116  Бурхан хүнийг удирдахаар үргэлж ажилласаар байна

1  Бурханы удирдлага байсан цагаас эхлэн Бурхан Өөрийн ажлыг гүйцэтгэхэд үргэлж бүх анхаарлаа хандуулж иржээ. Хүнээс Өөрийн үнэн биеийг нуудаг хэдий ч Тэр хүн дээр ажиллаж, Өөрийн зан чанарыг илэрхийлэн, Өөрийн мөн чанараар бүх хүн төрөлхтнийг залан чиглүүлж, Өөрийн агуу хүч чадал, мэргэн ухаан, эрх мэдлээр хүн бүр дээр ажилласнаар Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе болон өнөөгийн Хаанчлалын эрин үеийг авчирч, үргэлж хүний дэргэд байсаар байна. Бурхан хүнээс Өөрийн үнэн биеийг нуудаг боловч Түүний зан чанар, Түүний оршихуй болон эзэмшил, хүн төрөлхтний төлөөх Түүний хүсэл нь хүмүүсийг харж, мэдрэг гэж нээлттэй ил байдаг. Хүмүүс Бурханыг харж, Түүнд хүрч чадахгүй боловч хүн төрөлхтөнд харагдсан Бурханы зан чанар болон мөн чанар нь Бурханы Өөрийнх нь цэвэр илэрхийлэл мөн билээ.

2  Бурхан Өөрийн ажилд ямар арга, эсвэл ямар өнцөг сонгохыг нь үл харгалзан, Тэр хүмүүст үргэлж Өөрийн жинхэнэ ялгамж чанараар хандаж, Өөрт оногдсон ажлыг хийж, хэлэх ёстой үгийг хэлдэг. Бурхан ямар ч өнцгөөс яривч—гуравдагч тэнгэрт зогсож байсан ч, эсвэл махбодод орших юм уу, бүр энгийн хүний байдлаар байсан ч—Тэр хүмүүст үргэлж Өөрийн бүх сэтгэл зүрхнээс, Өөрийн бүх оюун ухаанаар, хуурч мэхлэхгүй, нууж далдлахгүй ярьдаг. Өөрийн ажлыг явуулж байхдаа Бурхан Өөрийн үг болон зан чанарыг илэрхийлж, мөн Түүнд юу байгаа, Тэр юу болохоо юу ч үлдээлгүй илэрхийлдэг. Тэр хүн төрөлхтнийг Өөрийн амь, Өөрийн оршихуй болон эзэмшлээр залж чиглүүлдэг.

“Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх:  115  Бурханы удирдлага хэзээд урагшилдаг

Дараах:  117  Эцсийн өдрүүдийн Бурханы ажил илүү гүн гүнзгий

Холбогдох контент

170  Амийн гэрчлэл

IБурханыг гэрчилснийхээ төлөөнэг л өдөр би баригдах байх,энэ зовлон зөвт байдлын төлөө гэдгийгзүрх сэтгэлдээ би мэддэг.Амь минь алга...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger