19  Хаанчлалын хаан ялгуусан билээ

I

Бурхан үгээ айлдаж эхлэхэд

аянга зүүнээс цахин,

бүхий л огторгуй гэрэлтэж,

бүх од хувирч эхэлдэг.

Бүх хүн ангилагдсан мэт байдаг.

Зүүнээс гэрэлтэх энэ цацраг дор,

хүний үнэн төрх илчлэгдсэн.

Нүд нь гялбан, юу хийхээ мэдэхгүй,

муухай төрхөө нууж чадахгүй.

Агуу улаан лууны гэрт Бурхан

шинэ эхлэлийг бүтээсэн.

Өөрийн эзэмшдэг ертөнцөд

шинэ ажлыг бас эхлүүлсэн.

Удахгүй дэлхийн хаанчлал оршихоо больж,

Бурханы хаанчлал болно,

учир нь Бурхан ялсан,

ялгууснаар эргэн ирсэн.


II

Бүх хүн гайхаж, хүлээн, харсаар байгаа.

Одоо, Бурханы гэрэл ирснээр

бүгд төрсөн өдөртөө баярлахын сацуу

төрсөн өдрөө хараадаг.

Зөрчилдөөнт сэтгэлийг илэрхийлэх хэцүү.

Өөрийгөө зэмлэх нулимс гол үүсгэн,

хормын зуур ул мөргүй арилж,

хүчтэй ширүүн урсгалд урссан.

Агуу улаан лууны гэрт Бурхан

шинэ эхлэлийг бүтээсэн.

Өөрийн эзэмшдэг ертөнцөд

шинэ ажлыг бас эхлүүлсэн.

Удахгүй дэлхийн хаанчлал оршихоо больж,

Бурханы хаанчлал болно,

учир нь Бурхан ялсан,

ялгууснаар эргэн ирсэн.


III

Дахин нэг удаа Бурханы өдөр ойртож,

хүн төрөлхтнийг дахин сэрээж,

дахин шинээр эхлэх цэгийг

хүн төрөлхтөнд зориулан өгч байна.

Бурханы зүрх булгилж,

Түүний зүрхний хэмнэлээр,

давалгаа хадан цохио мөргөж,

уулс дэвхэрч, ус баярлан бүждэг.

Бурханы мэдрэмжийг илэрхийлэх хэцүү.

Бузар, бохир бүхнийг Бурхан харцныхаа дор

үнс болтол шатаахыг хүсдэг,

тэрслүү хөвгүүдийг алга болгож,

дахин гаргаж ирэхгүйг хүсдэг.

Агуу улаан лууны гэрт Бурхан

шинэ эхлэлийг бүтээсэн.

Өөрийн эзэмшдэг ертөнцөд

шинэ ажлыг бас эхлүүлсэн.

Удахгүй дэлхийн хаанчлал оршихоо больж,

Бурханы хаанчлал болно,

учир нь Бурхан ялсан,

ялгууснаар эргэн ирсэн, эргэн ирсэн,

Бурхан ялсан ялгууснаар эргэн ирсэн.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 12-р бүлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх:  18  Хаанчлалын ёслолын буудлага нижигнэх үе

Дараах:  20  Хаанчлалын Хааны зүс царай зүйрлэшгүй алдар суутай

Холбогдох контент

170  Амийн гэрчлэл

IБурханыг гэрчилснийхээ төлөөнэг л өдөр би баригдах байх,энэ зовлон зөвт байдлын төлөө гэдгийгзүрх сэтгэлдээ би мэддэг.Амь минь алга...

254  Гэмшил

IЭцсийн өдрүүдийн сайн санаа зорилго,зөвлөгөө гүн нойрноос нь хүнийг сэрээдэг.Хөндүүрт дурсамж, сэтгэлийн сэв,мөс чанарыг минь...

166  Хоёр мянган жилийн хүсэл

IБие махбодтой болсон Бурхан шашны ертөнцийг сэгсэрч,шашны дэг журмыг алдуулж,Бурханы илрэлтийг хүсдэг бүхний сүнсийг сэрээдэг.Хэн үүнийг...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger