253  Бурхан бол бүх бүтээлийн Эзэн

1  Намайг нэг үе Ехова гэдэг байсан. Түүнчлэн Мессиа гэж дууддаг байсан ба хүмүүс хайрлаж хүндэлсэндээ Аврагч Есүс гэж нэг үе нэрлэсэн. Гэвч өнөөдөр Би өнгөрсөн үед хүмүүсийн мэддэг байсан Ехова юм уу Есүс биш, харин эцсийн өдрүүдэд эргэж ирсэн Бурхан, энэ эрин үеийн төгсгөлийг авчрах Бурхан билээ. Би бол газрын мухраас өндийн босож, Өөрийн бүх зан чанараар бялхдаг, эрх мэдэл, нэр төр, алдар суугаар дүүрэн Бурхан Өөрөө билээ. Энэ бол эцсийн өдрүүдэд хүнд харагддаг атлаа хүмүүсийн дунд нуугдаж байдаг Бурхан билээ. Тэрээр хүмүүсийн дунд үнэн, бодитоор амьдран суудаг ба төөнөх нар, дүрэлзэх гал адил хүч чадлаар дүүрч, эрх мэдлээр бялхан байдаг. Миний үгээр шүүгдэхгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй, дүрэлзэх галаар ариусгагдахгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй.

2  Аврагч эцсийн өдрүүдэд ирэхдээ мөн л Есүс гэгдэн, дахин Иудейд төрж, Иудейд ажлаа хийсэн бол, Би зөвхөн Израилийн ард түмнийг л бүтээж, Израилийн ард түмнийг л золин аварсан ба Харь үндэстнүүдтэй ямар ч хамаагүй гэдгийг энэ нь нотлох байсан. “Би бол тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн Эзэн” хэмээх Миний үгтэй энэ нь зөрчилдөх байсан бус уу? Би Иудейг орхисон бөгөөд Харь үндэстнүүдийн дунд ажлаа хийдэг, учир нь Би бол зөвхөн Израилийн ард түмний Бурхан биш, харин бүх бүтээлийн Бурхан билээ. Би Израилийн ард түмний Бурхан Ехова төдийгүй Харь үндэстнүүдийн дундах Өөрийн сонгосон бүх хүний Бүтээгч тул эцсийн өдрүүдэд Харь үндэстнүүдийн дунд гарч ирдэг.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр эргэн ирсэн”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх:  252  Үндэстэн, ястан гэх үзлээ орхин, //Бурханы илрэлтийг эрж хай

Дараах:  254  Есүс эргэн ирэхэд чи хэрхэн угтах вэ?

Холбогдох контент

154  Хайрт минь, намайг хүлээгээч

IМоддын дээгүүр саран намуухан хөвнө.Миний Хайр мэт үзэсгэлэнтэй еэ.Нүд минь нулимастай, миний уйлахыг сонсож байна уу?Оо Хайрт минь Та...

166  Хоёр мянган жилийн хүсэл

IБие махбодтой болсон Бурхан шашны ертөнцийг сэгсэрч,шашны дэг журмыг алдуулж,Бурханы илрэлтийг хүсдэг бүхний сүнсийг сэрээдэг.Хэн үүнийг...

420  Жинхэнэ залбирлын үр нөлөө

IҮнэнч байдал дотор алхаж,зүрхэн дэх мэхлэлтээсээ салахын тулд залбир.Өөрийгөө ариусгахын тулд, Бурхан хүрэхийн тулд залбир.Ингэснээр чиний...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger