173  Эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан голчлон үгээр хүнийг төгс болгодог

I

Бурхан голчлон үгээ хэлэхээр газар дээр ирсэн; харилцаж байгаа зүйл чинь Бурханы үг, уншиж байгаа зүйл чинь Бурханы үг, сонсож байгаа зүйл чинь Бурханы үг, баримталдаг зүйл чинь Бурханы үг, туулдаг зүйл чинь Бурханы үг, энэ удаа бие махбодтой болохдоо Бурхан хүнийг төгс болгохын тулд голчлон үг ашигладаг. Тэр тэмдэг, гайхамшиг үзүүлдэггүй, ялангуяа өнгөрсөн үед Есүсийн хийсэн ажлыг хийдэггүй. Тэр хоёр бол Бурхан бөгөөд хоёулаа махбодтой боловч, Тэдний үйлчлэл нь өөр билээ. Өнөөдөр Бурхан голчлон “Үг махбодоор илрэх” ажлыг гүйцэлдүүлж, үг ашиглан хүнийг төгс болгодог.

II

Бурхан хүнийг үгийн засалт, цэвэршүүлэлтийг хүлээн авахад хүргэдэг. Тэр чамайг Өөрийнх нь үгээс хангалт болон амийг олж авахад хүргэж, Түүний ажил, үйл хэргийг харахад хүргэдэг. Бурхан чамайг гэсгээж, цэвэршүүлэхийн тулд үг ашигладаг, тиймээс чи зовж байсан ч энэ нь бас л Бурханы үгээс үүдэлтэй. Өнөөдөр Бурхан баримт бус, үг ашиглан ажлаа явуулдаг. Түүний үг чамд хүрсний дараа л Ариун Сүнс чиний дотор ажиллаж, чамд зовлон, жаргалыг мэдрүүлж чадна. Бурханы үг л чамайг бодит байдал руу аваачиж, чамайг төгс болгож чадна.

III

Эцсийн өдрүүдэд Бурханы хийдэг ажил нь голчлон үгээ ашиглан хүн бүрийг төгс болгож, хүнийг залж чиглүүлэх явдал билээ. Тэр бүх ажлаа үгээр дамжуулан хийдэг; чамайг гэсгээхдээ Тэр баримт ашигладаггүй. Зарим хүн Бурханыг эсэргүүцэх үе гардаг. Бурхан чиний тав тухыг ихэд алдагдуулахгүй, махан бие чинь гэсгээлт туулдаггүй, ямар ч зовлон амсдаггүй, харин Бурханы үг чам дээр ирж, чамайг цэвэршүүлмэгц чамд тэвчихийн аргагүй санагддаг. Тиймээс эцсийн өдрүүдэд Бурхан бие махбодтой болох үедээ бүгдийг гүйцэлдүүлж, бүхнийг илчлэхийн тулд голчлон үг ашигладаг.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүгд Бурханы үгээр биелдэг”-ээс

Өмнөх:  172  Эцсийн өдрүүдэд Бурхан үндсэндээ үгээр дамжуулан бүгдийг биелүүлдэг

Дараах:  174  Бурханы үгээр зэвсэглэх нь чиний тэргүүн зорилт

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger