139  Жинхэнэ залбирлын үр нөлөө

I

Хүнээс Бурханы шаарддаг хамгийн наад захын стандарт нь хүн Түүнд зүрх сэтгэлээ нээж чаддаг байх явдал юм. Хүн үнэн сэтгэлээ Бурханд өгч, зүрх сэтгэлийн үгээ Бурханд хэлдэг бол Бурхан тухайн хүн дээр ажиллах хүсэлтэй байдаг. Бурхан хүний гажуудсан зүрх сэтгэлийг бус, ариун, үнэнч зүрх сэтгэлийг хүсдэг. Хүн Бурхантай үнэн сэтгэлээсээ ярьдаггүй бол Бурхан зүрх сэтгэлийг нь хөдөлгөж, дотор нь ажиллахгүй. Иймээс залбирлын гол чухал зүйл нь Бурхантай үнэн сэтгэлээсээ ярьж, өөрийнхөө дутагдал, тэрслүү зан чанарын талаар хэлж, өөрийгөө Түүний өмнө бүрэн нээх явдал юм; тэр үед л Бурхан залбирлыг чинь сонирхоно, эс бөгөөс Тэр чамаас царайгаа нууна. Залбирлын хамгийн наад захын стандарт гэвэл чи заавал Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж чаддаг байх ёстой, зүрх сэтгэл чинь Бурханаас холдож болохгүй. Энэ хугацаанд чи илүү шинэлэг, дээгүүр танин мэдэхүйтэй болоогүй байж болох ч байгаа байдлаа хадгалахын тулд залбирлыг заавал ашигла—уруудаж болохгүй. Энэ бол чиний заавал хүрэх ёстой наад захын зүйл.

II

Үнэнч хүн бай; зүрх сэтгэл дэх ов мэхээ арилгахын тулд Бурханд залбир. Залбирлаар дамжуулан цаг үргэлж өөрийгөө ариусга, залбирлаар дамжуулан Бурханы Сүнсээр хөдөлгөгд. Ийм маягаар зан чанар чинь аажмаар өөрчлөгдөнө. Жинхэнэ сүнслэг амьдрал бол залбирлын амьдрал юм—энэ нь Ариун Сүнсээр хөдөлгөгдөх амьдрал билээ. Ариун Сүнсээр хөдөлгөгдөх үйл явц нь хүний зан чанар өөрчлөгдөх үйл явц билээ. Ариун Сүнсээр хөдөлгөгддөггүй амьдрал бол сүнслэг амьдрал бус, энэ нь шашны зан үйлийн амьдрал юм. Ариун Сүнс байнга сэтгэлийг нь хөдөлгөдөг, мөн Ариун Сүнсээр гэгээрүүлэгдэж, гэрэлтүүлэгддэг хүмүүс л сүнслэг амьдралд орсон. Хүнийг залбирах явцад зан чанар нь тасралтгүй өөрчлөгддөг. Бурханы Сүнс түүнийг хэдий чинээ их хөдөлгөнө, тэрээр төдий чинээ идэвх санаачилгатай, дуулгавартай болдог. Иймээс түүний зүрх сэтгэл ч гэсэн аажмаар ариусаж, зан чанар нь алгуурхан өөрчлөгдөнө. Жинхэнэ залбирлын үр нөлөө энэ юм.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Залбирлыг хэрэгжүүлэх тухай”-аас

Өмнөх:  138  Жинхэнэ залбирал руу хэрхэн орох вэ

Дараах:  140  Ариун Сүнсний ажилтай байхын тулд залбиралдаа зүрх сэтгэлээсээ ярь

Холбогдох контент

154  Салхи бороон дундуур

IБи Таны үгэнд өдөр бүр умбадаг; бодитой Бурхан Та хамгийн хайр татам гэдгийг би харсан.Та Өөрийгөө даруу болгон махбодод нуугдан ирж, хүн...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger