198 Махан биеэс урваснаар л чи Бурханы хайр татам байдлыг харж чадна
I
Хэрвээ хүмүүс Бурханд итгэж, хайрлах гэж байгаа бол төлөөс төлөх ёстой. Гаднаа ямар нэг юм хийх гэж хөөцөлдөхгүй, харин зүрх сэтгэлийнхээ гүнд жинхэнэ танин мэдэхүйтэй байх хэрэгтэй. Бурханыг хайрлахдаа бүх зүйл дээр Бурханы санаа зорилгыг эрж хайж, ямар нэгэн зүйл тохиолдох үед үндэс рүү нь гүн нэвтэрч, Бурханы санаа зорилгыг ухамсарлахаар оролдож, эдгээр хэрэг явдал дээр Бурханы санаа зорилго юу болох, чамайг юунд хүр гэж Тэр шаарддаг, Түүний санаа зорилгыг хэрхэн харгалзан үзэх хэрэгтэйг харах гэж оролдох шаардлагатай.
II
Хэрвээ чи Бурханыг үнэхээр хайрладаг, махан биеийг сэтгэл хангалуун байлгадаггүй бол Бурханы хийдэг бүхэн маш тохиромжтой, маш сайн бөгөөд Тэрээр тэрслүү байдлыг чинь харааж, зөв шударга бус байдлыг чинь шүүх нь зүй ёсных гэдгийг харна. Бурхан чамайг цээрлүүлж, сахилгажуулан, хатуужуулах орчныг чинь бий болгож, чамайг Өөрийнхөө өмнө албадан ирүүлэх цаг ирнэ—тэр үед Бурханы хийж байгаа зүйлс гайхалтай гэдгийг чи үргэлж мэдрэх болно. Тиймээс чамд тийм ч их шаналал байхгүй мэт санагдаж, Бурхан үнэхээр хайр татам гэдгийг мэдэрнэ.
III
Хэрвээ чи махан биеийн сул талыг өөгшүүлж, Бурхан дэндэж байна гэж хэлдэг бол үргэлж шаналж, үргэлж гуниглаж, Бурханы бүх ажлын талаар тодорхой мэдэхгүй байхын дээр Бурхан хүний сул талуудыг огтхон ч өрөвддөггүй мэт, хүний бэрхшээлүүдийг мэддэггүй мэт санагдана. Ийнхүү чи туйлын шударга бус явдлыг туулсан мэт өнчин өрөөсөн, ганцаардмал байдлыг үргэлж мэдрэх үедээ гомдоллож эхэлнэ. Ийм маягаар махан биеийн сул талуудыг чи хэдий чинээ их өөгшүүлнэ, Бурхан дэндэж байна гэж улам их санагдсаар, бүр Бурханы ажлыг үгүйсгэж, Бурханыг эсэргүүцэж эхлэн, тэрслүү байдлаар дүүрэн болох хүртлээ дордоно. Тиймээс чи махан биеэс урваж, үүнийг өөгшүүлэхгүй байх ёстой: “Нөхөр (эхнэр), хүүхдүүд, хэтийн ирээдүй, гэрлэлт, гэр бүл—эдгээр зүйлийн аль нь ч чухал биш! Зүрх сэтгэлд минь Бурхан л байдаг, махан биеийг биш Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд би чадах бүхнээ хийх ёстой.” Чи ийм шийдэмгий байх ёстой.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг”-ээс