240 Хүмүүсийг яллах Бурханы үндэслэл
I
Бурханыг хараахан махбод болоогүй байх үед хүн Бурханыг эсэргүүцдэг эсэх нь тэнгэр дэх үл үзэгдэх Бурханд шүтэн мөргөж, Түүнийг биширдэг эсэхэд нь үндэслэн хэмжигддэг байлаа. Тухайн үед Бурханыг эсэргүүцэх явдлыг тодорхойлох арга зам нь төдийлөн бодитой байгаагүй, учир нь тэр үед хүн Бурханыг харж чадаагүй, Бурханы дүр яг ямархуу болохыг ч, Тэр яг яаж ажиллаж, ярьдгийг ч мэдээгүй байсан. Бурхан хүнд харагдаагүй байсан учраас хүн Бурханы талаар ямар ч үзэлгүй, бүгд тодорхойгүй байдлаар Бурханд итгэж байлаа. Тиймээс, хүн төсөөлөлдөө Бурханд яаж ч итгэж байсан бай, Бурхан хүнийг яллаагүй, хэт өндөр шаардлага ч тавиагүй, учир нь хүн Бурханыг огтхон ч харж чадахгүй байв.
II
Бурханыг махбод болж, хүмүүсийн дунд ажиллахаар ирэх үед бүгд Бурханыг харж, үгийг нь сонсож, махбод дахь Бурханы бүх үйл хэргийг хардаг. Тэр үед хүний бүх үзэл хөөс болдог. Бурхан махбодоор гарч ирэхийг харсан хүмүүсийн хувьд, хэрвээ тэд Түүнийг зориуд дуулгавартай дагадаг бол яллагдахгүй, харин зориуд Түүний эсрэг зогсдог хүмүүсийг Бурханыг эсэргүүцэгч гэж үзэх болно. Тийм хүмүүс бол антихристүүд, Бурханыг зориуд эсэргүүцдэг дайснууд юм. Бурханы талаар үзэл өвөрлөдөг боловч Түүнийг дуулгавартай дагахад бэлэн, дуулгавартай дагахыг хүсдэг хүмүүс яллагдахгүй. Бурхан бодол, санаанд нь үндэслэж бус, харин санаа зорилго, үйлдэлд нь үндэслэн хүнийг ялладаг. Хэрвээ хүнийг бодол, санааных нь үндсэн дээр ялладаг байсан бол Бурханы хилэнт гараас зугтаж чадах ганц ч хүн үгүй.
III
Бие махбодтой болсон Бурханыг зориуд эсэргүүцдэг хүмүүс дуулгаваргүй байдлаасаа болж шийтгүүлнэ. Бурханыг зориуд эсэргүүцдэг энэ хүмүүсийн тухайд бол, тэдний эсэргүүцэл Бурханы талаарх үзлээс нь үүдэн гардаг ба энэ нь Бурханы ажлыг үймүүлэх үйлдэл хийхэд хүргэдэг. Энэ хүмүүс Бурханы ажлыг зориуд эсэргүүцэж, нураадаг. Тэд Бурханы талаар үзэлтэй байгаад зогсохгүй, Түүний ажлыг үймүүлэх зүйлсийг хийдэг, энэ шалтгааны улмаас ийм төрлийн хүмүүс яллагдана. Бурханы ажлыг зориуд үймүүлдэггүй хүмүүсийг нүгэлтнүүд хэмээн яллахгүй, учир нь тэд зориуд дуулгавартай дагаж чаддаг бөгөөд үймээн, саад учруулах үйлдэл хийдэггүй. Ийм хүмүүс яллагдахгүй.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг мэддэггүй бүх хүн бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм”-аас