148  Бие махбодтой болсон Бурхан хүн чанартай агаад бурханлаг чанартай

I

Бие махбодтой болох нь

Бурхан махбодоор илрэх юм.

Тэр хүн төрөлхтөн дунд хүний биеэр ажилладаг.

Тиймээс Бурхан бие махбод болохдоо

хэвийн хүн чанартай байх ёстой.

Бие махбодтой болоод Бурхан

махбодоор ажиллаж, амьдардаг.

Чухам мөн чанартаа Тэр хүн болдог.

Хүн чанаргүй махбод байж болохгүй.

Үүнгүй бол хэн ч байсан хүн биш.

Бурхан махбод болох үед

хүн чанар нь Түүнд төрөлхөөсөө байдаг.

Бурхан махбод болохдоо

бүхэлдээ бурханлаг чанартай,

огтхон ч хүн биш гэж хэзээ ч битгий хэл.

Энэ бол доромжлол,

бие махбодтой болох үнэнийг эсэргүүцдэг.

Бурхан махбод болдог тул

Түүний мөн чанар нь хүн чанар ба

бурханлаг чанарын хослол юм.

Энэ хослолыг газар дээрх Бурхан Өөрөө,

Бурхан Өөрөө гэдэг.


II

Бурханы ажлыг хүн чанарт нь нуугдсан

бурханлаг чанар гүйцэтгэдэг.

Бурханы махбод нь хүн ба Бурханы хувиар

Түүний бурханлаг ажлыг гүйцэтгэгч билээ.

Бурханы, бас хүний мөн чанартай махбодод

Бурхан хүн болдог тул

энгийн бүх хүнээс дээгүүр.

Түүнтэй адил хүний бүрхүүлтэй хүмүүсийн дунд,

хүн чанартай бүх хүний дунд

зөвхөн Тэр л бие махбодтой болсон

Бурхан Өөрөө юм.

Бусад нь бүгд зүгээр л хүн.

Бурхан махбод болдог тул

Түүний мөн чанар нь хүн чанар ба

бурханлаг чанарын хослол юм.

Энэ хослолыг газар дээрх Бурхан Өөрөө,

Бурхан Өөрөө гэдэг.

Бүтээгдсэн бүх хүнд хүн чанар л байдаг байхад

бие махбодтой болсон Бурханд л

бие махбодын хүн чанар

мөн бурханлаг чанар байдаг.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы оршдог махбодын мөн чанар”-аас шинэчлэн найруулав

Өмнөх:  147  Бүх бүтээл Бүтээгчийн ноёрхол дор эргэн ирнэ

Дараах:  149  Бие махбодтой болохын ач холбогдол

Холбогдох контент

17  Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger