270  Өөрийнх нь илрэлтээр цангадаг хүмүүсийг Бурхан эрж хайж байна

I

Одоо өнөө үеийг хар: Бурханд шүтэн мөргөж муугаас зайлж чадах Ноа шиг зөв шударга хүмүүс байхаа больжээ. Гэсэн ч Бурхан энэ хүн төрөлхтөнд нигүүлсэнгүй хэвээр, энэхүү төгсгөлийн эрин үед тэднийг уучилсаар байдаг. Өөрийнх нь илрэлтээр цангадаг хүмүүсийг Бурхан эрж хайдаг. Өөрийнх нь үгийг сонсож чаддаг, Түүний даалгаврыг мартаагүй, зүрх сэтгэл, бие махбодоо Түүнд өргөн барьдаг хүмүүсийг Тэр эрж хайдаг. Өөрийнх нь өмнө балчир хүүхэд шиг дуулгавартай байдаг, Өөрийг нь эсэргүүцдэггүй хүмүүсийг Тэр эрж хайдаг. Чи ямар ч эрх мэдэл, хүчинд автахгүйгээр Бурханд өөрийгөө зориулдаг бол Бурхан чамайг таалан харж, чамд ерөөлөө хайрлана.

II

Чи өндөр байр суурьтай, нэр хүндтэй, арвин мэдлэгтэй, элбэг их эд хөрөнгийн эзэн, олон дэмжигчтэй байсан ч эдгээр зүйл нь Бурханы дуудлага, даалгаврыг хүлээн авч, Бурханы чамаас шаардсан зүйлийг хийхээр Бурханы өмнө очиход чинь саад болдоггүй бол чиний хийдэг бүхэн дэлхий дээрх хамгийн их утга учиртай, мөн хүн төрөлхтний хамгийн шударга үйл хэрэг байх болно. Хэрвээ чи өөрийн байр суурь, зорилгын төлөө Бурханы дуудлагаас татгалзвал хийсэн бүхэн чинь хараагдаж, бүр Бурханд жигшигдэнэ.

III

Магадгүй чи ерөнхийлөгч, эрдэмтэн, пастор, эсвэл ахлагч байж болно, гэхдээ үйл хэрэгтээ зөвхөн өөрийн мэдлэг, чадварт найдвал чиний албан тушаал хэр өндөр байхаас үл хамааран үүрд бүтэлгүйтэж, үүрд Бурханы ерөөлгүй байна, учир нь Бурхан чиний хийдэг юуг ч хүлээн авдаггүй, мөн чиний үйл хэргийг шударга гэж зөвшөөрдөггүй, эсвэл чамайг хүн төрөлхтний тусын тулд ажиллаж байна гэж хүлээн зөвшөөрдөггүй. Чиний хийдэг бүх юм хүн төрөлхтний мэдлэг, хүчийг ашиглан Бурханы хамгаалалтаас хүнийг холдуулахын төлөө байдаг, энэ нь Бурханы ерөөлийг үгүйсгэдэг гэж Тэр хэлнэ. Хүн төрөлхтнийг харанхуй руу, үхэл рүү, мөн Бурханыг болон Түүний ерөөлийг алдсан хязгааргүй оршин тогтнолын эхлэл рүү хөтөлж байна гэж Тэр чамайг хэлнэ.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 2: Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг”-аас

Өмнөх:  269  Бурхан зүрхийг чинь, сүнсийг чинь хайна

Дараах:  271  Бурханыг шүтэн мөргөж, муугаас зайлагсдыг Бурхан авардаг

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger