247 Христтэй нийцэлтэй байх замыг эрж хай
I
Иудейн фарисайчууд Есүсийг Хуучин Гэрээний хуулийг дагаагүй, Мессиа биш гэж яллаад; Түүнийг загалмайд цовдолсон. Христ үнэнийг гаргахаар ирсэн атал өнөөдрийн хүмүүс Түүнийг энэ ертөнцөөс хөөчхөөд, тэнгэрт орж, нигүүлсэл хүртэхийг илүүд үзнэ. Библийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд үнэний ирэлтийг бүрмөсөн үгүйсгэхийг илүүд үзэж, Библийн мөнх оршин тогтнолыг баталгаажуулахын тулд махбодод эргэн ирсэн Христийг загалмайд дахин цовдлохыг илүүд үзнэ. Зүрх сэтгэл нь ийм хорлонтой, Надад тийм их дайсагнадаг уг чанартай байж хүн яаж Миний авралыг хүртэж чадах юм бэ?
II
Би хүмүүсийн дунд амьдардаг атал хүн Миний оршин байгааг мэддэггүй. Өөр дээр нь гэрлээ тусгах үед ч хүн Миний оршин байгааг мэдэхгүй хэвээр байдаг. Намайг уур хилэнгээ өөр дээр нь буулгах үед хүн Миний оршин тогтнолыг бүр ч эрс үгүйсгэдэг. Хүн үг үсэгтэй, Библитэй нийцэхээр хайдаг, гэхдээ үнэнтэй нийцэлтэй байх замыг хайхаар нэг ч хүн Миний өмнө ирдэггүй. Хүн тэнгэр дэх Надад хандаж, Миний оршин тогтнолд анхаарал хандуулдаг хэр нь махбод дахь Намайг хэн ч тоодоггүй, учир нь хүмүүсийн дунд амьдардаг Би зүгээр л дэндүү өчүүхэн.
III
Библийн үгтэй, тодорхойгүй бурхантай нийцэлтэй байхыг л эрж хайдаг хүмүүс Надад дорд харагддаг. Учир нь тэдний шүтэн мөргөдөг зүйл нь үхмэл үг, өөрсдөд нь тоймгүй их баялаг өгч чадах бурхан, хүний мэдэлд байдаг, оршин тогтнодоггүй бурхан юм. Тэгвэл ийм хүмүүс Надаас юу олж авч чадах юм бэ? Хүн үгээр илэрхийлэх аргагүй дорд. Миний эсрэг байж, Надаас хязгааргүй ихийг шаарддаг, үнэнийг хайрладаггүй, Миний эсрэг тэрсэлдэг тэр хүмүүс яаж Надтай нийцэлтэй байж чадах юм бэ?
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой”-оос