143  Бурханы нэрийг бүтээгдсэн зүйлс тодорхойлж чадах уу?

I

Бурхан олон нэртэй ч

аль нь ч зан чанарыг нь тодорхойлдоггүй.

Хүн мэдэхээргүй хэт баялаг.

Хүн үүнийг хүний хэлээр

бүрэн илэрхийлж чадахгүй.

Хүн Бурханы зан чанарын тухай

мэддэгээ хэлэхэд үг нь дутна.

Ганц үг, нэр Бурханыг төлөөлж чадахгүй.

Бурханы нэр өөрчлөгдөж болохгүй гэж

чи бодож байна уу?


Бурхан бол агуу, Бурхан бол ариун.

Харин чи Түүнийг шинэ эрин үе бүрд

нэрээ өөрчлөхийг нь зөвшөөрөхгүй гэж үү?

Чи Түүнийг нэрээ өөрчлөхийг нь

зөвшөөрөхгүй гэж үү?


II

Эрин үе бүрд Бурхан ажлаа хийхдээ,

зорьсон ажлаа товч илэрхийлэхээр

тэр эринд тохирох нэр ашигладаг.

Тэр нэр тухайн эрин үе дэх

зан чанарыг нь төлөөлдөг.

Бурхан хүн төрөлхтний хэлийг ашиглан

зан чанараа илэрхийлдэг.

Нэг л өдөр, Түүнийг Ехова, Есүс,

Мессиа гэж нэрлэхгүй,

Тэр зүгээр л Бүтээгч байна.


Тэр үед газар дээрх Түүний нэрс

төгсгөл болох болно.

Учир нь, газар дээрх Түүний ажил дуусаж,

Түүний нэрс байхаа болино.

Түүний нэрс байхаа болино.


III

Бүх зүйл Бүтээгчийн ноёрхол дор ирэх үед

тохиромжтой ч бүрэн бус нэр Түүнд хэрэггүй.

Чи Бурханы нэрийг л хөөгөөд байна уу?

Бурханыг зөвхөн Ехова гэдэг

гэж хэлж зүрхэлж байна уу?

Бурханыг Есүс л гэдэг гэж хэлж зүрхлэх үү?

Бурханыг доромжилсон нүглийг чи үүрч чадах уу?


Бурхан анхнаасаа

ямар ч нэргүй байсныг чи мэдэх ёстой.

Тэр нэг, хоёр, хэд хэдэн нэр авсны учир нь

Түүнд хийх ажил байсан,

Түүнд хүнтэй хийх ажил байсан.


Түүнийг ямар ч нэрээр нэрлэсэн бай

Тэр Өөрөө сонгоогүй гэж үү?

Бүтээл нь болох чамаар үүнийг

шийдүүлэх хэрэгтэй юу?


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3”-аас шинэчлэн найруулав

Өмнөх:  142  Бурханы нэр хэзээ ч өөрчлөгдөж болохгүй гэж хэлж чи зүрхлэх үү?

Дараах:  144  Бурханы нэрийн утга учир

Холбогдох контент

299  Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger