319  Бурханы шүүлт, гэсгээлт бол хүний авралын гэрэл юм

I

Хүн махан бие дотор амьдардаг нь хүний тамд амьдардаг гэсэн үг бөгөөд Бурханы шүүлт, гэсгээлт байхгүй бол хүн Сатантай адил бохир заваан юм. Бурханы гэсгээлт болон шүүлт бол хүний хамгийн сайн хамгаалалт, хамгийн агуу нигүүлсэл. Бурханы гэсгээлт, шүүлтээр л дамжуулан хүн сэрж, махан биеийг үзэн ядаж, Сатаныг үзэн ядаж чадна. Бурханы хатуу сахилгажуулалт хүнийг Сатаны нөлөөнөөс чөлөөлж, өөрийнх нь жижигхэн ертөнцөөс чөлөөлж, Бурханы нүүр царайн гэрэлд амьдруулдаг. Гэсгээлт, шүүлтээс илүү дээр аврал гэж үгүй!

II

Хүн амьдралдаа цэвэрлэгдэж, зан чанартаа өөрчлөлт гаргахыг хүсвэл, утга учиртай амьдралыг амьдран харуулж, бүтээгдсэн зүйлийн үүргээ биелүүлэхийг хүсвэл Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн авах ёстой, Бурханы сахилгажуулалт, цохилтыг өөрөөсөө холдуулах ёсгүй, ингэснээр Сатаны явуулга, нөлөөллөөс ангижирч, Бурханы гэрэлд амьдарна. Бурханы гэсгээлт, шүүлт бол гэрэл, хүний авралын гэрэл бөгөөд хүний хувьд хамгийн сайн ерөөл, хамгийн агуу нигүүлсэл, хамгийн сайн хамгаалалт гэдгийг мэдэж ав.

“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс

Өмнөх:  318  Үүргээ биелүүлж чаддаггүй хүмүүсийг Бурхан үл тооно

Дараах:  320  Сатаны нөлөөг хаяхын тулд Бурханы шүүлтийг туул

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Connect with us on Messenger