347 Бурханы олж авдаг хүмүүс мөнхийн ерөөл эдэлнэ
I
Миний ажил зургаан мянган жил л үргэлжилдэг. Бүх хүн төрөлхтнийг хянах муу ёрын нэгний хяналт ч бас зургаан мянган жил л үргэлжилнэ гэж Би амласан. Иймээс, одоо цаг нь боллоо. Би үргэлжлүүлэхийг ч хүсэхгүй, цаашид хойшлуулахыг ч хүсэхгүй: Эцсийн өдрүүдэд Би Сатаныг бүрэн ялна, Би Өөрийн бүх алдрыг эргүүлэн авч, газар дээр Надад харьяалагддаг бүх сүнсийг буцаан авна, ингэснээр гуниглаж гансарсан эдгээр сүнс зовлонгийн далайгаас зугтаж, тийнхүү газар дээрх Миний ажил бүхэлдээ дуусна. Энэ өдрөөс хойш Би дахин хэзээ ч газар дээр махбод болохгүй, бүхнийг захирагч Миний Сүнс дахин хэзээ ч газар дээр ажиллахгүй. Би ердөө л газар дээр хүн төрөлхтнийг дахин бүтээнэ, тэд бол ариусгагдсан хүн төрөлхтөн, газар дээрх Миний итгэмжит хот.
II
Би бүхий л дэлхий ертөнцийг устгахгүй, бүх хүн төрөлхтнийг ч сөнөөхгүй гэдгийг мэдэж ав. Би үлдсэн тэр гуравны нэгийг нь буюу Намайг хайрладаг, Надаар бүрэн байлдан дагуулагдсан гуравны нэгийг нь авч үлдээд, энэ гуравны нэгийг хуулийн доорх израильчуудын адилаар газар дээр үржүүлж, өсгөн олшруулна; Миний шимээр тэжээгддэг үй олон хонь мал, мөн газар дээрх бүх эд баялгийг тэд хүлээн авна. Энэ хүн төрөлхтөн Надтай хамт үүрд үлдэх боловч өнөөдрийн тэвчишгүй бузар муу хүн төрөлхтөн биш, харин Миний олж авсан бүх хүнээс бүрдсэн хүн төрөлхтөн байх болно. Ийм хүн төрөлхтнийг Сатан эвдэж, үймүүлж, бүслэн авахгүй ба энэ нь Сатаныг ялснаас минь хойш газар дээр оршин тогтнох цорын ганц хүн төрөлхтөн байх болно. Энэ нь өнөөдөр Миний байлдан дагуулсан, Миний амлалтыг хүртсэн хүн төрөлхтөн юм.
III
Эцсийн өдрүүдэд байлдан дагуулагдсан хүн төрөлхтөн нь бас амь хэлтэрч, Миний мөнхийн ерөөлийг хүртэх хүн төрөлхтөн юм. Энэ нь Сатаныг ялан дийлсний минь цорын ганц нотолгоо, Сатантай хийсэн тулааны минь цорын ганц олз омог байх болно. Дайны эдгээр олз омгийг Би Сатаны эрхшээлээс аварсан бөгөөд Миний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний цорын ганц талсжилт, үр жимс юм. Тэд улс орон, шашны урсгал бүрээс болон орчлон ертөнц даяарх газар нутаг, улс орон бүрээс ирсэн. Тэд өөр өөр яс үндэс, хэл, зан заншил, арьсны өнгөтэй ба бөмбөрцгийн бүх улс орон, урсгал даяар, тэр ч бүү хэл дэлхийн өнцөг булан бүрд тархсан байдаг. Эцэст нь тэд бүрэн бүтэн хүн төрөлхтөн буюу Сатаны хүчинд авташгүй хүмүүсийн цугларалтыг бүрдүүлэхийн тулд нэгдэх болно.
“Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Махан биетэй хэн ч уур хилэнгийн өдрөөс зугтаж чадахгүй”-ээс