300  Ийм бохир газар амьдардаг хүмүүс

I

Бохир газарт хүн төрсөн болохоор,

Бурханаас илүү холдож, Түүнийг эсэргүүцдэг,

хүн нийгмийн муу нөлөөнд автсан,

бурангуй ёс зүйгээр ганхсан,

“их дээд сургуулиудад” суралцсан;

хоцрогдмол бодол, ялзарсан ёс суртахуун,

жигшүүрт философи, үнэ цэнэгүй оршин тогтнол,

гажуудсан заншил,

амьдралыг үзэх олиггүй үзлээр

хүний зүрх сэтгэл эзлэгдэн,

мөс чанар нь дайрч доромжлогдсон.

Харанхуйд амьдрагсад

Үнэнийг сонсовч хэрэгжүүлдэггүй,

Бурханы илрэлтийг харавч Түүнийг эрж хайдаггүй.

Ингэж эвдэрч, доройтсон хүн төрөлхтөн

хэрхэн аврагдаж, гэрэлд амьдарч чадах вэ,

гэрэлд амьдарч чадах вэ?


II

Хүний зан чанар өдөр бүр улам гажуудсаар.

Бурханы төлөө дуртайяа

аливааг орхихыг хүсдэг,

Түүнийг дуулгавартай даган,

илрэлтийг нь хайдаг хүн үгүй.

Харин Сатаны эзэмшил дор хүмүүс

зугаа цэнгэл эрэлхийлэхийг сонгон,

шавар шавхайтай газар дэлхийд

махан биеийн завхралд өөрсдийгөө өгдөг.

Харанхуйд амьдрагсад

Үнэнийг сонсовч хэрэгжүүлдэггүй,

Бурханы илрэлтийг харавч Түүнийг эрж хайдаггүй.

Ингэж эвдэрч, доройтсон хүн төрөлхтөн

яаж аврагдан, гэрэлд амьдарч чадах вэ,

гэрэлд амьдарч чадах вэ?


“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зан чанар чинь өөрчлөгдөхгүй байх нь Бурханд дайсагнаж буй хэрэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх:  299  Хүний зан чанар туйлын гутамшигтай болжээ

Дараах:  301  Бурханы жинхэнэ царайг хүмүүс мэддэггүй

Холбогдох контент

17  Бурханы илрэлтийн утга учир

IБурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

299  Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger