283  Эцсийн өдрүүд дэх байлдан дагуулах ажлын үнэн

I

Завхарсан хүн Бурханыг мэддэггүй,

Түүнийг шүтдэггүй.

Адам, Ева бүтээгдэх үед

Еховагийн алдар байсан.

Гэхдээ хүн завхарсны дараа

бүгд Бурханы эсрэг тэрсэлж,

Түүнийг хүндлэхээ больсон тул

алдар, гэрчлэлийг алдсан юм.

Өнөөдрийн ажил бол бүх алдрыг буцаан авч,

бүгдэд Бурханыг шүтүүлж,

бүтээлийн дунд гэрчлэл хийх явдал билээ.

Эцсийн өдрүүд дэх байлдан дагуулалтын ажлыг

энэ үе шатанд хийх ёстой.


II

Хүнийг яаж байлдан дагуулдаг вэ?

Шударга бус, бузар гэдгийг нь харуулж,

Бурханы зөвт байдлыг харуулахын тулд

Бурханы үгээр хүнийг үнэмшүүлж,

шүүлт, гэсгээлт, хараалаар

хүнийг байлдан дагуулж,

тэрслүү байдлыг нь ил болгож,

эсэргүүцлийг нь шүүснээр үүнийг хийдэг.

Өнөөдрийн ажил бол бүх алдрыг буцаан авч,

бүгдэд Бурханыг шүтүүлж,

бүтээлийн дунд гэрчлэл хийх явдал билээ.

Эцсийн өдрүүд дэх байлдан дагуулалтын ажлыг

энэ үе шатанд хийх ёстой.


III

Хүнийг байлдан дагуулж, үнэмшүүлэхэд

Бурханы үг ашиглагдана.

Байлдан дагуулалтыг нь хүлээн зөвшөөрдөг бүхэн

Бурханы үгийн шүүлтийг хүртэх ёстой.

Чи өөрийн замыг дагалгүй,

эдгээр үгэнд дуулгавартай орж чаддаг бол

Бурханы үгээр чи

байлдан дагуулагдсан байх болно.

Өнөөдрийн ажил бол бүх алдрыг буцаан авч,

бүгдэд Бурханыг шүтүүлж,

бүтээлийн дунд гэрчлэл хийх явдал билээ.

Эцсийн өдрүүд дэх байлдан дагуулалтын ажлыг

энэ үе шатанд хийх ёстой,

энэ үе шатанд хийх ёстой.


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн 1”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх:  282  Эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан бие махбодтой болохын утга учрыг гүйцэлдүүлсэн

Дараах:  284  Байлдан дагуулах эцсийн үе шат хүмүүсийг аврах учиртай

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger