179  Шалгалтад итгэл шаардлагатай

I

Шалгалт туулж байхдаа хүмүүс сул дорой болж, эсвэл дотроо сөрөг байдал тээж, эсвэл Бурханы санаа зорилгыг юм уу хэрэгжүүлэлтийн замыг ойлгож чадахгүй байх нь хэвийн юм. Гэвч ерөнхийдөө чи Бурханы ажилд итгэлтэй байж, Иовын адилаар Бурханыг үгүйсгэхгүй байх ёстой. Хэдийгээр Иов сул дорой болж, өөрийнхөө төрсөн өдрийг хараасан ч төрснөөсөө хойш хүмүүсийн эзэмшдэг бүх зүйлийг Ехова өгсөн, мөн Ехова бол тэдгээрийг булаан авах Нэгэн мөн гэдгийг үгүйсгээгүй. Тэр ямар ч шалгалт туулсан энэ итгэлээ хадгалсан.

II

"Туршлагынхаа явцад хүмүүс Бурханы үгээс ямар цэвэршүүлэлт туулах нь хамаагүй, " товчхондоо Бурханы хүсдэг зүйл бол тэдний итгэл, Бурханыг хайрладаг зүрх сэтгэл юм. Ийм байдлаар ажилласнаараа Тэр хүмүүсийн итгэл, хайр, шийдэмгий занг төгс болгодог. Бурхан төгс болгох ажлыг хүмүүс дээр хийдэг, хүмүүс үүнийг харж, үүнд хүрч чадахгүй; ийм нөхцөлд итгэл шаардлагатай. Юмыг энгийн нүдээр харах боломжгүй үед итгэл шаардлагатай. Үзлээ орхиж чадахгүй үед чинь итгэл шаардагддаг. Бурханы ажлын талаар тодорхой ойлголтгүй байх үедээ чи итгэлтэй байж, байр сууриндаа бат зогсож, гэрчлэлдээ бат зогсох шаардлагатай. Иовыг энэ цэгт хүрэх үед Бурхан түүнд харагдаж, түүнтэй ярьсан. Өөрөөр хэлбэл, итгэлтэй байх үедээ л чи Бурханыг харж чадна. Чамайг итгэлтэй байх үед Бурхан чамайг төгс болгоно.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой”-оос

Өмнөх:  178  Итгэгчдийн дагах ёстой эрэл хайгуул

Дараах:  180  Жинхэнэ итгэл гэж юу вэ?

Холбогдох контент

154  Салхи бороон дундуур

IБи Таны үгэнд өдөр бүр умбадаг; бодитой Бурхан Та хамгийн хайр татам гэдгийг би харсан.Та Өөрийгөө даруу болгон махбодод нуугдан ирж, хүн...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger