286 Төгсгөл чинь яг ямар байх вэ?
I
Бүх зүйлийн төгсгөл ойртож, тэнгэр, газар бүгд төгсгөлдөө хүрсэн. Хүний оршин тогтнол төгсгөл болох өдрөөс хүн яахан зугтаж чадах билээ? Бурханаас эмээдэг, Түүний гарч ирэхийг хүсэн хүлээдэг хүмүүс Бурханы зөвт байдлын илрэлтийн өдрийг харахгүй байж яаж чадах юм бэ? Тэд сайн сайхан байдлынхаа сүүлчийн шагналыг хүртэхгүй байж яаж чадах билээ? Чи сайныг хийдэг нэгэн үү, эсвэл ёрын мууг хийдэг нэгэн үү? Чи зөвт шүүлтийг хүлээн аваад, дараа нь дуулгавартай дагадаг нэгэн үү, эсвэл зөвт шүүлтийг хүлээн аваад, дараа нь хараагддаг нэгэн үү?
II
Чи шүүх суудлын өмнө гэрэлд амьдардаг уу, эсвэл харанхуйн дунд Үхэгсдийн оронд амьдардаг уу? Төгсгөл чинь ер нь шагнал байх уу, эсвэл шийтгэл байх уу гэдгийг хамгийн тодорхой мэддэг хүн чи өөрөө биш гэж үү? Бурхан бол зөвт гэдгийг хамгийн тодорхой мэдэж, хамгийн гүнзгий ойлгодог нэгэн чи биш гэж үү? Тэгвэл биеэ авч явах байдал болон зүрх сэтгэл чинь яг чухамдаа ямар вэ? Чи Миний төлөө хэр ихийг орхисон бэ? Чи Надад хэр гүн гүнзгий шүтэн мөргөдөг вэ? Надад хэрхэн ханддагаа чи өөрөө хамгийн сайн мэддэг бус уу? Яг ямар төгсгөлтэй байхаа чи хэнээс ч илүү сайн мэдэж байх ёстой!
III
Би чамд үнэнээсээ хэлж байна: Би зөвхөн хүн төрөлхтнийг бүтээж, чамайг бүтээсэн боловч та нарыг Сатанд өгөөгүй; Миний эсрэг тэрсэлж, Намайг эсэргүүцэж, улмаар Надаар шийтгүүлэхэд Би та нарыг зориуд хүргээгүй. Зүрх сэтгэл чинь хэтэрхий гөжүүд, биеэ авч явах байдал чинь хэтэрхий жигшүүртэйгээс болоод та нар энэ бүх гай гамшгийг хүртэж байгаа биш үү? Тэгвэл ямар төгсгөлтэй байхаа ч бас та нар өөрсдөө тодорхойлж чадах биш үү? Төгсгөл чинь ямар байхыг та нар зүрх сэтгэлдээ хэнээс ч илүү сайн мэддэг биш үү?
IV
Би хүмүүсийг байлдан дагуулдгийн шалтгаан нь тэднийг илчлэхийн төлөө, мөн чамайг илүү сайн аврахын төлөө байдаг. Энэ нь чамаар мууг үйлдүүлэхийн төлөө байдаггүй, чамайг зориуд сүйрлийн там руу алхуулахын төлөө ч байдаггүй. Цаг нь ирэх үед асар их зовлон чинь, уйлж, шүдээ хавирах чинь бүгд чиний нүглээс болохгүй гэж үү? Ийнхүү сайн сайхан, эсвэл хорон муу чинь чамайг хамгийн сайн шүүдэггүй гэж үү? Чиний төгсгөл ямар байхын хамгийн сайн нотолгоо энэ биш гэж үү?
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн 1”-ээс