гүйцэтгэхдээ ашиглах ёстой. Эдгээрээр тоглож болохгүй. Үүнийг оновчтой ашиглаж, сайн арчлах ёстой. Гэмтээж болохгүй. Эдгээр тоног төхөөрөмж, хэрэгсэл үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай, хэрвээ эвдрэл гэмтэл гарвал үнэлгээнийх нь дагуу нөхөн төлбөр төлөх ёстой. Хэрэв гэмтсэн тоног төхөөрөмжөөс болж ажил саатвал тэр нь илүү ноцтой асуудал бөгөөд үүнд ямар нэгэн үймээн, саад байгаа гэсэн үг. Тиймээс үүргээ гүйцэтгэхдээ бүх төрлийн тоног төхөөрөмж, хэрэгслийг зөв ашиглаж мэддэг байх ёстой. Бурханы гэрийн эд хөрөнгийг гэмтээж яасан ч болохгүй. Эдгээр зарчмыг санаж яв: оновчтой ашиглалт, тогтмол үзлэг шалгалт, засвар, арчилгаа—хэрэв ямар нэгэн гэмтэл гарвал даруй мэдээлж, засварлах хүсэлт гарга” гэж хэлэх ёстой. Энэ ажлыг сайн хийхийн тулд удирдагч, ажилчид нэг талаар хуваарилалт, ашиглалтын зарчмуудыг мэдэх ёстой; нөгөө талаар хэрхэн арчилгаа, засвар үйлчилгээ хийх, эвдрэл гарвал хэрхэн засварлах гэх мэт зүйлийг хэрэглэж буй хүмүүст мэдэгдэх ёстой. Энэ бол бүх төрлийн тоног төхөөрөмж, хэрэгслийг арчлах, ашиглахад хүмүүсийн ойлгож, эзэмших ёстой стандарт мэдлэг юм.

Удирдагч, ажилчид Бурханы гэрийн янз бүрийн тоног төхөөрөмжийг оновчтой хуваарилах ёстой. Жишээлбэл, нэг ажилтанд харьцангуй цогц функцтэй компьютер хэрэгтэй бол түүнд нэгийг хуваарилах ёстой. Хэрэв тэрээр нэг нь хангалтгүй гэж хэлбэл яагаад гэдгийг нь асууж, эргэн тойрноосоо лавлан, түүний хэлж байгаа зүйл үнэн эсэхийг шалгах хэрэгтэй. Зүгээр л тэдний өргөдөлд үндэслэн хүссэн тоогоор нь компьютер өгч, нэг хангалтгүй гэвэл хоёрыг, хоёр хангалтгүй гэвэл гурвыг өгч болохгүй. Ингэвэл чи компьютеруудыг тоглоом шиг тарааж байгаа болох биш үү? Энэ нь болчимгүй хэрэг биш үү? Чи эхлээд нөхцөл байдлыг судалж, Бурханы гэрийн зарчмуудад үндэслэн шийдвэр гаргах ёстой. Ямар ч өргөдлийг дур мэдэн батлах ёсгүй. Учир нь зарим хүн үүргээ гүйцэтгэж байгаа нэрийдлээр хамаагүй өргөдөл гаргаж магадгүй. Түүнчлэн, чухал ажил хийж байгаа зарим хүнд илүү өндөр зэрэглэлийн компьютер хэрэгтэй байж болох ч тэдний хувийн компьютер доогуур түвшний тохиргоотой байдаг. Удирдагч, ажилчид үүнийг ч бас даруй судалж, тоног төхөөрөмжийг оновчтой хуваарилах ёстой. Компьютерын хангамжийг тухайн хүний ажлын шинж чанар болон компьютерын зэрэглэлийн шаардлагад үндэслэн шийдэх ёстой. Хэрвээ хүн зүгээр л энгийн удирдагч эсвэл ажилчин бөгөөд компьютер технологи эсвэл видео бичлэг хийх ажил эрхэлдэггүй, зөвхөн интернетэд орох, юм хайх, дуудлага хийх зэрэгт компьютер ашигладаг бол энгийн компьютер ашиглахад хангалттай. Зарим ахмад хүмүүс зөвхөн юм бичих, интернетэд орох, дуудлага хийх зэрэг энгийн үйлдлүүдийг л мэддэг ч удирдагч юм уу ажилчин болсных нь дараа тэдэнд маш өндөр зэрэглэлийн компьютер олгодог. Ингэх нь оновчтой юу? Тэд тусгай эрх дарх эрж хайж байгаа биш үү? Тэд байр суурийн ашиг тусыг эдэлж байгаа биш үү? (Тийм.) Ийм төрлийн өндөр зэрэглэлийн, сайн чанарын тоног төхөөрөмжийг юунд ашиглах вэ? Эдгээрийг холбогдох ажилтнууд болон мэргэжлийн хүмүүст ашиглуулах ёстой. Энэ нь хүний байр суурьтай заавал тохирох шаардлагагүй. Зарим удирдагч, ажилчид өөрсдийгөө Бурханы гэрийн янз бүрийн зүйлсийг ашиглах онцгой эрх эдлэх ёстой гэж эндүүрдэг. Бурханы гэрт ийм дүрэм байдаг уу? Үгүй. Зарим хүнийг удирдагч юм уу ажилчин болсных нь дараа өндөр зэрэглэлийн компьютер, гар утас, чихэвч хурдан олгож, төрөл бүрийн өндөр зэрэглэлийн тоног төхөөрөмжөөр хангадаг. Үүний үр дагавар юу вэ? Энэ нь үнэхээр ажилд сайн үр дүн гаргахын тулд хийгдсэн үү? Тэр хүмүүс махан биеийн таашаалд тэмүүлж байгаа биш үү? Тэгээд ч чи өндөр зэрэглэлийн компьютерыг юунд ашиглаж байна вэ? Зүгээр л онлайнаар цуглаан хийж, бичиг үг, хоосон сургаал номлож байгаа юм биш үү? Чи яаж видео байршуулахыг мэдэх үү, эсвэл видео хийж чадах уу? Яаж сүлжээний аюулгүй байдлыг хадгалахыг мэдэх үү, эсвэл вэбсайт хийж чадах уу? Эдгээр мэргэжлийг мэдэх үү? Хэрэв мэдэхгүй бол өндөр зэрэглэлийн компьютер ямар хэрэгтэй юм бэ? Энэ нь жигшүүртэй үйлдэл биш үү? (Тийм.) Хэрэв чи мөнгөтэй бол хэчнээн олон компьютер худалдаж авсан ч хэн ч тоохгүй, хэчнээн өндөр зэрэглэлийн байсан хэн ч хөндлөнгөөс оролцохгүй. Одоо бид Бурханы гэрийн материаллаг зүйлсийг оновчтой хуваарилах талаар ярьж байна. “Оновчтой” гэдэг нь юу гэсэн үг вэ? Удирдагч, ажилчид Бурханы гэрийн энэ өндөр зэрэглэлийн тоног төхөөрөмжийг ашиглах нь “оновчтой” ашиглаж байгаа хэрэг мөн үү? (Үгүй.) Тэд уг мэргэжлийг мэдэхгүй, юмыг яаж хийхээ ч мэдэхгүй. Өндөр зэрэглэлийн компьютертэй байх нь тэднийг өндөр зэрэглэлийн болгодог уу? Тэд юугаа гайхуулж байгаа юм бэ? Бурханы гэрт удирдагч, ажилчдад материаллаг зүйлсийг ашиглаж, хуваарилах онцгой эрх олгодог дүрэм байхгүй; тэдэнд ийм онцгой эрх байхгүй бөгөөд энэ нь Бурханы гэрийн зүйлсийг хуваарилах оновчтой зарчим биш—энэ бол огт оновчтой биш юм. Хэн нэгэн эдгээр зүйлийг өөрөө худалдаж авах боломжтой бол тэгж болно; хэрэв худалдаж авч чадахгүй бөгөөд Бурханы гэрээс тэдэнд хуваарилах шаардлагатай бол тэд энгийн зүйлсийг ашиглахад л хангалттай. Энэ нь шударга бөгөөд оновчтой юм. Ийм өндөр зэрэглэлийн тоног төхөөрөмжийг хэрхэн ашиглахаа үнэхээр мэддэг хүмүүс бол энэ ажилд оролцож буй мэргэжлийн ажилтнууд тул Бурханы гэр тэдэнд энэ тоног төхөөрөмжийг хуваарилах ёстой. Энэ бол Бурханы гэрийн материаллаг зүйлсийг хуваарилах талаар удирдагч, ажилчдын ойлгож, эзэмших ёстой зарчмууд юм. Энэ зарчмуудад үндэслэн эдгээр зүйлийг хаа нэгтээ оновчтой бус хуваарилсан эсэхээ дахин шалга. Хэрэв оновчтой бус хуваарилсан бол яаралтай зас. Зарим хүн удирдагч юм уу ажилчин болсныхоо дараа Бурханы гэрт хэн ч өөрт нь зусардахгүй, хэн ч өндөр зэрэглэлийн зүйлс олгохгүй, тэд хуучин хувцсаа өмсөж, өөрийн маш энгийн жижиг компьютерийг ашиглаж байгаа бөгөөд Бурханы гэр өөрт нь сайн компьютер өгөөгүйг хардаг. Тиймээс тэд санхүүгийн багт очиж компьютер худалдаж авах өргөдөл гаргадаг. Энэ нь оновчтой юу? (Үгүй.) Тэд: “Хэрэв надад үүнийг олгохгүй бол би үүргээ гүйцэтгэхгүй. Бурханы гэрээр илүү өндөр зэрэглэлийн, шинэ загвартай, илүү хурдан компьютер худалдаж авхуулах боломжийг би олох болно!” гэж хэлдэг. Тэд маш бөх зүрхтэй—юу ч хийж зүрхэлдэг. Ийм хүмүүс удирдагч болсныхоо дараа Бурханы гэрийг өөрийн гэр мэт үзэж, “Бурханы гэрийн мөнгө бол миний мөнгө, би хүссэнээрээ зарцуулна!” гэж боддог. Энэ бол антихристүүдийн хийж чадах зүйл юм.

III. Өдөр тутмын хэрэгцээт зүйлс болон хоол хүнсийг оновчтой хуваарилах

Бид одоо янз бүрийн материаллаг зүйлс болон тоног төхөөрөмжийг оновчтой хуваарилах талаар ярьж дууслаа. Дараа нь бид өдөр тутмын амьдралд хэрэгтэй зүйлсийн талаар ярилцах болно, жишээлбэл: гурил будаа, хүнсний ногоо, хатаасан хүнс, мөн хоол хийхэд шаардлагатай орцууд, төрөл бүрийн нэмэлт хүнс гэх мэт. Эдгээр зүйлийг оновчтой хадгалаад зогсохгүй, бас оновчтой хуваарилах хэрэгтэй. Тэгвэл эдгээр янз бүрийн зүйлийг хэрхэн оновчтой хуваарилах вэ? Бурханы гэрт хоол хүнсний стандартууд байдаг бөгөөд ийм зүйл хариуцдаг хүмүүс эдгээр стандартыг чандлан дагаж оновчтой хуваарилах ёстой. Тэд ойр дотно хүмүүстээ илүү сайн хоол өгөх ёсгүй. Жишээ нь, амттай, сайн чанарын будаа худалдаж авбал, эсвэл хааяа л жимс, мах худалдаж авдаг бол сайн харилцаатай хүндээ илүү ихийг өгөх юм уу бүх сайн зүйлийг тэдэнд өгч, муу зүйлсийг бусдад өгдөг бол үүнийг оновчтой хуваарилалт гэж үзэх үү? (Үгүй.) Тэгвэл энд “оновчтой байдлыг” хэрхэн хэмжих вэ? Юмыг хуваарилах ямар арга оновчтой гэж тооцогдох вэ? Бурханы гэрийн заасан хоол хүнсний зарчим, шаардсан стандартын дагуу тэгш хуваарилж, шаардлагатай хэмжээгээр нь өгөх. Хэрэв хэн нэгэнтэй ойр дотно гэж бодож байвал өөрийнхөө хувийг түүнд өгч болно. Бусдын юмаар өгөөмөр загнах хэрэггүй, өгөөмөр зангаа бусад хүнд харуулахын тулд Бурханы гэрийн материаллаг зүйлсийг бүү ашигла; хэрэв өгөөмөр байхыг хүсвэл өөрийнхөө зүйлсээр өгөөмөр байгаарай. Өгөөмөр зан бол Бурханы гэрийн зарчим биш—Бурханы гэрийн зарчим бол оновчтой хуваарилалт юм. Өдөр тутмын амьдралын хэрэгцээт зүйлс болон төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүнийг Бурханы гэрийн тогтоосон стандартын дагуу тараах ёстой, хамаагүй тарааж болохгүй. Мэдээжийн хэрэг, удирдагчид болон ажилчид хяналт тавьж, ийм зүйлсийн хуваарилалтыг хариуцсан хүмүүсийн зүрх сэтгэл зөв эсэх, хуваарилалт оновчтой эсэх, хуваарилалт Бурханы гэрийн зарчмын дагуу хийгдсэн эсэх, ихэнх хүмүүс үүнийг хэрхэн тайлагнаж байгаа, гомдол байгаа эсэх, хүн бүрд санаа тавьсан эсэхийг шалгаж болно. Заримдаа юм ховор байвал яах вэ? Удирдагч, ажилчид өөрсдөө идэх гээд үлдээж болох уу? Зарим хүн: “Удирдагч, ажилчид хамгийн өндөр байр суурь, нэр хүндтэй бөгөөд ихэвчлэн бидэнтэй хамгийн их ярьдаг тул ам нь хатдаг. Хэрэв ямар нэгэн сайн юм байвал тэдэнд идүүлэхээр үлдээе” гэж хэлнэ. Юмыг ингэж хуваарилах нь зөв үү? (Үгүй; үнэхээр хэрэгтэй хүмүүст нь үлдээх ёстой.) Хэрэв зарим харьцангуй үнэтэй эрүүл мэндийн бүтээгдэхүүн хомс байвал хэрхэн хуваарилах ёстой вэ? Тэдгээрийг олон жилийн турш Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадаж, хувь нэмэр оруулсан хүмүүст хуваарилах ёстой. Энэ хүмүүс наснаасаа болоод эрүүл мэнд нь тааруу байгаа ч үүргээ ухамсартайгаар гүйцэтгэж байгаа бөгөөд ах, эгч нар тэднээс ихээхэн ашиг тус хүртсэн. Энэ хүмүүс биеэ бага зэрэг арчилж, анхаарал тавих хэрэгтэй бөгөөд тэдгээр эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг тэдэнд уулгаж, хэрэглүүлэх нь зөв юм. Хомс хангамжийн төлөө хэн ч тэмцэх ёсгүй. Удирдагч, ажилчид эдгээр зүйлийг ингэж л хуваарилах ёстой. Энэ нь оновчтой юу? (Тийм.) Ихэнх хүмүүс ийм хуваарилалтыг эсэргүүцэх үү? “Би тийм ч хөгшин биш, гэхдээ надад хийх ажил их байна—би өдөрт наймаас олон цаг ажилладаг. Миний ажил төдийлөн үр дүнтэй биш, би үүнийг олон жил хийгээгүй, гэхдээ миний эрүүл мэнд ч заримдаа төдийлөн сайн биш байна. Яагаад хэн ч намайг анхаарч үзэхгүй байна вэ? Сайн зүйл байхад миний ээлж хэзээ ч болдоггүй, гэхдээ хийх ажил байвал үргэлж намайг хайдаг” гэж хэлдэг хүн байна уу? Ийм хүнд нэг хэсгийг нь өгөх үү? Тэд үүнийг гуйж зориглосон тул тэдэнд нэг хэсгийг нь үлдээ—энэ оновчтой юу? Та нар үүнтэй санал нийлэх үү? (Үгүй.) Хэрэв Би байсан бол зөвшөөрөх байсан. Ийм зүйлсийн талаар яагаад тэгж их санаа зовно гэж? Хүмүүс амьдралаа зугаа цэнгэлд зориулдаггүй; тэд идэж, ууж, зугаацахын тулд амьдардаггүй. Ийм зүйлсийн төлөө яагаад тэмцэнэ гэж? Хэрэв хэн нэгэн үнэхээр ийм зүйлийн төлөө тэмцэхийг хүсэж байвал, түүний нөхцөл байдал тодорхой хэмжээнд тохиромжтой бол тэдгээр зүйлийг бага зэрэг эдлүүл. Тэдэнд онцгой ивээл үзүүлсэн байх болно, гэхдээ ингэлээ гээд алдахгүй; тэгтлээ санаа зовох хэрэггүй. Тиймээс, хэн нэгэн “Яагаад надад өгөхгүй байна вэ? Миний эрүүл мэнд ч бас тийм сайн биш байна; хэрэв би үнэхээр сайн зүйл идвэл эрүүл мэнд маань сайжирч, Бурханы гэрийн төлөө илүү их ажил хийж, илүү их санаа тавьж чадна, миний ажил илүү үр дүнтэй байна” гэж хэлсэн гэж бодъё; Тэд ийм хүсэлт гаргасан тул татгалзаж тэднийг ичээх хэрэггүй, тэдэнд бага зэргийг өг. Бусад хүмүүс үүнд тэгтлээ санаа зовох ёсгүй—арай илүү өгөөмөр бай. Тэдгээр зүйлгүйгээр чиний амьдрал урьдын адил үргэлжлэхгүй гэж үү? Бурханы хүмүүст өгдөг зүйл ховор биш; энэ нь элбэг дэлбэг бөгөөд үүний төлөө тэмцэлдэх шаардлагагүй. Хэрэв ямар нэгэн онцгой зүйл байвал, хэн ч үүнийг өөрт нь шаардлагатай гэж үзэхгүй, үүнийг таашаан эдлэх хэрэгтэй гэж үзэхгүй бол эцэст нь ихэнх хүний хамгийн тохиромжтой гэж санал нийлсэн хүнд өгч идүүл. Бид хүн чанарыг онцолж, юмыг оновчтой хуваарилахыг онцолдог. Эдгээр зүйлийг авсан хүмүүс үүнийгээ Бурханаас хүлээн авч, Бурханы нигүүлсэлд талархах ёстой. Бусад нь тийм зүйл дээр тэмцэлдэж болохгүй. Хэрэв тэмцэлдвэл чи бодлогогүй бөгөөд зориуд төвөг удаж, хэрээс хэтэрч байна. Иймэрхүү онцгой нөхцөл байдлыг ингэж зохицуулах ёстой. Онцгой нөхцөл байдал, ердийн нөхцөл байдлын аль аль зарчимтай байдаг; тэдгээрт хамаагүй хандах ёсгүй, хүний харилцааны шаардлагад үндэслэн хандаж бүр ч болохгүй. Эдгээр зүйлийг оновчтой хуваарилах үед удирдагч, ажилчид үүрэг хариуцлагаа биелүүлсэн байх болно.

Өдөр тутмын хангамж, хоол хүнсийг хуваарилахдаа гарз, хохирол үүсгэхгүй байх зорилгоор үнэхээр оновчтой байдлаар хуваарилахын тулд удирдагч, ажилчид бас бодитой нөхцөл байдал, бодитой хүн хүчний тоо, хэрэгцээт бодитой хэмжээнд үндэслэн хуваарилах ёстой. Энэ бол удирдагч, ажилчдын биелүүлэх ёстой үүрэг хариуцлага юм. Заримдаа тэд тодорхой нөхцөл байдлыг ойлгохгүй байх үедээ зарим зүйлийг үндсэн зарчмын дагуу хуваарилаад, дараа нь хүн бүрийн санал хүсэлт болон дараачийн хяналтаас уг хуваарилалт оновчтой биш, дүрэм журамд бага зэрэг баригдсан байсныг мэдэж авч болох юм. Ийм тохиолдолд, тухайн асуудал дахин гарахаас сэргийлэх, гарз, хохирлыг багасгахын тулд тэд дараагийн удаад үүнийг сайжруулах ёстой. Энэ бол үүрэг хариуцлагаа биелүүлж байгаа хэрэг юм. Мэдээж тэд хохирол, гарзаас зайлсхийхийн тулд нэг талаар хуваарилалт хийхдээ илүү их зөвлөлдөх ёстой; мөн зарчмуудыг хатуу чанд мөрдөх ёстой. Ингэх шаардлагатай. Юмыг үнэхээр хэрэгтэй хүнд нь өгөхгүй, үүргээ чин сэтгэлээсээ биелүүлж байгаа, үнэн-бодит байдалтай хүмүүст өгөхгүй, харин ялангуяа сүнслэг ойлголтгүй зусардагчдад өгч, замбараагүй олгож болохгүй. Тэгэх нь зарчмын дагуу үйлдэж буй хэрэг мөн үү? (Үгүй.) Ингэх нь дураараа бодлогогүй авирлаж байгаа хэрэг бус уу? Зарчмын дагуу үйлдэхгүй байх нь үүрэг хариуцлагаа биелүүлэхгүй байгаа хэрэг. Үүрэг хариуцлагаа биелүүлэх гэж юуг хэлдэг вэ? Энэ нь хэлбэрдэж, дүрэм журам мөрдөх явдал биш, тогтсон хэдэн алхмыг хийснээр үүрэг хариуцлага биелдэг юм биш, харин ч Бурханы гэрийн шаарддаг зарчмыг үнэхээр чанд мөрдөн үйлдэхийн зэрэгцээ Бурханы гэрийн юунд ч гарз, хохирол учруулахгүй байхыг баталгаажуулах явдал юм. Үнэхээр үүрэг хариуцлагаа биелүүлэх гэж үүнийг хэлдэг. Жишээлбэл, таван хүнд өндөг олгохдоо өдөрт нэг хүнд нэг өндөг өгч, арван хоног тутамд олгох ёстой бөгөөд иймд яг тавин ширхгийг илгээнэ. Нэг талаараа цөөн тоотой, зохицуулахад хялбар учраас ийм байдлаар олгох ёстой; түүнчлэн энэ нь хүн идэхэд яг тохирсон хэмжээ юм. Бурханы гэрийн шаарддаг стандарт, заалтуудын дагуу ингэж хэрэгжүүлэх нь нэлээд зөв зүйтэй бөгөөд зарчмын дагуу үйлдэж байгаа хэрэг. Хэрэв удирдагч юм уу ажилчин төвөгшөөсөндөө зуу хоногийн өндөг буюу таван зуун өндөг нэг удаад олговол зохистой байх уу? Надад хэл дээ, тавин өндгийг тээвэрлэх, зохицуулахад хялбар уу, эсвэл таван зууг уу? (Тавийг.) Цөөн тоотойг тээвэрлэх, зохицуулахад хялбар байдаг. Зарим хүн үнэхээр зуун өдрийнхийг явуулдаг бөгөөд үр дүнд нь зарим нь замдаа хагарч, зарим нь зорьсон газар луугаа зөөвөрлөгдөх явцад дарагддаг. Ар араасаа бага багаар хагарсаар нэг хэсэг нь сүйддэг. Дээрээс нь, хүмүүс олон өндөг олгогдсоныг хараад хамаагүй үрэн таран хийх бөгөөд ийнхүү тэд дараагийн тээвэрлэлтийн өдрөөс өмнө идэх өндөггүй болно. Тэгэхээр эдгээр өндөг хагарч, сүйдэх нь удирдагч, ажилчдын хайнга байдлаас үүдэлтэй биш үү? (Тийм.) Хэрэв тэд нэмж өг гэж гуйвал өгч болох уу? Зарчмуудын дагуу бол товлосон өдрөөс өмнө нэмж өгч болохгүй, гэтэл тэд идэх юмгүй болох үедээ гоморхдог. Энд юу хийх ёстой вэ? (Тэдэнд цаг тухайд нь, зөв тоо хэмжээгээр өгөх ёстой.) Цаг тухайд нь, зөв тоо хэмжээгээр өгөх нь зарчмын дагуу үйлдэж байгаа хэрэг—тэр нь оновчтой хуваарилалт юм. Эдгээр зүйлийг хуваарилахдаа удирдагч, ажилчид оновчтой хуваарилалтын зарчим болон Бурханы гэрийн шаарддаг стандартыг заавал дагаж мөрдөж, цаг тухайд нь тогтмол олгох ёстой. Үүнээс гадна, гарз гарсан эсэх, гарз хохирлоос болж ховордсон зүйлсийн төлөө дахин өргөдөл, хүсэлт гарсан эсэх, хүмүүст таалагдаагүй зүйл тараагдаад гарз гарсан эсэхийг цаг алдалгүй ойлгож байх ёстой. Жишээлбэл мах, ногоог хоёуланг нь тараахад ихэнх хүн махыг илүүд үздэг тул гурваас тав хоногийн дотор идээд, ногоог нь үлдээдэг. Хүнсний ногоо удаан хадгалагддаггүй; зарим нь хэсэг хугацааны дараа муудаж, ялзардаг тул дараагийн багцыг тараахаас өмнө дуусдаг. Тэгэхээр хэн нэгэн дахин хүсэлт гаргаад, илүү ихийг хүсэж болох юм. Ийм тохиолдолд нэмж өгөх ёстой юу? Тэдэнд нэмж өгөх нь оновчтой юу? (Үгүй.) Бусад хүн хамаг мах, өндгийг нууцаар идээд, дуртай бүх ногоогоо идэж дуусгангаа дургүй ногоогоо идэхгүй байх янз бүрийн шалтгаан, шалтаг тоочдог. Ногоог шарлаж, муудах үед тэд идэж болохгүй гэж хэлээд, эцэстээ гахай, тахианд өгч, эсвэл зүгээр л хаячхаад дараа нь илүү ихийг хүсдэг. Удирдагч, ажилчид иймэрхүү тохиолдолтой тулгарах үедээ хэрхэн зохицуулах ёстой вэ? Хэрэв тэд: "Хангалттай биш байгаа болохоор дараагийн удаа илүү ихийг өгье. Та нар их иддэг юм чинь илүү ихийг өгье" гэж хэлбэл энэ нь үүнийг зохицуулах зохистой арга зам мөн үү? Ингэх нь харалган явдал биш үү? (Тийм.) Тэд яагаад харалган гэж? (Тэд үнэндээ юу болоод байгааг ойлгодоггүй: Тэдний тараасан хоол хүнс хүрэлцэхгүй байсны гол шалтгаан нь хоол хүнсийг дэмий үрсэн явдал.) Тэд үнэндээ юу болоод байгааг ойлголгүйгээр яаран дүгнэлт гаргадаг. Бурханы гэрийн заалтуудын дагуу олгосон ихэнх газарт идэх хоол хангалттай байдаг. Яагаад зөвхөн тэр нэг газарт л хэзээ ч хангалттай байдаггүй юм бэ? Үүнийг тусгайлан судлах хэрэгтэй биш үү? Тэд юу болоод байгааг ойлгохын тулд газар дээр нь очиж, нөхцөл байдлын талаар анхааралтай, нарийвчлан асуух ёстой. Эцэст нь судалж, ойлгосноор дамжуулан тэд уг газрын тогооч хүмүүст зориулсан хоолоор тахиа хооллож, Бурханы гэрийн хоол хүнсийг зориуд гарзаддаг муу, ёс суртахуунгүй хүн байсныг олж мэддэг. Тэд идэх юман дээр нэлээд цамаан, амттай хоол л идэх дуртай. Мах байхгүй үед ногоо идэхгүй, мах байвал дүпү ч идэхгүй. Тэгээд өндөг авах үедээ өндгөө хоол болгон дээр иддэг. Зөвхөн амттай хоолыг шилж сонгоод, ердийн ямар ч хүнсний ногоо иддэггүй, бас ногоо муудвал тоодоггүй. Тогооч муу хүн гэдгийг ойлголоо—тэгвэл дараагийн удаа юм тараахдаа түүнд ахиухан хүнс өгөх ёстой юу? (Үгүй.) Түүнд илүү ихийг өгөхгүй байхад л болох уу? Энэ асуудлыг олж илрүүлмэгцээ хэрхэн зохицуулах ёстой вэ? Түүнийг даруй соль; үүрэг гүйцэтгэх жаахан хүн чанартай нэгнээр соль. Асуудлыг цаг тухайд нь олж илрүүлж, шийдвэрлэж, ийм ёрын муу хүмүүс, тийм завхарсан этгээдүүдийг таягдан хая. "Тэр хүн хоол хийхээ больсон юм чинь түүгээр тахиа тэжээлгэж болох уу?" гэж зарим хүн асууж магадгүй. (Үгүй.) Хэрвээ тэрээр тахиа тэжээвэл тахиа өндөглөхгүй; гахай тэжээвэл гахай турна. Тэднээр юу ч тэжээлгээд нэмэргүй. Ийм хүмүүсийг явуулах ёстой—тэд Бурханы гэрт үүрэг гүйцэтгэхэд тохирохгүй. Хэрэв Бурханы гэрийн материаллаг зүйлсийг хуваарилж байхад өөр ямар нэг асуудал илэрвэл тэдгээрийг ч бас цаг тухайд нь шийдвэрлэх ёстой. Эдгээр асуудлыг шийдвэрлэх нь ямар зорилготой вэ? Бурханы гэрийн материаллаг зүйлсэд учирсан гарз, хохирлыг багасгах. "Тэр асуудлуудыг шийдвэрлэхийн тулд гал тогоонд очиж шалгах ёстой. Та өмнө нь удирдагч, ажилчид гал тогоонд орох хориотой гэж хэлж байсан биш үү? Яагаад одоо орж болж байгаа юм бэ?" гэж зарим нь асууж магадгүй. Энэ нь хоёр тусдаа асуудал юм. Би тэднийг орох хориотой гэж хэлээгүй—харин хэрхэн ажиллахаа мэдэхгүй, дэмий сэлгүүцэж, энүүгээр тэрүүгээр хэсэж, байр суурийн ашиг тусыг эдэлж, амттай юм олж идэхээр байнга гал тогоо ордог удирдагч, ажилчдыг задлан шинжилж байсан. Одоогийн энэ тохиолдолд, тэд амттай юм олж идэх гэж биш, асуудал шийдвэрлэхээр гал тогоо руу явж байгаа. Явах ёстой үедээ яв, явах ёсгүй үедээ битгий яв. Удирдагч, ажилчид хийх ажил ихтэй бөгөөд энэ нь тэдний нэг даалгавар мөн. Энэ тодорхой асуудлыг гал тогооны гүн рүү орж, нарийн ширийнийг ойлгосноор л мэдэх боломжтой. Хэрэв тогоочийг тохиромжгүй гэж үзвэл даруй халж, тохиромжтой хүнээр солих ёстой. Ингэх нь Бурханы гэрийн олгосон зүйлсийг гарздаж, муутгахгүй байх баталгаа болно. Би үүнийг яаж ч хэллээ гэсэн, удирдагч, ажилчдад тавигдах шаардлага бол үүрэг хариуцлагаа биелүүлэх явдал—хэрэв энэ нь чиний санаа зовж, хийх зүйл мөн бол чи заавал санаа зовж, хийх ёстой. Нүдээрээ ажиглаж, төрөл бүрийн хүмүүсийн хэлэх үгийг чих тавин анхааралтай сонсох ёстой—мэдээж зүрх сэтгэлдээ элдэв зүйлсийн талаар санал, бодол, ялган таних чадвартай байж бас сурах ёстой; өөр нэг чухал хэсэг нь Бурханы гэрийн дагах шаардлагатай зарчмуудыг нухацтай хүлээн авч, хэдийд ч эдгээрээс гажихгүй байх явдал юм. Чи ямар ч ажил хийж байлаа гэсэн Бурханы гэрийн шаарддаг зарчим, дүрэм журам юу болохыг эхлээд ойлгох ёстой; ажилдаа орохынхоо өмнө өөрөөсөө хэд хэдэн удаа ийм асуултууд асуух ёстой: Бурханы гэрийн шаарддаг зарчмуудыг би тодорхой ойлгож байна уу? Бурханы гэрийн зарчмын дагуу хийе гэвэл үүнийг хэрхэн хийх ёстой вэ? Онцгой нөхцөл байдалд үүнийг зарчмын дагуу хэрхэн хийх ёстой вэ? Ердийн нөхцөл байдалд хэрхэн зохицуулах ёстой вэ? Чи ажлаа хийхээсээ өмнө заавал эдгээр болон иймэрхүү бусад асуултыг өөрөөсөө асууж, Бурханы өмнө илүү их залбирах ёстой. Энэ нь нэг талаар өөрийгөө шалгаж буй хэрэг; нөгөө талаар Бурханы шинжилтийг хүлээн авч буй хэрэг юм. Ингэх нь удирдагч, ажилчдад ажилдаа илүү цөөхөн алдаа гаргаж, арай бага гажиж, Бурханы гэрийн материаллаг зүйлсийн гарз хаягдалыг бууруулж, Бурханы гэрт учрах хохирлыг багасгахад тусалдаг. Илүү чухал нь, ингэснээр удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагыг дээдэлж, тэр үүрэг хариуцлагыг биелүүлдэг. Энэ бол удирдагч, ажилчдын үнэхээр хийх ёстой зүйл. Энэ бол удирдагч, ажилчдад тавигддаг шаардлага. Бурханы гэрийн янз бүрийн материаллаг зүйлсийг хамгаалах, хуваарилах нь төвөгтэй ажил биш. Нэг талаар, удирдагч, ажилчид өөрсдөө зарчмуудыг мэддэг байх ёстой; нөгөө талаар, удирдагч, ажилчид янз бүрийн материаллаг зүйлсийн зохицуулалтыг хариуцдаг хүмүүст эдгээр зарчмыг илүү их нөхөрлөж, аливааг илүү их хянан дагаж, аливааг ойлгох гэж илүү их хичээж, удирдлагын байдлыг илүү их судлахын зэрэгцээ Бурханы гэрийн янз бүрийн материаллаг зүйлсийн хуваарилалтыг хариуцсан зааварлагчидтай илүү их нөхөрлөж, эдгээр зарчмын талаар илүү бүрэн гүйцэд ойлголт өгөх ёстой. Мэдээж тэр хүмүүс эд зүйлсийг хэрхэн хуваарилж, олгож байгаа, ямар нэг онцгой нөхцөл байдал байгаа эсэх, жишээлбэл, өөр өөр улирал, өөр өөр цаг үед, янз бүрийн хүмүүс өөр өөр шаардлагатай байх тохиолдолд зааварлагчид Бурханы гэрийн шаарддаг зарчмуудын дагуу эд зүйлсийг хуваарилж байгаа эсэхийг ч бас удирдагч, ажилчид байнга асууж, лавлаж байх ёстой. Ингэх нь Бурханы гэрийн янз бүрийн зүйлс үр дүнтэйгээр чиг үүргээ гүйцэтгэж, боломжит дээд зэргээр оновчтой ашиглагдаж, байж болох хамгийн сайн арчилгаа, хамгийн сайн засвар үйлчилгээгээр хамгаалагдаж байх боломжийг бүрдүүлэх зорилготой. Энэ бол удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага юм.

Бурханы гэрийн материаллаг зүйлсийг сайн захиран зарцуулах нь Бурханы сонгосон бүх хүний үүрэг хариуцлага юм

Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагыг ойлгосон юм чинь, ах эгч болгоны Бурханы гэрийн янз бүрийн материаллаг зүйлсэд хандахдаа ухаарах ёстой зарчмуудыг бас ойлгов уу? Та нар удирдагч, ажилчид биш байж болох ч хяналт тавих үүргээ биелүүлэх л ёстой. Энэ бол Бурханы сонгосон хүмүүсийн эрх юм. Мөн төрөл бүрийн ном, багаж хэрэгсэл, өдөр тутмын хоол, унд, эд зүйлс гэх зэрэг Бурханы гэрийн янз бүрийн материаллаг зүйлсийг хүн бүр хайрлаж, санаа тавих ёстой. Бас хүн бүр өөрийн хэрэглэж буй янз бүрийн зүйлийг тогтмол шалгаж, засварлаж, арчлах ёстой бөгөөд оновчтой ашиглах ёстой. Тэдгээрийг эзэмшиж байхдаа эвдрэх, үрэгдэхэд бүү хүргэ, эсвэл хамаагүй бүү хая. “Энэ зүйл угаасаа минийх биш. Би үүнийг мөнгөөрөө худалдаж аваагүй. Бурханы гэр надад олгосон—энэ бол нийтийн өмч. Үүнийг хэзээ арчилж, засварлах, хаана хадгалах тухайд би санаа зовох хэрэггүй. Би үүнийг булаагаад авчихсан мэт хувьдаа авч яваад байж болохгүй” гэж зарим хүн хэлдэг. Энэ нь ухаалаг бодол уу? Ингэх нь нэлээд аминч, хүн чанаргүй явдал биш гэж үү? (Тийм.) Тэгвэл Бурханы гэрийн материаллаг зүйлсийг ашиглахад ямар зарчмуудыг дагах ёстой вэ? Хэрэв ямар нэг зүйл чиний хэрэглээнд хуваарилагдсан бол ашиглаж байхдаа засварлаж, арчилж тордох нь чиний үүрэг. Чи үүнийг бүрэн хариуцна; өөр хэн нэгний шахалт, хяналтгүйгээр чи тухайн зүйлд хувийнхаа өмч мэт хандаж, хайрлаж, хамгаалах ёстой. Хүн чанартай байх гэж үүнийг хэлдэг. Тухайн зүйл чамд олгогдохдоо ямар ч нөхцөлд байсан гэсэн, чи үүнийг ашиглах эрхгүй болсон юм уу ашиглаж дууссан үедээ хариуцсан хүнд нь ямар ч гэмтэлгүйгээр, анхных нь байдалтайгаар буцааж өгөх ёстой. Эрүүл ухаантай байх гэж үүнийг хэлдэг; энэ бол хүн чанарт байх ёстой зүйл юм. Чи өөрийгөө Бурханд итгэдэг, мөс чанар, эрүүл ухаантай, үнэнийг хайрладаг, эрэлхийлдэг, үнэнийг дуулгавартай дагадаг гэдэг ч материаллаг зүйлд хандахад байх ёстой хамгийн наад захын хүн чанар ч чамд байхгүй бол үнэнийг хайрлах, хэрэгжүүлэх талаар яаж бүр ярьж болох юм бэ? Ингэх нь хэтэрхий хоосон биш үү? Хэрэв чи материаллаг зүйлд хандахдаа биелүүлэх ёстой үүрэг хариуцлагаа ч биелүүлж чаддаггүй бол хүн чанар чинь тааруу гэсэн үг—үүнийг ерөнхийдөө “хүн чанаргүй” гэж хэлдэг. Үүнээс гадна, өөрийнхөө эд зүйлсийг чи яаж ч ашигладаг бай, хайр гамгүй ханддаг ч бай, нягт нямбай ханддаг ч бай, тэр бол чиний эрх. Хэн ч хөндлөнгөөс оролцохгүй. Харин Бурханы гэрийн эд зүйлсийг ашиглахад зарчим гэж бий. Эдгээр зарчим нь бүгд мөс чанар, эрүүл ухаанд суурилдаг бөгөөд үнэний оргилд хүрэхгүй байж болох ч наад зах нь хүн чанарын стандартад нийцдэг. Хэрэв чи хүн чанарын энэ стандартад ч хүрч чаддаггүй бол, Бурханы гэрээс чамд олгодог багаж хэрэгсэл, хангамжид зөв зохистой хандаж, ашиглаж ч чаддаггүй бол үнэнийг ойлгож, үнэн-бодит байдалд орж чадах эсэх чинь асуудалтай—энэ нь эргэлзээтэй байх нь лавтай. Тиймээс эдгээр зүйлд хандах тухайд бол, чамд эдгээрийг ашиглах эрх бий бөгөөд мэдээж засварлаж, арчилж, тордох үүрэг хариуцлага бас бий. Чи эдгээр зүйлийг нухацтай авч үзэх ёстой. Хэрэв чи шүтлэггүй хүмүүс шиг “Энэ угаасаа минийх биш. Би үүнийг мөнгөөрөө худалдаж аваагүй. Нийтийн эд зүйл эвдэрвэл эвдэрнэ л биз—зүгээр л шинийг худалдаад ав, эсвэл хамгийн муудаа л гэхэд засварлачих. Гэсэн ч би ямар хохирол амссан биш” гэж хэлдэг, ингэж боддог бол асуудалтай. Чи аюулд байна. Чамд шулуун шударга ёс жудаг гэж алга, мөн чиний зүрх сэтгэл буруу газарт байна. Өөрийн эд зүйлийг гамтай ашигладаг атлаа Бурханы гэрийн эд зүйлийг чухал биш мэт үзэж, нандигнан арчилдаггүй–ийм хүний зүрх сэтгэл буруу газарт байдаг бус уу? Зүрх сэтгэл нь буруу газарт байгаа хүмүүс Бурханд таалагддаг уу? (Үгүй.) Надад хэл дээ, Бурхан зүрх сэтгэл нь буруу газарт байгаа хүмүүсийг шинждэг үү? (Тэгдэг.) Бурхан зүрх сэтгэл нь зөв газарт байгаа хүмүүсийг ч, буруу газарт байгаа хүмүүсийг ч адилхан шинждэг. Чи Бурханы шинжилтийг хүлээн авах үедээ тийм маягаар бодож байгаагаа олж мэдвэл яах ёстой вэ? Үүнийг үл тоомсорлох уу? Шалгалгүй орхих уу? Үл хайхрах уу? “Юу бодох нь миний хэрэг. Хөндлөнгөөс оролцдог чи хэн бэ? Чи надад юм ашиглуулж байгаа бол би үүнийг ашиглах эрхтэй—ямартай ч тоног төхөөрөмж эвдэлчихгүй л бол зүгээр шүү дээ. Яагаад ийм өндөр, ийм олон шаардлага тавиад байгаа юм бэ?” Ингэж бодох нь сайн уу? (Үгүй.) Энэ бол “хүн чанаргүй” явдал юм. Хэрэв чи ийм бодолтой бол Бурханы шинжилтийг хүлээн авч, “Бурхан минь, би завхарсан зан чанартай, бас миний хүн чанар муу. Би өөрийгөө нэлээд журамтай, эрхэм дээд, нэр төртэй хүн гэж боддог байлаа. Ийм ялихгүй зүйл намайг илчилнэ гэж санасангүй: Би аминчхан хүсэлтэй; миний зүрх сэтгэл буруу газарт байна; би өөрийн гэсэн өчүүхэн зорилготой. Би Таны шинжилт, Таны сахилгажуулалтыг хүлээн авахад бэлэн, өөрийгөө өөрчлөхөд бэлэн байна” гэж хэлэх ёстой. Чи Бурханы өмнө залбирч, гэмшиж, Бурханаар өөрийгөө шинжүүлэх ёстой. Чи Бурханы шинжилтийг хүлээн авчхаад өөрийгөө хэрхэн өөрчлөх ёстой вэ? Чи: “Өмнө нь тийм бодолтой байсан минь ёс суртахуунгүй хэрэг байж—тэр бол шүтлэггүй хүмүүс, үл итгэгчдийн бодол. Би дахиж тэгж бодож болохгүй. Би тэр замаар явах ёсгүй. Би бол Бурханд итгэгч; би хүн чанартай, нэр төртэй хүн байх хэрэгтэй, Бурханы хайрладаг зүйлийг хийх хэрэгтэй. Би цаашид багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглах аргаа өөрчлөх хэрэгтэй. Амраах ёстой үед нь амрааж, хэрэгцээтэй үед нь засварлаж, хэрэгтэй үед нь арчлах ёстой. Байнга цэвэрлэж, хэвийн ашиглалтыг хангахын тулд янз бүрийн эд ангийг нь тогтмол шалгах ёстой. Бас ашиглаж дуусах үедээ шууд цэвэрлэж, хамаагүй хүмүүс оролдохоос сэргийлэхийн тулд хадгалалтад буцаана” гэж хэлнэ. Тэгээд цаашид чи дахин тоног төхөөрөмж ашиглахдаа тун анхааралтай, болгоомжтой байх болно. Чиний үзэл бодол байнга өөрчлөгдөж, арга барил чинь сайжирч, урьдын аминч, жигшүүрт бодол, үйлдлээ хариуцлагын мэдрэмж, эд зүйлсийг хайхрах сэтгэл, хариуцлага хүлээх сэтгэл болгон өөрчилнө. Сэтгэлгээ өөрчлөгдөх нь өөрийгөө үнэхээр өөрчлөхийн эхлэл юм. Хэрэгжүүлэлтээрээ өөрийн бодол, санааг үйл хэрэг болгох үед амьдрах арга зам өөрчлөгддөг. Энэ түвшинд хүрэх үед л Бурхан үнэхээр өөрчлөгдөж, гэмшиж байгааг чинь хардаг; чиний хийдэг эдгээр эргэлт, өөрчлөлтийг Бурхан үнэхээр хүлээн авна. Энэ бол үнэнийг хэрэгжүүлэх явдал юм. Үнэнийг хэрэгжүүлэхэд эзэмших ёстой хамгийн үндсэн зүйл юу вэ? Энэ бол хүмүүст байх учиртай мөс чанар, эрүүл ухаан юм. Тэгвэл аминч, жигшүүртэй хүн мөс чанар, эрүүл ухаантай байдаг уу? (Үгүй.) Чи Бурханы гэрийн эд зүйлсийг ил задгай орхиж, гэмтээж, үрж болохгүй, хариуцлагагүй хандаж болохгүй гэдгийг хоосон сургаалын үүднээс мэдэж байж болно—гэхдээ чи зүрх сэтгэл, бодолдоо ямар хандлагатай байдаг вэ? “Тэдгээр зүйлд санаа тавих ямар хэрэгтэй юм бэ? Тэр чинь минийх ч биш шүү дээ.” Ийм бодол чиний зан авирыг зална, тэгэхэд чиний мэддэг тэр хоосон сургаал хэрэг болох уу? Үгүй. Энэ нь огт тус болдоггүй хоосон сургаал л байх болно. Чиний бодол, үзэл санаа засарч, чи Бурханы өмнө үнэхээр өөрчлөгдөж, гэмшсэн үед л зан авир, бодит үйлдэл чинь өөрчлөгдөж эхэлнэ. Тэр үед л чиний амьдран харуулдаг зүйл хүн чанартай болж эхэлнэ; тэр үед л чи үнэн-бодит байдалд орж эхлэх болно. Ийм өчүүхэн асуудал хүний хүн чанарыг илчилж, мөн тэр хүн үнэнийг үнэхээр хайрладаг эсэхийг илчилдэг.

Бурханы гэрийн янз бүрийн материаллаг зүйлсийг захиран зарцуулах нь удирдагч, ажилчдын биелүүлэх ёстой үүрэг хариуцлага бөгөөд Бурханы сонгосон хүмүүс дор бүрнээ хамт хяналт тавьж, тусалж, дээд зэргээр хамтран ажиллах ёстой. Энэ бол хүн бүрийн үүрэг хариуцлага юм. Бурханы сонгосон хүмүүс үлгэр жишээ үзүүлэх ёстой. Тэд өөрсдөөсөө эхлэх ёстой—өөрсдөө сайн ажиллах үедээ л бусдыг хянах, бусдын хийж байгаа зүйл зүй зохистой, зарчимд нийцтэй эсэхийг үнэлэх шаардлагыг хангадаг. Энэ бол хүн бүрд хамаатай хэрэг бөгөөд ийм ялихгүй зүйл хүмүүсийн хүн чанар, мөн үнэнд хандах хандлагыг илчилдэг. Удирдагч, ажилчид энэ ажлыг Бурханы гэрийн зарчмын дагуу сайтар, туйлын эрч хүчтэй хийх ёстой бөгөөд жирийн ах, эгч болгон энэ хэрэгт бас хатуу чанд, болгоомжтой хандах ёстой. Өөрийнхөө талаар байнга эргэцүүлж, хүн чанар, бодолд чинь асуудал байгаа эсэх, ямар хандлагатай байгаа эсэхээ эргэцүүлэх ёстой. Хандлага, бодол чинь асуудалтайг олж мэдэх үедээ даруй залбирч, өөрийгөө өөрчлөх ёстой—Бурханы гэрийн эд зүйлсийг захиран зарцуулах, ашиглах үедээ нэг талаар мөс чанартаа зэмлүүлэхгүй байх, Бурханы хүлээлтэд хүрэх, нөгөө талаар бусдаар бишрүүлж, хийдэг зүйлээ сайшаалгаж, хүн чанартай гэж хэлүүлэхийн тулд мэрийх ёстой. Энэ нь бүгдийн нүдэнд ил байдаг. Гол зүйл бол хүмүүс үүнийг хийхдээ зарчмыг баримтлах явдал. Энэ бол хүмүүсийн биелүүлэх ёстой үүрэг даалгавар, Бурханы гэрийн гишүүн бүрийн хүрэх ёстой зүйл юм. Энэ нь зөвхөн удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага биш.

Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагын аравдугаар зүйл одоо ерөнхийдөө ойлгомжтой болсон уу? Зарчмуудыг ойлгосон юм чинь хүмүүс энэ ажлыг хийхдээ илүү анхааралтай, нямбай байх ёстой, хүч чадлаа илүү их дайчилж, залхуурахгүй байх ёстой—тэгвэл тэд үндсэндээ Бурханы гэрийн материаллаг зүйлсийн эвдрэл, үрэгдлийг багасгаж, эдгээрийг ёрын муу хүмүүсийн эзэмшилд орохоос сэргийлж чадна. Үүнд хүрч болохуйц байх учиртай. Яагаад Би үүнд хүрэхэд амархан гэж хэлдэг вэ? Эдгээр нь хүн бүрийн гэр орон дахь өдөр тутмын амьдралд хамааралтай байж болох хэрэг явдал юм. Өөрийнхөө гэр орны эд зүйлсийг захиран зарцуулахдаа анхааралтай байхад амархан тул чи Бурханы гэрийн эд зүйлсийг Бурханы гэрийн шаардлагын даруу өөрийн мэт хамгаалж, оновчтой хуваарилж, эвдрэл, гарзыг багасгаж, ёрын муу хүмүүсийн эзэмшилд орохоос сэргийлбэл удирдагч, ажилчдын үүргийг биелүүлж байх болно. Энэ ажил угаасаа арын албаны ажил шиг санагддаг. Яагаад бид үүнийг арын албаны ажил гэж байна вэ? Энэ нь материаллаг зүйлсийг захиран зарцуулахтай холбоотой. Тэдгээрийг сайн захиран зарцуулж, хуваарилбал үүрэг хариуцлагаа биелүүлж байх болно. Мөн энэ ажлын зарчим нэлээд энгийн—ганцхан зарчимтай холбоотой бөгөөд нарийн төвөгтэй үнэнийг агуулдаггүй. Ачаа үүрч, зөв санаа зорилготой байгаа цагт тэд хэт их үнэнийг ойлгох, хэт их үнэнийг нөхөрлөх шаардлагагүйгээр энэ ажлыг сайн хийж чадна. Тиймээс энэ ажил нь ганцхан даалгавар, тэр дундаа арын албаны ажил юм. Энэ ажлыг удирдагч, ажилчид хийхэд амархан. Арай илүү мэрийлт гаргаж, илүү олон асуулт асууж, лавлаж, илүү их санаа тавьж, зөв санаа зорилготой байгаа цагт үүнийг хийж чадна. Энэ нь огтхон ч төвөгтэй биш. Бид удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагын аравдугаар зүйлийн талаар нөхөрлөж дууслаа. Энэ нь ийм энгийн.

Бурханы гэрийн материаллаг зүйлсийн талаарх хуурамч удирдагчдын хандлага, илрэл

Та нар удирдагч, ажилчдын энэхүү үүрэг хариуцлагыг ойлгосон юм чинь үүнтэй холбоотойгоор, уг ажлыг хийхдээ хуурамч удирдагчдын харуулдаг илрэл, тэднийг хуурамч удирдагч гэж тодорхойлж болохуйц ямар зүйл хийдэг талаар цааш задлан шинжилцгээе. Юун түрүүнд, хуурамч удирдагчид энэ ажлыг хийхдээ янз бүрийн эд зүйлийг зохих ёсоор хадгалж чаддаггүй. Янз бүрийн материаллаг зүйлсийн хувьд хадгалж хамгаалах нь эн тэргүүнд тавигдах чухал ажил юм. Хуурамч удирдагчдийн хийдэг бүх зүйл эмх замбараагүй байдаг; тэд үнэн болон үнэнтэй холбоотой янз бүрийн зарчмын тухайд самуурч будилаад зогсохгүй, Бурханы гэрийн янз бүрийн материаллаг зүйлсийг хадгалж хамгаалахдаа ч мөн адил замбараагүй байдаг. Тэдгээрийг захиран зарцуулуулахын тулд ямар төрлийн хүмүүсийг хайх, тэдгээрийг хэрхэн хадгалж хамгаалахаа тэд мэддэггүй. Тэдэнд нарийн няхуур зорилго, тодорхой төлөвлөгөө байдаггүй, энэ ажлыг хийх нарийвчилсан алхмууд бүр ч байдаггүй. Хэрэв хичээл зүтгэл гаргахад бэлэн хүн байвал байвал эдгээр зүйлсийг хадгалуулж болно; тийм хүн байхгүй бол хуурамч удирдагч эдгээр зүйлийг зүгээр л хойш тавьдаг. Тэдгээрийг хадгалж хамгаалах тохиромжтой хүн, эсвэл хадгалахад тохирох газрыг тэд олдоггүй, тэдгээрийг хадгалж хамгаалах тодорхой зарчмуудыг бүр ч нөхөрлөдөггүй. Үүний зэрэгцээ тэд эдгээр материаллаг зүйлийн цаашдын байршуулалт, засвар, арчилгааны талаар ямар ч зохицуулалт хийдэггүй. Зарим хуурамч удирдагч Бурханы гэрт ямар эд зүйлс байгааг бүр огт мэддэггүй—тэд энэ талаар санаа тавьдаггүй, асууж сурагладаггүй. Жишээлбэл, Бурханы гэр Бурханы үгийн шинэ ном хэвлэлээ гэе. Ном тараагдсаны дараа хэдэн ном үлдсэн, тэдгээрийг хэн хадгалахаар болсон, хэрхэн хадгалагдаж байгаа, зөв газарт хадгалагдаж байгаа эсэх–эдгээр зүйлийн алийг ч хуурамч удирдагч мэдэхгүй, энэ талаар асууж, лавлах ч үгүй. Яагаад лавлахгүй вэ? Тэд Бурханы гэрийн материаллаг зүйлсийг хадгалж хамгаалах нь ялихгүй асуудал, харин өөрсдөө бол удирдагч, чухал зүйл хийдэг, гагцхүү номлол номлодог нэгэн гэж боддог. Тэд эдгээр “ялихгүй асуудалд” огтхон ч анхаарал хандуулдаггүй, харин тэдгээрийг юу ч ойлгодоггүй хүмүүсээр хийлгэхээр даатгаж, сайн хийнэ үү, муу хийнэ үү тоодоггүй. Тиймээс тэд Бурханы гэрийн материаллаг зүйлсийг хадгалж хамгаалах ажлыг огтхон ч нухацтай авч үздэггүй. Энэ бол нэг шалтгаан нь. Нөгөө шалтгаан нь гэвэл зарим хуурамч удирдагч мунхаг, ухаан санаа нь самуурсан байдаг. Тэдэнд эд зүйлсийг хадгалж хамгаалах талаар хэвийн бодол, ухамсар байдаггүй, Бурханы гэрийн эд зүйлсийг хэрхэн хадгалж хамгаалах талаар ямар ч журам, арга зам байдаггүй. Тиймээс тэд эдгээр зүйлийн хэд нь гэмтсэнийг мэддэггүй, дэмий үрэгдсэн тохиолдол байгаа эсэхийг ч мэддэггүй. Зарим зүйлийг ёрын муу хүмүүс авах үед хуурамч удирдагч “Авч л байг. Ямар ч байсан бүх зүйл Бурханы гарт байгаа” гэж хэлдэг. Зарим чухал зүйлийг хувь хүмүүс хэний ч зөвшөөрөлгүй ашигладаг; эдгээр зүйлийг тухайн хүмүүс авчхаар бусад нь ажилдаа ашиглаж чаддаггүй, бас хэн ч асууж сураглаж зүрхэлдэггүй. Хуурамч удирдагч: “Зүгээр дээ. Шинийг л худалдаад авчих. Тэр зүйлийг тэд авчихсан юм чинь эхлээд ашиглаг. Энэ бол зүгээр л нэг зүйл—хэн ч ашиглалаа гэсэн яг адилхан. Тэд үүнийг оновчтой ашиглахгүй байгаа бол тэр нь Бурхан болон тэдний хоорондын асуудал. Бид хөндлөнгөөс оролцох хэрэггүй” гэж хэлдэг. Тэд асуудлыг “шийдвэрлэх” сүртэй хоосон сургаал хэрхэн номлож, том асуудлыг жижиг болгон, жижиг асуудлыг юу ч биш болгож байгааг хар даа. Хуурамч удирдагчид Бурханы гэрийн янз бүрийн эд зүйлийг хадгалж хамгаалах тухайд ямар ч үүрэг хариуцлагаа биелүүлдэггүй. Тэд энэ талаар хайхарч, асуудаггүй бөгөөд ямар ч асуудлыг шийдвэрлэж, зохицуулдаггүй. Дээрх ажлыг нь шалгасан ч хуурч мэхлэхийн тулд зүгээр л булзааруулаад өнгөрдөг.

Зарим ах эгч Бурханы гэрт ашиглуулахаар багаж хэрэгсэл, хувцас хунар, эм бэлдмэл худалдан авдаг бөгөөд хуурамч удирдагч эдгээр зүйлийг харах үедээ сайн хувцас, гутал, цүнхийг өөртөө шилж сонгож аваад, өөрт нь хэрэггүй үлдсэн зүйлсийг л бусдад авахыг зөвшөөрнө. Тэдний удирддаг тэнэгүүд үүнийг хараад, “Манай удирдагч хүссэнээ сонгосон—одоо бидний ээлж. Бид дуусахаараа үлдсэн үнэ цэнгүй зүйлсийг доод талын ах эгч нартаа хаяж өгнө” гэцгээдэг. Эдгээр зүйл хэний гарт орно, түүнийх болдог бөгөөд хэнд ч таалагдалгүй үлдсэн зүйлс хаягддаг, хэн ч хадгалж хамгаалдаггүй. Иймээс Бурханы гэрийн янз бүрийн материаллаг зүйл хадгалдаг газартай гэх нэртэй ч үнэндээ тэдгээрийг огтхон ч хадгалж хамгаалдаггүй. Тэр газрууд бол хэний ч хариуцдаггүй хогийн цэгүүд. Тэд зүгээр л эд зүйлсийг нэг цэгт хаяж, овооруулдаг. Тэнд хувцас, гутал, оймс, эм, цахилгаан хэрэгсэл, өдөр тутмын бараа, гал тогооны хэрэгсэл гээд бүх төрлийн хог хаягдал холилдож, бүр хүний хоол, нохойн хоол ч холилддог. Хэрэв чи эдгээр зүйлийг хэн захиран зарцуулж байгаа, эдгээрийг ангилсан эсэх, эдгээр зүйлд зориулсан заавар байгаа эсэх, хэрхэн хадгалж хамгаалах хэрэгтэй; эсвэл эдгээр зүйл Бурханы гэрийн ажилд хэрэггүй эсэх, ах эгч нарт хэрэгтэй эсэхийг асуувал хэн ч хариултыг нь мэдэхгүй. Ах эгч нар мэдэхгүй байх нь нэлээд хэвийн боловч удирдагч, ажилчид ч бас эдгээр асуултын алийг ч хариулж мэддэггүй. Тэд: “Би мэдэхгүй”, эсвэл “Хэн нэгэн үүнийг хариуцаж байгаа” гэж хэлэн эдгээр зүйлийн хариуцлагаас бүрэн бултаж, улмаар чамайг үл ойшоож, Бурханы гэрийг хуурдаг. Ингэснээр эдгээр асуудал шийдвэрлэгдэлгүй үлдэхэд хүрдэг. Удирдагч, ажилчдын хувьд, Бурханы гэрийн янз бүрийн материаллаг зүйлийг захиран зарцуулахад тохиромжтой хүмүүс олох хэцүү биш биз дээ? Хуурамч удирдагчид эдгээр зүйлийг зохих ёсоор хадгалж хамгаалах, бүртгэл сайн хөтөлж, сайн ангилан хадгалах үнэнч хүн олох энгийн ажлыг ч хийдэггүй. Тэгвэл тэд юу хийдэг вэ? Ах эгч нар Бурханы гэрт хувцас хунар, өдөр тутмын хэрэглээний зүйлс хандивлах үед хуурамч удирдагчид эдгээр зүйлийг хараад мах руу дайрах өлсгөлөн чонын сүрэг мэт дээр нь шавдаг. Тэд өөрсдөд нь зохидог ямар ч хувцсыг ахин дахин өмсөж үзэж, эд зүйлсийг өөрсдөдөө тасралтгүй шилж сонгодог. Бурханы гэр янз бүрийн чухал, үнэтэй машин, тоног төхөөрөмж худалдан авах үед тэд өөрсдөдөө эхлээд сайныг нь сонгох гэж яардаг. Яагаад сайныг нь сонгодог вэ? Тэд удирдагч, эсвэл ажилчны хувиар өөрсдийгөө Бурханы гэрийн эд зүйлсийг ашиглах давуу эрхтэй гэж боддог. Бурханы гэрээс ямар ч зүйл олголоо гэсэн тэд үргэлж хамгийн сайныг нь түрүүлж сонгодог. Бурханы гэрийн эд зүйлсэд тэд ингэж ханддаг. Энэ нь ажил хийж байгаа хэрэг үү? Энэ бол хуурамч удирдагчдын илрэл биш үү? Дуусах хугацаатай зүйлсийн тухайд, жишээлбэл, хоол хүнс, эм бэлдмэлийн тухайд хуурамч удирдагчид огтхон ч тоодоггүй. Тэдгээрийг захиран зарцуулахад тохиромжтой боловсон хүчин олдоггүй, мөн тус боловсон хүчинд “Эдгээр зүйлийн зарим нь дуусах хугацаатай тул даруйхан бүртгэ. Эдгээрийг оновчтой ашиглахын тулд хугацаа нь дуусахаас өмнө ах эгч нарт яаралтай хуваарил. Хугацаа нь дуусахыг бүү хүлээ, эдгээрийг бүү гарздаарай” гэж хэлдэггүй. Хуурамч удирдагчид эдгээр зүйлийг хэзээ ч хийдэггүй. Ямар нэг зүйлийн хугацаа дуусах үед зүгээр л хаядаг. Шулуухан хэлэхэд удирдагч, ажилчид Бурханы гэрт ажил хийхдээ Бурханы гэрийн нярав байх ёстой. Тэдний хийх ёстой эхний зүйл бол Бурханы гэрийн эд зүйлсийг оновчтойгоор сайтар хадгалж хамгаалах, тэдгээрийг сайтар харгалзаж, энэ талаар зохих шалгалт хийх явдал юм. Энэ нь бас Бурханы гэрийн ажлын үндсэн зүйл атал хуурамч удирдагчид ийм үндсэн ажлыг ч хийж чаддаггүй. Тэд мунгинуу, муу хэв чанартай, ухаан муутай хэрэг үү, эсвэл тэдний зүрх сэтгэл буруу газарт байгаа хэрэг үү? Хэрэв тэд ухаан муутай, мунгинуу юм бол өөртөө сайн зүйл шилж сонгохоо яаж мэддэг билээ? Яагаад өөрсдийнхөө юмнаас салж, үүнийгээ бусад хүнд зүгээр өгдөггүй билээ? Яагаад өөрсдийнхөө юмыг сүйтгэж, гэмтээдэггүй билээ? Яагаад тэд Бурханы гэрийн эд зүйлд ингэж ханддаг юм бэ? Тэд ёс суртахуунгүй, зүрх сэтгэл нь буруу газарт байдаг нь тодорхой байна. Удирдагч, ажилчид байр суурьтай болж, Бурханы гэрийн ажлын илүү өргөн цар хүрээтэй холбогдмогцоо Бурханы гэрийн янз бүрийн материаллаг зүйлс, нийтийн өмчид давуу эрхтэйгээр хүрч, эдгээр зүйлийн талаар хамгийн их мэдээлэлтэй байдаг. Гэсэн хэдий ч тэд эдгээрийг үл тоомсорлож, зохих ёсоор хадгалж хамгаалдаггүй, харин хэн бүхнээр ашиглуулж, авхуулж, хэн харж хандахад бэлэн байна, зүгээр л түүгээр харж хандуулж, хэн нэгэн харж хандахыг хүсэхгүй, хариуцлагагүй байвал тоодоггүй бөгөөд хэн нэгэнд асуудал байгааг олж мэдсэн ч үүнийг нь шийдвэрлэдэггүй. Эд бол хуурамч удирдагчид юм. Энэ хүрээд бид, хуурамч удирдагчид хэв чанар муутай, ачаа үүрдэггүй байхаас гадна зүрх сэтгэл нь буруу газарт байдаг, ёс жудаг муутай гэх дүгнэлтэд хүрлээ. Эдгээр удирдагч муу хэв чанартай, ухамсарлах чадваргүй тул үнэн болон амь-оролттой холбоотой ажлыг муу хийх нь ойлгомжтой. Мөн тэд муу хэв чанартай, ажлын чадваргүй тул захиргааны ажлыг муу хийх нь бас хүлцэж болох зүйл юм. Гэхдээ Бурханы гэрийн янз бүрийн эд зүйлсийг захиран зарцуулахтай холбоотой ажил буюу хамгийн наад захын, энгийн ажлыг ч хийж чадахгүй байгаа нь нэг зүйлийг бүр ч тодорхой харуулж байна. Зарим хуурамч удирдагчийн хувьд асуудал нь зүгээр ч нэг муу хэв чанартай, ачаа үүрдэггүй байх явдал биш, үүнээс ч илүүтэйгээр нэн муу ёс жудагтай, муу хүн чанартай байдаг. Удирдагч, ажилчдын аравдугаар үүрэг хариуцлагын талаарх бидний нөхөрлөлөөр хуурамч удирдагчдын өөр нэг илрэл илчлэгдсэн: Тэд муу хэв чанартай, ямар ч ачаа үүрдэггүй, махан биеийн тав тухад ташуурдгаар зогсохгүй бас ёс жудаг муутай, зүрх сэтгэл нь буруу газарт байдаг. Өөрсдийнх нь биш зүйлсийг тэд тоодоггүй, бүр хадгалж хамгаалдаг ч үгүй. Чи Бурханы гэрийн нярав болсон атлаа тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэгчээр, тэжээлгэж байгаа мөртөө Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалдаггүй; чи Бурханы гэрийн эд зүйлсийг гаднын хүмүүсийнх мэт нэг тийш хайхрамжгүй хаяад, хадгалж хамгаалдаггүй бөгөөд тэдгээрийг юман чинээ боддоггүй. Энэ бол үүрэг хариуцлагаа биелүүлж чадахгүй байгаа хэрэг биш, харин чиний хүн чанар дахь асуудал, ёс суртахууны ноцтой дутагдал юм! Хадгалж хамгаалах учиртай зүйлсээ муу хамгаалах, эсвэл хамгаалахгүй байх нь хуурамч удирдагчид хүн чанаргүй, зүрх сэтгэл нь буруу газарт байгаа гэдгийг илтгэдэг. Тэд Бурханы гэрийн эд зүйлсийг сайн хадгалж хамгаалж ч чаддаггүй, тиймээс тэдгээрийг хуваарилбал оновчтой хуваарилж чадах уу? Тэд зарчмын дагуу үйлдэх тал дээр бүр ч их дутагдалтай. Тэд Бурханы гэрийн зүйлсийг захиран зарцуулах ямар ч сайн хүнгүй байгааг, мөн эдгээрийг хайхрамжгүй хаяж, гэмтээж, үрэгдүүлж байгааг хараад ингэх нь зөв биш гэдгийг зүрх сэтгэлдээ тун сайн мэддэг хэр нь л үүнийг зохицуулдаггүй. Зүрх сэтгэл нь буруу газарт байх гэж үүнийг хэлдэг. Зүрх сэтгэл нь буруу газарт байгаа тэр хог шаарнууд Бурханы гэрийн янз бүрийн материаллаг зүйлсийг оновчтой хуваарилж чадах уу? Тэд тэгж бүр ч чадахгүй—хэрвээ тэднээр хуваарилалт хийлгэвэл бүр ч илүү ёс суртахуунгүй зүйлс хийх болно.

Нохой тэжээдэг нэг фермийн чуулганд, нохой тэжээгч хүн шинээр төрсөн гөлөгнүүдэд маш их анхаарал тавьдаг байв. Тэрээр гөлөгнүүд шаардлагатай шим тэжээлээ авч чадахгүй байх вий гэхээс айсан тул нохойнуудад идүүлэх органик өндөг хүссэн байна. Тэндхийн хуурамч удирдагч уг хүсэлтийг даруй зөвшөөрсөн; органик өндөг хэр ховор байдгийг бодоогүй. Хүмүүс идэхэд ч хүрэлцэхгүй байхад, яагаад нохойнуудад өгөх гэж? Энэ нь уг хэргийг шийдвэрлэх утгагүй арга зам биш гэж үү? Тэр хуурамч удирдагчийн энэ зан авирын шинж чанар юу вэ? Үүнийг яаж тодорхойлох вэ? Уг хуурамч удирдагчийн энэ хэрэгжүүлэлт утгагүй биш гэж үү? Тэр хуурамч удирдагч ам нээх бүрдээ хүмүүсийн таашаалд нийцэх хоосон сургаалуудыг дандаа ярьдаг ч үнэндээ үнэн-зарчмуудыг огт ойлгодоггүй тул ямар нэг зүйл тохиолдоход тэд хүний төсөөлөл, дур сонирхол, субьектив хүслийн дагуу үүнд хандаж, зохицуулдаг—эцэстээ органик өндгөөр нохой тэжээх мэтийн тийм жигшүүртэй зүйл хийсэн байна. Бурханы гэрийн эд зүйлсийг уг хуурамч удирдагч ингэж хуваарилахыг оновчтой хуваарилалт гэж үзэж болох уу? (Үгүй.) Тэд яагаад оновчтой хуваарилалт хийж чадахгүй байна вэ? Гаднаа бол уг хуурамч удирдагч бүр ийм жижиг асуудалд ч оролцож, анхаарал тавьж, хянан дагаж байгаа мэт, уг хүсэлтийг дэмжих хангалттай шалтгаан, үндэслэл түүнд байсан мэт харагддаг—гэвч тэд зарчмуудыг дагаж ажилласан уу? Тэд Бурханы гэрийн шаардсан зарчмуудын дагуу ажилласан уу? Үгүй. Тэгэхээр энэ үйлдлийнх нь шинж чанараас харвал энэ нь сайн үйл үү, эсвэл муу үйл үү? Хариуцлагаа биелүүлсэн үү, эсвэл цалгардуулсан уу? Энэ нь хариуцлагаа цалгардуулсан хэрэг—зарчимгүй, бодлогогүйгээр муу зүйл хийж буй хэрэг! Энэ явдлаар дамжуулан, энэ хуурамч удирдагчийн хүн чанарын мөн чанарыг юу гэж харж байна вэ? Энэ нь гажууд ойлголт, дүрэм журмыг сохроор хэрэгжүүлж буй хэрэг биш үү? Тэдний амнаас гарч буй бүхэн зөв хоосон сургаал бөгөөд алдаа мадагтай үг хэллэг байхгүй мэт сонсогддог ч үнэндээ энэ бол гажууд. Ийм хүмүүс хуурамч сүнслэг бөгөөд гажууд ойлголттой—тэд бол сүнслэг ойлголтгүй хог новшнууд юм. Бид дөнгөж сая хуурамч удирдагчдын хүн чанар нь ёс жудаг муутай, зүрх сэтгэл нь буруу газар байдаг гэж ярьсан. Бурханы гэрийн эд зүйлсийг хуваарилах цаг болоход тэд зарчимгүй, сохроор хуваарилдаг, энэ нь хуурамч удирдагчид гажууд ойлголттой, дүрэм журмыг сохроор хэрэглэдэг, үйлдэл нь зарчимгүй—тэд зүгээр л сохроор, санамсаргүйгээр үйлддэг болохыг илчилдэг. Хуурамч удирдагчид гаднаасаа маш нинжин сэтгэлтэй, эелдэг мэт харагддаг ч үнэндээ энэ бол хуурамч нинжин сэтгэл, хуурамч эелдэг байдал юм. Жишээлбэл, эм нохой гөлөглөхөд, хүмүүст зориулагдсан шинэ хөнжлийг нохойнуудад өгөх ёстой гэж нохой тэжээгч хэлсэн. Тэгэхэд нэг хүн: “Шинэ хөнжлийг нохойнуудад өгөх хайран—оронд нь ах эгч нарт шинэ хөнжил өгөөд, сольж байгаа хуучин хөнжлүүдээ амьтдад өгсөн нь дээр” гэсэн. Энэ саналыг та нар юу гэж бодож байна вэ? Шинэ зүйлсийг хүмүүст, хуучин зүйлсийг амьтдад хуваарилах нь нэлээд оновчтой. Энэ бол зарчим; энэ бол оновчтой хуваарилалт. Хуурамч удирдагчид ийм зүйлстэй тулгарахдаа хэрхэн зохицуулдаг вэ? Үүнийг сонсоод тэндхийн хуурамч удирдагч: “Амьтад хэзээ ч шинэ зүйл хэрэглэж үзэхгүй. Тэд үргэлж хуучин, бохир зүйл хэрэглэдэг. Хүмүүс бид үргэлж шинэ зүйл хэрэглэдэг. Заримдаа бид гахай, нохойноос ч дор байдаг гэж Бурханы үгэнд хэлсэн. Тиймээс гахай, нохойтой юм булаацалдаж болохгүй. Энэ бол хүн чанаргүй байдал” гэж бодолхийлсэн. Ингээд тэрээр шинэ хөнжлийг тэр амьтдад өгсөн байна. Тэндхийн хүмүүс хуучныг хэрэглэлээ гээд хохироогүй байж болох ч үүнийг зохицуулсан арга нь асуудлыг маш тод харуулдаг. Уг хуурамч удирдагч энэ явдал дээр ямар үүрэг роль гүйцэтгэсэн бэ? Хэвийн хүмүүс ийм зүйл хийж чадна гэж та нар хэлэх үү? (Үгүй.) Тэгвэл энэ явдлыг зохицуулахдаа ийм байдалд хүргэсэн хүмүүс ямар төрлийн хүмүүс вэ? (Хэвийн хүмүүсийн эрүүл ухаан, сэтгэлгээгүй утгагүй амьтад.) Энэ хариултууд бүгд зөв—тэр хүмүүс бүр юу ч биш. Хэвийн хүмүүс ийм зүйлтэй тулгарахдаа хэрхэн оновчтой зохицуулахаа мэддэг, харин гажууд ойлголттой хуурамч сүнслэг хуурамч удирдагчид яаж зохицуулахаа мэддэггүй. Тэдний үүнийг зохицуулах арга зам нь бас үндэслэлтэй мэт, Бурханы гэрийн зарчмуудтай нийцэлтэй мэт, хангалттай, зөв шалтгаантай мэт байдаг—гэвч хүмүүс үүнийг сонсоод инээх үү, уйлах уу гэдгээ мэдэхгүй, маш хөгийн байдаг. Яагаад ийм энгийн, илэрхий логик ч тэдэнд ойлгомжгүй байдаг юм бэ? Яагаад тэд үүнийг ийм гажууд байдлаар зохицуулдаг вэ? Энэ нь ой гутмаар байдаг. Хэрэв тэднийг даамлаар ажиллуулбал тэд нохойгоор хулгана бариулж, муураар байшин мануулж, гахайг орон дээр унтуулна—бүх зүйл эмх замбараагүй болно. Хуурамч удирдагчид Бурханы гэрийн янз бүрийн материаллаг эд зүйлсийг оновчтой хуваарилж чадах уу? (Үгүй.) Тэд бол өөр төрөл, мунгинасан хүмүүс, утгагүй төрлийнхөн. Тун гажууд ойлголттой, зүрх сэтгэл нь буруу газар байдаг тэр хуурамч удирдагчдаас гадна, ихэнх хуурамч удирдагчид хэдийгээр жаахан хэв чанартай, гажууд бус ойлголттой байдаг ч иймэрхүү ажлыг мөн л замбараагүй болгож, будлиулдаг. Тэд хэрэгжүүлэх учиртай хамгийн наад захын хариуцлагыг ч биелүүлж чадахгүй. Тиймээс, тэднээс энэ ажлын талаар асуухад “Тийм, тийм хүн үүнийг хариуцаж байгаа. Тийм, тийм хүн мэдэж байгаа. Хэрэв та нарт асуулт байгаа бол би очоод тэр хүнээс асууя” гэсэн өнөөх л хариултаа өгдөг. Үүнээс цааш чи өөр юу ч сонсохгүй. Энэ бол ийм ажлыг хийхдээ хуурамч удирдагчдын харуулдаг илрэл юм.

Бурханы гэрийн янз бүрийн материаллаг эд зүйлсийг хуваарилах ажлын тухайд, хуурамч удирдагчид үүнийг Бурханы гэрийн шаардсан зарчмуудын дагуу хийж чаддаггүй төдийгүй, өөрсдийн хувийн мэдрэмж, дур сонирхол, дур хүсэл, түүнчлэн хувийн ойлголтоо ихээр хольдог. Тэд энэ ажлыг яриад байх ямар ч зарчимгүй, самуурч, будилсан холион бантан болгодог. Тиймээс, хуурамч удирдагч Бурханы гэрийн янз бүрийн эд зүйлсийг удирдаж байх үед, хэн ч юу болж байгааг мэдэхгүй нөхцөл байдалд эд зүйлс гэмтэх, шалтгаангүйгээр үрэгдэх, эсвэл эд зүйлс алга болж, тоо нь таарахгүй байх явдал их тохиолддог. Бусад эд зүйлсийг хувь хүмүүс бүртгүүлэлгүй, мэдээлэхгүйгээр хувийн хэрэгцээндээ авдаг. Хуурамч удирдагчид ийм энгийн арын албаны ажлыг ч сайн удирдаж чадахгүй. Тэд энэ ажлыг будлиантуулсан ч өөрсдийгөө маш их ажил хийсэн гэж бодоод, сэтгэл амар байдаг. Хуурамч удирдагчид Бурханы гэрийн янз бүрийн материаллаг эд зүйлсэд байнгын үзлэг шалгалт, засвар, арчилгаа хийдэггүй; зүрх сэтгэлдээ эдгээр зүйлийг огт тоодоггүй. Хэрэв чи тэднээс “Эдгээр тоног төхөөрөмжийн засвар, арчилгааг хүн хариуцаж байгаа юу? Тэдгээрийг засварлахаар сэлбэг хэрэгсэл худалдаж авахад үрэлгэн байдал гарсан уу? Эсвэл хэн нэг хүн хэт их зардал гаргаж, эсвэл луйвардуулсан уу? Тэр явдлуудын дараа хэн нэгэн хариуцлага хүлээсэн үү? Торгууль төлж, эсвэл сануулга авсан хүн бий юу?” гэж асуувал хуурамч удирдагчид алийг нь ч мэдэхгүй, тоохгүй. Бурханы гэрт зориулан юм худалдаж авахад мөнгө зүй бусаар зарцуулагдсан эсэх, худалдаж авсны дараа тэр зүйлсийг удирдах хүнийг томилсон эсэх, худалдаж авсан зүйлс тохиромжтой эсэх, үр дүнтэй хэрэглэгдэх эсэх, тийм биш бол тогтоосон хугацаанд буцаасан юм уу сольсон эсэх—тэд үүнийг огт мэдэхгүй. Тэд ийм тэнэгүүд—юу ч мэдэхгүй. Хуурамч удирдагчид хүмүүсээр өөрсдийгөө хүндлүүлэхийн тулд цуглаан дээр хоосон сургаал номлохоо л боддог; эд зүйлийг удирдах тодорхой асуудлын тухайд тэд ямар ч ажлын чадамжгүй, мөн энэ хэрэг явдал дээр ямар ч хандлага байхгүй. Энэ бол өөрсдийнх нь хийх ёстой ажил гэдгийг тэд мэдэхгүй, хэрхэн хийхээ ч мэдэхгүй. Хуурамч удирдагчдын Бурханы гэрийн эд зүйлсийн талаарх үзэл бодол гэвэл, тэдгээр нь бүгдэд харьяалагдана, тиймээс хэн ч хүссэн зүйлээ хэрэглэж болно, хэн ч шаардлагатай зүйлээ авч болно, эсвэл дээд удирдлагад хүсэлт гаргаж болно—энэ бол хүн бүрийн эрх, Бурханы гэрийн эд зүйлс ямар нэг хүний удирдлага, хяналтад байх ёсгүй. Тиймээс, хэрэв хэн нэгэн хүн тоног төхөөрөмж эвдэх юм уу алга болгосон бол тэд тоохгүй, хэрвээ хэн нэгэн хүн ямар нэг зүйл худалдаж авах хүсэлт гаргавал үнэтэй ч бай, хямд ч бай тэд тоохгүй. Үнэн хэрэгтээ эдгээр зүйлд зориулсан дүрэм журам Бурханы гэрт бий. Удирдагч, ажилчид хариуцлагаа биелүүлж, Бурханы гэрийн зарчмуудын дагуу зөв шалгалт хийвэл, ийм бүх алдагдал, үрэлгэн байдлаас зайлсхийж болно. Гэвч хуурамч удирдагчид алдагдлаас сэргийлэх ийм хамгийн энгийн ажлыг ч хийдэггүй. Тэд зүгээр л Бурханы гэрийн хоолыг үнэгүй идэж байгаа биш гэж үү? Тэд шимэгчлэн амьдарч байгаа биш гэж үү? Энэ нь хуурамч удирдагчдын “хуурамч байдлын” тодорхой илрэл биш гэж үү? Хэрэв та нар ийм удирдагчтай тулгарвал яаж зохицуулах вэ? (Тэднийг чөлөөлнө.) Зүгээр л чөлөөлөөд болоо юу? Тэдэнд ганц хоёр юм заах хэрэггүй юу? “Тэр төхөөрөмжийг тэнд тавиад, чийг авсан байна, хэдэн өдөр хэн ч энийг шалгаагүй. Одоо ч асах эсэх, эсвэл кабель утсыг нь хулгана мэрсэн эсэх нь тодорхойгүй. Яагаад чи эдгээр зүйлд санаа тавьдаггүй юм бэ? Миний хэрэглэдэг компьютер эвдэрсэн, засах шаардлагатай. Засахгүй бол ажил саатна. Гэхдээ би чамд олон удаа хүсэлт тавьсан—яагаад чи анхаарал хандуулаагүй юм бэ? Чи толгойгоо тастуулсан тахиа шиг өдөржин сохроор юугаа хийгээд завгүй байдаг юм бэ? Чам шиг удирдагчийг ажил хийнэ гэж найдах үед чи бүх ажлыг саатуулж, бүх тоног төхөөрөмж, материаллаг эд зүйлс чиний гарт сүйддэг. Чи Бурханы гэрийн янз бүрийн эд зүйлсийг арчилж, удирддаггүй. Чи удирдагч байхад тохирохгүй—яаралтай огцор!' Тэдэнд ингэж сургамжлах нь зөв үү? (Зөв.) Удирдагч, ажилчдад сургамжилж зүрхэлдэг хүнд юу байдаг вэ? Тэд юун түрүүнд зоригтой байх ёстой, мөн шударга ёсны мэдрэмжтэй байх ёстой. Зарим хүн: “Би удирдагч, ажилчдад сургамжилж зүрхлэхгүй. Тэд бол албан тушаалтан, би зүгээр л цэрэг, миний зэрэг дэв тэднийхээс хавьгүй доогуур. Тэдэнд үнэн бий, тэд номлол айлдаж чадна. Би юунд ч сайн биш, тэдэнд сургамжлахад зохихгүй” гэж хэлж магадгүй. Энэ нь өөдгүй амьтны логик биш гэж үү? (Мөн.) Тэгвэл та нар ийм удирдагчид яаж сургамжлах вэ? “Хэрэв чи энэ ажлыг хийж чадна гэвэл чадлынхаа хэрээр хий, Бурханы гэрийн зарчмуудын дагуу хий. Чиний биднээр хийлгэхээр зохицуулсан юуг ч бид дуулгавартай дагана. Гэхдээ чи энэ ажлыг чадлынхаа хэрээр хийхгүй, Бурханы гэрийн зарчмуудын дагуу хийхгүй бол бид хэзээ ч чиний үгэнд орохгүй! Үүнээс гадна, хэрэв чи ямар ч бодитой ажил хийхгүй бол бид чамайг албан тушаалаас чинь зайлуулж, цэвэрлэх эрхтэй! Чи хэн нэгнийг хорломоор байвал өөрийгөө л хорло—бид бүгдийг хорлох гэж бүү оролд!” Та нар ийм маягаар тэдэнд сургамжилж зүрхлэх үү? (Тийм.) Та нар одоо ингэж хэлж байна; цаг нь ирэхэд үнэхээр ийм юм хийх үү? Ерөнхийдөө, үнэн-зарчим, чухал хэрэг явдлыг хөнддөг зүйл дээр та нар хайхрамжгүй ярьж зүрхлэхгүй, учир нь хэрсүү ухаангүй, ойлгомжгүй ярих нь зүгээр л удирдагч, ажилчдыг шүүж, үймээн үүсгэж байгаа гэсэн үг болох вий гэдгээс айдаг. Гэвч та нар материаллаг эд зүйлсийг удирдах явдал дээр хэрсүү ухаантай байх ёстой; ийм хэрэг явдлыг ялган таньж, зарчмуудыг нь ойлгож сурах ёстой.

Кино продакшны багт хувцас хариуцсан нэг эрэгтэй байв. Тэр цадиггүй үйлдэлтэй, Бурханы гэрийн эд зүйлсийг үргэлж нууцаар завшдаг байлаа. Тэрээр кино продакшны багаас гарах үедээ зарим зүйлийг авч явсан бөгөөд дараа нь данс бүртгэл шалгахад түүний авсан их хэмжээний мөнгөний тооцоо таарахгүй байв. Түүгээр ч зогсохгүй тэр ажил хийгээгүй байсан ч мөнгөтэй байж, мөн үнэтэй эд зүйл олныг худалдаж авсан байлаа. Олон хүн кино продакшны багт байхад нь түүнд бялдуучилж, бүгд түүнтэй сайн харилцаатай байхыг хүсдэг байв, ингэснээр тэдэнд хувцас хэрэгтэй болоход зүгээр л асуухад нь тэр өгдөг байжээ. Хэрэв түүнтэй муу харилцаатай хүн байвал тэр хүнд авах ёстой хувцсыг нь ч өгдөггүй байв. Энэ ямар асуудал вэ? Энэ бол удирдлагын ажилтнуудын асуудал. Нэг талаар, тэр өөрөө эдгээр зүйлийг өөртөө завшиж байсан; нөгөө талаар, Бурханы гэрийн эд зүйлсийг зарчмуудын дагуу хуваарилаагүй, харин өөрийн сэтгэл татагдалт, өөрийн хүсэл, харилцааны дагуу үйлдсэн. Зарчмуудын дагуу энэ хүнийг цэвэрлэх ёстой байв. Энэ нь илэрхий асуудал байлаа. Хуурамч удирдагч ингэж хийгээгүй төдийгүй түүнийг сайн хүн гэж үзээд, өөр газар үүрэг гүйцэтгүүлэхээр зохицуулжээ. Энэ нь алдааг улам хүндрүүлж буй хэрэг биш үү? Энэ ажлыг яаж хийсэн талаар та нар юу гэж бодож байна вэ? Энэ зарчмуудын дагуу байсан уу? Удирдагч, ажилчдын биелүүлэх учиртай үүрэг хариуцлагыг энэ удирдагч биелүүлсэн үү? (Үгүй.) Энэ хүнийг ийм маягаар зохицуулснаар удирдагч ямар ашиг тус хүртэж болохыг түр орхиод—удирдагч уг явдлыг хэрхэн зохицуулснаас л үзэхэд үүний шинж чанар ямар байсан бэ? Үүний шинж чанар нь, сэтгэл татагдалтдаа үндэслэн ёрын муу хүнийг хамгаалж, Бурханы гэрийн зарчмуудын дагуу түүнийг зохицуулаагүй явдал юм. Тэгэхээр удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагын арав дахь зүйлтэй үүнийг холбож үзвэл ийм төрлийн удирдагч, ажилчин Бурханы гэрийн янз бүрийн материаллаг эд зүйлд хандахдаа ямар алдаа гаргадаг вэ? Энэ удирдагч үүрэг хариуцлагаа биелүүлсэн үү? Хэрэг явдлыг зохицуулсан байдал нь Бурханы гэрийн эд зүйлсийг хамгаалахад тулгуурласан уу? Мэдээж үгүй. Тэрээр Бурханы гэрийн эд зүйлсийг нухацтай авч үзээгүй, бүр ёрын муу хүнд эд зүйлсийг хүссэнээрээ сүйтгэх юм уу авахыг зөвшөөрч, нүдээ аньсан байв. Хэрвээ өөрийнх нь эд зүйлс сүйдэж, эсвэл бусдын эзэмшилд орсон бол тэр ингэж зохицуулах байсан уу? Үгүй, тэгсэн бол өшөө авалт, нөхөн төлбөрийн талаар бодох байсан. Тэгвэл яагаад тэр Бурханы гэрийн эд зүйлийг тэгж зохицуулаагүй юм бэ? Тэр бүр, “Тэр хүсвэл хэдэн юм авч л байг—тийм ч их аваагүй. Тэр эдгээр зүйлийг жаахан завшсан ч яах вэ дээ—багахан шуналгүй хэн байх билээ? Түүний завшсан өчүүхэн зүйл ямар хамаатай гэж? Бусад нь илүү багыг авч байгаа биш” гэж хэлсэн. Энэ ямар хандлага вэ? Энэ нь удирдагч, ажилчдын Бурханы гэрийн эд зүйлд хандах ёстой хандлага мөн үү? (Биш.) Энэ нь тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гээч биш гэж үү? Эцэст нь тэр ямар логик гаргаж ирсэн бэ? “Тэр эдгээр зүйлийг завшиг—бид түүнтэй тооцоо хийх шаардлагагүй. Тэр өчүүхэн мөнгө, эд зүйлс юу юм бэ? Антихристүүд үүнээс хавьгүй ихийг завшдаг. Тэр эдгээр зүйлийг завшсан нь Бурхан тэр хоёрын хоорондох асуудал—цаг нь болоход Бурханы өмнө яаж тайлан өгөх нь түүний хэрэг. Энэ бидэнд ямар ч хамаагүй.” Удирдагч ийм зүйл хэлэхийг сонссоны дараа та нарт ямар бодол, мэдрэмж төрдөг вэ? Удирдагч, ажилчин байх нь бүү хэл, зүгээр л жирийн дагагч байсан ч гэсэн, шударга ёсны мэдрэмжтэй, өчүүхэн төдий мөс чанарын мэдрэмжтэй хэн боловч эдгээр үгийг сонсоод дотроо уйлж, зүрх нь шимширч, сэтгэл нь гонсойх байсан! Ийм төрлийн хуурамч удирдагч Бурханы маш их нигүүлсэл, хамгаалалтыг эдэлж, Бурханы маш олон үнэнийг хүртдэг хэр нь Бурханы гэрийн эд зүйлд ийм хүйтэн цэвдэг хандлагаар ханддаг. Тэрээр хүн чанартай юу? Удирдагч, ажилчин байхад тохирох уу? (Үгүй.) Ийм хүн нэгэнт халагдсаныхаа дараа ирээдүйд удирдагч, ажилчин байх шаардлагыг хангах уу? (Үгүй, тэрээр хүн чанар муутай.) Хүн чанар муутай нь юугаар илэрдэг вэ? (Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалдаггүйгээр.) Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалдаггүй тодорхой үйлдэл нь юу вэ? Энэ тодорхой илрэлийн мөн чанар юу вэ? Ийм хүмүүсийн зүрх сэтгэл нь зөв биш, тэд ёс жудаг муутай; нэлээд сайхан ярьдаг ч ямар ч бодитой юм хийдэггүй. Ийм хүмүүс удирдагч, ажилчин байж яавч болохгүй. Зүрх сэтгэл нь зөв биш хүмүүс үнэнийг хайрладаггүй, харин өөрсдийнхөө ашиг хонжоог боддог; зүрх сэтгэл нь зөв биш хүмүүс Бурханы сонгосон хүмүүсийн талаар огтхон ч боддоггүй бөгөөд чуулганы ажил, Бурханы гэрийн ашиг сонирхлыг яавч хамгаалдаггүй.

Удирдагч, ажилчдын хийх ёстой хамгийн эхний үндсэн зүйл бол Бурханы гэрийн янз бүрийн эд зүйлийг зүй ёсоор харгалзаж, Бурханы гэрийн төлөө сайн шалгаж, манаж, ямар ч эд зүйлийг гэмтээж, дэмий үрэхгүй, эсвэл ёрын муу хүмүүст завшуулахгүй байх явдал юм. Энэ бол тэдний хийх ёстой хамгийн наад захын зүйл. Чамайг удирдагч, ажилчнаар сонгогдмогц Бурханы гэр чамайг даамал гэж үздэг: Чи удирдлагын түвшний хүн бөгөөд чиний үүрэх ачаа бусдынхаас илүү хүнд. Чи асар их хариуцлага хүлээдэг. Тийм учраас чиний хандлага бүр, үйлдэл бүр, асуудлыг зохицуулах төлөвлөгөө бүр, асуудлыг шийдвэрлэх арга зам бүр чинь бүгд Бурханы гэрийн ашиг сонирхолтой холбоотой. Хэрвээ чи Бурханы гэрийн ашиг сонирхлыг ч бодолцон үздэггүй, эсвэл нухацтай авч үздэггүй бол Бурханы гэрийн даамал байхад тохирохгүй. Энэ ямар төрлийн хүн бэ? Тэд яагаад Бурханы гэрийн даамал байхад тохирдоггүй вэ? Хуурамч удирдагчдын дунд зөвхөн хэв чанар муутай хүмүүс байдаггүй—тэдний гол асуудал бол ачаа үүрдэггүй явдал; тэд хэрхэн ажиллахаа мэддэггүй мөртөө үнэнийг эрж хайдаггүй, даамлын биелүүлэх ёстой хамгийн наад захын хариуцлагыг ч биелүүлж чаддаггүй. Тэдэнд мөс чанар, эрүүл ухаан байхгүй. Учир нь тэдний зүрх сэтгэл зөв биш, тэд ёс жудаг муутай, аминч, өөдгүй байдаг; тэд чуулганы ажлыг огт хамгаалдаггүй, харин чуулганы ашиг сонирхлыг байнга хохироож, худалдаж, хүмүүст тал засаж, тэдэнтэй харилцаагаа хадгалахын тулд чуулганы ашиг сонирхлыг хохироодог. Тэд Бурханы гэрийн эд зүйлсийг гэмтээж, үрэгдүүлж, алдаж, тэр ч бүү хэл ёрын муу хүмүүст завшуулаад огт тоодоггүй бөгөөд энэ тухайд өртэй, буруутайгаа өчүүхэн ч мэдэрдэггүй. Тиймээс удирдагч, ажилчдыг сонгох тухайд, үүнийг хүн чанарын өнцгөөс харвал тэдэнд байх ёстой хамгийн наад захын зүйл юу вэ? Тэд мөс чанартай, шударга ёсны мэдрэмжтэй байх ёстой, сэдэл нь зөв байх ёстой. Хүн чанар нь эхлээд шалгуур давах ёстой. Иймэрхүү хүмүүс хэр ажлын чадамжтай, ямар түвшний хэв чанартай байхаас үл хамааран, зааварлагч болбол даамлын хувьд стандартад нийцсэн байх болно. Тэд хамгийн наад зах нь Бурханы гэрийн ашиг сонирхол болон ах эгч нарын нийтлэг ашиг сонирхлыг хамгаалж чадна. Тэд ах эгч нарын ашиг сонирхлыг яавч худалдахгүй, Бурханы гэрийн ашиг сонирхлыг ч худалдахгүй. Бурханы гэрийн болон ах эгч нарын ашиг сонирхолд хохирол, хор хөнөөл учрах гэж байх үед тэд үүнийг урьдчилан бодсон байх болно, өөрийнх нь аюулгүй байдалд нөлөөлөх байсан ч, эсвэл төлөөс төлж, зовох шаардлагатай болсон ч гэсэн тэдгээрийг хамгаалахын тулд хамгийн түрүүнд урагш алхана. Энэ бүхэн мөс чанар, эрүүл ухаантай хүмүүсийн хийж чадах зүйл юм. Зарим хуурамч удирдагч, ажилчид аюултай нөхцөл байдалтай тулгарах үедээ өөрсдийнхөө нуугдах аюулгүй газрыг яаран олдог хэр нь Бурханы гэрийн чухал эд зүйлс болох Бурханы үгийн ном, гар утас, компьютер гэх мэтийг тоодог ч үгүй, асууж сурагладаг ч үгүй. Өөрсдөө баривчлагдвал чуулганы ажлын ерөнхий байдалд нөлөөлнө гэж тэд санаа зовж байсан бол хүн явуулаад эдгээр зүйлийг зохицуулуулж болох байсан—гэтэл энэ хуурамч удирдагчид зөвхөн өөрсдийнхөө аюулгүй байдлын төлөө л нуугддаг. Тэд үхтлээ айдаг бөгөөд өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангахын тулд чадах зүйлээ ч хийдэггүй. Тиймээс аюултай нөхцөл байдал үүсэхэд хуурамч удирдагчдын хайхрамжгүй, идэвхгүй, хариуцлагагүй байдлаас болж Бурханы гэрийн янз бүрийн эд зүйлс, Бурханд өргөсөн тахил агуу улаан луунд дээрэмдүүлж, булаалгах тохиолдол олон гардаг ба энэ нь ноцтой хохирол учруулдаг. Чуулганд тийм нөхцөл байдал дөнгөж үүсэхэд удирдагч, ажилчид Бурханы гэрийн тоног төхөөрөмж, эд зүйлсийг тохиромжтой газарт тавьж, тохиромжтой хүнд хариуцуулж удирдуулах талаар эхлээд бодох ёстой; агуу улаан луунд яавч булаалгаж болохгүй. Гэвч хуурамч удирдагчид ийм зүйлийг хэзээ ч сэтгэлдээ боддоггүй; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч нэгдүгээрт тавьдаггүй, харин ч өөрсдийнхөө аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьдаг. Хуурамч удирдагчид бодитой ажил хийдэггүй учраас Бурханы гэрийн янз бүрийн чухал эд зүйлс ихэвчлэн сүйдэж, эвдэрдэг. Энэ нь хуурамч удирдагчдын зүгээс үүрэг хариуцлагаа ноцтой цалгардуулсан хэрэг биш гэж үү? (Мөн.)

Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагын арав дахь зүйлтэй холбоотойгоор, бидний ил болгож буй хуурамч удирдагчдын гол илрэл юу вэ? Хуурамч удирдагчдын Бурханы гэрийн эд зүйлд хандах хандлага нь хайхрамжгүй, үл тоомсорлосон хандлага юм; тэд зарчмыг мөрддөггүй, харин өөрсдийн төсөөлөл, дур сонирхолд үндэслэн тэдгээр зүйлийг хамаа намаагүй хуваарилдаг. Тэднийг удирдах хугацаанд Бурханы гэрийн эд зүйлс үргэлж их бага хэмжээгээр гэмтэж, үрэгддэг бөгөөд энэ нь Бурханы гэрийн ажилд хохирол учруулдаг. Энэ бол хуурамч удирдагчдын гол илрэл юм. Энэ хамгийн энгийн, ганцхан арын албаны ажлыг ч хуурамч удирдагчид зохицуулж чадахгүй; тэд үүнийг ч хийж чадахгүй, сайн ч хийж чадахгүй юм бол өөр юу хийж чадах юм бэ? Тиймээс ийм хүмүүс удирдагч хийж байгааг харах үедээ та нар ажлыг нь шалгаж, хянаж болно. Хэрвээ тэд энэ ганцхан арын албаны ажлыг замбараагүй болгож, чадах зүйлээ ч хийхгүй, өөрсдөө завгүй үедээ үүнийг хийх тохиромжтой хүнийг ч олдоггүй бол тийм удирдагчдыг нэн даруй чөлөөлж, албан тушаалаас нь огцруулах ёстой. Бурханы гэр тэднийг хэзээ ч ашиглахгүй. Ингэх нь тохиромжтой юу? (Тохиромжтой.) Яагаад? Зүрх сэтгэл нь зөв биш, гажууд ойлголттой, өөрсдийн сэтгэл хөдлөл, аминч, олиггүй амбиц, хүслийн дагуу үйлддэг хүн итгэл даахгүй. Итгэл даахгүй хүн ямар ажлыг сайн хийж чадах вэ? Ямар үүргийг сайн гүйцэтгэж чадах вэ? Тэд үүргээ үнэнчээр гүйцэтгэж чадах уу? (Үгүй.)

Өнөөдөр удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагын аравдугаар зүйлийн талаарх нөхөрлөлөөр дамжуулан Би удирдагч, ажилчдаас шаарддаг өөр зарчим, стандартуудыг тодорхой болгосон бус уу? Энд хэв чанарын асуудал ч биш, ажлын чадамжийн асуудал ч биш, харин хүн чанарын асуудал яригдаж байна. Удирдагч, ажилчдаар ажиллаж буй хүмүүсийг, эсвэл чуулганы хөгжүүлж буй хүмүүсийг ажиглаад, тэдний дунд хүн чанар муутай, зүрх сэтгэл нь зөв биш, хүн чанар нь аравдугаар зүйлд задлан шинжилсэн хуурамч удирдагчдынхтай адилхан хүн байгаа эсэхийг хар. Хэрвээ үнэхээр тийм удирдагч, ажилчдыг олбол тэднийг халах ёстой бөгөөд ийм хүмүүсийг хэзээ ч удирдагчаар сонгож болохгүй, ийм хүмүүсийг удирдагч, ажилчин болгохоор хэзээ ч хөгжүүлж болохгүй гэдгийг санаж явах ёстой. Хэрвээ зарим хүн тэр хүмүүсийн ёс жудаг ямар болохыг ойлголгүйгээр сонговол даруйхан мэдээл. Тэдэнд удирдагч, ажилчин болох боломж бүү олго. Тэр хүмүүс бодитой ажил хийхийн тулд удирдагч, ажилчин болдоггүй, харин чуулганы ажлыг сүйтгэхийн тулд болдог. Хэрвээ тэд удирдагч болбол Бурханы гэрийн янз бүрийн эд зүйлс үүнээс болж л сүйрэх болно. Та нар ийм үр дагаврыг харахыг хүсэж байна уу? (Үгүй.) Тэгвэл тийм хүмүүст яаж хандах ёстой вэ? Хэрвээ тэр одоо удирдагчаар ажиллаж байгаа бол түүнийг мэдээлж, албан тушаалаас нь огцруул. Хэрвээ тэр удирдагч биш, хараахан сонгогдоогүй байгаа бол хүн бүрд ингэж хэл: “Энэ хүн сайн хүн биш. Юу ч болсон түүнийг бүү сонго; энэ нь чуулганд хохиролтой.” Хэрвээ хүмүүс хууртаж, төөрөлдөн түүнийг сонгосон бол чи бүх хүнд даруй ингэж мэдэгдэх ёстой: “Бид өнөөдөр буруу зүйл хийлээ. Бид хүн чанар муутай, зүрх сэтгэл нь зөв бус хүнийг удирдагчаараа сонголоо. Ингэж сонгосон болохоор Бурханы гэрийн ашиг сонирхолд хохирол, хор хөнөөл учирна. Бурханы гэрийн ашиг сонирхол, янз бүрийн эд зүйлд хохирол учруулахгүйн тулд бид түүнийг албан тушаалаас нь даруй огцруулах хэрэгтэй. Бид түүний арга залийг амжилтад хүргэж хэрхэвч болохгүй.” Ингэх нь тохиромжтой юу? (Тохиромжтой.)

Удирдагч, ажилчнаар сонгогдсон хүмүүсээс хэв чанар, ажлын чадамжтай байхыг шаарддаг; мөн түүнчлэн тэдний ёс жудагт тавих шаардлага гэж бий. Та нар юу гэх вэ, ихэнх хүн удирдагч, ажилчин байх шалгуурыг хангадаггүй биш үү? Энэ гурвын аль нь хамгийн чухал вэ? (Хүн чанар.) Хоёрдугаарт нь? (Ажлын чадамж.) Тэгээд? (Хэв чанартай эсэх.) Энэ дараалал нэлээд зөв. Ирээдүйд удирдагч сонгохдоо та нар энэ дарааллын дагуу хэмжээрэй. Зарим хүн: “Энэ дараалалд нэг асуудал байна. Хүн чанар нэгдүгээрт байдаг гэж бодъё, хүн чанар сайтай ч нэлээд муу хэв чанартай зарим хүн байдаг, хэрвээ түүнийг удирдагчаар сонговол тэр ямар ч бодитой ажил хийж чадахгүй—тэгэхээр хүмүүсийн хүн чанарыг л харгалзан үзэх нь зөв үү?” гэдэг. Хүмүүсийн хүн чанар хамгийн чухал бөгөөд хамгийн түрүүнд харах ёстой зүйл мөн боловч удирдагч, ажилчдыг сонгохдоо бодолцож үзэх цорын ганц зүйл биш. Хэрвээ хүний хүн чанар стандартад нийцэж байвал дараа нь ажлын чадамжийг нь хар. Хэрвээ тэр ажлын чадамжгүй, ямар ч бодитой ажил хийж чадахгүй бол төдийлөн их чадвар шаарддаггүй ажил даалгаж болно. Хэрвээ тэрээр хүн чанар сайтай, ажил хариуцаж, сайн хийхийн тулд чадлынхаа хэрээр хичээж чаддаг, итгэл даахуйц хүн бөгөөд Бурханы гэр түүнийг ашиглахдаа эргэлзэх шаардлагагүй, ихэнх ах эгч нарыг босгон байгуулдаг, тус нэмэртэй, ашиг тустай байдаг бол стандартад нийцэж байна гэсэн үг. Хэрвээ тэрээр хэв чанар муутай, ажлын чадамжгүй, эсвэл ажлын чадамж нь зүгээр л дундаж бол түүгээр энгийн ажил юм уу ганц ажил хийлгэ. Хэрвээ тэр хэв чанар сайтай, ажлын чадамж сайтай бол чухал ажил юм уу хэд хэдэн өөр ажил хийлгэж болно. Та нар иймэрхүү зохицуулалтыг ч хийж чадахгүй гэж үү? Хэрвээ тэрээр хүн чанар муутай, зүрх сэтгэл нь зөв биш бол ажлын чадамж хэчнээн сайтай байлаа ч ажлыг сайн хийж чадах уу? (Үгүй.) Хэрвээ тэд нэг компани юм уу хэдэн ажилтан удирддаг байсан бол энэ нь асуудал биш байж болно, гэвч Бурханы гэрийн янз бүрийн эд зүйлийг удирдахыг тэднээс хүсвэл ямар асуудал гарах вэ? Юун түрүүнд тэд яавч Бурханы гэрээс шаарддаг зарчмын дагуу тэдгээр зүйлийг удирдаж, зохицуулахгүй. Тэдний зүрх сэтгэл зөв биш, тэд үнэнийг хайрладаггүй, зүрх сэтгэлд нь заль мэхнээс өөр юу ч байхгүй, хорон санаа, бодлоос өөр юу ч байхгүй учраас ямар нэг юм хийх болгондоо үнэн-зарчим, шударга ёсонд үндэслэж биш, өөрийн ашиг сонирхолд үндэслэн, дур сонирхлынхоо дагуу хийдэг. Тэд юу алдах, юу хожихоо л авч үздэг ба Бурханы гэрээс шаарддаг зарчмыг огт боддоггүй—тиймээс ч тэд удирдагч, ажилчдын ажилд бүтэлгүйтэх тавилантай. Энэ нь юугаар тодорхойлогддог вэ? Тэдний ёс жудгаар; энэ нь тэдний ажиллах чадвараар тодорхойлогддоггүй. Тиймээс хэн нэгнийг эрхэмсэг юм уу, дорд гэдгийг, мөн удирдагч, ажилчдыг сонгох Бурханы гэрийн стандартад нийцэх эсэхийг хэмжихдээ эхлээд хүн чанарыг нь харах ёстой: Хэрвээ тэдний хүн чанар найдвартай, стандартад нийцдэг бол дараа нь ажлын чадамжтай, ачаа үүрдэг эсэхийг нь харгалзаж үз; дараа нь бусад талуудыг нь харгалзан үз.

Энэ бол удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагын аравдугаар зүйл юм. Хуурамч удирдагчдын янз бүрийн илрэлийн аравдугаар зүйлээр задлан шинжилсэн зүйл ерөнхийдөө энэ. Хуурамч удирдагчдын Бурханы гэрийн эд зүйлд хандах хандлага, илрэлээс харахад, ихэнх нь мөс чанар, эрүүл ухаангүй, хүн чанар нь дэндүү муу, ямар ч хариуцлага хүлээдэггүй—зүрх сэтгэл нь зөв биш гэж хэлж болно. Одоо бидэнд хуурамч удирдагчийг тодорхойлох нотолгоо дахиад нэгээр нэмэгдсэн биш үү? Зарим хуурамч удирдагч хэв чанар муутай, харалган, юмыг нэвт харж чаддаггүй учраас ажил хийж чаддаггүй. Заримынх нь зүрх сэтгэл нь зөв биш, зөвхөн өөрсдийнхөө ашиг тусын төлөө байдаг учраас бодитой ажил хийдэггүй—тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалдаггүй, Бурханы сонгосон хүмүүсийн үхэх сэхэхийг тоодоггүй. Бурханы гэрийн ажлыг саатуулж, Бурханы сонгосон хүмүүсийг хохироохоос сэргийлэхийн тулд төрөл бүрийн хуурамч удирдагчийг аль болох хурдан чөлөөлж, таягдан хаях ёстой.

2021 оны 5 дугаар сарын 1

Өмнөх:  Удирдагч, ажилчдын хариуцлага (9)

Дараах:  Удирдагч, ажилчдын хариуцлага (13)

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger