316  Би амьдралаа Бурханы шүүлт, гэсгээлтийн хамтаар өнгөрөөхөд бэлэн байна

I

Өө Бурхан минь! Таны хайр үнэхээр эрхэм нандин, гайхалтай сайхан; би яахан ёрын муу нэгний гарт амьдрахад бэлэн байж чадах билээ? Би Танаар бүтээгдсэн бус уу? Би яаж Сатаны эрхшээл дор амьдарч чадах юм бэ? Ёрын муу нэгний эрхшээл дор амьдарсны оронд Таны гэсгээлт дунд амьдрахыг би илүүд үзнэ. Би цэвэрлэгдэж, өөрт байгаа бүхнээ Танд зориулж чадах л юм бол өөрийн бие, сэтгэлээ Таны шүүлт, гэсгээлтэд өргөн барихад бэлэн байна, учир нь би Сатаныг жигшдэг, түүний эрхшээл дор амьдрахыг хүсдэггүй. Намайг шүүснээрээ Та зөвт зан чанараа харуулдаг; би үүнд бэлэн, надад өчүүхэн төдий ч гомдол байхгүй. Би бүтээгдсэн зүйлийн үүргээ гүйцэтгэж чадаж л байвал бүхий л амьдралыг минь Таны шүүлт дагалдаж, улмаар Таны зөвт зан чанарыг мэдэж авч, ёрын муу нэгний нөлөөнөөс ангижрахад бэлэн байна.

II

Би Таны гэсгээлт дунд, Таны шүүлт дунд амьдарч байгаа хэдий ч, энэ нь хэчнээн зовлонтой байлаа ч гэсэн Сатаны эрхшээл дор амьдрахыг хүсэхгүй, Сатаны заль мэхэн дунд амьдрахыг хүсэхгүй байна. Би Таны хараал дунд амьдрахдаа баярлаж, Сатаны ерөөл дунд амьдрахдаа шаналдаг. Таны шүүлтийн дунд амьдрахдаа би Таныг хайрладаг, энэ нь зүрх сэтгэлийг минь асар их баяр хөөрөөр бялхуулдаг. Таны гэсгээлт, шүүлт бол зөвт агаад ариун байдал; энэ нь намайг цэвэрлэхийн төлөө, үүнээс ч илүүтэйгээр намайг аврахын төлөө байдаг. Би Сатаны эрхшээл дор ганц хором амьдрахын оронд бүх амьдралаа Таны шүүлтэн дунд өнгөрөөж, Таны халамжийг хүртэхийг илүүд үзнэ. Би Танаар цэвэрлүүлэхийг хүсдэг; зовох ёстой боллоо ч гэсэн Сатанд ашиглуулж, хууртахыг хүсэхгүй.

III

Энэхүү бүтээгдсэн зүйл би Танаар ашиглуулж, Танаар эзэмдүүлэх ёстой; би бас Танаар шүүгдэж, Танаар гэсгээгдэж, бүр Танаар хараалгах ёстой. Та намайг ерөөхийг хүсэх үед зүрх сэтгэл минь баярладаг, учир нь би Таны хайрыг харсан, Та бол Бүтээгч, би бол бүтээгдсэн зүйл: би Танаас урваж, Сатаны эрхшээл дор амьдрах ёсгүй, би Сатанд ашиглуулах ч ёсгүй. Сатаны төлөө амьдарсны оронд би Таны морь, эсвэл үхэр байх ёстой. Би бие махбодын жаргалгүйгээр Таны гэсгээлт дунд амьдрахыг илүүд үзэх бөгөөд Таны нигүүлслийг алдах байсан ч би Таны гэсгээлт, Таны шүүлтээс таашаал хүртсэн хэвээр байх болно. Энэ бол Таны хамгийн сайн ерөөл, хамгийн агуу нигүүлсэл билээ.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс

Өмнөх:  315  Үүргээ хэрхэн биелүүлэх ёстой тухай

Дараах:  317  Бурханыг гэх Петрийн хайр

Холбогдох контент

154  Салхи бороон дундуур

IБи Таны үгэнд өдөр бүр умбадаг; бодитой Бурхан Та хамгийн хайр татам гэдгийг би харсан.Та Өөрийгөө даруу болгон махбодод нуугдан ирж, хүн...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger